Аймгуудын баяр наадам

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Wed Jul 15, 2009 7:21 pm

За нэг ийм сэдэв байсан нь дээр гэж үзлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 16398
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Wed Jul 15, 2009 7:27 pm

barsa68a wrote:18 аймагт шинэ арслан төрлөө
Ж.БАТМӨНХ (2009-07-14)
Архангай. Батцэнгэл сумын залуу бөх Л.Шинэбаатар (а.а) түрүүлж, Эрдэнэбулган сумын харъяат а.а Р.Пүрэвдагва үзүүрлэлээ.

Баян-Өлгий. Залуу бөх Б.Нурлан (а.а) түрүүлж, аймгийн арслан Н.Баатарцол үзүүрлэжээ.

Булган. Гурванбулагийн харъяат, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ (а.а) түрүүлж, Хутаг-Өндөр сумын уугуул, “Аварга” БТДС-ийн оюутан Б.Хишигбат (а.з) үзүүрлэв. Залуу бөх Ихтамир (а.н), аймгийн Б.Амбасэлмаа нар их шөвөгт үлдсэн байна.

Говь-Алтай. Саяхан цэргийн начин болсон Бигэрийн Ж.Алтаншагай аймгийн арслан цол хүртсэн бол Шарга сумын залуу бөх Х.Төмөрбаатар (а.з) үзүүрлэжээ.

Говьсүмбэр. 256 бөх барилдсан Өмнөговийн наадамд их шөвөгт үлдэн аймгийн харцага болсон Г.Ганням (Ж.Ганболд зааны хүү) түрүүлж, Дорнодын аймгийн начин П.Мөнхбат (а.з) үзүүрлэв.

Дархан-Уул. Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэл түрүүлж хурц арслан болсон бол Д.Батмөнх начны хүү аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэжээ. Залуу бөх С. Ерөөлт, Бямбацогт нар шөвгөрч аймгийн начин цол авлаа.

Дорноговь. Өргөн сумын залуу бөх Буянжаргал (а.а) түрүүлж, аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэв.

Дундговь. 256 бөх барилдсан Дундговийн наадамд аймгийн начин А.Саруулсайхан (а.а) түрүүлж, аймгийн начин Д.Багахүү (а.з) үзүүрлэсэн байна.

Завхан. Алдархаан сумын харъяат, аймгийн заан Л.Лха-Очир (а.а) түрүүлж, Идэр сумын уугуул, аймгийн заан Д.Батжаргал аймгийн наадамд дөрөв дэхээ үзүүрлэлээ. Архангай аймгийн начин Ч.Ганзориг, Баянтэс сумын харъяат аймгийн начин Э.Баасандорж нар их шөвөгт үлдэж харцага болжээ.

Орхон. Хөвсгөлийн залуу бөх А.Батмөнх (өсвөр үеийн УАШТ-ий хошой алтан медальт) түрүүлж, Төв аймгийн заан Ч.Батчулуун үзүүрлэв.

Өвөрхангай. 256 бөх барилдаж, “Аварга” БТДС-ийн бөх, аймгийн заан Б.Батдорж (а.а) түрүүлэн “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн начин Л.Батзориг (а.з) үзүүрлэжээ. Аймгийн заан Д.Гантогоо, аймгийн арслан Ц.Жамсран нар их шөвөгт үлдлээ.

Өмнөговь. Хүрмэн сумын залуу бөх Одбаяр (а.а) түрүүлж, Баяндалай сумын залуу бөх Хүрэлбаатар (а.з) үзүүрлэн улсын начин Т.Энхтуяа, залуу бөх Г.Ганням (а.х) нар их шөвөгт шалгарсан байна.

Сүхбаатар. Д.Одсүрэн харцагын хүү Баярхүү аймгийн арслан болжээ. Тэрбээр нутагтаа начин, Дорнодод заан болж байв. Аймгийн начин Д.Батхуяг (а.з) үзүүрлэн улсын начин Н.Баярмагнай, аймгийн заан Б.Сэнгэдорж нар шөвгөрлөө.

Сэлэнгэ. Увс аймгийн харъяат, аймгийн заан С.Батсуурь (а.а) түрүүлж, Сант сумын залуу бөх Г.Ганзориг (а.з) үзүүрлэв.

Төв. Эрдэнэсант сумын залуу бөх Б.Батхуяг (а.а) түрүүлж, цэргийн начин П.Амарзаяа (а.з) үзүүрлэн улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн заан Н.Гантулга нар их шөвөгт үлдлээ.

Увс аймгийн наадамд 256 бөх зодоглож, аймгийн заан Т.Мягмаржав (а.а) түрүүлэн түүний төрсөн дүү, залуу бөх Т.Баасанхүү (а.з) үзүүрлэжээ. “Олимп” сургуулийн Л.Буянжаргал аймгийн харцага цол хүртсэн бол аймгийн заан Б.Бадарч их шөвөгт үлдлээ.

Ховдод мөн 256 бөх барилдахад аймгийн заан Ч.Цогбаяр (а.а) түрүүлж, залуу бөх Б.Пүрэвсайхан (а.з) үзүүрлэн Говь-Алтай аймгийн арслан Л.Алтанхуяг, аймгийн начин Н.Батсайхан (а.х) нар шөвгийн дөрөвт шалгарчээ.

Хөвсгөл. Тосонцэнгэл сумын харъяат, аймгийн заан П.Гантөгс түрүүлж (а.а), Эрдэнэбулган сумын залуу бөх Адъяа (а.з) үзүүрлэв. Аймгийн заан Н.Баттүвшин, залуу бөх Л.Цолмонбаатар (а.х) нар их шөвөгт үлдсэн байна.

Хэнтий. Батноров сумын харъяат, аймгийн заан Д.Эрдэнэбилэг (а.а) түрүүлж, Дархан сумын залуу бөх Р.Анхбаатар (а.з) үзүүрлэв.

Баянхонгор, Дорнод аймгуудын наадам долдугаар сарын 25-26-нд болно.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 16398
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Wed Jul 15, 2009 7:29 pm

jugder_08 wrote:ХЭНТИЙ
“Эрийн гурван наадмын хоёр түрүүг Батноровынхон авлаа”

Хур бороо, хуушуур хорхог элбэгтэй Хэнтий нутгийн үндэсний баяр наадмаар Батноров нутгийнхан илүүтэй баярлав. Учир нь, 106 хурдан шандас уралдсан азарганы уралдаанд Батноров сумын Алтанхуягийн ухаа буудай тод магнай болсон бол мөн сумын харъяат Дамбын Эрдэнэбилэг 256 хүчит бөхчүүдээс найм давж аймгийн арслан цол хүртсэн юм. Тэрбээр, олон жилийн өмнө Босоо Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж аймгийн арслан цолны болзлыг хангаж байжээ. Бөхийн ерөнхий цэцээр, Мөрөн сумын харъяат 1979 оны Босоо Самдан аваргын нэрэмжит тэмцээнд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн Ж.Дамдиндорж ажиллажээ.
Харин Бор-Өндөр хотын харъяат, “Боржигин” бөхийн дэвжээний бөх Р.Анхбаатар долоо давж аймгийн заан цолтон болов. Залуу заан маань өнгөрсөн жил “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө спортын гавъяат дасгалжуулагч, ардын багш Ч.Насантогтохын удирдлаган дор хичээллэдэг, жү-до бөхийн улсын шигшээ багийн тамирчин юм . Түүний анхны багш нь Дархан сумын харъяат, биеийн тамирын тэргүүний ажилтан, ОХУ-ын дэд мастер Х.Мэндсайхан агсан байжээ. Р.Анхбаатар нь, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын улсын харцага Чойдорын Өвгөнхүүгийн төрлийн, удам дамжсан бөх ажээ. Энэ жилийн бөхийн торгон зүлэг дээр ур мэхээ уралдуулсан бөхчүүдээс зургаа давж шөвгөрсөн Баянмөнх сумын харъяат З.Наранбаатар аймгийн харцага, тав давсан Д.Анхбаяр, Э.Баттөр, Ц.Гэрэлт-Од нар аймгийн начин боллоо.
Өсвөрийн 64 бөхчүүдээс Жаргалтхаан сумаас зорьж ирсэн Ж.Нацагдорж, Дэлгэрдалай нар үзүүр түрүү булаалдлаа. Түүний багш Жаргалтхаан сумын дунд сургуулийн биеийн тамирын багш, сумын заан Б.Наранцогт залуу бөхчүүдээ хоёр жил дасгалжуулж анх удаа аймгийнхаа бөхийн торгон дэвжээн дээр шавь нараа барилдуулсан ажээ. Нэг сумын хоёр сурагчид маань өсвөрийн бөхийн аймгийн шонхор, шандас цолны болзлыг ийнхүү хангаж байгаа юм байна.
Азарганы аман хүзүүнд Биндэр сумын Цогтбаярын хүрэн цоохор давхижээ. Их насны 96 морьдоос Баянмөнх сумын Батзаяагийн хонгор түрүүлж Норовлин сумын Салхитын алтны ордыг эзэмшигч “Баян-Эрдэс” компанийн ерөнхий захирал, Ховд аймгийн харъяат, геологич О.Насантогтохын сартай хүрэн орсон байна. Хязаалангийн түрүүг ч хурдан хонгороороо О.Насантогтох захирал авсан байна. Нэг зуун есөн иртэй соёолонгуудаас Хэрлэн сумын Энхбаатарын халтар, мөн сумын Гөлгөөгийн халтар түрүү магнайд давхицгаажээ. Хязаалангийн аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэнсмаагийн халтар оров. Тус аймгийн Уулбаян сумын Халтарын хээр шүдлэн түрүүлсэн бол мөн аймгийн Түвшинширгээгийн Баттулгын саарал ар дээр нь давхив. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн офицер Д.Батжаргалын хүрэн даага энэ жилийн түрүү магнай болж олны анхаарлыг татлаа. Дааганы аман хүзүүнд Баянхутаг сумын Мөнхдагвын саарал оржээ.
Үндэсний сурын харваанд Хэрлэн сумын спортын мастер Р.Амарболд, эмэгтэй харваачдаас улсын мэргэн Төмөрсүх нар түрүүлсэн бол өсвөрийн эрэгтэй харваачдаас МСҮ-ийн төвийн харваач Баттулга, охидоос Өндөрхаан хотын дөрөвдүгээр дунд сургуулийн өсвөр үеийн улсын мэргэн Г.Болор нар тэргүүлсэн байна. Урианхай сурын харваанд спортын мастер Р.Амарболд мөн түрүүлж “Тулга констракшин” ХХК-ийн харваач И.Азжаргал удаалжээ. Дашрамд сонирхуулахад, долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт болох юм.
Шагайн харваанд долоон сумын 50 гаруй мэргэчүүл оролцсоноос Анхбаяр ахлагчтай ОБГ-ын баг тэргүүлж Хэрлэн, Баянхутаг сумын багууд удаахь байруудыг эзэлжээ. Энэ жилийн шагайн харваанд улсын үлэмж дархан мэргэн, улсын дархан мэргэн, дэд мэргэн тус бүр нэг, аймгийн гоц мэргэн цолтон 13 мэргэчүүл оролцсон байлаа. Уламжлал болсон “Гоё наадамчин”-аар үндэснийхээ хувцас, мөнгөн чимэгтэй эмээл, хударга, хазаараар морьдоо гоёсон Галшар сумын М.Томоо хүүгийнхээ хамт оролцоод сайхан наадамчны тэргүүн байрын болзлыг хангасан бол удаахь байранд нь Баянхутаг сумын соёлын төвийн эрхлэгч Н.Зоригтбаатар, гэргий С.Энхзулынхаа хамтаар шалгарчээ.
Ийнхүү Хан Хэнтий нутгийн үндэсний баяр наадам долоодугаар сарын есөнд эхэлж 11-ний өдөр өндөрлөлөө. Наадмын өдрүүдэд үе үесхэн хур бороо шивэрч зөөлөн салхи үлээж аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд үйлчилгээний газрууд, тусгай зөвшөөрөл авсан иргэд гурван эгнээ бүхий гуч гаруй гэр барьж хуушуур бууз, хоол зууш, айраг хорхог сэлтээр үйлчилж байсан тул энэ жилийн Хэнтий нутгийн баяр наадам хур бороо, хуушуур хорхог элбэгтэй сайхан боллоо.
Б.Адъяахүү


СҮХБААТАР
Удам дамжсан бөхчүүдийн хүүхдүүд түрүүлж, үзүүрлэв

Их монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ой, монгол түмний үндэсний баяр наадмаа их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийнхан нар хур тэгширч, газар дэлхий шимэлж сүүлийн жилүүдэд болоогүй ногоон зуны дэлгэр сайхан өдрүүдэд тэмдэглэлээ.
Оны хагас жилийн хугацаанд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар Дарьганга, Түвшинширээ, Халзан сумдад сургуулийн хичээлийн байр, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар суманд хүн эмнэлэг, ТИС-ийн оюутны дотуур байрны барилга баригдаж, Дарьганга, Мөнххаан сумын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, Онгон сумын сургууль, Халзан суманд дотуур байрны барилгын их засварыг төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдэж, аймгийн эдийн засгийн зонхилох салбар болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд байгаль цаг агаарын таатай орчин бүрдэж малчид оны эхний хагас жилд 55З,3 мянган төл бойжуулж мал сүргийнхээ тоог хоёр саяд хүргэснийг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийн баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ онцлон дурдав.
Аймгийн баяр наадам аж ахуйн нэгж, байгуулагуудын албан хаагчдын жагсаалаар эхэлж, ажнай хурдан морьдын уралдаан, хүчит бөхчүүдийн барилдаан, эрхий мэргэн харваачдын цэц мэргээ шалгасан харваагаар үргэлжилсэн юм.
Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, монгол улсын начин НБаярмагнай тэргүүтэй аймгийн арслан, заан цолтон 13, сумын заан 35 оролцсон хүчит 128 бөх барилдаж Онгон сумын харьяат, Монгол улсын харцага агсан Д.Одсүрэнгийн хүү аймгийн заан О.Баярхүү түрүүлж, Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн арслан Н.Чогсомын хүү аймгийн начин Ч.Батхуяг үзүүрлэж, хоёул аймгийн арслан, заан цол хүртсэн байна.
Эрхий мэргэн харваачдаас аймгийн мэргэн У.Гантулга, Г.Сарангэрэл нар түрүүлж, Г.Сарангэрэл нь аймгийн хошой мэргэн болжээ.
Үндэсний шагайн харваанд Баруун-Урт, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумын найман баг оролцож Уулбаян сумын Ж.Энхбаатар ахлагчтай баг хоёр дахь удаагаа тэргүүлж, цуваа харваанд аймгийн Онцгой байдлын хэлтсийн Б.Зоригтбаатар түрүүлсэн байна.
Аймгийн баяр наадамд зургаан насны мянга шахам хурдан хүлэг уралдсанаас Баяндэлгэр сумын Ц.Очирцогтын хар азарга, Түмэнцогт сумын Ө.Шинэтулгын хонгор морь, Халзан сумын Ж. Мөнхсүрэнгийн хонгор соёолон, Баяндэлгэр сумын Т.Рэгжийбуугийн ногоон хязаалан, Асгат сумын Г.Далантайн хээр халзан шүдлэн, мөн сумын Ж.Баярсайханы хүрэн даага түрүүлж уясан эзэн, наадамчин олноо баясгав.
Ардын хувьсгалын 68 жилийн ойн аймгийн баяр наадамд Асгат, Баяндэлгэр, Түмэнцогт, Баруун-Урт, Халзан сумын уяачид одтой сайхан наадаж олон түрүү, айраг авсан байна.

Г.СҮХЭЭ


Архангай
Н.ЖАМЪЯН АВАРГЫНХАА 110 ЖИЛИЙН ОЙГ ХАМТАТГАН ТЭМДЭГЛЭВ
Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ой, үндэсний их баяр наадмыг Архангайнхан алдарт бөх Буур хэмээх Нацагийн Жамъян аваргын мэндэлсний 110 жилийн ойтой хамтатган тэмдэглэв.
Аймгийн баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос Батцэнгэл сумын иргэн, аймгийн начин Л.Шинэбаатар түрүүлж арслан цол, их аваргын мялаалгын шагнал гардлаа.
Булган сумын иргэн, аймгийн арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж, мөн дээрх мялаалга мөнгөн медалийн эзэн боллоо.
Тус аймгийн хурдан морины уралдаан Өргөөтийн талд болж, 100 шахам хурдан азарга уралдсанаас Ихтамир сумын уяач Ө.Лхагвасүрэнгийн хонгор тасархай түрүүлж, Төвшрүүлэх сумын уяач Ч.Эрдэнэхүүгийн халтар удаалав. 110 гаруй их насны морьд уралдсанаас "Хасу-Мандал" ХХК-ийн захирал Ч.Мөнхбатын бор морь түрүүлж, мөн хүрэн морь нь удаалав. 90 гаруй соёолон уралдсанаас Эрдэнэбулган сумын уяач лам С.Мөнхгэрэлийн халтар хээр түрүүлсэн бол хязаалангийн уралдаанд Чулуут сумын уяач Н.Батбаатарын хонгор хязаалан магнайлав. Шүдлэн насны морьдын уралдаанд Цэнхэр сумын уяач С.Батбаатарын зээрд шүдлэн түрүүлжээ. Дааганы уралдаанд Эрдэнэбулган сумын уяач Баасанжав, Х.Баасанжаргал нарын хурдан дааганууд эхний магнайд давхив.
Эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсноос багш Д.Ганбаатар, цагдаагийн ажилтан С.Цэрэндолгор нар түрүүлжээ.
Баяр наадмын үеэр аймгийн музейн хамт олон үзмэрүүдээ төрөлжүүлэн шинэчилж нээлэтэ хийсэн бол хөгжимт драмын театрынхан хүндэтгэлийн концертоо хэдэн удаа тоглож наадамчдаа баясаав.
/Г.Жамц/

ДУНДГОВЬ
ГАНТАЙ ЗУНЫГ МАРТСАН ДУНДГОВИЙН НААДАМ
Дундговийнхон аймгийн баяр наадмаа жил бүр долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулдаг билээ. Аймгийн нийт нутаг зуншлага гандуу, баруун сумдын нутаг бүхэлдээ гантай байгаа хэдий ч өнөө жилийн баяр наадам өмнөх жилийнхээс зодоглосон бөх, уралдсан морьд олонтой өнөр өтгөн боллоо. Ар, өвөр хангайн айргийг сөгнөсөн ч ааруул цагаан идээ нь нутгийн брэнд, барилдааны дэвжээ нь зүлэг ногоон биш ч барилдсан бөхчүүддээ ээлтэй, хурдан хүлгийн шандасыг улам сайн шалгах гэсэн мэт гантай ч гэсэн нутгийн наадам сэтгэлд дотно байх юм аа.
Эрмэг хурдан хүлгүүдээ харан хийморио сэргээж, эрхий мэргэн харваачдынхаа цэц мэргэнийг шагшиж, эр бяртай бөхчүүдийнхээ барилдаанаар бахархсан энэ жилийн наадамдаа Дундговийнхон сэтгэл өег байлаа.

Нутгийн бөх наадмын түрүүгээ авлаа

Их Эзэн Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын 803, Ардын хувьсгал ялсны 88 жилтэй Дундговь аймаг байгуулагдсаны 67 жилийн ойн баяр наадам давхцсан юм. Аймгийн наадамд барилддаг бөхчүүд их л олондоо зуун хорин наймаас хэтэрдэггүй байсан бол өнөө жилийн наадамд 256 бөх зодоглосон нь наадамчин олноо баясгасан юм.
Үндэсний бөхөө сонирхон, сум аймгийн наадамд хүч үздэг залуу бөхчүүд Дундговь аймагт сүүлийн жилүүдэд олширч байгаа. Харин тэднийг нэгдсэн зохион байгуулалтад байлгаж бэлтгэл сургууль хийлгэх нь 1990 оноос хойш тасраад байсан нь өнгөрсөн жилээс сэргэж, наадмын өмнөх бэлтгэлээ цугтаа базааж, уран барилдаанд бие биеэсээ суралцдаг болсон билээ. Өнөө жил ч энэ нь давтагдаж,бөхчүүд наадмын бэлтгэлээ сайн хийсэн нь харагдаж байсан юм.
Сүүлийн жилүүдэд улсын цолтой зарим бөх аймгийн наадамд зодоглохдоо аймгийн цол горилсон бөхчүүдийн дунд бөхийн найраа наймааг “үсэргэдэг” нь бараг уламжлал болж, найрааны балагаар гаднын бөхөд наадмынхаа түрүүгээ алддагт наадамчин олон сэтгэл гонсгор үлддэг байсан. Харин өнөө жилийн наадамд нутгийн бөх түрүүлж, аймгийн арслан цолтон нэгээр нэмэгдсэнд наадамчин олон баяртай байна. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харъяат, “Хур харцага” бөхийн дэвжээний бөх, аймгийн заан Амгалангийн Саруулсайхан энэ жилийн наадмын түрүү авч, аймгийн арслан цол хүртэн, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан С.Багахүү үзүүрлэсэн юм.
Энэ жил аймгийн наадамд Эрдэнэдалай сумын харъяат улсын начин Б.Чинзориг тэргүүтэй “Хур харцага” бөхийн дэвжээний бөхчүүд ирснээс гадна бүх сум арав хүртэлх тооны бөхчүүдээ наадамд зодоглуулсан юм. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ч өөрийн нэрийн бөхтэй болж, энэ жилийн наадамд хүчийг нь үзсэн. Дундговь аймаг үндэсний бөхөө дэмжин хөгжүүлэхэд бодлогоо хэрхэн чиглүүлж байгаа нь өнөө жилийн наадмаас харагдсан юм.
Дундговийн бөхчүүдээс Монгол улсын начин цолтой 11, харцага цолтой нэг бөх бий. Харин аймгийн арслан 36, аймгийн заан 60, аймгийн начин 120 гаруй бөх байдаг ажээ.

Хоёр зуу хол давсан хүлэг шандас сорилоо

Бороо хур хомс, гантай хэдий ч уяачдын маань уясан хүлэг хурдан, уяа сойлго нь эвлэг таарч, өнөө жилийн наадамд нас насанд уралдсан морьдын тоо өнгөрсөн жилийнхээс олон байлаа. Нийтдээ 234 хүлэг хурд сорьсон наадмын азарга насанд Адаацаг сумын Г.Бүдсүрэнгийн хул азарга магнайллаа. Хул азарга соёолон насандаа аймгийн наадамд түрүүлж, мөн Говьсүмбэр аймгийн наадмын түрүү магнайг авч байжээ. Аман хүзүүнд Өлзийт сумын Д.Түмэнжаргалын хүрэн азарга хурдалсан бол их насны морьдын уралдаанд Хулд сумын Ч.Дэмчигцоодолын цэгээн түрүүлж, Сайнцагааны Ц.Жаргалсайханы хонгор морь аман хүзүүдсэн юм. Түрүүлсэн цэгээн зүсмийн их насны морь хязаалан насандаа Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ойн баяр наадамд түрүүлж, өнгөрсөн жил аймгийн наадамд айргийн тавд хурдалж байжээ.
Наадамчдын хийморийг сэргээдэг соёолон насны морьдын уралдаанд Өндөршил сумын Г.Дашдэмбэрэлийн хонгор, Хулдын Ч.Дэмчигцоодолын цэгээн зүсмийн соёолон хурдалсан. Түрүүлсэн хонгор соёолон Боржгин бүсийн наадам, Дорноговь аймгийн Хар айраг суманд болсон бүсийн уралдаанд түрүүлж байсан байна.
Хязаалан насанд Луус сумын Ч.Алтансүхийн зээрд алаг түрүүлж, Хулдын Ч.Дэмчигцоодолын цэгээн аман хүзүүдсэн бол шүдлэн насны морьдоос Луус сумын Б.Ганзоригийн зээрд болон загал зүсмийн морьд эхний хоёрт хурдалсан юм.
Хамгийн өхөөрдөм насны морьд дааганы уралдаанд Луус сумын С.Түвшинбаярын хээр даага магнайлж, Сайнцагааны Ч.Баяраагийн хүрэн бүүдэн даага аман хүзүүдэж унасан хүүхэд уясан эзнээ баярлууллаа.
Энэ жил Дундговь аймгийн уяачдаас Монгол улсын манлай уяач төрсөн. Аймгийн алдарт уяачдын тоо ч арваар нэмэгдээд байгаа юм.
Наадмын сонин болгож дашрамд дурьдахад Дундговь аймгаас хамгийн анх Дэлгэрхангай уулын хошууны ноён Балдангийн хээр халзан морь 1924 оны улсын баяр наадамд түрүүлж байснаас хойш өдгөө улсын баяр наадамд Дундговийн хурдан хүлгүүд 18 удаагийн түрүү магнайг аваад байгаа ажээ.

Сур, шагай харваачдын цэц мэргэн байлаа

Сурын харваанд 35 харваач цэц сорилоо. Өнөө жил Харваачид маань наадмын бэлтгэлээ сарын өмнөөс эртлэн базааж эхэлсэн байна. Дундговийн харваачид улсын наадам, үндэсний сурын тэмцээнээс тогтмол амжилттай ирцгээдэг, ялангуяа өсвөрийн харваачдын амжилт улсдаа эхний гуравдугаарт бичигддэг билээ. Өсвөрийн харваачид улсын наадмын харваанд цэц сориод тэр оройдоо Улаанбаатараас гарч, аймгийнхаа баяр наадамд амжиж ирсэн байна.
Дундговь аймагт Үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд Адаацаг сумын харъяат Монгол улсын хүндэт мэргэн Д.Жанлав гуай үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Өдгөө түүний шавь нар Монгол улсын спортын мастер Д.Амаарагчаа, Т.Шараа нар ч өсвөр хойч үеэ сургаж бэлтгэхэд гойд анхаарч яваа улс. Тиймээс өсвөрийн харваачдын амжилт ахисаар байдаг юм.
Энэ жилийн наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс спортын мастер Отгонболд, “Мандалговь Хүнс” ХХК-ийн харваач Эрдэнэ-Оюун, спортын дэд мастер Т.Шараа, эмэгтэйчүүдээс Дэлгэрцогт сумын Пэрэнлэймаа, Сайнцагаан сумын Б.Хэрлэнбямба, спортын мастер Д.Амаарагчаа, өсвөрийн харваач хөвгүүдээс Эрдмийн далай цогцолбор сургуулийн Г.Мөнхбат, Н.Мөнхбат, 2-р сургуулийн С.Загдсүрэн, охидоос Дэлгэрцогт сумын Ю.Тунгалаг, 2-р сургуулийн Р.Тогосмаа, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн Э.Мягмарсүрэн нар энэ жилийн наадамд оноо мэргэн, хараа хурц байлаа.
Дундговь аймгаас анх удаа Монгол улсын анхны мэргэн харваачаар Сайнцагаан сумын Ч.Жамбасамбуу гуай тодорч байсан бол одоо Дундговь аймаг Үндэсний сурын спортын 10 гаруй мастертай болоод байгаа юм.
Тэртээ найман зуун жилийн өмнөөс түүхэнд бичигдэж ирсэн шагайн харваа 1998 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын нэг төрөл болж ирснээс хойш Дундговь аймагт шагайн харваа эрчимтэй хөгжиж байгаа. Өнөө жил аймгийн баяр наадамд 80 гаруй харваачид цэц сорьсон. Монгол улсын мэргэн, аймгийн гоц мэргэн цолтнуудаас гадна шинэ залуу харваачид ч олон байсан юм. Өдгөө Дундговь аймгийн шагай харваачдаас Монгол улсын Үлэмж мэргэн хоёр, Дархан мэргэн нэг, Гарамгай мэргэн тав, харьшгүй мэргэн долоо, Өсөх идэр харваач алдрыг нэг хүн хүртээд байгаа юм.
Т.Отгонтуяа

Өвөрхангай
ШИНЭ АРСЛАНТАЙ БОЛЖ, БҮҮДЭН МОРЬ ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЭВ
Их Монгол Улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88, аймаг үүсч байгуулагдсаны 78 жилийн ойн баярыг Өвөрхангайнхан өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Сумууд, баяр наадмаа 1-2 хоногийн урьд хийсэн тул аймгийн наадам өтгөрч энэ жилийн баярт 256 бөх барилдав. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Ц.Жамсран /Сант/, заан Д.Гантогоо /Хужирт/, Б.Батдорж /Баянгол/, Б.Батзориг /Өлзийт/ нар үлдэж Б.Батдорж найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.
Хурдан морьдын уралдаанд 500 гаруй /зургаан насанд/ морьд хурд хүчээ сорьж Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн зээрд азарга, соёолон насанд Зүүнбаян-Улаан сумын П.Бямбасүрэнгийн хээр, шүдлэн, хязаалан, дааган насанд Р.Самдангийн хонгор /Гучин-Ус/, Г.Ганбаатарын хонгор /Уянга/, Г.Пүрэвсүрэнгийн зээрд /Хайрхандулаан/ тус тус магнайлсан байна. Их насны хурдан хүлгүүдээс Уянга сумын Ч.Бямбасүрэнгийн бүүдэн, Дундговь аймгийн Луус сумын уяач М.Тодбаярын бүүдэн, Дундговийн Э.Дашпэрэнлэйн хонгор, Уянгын Г.Ганбаатарын бүүдэн морьд айргийн тавд хурдаллаа.
Үндэсний сурын харваанд аймгийн хошой мэргэн С.Баяржаргал /эрэгтэй/, Ц.Туваанжав /эмэгтэй/ нар бусдаас илүү оножээ.
/Ж.Дангаа/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 16398
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 10:42 am

Баянхонгор аймаг маань 7 сарын 25, 26-д Ламын гэгээний даншигтай тул олон том бөхчүүд ирнэ, тэгээд манай аймгаас энэ жил аймгийн цолтон төрөхгүй гэж тооцоод аль дээр 5 сарын 31-д аймгийн наадмын бөхийн барилдаанаа хийцэн шүү дээ :-o Их Богд уулаа тахих ёслолоор далимдуулаад хамба Чойжамц гуй эд нартай хамтраад манай аймгийн бүх дарга нар цуглаад сайхан барилдаан хийсэн. 256 бөх барилдсан гэж байгаа, яг үнэндээ тэр хөдөө сумд очиж 256 бөх барилдах бүү хэл үзэхэд ч хэцүү :-o За тэгээд наадамд нь Хангарьдын Болд арслангийн хүү а.н Эрдэнэхүү 8 давж түрүүлж а.а цол хүртсэн бол а.н Эрдэнэтуул үзүүрлэж а.з болсоон. у.н Батбод, а.а Чулуунбат нар шөвгөрсөн. Аймгийн бүх дарга нар очоол, зарилаг буулгаал лаг цол олгоод байсан сая улсын наадмаар Эрдэнэтуул а.н цолтой барилдаад байсан тэгэхээр МҮБХ тэр наадмыг маань зөвшөөрөөгүй юм байхдаа гэж :-o :-o Аймгийн цолыг хэн нь өгч, хэн зөвшөөрч, хэн нь баталдаг юм бол доо
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 16, 2009 3:11 pm

ЦАГААН wrote:Баянхонгор аймаг маань 7 сарын 25, 26-д Ламын гэгээний даншигтай тул олон том бөхчүүд ирнэ, тэгээд манай аймгаас энэ жил аймгийн цолтон төрөхгүй гэж тооцоод аль дээр 5 сарын 31-д аймгийн наадмын бөхийн барилдаанаа хийцэн шүү дээ :-o Их Богд уулаа тахих ёслолоор далимдуулаад хамба Чойжамц гуй эд нартай хамтраад манай аймгийн бүх дарга нар цуглаад сайхан барилдаан хийсэн. 256 бөх барилдсан гэж байгаа, яг үнэндээ тэр хөдөө сумд очиж 256 бөх барилдах бүү хэл үзэхэд ч хэцүү :-o За тэгээд наадамд нь Хангарьдын Болд арслангийн хүү а.н Эрдэнэхүү 8 давж түрүүлж а.а цол хүртсэн бол а.н Эрдэнэтуул үзүүрлэж а.з болсоон. у.н Батбод, а.а Чулуунбат нар шөвгөрсөн. Аймгийн бүх дарга нар очоол, зарилаг буулгаал лаг цол олгоод байсан сая улсын наадмаар Эрдэнэтуул а.н цолтой барилдаад байсан тэгэхээр МҮБХ тэр наадмыг маань зөвшөөрөөгүй юм байхдаа гэж :-o :-o Аймгийн цолыг хэн нь өгч, хэн зөвшөөрч, хэн нь баталдаг юм бол доо


5 цагираг дээр гарсан 2-ийн давааны оноолт дээр а/н Б.Эрдэнэхүү, а/н Т.Эрдэнэтуул гэдэг бөхчүүд байхгүй байна.
а/а Ж.Чулуунбат аймгийн наадамд түрүүлж үзүүрлэсэн арслангуудын ард улсын наадамд 4 удаа 3 давсан амжилтаараа эрэмбэлэгдсэн байна. Тиймээс эрэмбэнд нь өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэ цол олгосон барилдааныг МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдахгүй л байна даа.
а/н Т.Эрдэнэтуул наадмаар барилдсан юм уу? эсвэл 1-ийн даваанд унасан юм уу?
Aaron
 
Posts: 181
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 16, 2009 3:21 pm

Аймгийн наадмуудын цол авсан бөхчүүдийг сонин дээр гаргадаг. Яг ямар бөх хэнийг дэмжиж аймгийн наадмыг үймүүлсэн талаар ердөө бичигддэггүй. Энэ талаар мэдэх гишүүд бичээч.
Улсын заан Ж.Ганболд цэргийн наадамд хүү Г.Ганнямаа цол авахуулахын тулд олон амьтаныг зовоосон доо.
Б.Одхүү начин загнахыг нь загнаж, зодохыг нь зодож байгаад л Г.Ганнямыг начин болгосон.
Энэ жил аймгуудын наадмаар Г.Ганням Өмнөговь аймагт аймгийн харцага, Говьсүмбэр аймагт Аймгийн арслан болжээ. Нэг жилд 3 цол авсан байна.

Ж.Ганболд заан аймгуудын наадмуудыг яаж үймүүлсэн талаар мэдэх гүшүүд байна уу? Мэдээлэл өгөөч.
Aaron
 
Posts: 181
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 5:40 pm

Aaron wrote:5 цагираг дээр гарсан 2-ийн давааны оноолт дээр а/н Б.Эрдэнэхүү, а/н Т.Эрдэнэтуул гэдэг бөхчүүд байхгүй байна.
а/а Ж.Чулуунбат аймгийн наадамд түрүүлж үзүүрлэсэн арслангуудын ард улсын наадамд 4 удаа 3 давсан амжилтаараа эрэмбэлэгдсэн байна. Тиймээс эрэмбэнд нь өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэ цол олгосон барилдааныг МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдахгүй л байна даа.
а/н Т.Эрдэнэтуул наадмаар барилдсан юм уу? эсвэл 1-ийн даваанд унасан юм уу?


харин Эрдэнэтуул начин цолтойгоо 1ийн даваанд гарч ирээд унацан, Эрдэнэхүү а.а нь зөвшөөрөгдсөн бол улсад барилдах ёстой шүү дээ. Гэтэл барилдаагүй гэхээр харин ч МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдаж байгаа юм бишүү
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 16, 2009 7:59 pm

ЦАГААН wrote:
Aaron wrote:5 цагираг дээр гарсан 2-ийн давааны оноолт дээр а/н Б.Эрдэнэхүү, а/н Т.Эрдэнэтуул гэдэг бөхчүүд байхгүй байна.
а/а Ж.Чулуунбат аймгийн наадамд түрүүлж үзүүрлэсэн арслангуудын ард улсын наадамд 4 удаа 3 давсан амжилтаараа эрэмбэлэгдсэн байна. Тиймээс эрэмбэнд нь өөрчлөлт ороогүй. Тэгэхээр энэ цол олгосон барилдааныг МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдахгүй л байна даа.
а/н Т.Эрдэнэтуул наадмаар барилдсан юм уу? эсвэл 1-ийн даваанд унасан юм уу?


харин Эрдэнэтуул начин цолтойгоо 1ийн даваанд гарч ирээд унацан, Эрдэнэхүү а.а нь зөвшөөрөгдсөн бол улсад барилдах ёстой шүү дээ. Гэтэл барилдаагүй гэхээр харин ч МҮБХ зөвшөөрөөгүй гэдэг нь харагдаж байгаа юм бишүү


Эрдэнэтуулыг залуу бөх дийлдэггүй тийм муу аймгийн начин гэж мэдсэнгүй ээээ.
ийм нэг мэдээ байна оруулчихъя

Хөдөөд бөхийн найраа хавтгайрчээ

Төрийн наадамд шахааны барьцаар “шодооны аварга” төрж байх хойгуур аймгуудын наадамд шинэхэн арслангууд мэндэлжээ. Одоогийн байдлаар Баян-хонгор, Дорнод аймгуудаас бусад аймаг наадмаа хийгээд байна. Дархан-Уул аймгаас бусад бүх аймагт залуу бөхчүүд түрүүлж, аймгийн арслан цолтон 18-аар нэмэгдлээ. Дундговь, Говьсүмбэр, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь зэрэг арваад аймаг тус бүр 356 бөх зодогложээ.

Уг тоо баттай эсэхэд Монголын үндэсний бөхийн холбооныхон эргэлзэж байгаа аж. Учир нь аймгуудын бөхийн салбар хорооныхон оноо дансаа худлаа явуулж, бөхийнхөө тоог нэмдэг гэнэ. Тухайлбал, 128 бөх зодоглосон тохиолдолд 256 болгон мэдээлээд, тэр нь төвийн сонин хэвлэл, зурагт, радиогоор олонд цацагдчихдаг. Ингээд дөрөв давсан бөхчүүд нь тав давсан болж аймгийн начин, тав давсан бөхчүүд нь зургаа давсан болж аймгийн харцага гэсэн цол хүртдэг байна. Түүгээр ч үл барам зарим нэг аймаг уул овоогоо тахих нэрээр наадам хийн түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүддээ Засаг даргын гарын үсэгтэй цолны үнэмлэх олгох болжээ.

Ийм байдал өнөө жил Баянхонгор аймагт гарсан байна. Уул нь тус аймгийн наадам энэ сарын 25,26-нд болох юм. Ламын гэгээн Лувсан-данзанжанцангийн ой тохиож байгаа учир аймгийн наадмаа хамтатган тэмдэглэх аж. Тэгтэл тус ойд улсын цолтой бөхчүүд олноор ирж барилдах тул залуу бөхчүүд маань цолонд хүрч чадахгүй гэх нэрийдлээр зургадугаар сард наадам зохион байгуулжээ. Наадмаа хийсэн сар, өдөр нь ч баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа аж.

МҮБХ рүү эдгээр бөхчүүд аймгийн цол хүртлээ гэсэн Засаг даргын гарын үсэгтэй бичиг явуулсныг нь МҮБХ-ныхон хууль бус гээд хүлээж аваагүй юм байна. Тус наадамд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубийн бөх, аймгийн арслан Болдын хүү, аймгийн начин Эрдэнэхүү түрүүлж, аймгийн начин Т.Эрдэнэтуул үзүүрлэжээ. Өнөө жилийн наадмаар харцага Ө.Даваабаатар, заан Б.Сорон-зонболд нараар тав, зургаа давж харцага цол хүртсэн начин Д.Батболд, начин Б.Сэр-Од, аймгийн залуу арслан Ж.Чулуунбат, Д.Энхбат, Давж.Батбаяр нар аймгийнхаа наадамд очиж барилдан дээрх хоёр залуу бүгд бууж өгчээ. Б.Эрдэнэхүү нь Эрдэнэт хотын наадамд аймгийн арслан цолтой зодоглоно гээд багагүй асуудал үүсгэсэн дуулдсан.

Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн наадамд иймэрхүү байдал гарсныг үзсэн хүмүүс нь ярьдаг. Ж.Ганболд зааны хүү Нямцогт түрүү, үзүүрт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Т.Өсөх-Ирээдүй начинтай үлдэн шахааны барьц авч давжээ. Т.Өсөх-Ирээдүй шөвгийн дөрөвт М.Баяржавхлан зааныг унагасан юм байна. Зааныг илүүрхэж давсан начин залуу бөхөд хэвтээд өгөхөд нутгийн олон дургүйцэж эсэргүүцэл үзүүлсэн юм байх. Аймгийн удирдлагууд хоёр бөхийг дахин барилдуулахаар шийдвэрлэжээ.Т.Өсөх-Ирээдүй начин ч ичихгүй дахиж барилдахаар болсон байна. Харин нутгийн залуус өнөө Нямцогтыг чулуу, модоор нүүлгэн тархийг нь хага цохихоо алдаж. Тэрээр машиндаа суугаад амь наана, там цаана зугтжээ.

Өрсөлдөгч бөх нь байхгүй гэж үзээд Өсөх-Ирээдүйг түрүүлсэн, Нямцогтыг үзүүрлэсэн гэж үзээд, үзүүр бөхөд аймгийн заан цол олгох шийдвэр гаргажээ. Хачирхалтай нь Ганболд заан дээгүүр доогуур зарга үүсгэн явсаар хүүгээ аймгийн арслан цолны үнэмлэхтэй болгоод өгч.

Ер нь Ж.Ганболд зааныг аймгуудын наадмыг будлиулдаг нэгэн гэх. Тэрээр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн наадмыг мөн л будлиулж Ганням хүүгээ цэргийн начин болгоод авсан. А.Бямбажав, Ц.Содномдорж нар буулт хийж, А.Сүхбат аварга ихээхэн дургүйцсэн манай сониноор бөхчүүддээ шударга барилдах тухай уриалга гаргаж байсан билээ. Ж.Ганболд ингээд зогссонгүй. Хүү Ганнямыгаа дагуулан Өмнөговь, Говь-сүмбэр аймгийн наадамд очин бас л будлиан тарьжээ. Ганням Өмнөговьд зургаа давж аймгийн харцага, Говьсүмбэрт түрүүлэн аймгийн арслан болсон байх юм.

Өнөө жил аймгуудын наадамд найрааг хавтгайруулсан бөхчүүдийг жагсаавал уртаас урт дараалал үүсэх нь ээ. Харцага Э.Батбаатар, начин Б.Насандэлгэр тэргүүтэй Увсын бөхчүүд Сэлэнгэ аймгийн наадмыг дайлаар морджээ. Гол нь Увс аймгийн Хяргас сумын бөх С.Батсуурыгаа аймгийн арслан болгох гэж тэр. Ж.Гансүх начин тэргүүтэй бөхчүүд Өмнөговьд, Ширмэнгийн Батхуяг начин уламжлалт аргаараа Өвөрхангайд, Шархүүгийн Лхагвасүрэн, А.Хатансайхан, Н.Алтансүх нарын начин, харцагууд Дорноговьд бөхийн найрааг гардан хийжээ.

Мөн Нэргүйн Түмэннаст, Б.Чинзориг, П.Ганхүү нарын начингууд Дундговьд, харцага Л.Пүрэвжав Төв аймагт найраанд орж, амныхаа залууст сөхөрчээ.
Aaron
 
Posts: 181
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 8:11 pm

сайхан мэдээ байнаа :-D Толгойг нь хагалах ч ойлгомтой л доо тийм юм болж байхад. Тэгээд түрүү бөхгүй, ноёны бөх түрүүлэх ёстой гээд айлын найрсан бөхийг хөөгөөд явуулчдаг... :-o :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Mon Jul 20, 2009 5:46 pm

Завхан аймгийн баяр наадам
Завхан аймгийн баяр наадам
2009-07-14 13:19:53
Завхан аймгийн баяр наадам 7-р сарын 09-10-нд боллоо. Энэ жилийн Завхан аймгийн баяр наадамд у.х М.Дармаабазар, у.н Г.Бат-Амгалан, аймгийн хурц арслан Т.Дашзэвэг, С.Юнрэн, Д.Чинзориг, Т.Баттөмөр, ц.а Б.Дамлансүрэн, а.а М.Ганхуяг, Т.Батаа, Г.Түвшинбат, Ц.Үржинбаатар, Д.Тангад тэргүүтэй хүчит 256 бөх зодоглолоо.
Тавын даваа
1. у.х М.Дармаабазар с.з Б.Уртбаяр
2. у.н Г.Бат-Амгалан с.з Д.Анхбаяр
3. а.з Д.Батжаргал с.з Д.Самдансүрэн
4. а.з Л.Лха-Очир ц.н А.Алтаншагай
5. а.н Ч.Ганзориг а.н Ё.Баасандорж
6. а.н Э.Баасандорж с.з Дамдин
7. с.з Р.Батсүх с.з Ядмаа
8. с.з Ганбаатар с.з Р.Эрдэнэбаяр
Зургаагийн даваа
1. а.з Д.Батжаргал с.з Р.Эрдэнэбаяр
2. а.з Л.Лха-Очир с.з Р.Батсүх
3. а.н Ч.Ганзориг с.з Д.Анхбаяр
4. а.н Э.Баасандорж с.з Б.Уртбаяр
Долоогийн даваа
1. а.з Д.Батжаргал а.н Ч.Ганзориг
2. а.з Л.Лха-Очир а.н Э.Баасандорж
Наймын даваа
Түрүү: Алдархаан сумын харьяат Хүч спорт хороо, СХД-ийн ЦХ, “Алдар-Яруу хүрээ” нийгэмлэгийн бөх а.з Лхагвасүрэнгийн ЛХА-ОЧИР /Аймгийн АРСЛАН цолонд хүрэв/
Үзүүр: Идэр сумын харьяат Эрч спорт хорооны бөх а.з Данзангийн БАТЖАРГАЛ
Аймгийн начин цолонд:
1. Батцэрэнгийн УРТБАЯР /Завханмандал, Эрч спорт хороо/
2. Даваадоржийн АНХБАЯР /Тосонцэнгэл, Хүч спорт хороо/
3. Ренчинсамбуугийн БАТСҮХ /Их-Уул, Эрч спорт хороо/
4. Ренцэндоржийн Эрдэнэбаяр /Тэлмэн, Эрч спорт хороо/
Аймгийн харцага цолонд:
1. Чагнаадоржийн ГАНЗОРИГ /Архангай/Булган, Замчин спорт хороо, Бөхбилэгт дэвжээ/
2. Элбэгийн Баасандорж /Баянхайрхан, Эрч спорт хороо/
Өсвөр бөхийн барилдаанд: /64 бөхөөс/
Түрүү: Алдархаан сумын харьяат Б.Ариунбат /Жавхлант сургууль/
Үзүүр: Отгон сумын харьяат Бэгзсүрэн
Эх сурвалж
http://jalkhanz.blog.banjig.net/post.php?post_id=227677
Aaron
 
Posts: 181
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Mon Jul 20, 2009 5:50 pm

Лха-Очир нутгийн хүү түрүүлээл айн........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 16398
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Sun Jul 26, 2009 12:46 am

Баянхонгор аймгийн Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 370 жилийн ойд зориулсан даншиг наадам болж байна. 7.25-д бөхийн барилдааны 1-ээс 6-гийн даваа явагдлаа.

3-ын даваа.

1. у.г Сүхбат а.н Батчулуун
2. у.з Мягмарсүрэн с.з Батнасан
3. у.з Рагчаа а.н Дэмчиг
4. у.з Соронзонболд а.н Өлзийбаяр
5. у.х Элбэг а.н Гомбо
6. у.х Мөнгөнцоож с.з Сүхбаатар
7. у.х Батболд а.з Мөнхбат
8. у.х Даваабаатар с.з ???
9. у.н Эрхэмбаатар с.з Ганзориг
10. у.н Цогтжаргал а.н Түвшинбаяр
11. у.н И.Мөнхбаатар с.з Ганхуяг
12. у.н Ду. Батбаяр с.з Амарбаяр
13. у.н Ганбат а.н Батсайхан
14. у.н Насандэлгэр с.з Батсайхан
15. у.н Сэр-Од а.н Цэвээнжав
16. у.н Баянжаргал а.н Бат-Эрдэнэ
17. у.н Батзаяа а.з Цэдэнжав
18. а.а Жанцандорж а.а Шийрэв
19. а.а Болд с.з Мөнхтөр
20. а.а Дамдин а.з Буянмөнх
21. а.а Багахүү ???
22. а.а Отгонням с.з Түвшинтулга
23. а.а Баянмөнх а.н ???
24. а.а Энхбаатар а.н Баярбат
25. а.а Нямдорж а.н Түмэнжаргал
26. а.а Чулуунбат а.н ???
27. ц.а Санжаадамба а.н Батсайхан
28. а.а Энхбат а.н Батчимэг
29. а.а Заяамандах а.з Эрдэнэтуул
30. а.а Ганзориг а.н Бат-Орших
31. а.а Батбаяр а.а Болдбаатар
32. а.а Эрдэнэхүү а.з Батгэрэл

4-ийн даваа.

1. у.г Сүхбат с.з Мөнхтөр
2. у.з Мягмарсүрэн а.н Бат-Орших
3. у.з Рагчаа а.н Түмэнжаргал
4. у.з Соронзонболд а.з Буянмөнх
5. у.х Элбэг а.з Батгэрэл
6. у.х Мөнгөнцоож а.а Болдбаатар
7. у.х Батболд а.а Заяамандах
8. у.х Даваабаатар а.а Энхбат
9. у.н Эрхэмбаатар ц.а Санжаадамба
10. у.н Цогтжаргал а.а Чулуунбат
11. у.н И.Мөнхбаатар а.а Энхбаатар
12. у.н Ду. Батбаяр а.а Баянмөнх
13. у.н Ганбат а.а Отгонням
14. у.н Насандэлгэр а.а Багахүү
15. у.н Сэр-Од а.а Жанцандорж
16. у.н Баянжаргал у.н Батзаяа

5-ын даваа.

1. у.г Сүхбат а.а Отгонням
2. у.з Мягмарсүрэн у.н Сэр-Од
3. у.з Рагчаа а.а Энхбаатар
4. у.х Элбэг ц.а Санжаадамба
5. у.х Мөнгөнцоож у.н Цогтжаргал
6. у.х Батболд а.з Буянмөнх
7. у.х Даваабаатар у.н Батзаяа
8. у.н Ду. Батбаяр у.н Насандэлгэр

6-ын даваа.

1. у.г Сүхбат у.н Сэр-Од
2. у.з Рагчаа ц.а Санжаадамба
3. у.х Мөнгөнцоож у.х Батболд
4. у.х Даваабаатар у.н Ду. Батбаяр
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby jugder_08 » Sun Jul 26, 2009 10:39 am

ЦАГААН wrote:

6-ын даваа.

1. у.г Сүхбат у.н Сэр-Од
2. у.з Рагчаа ц.а Санжаадамба
3. у.х Мөнгөнцоож у.х Батболд
4. у.х Даваабаатар у.н Ду. Батбаяр


Сүхбат түрүүлэх гээд байна уу үгүй юу?
Энэ наадамд түрүүлэх дэмий 10 жилийн өмнө Б.Ганбат заан түрүүлээд буцаж явах замдаа аваарт орсон гэсэн шүү түүнээс улбаалаад Ганбат зааны амжилтанд маш муугаар нөлөөлсөн.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1472
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby munkhbayar_AC » Sun Jul 26, 2009 1:21 pm

jugder_08 wrote:
ЦАГААН wrote:

Сүхбат түрүүлэх гээд байна уу үгүй юу?
Энэ наадамд түрүүлэх дэмий 10 жилийн өмнө Б.Ганбат заан түрүүлээд буцаж явах замдаа аваарт орсон гэсэн шүү түүнээс улбаалаад Ганбат зааны амжилтанд маш муугаар нөлөөлсөн.

Шинэ харцага Батболд түрүүлэх биз дээ.Сүхбат Батболдыг 7-ын даваанд амлахын тулд Сэр-одыг давсан байх гэж бодож байна.Батболд түрүүлнэ биз.Нутгийн дэвжээ юм чинь.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 1045
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby jugder_08 » Sun Jul 26, 2009 7:58 pm

munkhbayar_AC wrote:
Шинэ харцага Батболд түрүүлэх биз дээ.Сүхбат Батболдыг 7-ын даваанд амлахын тулд Сэр-одыг давсан байх гэж бодож байна.Батболд түрүүлнэ биз.Нутгийн дэвжээ юм чинь.


Харин тиймээ энэ нь жоохон онцгүй байгаамдаа. Нутагтаа түрүүлэх гээ л янз бүрийн юм найруулаал. Энэ нэг нутгархаг, довны үзлээсээ хэзээ сална даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1472
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Sun Jul 26, 2009 10:09 pm

Ямар ч байсан маш их ичиж байна :redface: Мэдээж ард түмэн шударга барилдааныг л хүсэж байгаа. Хэн түрүүлэх нь нээх их хамаагүй, нутгийн бөх түрүүлбэл бүүр л сайхан байх. Гэхдээ шударга барилдааныг л хамгийн ихээр хүсч байсан. Шударга барилдаж түрүүлж, наадамчин олныг баярлуулсан Даваабаатартаа баяр хүргэе :-D Нутгийн ард түмэн ч гэсэн их баяртай байгаа :mongol: Өчигдрөөс хойш л манайхан найраа хийгээл Батболдыг түрүүлгэх гэж маш их тэмцлээ, наадамчид бол "шударга шударга шударга..." барилдааныг хүсэн хүлээсэн. Улаан цагаан найраад эхлэнгүүт л Батболдыг биш Даваабаатарыг түрүүлээсэй гэж ярьж эхэлсэн. Аварга багшийнхаа даалгаварыг сайн биелүүлж нутгийнхаа наадамд ч найралгүй Соронзонд унаж өөрийн заналт 2 дайсан Рагчаа, Батболд нарыг угсруулан шороодуулж түрүүлсэн Даваабаатартаа цаашдаа энэ хэвээрэээ шударга сайхан барилдаж маш их амжилтанд хүрээрэй "ирээдүйн аварга" шагналынхаа эзэн болоорой гэж ерөөе :-D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Sun Jul 26, 2009 10:48 pm

Батболдын хамрынх нь цусыг тогтоож өгөөд байсан улаан дээлтэй бөх хэн байсан бэ?
Aaron
 
Posts: 181
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 12:05 am

Одоо яахав дээ нэгэнт улс даяар шившиг болчихсон юм чинь бичэхээс дээ. Уг нь иймэрхүү юм бичилгүй л өнгөрөөе гэж бодоод өчигдрөөс хойш тэсээд байсан юмсан.

1. Наадмын 2-ын даваанд у.г Сүхбат маань учраа таарсан залуугаа дийлэлгүй их удсан тул эхлээд түүний засуул у.н Дэлээбазарын Сүхбат учраа залууг аашилж харагдав. Дараа нь барилдаахаар гарч ирсэн Сэр-Од начин учраа залууг мөн л аашлав. Мэдээж нутгийн ахмад гарьддаа "хурдан унаад өг" гэсэн утгатай юм хэлсэн байх. Ингээд эцэст нь засуул Сэр-Од начин 2 хамтдаа дахин маш удаан аашилснаар учраа залуу сая л нэг юм хэвтэж өгөв.

2. Наадмын 3-ын даваанд гарьд маань аймгийн ахмад начин Батчулуун гэдэг бөхийг амалж авав (2-ын даваа арай дуусаагүй байв). Гэтэл 2-ын даваанд түүнтэй барилдах ёстой байсан бөх гээд Өвөрхангайн нэг залуу талбай дээр гарч ирээд зогсчив. Тайлбарлагч "Батчулуун начин буруу хүнтэй барилдсан байна (нэг хүнийг давсан, тэр нь чухам хэн байв, нэг давсан хүн байсан уу үгүй юу :smile: ), жинхэнэ хүн нь энэ, одоо гарч барилд гэв." 3-ын даваа эхлэлгүй нэлээд сунжирхад гарьд өөрөө Сэр-Од энэ тэрийг дагуулан гарын даа нар дээр ирж зад загинаснаар Өвөрхангайн залууг хөөж гарган 3-ын даваа эхлэв.

3. Наадмын 3-ын даваанд с.з Мөнхтөр гэдэг бөхийг ахмад арслан Болд авч давааг нь ахиулсан нь Цэрэнтогтох аваргын аргыг хэрэглэсэн хэрэг байх (4 дээр ганц сумын цолтой бөх нь Сүхбат гарьдтай таарна). Харин саяхан л (2005, 2006 онуудад) улсад 2 удаа 4 давж байсан Дамдин арслан маань а.з Буянмөнхийг аваад унаад өгсөнийг "огт ойлгохгүй" байгаа юмаа :smile:

4. у.х Батболд 4 дээр а.а Заяамандахыг барьц халсных нь төлөө түүнийг маш хүчтэй "шанаадав", түүнийхээ дараа шуудагнаас их дээр өргөж гаргаж ирэн шидэж шинэ харцагын эд хавыг харуулав. у.н. Эрхэмбаяр, ц.а Санжаадамбад 2 ч удаа хага шидүүлсэн. Эхнийхт нь болоогүй байсан гээд дахин барилдуулсан бол 2 дахь удаа мөн л болоогүй байсан гэхэд наадамчин олон "3 удаа унах гээ юү" гэж хашгиралдав. Элбэг багш нь "тахимаа өг" гэж тушаал буулгасан тул сая л нэг юм Эрхэмбаяр начин элэг бүсээ тайлав. Уурандаа Элбэг харцага дараа даваанд Санжааг аваад "пал хийв".

4. 5-ын даваанаас найраа цагаандаа гарлаа... Ам ав гэж 20-оод минут дуудуулсан... Энэ үед гарьд, Мягаа заан, Сэр-Од начин 3 л асарынхаа өмнө наадамчдын нүдэн дээр зогсчихсон их л "тооцоо хийж" байгаа бололтой байв. 4-ийн даваанд нугалаагаар у.н "Мөнхийн үсгийн" Ганбатыг давсан а.а Отгонням ирж гарьдад нэг үг хэлснээр бөхчүүд амаа авч гарьд Сүхбат а.а Отгоннямыг хярбархаан давсан бол Сэр-Од начин у.з Мягмарсүрэнг бярдаж маш илүүрхэн давав :-o (дандаа ингэдэг бол сайхнаа...).

5. 4-ийн даваанд энэ наадмын цөөхөн сайхан барилаадаануудыг нэгийг үзүүлж у.з Соронзонболдыг давсан а.з Буянмөнхийг Батболд харцага 5 дээр амалж аваад "их л амархан" давав :RD Даваабаатар харцага нэг ч удаа зураг авах боломж олголгүй :sad: бүх өрсөлдөгчидөө сугадаж аваад л наадамчидын "мушиглаа, мушиглаа... мушигчлаа..." гэсэн дуунаар дэвээд л...

6. Гарьд маань 6 дээр ам авалгүй их л удаан зарлуулав... Санжаа арслан Элбэг Эрхэмээ 2-ыг зайлуулж, Буянмөнх Соронзонг зайлуулсан тул манай Хонгорын хүчтэн Батболд түрүүлэх замд "Архангайн бүлэглэл", найраа авдаггүй Ду. Батбаяр, Даваабаатар нар л үлдсэн байв. Эхлээд Энхбат арслан (Батболдын дүү) ирээд л Рагчаа босстой нэлээд удаан ярилцав. Буцаж гүйж очиж гарьд, Батболд 2той ярилцаад Сэр-Од начинг дагуулан ирж дахин босстой уулзав. Үүний дараа гарьд ам авч Сэр-Одыг бярдсан бол (Сэр-Од буруу хараад унасан :-o ) Рагчаа босс Санжаадамба гишүүнээ хэвтүүлдэг юм байна. Батболдыг начин болгож өгч байсан Мөнгөнцоож харцага мөн л уламжлал ёсоороо Батболдод Ууганаадууллаа... (mannn

7. Сүүлийн 4д гарьд Сүхбат Батболдыг нутгийн ахын дүрээр даваа ахиулсан бол Рагчаа Даваабаатарыг дийлэлгүй унаснаар манайхныг 2 өдөр хийсэн "их найраа" сүйрэн унахад хүрэв. Рагчаа давсан бол Батбод ч мөн ч зангарагатай түүнийг Ууганаадах байсан даа :-o

8. За ингээд үзүүр түрүүний барилдаан эхэлж... Даваабаатар давшсаар... Батболд зугтсаар... цаг оройтож наадамчид шахаж талбай багассаар л... Батболд дахин дахин эмчилгээ хийлгэж цаг хороосоор л... Даваабаатарын нүдрүү нь хатгаж, түүнийг байнга аашилсаар...(түүнд унаж өгөх ёстой гэжүү :grin: )... тэр загниж, гуйж янз бүр болж байгааг нь TV9 орон даяар шууд дамжуулсаар л... шодох болов... Нутгийн дэвжээ түшиж Батболдын талаар буулаа... Батболд мэхээ хийлээ, Даваабаатар тэссээр... хариу мэх хийлээ давлаа, гэтэл Батболд дэллээ... наадамчид дургуйцлаа... 2 бөхийг бүчээд авлаа, TV9-ийг тасалдуулж, үзэгдэх орчин үгүй хийж 2 бөх харагдах боломжгүй боллоо...

9. Удаан гүрийсний эцэст Батбод тахимаа өглөө... Даваабаатар туг ганцаараа тойров, эндэр дээр ганцаараа гарав, Батбодыг хүлээв, тэр "мунхаг" ирсэнгүй...Шагналаа ганцаараа аваад наадамчин олноор алга ташуулан буув... Би лав маш их ичив... Дахиж хэзээ ч Батболдыг даваасай гэж бодохгүй, унавал маш ихээр баярлах болно. Баянхонгорт болж буй даншигт яахаараа заавал Батбод түрүүлэх ёстой гэж 8+) Өөрөө шодож бариад уначаад яагаад шагналаа авахгүй байгаа гэж 8+) Гадны хүн түрүүлж болохгүй юм бол зөвхөн Баянхонгорын бөхчүүдээ бүртгэж аваад барилдахгүй дээ (хангайн бүсийн даншиг наадам шүү дээ, засгийн газрын тогтоолоор хийдэг)... хүн дийлэхгүй бол, тэр хүн нь бууж өгөхгүй бол шагналаа авдаггүй нь хаанахын ёс бэ???? амьдралдаа анх удаа ганц хүн эндэр дээр байхыг үзлээ... 8+) 8+) 8+)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 12:08 am

Aaron wrote:Батболдын хамрынх нь цусыг тогтоож өгөөд байсан улаан дээлтэй бөх хэн байсан бэ?


Улсын начин Сэр-Од гэдэг бөх дөө. Энэ наадамд ч нутгийнхаа бөхий түрүүлгэхийн төлөө маш их тэмцсэн буянтай хүндээ :-o Наадамчид, Монголчууд шударга уран сайхан барилдааныг л хүсэж таарна шүү дээ
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:03 am

Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370 жилийн, хангайн бүсийн уламжлалт даншиг наадам 7 сарын 24-өөс 26-нд Баянхонгор аймгийн төвд явагдаж өндөрлөлөө. Тус даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, "Итгэлт орших" групп, "Олимп" дээд сургуулийн бөх Монгол улсын залуу харцага Өлзийбатын Даваабаатар түрүүлэв. Тэрээр хүчит бөхийн барилдааны 4-ийн даваанд оноолтоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн арслан Даш-Очирын Энхбатыг сугадаж шигшээд хутгаж давсан бол 5-ын даваанд Ховд аймгийн Чандмань сум, "Хүч" спорт хорооны бөх Монгол улсын шинэ начин Нямаагийн Батзаяаг амлан авч дархан "2 гараараа сугадаж мушгиж тонгорох" мэхээрээ давав. 6-гийн даваанд Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол улсын начин Дугардоржийн Батбаяртай тунан барилдаж зүүн хөлийг нь авч дайран давсан ба эдгээр даваанууддаа тэрээр маш бага, ердөө 5 орчим минут хугацааг л тус бүрд нь зарцуулсан байх. 7-гийн даваанд Архангай аймгийн Булган сум, "макс" групын бөх Монгол улсын заан Дамбийгийн Рагчаатай тунан барилдаж элэг бүс сэнжигний барилдаанаас дархан сугадаж шигших хөдөлгөөнөө хийж улмаар зүүн тосгуулж хавираад, тогтоход нь зүүн мушгиж тонгороод, тогтоход нь зүүн талдаа хөлд тавьж хашиж мордох мэх хийн барилдааныг өндөрлүүлж давав. Түрүү жилийн улсын наадмаар Даваабаатар а.а цолтой байхдаа Рагчаа зааныг сугадаж шигшээд зүүн талдаа мушгиж тонгорон давж харцага цолонд хүрч байсан бол өвөл заалны нэг барилдаан дээр Рагчаа заан "даагаа" чангахан нэхэж Даваабаатарын гарааг гэмтээсэн ба 2009 оны хавар Эрдэнэтэд болсон "заануудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд" үзүүрт энэ 2 бөх шалгаран үлдэж Рагчаа заан давж шовхоо авсан юм. Ийнхүү 2 бөх энэ удаад "дараа удаа хайнаа хагалах" хэмжээнд хүрэв. Үзүүр түрүү булаадахаар нутгийн хүчтэн, шинэхэн харцага, "Монгол шивро" компаний бөх Даш-Очирын Батболдтой үлдэв. 2 бөхийн барилдаан удааширч барьц шодож нутгийн харцага Батбодын талаар барьц сонгох болов. Батболд өргөж хавирах гэсэн боловч бүтэлгүй болж, үүний дараа тонгоруулаад хариуд нь хөлөөрөө хашиж мордох гэсэн боловч Даваабаатар хөлд нь дэгээ ороож үлдэн дээр нь туссанаар Хангайн бүсийн даншиг наадамын түрүү бөхөөр тодров. Тус 2 бөх өнөө жилийн цагаан сарын барилдаанаар 4 даваанд оноолтоор таарч Батбоолд начин цолтой байхдаа давж байсан бол 2 долоо хоногийн өмнө болсон улсын баяр наадмын 5-ын даваанд Даваабаатар харцага амалж авч барилдан мөн л өвдөг шороодож Батболдыг харцага болоход нь төхүүлж өгч байсан бол энэ удаа нутгийнх нь дэвжээн дээр "даагаа чангахан нэхэж" шангалаа ч авч чадахгүй хэмжээнд хүргээд буцав. Батбодл Даваабаатараас дээр эрэмбэтэй тул дараа амалж авч үзэх болов уу? дийлэхгүйтэйгээ эвлрэх болов уу?... Монгол наадмын дэвжээнээ шударга сайхан барилдаж наадамчин олон, бөх сонирхогчидоо баярлуулж байгаа залуу харцагатаа амжилт хүсч, дахин баяр хүргье :-D . Дээр нэгэн 360 жилийн ойд түрүүлсэн Ганбат заан золгүй байдалд хүрсэн гэдгийг өгүүлсэн байсан. Залуу, шилдэг харцага маань тус хар түүхийг давтахгүй нь ойлгомжтой буйзаа :)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Бамбууш » Mon Jul 27, 2009 1:07 am

Ёоооё үзсэн юм шиг болдог байна шд.
Гацаанааг бөхийн модод томилмоор юм байна.
Юун Аравгар хээр юун Уучгий энэ чинь жинкэнэ Бөхийн мод
сэдвийг өнгө оруулж байх ёстой хүн байна.
Гацаанаа чи хөө Бөхөөр хичээллэдэг үү? Ер нь хаанаас
цонход орж байна?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3408
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:29 am

Бамбууш wrote:Ёоооё үзсэн юм шиг болдог байна шд.
Гацаанааг бөхийн модод томилмоор юм байна.
Юун Аравгар хээр юун Уучгий энэ чинь жинкэнэ Бөхийн мод
сэдвийг өнгө оруулж байх ёстой хүн байна.
Гацаанаа чи хөө Бөхөөр хичээллэдэг үү? Ер нь хаанаас
цонход орж байна?


Би бөх бишээ. Математикч хүн. Баянхонгорт аж төрөн суудаг (одоо БХР гэхээс жаахан ичсэн байдалтай сууж байна Батболдоос болоод :sad: ). Тэгэхдээ намайг бөх сонирхдог хүн гэж хүмүүс хэлэхээр би дургүй байдаг. Манай аав эд нар шиг бөх үзээд л сууж байдаг зөндөө олон Монголчуудаас бол би арай л өөр гэж бодоод байда юм :mrgreen: Ядаж "бөх шимтэн сонирхогч" гэж намайг хэл гээд л ууралдаг юм :-o Би зав муутай, TV-гээр бөх бараг үзэж амждаггүй болохоор МОД энэ тэр болж чадахгүй ээ. Зүгээр л та нар дундаа чам шиг л сайхан явж байвал болно :-D . Форум 3 жил уншсан, шинэ улирал эхэлхээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багтайгаа нэгднээ :D
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4401
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby Бамбууш » Mon Jul 27, 2009 2:13 am

ЦАГААН wrote:
Бамбууш wrote:Ёоооё үзсэн юм шиг болдог байна шд.
Гацаанааг бөхийн модод томилмоор юм байна.
Юун Аравгар хээр юун Уучгий энэ чинь жинкэнэ Бөхийн мод
сэдвийг өнгө оруулж байх ёстой хүн байна.
Гацаанаа чи хөө Бөхөөр хичээллэдэг үү? Ер нь хаанаас
цонход орж байна?


Би бөх бишээ. Математикч хүн. Баянхонгорт аж төрөн суудаг (одоо БХР гэхээс жаахан ичсэн байдалтай сууж байна Батболдоос болоод :sad: ). Тэгэхдээ намайг бөх сонирхдог хүн гэж хүмүүс хэлэхээр би дургүй байдаг. Манай аав эд нар шиг бөх үзээд л сууж байдаг зөндөө олон Монголчуудаас бол би арай л өөр гэж бодоод байда юм :mrgreen: Ядаж "бөх шимтэн сонирхогч" гэж намайг хэл гээд л ууралдаг юм :-o Би зав муутай, TV-гээр бөх бараг үзэж амждаггүй болохоор МОД энэ тэр болж чадахгүй ээ. Зүгээр л та нар дундаа чам шиг л сайхан явж байвал болно :-D . Форум 3 жил уншсан, шинэ улирал эхэлхээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн багтайгаа нэгднээ :D

Завгүй мавгүй гээд хариуцлагаас бултахгүй шүү хөө.
Яг өөрийнхөөгөөрөө ингэж тайлбарлаж бичсэн чинь их таалагдаж байна.
Ялангуяа тэр наадмын даваануудыг бичсэн бичлэг чинь үнэхээр нүдэнд
харагдтал авсан байна билээ. Яг ингээд сонирхдог юмаа сайхан хүнд
ойлгуулаад бичдэг хүмүүсийн бичлэг форумыг орж уншихад сайхан болгодог.
Гацаанаа Жижиг Аваргыг шүтдэг юмаа даа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3408
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Аймгуудын баяр наадам

Postby Бадруул » Mon Jul 27, 2009 2:28 am

Би бас Цагаанааг бөхийн МОД болгоё гэдэг санааг гаргасан шд..
Би бодож л байлаа... Даваабаатар, Батболд 2 үзүүр, түрүүнд үлдээсэй гэж..
Санаснаар болж үлддэгээрээ ч үлдэж, Даваа маань ч түрүүлдгээрээ түрүүллээ..
Ер нь тэгээд аймгуудын баяр наадам гэж ийм завхарсан юм болдог шдээ.. Хаа сайгүй, ганц Баянхонгорт ч ийм байгаан биш..
Харин тэр 10 жилийн өмнөх Ганбат зааны тухай асуудал бол... Түй түй түй,, ийм юм л битгий болоосой.. :) :) :)
Би Жижиг аваргыгаа зодог тайлсны дараа бөх үзэх сонирхол минь нам унтраад өнгөрсөн жилээс л Даваабаатар мэтийн шижигнэсэн
сайхан залуучуудын барилдаанд эрхгүй дахин татагдаж буцаад сонирхож эхэлж байна.. Тийм муухай зүйл л битгий болоосой... :)
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 8887
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Аймгуудын баяр наадам

Postby Бадруул » Mon Jul 27, 2009 2:44 am

Тэгээч хөө...
Одоо бөхийн МОД байгаа Аварга, Чуугий 2ыг татан буулгаад оронд нь ЦАГААНаа, Жүгдэр08 билүү, тэр 2ыг МОД болгочих..
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 8887
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest