poseidon wrote:Бадарч гарьдаасаа дээшлэхгүй байх. Бат-Өлзий, Бүрэнтөгс хоёрын нэг л түрүүлэх байх даа. Нөгөө Обо бас үзэж магад. 5 дээр өгөөд уйлаад алга болж ч магад...
Бат-Өлзий, Хангай аль аль нь дээр даваанд гаргуулдаггүй л юм бол,
эхлээд хоорондоо, дараа нь Пүрэвсайхан, Бадарч гээд тунана даа.
Үзүүр түрүүнд Увсын 2-ын нэгтэй ч юм уу.
Чанга л барилдаанууд болох байх.
Яг өвөл хаврын форм, цолны байдлаас бодвол 8-д үлдэхэд,
1. Батсуурь
2. Бүрэнтөгс
3. Бадарч гэж амлахын болов уу.
Хангай, Бат-Өлзий, Пүрэвсайхан тэгээд 6,7 дээр шуугиулсан 2 бөх үлдээд.
Дээгүүр цолтой Санжаа, Мөнхбат, Оюунболд, Содном, Пүрэвдагва, Гончиг энэ хэдэд найдахгүй байна.
Эхний нөхөр шөвгөрөхчгүй биз, барилдлаа ч.
Гончигдамба нэг барилдсан, их л аятайхан байна лээ уг нь.
Гэхдээ ч таамгийн дагуу явдаг наадам ч гэж юу байхав.
90-ээд онд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ үзүүр түрүү, Балжинням аварга 4-т гээд таахад амархан байж.
2000 он гараад Өсөхбаяр, Сүхбат нэг нь түрүү, Сумъяабазар магадлалтай гэхэд амархан байж.
Тэгээл 2010 оноос хойш худлаа болсон доо.
2010-2015 бол Санжаадамбыг барах хүнгүй гэж хардаг байсан ч нэг ч түрүүлээгүй.
Магадгүй энэ жил дан 90 оноос хойшхи залуучаад 8-д үлдэхийг хэн байг гэхэв.