Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Wed Feb 17, 2010 9:40 am

Энэ жилийн Дүнжингаравын хурд хэдэнд бэ?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby barca forever » Thu Feb 18, 2010 2:01 pm

Шарга азарга даxиад 3, 4 түрүү бол байгаа.
Бас тэр Макс Ганбаатарын xонгор xалзан ч гэсэн юм дуулганаа. 2 жилийн өмнө наадмаар соёолондоо таралж орж ирдэг.

Сая xөдөө явж байгаад нэг иймэрxүү яриа сонслоо.
Xэдэн жилийн өмнө нэг малын xулгайч урдаас баргын нутгаас 2 300 адуу туусан гэнээ.
Мэнэгийн талаар бараг 3 xоног тууxад бараг иxэнxи нь үxэнэ биз дээ. Тэгээд манай суманд ирxэд яг 3 унага л үлдсэн байсан гэсэн. Манайxааан тэрэн дээр нь алаан болсон юм бишүү кк. Тэр малын xулгайч нь болxоор манай суманд ажиллаж байсан зам гүүрийн ангийн гар гэсэн. Би болxоор тэр залууг зүгээр л нэг малын xулгайч гэсэн чинь манай сумийнxан болxоор сайн эр энэ тэр гээд л бараг л шүтэншд.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:12 pm

энэ ёстой гоё сэдэв байна. Мэдээ оруулаад байгаарай хүмүүсээ :eek:
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Funky » Sat Mar 06, 2010 7:16 pm

Тэр Дамбийн Хишигээ уяач болсиймуу мэдээ энэ тэр бнуу
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Sun Mar 07, 2010 2:25 pm

funky wrote:Тэр Дамбийн Хишигээ уяач болсиймуу мэдээ энэ тэр бнуу


Монгол улсын алдарт уяач.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:27 pm

Юун бөхийн сэдэв дотор морь вэ..
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Munguu » Fri Jun 18, 2010 2:24 pm

Сувдан сарт

Оройн нар уулсын оройгоор далд орж улааран шаргалтах туяа нь аажмаар замхарч бүрий нөмрөв. Тэнгэрт гэгээ муутай шинийн тавны сар сэмжин үүлний дундаас цухуйх агаад харанхуй дунд хэдэн бараан адуу сүүмийж хааяа нэг тургилах нь дэргэд юм шиг тод сонсогдоно.Ойролцоохон нохой хуцах нь чимээ сонссон бололтой. Удалгүй алсаас машин дуугарч баруун доод хөндийгөөс гэрэл анивчих нь тод харагдана. Машины дуу ойртож гэрэл нь тодорсоор нөгөө хэдэн адууны хажуугийн зүүн хөтлөөр даван оронгуут гэрэл нь цаад уулын оройд тусаж нэг далд орон муригнасаар нэгэн жалга гатлан гарч ирвэл машины гэрэлд хоёр гэр орж ирэв. Хотон дахь цөөвтөрхөн бог нь дэрхийн үргэж хоёр нохой машины хойгуур урдуур хоргоон ээрэхэд баруун талын гэрээс гарч ирсэн хүн нохойгоо хорив. ”Ланд ” 200 машины хаалга онгойж дөрвөн хүн бууж баруун талын гэрлүү орохдоо нохой хорьсон хүнтэй мэндлэн гэрт орлоо. Унинд уясан бүдэгхэн гэрэл ёлтойх агаад орж ирсэн хүмүүсийг 4-6 насны бололтой хоёр хүүхэд сонирхон харна. Гэрийн эзэн Сүхээ гэж 40 эргэм насны хүрэн царайтай эр өврөө уудалж хөөрөгөө гарган хамгийн дээд талын хүнд барингаа

- За сайхан хаваржиж байна уу? Хаанаасаа хаана хүрч явна гэхэд Дээд талд нь суусан 40 эргэм насны цэргийн эрээн хувцастай хүн

-Сайхан сайхан хаваржиж байна уу гээд хотоос явна танайхыг зорьж ирлээ гэв.

Энэ хүмүүсийн зорьж ирсэн гол учир нь энэ айлд удам угшил сайтай нэг үрээ байгаа бөгөөд түүнийг нь аль болох хямдхан салгачих санаатай ирсэн нь энэ байлаа. Учир нь энэ айлаар хэдэн жилийн өмнө хотод байдаг нэг найз нь адуугаа харуулж байсан бөгөөд хавар адуугаа авах гэж 3 сарын эхээр ирэхэд нь гэрийн эзэн Сүхээгийн авгай төрж хүүтэй болсон ба мөн тэр шөнө найзынх нь адуунд нэг гүү унагалаж эр унага гарсан байсанд найз нь билэгшээж Сүхээгийн ганц хүүд эхтэй нь хамт бэлэглэжээ. Удалгүй Сүхээгийн хүүд унагатай гүү бэлэглэсэн найзынх нь морьд улс бүсийн наадамд сайн давхих болсон нь олон хүн түүний адууны удам угшлыг нь сонирхоход хүрсэн байна. Одоо тэр унага ногооны соёолон үрээ болсон бөгөөд нутаг усанд нь мэдэхгүй хүнгүй болсон байна. Ноднин отроор ирсэн хүмүүс нутгийн хүнээс хар үрээний угшил удмыг сонссон нь явсаар эдгээр хүмүүсийн чихэнд хүрсэн бөгөөд Сүхээгийн хар үрээг авахаар шөнөөр яаран ирсэн нь энэ байв.

Сүхээ гайхангүй бүгдийг нүд гүйлгэн харснаа

-Хэрэг зориг юунд билээ гэж асуув

Доороосоо хоёрд сууж байсан монгол дээлтэй залуу ам нээж

-Сүхээ гуай та намайг танихгүй байна уу? Би танай нутагт ноднин адуу оторлон ирж байсан гэвэл Сүхээ

-Аан тийм танайх доод Агьтын хоолойд өвөлжсөн айл мөн үү гэхэд

Монгол дээлтэй залуу

-Тиймээ гээд. Бид таны хар үрээг чинь худалдаж авахаар ирлээ гэв

Сүхээ тэгэхэд

- Хэн намайг үрээгээ зарна гэж байна гэв.

Монгол дээлтэй залуу

-Би таны хар үрээний чинь удам угшил болон эцэг эхий нь ч бүгдийг мэднэ. Манай энэ ах л худалдаж авъя гэсэн юм гэхэд дээр сууж байсан цэргийн эрээн хувцастай хүн гараа сунган

-Батбилэг гэвэл

Сүхээ ч гэсэн гарыг нь барингаа

-Сүхээ гэв

Батбилэг Сүхээд хандаж

-Наймаа тохирно байх гэж бодож байна. Үрээгээ хэдэд өгөх юм. Үнэ хөлсийг нь хангалттай өгье гэвэл

Сүхээ харин бодолхийлснээ

-Би зарахгүй ээ манай хүүд хүн бэлэглэсэн юм гэж тэгээд ганц хоёр жилдээ төлий нь хармаар байна гэв

Гэрт хэсэг зуур чимээгүй боллоо

Батбилэг монгол дээлтэй залууруу харан дохивол тэрээр гарснаа удалгүй хайрцагтай юм барин орж ирэн Батбилэгд баривал хайрцагыг задалж гадаад нэртэй архи гаргаж ирэн Сүхээд баривал тэрээр хэсэг тээнэглзснээ авчихав. Батбилэг болон цуг ирсэн хүмүүс шөнө дунд хүртэл Сүхээг шахаж шалсаар байгаад зөвшөөрүүлж дөнгөв. Батбилэг хар үрээг нь наадмын дараа ирж авахаар болон явав. Одоо аваад явна гэсэн боловч гүүнүүд нь азарганы хөлд гараагүй гээд хойшлуулсан ба хэрэв Сүхээгийн гүүнүүдээс эр унага гарахгүй бол хүүд нь Батбилэг хар азарганы эхний эр унагы нь бэлэглэхээр болов.

Найман сарын сүүлээр бороо шивэрсэн нэгэн өглөөгүүр Батбилэг ачааны машинтай давхин ирээд үрээг нь аван одов. Хэдийгээр хангалттай үнэ өгсөн ч Сүхээгийн сэтгэл нэг л гундуу байлаа. Хойтон хавар Сүхээгийн адуунд гурван гүү унагалсан бөгөөд хоёр нь эр унага байсанд тэрээр маш их баярлаж байв. Дараа хавар нь учир битүүлгээр эр охин хоёр сарвай нь ойрхон алга болчихов. Эрэл сурал болон хичнээн явсан боловч олсонгүй. Үлдсэн ганц сарвайгаа эхтэй нь гэрийнхээ гадаа авчирч хаврын ногооны эхээр сайн өдрийг сонгон байж амыг нь хагалж уяа сойлгонд бэлтгэв.

Наадмын өглөө даагаа мордуулчихаад сууж байхдаа Сүхээ их л догдлон байлаа. Хар даага нь хэдий үсэргээ сунгаанд сайн байгаагүй ч Сүхээд бол горьдлого дүүрэн байсан ба айргийн тавын хаана нь уу л гэж бодож байв. Даага гараад ирлээ гэж хүмүүс шуугилдахад Сүхээ ч босон харайж дурандвал өнгөнд л хар даага харагдсангүй ахиулан сайн дурандваас хар даага нь 8-9 хавьд л явж байлаа. Одоо барианд иртэл 3-4 км-н газар байна гэж бодон хүүдээ цагаан хошуу тойруулаад л тавиад өгөөрэй гэж хэлснээ санав. Даага ч цагаан хошуу тойрон гарч ирвэл хар даага өнгөнд гараад ирэв. Тугтай машины араас хар даага улам тасран гарч барианд орж ирлээ.

Өөрийн эрхгүй огшсон Сүхээ хүүгээ тэврэн үнсэж дааганыхаа магнайг илбэн нулмис унагалаа. Энэ цагаас хойш хар даага сумынхаа наадамд соёолон хүртлээ жил дараалан түрүүлээд зогсохгүй зэргэлдээ сумын наадам зэрэг 10-д наадамд түрүүлэн "Сувдан сарт" хэмээн алдаршив. Сүхээ энэ нэрийг өгөөгүй бөгөөд нэг л мэдэхэд ийм нэртэй болсон байв. Учир нь хар үрээ духан дээрээ олон жижиг таруу сартай учир ийнхүү нэрлэжээ. Сүхээ сувдан сартаараа азарга тавьж хэдэн гүү хураалгасан бөгөөд улсад уралдаж үзье гэж эртнээс бодох болсон тул Сүхээ хавар эртнээс бэлдэн найзтайгаа ярьж тэдний галтай нийлэхээр боллоо. Зургаан сарын эхээр Сүхээ сувдан сарттайгаа өөр хоёр насны морьтойгоо ирж найзынхаа галд ирж нийлэв.

Анх удаа том наадамд уралдаж байгаа болохоор Сүхээд мэдэхгүй чадахгүй юм их байлаа. Энэ бүхэнд найз нь л тусалж байв. Батбилэг нэг сунгаан дээр таарч гал дээрээ аваачиж танилцуулав. Тэрээр Сүхээд хандаж

-За Сүхээ минь би чамд баярлаж явдаг шүү. Чиний хар азаргаар л би алдарт авлаа. Хар азарга улс бүсийн наадмаас надад 10-д айраг түрүү авч өглөө. Одоо ч би хар азаргандаа л найдаж байна. Түрүүчийн эр төл нь энэ жил хязаалан настай болж байна. Ер нь эр бүх нь давхих янзтай энэ наадамд эцэг хүү хоёр л уралдаж дээ. Би чиний сувдан сартыг яаж давхиж байгааг сонссон гэснээ

-Аан тийм энд нэг хар азарга байна миний хар азаргатай их адилахан юм байна лээ. Тэр биеийн хэлбэр хийц харайлт давхилт нь ямар адилхан гэж санана хоёулаа очиж үзье гэв.

Нээрээ очиж үзвэл яг л хар азарга л байлаа. Эзэн нь сайн ойртуулсангүй. Удам угшлыг нь асуувал зүүн чигийнх гэв. Сүхээ бодов. Миний сарвайнд алддаг адуу арай биш байгаа даа тамга нь их халанхайтсан байна олон тамга давхарлаж дарсан бололтой юу ч гэсэн наадмын дараа сайн судлъя гэж бодлоо.

Наадам ч боллоо эхний өдөр Сүхээ хоёр бага насаа уралдуулсан ч гавьтай давхисангүй. Харин найз нь хоёр айраг Батбилэг нэг айраг авлаа. Маргааш өглөө эрт азарга мордов. Нийтдээ 500 гаруй азарга мордож Сүхээ ч сувдан сартаа мордууллаа.

Сүхээ их л догдлон байж зурагтаар л азарга эргэхийг харсан ба азарга ч эмх цэгцтэй сайхан эргэв. Харин сувдан сартаа олж харж чадсангүй. Азарга ч зул задарч эхлэв. Эхний 10-д азарга дотор Батбилэгийн хар азарга болон найзынх халтар азарга хурдалж байх нь харагдсан ба харин дараагийн бөөн азарганы цээжинд сувдан сарт мөн нөгөө адилхан азарга хоёр өнгөлж байлаа. Азарга ч улам цуварч эхлэв. Сувдан сарт нэхсээр эхний бөөн азарган дээр ирж нийлэв. Газар дундаа орж Батбилэгийн хар азарга болон найзынх нь халтар азарга зэрэг улсад олон жил уралдсан азаргууд өнгө алдахгүй л давхиж байв. Харин сувдан сарт эхний арав дотор л явж байлаа.

Бариа ч ойртлоо. Энэ л зайд азарганууд жинхэнэ хурдаа гаргах цаг ирэв. Сувдан сарт азаргын тарладаг зайнд орж ирэхэд нь хүү ч ташуур өгөн тонгойлоо. Хурдны гайхамшгийг амсаж дассан долоон худгийн өгсүүр энэ л жаахан зайд азарганууд тарлан гарч ирлээ. Зурхай гишгих тэр л мөчид Батбилэгийн хар азарга болон өөр нэг хээр азарганы хажуугаар сувдан сарт дайрч амжив. Түрүү морины пайз барьсан морь бариач тонгойн сувдан сартын жолоон дээрээс нь барьж авлаа. Ийнхүү сувдан сарт анх удаагаа улсын их баяр наадамд хавчиг насандаа түрүүлж нутаг усныхаа нэрийг гаргасан бол Батбилэгийн хар азарга аман хүзүүлж өөр нэг нэртэй хээр азарга гурвалж найзынх нь халтар азарга дөрвөлж нөгөө адилхан гэгдэж байсан хар азарга тавд давхисан байлаа.

Сүхээ тавд давхисан хар азарганы эзэнтэй уулзаж ярилцвал шүдлэн үрээнд нь хүнээс худалдаж авсан гэв. Найздаа энэ тухай хэлвэл цусны шинжилгээ хийлгээд үз гэв. Тэр хүнд учир байдлаа хэлж мал эмнэлэгийн хүрээлэнд хандаж шинжилгээ хийлгэж үзвэл ойрхон гарсанд Батбилэгийн хар азаргатай үзвэл мөн ижил гарч алдсан хар сарвай яг мөн байлаа. Эзэнтэй нь учраа олж хулгай хийсэн хүний нь олохоор цагдаад өргөдөл гаргачаад Сүхээ нутгийн зүг жолоо залах болов. Ийнхүү азарганы уралдааны эхний тавд ах дүү аав хүү хамаатан зэрэг 4 азарга айрагдаж түрүүлэн өвөрмөц түүхийг үлдээв. Хожим найзаасаа сувдан сартынхаа эцэг хар азарганы угшил удмыг нь асуувал

-Гарал үүсэл нь эцэг тал нь баруун зүгийн тэсийн голын гаралтай юм аа. Харин эх тал зүүн зүгийн адуу байгаа юм гэв. Одоо надаас авсан энэ удмын 10 гаруй азарга ид уралдаж байна. Хамгийн сайн давхиж байгаа нь Батбилэгийн хар азарга чиний “сувдан сарт” хоёр л байна даа гэв. Ийнхүү Сүхээ сувдан сартынхаа буянаар олон сайхан хүнтэй танилцаж мөн шинэ цагийн морины уяа болон газар газрын морь уях онцлогийн талаар олон зүйл мэдэж аван нутагтаа ирэв. Нутгаас нь анх удаагаа улсад морь түрүүлсэн тэр тусмаа унаган морь нь түрүүлсэнд нутгийн олон ч тун баяртайгаар угтан авч өргөн дэлгэр найрыг хийлээ.

Энх сурвалж Хийморь.ком
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby chelsea_richie » Fri Jun 18, 2010 2:32 pm

дотор огшоол явчлаа
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Munguu » Fri Jun 18, 2010 2:39 pm

Наадам дөхөөд байдаг, уяачид ч ид ажилтай байгаа даа. Морь уяах ч сайхан ажил шүүүү
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 11:17 pm

Энэ Тугал ухааг Ажнай Бат-Эрдэнэ авсан гээд байсан чинь Цэндбаатар уяач тийм юм байхгүй гэнэ.
Одоо тэгээд Их хурдаар шаргатай яаж уралдахыг нь харъя.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Thu Jul 15, 2010 12:16 am

Тэгээд сая Бат-Эрдэний нэр дээр цоллуулаад байсан ш дээ... наадах чинь их сонин юм болохнээ...

Тугал ухаа арай багадаж байна лээ дээ... Сайхан уужирчаад яг барианд тулж ирээд 4 азарганд дайруулсан... гэхдээ нөгөө дайраад байгаа 4 азарган дунд нь 2 соёолон азарга байдаг наасан... Их хурдад бол Сувдан зээрд, Хэнмэдэх гуайн Халзан, Батсайханы Гуулин зээрд 3 шаргатай илүү сайн уралдах байх. Сайн уралдах гэж сая нөөсөн биз, гэтэл Амгалан Төрийн Ажнай Шарга маань мордохнуу...

Тэр Билэгдэмбэрэлийн хүрэн, Сүхбат аваргын Хишиг хүрэн 2 бол яах аргагүй соёолон азарганууддаа... нөгөө цууд гараад байсан Авзагын Мэндбаярын Борыг даага хол түрүүлж ирээд хадуурдаг жил аз таарч түрүүлсэн Билэгдэмбэрэлийн улсын наадмын анхны түрүү ш дээ. Уржнан шүдлэн уралдаад, ноднин хязаарланд нь мордуулж чадалгүй үрээгээ алдаад... Дорнодод очсон чинь хязаарлан биш соёолон байна гээд соёолонд тавиулчихсан чинь түрүүлчихсэн. Жижиг аваргын Хишиг хүрэн ноднин хязаарлан үрээ манай Ламын гэгээний даншигт айрагдсан даа, гэтэл энэ жил азарганд уралдаад байна. Соёолонд уралдвал баллах юм байна л даа... Энэ жилийн 5 азарга чинь бараг тавуулаа зэрэг орох шахаа биздээ. Ёстой хоншоортой нь л түрүүлсэн дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Thu Jul 15, 2010 9:10 am

Тугал ухааг Их хурдад давхар уяагаар уяаад наадмаар дутуу уяатай байсан гэж байна лээ.
Шаргыг Их хурдад уралдуулах гээд сая наадмаар уралдуулаагүй байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Nok » Thu Jul 15, 2010 9:15 am

Арабын эрлийзүүд уралдаад хэдэн түрүүг нь авчихлаа гэж дуулдах юм. Аль наснуудад тийм юм болсон юм бэ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Makaveli » Thu Jul 15, 2010 9:24 am

Тугал ухааг Бат-Эрдэнэ 100.0 саяар авсан гэсэн. /дам эх сурвалжаас/ Асашёрюү 180.0 саяар авах нь гэсэн харин худлаа болох нь наадмаар харагдлаа даа. Ирэх жил Шарга азарга, Тугал ухаа 2ын аль нэг л түрүүлнэ дээ. Шарга азарга ч үгүй мөн сайхан амьтан шүү.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Thu Jul 15, 2010 9:32 am

Цэндбаатартай хийсэн ярилцлага байна.

-Сүүлийн 2-3 жилийн наадмуудад Цэндбаатарын Тугал ухаа гэдэг адуу тогтмол дээгүүр давхиж, тааварт яригдах болсон. Азарганы тань угшил гарвалын талаа яриагаа эхэлье?

-Ухаа азарга маань Төв аймгийн Сэргэлэн сумын унаган адуу л даа. Дашийн хонгор гэдэг хурдан азарганы удмын адуу юм байгаа юм. Би дааганд нь Гантөмөр гэдэг найзаасаа авсан юм. Нутагтаа их хрдан адуу аваад очлоо гэсэн манайхан “их жаахан биетэй, даага гэхэд тугал шиг л амьтан байна” гээд “Тугал ухаа” гэдэг нэртэй болсон юм шүү дээ.

-Ухаа азарга үнэхээр хурдан буян. Анх харахад юу нь нүдэнд туссан бэ?

-Би Төв аймагт хэдэн адуу зарах гэж ирэхдээ харсан юм. Юм гэдэг их сонин. Намайг адуугаа идүүлж байхад гүйж ирээд хамт идэж байгаад орой хашаа руугаа яваад өгдөг байсан. Надад ирэхээсээ өмнө Амгаланбаатар заан найрнаас эхлээд тэр хавьдаа хэд хэд уралдаад түрүүлчихсэн, ерөнхийдөө хурдан гэдэг нь танигдчихсан байсан л даа. Яагаад ч юм авмаар санагдаад болдоггүй тэгээд найздаа хэлээд морь малны солиогоор авсан юм. Очсон жилээ шүдлэндээ аймгийн наадамд зургаалаад, овооны наадамд аман хүзүүдсэн. Хязааландаа их хурдан байсан л даа. Тэр жилээ том жижиг нийлсэн таван уралдаанд түрүүлсэн.

-Хязаалан үрээ улсад түрүүлж, Алтан-Овоонд түүнийгээ бататгаж байсан санагдана?

-Тэгсэн. Соёолондоо улсад аман хүзүүлээд, Зүүн бүсийн хурдад дөрөвт давхисан. Энэ жил хавчиг азарга төрийнхөө наадамд тавд хурдаллаа.

-Шарга азарга уралдахгүй гэсэн мэдээлэл гарсаны дараа тэгвэл Тугал ухаан наадам болжээ гэсэн яриа хүртэл гарсан байсан. Гарсан цагаасаа өнгөлж явсан болохоор бараг л орчих нь уу даа гэж бодож байлаа ?

-Би ч бас бодож л байсан л даа. Түрүүлэхээ байг гэхэд гурваас хойшлохгүй байхаа гэж. Тэгсэн жаахан дутчихлаа. “Их хурд”-д уралдуулна гээд жаахан дутуудуулсан тал бий нь ч бий. Ерөнхийдөө уяа ханаж мордоогүй л дээ. Одоо “Их хурд”-даа уралдчихвал болно доо. Ийм сайхан хурдан буянг бас жаахан гамнаж байхгүй бол болохгүй л дээ. Манай “Дорнын унага” галын хувьд хотоос нэлээд зайдуу зусаж өөр хоорондоо л морио сунгаж байсан. Морьд цөөхөн болоод ажил муу авч байсан юм болов уу гэж өнөөдөр эргээд бодож сууна.Бандгаагийн бор морь сунгаанд байнга түрүүлж байсан учраас би бараг түрүүлчих болов уу гэж харж байсан дөрвөллөө.

-Эрлийз адуунуудтай эн тэнцүү уралдаж байгаа Монгол адуу гэдгээрээ бас олны анхаарлыг татдаг байх?

-Хул азаргаа би бурханаас заяасан хурдан хүлэг гэж боддог. Бид хоёр нийлэх хувь заяатай л байсан байх.

-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг үг бий. Мөн хүлэг эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж давхидаг ч гэдэг. Яагаад та ухаа үрээгээ зарсан юм бэ?

-Гэмгүй явдаг хуурай ах дүүгийн хувьд төрийн наадамд ухаа үрээгээ таны нэр дээр уралдуулъя л гэж ярилцсан юм.

-Ажнайн Бат-Эрдэнэ 150.000 доллараар Тугал ухааг авч, моринд шинэ шнэ тогтоолоо хэмээн нэлээд эртнээс шуугисан даа?

-Өө тийм юм байхгүй ээ. Мөнгө төгрөгний талаар ярьсан юм байхгүй. Хүмүүс байсгээд л ийм яриа гаргадаг юм. Бурханаас надад заясан хурдан хүлгийг заръя ч гэж боддоггүй.

-Азарганы тань төл бий юу?

-Энэ жил таван гүү унагалснаас хоёр нь эр. Дараа жилээс уралдах байх гэж найдаж байгаа. Тэгээд ч хул азарга маань над дээр байна л даа.

-Цэндбаатар уяачийн хувьд хэзээнээс морь уях болсон бэ?

-Өө бүр багаасаа дөрөвдүгээр ангид байхаасаа л нутгийнхаа хөгшдөд загнуулаад морь уядаг байлаа. Тэр сайхан хөгшчүүдээс зөндөө ихийг сурч мэдсэн. Түүнийхээ хүчээр өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Манай өвөг эцэг Самбуу гэж хүн байсан юм гэнэ лээ. Их хурдтай айл байсан гэдэг. Тэрний суурь бий. Дээр нь гадаадаас ганц нэг азарга авчраад сайн гүүнд хураалгаж үржил хийж байна даа.

-Ингэхэд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?

-Улс бүсийн наадмаас нийлээд долоон айраг түрүү хүртээд байна.

-Таны дараагийн уралдаанууд?

-“Их хурд”, тэгээд дараа нь Хэнтий рүү явах болов уу даа. Гэхдээ морьдоо харж байж болноо.

-Баярлалаа. Амжилт хүсье.

А.Тэлмэн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Чуугий » Wed Jul 21, 2010 5:21 pm

Их хурд-5 уралдаан сайхан болж өнгөрлөө.
Газар газраас ирсэн хурдан 100 гаран азарга уралдаснаас.
Дорнод аймгийн Цэгмидийн Тайж халтар түрүүлэн ирсэн бол
Аман хүзүүнд ХУД-н Отгонбаярын хар
Гуравт Төв аймгийн Цогтсайханы Сүмбэн зээрд /наадамд түрүүлсэн/
Дөрөвт Говийн багш Тагарваа хувилгааны Далай зээрд
Айргийн тавд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Мөнхдэлгэрийн халтар орж уясан эзэн унасан хүүхэд түмэн олноо баясгалаа.

Их насанд газар газрын 150 гаруй хурдан буян уралдаснаас
Төв аймгийн Баасанбазарын хонгор түрүүлэн ирсэн бол
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Эрхэмбаярын хонгор
Гуравт Завхан аймгийн Яруу сумын Баянжаргалын халтар
Дөрөвт Ховд аймгийн Даваанямын Сартай хар
Айргийн тавд Ховд аймгийн Мөнхтөрийн хар хурдалж уясан эзэн унасан хүүхэд түмэн олноо баясгалаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby өөк » Thu Sep 02, 2010 7:01 pm

их хурд тайлбарлаж өгсөн Чуугийдаа баярлалаа.
User avatar
өөк
 
Posts: 64
Joined: Mon Jan 11, 2010 9:30 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby өөк » Thu Sep 02, 2010 7:13 pm

морь сонирходог хүн бгаа биздээ.
би саяхан элссэн болхоор сайн мэдэхгүй бнаа.
User avatar
өөк
 
Posts: 64
Joined: Mon Jan 11, 2010 9:30 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby ЦАГААН » Sun Feb 27, 2011 2:29 pm

Энэ Дүнжингаравын хурд болоод байх юм... би азарга үзсэнгүй, юу болов оо?
Батхүү гуайн азарга 2-д, С.Төмөр-Очир гуайн азарга 4-д орсон л гэх юм... өөр юм мэдсэнгүй.

Их насанд 250 гаруй морь уралдаснаас

1. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат "Авзага Трейд" компаний захирал Пүрэвийн Мэндбаярын Хар Морь (уяач нь тод манлай уяач Д.Онон)
2. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат МУАУ Гансүхийг хүрэн. (Ганга Инвест гэлүү дээ компань)
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУМУ Дашдэмбэрийн Бат-Эрдэнэ сартай хүрэн.
4. Булган аймгийн Могод сумын харьяат Цэнгэлийн хээр халзан морь. (уяач нь тод Манлай уяач Д.Онон)
5. Сүхбаатар аймгийн харьяат Түэнцогт сумын харьяат МУАУ С.Төмөр-Очирын Бор морь.
(Төмөр-Очир гуай манлай болоход ганцхан айраг үлдсэн гэнэ, өглөө Ембүү хээр азарга бас айрагдуулсан, одоо соёолон уралдана)

6. Говь-Алтай аймгийн харьяат Дуйнхаржавын хүрэн морь.
7. Хөвсгөл аймгийн харьяат Цогтын Бат-Энхийн хар морь.
8. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат МУМУ Г.Батхүүгийн хонгор морь.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby chegevara » Fri May 13, 2011 2:34 pm

сүүлийн жилүүдэд цэвэр монгол цусны адуу түрүүлэхээ байжээ
дандаа эрлийз адуу түрүүлж байна
ер нь монгол адуунд одоо 2 асуудал байна нэг нь тариа нөгөөх нь эрлийз адуу
сүүлийн үед бараг эрлийз адууг уралдахыг зөвшөөрөөд байх шиг байна
харин тарианы асуудал ямар юм болж байгаан бол
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby barca forever » Sat Jul 09, 2011 11:09 pm

Шарга азарга уралдана гээд байсан бараг худлаа болж байгаам шиг байна.
Их насанд хардаг макс Ганбаагийн хонгор халзангаа л харна даа гэж кк.
Дааганд өнөөдөр Эрдэнэтд түрүүлдэг хүрэн даага ирээсэй.............
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby J@x » Sun Jul 10, 2011 12:16 am

Саяхан шарга азаргын зургийг нь харсан. Уг нь бол уяж байгаан байна лээ. Гэхдээ тамирдангуу л байх шиг байсан даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby barca forever » Sun Jul 10, 2011 11:34 am

Энэ морины шууд дамжуулалт гэж нэг сайжирдаггүй юм байнаа.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Аагий » Sun Jul 10, 2011 12:02 pm

Хүй долоон худгаар адууны ханиад гээд миарч байгаан гэнэ ээ. Сүүлд ирсэн, ханиад томуугүй морьд түрүүлэх байх гэж ярьж байна лээ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Адуу гэж сайхан амьтан шvv!!!

Postby Makaveli » Sun Jul 10, 2011 12:11 pm

Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалсан хязаалан насны морьдын уралдаан өндөрлөлөө.

Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУ Б.Мөнхтөрийн зээр буурал үрээ 10 настай О.Отгонбаяр хүүгийн унаж хурдалснаар орлоо.

Дөрөвт, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул С.Ганболд уяачийн хонгор үрээ хурдалсан. Энэ үрээг М.Базаррагчаа гэх найман настай хүү унажээ.

Айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын М.Энхсайханы уясан цавьдар үрээ хурдаллаа. Энэ үрээ Б.Мөнхтулга хүү унаж уралджээ.

М.Жаргал
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest