SHEVAGOAL

Аваргуудын лиг, УЕФА-ийн цом, Франц, Голланд ......

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby chukcha2002 » Wed Jun 07, 2006 8:06 pm

Nobun@g@ wrote:
chukcha2002 wrote:Челсид очоод хэр идээших бол доо, нас ч бас явж байна шvv


Чэлсид очоод урдных шигээ сайхан гоолдоод байж чадахгvй биз дээ. Угаасаа Чэлсигийн урд баахан хаалга руу бууддаг баагийнууд байгаа. Бvгд л єєрсдєє хийх гээд зvтгэх биз.


Жигvvрээс фланк нисч ирээд байвал ч хусч єгнє л дєє,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby .boldoo. » Fri Jun 09, 2006 7:44 pm

sheva svvliin ved neg ix sain togloxgvi bgaa shdee chelsead ireed yahiin bol doo
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby Nobun@g@ » Fri Jun 09, 2006 8:49 pm

.boldoo. wrote:sheva svvliin ved neg ix sain togloxgvi bgaa shdee chelsead ireed yahiin bol doo


Угаасаа ч сvvлйин уед тоглолтод гараагvй л дээ харамсалтай нь :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Thu Jun 15, 2006 10:34 pm

Spaintai toglohod vnheer form muu bailaa
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

hi

Postby Raul_ag » Fri Jun 16, 2006 2:35 am

Sheva aalziiig ingej toglon gej eroosoo sanasangvi sain toglood casillas iig sandargaad tegeed er ni saihan onoo tvvne gej bodoj bsan yum -1 awdag yum forumondoo ortol bas zaich bas laich bna lee dee
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby chukcha2002 » Sat Jun 17, 2006 8:38 pm

Гайтай гэмтэл ингэж нєлєєлнє гэж санасангvй. Тоглолтын практикгvй удахаар тэгээд хэцvv болчихдог юм байна л даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nobun@g@ » Sun Jun 18, 2006 4:40 am

Угаасаа ойрд тоглоогvй байсан ш дээ. Дээрээс нь угаасаа анхнаасаа гоол алдаад эхэлчихээр чинь сэтгэл санаагаар ч бас яваа биз дээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby chukcha2002 » Wed Jun 21, 2006 5:03 pm

Шевагийн нэг ярилцлага olloo.mn дээр гарчээ

А.ШЕВЧЕНКО: Бvх зvйл сайнаар эргэлээ
Украины багийн довтлогч Андрей Шевченко Саудын Аравитай хийсэн тоглолтын дараа сэтгvvлчдийн асуултад хариулжээ.

-Испанийн багтай хийсэн эхний тоглолтын дараа болсон бэлтгэл дээр дасгалжуулагч Олег Блохин их ууртай байсан гэсэн. Тvvнийг тоглогчид хэрхэн хvлээж авсан бэ?
-Дасгалжуулагч харин ч биднийг их дэмжиж байсан. Тэр огт уурлаагvй. Мэдээж, тvvнийг уурлаад байвал тоглогчдын сэтгэхvйд сєргєєр нєлєєлнє биз дээ.

-Тэр орой зочид буудалд та бvхэн багийн хурал хийсэн юм билээ. Энэ талаар ярина уу?
-Бид алдаагаа хэрхэн засах талаар ярилцсан. Илэн далангvй ярилцсан шvv. Vvний ачаар бид хоёр дахь тоглолтод их чамбай бэлдэж чадсан.

-Дасгалжуулагч та нарт ямар зєвлєгєє єгсєн бэ?
-Испанийн багт хожигдсоноо мартах хэрэгтэй гэж зєвлєсєн. Ингэхгvйгээр цаашид сайн тоглож чадахгvйг ч онцолсон.

-Танай баг сэтгэл зvйн хувьд тоглолтод их сайн бэлдэж дээ?
-Тийм.

-Езерский, Чигринский нарын гэмтэл хэр байгаа вэ?
-Багийн эмч боломжтой бvх арга хэмжээг авч байгаа. Ер нь гол тоглогчдын гэмтэл сэдэрч байгаа нь багийн хvчийг сулруулах аюултай. Бэлтгэлийн vеэр А.Воробей мєрєє гэмтээсэн. Гэхдээ шєвгийн 16 багийн тоглолт эхлэхэд тэд эдгэх байх.

-Украины баг хэсгээсээ шалгарна гэдэгт итгэж байгаа юм уу?
-Бvх зvйл сайнаар эргэсэн учир тэгж хэлэх vндэслэл байна. Бид Тунисын багийг хожиж дєнгєнє.

-Та яагаад vсээ засуулсан юм бэ?
-Испанид хожигдсоны дараа vсээ хусуулдаг юм уу гэж бодсон юм. Харин эхнэр дургvйцээд байхаар нь больчихсон юм.

-Роналдог дуурайх гэсэн юм уу?
-Vгvй л дээ. Хожигдлыг авч хаях гэсэн ядарсан арга юм уу даа. (инээв)

-М.Калиниченко их сайн тоглолоо. Та тvvний талаар юу хэлэх вэ?
-Тэр сайн тоглогч. Их хvчтэй цохидог юм.

-Та гоолын амтыг мэдэрлээ гэж хэлсэн?
-Хvнд гэмтлийн дараа гоол оруулахад vнэхээр сайхан мэдрэмж тєрдєг. Энэ мэдрэмжийг мэдэрсэн юм чинь дахиж гоол оруулахад саад гарахгvй байх.

-Та мэргэн бууч болж чадах уу?
-Найдаж байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Mon Jul 17, 2006 7:01 pm

Мань хvн Англи уруу нvvнэ.. гээд л сураг тасарлаа, Лондонд очсон болов уу, (аягvй хувийн юманд нь санаа зовов)
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Tue Jul 18, 2006 8:46 am

одоо чукча манайх шүү :-D
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby ..::Affictor::.. » Tue Jul 18, 2006 1:50 pm

tsaadah chine Miland vnench heveerei l baigaa
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:00 pm

хардаг баг, хардаг тоглогч хоёр салчихаар хэцvv юмаа.

Баллак бас Челси явчдаг,... Миланы дараа Челсиг л гэх болж байна,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nobun@g@ » Thu Jul 20, 2006 12:01 am

mick wrote:одоо чукча манайх шүү :-D


Номэр нэг байж чадахгvй л дээ. Яахав Чэлсигээс Шэва гоолдуул эсвэл Шэваг байхгvйд Чэлси хожигдуул баярлаад л... :mrgreen: :RD
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Wed Aug 16, 2006 11:21 pm

Шева Челсид анхныхаа гоалыг хийсэн ч тоглолтын хувь заяанд нөлөөлхөөр гоал байж чадаагүй ш дэ,одоо Лондонгоор нэг зугаалж хоттой танилцана гэж байна
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nomer 10 » Thu Aug 17, 2006 7:26 am

chukcha2002 wrote:хардаг баг, хардаг тоглогч хоёр салчихаар хэцvv юмаа.



Гүй чухам :smile:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Thu Aug 17, 2006 4:54 pm

хэхэ, энэ зун нээрээ онцгой том том наймаатай зун боллоо. Дахиад ч том юм болж магад. /Роналдог Милан уруу гэж л/
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sat Oct 07, 2006 10:12 pm

Шева сvvлийн хэд хоног орондоо халуунтай хэвтэж байгаа юм байна. 39 хvртэл халуурсан болохоор ярихад хvртэл хэцvv байна гэжээ.

Єнєєдєр Италитай хийх тоглолтонд тоглохгvй нь тодорхой болж. Харин Лхагва гарагт Шотландын эсрэг тоглолтонд оролцох болов уу.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby mick » Mon Oct 09, 2006 10:24 am

Худлаа худлаа, Италид фэнүүдээсээ айгаад л...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Mon Oct 09, 2006 3:49 pm

Италитай тоглоогvй нь ер нь зєв шийдвэр юм. Шотландтай тоглох тоглолтонд нэг талаас нєєж болох юм, нєгєє талаас Италид тоглоно гэдэг ч Шевагийн хувьд эвгvй яах аргагvй эвгvй.

Францийг хожсон Шотландтай тоглох тоглолтонд гараасай билээ дээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nobun@g@ » Mon Oct 09, 2006 5:17 pm

Чэлсид очсоноосоо хойш гоолдохгvй байсан одоо болохоор гэмтээд л. Єєдлєхєє байжээ :)
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby ..::Affictor::.. » Mon Oct 09, 2006 5:25 pm

Scoltland iig hojvol goy yum bolno do.Bvgdiih ne onoo jigd bolood vnen ursulduuntei.Bi ch gesen Sheva giinhaa goal hiisen goy togloltiig vzmeer l bna
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Gankhuu » Tue Oct 10, 2006 1:51 pm

Chelsea-d ugaasaa toglolt ni taarahgui gee medseer baij demii yavsan yum. END BIDENDEE BURHAN BOLOOD L BIAJ BIAH BAISAN YUM DAa. UHTEL NI BURHAN METEER L HARILAH BAISAN YUM.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby mick » Tue Oct 10, 2006 3:06 pm

Nobun@g@ wrote:Чэлсид очсоноосоо хойш гоолдохгvй байсан одоо болохоор гэмтээд л. Єєдлєхєє байжээ :)


Гэмтээгүй ээ мангараа /уурлах/
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby chukcha2002 » Thu Oct 12, 2006 5:16 pm

Бие нь сайжирсан бололтой. Шотландын эсрэг талбайд гарчээ.

90 дэх минутанд пеналтигаас гоол хийсэн байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Fri Nov 10, 2006 12:32 am

Шевченко яагаад...?
М.СУГАР-ЭРДЭНЭ
(2006.11.08)
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч Андрей Шевченког сүүлийн үед ихээхэн шүүмжлэх болсон билээ. Ингэхэд тэр Миланд байсан үеийнх шигээ тоглохгүй байгаагийн учир юу вэ? Ихэнх мэргэжилтнүүд Англид дасаагүй болохоор гэж хариулж байгаа.

Тэгвэл Шева яагаад Англид одоо болтол дасахгүй байна вэ? Ямайкийн шигшээгийн довтлогч Марлон Кинг аль эрт идээшсэн бол Андрей Шевченко болоогүй байнаа гэх аж. Идээшин дасахад бас учир бий. Хүн болгон чаддаг зүйл биш гэнэ. Марк Аткинс идээшиж чадсан бол Хуан Себастьян Верон чадаагүй.

Тьерри Анри, Деннис Бергкамп нар 2 сар болж байж нэг юм өөрийн хүн болж чадсан бол Пирес бүтэн жил зарцуулсан байх юм. Англид өмнөд америкчууд дасаж чаддаггүй бол харин скандинавуудад ямар ч бэрхшээл тулгардаггүй гэнэ. Мэдээж хэрэг Английн лиг өөрийн гэсэн онцлогтой, ирсэн болгон амжилт олох амархан боорцог биш. Гэхдээ л Шевченко шиг дэлхийн хэмжээний од олигтой тоглолт үзүүлж чадахгүй байгааг харахад нэг талаас сэтгэл өвдөж, нөгөө талаас гайхал төрөх аж.

Англид амжилт олоогүй тоглогчид олон бөгөөд хамгийн сүүлийн жишээ гэхэд л Аргентиний Тевес, Машерано нар юм. Гадаадаас тоглогч сонгохдоо гарамгай Арсен Венгер ч цагтаа Паскаль Сиган, Кабу Диавар, Олег Лужныйг багагүй мөнгөөр аваад шатаж байсан түүхтэй. Шевченкогийн тухайд бараг бүх л сонин хэвлэлээр шүүмжлэгдэж, Итали руу буцна гэсэн яриа ч гараад байгаа. Өөрөө Англид сайхан байна, ямар ч асуудал байхгүй гэж ярьж буй ч Шевченко нэг л биш байгаа нь хөлбөмбөг сонирхдог хэн бүхэнд тодорхой. За ингээд Шевченко хэзээнээс гоол хийж эхлэх вэ? Ер нь яагаад Англид очсон одуудад заавал нэг асуудал гардаг юм бэ? Хэвлэл мэдээллээр гарч байгаа таамаглалуудыг нэгтгээд үзье.

Цаг хугацаа хэрэгтэй
Үнэндээ бол Шевченко шууд л гоол хийгээд, гялалзаад эхэлсэн бол илүү гайхалтай ч байсан байж болох юм. Бергкамп анхны гоолоо 8 дахь тоглолтондоо оруулсан бол Анри 9 тоглолт зарцуулан хөлбөмбөг сонирхогчдод шүүмжлүүлж байв. Алдарт Эрик Кантона ч Манчестерийн баатар болохоосоо өмнө бүтэн жил Лидст зовсон билээ. Шевченкогийн одоогийн хөөрхийлөлтэй байдалд Дидье Дрогбагийн гялалзсан тоглолт нөлөөлсөн гэдгийг ч мартаж болохгүй. Дрогба ч 2 жил хэртэй Англид харь гаригаас ирсэн юм шиг л байсан билээ. Дрогба шиг тоглогч дээш гараад ирж байгаа юм бол Шевченко шиг авьяслаг тамирчин гарч ирэх нь гарцаагүй, харин бага зэрэг хугацаа л хэрэгтэй байна.

Шинэ газар ирээд дасаж идээшихэд хамгийн их асуудал гардаг нь довтлогчид. Макелеле, Хайнце, Хююпя, Шмейхель зэрэг өөр байрлалын тоглогчид Англид ирээд талбай дээрх үүрэг нь нутагтаа тоглож байсан үеэс нэг их хол зөрөөд байхгүй юм байна гэдгийг ойлгодог. Мэдээж хэрэг, хамгаалагч нарт хэцүү зэргээр марган, хамгаалалт хамгийн чухал хэмээн эсэргүүцэх хүн байх ч үнэндээ эвдлэн бусниулах гэдэг бүтээн байгуулахаас амархан зүйл билээ. Тэгвэл довтлогчдод багийхантайгаа хөл нийлүүлэхээс эхлээд өөр лигийн хурд хэмнэлд дасах гээд илүү урт хугацаа хэрэгтэй болдог.

Английн лигийн бохир тоглолт буруутай
Рой Кин нэгэнтээ Вероны тухай ярьж байхдаа премьер-лигийн бохир тоглолтоос болоод олон техниктэй тоглогчид Англид амжилт олоогүй гэдэг яриа **н** зүйл гэж хэлсэн байдаг. Английн хөлбөмбөг хэт хурдан, нэг хором ч амгалан байж болдоггүй тул хэмээн онош тогтоох нь амархан ч арай хялбарчилсан хэрэг болно. Хэрэв бохир, хурдан тоглоод амжилт олдог бол Английн шигшээ Уотфордынхноор дүүрэх байсан байх. Зола шиг техниктэй, жижигхэн тоглогч Будант Альбионд хичнээн сайн тоглож байсныг бодоод үзэхээр бохир тоглолтоос ч болдоггүй бололтой. Тэгээд ч Италийн эелдэг гэхээргүй хамгаалагчидтай тулалдаж дассан Шевченко хамгаалагч нар зэрлэг байна гэж гомдол гаргахгүй болов уу.

Хувийн элдэв асуудлууд
Гадаад оронд өөртөө итгэлтэй байх нь маш чухал. Верон, Форлан, Ребров, Луке нар итгэлгүй болсноос л Англид тоглож чадаагүй билээ. Хосе Антонио Рейес ч адилхан. Тэрбээр нутагтаа тогломоор байна гээд “Арсенал”-аас гарсан ч үнэндээ түүнийг Английн хөлбөмбөг гаргаад хаясан гэж хэлж болох юм. Зан ааш, тоглолтын арга барил нь шалгуур даагаагүй хэрэг. Хөлөндөө ганц өшиглүүлээд л Рейес гүйхээ больж байсан, өөрөөр хэлбэл бууж өгч байсан бол түүний эсрэг хамгийн тод жишээ бол Криштиану Роналду. Зориг зүрх, өөртөө итгэх итгэл гээд л.

ДАШТ дуусаад Манчестерийн балиашгууд алж тална гэж занаж байсан ч тэр хулчийгаагүй. Өөр багт очих нь хялбар арга байсан ч Роналду зугтаагүй. Ийм байж амжилт олохоос хичнээн авьяаслаг байгаад аймхай хулчгар бол Англид ирээд хэрэггүй бизээ. Рейес, Верон хоёр нас биенд хүрсэн томчуул гэмээргүй, эх орноо санаж байна, гэрийнхнээ дурсаж байна гээд л үглээд байсан нь ч тоглолтод нь нөлөөлсөн. Харин Шева эхнэртэйгээ цуг сонинуудын спортоос илүү дээдсийн буланд гарч байгаа нь Лондонгийн амьдрал таалагдаж байгаагийн гэрч болов уу.

Дасгалжуулагч буруутай
2001 онд Вероныг авснаасаа хойш сэр Фергюсон ихэд шүүмжлүүлсэн билээ. Анх Веронтой адилхан төвийн тоглогч, гэхдээ огт өөр стилийн Патрик Виейраг авахаар төлөвлөж байсан гэдэг. Үнэхээр Вероныг талбайн төвд эзэгнэнэ гэж бодсон нь анхнаасаа бүтэхгүй зүйл байсан. “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагчид дотор цорын ганц найруулагчийн мест байсан ба тэр нь агуу Кинд оногдож байв. Алдаа гаргаснаа ойлгосон Фергюсон Вероныг баруун зах руу шилжүүлэх зэргээр үзсэн ч амжилт олоогүй.

Энэ нь тоглогчдыг сайн судалж авалгүй нэр, хуучин гавьяагаар нь сонгодог фантази лигийн тоглогчдыг санагдуулж байгаа юм. За тэгвэл Шеваг алдартай болохоор нь, эсвэл Абрамович хайртай болохоор нь л авсан хэрэг үү гэсэн асуулт гарна. “Челси”-д тэр өөрийн байрлал дээр тоглож байна уу, үгүй юу? Мэдээж Шева украин биш байсан бол “Челси”д ирэхгүй байсан. Абрамович хуучин Зөвлөлт орны хөлбөмбөг сонирхогчдыг бүгдийг нь “Челси”-гийн балиашиг болгох зорилготой хүн.

Оросоос Смертинийг авч үзсэн ч амжилт гаргаагүйгээс гадна Орост олигтой тоглогч байхгүй тул хуучин Зөвлөлтийн цорын ганц супер од Шеваг ямар үнээр ч хамаагүй авах гэж хүссэн бөгөөд угаас хүссэнээ гартаа оруулдаг зангаараа “Милан”-аас салгаж чадсан. Гэвч энэ нь одоо эргээд Шевченкод гай тарьж байх шиг. Урьд өмнө бөмбөг оруулахгүй байвал Креспог ч, Дрогбаг ч сэлгээний сандалд суулгадаг байсан Моуриньо хичнээн муу тоглож байсан ч Шеваг үргэлж гараанд гаргаж байгаа нь “Челси”-гийнхэнд сайхан байхгүй нь ойлгомжтой.

Авч байгаа цалинг нь бодоод үзсэн ч тэр. Италид байхад нь Шевад Андреа Пирло, Кака, Кларенс Зеедорф, Руй Кошта гэсэн хагас хамгаалагч нар цохиод хий гэж хэлж буй мэт дамжуулалт өгдөг байсан бол “Челси”-д Шева Лампард, Баллак нарын холын дамжуулалт, эсвэл Дрогба сайхан ааш нь хөдлөөд бөмбөг тавьж өгнө гэдэгт найдахаас өөр арга байхгүй. “Челси”-гийнхэн бөмбөг авахаараа юуны түрүүн Дрогбаг хайх ба Шева илүү байрлалд байсан ч хамаа байхгүй Дрогбад л дамжуулна. Улирлын тал нь шахуу өнгөрөөд байхад хоёрхон гоолтой гэдэг дэндүү харамсмаар үзүүлэлт. Жо Коул буцаад ирэхэд юу л болдог бол доо.

Формондоо ороогүй байна уу?
Тиймээ. Уэйн Руни шиг л дэлхийн аваргын өмнөхөн авсан гэмтлийн уршигаасаа салж чадаагүй байгаа. Дээр нь шинэ баг, шинэ орчинд орсон нь ч мэдээж нөлөөлж байна. Хамгаалалтаараа алдаршсан Италид 207 тоглож, 127 гоол хийсэн супер тоглогч формондоо орохоор Английг байлдан дагуулах нь эргэлзээгүй. Харин хэзээ вэ гэдэг л байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

PreviousNext

Return to Аваргуудын лиг, УЕФА цом, бусад улсын лиг, багууд, тамирчид

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron