by chukcha2002 » Thu Jul 13, 2006 4:15 pm
Найман бєх улсын начин цолонд хvрлээ
Ж.САРНАЙ (2006.07.12)
Тавын даваа
Євєрхангай аймгийн Бvрд сумын харьяат аймгийн арслан Ганхvv нутгийн ах дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж начны болзлыг хамгийн тvрvvнд хангалаа.
Мєн Дорнод аймгийн харьяат “Хvч” спорт хорооны бєх, цэргийн заан Цогзолдорж Монгол Улсын, гавьяат тамирчин Увс аймгийн харьяат улсын заан О.Одгэрэлээр тав давж, улсын начин цолонд хvрлээ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Онцгой байдлын ерєнхий газрын бєх аймгийн заан Баянжаргал Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Д.Мєнх-Эрдэнийг євдєглvvлж, начин болов.
Говь-Алтай аймгийн арслан Баярмагнай улсын харцага Бэгзсvрэнгээр, Архангай аймгийн Булган сумын харьяат цэргийн арслан Батжаргал улсын харцага Э.Батбаатараар тав давж начин боллоо.
Аймгийн арслан Єсєхбаяр улсын начин Амартvвшинтэй тунаж барилдаад улсын начны болзол хангалаа.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат аймгийн арслан Т.Єсєх-Ирээдvй улсын начин Батболдоор, Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Сэр-Од улсын начин Адьяахvvг євдєглvvлж, улсын цолонд хvрcэн.
Энэхvv даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ аймгийн арслан Эрдэнэчулуунтай 20 шахам минут барилдаж давлаа. Дєрвєн хєллєсєн Эрдэнэчулуун арсланг аварга нилээн хvч гаргаж байж євдєглvvллээ.
Далай аварга А.Сvхбат улсын харцага Чулуунбаатарыг, далай аварга Г.Єсєхбаяр улсын начин Т.Энхтуяаг, улсын гарьд Д.Сумьяабазар Завхан аймгийн харьяат аймгийн арслан Бадамдоржоор даваагаа ахиулав. Гарьд vнэхээр хvчтэй байна.
Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын гарьд Б.Гантогтох аймгийн начин Бат-Отгоноор, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын заан Б.Ганбат мєн аймгийн харьяат “Шонхор” дээд сургуулийн бєх, аймгийн заан Мєнхбатаар тав давлаа.
Улсын заан Ц.Мягмарсvрэн Сэлэнгэ аймгийн арслан Амарааг, улсын заан Д.Бумбаяр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн арслан Дамдинг давлаа. Дамдин арслан улсын наадамд хоёр дахь удаагаа дєрєв давж байна.
Улсын заан Мєнхбаатар аймгийн арслан Амартvвшинг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын заан И.Доржсамбуу Хєвсгєл аймгийн харьяат, аймгийн арслан Эрдэнэбатыг, улсын харцага М.Баяржавхлан улсын начин Пvрэвсvрэнг давлаа.
Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн арслан Б.Соронзонболдоор, улсын начин Ц.Магалжав улсын начин Д.Лхагвадоржоор, улсын начин Амгаланбаатар цэргийн арслан Бямбажаваар, улсын начин Уламбаяр аймгийн арслан Тvвшинбаяраар, улсын начин Эрхэмбаяр аймгийн арслан Жаргалсайханаар, улсын начин Цогтжаргал улсын начин Сумьяабэйсээр тав давснаар харцага цолонд хvрэхэд нэг даваа vлдлээ.
Мєн Євєрхангайн аймгийн харьяат улсын начин Ганхуяг начин цолоо баталж, улсын харцага Г.Ганхуяг, улсын харцага Мєнгєнцоож нар тав даваад туг тойрлоо.
Улсын харцага Рагчаа улсын начин Ганхуягаар, улсын харцага Л.Пvрэвжав улсын начин Батбаяраар, Улсын харцага Элбэг аймгийн арслан Ж.Оргилоор даваагаа ахиулсан.
Улсын начин Д.Азжаргал аймгийн арслан А.Сvмбээ нарын барилдаан удааширч, эцэст нь Д.Азжаргал давлаа.
Ингэснээр маргааш єглєє улсын харцага цолны тєлєє барилдах бєхчvvд овоо хэд болов.