Page 1 of 63

Manchester United 2017/18 Get well soon Boss!!!

PostPosted: Tue Aug 08, 2017 6:02 pm
by .boldoo.
Image

4 жил 3 сар...

САФ багаасаа явсанаас хойш бид ийм хугацааг туулаад байна. Энэ хооронд бид 4 бүтэлгүй улирал, 3 дасгалжуулагч, 600 сая паунд зарцуулж олж ирсэн 21 шинэ тоглогчтой нүүр тулсан ч амжилт биднээс хол байсаар л байна. ПЛ цом авч чадаагүй ч ядаж аваргын төлөөх өрсөлдөөнд ч бид багтахгүй байсаар энэ хүрлээ. Гэлээ гээд шинэ итгэл, шинэ найдвар төрүүлсээр шинэ улирал хэдийнээ хаяанд ирлээ. Моурино 2 дахь улирлын гайхамшигаа үзүүлэх үү?, өнгөрсөн улирлыг бүтэл муутай өнгөрүүлсэн Марсиал, Мхит 2 энэ удаад өөрсдийгөө бүрэн харуулж багийн гол асуудал болоод байгаа гоол оруулахад хувь нэмрээ хангалттай оруулж чадах уу?, Лукаку Златаны орон зайг нөхөж өөрийгөө топ тоглогч зүгээр ч нэг 70 сая паундын үнэ хүрээгүй гэдгээ хангалттай харуулж чадах уу ? гэх мэтчилэн хаа сайгүй асуултын тэмдэг тавигдсан улирал эхлэх гэж байна.


Image

Арилжаа наймаа...

Бид Катар улс шиг нэг тоглогчид хагас тэрбумыг зарцуулж чадахгүй ч багийг буцааж хуучин байр сууринд нь аваачихын тулд мөнгийг хангалттай үрж чадна гэдгээ сүүлийн хэдэн жилд хангалттай харуулсан. Мата, Ди Мариа, Фалкао, Швайни, Ибра, Погба г.м тоглогчдыг бид багийнхаа өмсгөлтэй харах болно гэж 5 жилийн өмнө надад хэлсэн бол би их л гайхах байсан. Наймааны бодлого САФ-ын үеээс асар өөрчлөгдөж тэр ч жишгээрээ бид энэ зун Лукакуг хамгийн үнэтэй наймаануудын нилээн урдуур бичигдэх үнээр өөрийн болголоо. Хэрвээ А.Мадрид бандуулаагүй байсан бол Грийзманыг ч өөрийн болгож чадах байсан болов уу. Лукакугаас гадна Рохогийн гэмтлээс үүдээд хамгаалалтын шугамд Бэйлид хамтрагч болгохоор Бэнфикагийн Линделофыг мөн аваад байгаа. Улиралын өмнөх тоглолтуудад тун тааруу тоглосон ч цаашид сайжраад хамгаалалтын шинэ ноён нуруу болох болов уу гэсэн итгэл байсааар л байна. Моуриногийн сонгосон хамгаалагч муу байх нь ховор, мөн Эвра, Видич 2 ч анх ирээд ямар байсныг санахад Линделофын хувьд дүгнэлт гаргахад арай эртэднэ.

Image
Энэ зуны 3 дахь наймаа Нэманья Матич. Моуриногийн хуучин шавь. Сүүлийн 3 улиралд 2 түрүүлээд байгаа Челсигийн гарааны тоглогч байсан хүн. Хэдий өмнөх шигээ байхаа больсон, Бакаяаког авсны дараа гараагаа алдах нь тодорхой болсон гэгдэж буй ч Каррик тоглолт бүрт гарч чадахаа больсон энэ үед манайд ус цас шиг хэрэг болж мэдэхээр хүн. Би хувьдаа Матич/Эррэра/Погба гэсэн дундын шугам лигтээ толгой цахих дундын шугам болсон л гэж үнэлж байгаа. Дээр нь яагаад ч юм Видичээс болоод Сэрби тоглогч, тэр тусмаа Нэманья гэсэн нэр нэг л дотно санагдаад байгаа хаха.

За тэгээд наймааны цонх хаагдтал дахиад гурван ч долоо хоног байна. Моу хэлж байснаараа 4 дэх тоглогчоо авчрах гэж оролдох л болов уу. Хамгийн магадлалтай нь Интерээс Хорват залууг нь салгах. Гэхдээ энэ наймаа надад нэг их таалагдахгүй л байгаа. Ялангуяа Марсиалыг зөрүүлж явуулах бол. Ойрд мөн Бэйлийн нэр сонсогдоод байгаа ч румор төдий л болов уу. Дээр нь гэмтэлд хэт ороогдсон хүн холхон л байсан нь зүгээр санагдана.

Image
Багаас явах тоглогчдын хувьд энэ жилдээ Дэ Хэагаа дахиад аваад үлдэж чадах юм шиг байна :eek: Ахлагчаа төрөлх баг руу нь үдсэн, Златантай шинэ гэрээ хийгээгүй, Януцайг Испани явуулсаныг эс тооцвол өнгөрсөн улирлын бүрэлдэхүүн ерөнхийдөө хэвэндээ хадгалагдаж үлдсэн байгаа. Мөн Фосу Менсаг зээлээр явуулж байгаа нь энэ улиралд Тунзабэд илүү боломж гаргахаар болж байх шиг. Мань хүн ч 2 жилийн дараа гэхэд төвийн хамгаалалтад мангас болж мэдэхээр л нөхөр байгаа.

Image

Зиа тэгээд өнөө шөнө Р.Мадридтай супер цомын төлөө тоглолттой :beer

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Tue Aug 08, 2017 6:12 pm
by Funky
Ибрагаа аваад үлдчих байхаа Моу тэр ямар харилцаатай билээ цаа чинь аргалж мэдэх л юм сэлгээнд

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Tue Aug 08, 2017 6:15 pm
by .boldoo.
Харин өвлөөс эргээд ирэх болов уу л гэж найдаад байгаа шд. Милан бас хөөцөлдөөд байгаа юм шиг байна лээ

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Tue Aug 08, 2017 9:01 pm
by Mojul
Заза улирал ингээд эхлэлээ. Хүлээлтээ жаахан өндөр тавьсан байгаа.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Tue Aug 08, 2017 10:20 pm
by 6ilguun
Шөнийн тоглолтыг экспертүүд их л олон гоолтой гэж таамаглаж байгаа бололтой...

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 2:35 am
by Mojul
-------------Дэ Хэа
Валэнсиа Линдэлоф Байлли Дармиан
---------Эррэра Матич
Мхитаряан Погба Лингард
-------------Лукаку

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 3:06 am
by Devil 7
Link bnuu humuusee

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 3:40 am
by Mojul
Soccerstreams.net зөндөө линк байгаа

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 3:41 am
by .boldoo.
Матич бол гоё л байна. За тэгээд аваргуудын лиг 2 дараалж авсан баг Роналдогүй ч гэсэн манайхыг нэг дээрэлхэхтэйгээ байлгүй дээ кк. Яваандаа Бэйли, Рохо 2 тоглоод ирэхээр ард учиртай болох байхаа.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 3:55 am
by Mojul
Арын хэдийг хог байнаа гэлдэж байна. Сүүлийн 15мин л үзэх төлөвлөгөөтэй байна. Зүүн ар авахгүйм байхдаа. Дармианыг зүүнд гээд Моу нэг л явцгүйм хийгээд байна

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 4:43 am
by Mojul
Рашфорд тэнцүүлэнгээ алдлаа шүү кккк

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 4:44 am
by .boldoo.
Бэйли, Рохо 2 байхгүй тэгээд Реалын эсрэг манай хамгаалалт ч хэцүү л дээ. Рашфорд, Лукаку 2 гоё юм алдчих юм. Бас Эррэра Кроосын бөмбөгийг салгаад ороход Лукаку яаж тэнэгтвээ. За тэгээд санасныг бодоход боломжийн л үзчихлээ хаха

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 4:46 am
by Devil 7
CL avarguudiin esreg gehed muugui l uzlee..Suuld tentsuulchih gazar aldlaa daa...Hamgaalalt yvaandaa uchraa olno biz...Harin Pogba muu hudlaa sda g yaay daa...Iim shan tehnik, biy haatai baij tolgoi gej

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 4:54 am
by Mojul
Ийм юм болсон юмдаг уудааImage

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 4:57 am
by .boldoo.
Нээх сүртэй ч улайм цайм отон байгаагүй дээ. Илүү байсан баг нь л хожлоо.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 7:57 am
by redi23
Зиа за бас чанар шалгаад онгорхой цоорхой нь хаагуураа байгаагаа мэдчих шиг л боллоо. Хэрэгтэй хожигдол байлаа гээд байдаг билүү

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 9:48 am
by bayarbat
Тойм үзлээ манайх алуулжээ,

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 9:55 am
by сайнаа

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 10:04 am
by boboZ
Погба гэж нэг overrated сугатай байсан Лукаку гэж яг адилхан overrated сугатай болчиж хаха

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 10:57 am
by Funky
Наа 2 чинь яах вэ харин тэр линделоф гэж ёстой аймшигтай суга байнаа үзсэн бүх тоглолт дээр самарч байгаа харагдахын с** чинь

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 12:54 pm
by umbuu
За болж болж. Урт улирал , олон фронтод үзэх баг одооноос нүх сүвээ том багаар шалгуулчих хэрэгтэй.
Энэ хожигдол манайд хэрэгтэй хожигдол.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 5:49 pm
by Realist
Image

Аргагүй ур чадврын ялгаа зөрүү гаргалаа шүү манайх. Жозе тэхдээ 2 улирал нь хэзээ ч хоосон байж үзээгүйээ, лигийн тайтл авна гэж итгэж байгаа.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 6:03 pm
by bayarbat
.boldoo. wrote:Бэйли, Рохо 2 байхгүй тэгээд Реалын эсрэг манай хамгаалалт ч хэцүү л дээ. Рашфорд, Лукаку 2 гоё юм алдчих юм. Бас Эррэра Кроосын бөмбөгийг салгаад ороход Лукаку яаж тэнэгтвээ. За тэгээд санасныг бодоход боломжийн л үзчихлээ хаха

Lukaku ter Herrera -n goy taslaltiig alaad haychihiin. tegeegui bol oortoo ni l 1 goal bolohoor damjuulalt avahaar bailaa shd.

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 6:43 pm
by Ggoal
Жосе хөөрхий өвгөрч дагаад хөл бөмбөгийн арга барил хор энэ тэр нь ч явахаа байждээ.Хожигдож байж Феллани энэ тэрийг оруулаад байхдаа яахавдээ ккк аргагүй аврага багаас очсон юм гэсэндээ Матич л ганц гайгүй үзсэн нь байх хайр даагаарай чөөгийнүүдээ ха ха

Re: Manchester United 2017/18 | SuperCup [vs R.Madrid] 8/9 0

PostPosted: Wed Aug 09, 2017 6:45 pm
by Ultra Madridista
Пеллайни чинь харин эвгүй гар байна лээ шдээ орж ирээд харин ч Маню өөр болсон шүү 1 гоал хийсэн .