Дэлхийн аваргын мэдээнүүд

Орост ямар баг түрүүлэх бол?

Moderator: Realist

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Mon Jun 11, 2018 12:59 am

2026 оны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа 2 этгээдийг санал хураалтад орохыг ФИФА-аас зөвшөөрлөө. Тус байгууллагаас томилогдсон экспертүүд газар дээр нь очиж ажиллаад тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлтэй Америк, Канад, Мексикийн багт боломжит 5 онооноос 4-ийг өгсөн бол Мароккод 2,7 оноо өгчээ. Гэхдээ санал хураалтаар байдал яаж ч эргэж магадгүй гэнэ. Учир нь барууны улс төр болон Трампын үйлдэл байдлыг хааш нь ч эргүүлэх магадлалтай аж. Санал хураалтад ФИФА-ийн гишүүн 207 орон оролцох ба хүчинтэй хуудаснуудаас 50 хувиас илүү санал авсан нь ялна. Мароккогийн хувьд 2010 онд Өмнөд Африкт ялагдаж байсан юм.

**********************

2022 оноос дэлхийн аваргад 48 баг оролцуулах хүсэлт гаргасан КОНМЭБОЛ/Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо/-ын өргөдлийг ФИФА-ийн конгрессоор дэмжсэнгүй. Хэдий ФИФА босс Инфантино энэ саналыг дэмжиж/тэр ч бүү хэл бараг манлайлж/ байгаа ч конгрессийн гишүүд Катарт 48 багийг шингээх зай байхгүй гэж үзсэн байна. Зэргэлдээх улсууд нь тусалж болох ч улстөрийн тогтворгүй байдал нь тэднийг түгшээжээ. 2026 оноос энэ асуудлыг хэрэгжүүлэх үү гэдгийг ирэх 3 дахь өдөр шийдэх юм бн.

**********************

1990 оноос хойш анх удаа дэлхийн аваргад орж байгаа Египетийн баг Чеченьд ирлээ. Бүх 32 багаас исламын шашинт Хойд Кавказад ирж байгаа цор ганц улс болох тэднийг Олон улсын хүний эрхийн байгууллагынхан өөр хот руу явуулахыг шаардаж байсан ч байдал тийм ч муу байгаа биш бололтой. Чеченьчүүд зочдоо буудлынх нь өмнө бөөн бүжиг дуугаар угтан авчээ.

**********************

Мо Салагийн биеийн байдал өдрөөс өдөрт илааршиж байгаа гэнэ. Бүх зүйл сайнаар үргэлжлэх юм бол тэр хэсгийн эхний тоглолтод ч ороход бэлэн бололтой. Эмч нар 2 хоногийн дараа эцсийн шийд гарна гэжээ.

**********************

Месси дэлхийн аваргад хэр оролцохоосоо шалтгаалж зодгоо тайлах эсэхээ шийдэх гэнэ. 3 том тэмцээний финалд хожигдсон түүнд Аргентины хэвлэлүүдийн дарамт хүнд тусч байгаа бололтой. Хүмүүс финалд хүрэх ямар хэцүүг эхлээд ойлгох хэрэгтэй гэж тэр хэлжээ. Тэрээр Бразил, Испани, Франц, Герман, Бельги гэсэн улсуудыг аваргын төлөөх гол өрсөлдөгчид гэжээ.

**********************

Германд явуулсан нэгэн судалгаагаар 2 хүн тутмын 1 нь Орост дэлхийн аварга болж байгааг буруушаажээ. Үндэслэлээ тэд хүний эрхтэй холбон тайлбарласан байна. Канцлер Мэркелийн хувьд Орост очих эсэх нь тодорхой бус байгаа аж. Тэр канцлер болсноосоо хойш бүх дэлхийн аваргад багаа талбай дээр дэмжиж байгаа.

**********************

ФИФА отон тоглолт дээр маш их анхаарах гэнэ. Отон тоглолт байж магадгүй байдлаас гоол орвол заавал бичлэг харах ажээ. Ер нь бол тоглолт бүрд 4 хүн зөвхөн отон тоглолт дээр хянагчаар ажиллах юм бн. 2 нь талбайн янз бүрийн өнцгөөс отон тоглолтын байрлалыг хянах бол нэг нь талбай дээрх шүүгчид хараагүй тохиолдолд дохио өгөх гэнэ. Харин 4 дэх хүн нь талбай дээрх шүүгчтэй холбоогоор харьцах гэнэ.

**********************

Бүх талаар л мөнгөөр хахсан тэмцээн болж бна даа. ФИФА 32 багт тэмцээний өмнө тус бүрт нь 1,28 сая евро өгсөн бол тэмцээн эхлэх үед нэмж 6,8 саяыг өгөх ажээ. Хэсгээсээ гарсан баг тус бүр харин 7,6 саяыг хүртэх бол шөвгийн 8-д үлдсэн багуудад 11,9 саяын хишиг хүртээх юм бн. Шөвгийн 4-т үлдээд хожигдсон 2 багт 19 саяыг өгөх бол финалд хожигдсон баг 23,8 сая евро авах бол аварга баг 32,3 саяын шагнал авах нээ.

**********************

Улсуудын шигшээ багууд мөн өндөр шан харамж тоглогчиддоо амалж байгаа. Хамгийн өндөр шагналыг испаничууд өгөх бололтой. Тэд аварга авбал хүн бүрийг 800 мянгаар шагнана хэмээсэн нь 10 оны шагналаас 34 хувиар өндөр тоо юм. Харин нигерчүүд энэ асуудал дээр тун болгоомжтой хандаж байгаа бололтой. 4 жилийн өмнө шигшээ нь тоглогчиддоо амалсан шагналаа өгөөгүйгээс болоод тэд дэлхийн аваргын үеэр ажил хаясан чинь спортын сайд нь 4 сая доллар бэлнээр аван сандарч нисээд тэднийг аргадаж байсан түүхтэй.

**********************

Энэ жил тэмцээнийг 4 дэх өдөр нээж байгаа. Уг нь уламжлал ёсоор бол 5 дахид нээдэг. Учир нь финалын тоглолт бүтэн сайн өдөр болох тул ингэж өөрчилсөн бн. 4 жилийн өмнө бас 4 дэхид нээж байлуу даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby rednasca » Mon Jun 11, 2018 1:46 am

биг лайк...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby 21Grams » Mon Jun 11, 2018 5:36 am

10-н мэдээнүүд ч амттай шүү.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 9:49 am

Месси гэхдээ саяхны нэг ярилцлага дээрээ ДА үр дүнгээс хамаарч зодог тайлахгүй. 16 онд зодог тайлсан явдал нь алдаа байсан байна лээ гээд уучлал гуйсан байсан шүү дээ. Тэгэхээр ирэх жилийн Копад лав тоглох байх. Тэгээд ёстой яах юм байгаа юм бэ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Mon Jun 11, 2018 10:26 am

Месси фэнүүд канугаа үз. Гэхдээ их хөөрхөн болжээ.

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Mon Jun 11, 2018 10:44 am

Нөгөө сериал олсон шүү. Эхний 8 дугаар нь бн. Үзээрэй

http://fullmatch.ir/1397/03/%D9%85%D8%B ... %8C%D9%87/
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Аагий » Mon Jun 11, 2018 4:13 pm

За ийм дуутай ДАШТ юм биз дээ.

Live It Up (Official Video) - Nicky Jam feat. Will Smith & Era Istrefi (2018 FIFA World Cup Russia)

BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby UULAA » Mon Jun 11, 2018 4:52 pm



Орчин үеийн нэг хэвийн поп дуунуудаас ялгагдах юм алга. Яг адилхан ая, хэмнэлтэй.
Вака вака маань л сайхан юмдаа. Энийг сонсохоор л нэг тийм дэлхийн аваргын уур амьсгал мэдрэгддэг юм.
Энэ ч бас гоё.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 5:42 pm

За энд тэнд гайгүй шагналын сантай ДА таавар юу байна. 2014 онд Миатын тааварт түрүүлж Хонгконг явах тизээр шагнуулж билээ хаха. Ахиад тийм таавар байгаа болов уу. :ногоон: 2006 онд дуртай жерсигээ авах шагнал авсан санагдана. 10 онд харин яваагүй бололтой. :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Бороо » Mon Jun 11, 2018 5:46 pm

El Payaso wrote:За энд тэнд гайгүй шагналын сантай ДА таавар юу байна. 2014 онд Миатын тааварт түрүүлж Хонгконг явах тизээр шагнуулж билээ хаха. Ахиад тийм таавар байгаа болов уу. :ногоон: 2006 онд дуртай жерсигээ авах шагнал авсан санагдана. 10 онд харин яваагүй бололтой. :ногоон:

энэ жил явдаггүй жил нь юм бишүү хэхэ :ногоон:
User avatar
Бороо
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1078
Joined: Tue Jun 05, 2012 5:59 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 5:50 pm

Аа яах вэ илүүдэхийн биш ккк.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby SAVAGE » Mon Jun 11, 2018 5:51 pm

https://soccer.mn/wc/finalPrediction Прус 20
http://news.gogo.mn/fifa/2018/taavar Next 1 сая төгрөгийн эрхийн бичиг
https://ikon.mn/wcp/2018 Бямбын Ринченгийн “Шилмэл зохиолын цоморлог” 5 боть ном.

гэсэн тааварууд бол байна.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 6:00 pm

за эхний хоёрт нь ороё гэшш шуналтай шаасс.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby rednasca » Mon Jun 11, 2018 6:06 pm

ТиймЗалуу soccer.mn-ыг худлаа гээд байсан шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 6:17 pm

шейр хий найзаа меншн хий энэ тэр гсн байхаар нь харин **н** санагдаад болчихлоо. Энэ gogo.mn ийнх сафари дээр болохгүй байна уу хэсэг дотор аль баг нь хаана байгаа нь харагдахгүй юм.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Оргил » Mon Jun 11, 2018 6:18 pm

дээр нь байгаа багийнхаа нэрэн дээр дарахаар дотор нь орж байсан.. би бас эхэндээ жаахан манарлаа.. кк
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby El Payaso » Mon Jun 11, 2018 6:22 pm

Өө юун ажиллагаатай юм хийдэг юм бэ дэ Мази ккк.

Ингээд харсан яах вэ том багууд хожоод явахад аймаар шөвгийн найм болж магадгүй харагдаж байна шүү. Бразил Бельги, Испани Арг, Гер Анг, Франц Пор гээд. Яах вэ мэдээж сюрприз гарах л байх. Гэхдээ ядаж хоёр нь ингэж таарах байх даа.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Оргил » Mon Jun 11, 2018 6:25 pm

би нэг таавартаа английг бүр хасаа хаячихлаа.. баг гоё тоглуул баярлана.. муу тоглуул бас л ай.. хаха..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby TGNT » Mon Jun 11, 2018 6:36 pm

Аагий wrote:За ийм дуутай ДАШТ юм биз дээ.

Live It Up (Official Video) - Nicky Jam feat. Will Smith & Era Istrefi (2018 FIFA World Cup Russia)



Сарын дараа өө ёстой гоё дуу нтргээд дагаад дуулцан сууж байна байхөө хаха
Вака вакаг бас тэгж байсан сүүлд нь дуртай болцон байсан хаха
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1887
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby SAVAGE » Mon Jun 11, 2018 7:15 pm

El Payaso wrote:Өө юун ажиллагаатай юм хийдэг юм бэ дэ Мази ккк.

Ингээд харсан яах вэ том багууд хожоод явахад аймаар шөвгийн найм болж магадгүй харагдаж байна шүү. Бразил Бельги, Испани Арг, Гер Анг, Франц Пор гээд. Яах вэ мэдээж сюрприз гарах л байх. Гэхдээ ядаж хоёр нь ингэж таарах байх даа.


Хийсэн нөхөр ингээд л хийчихсэн.. Засчих гэсэн олон юм болоод гээд л тэр чигээр нь гаргачихлаа. Манайх бол асуудалгүй 1 саяаа өгнөө ккк
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Realist » Mon Jun 11, 2018 8:07 pm

Хамгийн дөхүүлсэнд нь өгөхүү эсвэл хасагдах шатыг бүгдийг нь зөв таасанд уу?
Соккермн лав бүгдийг нь зөв таавал приус гэсэн байнлээ, тэгээд нэгмөр хэн ч таахгүйгээс хойш ланд 200 өгнө гэчихгүй гээд инээд хүрээл байгаа. 32 багийг түрүүлэх хүртэл нь бүрэн зөв таана гэдэг бол хэдэн саяд нэг тохиолдох магадлалтай биздээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby J@x » Mon Jun 11, 2018 8:14 pm

14 оны соккерийн тааварт 2 дээр орсон юу ч хожоогуй дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Mon Jun 11, 2018 11:34 pm

TGNT wrote:
Аагий wrote:За ийм дуутай ДАШТ юм биз дээ.

Live It Up (Official Video) - Nicky Jam feat. Will Smith & Era Istrefi (2018 FIFA World Cup Russia)



Сарын дараа өө ёстой гоё дуу нтргээд дагаад дуулцан сууж байна байхөө хаха
Вака вакаг бас тэгж байсан сүүлд нь дуртай болцон байсан хаха


Ёстой ёстой. Сүүлдээ ямар ч муухай дуу байсан гоё болдийм доо
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby Nomer 10 » Tue Jun 12, 2018 12:22 am

Европ тивийн ногоон хөдөлгөөнийхөн ФИФА-г дэлхийн аваргын үеэр хүний эрхийн асуудлаар Оростой ярилцах хэрэгтэй гэж шаарджээ. Тэд Орост улстөрийн хоригдлууд маш их бий, тэднийг хэлмэгдүүлж байгаа гэж үздэг юм бн. Мөн 2022 онд тэмцээн болох Катартай ч энэ тухай ярилцах хэрэгтэйг сануулж. Катарт гадны ажилчид хүнд нөхцөлд ажилладаг юм.

******************************

Германы шигшээгийн тоглогч асан Марио Базлер Оросын 2 тест тоглолтыг үзсэнийхээ дараа Энэ бол сүйрчихсэн баг байна гэжээ. Тэдэнд баруунд очиж тоглох чадвартай нэг ч тоглогч алга гэж авсан байна. Нөхөр тэднийг хэсэгтээ мулт явна гэдэгт мөрийцсөн ч болно гэжээ.

******************************

Дани болон Мексикийн хоорондох нөхөрсөг тоглолтын үеэр хөгтэй явдал болжээ. Ер нь бол тоглолтуудад багууд өөр өнгийн шортнуудтай гардаг ч тэр тоглолтод 2-уулаа цагаан шорттой гарчихаж. Тв-ээр үзэж байсан 2 улсын фэнүүд аль аль нь заримдаа багаа ялгахгүй сошиалаар ундууцлаа илэрхийлсэн ч хамгийн шог нь талбай дээр байсан Данийн хөлбөмбөгч Дэлани хэд хэдэн удаа бөмбөгөө андуурч эсрэг этгээддээ өгчээ. Р3 радиод дараа нь тэр ярилцлага өгөхдөө Би заримдаа аль баг нь манайх билээ гэж бодож байсан гэжээ.

******************************

Испаний шигшээгийн хаалгач Дэ Хэа улсынхаа ерөнхий сайдыг өөрөөс нь уучлалт гуйхыг шаарджээ. 2 жилийн өмнө Францад болсон тивийн аваргын өмнө мань эр секс скандалд холбогдсоноос болоод ерөнхий сайд Санчез түүнийг шигшээгээс хасах хэрэгтэй гэж байсан юм. Гэвч шүүх хэргийг нотлоогүй. Саяхан Санчез тоглогчдоо хүлээж авахад Дэ Хэа түүнтэй гар бариагүйгээр барахгүй түүний хэлсэн үгний дараа ганцаараа алга ташаагүй юм.

******************************

Германы шүүгч асан Маркус Меркийг хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа байх. Тэр энэ дэлхийн аваргаар ашиглагдах видео бичлэгийг огт таашаахгүй байна. Төвөгтэй байдал их үүсэх болно гэж тэр хэлжээ.

******************************

Германы довтлогч Томас Мюллер дэлхийн аваргын өмнө намтар номоо гаргажээ. Мөрөөдлийн багтаа хүрэх миний зам гэсэн нэртэй ном нь түүний бага насны тухай аж. Тэр 2000 онд 10 настайдаа Байерн Мюнхенд орж байсан бөгөөд ном энэ үе хүрээд өндөрлөж байгаа юм бн. Ирэх жил гарах дараагийн цувралд нь Байернд өнгөрүүлсөн дараагийн хүүхэд насаа дурсах гэнэ.

******************************

Дэлхийн аварга нээгдэх өдөр Москвагийн Ломоносовын их сургуулийн өмнө фэнүүдэд зориулсан баярын арга хэмжээ болох гэнэ. Дэзаил Кержаков нарын хөлбөмбөгчид ирэхээс гадна 20 гаруй дуучид хамтлаг ирэх ажээ. Мөн тэнд Алтан дагиныг байрлуулах юм байна. Интэрнетээр явуулсан санал асуулгаар очно гэсэн хүний тоо 25 мянгад хүрээд байгаа гэнэ. Тасалбар үнэгүй.

******************************

Германы хаалгач асан Каан Талбай дээр байгаа тоглогчид улстөрийн асуудлаар дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй, хөлбөмбөг ч гэсэн улстөр болсон цаг гэжээ. Нөхөр Оросыг сиричүүдэд зэвсэг зарж, байдлыг улам хурцатгаж байгаа гэж шүүмжилсэн бодолтой байгаа аж.

******************************

ФИФА босс Инфантино байгууллага дотроо дарамтад ороод эхэлжээ. 2 жилийн өмнө гишүүн орнуудад маш их мөнгө амлан гарч ирсэн тэр энэ хүслээ гүйцээхийн тулд 25 тэрбум доллараар цоо шинэ лигийн тэмцээн зохиох эрхийг арабчуудад зарах оролдлого хийсэн гэж түүний удирдлагад байдаг хүмүүс дургүйцэж эхэлжээ. Мөн түүний дэлхийн аваргын оролцогчдыг 48 болгох, Клубын дэлхийн аваргыг шинэчлэх гэсэн зорилгууд нь ч таг гацчихаад байгаа.

******************************

Египетийн иргэд ФИФА-г дэлхийн аваргын тоглолтуудыг үнэгүй гаргаж өгөхийг шаарджээ. Тус улсад катарын Bein sports тв тоглолт гаргах эрхийг авсан бөгөөд дэкодер нь 78 евро, тоглолт үзэх үнэ 100 евро байх гэнэ. Энэ нь египетчүүдийн сарын орлоготой дүйх мөнгө гэнэ.

******************************

2030 оны дэлхийн аварга Хятадад болж мэднэ гэнэ. Хэрэв тэнд тэмцээн болбол үзэгчдийн тоо эрс өсөх нь мадаггүй. Яг ийм прогноз Энэтхэгт ч бас бий. Зарим судлаачдын үзэж байгаагаар ФИФА энэ 2 улстай хамтрах нь цаг хугацааны асуудал гэжээ.

******************************

Дэлхийн аваргын нээлтэн дээр Роббие Виллиамс дуулах гэнэ. Би маш баярлаж бас сандарч байна, энэ бол миний мөрөөдөл байсан гэж тэр хэлжээ. Тэр Венийн театрт ажилладаг дуурийн дуучин орос бүсгүйтэй хамтран дуулах юм байна. Нээлтэн дээр мөн Бразилын домог Роналдо, ерөнхийлөгч Путин нар байх ажээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Дэлхийн аваргын мэдээнүүд

Postby rednasca » Tue Jun 12, 2018 3:00 am

Муслим шашинтнуудын хувьд Рамадан сарын сүүлийн хэдэн өдөр үргэлжилж байгаа...
Дэлхийн аваргын нээлтээр дуусах юм байна лээ...
тэгээд тоглогчдын биед нилээн өөрчлөлт гардаг... сульддаг, ядардаг гэсэн...
Египт, Морокко, Саудын Араб гээд багуудын хувьд мэдээж тусдаа янз бүрийн арга чарга бодож л байгаа байх...
лав Салах тусдаа хөтөлбөртэй гэж дуулдсан шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2018

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest