Page 1 of 10

Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Mon Jun 09, 2014 11:25 am
by Барнаба
В хэсэг: Өмнөд Африкийн финалистууд дахин учирлаа

Image

Бразил 2014 ДА-н В хэсэг яах аргагүй Өмнөд Африкийн ДА-н финалистуудын нэр сүрд дарагдаж байна. Хэсгийн эхний тоглолт 4 жилийн өмнөх финалд тоглосон 2 багийн тоглолтоор эхлэнэ. Цомыг хамгаалагч багийн хувьд эхлээд 2010 оны финалист, дараа нь Австрали, Чили нартай хэсэгтээ тулна. Чили бол тэдэнтэй Өмнөд Африк-т мөн тулсан баг. Тэд Европын 2 акулын аль нэгийг жийн хасагдах шатанд шалгарна гэж найдаж байгаа болвуу.

Багууд

Испани цомоо хамгаалах эхний ээлжинд Өмнөд Африк-д хожсон 2 багтай тулна, тэдний бүрэлдэхүүн хүчирхэг хэвээр, 2008 оноос хойш шигшээн цөм болж амжилт үзүүлсэн тоглогчид хэвээр байсаар. Ла Рожа-н хамгийн том өрсөлдөгч гэж яваа Нисдэг Голланд Бразил 2014-н урьдчилсан шатанд ДА-н эрхээ төвөггүй авсан, тэдний гол зэвсэг Робин Ван Перси 11 гоал хийсэн.

Чили-н хувьд гэвэл, тэд Өмнөд Америкийн бүсэд 3-т орж ДА-н эрхээ шууд орох болзлоо хангасан. Тэдэнд авьяаслаг залуус бий, Барселоны Алексис Санчез, Ювентусын Артуро Видал зэрэг. Довтолгооны хөлбөмбөгийг эрхэмлэдэг тэдний дасгалжуулагч Жорже Сампаоли 2012 онд шигшээг авсан бөгөөд Марсело Эл Лочо Биелса-н өвлүүлсэн хэв маяг, уламжлалыг үргэлжлүүлж яваа.

Австрали, Бразил 2014 тэдний хувьд 4 дэх, 3 дараалсан ДА нь болох гэж байна. Урьдчилсан шат тэдний хувьд их тогтворгүй байсан, шинэ дасгалжуулагч Анге Постесоглоу ирснээр тэдний хувьд дэвшлийг авчирсан байгаа.

Харах тоглогчид

Испани: Шави, Андрес Иниеста, Шаби Алонсо
Нидерланд: Ариен Роббен, Робин ван Перси
Чили: Артуро Видал, Алексис Санчез, Клаудио Браво
Австрали: Тим Кэхилл, Лукас Нейлл

Шийдвэрлэх тоглолт

Испани-Чили. Энэ бол тэр чигээрээ Испани хэлтнүүдийн тулаан байх болно, В хэсгийн 2 дах тоглолт 2 багийн тэмцээний хувь заяаг шийдэж ч болох юм. 2 Рожа-н уулзалт 4 жилийн доторх 4 дэх учраа нь байх гэж байна. 2010 оны ДА-с хойш 2 нөхөрсөг хийсэн бөгөөд сүүлийнхд 2 баг 2-2 р тэнцсэн.

Эргэн харвал
Недерланд 0-1 Испани, 2010 оны 7 сарын 11, Ёоханнесбург.
Өмнөд Африкийн финалистууд 4 жилийн дараа Бразил-д дахин учирлаа. Өмнөд Африк руу эргэж харвал финалын 116 дах минутад Андрес Иниеста-н гоал Ла Рожа-д хожил авчирч анхны ДА-н цомыг нь гардуулж байсан. Мөн эсрэг талд Улбаршаруудын анхны ДА-н цом авах боломжийг нь үгүйсгэж байсан, Улбаршаруудын хувьд 3 дах финалдаа хожигдсон нь энэ.

Та мэдсэн үү?

Өмнөд Африк 2010-т Испани түрүүлснээр цомыг хүртсэн 8 дах баг болсон бөгөөд мөн эхний тоглолтондоо хожигдсон ч түрүүлсэн анхны баг болсон. Тус тэмцээний нээлтийн тоглолтондоо Дел Боске-н баг Швэйцарьчуудад 1-0 р хожигдсон.

Стат
2 - Хэсгийн шатанд таарсан танил өрсөлдөгчид, мөн анх учрах өрсөлдөгчид. Испани, Австрали нар анх удаагаа том тэмцээнд таарах гэж байгаа бол Чили, Нидерланд нар ч анх удаагаа хоорондоо таарах гэж байгаа.

Тоглолтууд /дотоодын цагаар/
Image

Re: Бразил 2014: B хэсэг

PostPosted: Mon Jun 09, 2014 3:13 pm
by Барнаба
Аваргууд Бразил-д газарджээ. 4 хоногийн дараа Салвадор-т финалистууд тоглоно гэж байгаа.
Image

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Tue Jun 10, 2014 8:43 pm
by PrOXy
чили хэсгээсээ гарах байх гэж бодогдоод байгаам. мөн аваргууд ккк. өнгөрсөн жилийн үзүүр, түрүү хоорондоо эхний тоглолт гэдэг сонирхолтой. шазууртай үзнэ дээ.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 4:36 pm
by АЖИГЛАГЧ
Яагаад ч манайх Испанийг нульж өгөөд хэсгээсээ 1-р гарах юм шиг санагдаад байх юм.
Ван гааль шинэ залуусыг нээж төрүүлдэгээрээ алдартай. Байерн байхдаа Мюллер, Алаба нарыг нээж өгөөд явсан.

Сая та нар манай залуучуудыг мэдэхгүй л байна даа гэсэн байна. Ялангуяа Cillesen гээд хаалгачаа одоо ид үе дээрээ байгаа хараарай та нар гэсэн байна. мөн түүнчлэн Daley Blind-г энэ дэлхийн аваргын гол нээлтүүдийн нэг болно гэж олон хүн үзэж байна. 24 настай Аяксын академиэс төрсөн энэ залуу сүүлийн 3 жил Голландын шилдэг залуу тоглогчид нэр дэвшээд Luis Suarez, Jan Vertonghen and Wilfried Bony нарт алдсан гэх.
Аяксийн зүүн хойно хамгаалтанд тусалдаг байсан энэ залуу одоо Ronald de Boer ачаар урагшаа төвийн хагас дээр тоглож хамгаалалтанд бат туслахын хирээр довтолгоонд маш идэвхитай оролцдог гэх юм. Ван Гаал аль хэдийн Daley Blind-ийн фэн болсон бөгөөд Old Trafford-д тоглуулахаар хөөцөлдөж байгаа гэнэ.

Өнөө шөнө харна даа, харна

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 4:52 pm
by Boldono
Би ч бас Нидерландыг нэгээр гарчих байх л гэж хараад байна. Испани хэсгээсээ гарахгүй байхаа :RD

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 5:48 pm
by Өсөхбаяр
нисдэгүүд нилээн олон таленттай оролцож бна даа.. яаж тэсрэхийг нь харах л үлдэж бна уу

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 5:48 pm
by SProgr
Boldono wrote:Би ч бас Нидерландыг нэгээр гарчих байх л гэж хараад байна. Испани хэсгээсээ гарахгүй байхаа :RD

арай ч дээ. Аваргын шийр зааж өнөөдөр 2-1 хожно.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 6:18 pm
by Takanohana_Nowitzki
Өнөө шөнийн дараагаар Чили хэсгээ тэргүүлэх байх даа.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 9:00 pm
by Барнаба
ДА-д өмнөх ДА-н финалистууд анх удаагаа эхний тоглолтондоо хоорондоо таарч байгаа тохиолдол болж байгаа гэнэ. Фифа-н утгагүй ранк-наас болж байгаам, энийгээ засаасай, зүгээр дурын баг нь л гэнэт цоороод ДА-д орохдоо хэсэг тэргүүлж бариад бүр...

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Fri Jun 13, 2014 10:21 pm
by Mr S
Image

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 2:47 am
by SProgr
Хүсэн хүлээсэн гол тоглолт эхэллээдээ. Испани 2-1 хожих байх.

Sent from my SHV-E160K using Tapatalk

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 2:57 am
by Munkhbold
Тоглолт ч эхэллээ дээ. Испани 2-2 Голланд тэнцэх байх.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:26 am
by forzamilan
Шаал худлаа. Шүүгч одоо юугаа харж байна аа. Коста ѳѳрѳѳ хальтраад уначлаа шд. Риццоли дахиж шүүхгүй ээ лавдаг.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:29 am
by redi23
Ene Spain ch dee, bugd l jujigchid bolchijde. Sayiin ordog bol eruusuu nuli hudlaa unatsgaasaar bgaad l avchlaa. Ehleed iniesta hudlaa unaad daraa costa...

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:39 am
by Ggoal
Холландууд 4-н жилийн емнехеес илт суларчээ


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:45 am
by redi23
Yooooooooo, RVP super goal!!!

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:45 am
by Ggoal
Нислэгтэй гоол хуслаадаа Перси тансаг гоол


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:47 am
by Munkhbold
Балжаа ах ч сайхан тайлбарлаж байнаа. RVP гоё мөргөлөө дөө.

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 3:53 am
by horidol
goy goal

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:11 am
by forzamilan
Гоё шд ээ Голланд

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:25 am
by forzamilan
Good night, Spain

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:26 am
by Барнаба
Улбаршарууд нээрээ үнэхээр тааварлашгүй байна даа, нэг бол сайн тоглоод нэг бол сугараад л. Гэхдээ ер нь яаж ч бодсон гоё довтолгооны хөлбөмбөгөө тоглосон нь дээр юм байна, ямар гоё довтолж тоглож байнаа. гайхалтай.

Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:27 am
by Ggoal
Харин 2-р vед шал еер болоод гараад ирэх юм Персигийн гоол сэргээчлээ
Испаниийн 2тевийн хамгаалагч ямар хийтэй бнаа

Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:35 am
by Ggoal
Ер нь тики така явахаа больжээ


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: B хэсэг /Испани, Нидерланд, Чили, Австрали/

PostPosted: Sat Jun 14, 2014 4:37 am
by Барнаба
ХАхахахахаха, Роббен ёстой солиорууллаашт. :-o