Цоомоо wrote:Aa ter fantasy zalhuu zalhuu
Автоматжаад үнэн амар болсон, эхний тэмцээнээ хийгээд одоо дуусах гэж бна, намраас ороорой.
Moderator: Бөхийн модууд
by Takanohana_Nowitzki » Fri Jul 08, 2022 5:04 pm
Цоомоо wrote:Aa ter fantasy zalhuu zalhuu
by Tommy » Sun Jul 10, 2022 8:13 pm
Takanohana_Nowitzki wrote:Цоомоо wrote:.
Цоомоо фантазидаа орохгүй юм уу? Бөхөө үзээд л байгаа юм бна шд.Tommy wrote:Содном түрүүлэнэ
Фантазидаа ороорой намраас.
by Цогоо » Tue Jul 12, 2022 12:05 pm
by gremlin » Tue Jul 12, 2022 12:52 pm
by gremlin » Tue Jul 12, 2022 1:27 pm
by Цогоо » Tue Jul 12, 2022 3:17 pm
by Gunnerz » Tue Jul 12, 2022 3:59 pm
by Johny » Tue Jul 12, 2022 5:30 pm
by Gunnerz » Tue Jul 12, 2022 5:42 pm
by poseidon » Tue Jul 12, 2022 6:10 pm
Gunnerz wrote:orhonbayar ulam tsaim hor nairuulachlaa zaluu hun bj
by gremlin » Tue Jul 12, 2022 8:37 pm
by Gunnerz » Tue Jul 12, 2022 9:28 pm
by poseidon » Tue Jul 12, 2022 11:36 pm
by poseidon » Tue Jul 12, 2022 11:39 pm
by gremlin » Wed Jul 13, 2022 12:14 am
by Denis_Law » Wed Jul 13, 2022 12:15 am
by PrOXy » Wed Jul 13, 2022 12:23 am
by poseidon » Wed Jul 13, 2022 2:11 am
by Цогоо » Wed Jul 13, 2022 8:06 am
by Chin-T-Mac » Wed Jul 13, 2022 2:30 pm
by Takanohana_Nowitzki » Wed Jul 13, 2022 4:12 pm
Цогоо wrote:Наадмын бөх ярьж барихгүй байсан юм байх даа? Энд уул нь бужигнаж баймаар юм. хэхэ
by Tommy » Wed Jul 13, 2022 9:36 pm
by Өсөхбаяр » Thu Jul 14, 2022 4:19 am
Takanohana_Nowitzki wrote:Цогоо wrote:Наадмын бөх ярьж барихгүй байсан юм байх даа? Энд уул нь бужигнаж баймаар юм. хэхэ
Өвчтэй хэд нь ФБ дээр овоордог болоод хэдэн жил болж бна даа ккк.
Эхлэхдээ л монгол бөхийн уламжлалаа уландаа гишгэж 1 дархан аваргаа бараг зодон алдан гомдоож хөөж гаргасан Наадам 6-ийн даваанаас л янзтай сайхан боллоо доо. Улирлын турш барилдаануудыг өнгөлсөн бараг бүх сайчууд энэ давааг гэтэлж улмаар цааш цолоо баталж ахиуллаа. Аз, од, гэнэт цоорох явдал харин энэ наадмаар 6-аас дээш даваанд гарсангүй дээ, яг л мундагууд нь дээшлээд явсаар олон жил дуншсан О.Хангай маань бахдам түрүүлж аварга боллоо доо. Ганбат, Санжаа, Содном түрүүлэхэд ингэж баярлаж билээ. Олон жилийн хүлээлт найдварын илрэл байх даа. Ийм түрүүнд нутаг нуга, жалга дов хамаагүй баярладаг даа. Сайхан залуу арслантай боллоо. Бас л бүгдийг айлгаад эхэлчихсэн байсан үе дээрээ том цол авч ирэх жилүүдэд эрт тунахаас ангижирлаа, магадгүй олон түрүүний эхлэл байх. Гол нь үлдсэн 2 маань үнэхээр жудаг төгөлдөр, хэл аманд өртдөггүй сайхан залуус гэдэг нь тахим өгч авалцахаас л мэдрэгддэг дээ. Цолоо өндөрт өргөх байхаа. Түрүү үзүүрт байхаар, энэ улирлын хамгийн шилдэг формтой байгаа Б.Бат-Өлзий заан цол хүртэж харцагаа ахиуллаа, арай багадсан санагдсан, гэхдээ одоо яалтай, чадалтай нь давдаг хорвоод. Шилдэг начин Б.Серик казах түмний дундаас 2 дахь улсын заан цолтон боллоо. Олон талын авъяастай барилдаантай хүн, цолондоо эзэн байж чаднаа. Дэлхийд данслагдсан М.Лхагвагэрэл шууд заан боллоо, доор даваанд ах нар нь арай л дамжлаад байх шиг санагдсан ч зааны даваанд тунаж урамтай барилдаж чансаагаа харууллаа. 2 фронтод олон жил дуурсагдах биз ээ. Чансаатай харцагууд төрсөөн, маргах юм байхгүй. 3 аварга тултал чансаа, эрэмбийг харуулж шударга сайхан наадлаа, нэгнээ дамжлаад дархан аваргатай болу болох л байсан. Увсын наадмын бэлтгэл мундаг таарсан нь энэ улирал зааланд огт гараагүй шахам Бүрээ, Бороо 2 аваргын амжилт гэрчилнэ. Бас зөндөө олон тооцоонд бага орох аймгийн цолтнууд нь 4 давж хэд хэд нь цол авсан. Гацдаг гардиас бусад цолтон төрлөө.
Наадам эхлэхэд болсон явдал Г.Өсөхбаяр дархан аваргатай шууд холбоотой нь үнэн. Хийморь лундаа, нутаг ус, уул хайрхан ярьдаг бөхчүүдийн хувьд нэг л ёозгүй үйлдэл санагдаад байсан нь мухар сүсгийн хувьд ёсоор болж Бөхийн тэнгэр аваргын нутгийн сайхан залуусыг ивээсэнгүй ээ. Цагаан сард түрүүлж, олон ч барилдаанд шуугиулж өндөр найдвар хүлээлгэж байсан Х.Мөнхжаргал эхний даваанд тахим өгснөөр эхэлж 40 хол гарсан төрсөн дүү Г.Батбаяр нь нэг тува бөхөд бараг хэмхрэнгээ алдан шидүүлсэн ч 2-ын даваанд гарч ирж бөөн хэл аманд өртөв. Улмаар оноолтыг өөрчилж гарцаагүй улсын цолд хүрэх жүдогийн гавъяат Л.Отгонбаатар 2-ын давааны хамгийн хүнд оноолттой таарч өвдөг шороодлоо, бэлтгэл дээрээ бэртсэн бололтой гуяараа том боолттой байсан нь ч нөлөөлсөн байх. Улирлын бас хамгийн шилдэгүүдийн нэг, зөвхөн түрүү үзүүр л мөрөөдөж байсан М.Бадарч гарди дөнгөж 4-ийн даваанд унасан нь Архангай төдийгүй нийт наадамчдад ээлжит сенсаац байлаа. Ингээд харцага Б.Зоригтбаатар цолоо баталсан, начин О.Мөнх-Эрдэнэ харцага цолонд хүрч л наадсан нь бөхийн өлгий нутгийн хувьд хангалтгүй л амжилт. Энэ явдалд холбоотой холбооны тэргүүн Ц.Магалжавын нутгийнхан ч тааруухан наадлаа. Улсын цолонд гарцаагүй гэж байсан Н.Өсөхбаяр 2 давж чадаагүй. Ш.Мөнгөнбаатар харцага 3 давсангүй.
За мухар сүсэг ч яахав, энэ наадмын бөхийн барилдааны гол онцлог бол барьц сонгоо гэж бас нэг хүнд зориулсан шахуу золигийн дүрмийг зоригтой халж жил гаруй зааланд янз бүрээр туршсаны дараах анхны наадам байлаа. Энэ өөрчлөлтийн дүнд үзүүштэй, уран, шуурхай барилдаанууд илт нэмэгдсэн гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Бөхчүүд жингээ нэмэхээ больж харин ч бүр хасдаг болсон. Наадмын өмнө үндсэн цаг дуусахад идэвхи тоолох 10 минутын дүрэм гаргасан нь барилдаан хязгааргүй удахаас сэргийлж чадсан төдийгүй доогуур цөөн тохиолдол хэл ам багатай гарсныг эс тооцвол дээд даваанд энэ хүртэл удаж барилдсан тохиолдол гараагүй. 1024 бөх барилдсан болохоор наадам сунжирч оройтсон болохоос бөхчүүд удаан барилдаж барьц сонгоно гэж заваарсан зууралдаан гараагүй билээ. Энэ дүрэм, өөрчлөлт монгол бөхийн зогсонги байдлаас гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Жүдо, чөлөөтөөр хичээллэдэг олон залуус өнөө жил цол авлаа. Хичээллэдэггүй олон залуус тухайлбал Хангай, Бадарч зэрэг бөхчүүд жүдо, чөлөөтийн бэлтгэл тусдаа бэлтгэл хийдэг болсон гэж сонссон. Шигшээ багийн хүнд жингийн 1, 2 номерууд амжилттай барилдлаа, их спортдоо ч өрсөлдөгчид нэмэгдэж сайжирч байгаа гэж харсан.
Сайны хажуугаар саар юмс бас байнаа. Э.Оюунболд гэж увайгүй ширэн нүүртэй яран биетэй нөхөр монгол бөхийг дахин дахин доромжилж гутаасаар таарлаа. Төрийн толгойд байгаа 2 "ах"-ынхаа нөлөөгөөр гэх үү давтан допингдсон зөрчилд оноосон шийтгэлээ Спортын арбитр гэж нэг гэнэт гарч ирсэн ТББ-ын шийдвэрээр хүчингүй болгуулж барилдсан ч 3 давсангүй төдийгүй уначихаад унасан бөхөө зодох гэж дайрсан бичлэг сошлоор нэг цацагдав. Тэр арбитр нь допинг хэрэглэсэн зөрчилд оноосон шийтгэл нь Монгол улсын нэгдэн орсон ОУ-ын допингийн эсрэг конвенц гэрээнд нийцэхгүй байна л гэсэн юм уг нь. Холбоо нь олхиотой байсан бол тэр дор нь хуралдаад нийцсэн шийтгэл оноох байтал бүр хамт шийтгэгдсэн нөхдүүдийг нь нэмж суллаж тэнэгтэв. Одоо тэгээд цаашид допингтой тэмцэнэ гэх хэрэггүй л болчих шиг. Арбитр дээрээ хэрэглэсэн бодис бүх юмаа хүлээсэн баримт нь дэлгэгдчихээд байхад хэрэглээгүйг тогтоосон, ОУ-ын арбитр гэж ирээд л ярилцлага өгөөд л, монгол бөхийг сонгосондоо харамсаж байна ч гэж байх шиг, шившиг. Даанч ганц нүүр цаас уншчих чадваргүй нөхдүүд дагаж сэвээд л. Нөгөө суллагдсан нөхдүүд дунд хэдхэн сарын өмнө илрээд шийтгүүлсэн Б.Лхагвадорж гэж нөхөр 5 даваад начин болно лээ, биенээс нь нөгөөх нь гарч дуусаагүй бол тэр нөхөр одоо шинжилгээгээр яана даа.
3-ын давааных одоо яая гэхэд 5-ын давааны найраа бүр хавтгайрлаа. 17 бөх шинээр улсын цол хүртэхэд чадлаараа 5 давсан нь ганц гэхээр гунигтай. Идэр залуу, өөрөө түрүү үзүүр, том цолонд зүтгэж чадах Баасанхүү, Гантулга, Пүрэвгарди, Бэгзсүрэн, Амарсайхан, Ням-Эрдэнэ, Хүдэрбулга гээд залуус нутгийн зөвлөл, мөнгөнд нурлаа. Заан Жаргалбаярын Өмнөговийн засаг даргын орлогчтой найраа тохирсон утасны бичлэг сошлоор цацагдаж булай боллоо. Төрийн албан хаагч оролцсон энэ хэрэгт ямар арга хэмжээ авагдах бол? Энэ жил Бөхийн холбоо барилдааны дүрмээ анх удаа нийтэд дэлгэснээс харвал худлаа барилдсан бөхийг нэг наадам өнжүүлнэ гэсэн шийтгэл байдаг юм байна. Шинэ заалт юм уу өмнө нь байсан юм уу бүү мэд. Энүүгээр бол ирэх наадмыг олон нөхөд өнжиж таарах нь.
by Takanohana_Nowitzki » Wed Aug 31, 2022 12:52 pm
Tommy wrote:Takanohana_Nowitzki wrote:Цоомоо wrote:.
Цоомоо фантазидаа орохгүй юм уу? Бөхөө үзээд л байгаа юм бна шд.Tommy wrote:Содном түрүүлэнэ
Фантазидаа ороорой намраас.
Би чинь заан боллуу яалаа... Цолоо ахиулна аа
by meesh » Mon Jan 23, 2023 2:57 pm