Page 1 of 3

Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 10:13 am
by Барнаба
Хасагдах шатны анхны тоглолт талбайн эзэн Бразилийн баг нэг тивийн баг Чили-тэйгээ тулах болсон. 2 баг 2уул довтолгоог эрхэмлэж тоглодог, дайчин тоглолттой. Чили хэсэгтээ ДА-уудыг тонгорч орхиод хасагдах шатанд гарч ирсэн битүү морьд. Олон гоалтой, эрчимтэй тоглолт, харилцан сөрөг довтолгоонд өрнөсөн маш сонирхолтой тоглолт болно гэж найдаж байна.

Тоглолтын өмнө Чили-н гол довтлогч Алексис Санчез Бразил-с болгоомжлох талаар асуухад шүүгч гэж хэлээд нилээн хэл ам, шуугиан тариад байгаа. Саяхан Бразилийн шигшээгийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг тэнэглэл, Бразилийн ард түмэн, Бразилийн шигшээг өчүүхэн ч хүндлэхгүй байгаа хэрэг, бидэнд ялалт авахад шүүгч хэрэггүй гэж хэлсэн. Багийн ахлагч Тиаго Силва Санчезийн хувьд энд түүхийг бүтээхийг хүсч байгаа байх, би ч мөн адил, тэд биднийг хүндлэхгүй байгаа ч бид Чили-н багийн хүндлэл үзүүлнэ гэж.

Re: Бразил 2014 - Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 10:14 am
by Барнаба
2 баг нийтдээ 68 тоглож. Бразил 48д ялсан, 13 удаа 2 баг тэнцэж, Чили 7д нь ялж.
Нийт 217 гоал орсноос 159-г Бразилчууд, 58-г Чиличүүд хийж.

Re: Бразил 2014 - Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 10:22 am
by Барнаба
2 багийн сүүлийн 12 учраанд Бразил 10д нь ялж, 2 тэнцсэн.
Бразилчууд ДА-д таарсан өмнөх 3 учраанд бүгдэд нь ялсан.

Re: Бразил 2014 - Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 11:14 am
by Kro
Бразилчууд их л эмзэглэж дээ хэхэ. Шүүгчийн асуудал орвол ёстой балай юм болохын байна л даа.

Re: Бразил 2014 - Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 11:54 am
by Spectre
Хэн хожигдсон нь гэртээ харих учраас чамбай тоглолт болох нь тодорхой. Бараг эхний гоолыг аль нь хийнэ тэр нь хожих байх. Шүүлтийн хувьд цэвэр болоосой гэж хүсэж байна.

Хорватад тохиолдсон шиг юм болохоос Санчес болгоомжилсон байх даа. Видал харин фит бус дуулдаад байх юм.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 12:03 pm
by Realist
шүүгч гэдэг ортой л байх, Бразилыг ийм эрт хасагдуулахыг би байтугай фифа ч хүсэхгүй байгаа байх.
хагас шигшээ хүрээд хүрэл зүүлгэчихмээр байндаа

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 12:05 pm
by Kro
Харин бараг л Бразилчуудыг өөрсдийг нь хүсээгүй байсан ч "дэмжих" юм биш үү хэхэ.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 12:29 pm
by Барнаба
Шүүгчийн асуудал ДА-н үеэр ер нь л байгаа шүү дээ, манайд яахав 1 тохиолдол нь таарчиж, тэр болгонд л Фифа-тай холбоод байх юм, муудсан ч гэсэн ийм нөхцөлд ядаж хагас шигшээ хүрчих чадал байгаа байхаа.

Чили хамгаалалт муутай л даа, манайх эсрэгээрээ хамгаалалт сайтай, энэ тоглолтонд манайх хамгаалалтаараа илүүрхээд хожил авчих байх гэж харж байгаа. Густаво-Видал гэсэн дуэл харах байх.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 1:01 pm
by Spectre
Realist wrote:шүүгч гэдэг ортой л байх, Бразилыг ийм эрт хасагдуулахыг би байтугай фифа ч хүсэхгүй байгаа байх.
хагас шигшээ хүрээд хүрэл зүүлгэчихмээр байндаа

Хагас шигшээ хүрч хүрэл зүүнэ гэдэг чинь чиний далбааг нь зүүсэн баг хоосон хоцроно гэсэн үг бусуу :ногоон:

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 1:05 pm
by Realist
уругвай угаасаа дух болсоон

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 1:17 pm
by Барнаба
Видал:
Аварга болохын тулд бид бүгдтэй тулах ёстой. Энэ үе бол Чили-н хөлбөмбөгийн түүхэндэх алтан үе. Бразил-г хожих уу, энэ бол бидний мөрөөдөл. Чиличүүд сюрприз барьж чадна. Бид аваргуудыг хожсон, тиймээс бид Бразил-г хожиж чадна. Бид ДА болох хангалттай сайн баг.

Сколари:
Статистикууд юу ч хэлэхгүй. Жорже Сампаоли-г ирснээс хойш Чили-н баг шинэ хөдөлгүүртэй болсон. хамаагүй сайн гүйцэтгэл, тоглолттой болсон. Тоглогчид нь арга барилдаа маш сайн зохицсон. Чили-н багтай тулснаас Европын багтай тулсан нь дээр байх байлаа.

2 багийн хооронд
- 2000 оны 8 сарын ДА-н урьдчилсан шатны тоглолтонд 3-0 р Чили-н талбайд хожигдсноос хойш Бразилчууд 12 тоглолтонд хожигдоогүй явна, 10 хожиж, 2 тэнцсэн.
- Бразилчууд гэртээ нийт 26 тоглолтонд 95 жилийн турш Чили-д хожигдоогүй.
- Бразилчууд ДА-д таарсан 3 учраанд бүгдэд нь ялсан. 1962 онд 4-2 р, 1998 онд 4-1, 2010 онд 3-0 р яг 4 жилийн өмнөх энэ тоглолт болох өдөр ялж байж.
- Чили Бразил-тай 68 тоглосноос ердөө 7д гь л ялсан. 13 тэнцэж, 48 ялагдсан. 7 ялалтын 4 нь урьдчилсан шатанд байж.
- 2 баг сүүлд 2013 оны 11 сарын 20нд Торонто-д нөхөрсөг хийсэн. Бразил 2-1 р Чили-г ялсан. Халк, Робиньо нар Бразил-с гоалдсон бол Эдуардо Варгас Чили-н 1 гоалыг хийсэн.

Бразил
- Бразил 1990 онд Аргентин-д 1-0 р хожигдсноосоо хойш хасагдах шатны эхний 5 тоглолтонд бүгдэд ялалт байгуулсан.
- Луйс Фелипе Сколари-н Бразил сүүлийн 12 тоглолтынхоо 11д нь ялалт аваад байна. 1 тэнцээ нь Мексик-тэй хийсэн гоалгүй тэнцээ.
- Тэдний сүүлийн 24 тоглолтонд авсан ганц хожигдол бол өнгөрсөн оны 8 сард Швэйцарь-н эсрэг авсан ялагдал. 18 хожил, 5 тэнцээ, 1 хожигдол.
- Бразилчууд гэртээ 4? тоглолт дараалан хожигдоогүй явна, хамгийн сүүлийн хожигдол 2002 оны 8 сард Парагвай-н эсрэг байж.
- Бразил-н хувьд 1975 оны Копа Америка-н хагас шигшээд Перу-д 3-1 р ялагдсан нь хамгийн сүүлийн ямар нэг тэмцээний турш авсан ялагдал.
- Неймар Бразилийн төлөө 52 тоглолтонд 35 гоал оруулаад байна, 26 нь сүүлийн 31 тоглолтонд. Тэрээр одоо Бразилийн бүх үеийн мэргэн буучдын жагсаалтанд 6-т бичигдэж байна, түүний урд Бебето (39), Зико (48), Ромарио (55), Роналдо (62), Пеле (77) байна.
- Прозоне статистик-н мэдээлж буйгаар Фред өнгөрсөн Камерууны эсрэг хийсэн тоглолтонд ердөө 7 секунд л бөмбөгтэй байсан байна, тэр 90 минутын турш тоглосон.

Чили
- Чили ДА-н хасагдах шатны тоглолт бүртээ ялагдал хүлээсэн. 2уул Бразил-д 2010 онд 3-0-р, 1998 онд 4-1-р ялагдсан.
- Тэд мөн ДА-н 4 тоглолтонд Өмнөд Америкийн багууддаа ялагдаж байсан. Эдгээр тоглолтуудад багадаа 3 гоал алдаж, нийт 14 гоал 4 тоглолтонд.
- Тэдний хасагдах шатанд авсан цор ганц хожил бол 1962 онд байж ЗХУ-г ялсан нь байна.
- Эдуардо Варгас Бразил-н эсрэг хийсэн сүүлийн 2 тоглолтод 2ууланд нь гоалсдон.

Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 3:41 pm
by Ggoal
Их л vзvvштэй тоглолт хvлээж байгаа ...яг багийн тоглолтоор Чили илvv нягт цул байгаа санагдсан хурдхан 6цаг болоосой ккк энэ Дашт-р латин Америкийн багууд яалт байхгvй задгай хурдан довтолгоот загварыг дэлхийд буцаан санууллаа багуудын энэ даштаар моодонд ороод байгаа байрлал 3-5-2 ч энэ хел бембегийн гол формат юм шиг байгаан...ер нь сvvлийн жилvvдэд хелбембег хэт тактик хамгаалалт гололсон болсон байсан санагддаг байсан 2006,2010 Даштууд бол гол жишээнvvд ...


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 11:19 pm
by Барнаба
2 багийн гараа...

Brazil: Julio Cesar, Alves, Silva, Luiz, Fernandinho, Marcelo, Hulk, Fred, Neymar, Oscar, Gustavo.
Chile: Bravo, Mena, Isla, Silva, Sanchez, Vidal, Vargas, Medel, Jara, Aranguiz, Dias.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 11:21 pm
by Барнаба
1962 онд Гарринча Чили-н мөрөөдлийг эцэс болгож байв.
Image

1998 онд харин Роналдо тэднийг нутаг буцааж байлаа.
Image

4 жилийн өмнө Кака, Робиньо нар тэднийг мөн уйлуулж байв.
Image

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sat Jun 28, 2014 11:56 pm
by Барнаба
Image

Image

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:02 am
by hosko
За Чили шаачихаасай..

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:21 am
by Ggoal
Сэгсээк маань гоолдсон Челси маань тоглож бгаа юм шиг санагдлаа ш дээ :(


Sent from my iPhone using Tapatalk

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:33 am
by Tmshinoda
Алдааг сайхан ашиглалаа..

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:37 am
by Takanohana_Nowitzki
Рээд хоот Чили пээппэрс.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:39 am
by Mojul
Уругвай шигшээдээ шинэ тоглогч дуудсан гэнэ. :ногоон:
Колумбын эсрэг тоглоно гэнээ.
Image

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:54 am
by kayo
Бразил ардаа ямар их алдаа гаргаж байна, Алексис урд бужигнуулж байна даа. Дахиад нэгийг ч хусахаар байлаа.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 12:58 am
by Барнаба
Неймар ямар их бий болгосон боломжуудаа хийсгэвээ, бараг хэт-трик хийчихээр боломжууд үүсгэлээ. Фред мэтэд найдаж дамжуулж байхаар шууд л өөрөө нүүлгээд байх хэрэгтэй байна.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 1:59 am
by )(ottaь
Нэгдүгээр үед алчих гэд бсан бразил бдгүй ээ. хувийн үр чадвараар илүү болохоос багаараа бол чили илүү бнѳѳ. Нэймар 2р үед яачив.. Чили хусчаасай. Чили 3н удаа хэсгээс гарж үзээд 3ланд нь бразилд нүхүүлжийсан гэнэ. Энэ 4 дѳх удаагаа гараад бас узэлцэж бгаа нь энэ юм бна

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 2:22 am
by Takanohana_Nowitzki
Нэгэнт энэ хүрснийх пеналт цохиосой.

Re: Бразил 2014: Бразил-Чили /шөвгийн 16/

PostPosted: Sun Jun 29, 2014 2:39 am
by Mojul
Хөндлөвч хуга хусахжышд