Аймгуудын баяр наадам

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 11:09 am

jugder_08 wrote:
ЦАГААН wrote: Харин тэр Архангайхан болох Рагчаа, Мөнгөнцоож, Санжаадамба энэ тэр бол аймгуудын наадмаар хэсэж гол болон туслах дүрд тоглож мөнгө цуглуулж явдаг юм байлгүй дээ...


Наа чинь харин нохойн үг байна шүү.
Энэ 3 чинь бол харин худлаа барилддаггүй гарууд шүү. Түрүүлэх үедээ түрүүлээ л унах үедээ унаа л явдаг. Энэ удаа Мөнгөнцоож их амархан уначих шиг болсон.


Уг нь ч сайхан бөхчүүд, би Санжааг их дэмждэг... сая наадамчид түүнтэй цуг зураг авхуулаад нэлээд чилээсэн. Аварга болоорой гэж ерөөхөд "за би хичээнээ" л гэж байна лээ :-D . Харин энэ удаа бол яах аргагүй найрсаан хөө, чи үзсэн биздээ. Рагчаа юу гэж байнга цугтаа наадамдаж байгаа Санжааг амалж авах билээ, Санжаа яахаараа тэгж амархан түлхүүлээд, үсэрч буруу харж унах билээ :-o Цоож хурдан унасан... үзүүрт Рагчаа үлдсэн бол шууд унах байсан шүү андаа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 11:16 am

Чуугийгийн оронд бол би хэзээ ч мод болохгүй ээ. Энэ шинэ админ арай хурдтай, ажлаа арай буруу хийгээд байгаа юм биш биз. Яагаад хаанаас ийм олон хүн санал өгөөд ийм юм болох гээд байна??? би нэрээ татаж болно биздээ, манай Чуугий л лав заавал мод байх ёстой хүн... намайг авраач :lol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby jugder_08 » Mon Jul 27, 2009 11:23 am

ЦАГААН wrote: Рагчаа юу гэж байнга цугтаа наадамдаж байгаа Санжааг амалж авах билээ, Санжаа яахаараа тэгж амархан түлхүүлээд, үсэрч буруу харж унах билээ :-o Цоож хурдан унасан... үзүүрт Рагчаа үлдсэн бол шууд унах байсан шүү андаа


Гэхдээ энэ бол зөвхөн чиний л бодол. Чиний бодол бүхэн үнэн зөв байхгүй шүүдээ.

Рагчааг ам авахад Мөнгөнцоож, Батболд, Даваабаатар, Ду.Батбаяр, Санжаадамба нар байсан бүгдээрээ л эвгүй бөхчүүд байсан. Хамт яваа гээд амлахгүй байна гэж байхгүй байхаа.

Иймэрхүү өөрсдийн дэмждэггүй бөхчүүд рүү. таамаг төдий юмаа бодит юм шиг бичиж дайрч доромжлохгүй байвал зүгээр болов уу
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby Бамбууш » Mon Jul 27, 2009 12:37 pm

Гацаанаа ямар аймар даруухан байх юм.
Бас нэг номерын математикч гээд байгаа биз
Гацаанаа Катанкс тангс Коснус энэ тэр ер нь амьдралд хэрэгтэй юу?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Mon Jul 27, 2009 1:06 pm

олон хүн намайг МОД хэвээрээ бай гээд байгаа бол яаая гэхэв дээ..............
Ууганаа мань итгэлийг чинь алдахгүй ээ.............. :D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:43 pm

Uuganaa wrote:Манай дээгий жоохон залхуу л боловч ууг нь яг хийвэл эвгүй гар даа... чи хувьдаа юу гэж бодном?


За ёстой уучлаарай Дээгий гэж хүн ёстой танихгүй юм байна. Уучлаарай, миний амьдардаг хүрээнд л лав тийм хүн байхгүй, андуурал энэ тэр гарсан байлгүй дээ... энэ Улааны муу 2 "ерөөлч" одоо яагад сэдэв бузарлаад дэмий юм бичээд байнаа :grin: Одоо боль, би улирал эхэлхээс өмнө цол авахыг хүсээд юм бичээд байдаг, энэ муу 2... :mrgreen: Миний бичилгийг нь алгасалгүй уншдаг Шуубам :mrgreen: одоо бас ямар сонин, хэрэггүй асуулт тавиад байнаа :grin: Хоюулаа Англи, БХР 2оос юуны хүчээр форумдаж байгаа юм бол доо... тагтаанд захиа дайгаад ч хүрэмгүй газраас чи бид 2ыг чиний яриад байгаа тэр зүйлүүдийг ашиглаад холбочоод байхад :D
Энэ физик чинь харин барилдаанд их хэрэг болдог юм бишүү. Хүчний вектор, хүндийн төв, хөшүүргийн хууль гээд янз бүр юмнууд барилдаанд хэрэглэгддэг дээ :-o
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby ЦАГААН » Mon Jul 27, 2009 1:46 pm

Чуугий wrote:олон хүн намайг МОД хэвээрээ бай гээд байгаа бол яаая гэхэв дээ..............
Ууганаа мань итгэлийг чинь алдахгүй ээ.............. :D


Энэ наадамд чамаас өөр түрүүлэх хүн байхгүй ногтоо ганзагалаад яв гэдэг шиг энэ сэдэвт чамаас өөр МОД байх хүн үгүй Завханы бөхийн мэдээг оруул :mrgreen:
Чамд нээрэн дуулсан юм энэ тэр алга уу??? Дорнодод олигтой юм болоогүй юм шиг байна, танайд хэдэн сайхан амьтад байна, тэд сайхан л үзсэн байж таараа даа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Аймгуудын баяр наадам

Postby munkhbayar_AC » Mon Jul 27, 2009 2:08 pm

Математикчидаа сэдэвтээ тохирсон юм бичицгээе ээ :-o
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby RBK » Tue Jul 28, 2009 1:36 am

Монгол хүн та биеэ бодоорой...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Аймгуудын баяр наадам

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 28, 2009 10:52 am

ЦАГААН wrote:
jugder_08 wrote:
ЦАГААН wrote: Харин тэр Архангайхан болох Рагчаа, Мөнгөнцоож, Санжаадамба энэ тэр бол аймгуудын наадмаар хэсэж гол болон туслах дүрд тоглож мөнгө цуглуулж явдаг юм байлгүй дээ...


Наа чинь харин нохойн үг байна шүү.
Энэ 3 чинь бол харин худлаа барилддаггүй гарууд шүү. Түрүүлэх үедээ түрүүлээ л унах үедээ унаа л явдаг. Энэ удаа Мөнгөнцоож их амархан уначих шиг болсон.


Уг нь ч сайхан бөхчүүд, би Санжааг их дэмждэг... сая наадамчид түүнтэй цуг зураг авхуулаад нэлээд чилээсэн. Аварга болоорой гэж ерөөхөд "за би хичээнээ" л гэж байна лээ :-D . Харин энэ удаа бол яах аргагүй найрсаан хөө, чи үзсэн биздээ. Рагчаа юу гэж байнга цугтаа наадамдаж байгаа Санжааг амалж авах билээ, Санжаа яахаараа тэгж амархан түлхүүлээд, үсэрч буруу харж унах билээ :-o Цоож хурдан унасан... үзүүрт Рагчаа үлдсэн бол шууд унах байсан шүү андаа


tsooj bol dajgui zaluu, Ragchaa bol novshiin gar shdee, say hongort Sanjaag zugeer zagnaj bgaad davsan. hongoriin naadam shiwshigtei bolsondoo, zaawal nutgiin huuhed ni turuuleh yamar albataim be? tiim l yum bol oor nutgiin hun barilduulahgui geel zar gargah heregteishd, Batboldiin tenegtehiig haraad shal durgui hursen, burhanii nom uzsen ovoo zaluu yum uu gej bodson chin. Manai jijig awargiin hairtai shawi ch honshoortoi uzsen dee.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Аймгуудын баяр наадам

Postby barsa68a » Thu Jul 30, 2009 10:05 am

Нутаг ус, танил талаараа талцан, монгол бөхийн шударга өрсөлдөөнийг аль муу муухайтай хутгаж байдаг уламжлалт жишгийг эвдсэн нэгэн наадам саяхан Баянхонгор аймагт боллоо. Энэ наадмын үзүүр, түрүүний бөхийн барилдаан амнаас ам дамжин яригдаж, хэдхэн өдрийн дотор монгол бөхийг гутамшиг болгоход хүргэв. Наадамд үзүүрлэсэн бөх тахимаа өгөхгүй, тугаа тойрохгүй, бай шагналаа гардахгүй байж, тэгтлээ уурлан бачимдахыг анх удаа харлаа. Үнэхээр харамсалтай байна.

“Том” П.Сүхбатыг ард түмэн хичнээн их хайрладаг билээ. Гарьд харин Ламын гэгээний ойд яасан жудаггүй зан гаргав аа. Мань “том” нутгийнхаа дэвжээнд сүрийг үзүүлж, гурвын даваанд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат, аймгийн начин З.Батчулууныг, дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Баянгол сумын заан Т.Мөнхтөрийг, тавын даваанд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Н.Отгоннямыг, зургаагийн даваанд мөн л Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын начин Б.Сэр-Одыг тус тус даван, долоогийн даваанд энэ жилийн наадмаар улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Д.Батболдод өвдөг шороодож, үндсэндээ бол нутгийн бөхийн шидийг гаргажээ.

Хэрэв Ө.Даваабаатар энэ наадамд Хонгорын бөхчүүдэд боорлуулан, дээрэлхүүлэхийг шүд зуун тэвчиж түрүүлээгүй бол жалга довны үзэл, бөхчүүдийн ёсоо гээсэн занг дахиад л анзаарахгүй өнгөрөх байсан юм.

Улсын наадмаас хальж, аймаг, тэр байтугай сумын төвийн наадам хүртэл үймүүлж явдаг дээлтэй авчилгачид ламын гэгээний ойд зүгээр суусангүй ээ. Тавын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд аймгийн Мөст сумын харьяат/ улсын начин Б.Сэр-Одыг /Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат/ амлан барилдаж, нэг даваа бэлэглэж байхад зургаагийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож /Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат/ харцага Д.Батболдыг /Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат/ амлан авч, /Энэ наадамд зургаагийн давааг оноолтоор барилдуулсан юм/ нутгийн бөхийг шөвгийн дөрөвт үлдээлээ. Нутгийн бөхчүүд, тэнд очсон дээлтэй авлигачид ингэж даваа, унааны тохиролцоогоор наадам гутааж байхад зургаагийн даваанд харцага Ө.Даваабаатар, начин Ду.Батбаяр хоёрыг хэн ч амлалгүй тунаанд үлдээсэн байв.

Баянхонгорт Баянхонгорын бөх түрүүлэх ёс ч байхгүй, алба ч байхгүй. Ард түмэн харин шударга юм. Үзүүр, түрүүнд үлдсэн Б.Батболд, Ө.Даваабаатар нарыг барилдаж байхад Хонгорын ард түмэн шударга барилдаан шаардан, Ө.Даваабаатарыг дэмжиж байв. Нутгийн бөх нь Ө.Даваабаатарын нүүрэнд цохиод авахад, наадамчдыг чилээн харуй бүрий болтол баашлахад нь Баянхонгорын ард түмэн шороотой бөхөө өмөөрсөнгүй ээ. Тэгээд ч давсан, унасан эзэн нь хэн ч харсан тодорхой болсон барилдааны дараа шороотой бөх түрүүлж дэвдэггүй юм. Хэрэв хэл амтай тэр барилдааныг телевизээр шууд дамжуулаагүй бол Ө.Даваабаатарыг хүмүүс хэрхэн боорлох байсныг наадам үзээд ирсэн хүмүүс ярьж байна. Түрүүлсэн бөх тэр нутгаас ямар их сэтгэлзүйн дарамттай гарсныг харсан хүмүүс хэлж байна. Ө.Даваабаатар наадмын маргааш өглөө нутгийн уул усанд хүндэтгэл үзүүлээд хот руу гарсан тэр мөчөөс сэтгэл түгшин явсаар хотын захад ирж, нүдний хор гаргасан гэнэ лээ. Араас нь улсууд элдэж хөөсөн ч гэх шиг, “Хаана очиж барилдана, тэнд чинь дагаж явна” гэж унасан бөх нь хатуу хүйтэн үг хэлсэн ч гэх шиг. Сэтгэл цочирдож, хүйт даамаар хачин хачин л юм сонслоо.

Ийм наадам үзэж, ийм хачин юм харсан монгол хүн яаж бөхчүүдийг хайрлах юм бэ. Бөхийн үзэгчид уурсах нь аргагүй. Монгол хүн наадаж чадахаа байж, монгол бөхчүүд барилдаж чадахаа больсон юм байна. Жил жилийн намар өч төчнөөн мөнгө цацаж, бэл бэнчингээ гайхуулан цэнгэх нь эцсийн дүндээ хэнд хэрэгтэйг одооноос ярилцвал яасан юм бэ. Сая саяар нь байлсан хурдан морьдын уралдаан Баянхонгорт бас л ёс журмынхаа дагуу болоогүй. Айргийн тавын морьдоо барьчихаад газрын холоос зовоож авчирсан бусад зуу зуун хүлгийг барианд ч оруулалгүй талаар нэг тараагаад хаячихдаг наадам өмнө нь болж байсан билүү. Гурвын гурвын өдөр наадаж, цэнгэчихээд айрагдсан морьдынхоо цолыг харуй бүрийгээр дуудаж, заримынх нь бараг цолыг дуудалгүй наадам тараасан ч байж магадгүй.

Нутгийн наадамд нутгийн бөх нь түрүүлэх ёстой юм бол Баянхонгорынхон нь Баянхонгортоо, Төвийнхөн нь Төвдөө, ер нь нутаг нутагтаа л барилдаж байвал таарна. Монгол бөхийн дэвжээнд хүчийг үзэж явах их хувь заяанаас хүртсэн азтай хүмүүс байтлаа монгол наадмынхаа дэвжээн дээр барилцаж, зодолдохоос ч сийхээ байсан бөхчүүд ч гэж бөхчүүд. Эцсийн эцэст Монгол бөхийн хөгжлийг бөхчүүд өөрсдөө л чирч явахаас жирийн наадамчин олон, бөх сонирхогчид Монгол бөх устаж, мөхөх цаг нь ирвэл мартаад л өнгөрнө.

Өнгөрсөн наадмаар А.Сүхбат аваргыг бөхчүүдэд хандсан уриалга тэрлэсэн лоозон барин гарч ирэхэд зарим хүмүүс дургүйцэн хүлээж авсан байж магадгүй юм. Эргээд бодоход үндэсний бөхийг цэвэр ариун байлгахад тийм мэт тэмцлийн хэлбэр ус агаар шиг үгүйлэгдэж байжээ. Ө.Даваабаатарт ч бас Баянхонгорынхон хэдэн халтар юм амлаа л байлгүй. Монгол бөхийн нэр төр гэж ямар үнэ цэнэтэйг харуулсан залуу харцагын эр зоригоор ард түмэн өнөөдөр бахархаж байгаа шүү. Сайн даа ч үгүй, ийм шударга барилдаан Монгол бөхөд үгүйлэгдсэн учир л сайхан санагдаж байгаа байх.
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby asa » Thu Jul 30, 2009 10:37 am

Бөхийн цол дууддаг даа. Тэрний үг нь байна уу
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby jugder_08 » Fri Jul 31, 2009 8:02 pm

Шороотой бөх түрүүлсэн түүх
2009-07-31 10:04:56
Хүмүүс:
Үйл явдал:
Сэдэв: Асуудал ноо |

Монгол төрийн наадмыг үндэстнээрээ талцан буртаглах эмгэнэлт үзэгдэл Баян-Өлгийд бий болоод олон жилийг үджээ. Тус аймагт олонх болсон Казакууд нь Казак бөх түрүүлбэл баярлан оодрох, цөөнх болсон Монголчууд нь түрүүлбэл баясан омогших нь байж болох л үзэгдэл. Учир нь үндэстэн байх газар үндэстний асуудал байх нь ёс юм.

Гэтэл давсан унаснаар шийддэг монгол бөхийн барилдаан хэн нэгний дур зоргоор шийдэгдэхэд хүртлээ ялзарсан нь тун гайхмаар. Монгол бөхийн халуун тогоонд олон жил чанагдаж наадамчин олноо баясгаж Баян-Өлгийчүүдийг баярлуулж начин харцага цол хүртэж зааны даваанд зодоглож явсан чөлөөт бөхийн их спортоор олимп, дэлхий, тивийн тэмцээнд тоосоо өргөж ялахын баяр бахдал, ялагдахын харуусал гунигийг амсаж явсан Монгол улсын гавъяат тамирчин Однойн Бахытыг ийм юм хийдэг болсон гэдэгт итгэмээргүй юм.

Бахыт нутагтаа очиж бөх төрүүлнэ гэж ирснээс хойш олон ч жил өнгөрлөө. Тэр аймгийнхаа наадамд 10 гаруй жил түрүүлж аймгийн 60 жилийн ойгоор хотоос хэдэн том бөх авчиран найраа хийж түрүүлэн нутгийн сайхан залуу бөхчүүдийн урмыг хугалж байжээ. Бахыт бол Баян-Өлгийгөөс төрсөн отгон начин “Харцага”. Гэтэл түүнээс хойш 10 шахам жил улирав. Харцага минь бусдадаа ээлтэй Булган сүүлтэй бус араас нь дагасан залуусдаа Аранга болсон модон сүүлтэй байжээ. Тэр өөрөөсөө илүү сайн бөх төрүүлэхийг бодсонгүй. Зөвхөн мөнхөд зүүний магнайд цоллуулсаар олон жилийг үджээ. Араасаа дагасан олон залуу бөхийг дэмжиж, урам хайрлаж, бэлтгэл хийлгэж, энд тэнд явуулж, юм үзүүлж, нүд тайлуулж байсан бол Баян-Өлгийгөөс найраагаар ч болов ганц нэг начин төрөхгүй байсан гэж үү? Нэгэн хот айлын олон үнээ хэдэн жил дараалан хусарч гэнэ. Тэнд мөргөх сэжихдээ нэрд гарсан нэгэн мундаг том бух байжээ. Тэр үнээндээ харайяа гэтэл үлэмж биеэ даадаггүй атлаа бага залуу бухнуудыг мөргөж хөөгөөд үнээндээ хавьтиулдаггүй юм байжээ. Үнээ сувиардагын нууц үүнд байгааг мэдсэн эзэн нь өнөөх хэргийн эзнийг маханд тавьснаас хойш үнээ болгон тугаллаж үр төл нь өссөн гэдэг. Тэр бухыг Бахыт гуайтай зүйрлэмээр ажээ.

Бахыт харцага үнэхээр хүч чадлаараа аймагтаа олон ч түрүүлчихсэн ч юм биш билээ л дээ. Барилдсан шавь нараа “ хэвт, хэвт!” гэж тушаасаар байгаад түрүүлдэг тухай бөхчүүдийн дунд яригддаг л юм.

Бахыт харцагын хүү Бегжан гэж чацтай, бяртай дайчин барилдаантай аймгийн начин залуу бий. Сүүлийн жилүүдэд түүнтэй өрсөлдөх бөх тус аймагт цөөн байлаа. Гэвч тэр наадмын одгүй нэгэн. Бүтэн жилийн барилдаан чансаагаараа болон аймгийн аварга шалгаруулах шатарчилсан буюу тойргийн барилдаанаар цол олгодог байсан бол тэр аль хэдийнээ аймгийн арслан болчих байсан. Бегжан олон жил тунаж барилдсан нь сайн бөхийн шинж. Тэрээр сүүлийн жилүүдэд аймгийн начин Мөнгөнхүү, аймгийн арслан Баатарцол, аймгийн арслан Багахүү нарт өвдөг шороодсон нь харамсалтай. Бөх сонирхогчид жил бүр түрүүүлнэ гэж таавар зохиодог. Түүнийг өвдөг шороодож, таавар будлихад шаралхсан зарим нь Бахытын хийсэн нүгэл хүүд нь гай болж байна гэцгээдэг нь ортой ч юм шиг. 2009 оны аймгийн наадмийн 6-гийн даваанд аймгийн залуу арслан “2008 онд түрүүлсэн “ Булган сумын харьяат урианхай ястан Баатарцол, Цэнгэл сумын харъяат казак үндэстэн Бегжан нар туналаа. Наадмын эхний өдөр гялалзаж байсан арслан шиг архайж байсан, Бегжан нэг л сулбагар амьтан гарч ирлээ. Баатарцолыг сул гар ачих мэх хийхэд Бегжан өнхөрөөд өглөө. Дэмжигчдийнх нь урам хугарч , үндсэрхүү үзэлтэй зарим нэгнийх нь цөс хөөрч, Баатарцолыг үзэн ядаж нүдээ хурцалж, шүдээ хавиравч үнэнд ялагдлаа. Шөвгийн дөрөвт үлдсэн аймгийн арслан Асен , сумын заан “ аймгийн начны болзолыг найраагаар хийсэн Нурлан нар бужигнуулж байгаад хайнцчихжээ . Ахлах гарын даа улсын харцага Бахытын зарлигаар Асен унаж Нурлан давлаа. Хөлийн цэц хоёр нүүртэн Шайзада Бахыттай үгсэн хувилджээ.

Бегжаныг 6-ын даваанд амлаж аваад бууж өг! Гэсэн тушаал буюу найраанд нь ороогүй тул Асеныг тэгж чаджээ. Видио камераар удаашруулан үзэхэд аргаггүй хайнцсан байсан. Үзүүр, түрүүнд үлдсэн аймгийн арслан Баатарцол залуу бөх Нурлан нар гарлаа, өрлөө, бужигналаа, Баатарцол тахимдаж түрж хөөх дархан мэхээрээ давлаа Нурланы тохой түрүүлж газар хүрч хойшоо суулаа, дараа нь Баатарцол сунаж газардасан нь үнэн. Гэтэл яасан гэж санана!!! Бас л Бахыт дарга хөлийн цэц Шайзада нарын хороор Нурлан давж: Баатарцол унаж шороотой бөх түрүүлж Монгол наадмын бөхийн торгон дэвжээ сэвтэж, бөхийн цагаан хийморыг уландаа гишгэлээ. Наадамчдийн ихэнхэн хашгир ч эсэргүүцэн, исгэр ч тэдний эсрэг үндсэрхэх үзэлдээ шатсан Бахытыг тойрон хүрээлж зугуйдсан омогтой цөөн залуус урагш түрэн орж ирээд цагдаагийн өмнө жижгэрэв.

Тэд Нурланы малгайг өг гэж засуулыг зэмлэн бушуухан туг тойр гэж шаардав. Бегжан урьтан гүйж ирээд Баатарцолын элэг бүснээс угзран "*****2 минь тахимаа өг" гэснийг олон наадамчид сонсож байсан даа. Бахыт нурланыг хүчээр дагуулан индэрийн зүг одов. Нурлан учираа олохгүй байдалд орсон ч Бахытаас айсандаа даган гэлдэрлээ. Олон түмэн наадамчид орилж хашигар ч эмх замбараагүй байдал үүсч болзошгүйд хүрэв. Төрийн цагдаа нар хорив. Түмэн олон ч биеэ барив. Ийнхүү шороотой бөх түрүүллээ. Үзүүрлэсэн Баатаоцол ирж шагналаа авна уу гэж дуудав. Давж түрүүлсэн тэр унаж үзүүрлэсэн бөхийн бай шагналаас татгалзан , Төрийн тугнаасаа адис аваад буцлаа. Нөгөө Бегжан бөхийн асрын өмнө оччихсон Баатарцолыг занаж майханд ор гэж сүрдүүлж байв. Хүний олон нь хүнээ барьж иддэггүй гэдэг үнэн үг ажээ.

Олон Казакууд нь цөөн Монголоо дайрсангүй. Уг нь Баян-өлгийд Монголчууд 10 хүрэхгүй хувийг эзэлдэг юм байна. Арай ч үймээн самуун гаргасангүй. Олон шударга Казак иргэд дээрхи бүдүүлэг шийдвэрийг эсэргүүцэж харамсаж ичлээ. Наадмын комиссын дарга Зархум наадам сайхан боллоо гээд тэргүүлэгчдийг дагуулж бужигнасан. Олныг хаяад зугатан одов. Баатарцолыг олон зуун фэнүүд нь болон Монголчууд Булган сумынхан хүрээлж урам хайрлаж толгой дээрээ барин өргөж туг тойруулав. Гэвч наадамчид тарахгүй 30 минут хэртэй саатав. Наадмын нээлтээр мандуулсан төрийн далбаа гунигтайхан намирсаар Стадионд үлдэв. Ингэж Монгол наадмын төрийн далбаа эзэнгүйдэв. Стадионоос үзэгчдээрээ хүрээлүүлээд гарч явсан Баатарцол арсланыг О.Бахытын эхнэр Бегжаны ээж нь хуруугаараа чичлэн чамайг Бегжанд буугаад өгчих гэсэн биздээ.

Хохь чинь гэж занан тавласанд олон хүн гайхширч нүдэндээ итгэж ядан хоцорчээ. Хөөрхий засуулууд нь гэж малгай барихаас цаашгүй гар юм даа. Бөх тайлбарлагч, шүүгчид, хөлийн цэцүүд нь Бахытын арчаагүй “колон” болсон амьтад байв. Уурсан олон аймгийн спорт хороолуу дайрна гэхэд Баатарцол гуйж байж болиулсан байна. Булган сумын нутгийн зөвлөл Баатарцолын хамаатан садангууд,фэнүүд, найз нөхөд нь Бахытыг мэдэн байж тийм мунхаг шийдвэр гаргасан тул аймгийн БТСХ-ны даргаас огцруулах , Бөхийн ёс жудгийг алдсан, Бегжаны барилдах эрхийг 1-2 жилээр хасах, Баатарцолд аймгийн хурц арслан цолыг Казакууд өгдөггүй юм бол Монголчууд нь олгох Монголчууд нь гомдож бухимдахдаа Аймгийн засаг дарга Хавил, Иргэдийн хурлын дарга Баяан нарт баяр наадмын комиссыг хуралдуулж наадмын бичлэгийг хянан үзэж аймгийн арслан Баатарцолын аймгийн хурц арслан цолыг олгож өгөхийг Булган сумын нутгийн зөвлөл Баатарцолын хамаатан садангууд, фэнүүд, найз нөхөд нь дээрх нэр бүхий удирдлагад тавьсан боловч өнөөг хүртэл нүдэн балай чихэн дүлий гэдгийн адил чимээгүй л байцгаана.

Дээрхи арга хэмжээг авахгүй бол хойтон жилийн наадмаас эхэлж аймгийн наадамд Монгол бөх барилдуулахгүй, монгол хүнээр засуул хийлгэх, гарын даагаар ажиллуулахаас татгалзах зэрэг шаардлагыг Монголын БТСХороо, Монголын үндэсний бөхийн холбоонд тавихаар ярилцаж байгаа болно.

Наадмын энэ шившигтэй явдлын тухай гудамжинд үзэгчид харамсан ярилцасаар байна. Энэ дашрамд Аймгийн болон Өлгий сумын удирдлага, наадмын комисс огт ажил хийгээгүй, байсныг дурьдахад илүүдэхгүй. Талбайг усалж зүлэгжүүлээгүй тул наадамчид хувхай шороонд даруулж , бөхчүүд цагаан шороон дээр барилдаж, будаг түрхээгүйгээс хувхай сандал хүмүүсийн хувцасыг урж, өргөсөнд хатгуулж байсан нь ичмээр бүхэл бүтэн аймаг гэхэд гадны хүнээс ичмээр байсан шүү.

Ганц микропон нь дахин дахин тасалдаж, наадамчдын уурыг барж дууслаа.
Аймагт олигтой ганц видео камер ч байсангүй. Сонирхогчдын цөөн камер байсан ч сүүлийн хоёр бөхийн хувьд Бахыттан нар түүнийг үзэж магадлахыг ч хүссэнгүй.

Энэ бол Монгол бөхийн түүхэнд гарсан нэгэн хар толбо байлаа. Шороотой бөх түрүүлсэн нэгэн Монгол наадмыг өгүүлэхэд ийнхүү байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby sound of CFC » Sat Apr 17, 2010 10:22 pm

Хөвсгөлийн талаар мэдэх хөвсгөлийн хүмүүс байна уу
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Thu Jul 15, 2010 11:09 pm

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby BLGN » Thu Jul 15, 2010 11:16 pm

Галбадрах гэнэ үү...ах маань хэдийн даваанд унасан болоо. :ногоон: :RD
Хөбөгийн фен
BLGN
Number.4
 
Posts: 2900
Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Wed Jul 28, 2010 8:19 pm

Баян-Өлгий аймгийн 70н жилийн ойд Бүрэнтөгс түрүүлж аймгийн арслан болсон байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 29, 2010 8:56 am

Баян-Өлгийн аймгийн баяр наадам 7 сарын 22, 23 нд болсон юм байна.

4 даваа

у/з Ц.Мягмарсүрэн с/з .Мустафа
у/з Д.Бумбаяр с/з .Еркебулан
у/з М.Өсөхбаяр с/з .Авив
у/з Б.Соронзонболд с/з .Отгонбагана
у/х Г.Намсрайжав с/з Д.Бадамгарав
у/х Д.Батболд с/з .Жанболат
у/х С.Мөнхбат с/з .Өмирхан
у/х Ө.Бат-Орших с/з .Серикбол
у/х А.Бямбажав а/н П.Бүрэнтөгс
у/н Ж.Алтансүх а/н Н.Батсуурь
а/а Х.Ханат а/н Т.Мөнгөнхүү
а/а С.Багахүү а/н Б.Бекжан
а/а Б.Баатарцол а/н .Цолмонбаатар
а/а Х.Асен а/з Я.Цэдэнбал
а/а Н.Ганзориг а/з Б.Ганзориг
а/а Х.Айдос а/а Ц.Бямбаа

5 даваа

у/з Ц.Мягмарсүрэн
а/а Х.Ханат
у/з Д.Бумбаяр а/з Я.Цэдэнбал
у/з М.Өсөхбаяр з/б Д.Бадамгарав
у/з Б.Соронзонболд а/а Х.Айдос
у/х Д.Батболд а/а Б.Баатарцол
у/х С.Мөнхбат а/з Б.Ганзориг
у/х Ө.Бат-Орших а/а С.Багахүү
а/н Н.Батсуурь а/н П.Бүрэнтөгс


6 даваа

у/з Ц.Мягмарсүрэн з/б Д.Бадамгарав
у/з Б.Соронзонболд а/з Я.Цэдэнбал
у/х Д.Батболд у/х Ө.Бат-Орших
а/з Б.Ганзориг а/н П.Бүрэнтөгс


7 даваа

у/з Ц.Мягмарсүрэн а/з Я.Цэдэнбал
у/х Ө.Бат-Орших а/н П.Бүрэнтөгс

8 даваа

а/з Я.Цэдэнбал а/н П.Бүрэнтөгс

Увс аймгийн Давст сумын харъяат Олимп ДС ийн бөх а/н П.Бүрэнтөгс аймгийн арслан
Д.Бадамгарав аймгийн начин
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby Miro Klose » Thu Jul 29, 2010 9:06 am

Энэ Мягмарсүрэн яацын үнэхээр ийм муу байгаад байна уу эсвэл мөнгө хийгээд яваад бна уу
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 29, 2010 9:46 am

Miro Klose wrote:Энэ Мягмарсүрэн яацын үнэхээр ийм муу байгаад байна уу эсвэл мөнгө хийгээд яваад бна уу


Улсын наадмаар мөнгө хийж чадаагүй шатчихсан ш дээ.
Тэгээд л аймгийн наадамд мөнгө хийж байгаа юм байлгүй.
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby Aaron » Thu Jul 29, 2010 1:47 pm

Доорх 2 мэдээг хараад байхад Цагаанаагын яриад бас шог гараа оригоороо болсон юм шиг байна.
аймгийн арслан Т.Далайням аймгийн начин цол авсан байна.
аймгийн заан Ш.Дарханбат нь түрүүлж хулхи аймгийн заан цолоо жинхэнэ аймгийн арслан цолоор ахиулжээ.
Өмнөговь /128/

Хүрмэн сумын харъяат залуу бөх Ш.Дарханбат аймгийн арслан болж, аймгийн арслан С.Идэрсүрэн үзүүрлэсэн байна. Сумын заан Т.Далайням дөрөвт үлдэн аймгийн начин болсон бол МУ-ын начин Т.Энхтуяа зургаагийн даваанд учраа бөхөө барсангүй.

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=15&t=4254&start=350

ШООВДОРЫН ХҮҮ Ш.ДАРХАНБАТ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

Ойн баяр наадмын бөхийн ба­рилдаанд 128 бөх Даланзадгадын төв цэнгэлдэхийн ногоон дэвжээ­нээ зодоглон барилдсан. Бөхийн барилдаанд Завхан, Дундговь, Хэнтий зэрэг аймгуудаас айм­гийн цолтой бөхчүүд ирж ба­рилд­­сан хэдий ч шөвгийн дө­рөвт Өмнөговийн бөхчүүд шал­­гарч үлдсэн нь бэлтгэл сайн хийснийх гэлтэй. Айм­гийн арслан С.Идэрсүрэн, айм­гийн арслан Т.Далайням, улсын начин Т.Энхтуяа, аймгийн заан Ш.Дарханбат нарын бөхчүүд шөв­гөрснөөс аймгийн арслан Идэр­сүрэн, аймгийн заан Ш.Дар­ханбат нар үзүүр түрүү булаалдахаар ту­нан үлдсэн юм. Айм­гийн заан Ш.Дарханбат түрүүлвэл арслан цол авна. Харин С.Идэрсүрэн түрүүлвэл хурц арслан болно. Ийнхүү хоёр бөх хоёулаа цолны төлөө хэн хэн нь хариуцлагатай барилдах л үлдсэн. Бөх тайлбарлагч аймгийн арслан С.Идэрсүрэнг энэ жил бяртай байна. Учраа бөхчүүдээ гарын үзүүрээр ширвээд л унагаж байна хэмээн тайлбарлаж байсан хэдий ч хэдэн хормын дараа айм­гийн заан Ш.Дарханбатад өвдөг шороодож үзүүрлэснээр хурц арс­лан хэмээх хүндтэй цолны үзүүрээс атгаад алдав. Ийнхүү энэ жилийн Өмнөговь аймгийн 79 жилийн ойн баяраар улсын начин Шоовдорын хүү аймгийн заан Дарханбат тү­рүүлж аймгийн арслан цолны бол­зол хангаснаар Өмнөговь айм­гийн арслан цолтон нэгээр нэмэгдэж байгаа юм.

Энэ жил аймгийн бөхчүүд Улаан­баатар хот болон Говь гурван­сайхан ууланд хоёр гал болж бэлтгэл сургуулилалтаа хийсэн байна.

http://www.niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=4339:2010-07-22-05-35-31&catid=64:2009-11-09-04-30-53&Itemid=107
Aaron
 
Posts: 441
Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Location: Улаанбаатар

Re: Аймгуудын баяр наадам

Postby munkhbayar_AC » Thu Jul 29, 2010 10:05 pm

Овоодоо Бүрэнтөгс нэг юм арслан боллоо.Эртхэн ингэх байсан юм.Бас овоо хэдэн бөхчүүд очсон байна шүү.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Аймгуудын баяр наадам

Postby J@x » Thu Jul 29, 2010 10:33 pm

За аймгийн маань 70 жилийн ой сайхан болж өндөрлөлөө. 3 өдөр сайхан наадлаа. Тэгээд та нарт жаахан мэдээ хүргэдэг юмуу гээд л. Баруун бүсийн хурдан морины даншиг, Говь-Алтай аймгийн 70жилийн ойн баяр наадам 27 28 29нд 3 өдөр наадлаа. Даага Их нас 2д нутгийн морьд түрүүллээ. Бусад насыг нь баруун аймгууд маань хуваагаад авлаа. Сур харваанд хотоос ирсэн мэргэчүүд түрүүлж байна лээ. Тэгээд гол үйл явдал болох бөхийн барилдааныг үзсэнээрээ бичие. Морь үзэх гэж яваад 1 2н давааг харсангүй. 3н даваанаас эхлээд үзлээ. 3н даваа эхлэхэд залуу бөх нэг ч байсангүй. бүгд улс аймаг сумын цолтой бөхчүүд байлаа. Гадны аймгаас У.з Мягмарсүрэн, Өсөхбаяр У.н Лхагвасүрэн нар ирсэн байлаа. 60жилийн ойгоор гадны бөхөд түрүүгээ алдаж байсан учир энэ жил аймгийнхан маань их л хор шартай байлаа даа. Тэр томчууд нь ирээсэй гэж хүсэж байлаа. Учир нь сүүлийн хэдэн жил манай аймгийн бөхчүүдийн чанар чансаа илт сайжирсан билэээ. Даанч санасныг бододход гаднаас бөхчүүд бага ирэв. Өсөхөө зааныг жаахан өрсөлдөөн үзүүлэх байх гэж бодлоо даанч......
3 даваа товлосон цагаасаа 2цагийн дараа эхлэлээ. Цолгүй бөх нэг ч байсангүй. Сумын заан цолтон хүртэл цөөхөн байлаа.
Ганбаатар, Соронзонболд, Бадрах, Пүрэв, Гансүх, Ду.Батбаяр, Лхагвадорж, Баярмагнай, Бат-Эрдэнэ, Тогтохбаяр гээд улсын цолтонгууд тэднийг дагаж а.а Багахүү, Амартүвшин, Цэрэнтогтох, Цэрэндаваа, Суманчулуун, Тангад, Үржинбаатар, Отгонбаатар, Алтаншагай ........ гээд улсад тогтмол дээгүүр барилддаг арслангууд ирээд чухам л чансаатай наадам болох нь илт. Болдог юм болдогоороо болж томчууд нь давсаар харин Бадрах Пүрэв 2 начин тахимаа өгч байлаа.
4н даваа эхлэхийн өмнө оноолт хийж байсан гарын дааг Соронзонболд аваад бөхийн асар луу явж харагдах нь цаанаа л нэг сэжигтэй. Тэнд юу болсныг бүү мэд удахгүй 4 н даваа эхлэхэд бүх юм тодорхой болж Соронзонболдын нутгийн дүү сумын заан Хосбаяр Өсөх идэр начин Лхагвасүрэнтэй оноолт таарч жүжигээ тоглон унаж харагдана. Бас нэгэн сумын заан У.н Гансүхээр давав. Энэ даваанд аймгийн арслангууд хоорондоо таарч барилдаж. Цэрэндаваа Үржинбаатарт Отгонбаатар Суманчулуунд тус тус унав. Бусдыг нь санадаггүй ээ кк.
5н даваа. 5 цаг завсарласаны эцэст өнөөх гайхал 5н даваа эхлэв. 16 бөх 5н даваанд үлдсэн бөгөөд.
У.г Ганбаатар-А.а Алтаншагай
У.з Мягмарсүрэн-С.з Наранцацралт
У.з Өсөхбаяр- С.з Хосбаяр
У.з Соронзонболд-У.н Баярмагнай
У.н Ду.Батбаяр- А.а Багахүү
У.н Лхагвадорж-А.а Амартүвшин Шахаж татаж өргөж гаргаад давав.
У.н Бат-Эрдэнэ-Сүманчүлүүн барьц сонгож
У.н Тогтохбаяр- А.а Цэрэнтогтох 2 тунав.
Энэ давааны амыг сонсоод Мягмарсүрэнг шууд найраа хийснийг нь ойлгов. Харин Өсөхөөг арай ч аймагт начин хийгээд зогсож байна гэж бодсонгүй. Манай хэдтэй өрсөлдөх байх гэж бодож байсан урмыг минь хугалсан даа. .. Барилдаан эхлээд Мягмарсүрэн шууд унав. Нэг начин төрлөө. Өсөхөө учраа бөхтэйгээ өрсөн болчоод л нэг л идэвхгүй. Тэгж тэгж байгаад овооо удсаны эцэст нэг хүнтэй утсаар 2мин хиртэй ярив. Мөнгөө дансанд нь орсон эсэхийг шалгуулж байгаа нь бололтой. Тэгээд барилдсан болж унаад шууд гараад явсан. (mannn
6даваа эхлэхэд
У.г Ганбаатар-С.з Наранцацралт
У.з Соронзонболд-С.з Хосбаяр
У.н Ду.Батбаяр- У.н Бат-Эрдэнэ
У.н Лхагвадорж-А.а Цэрэнтогтох 2 тунав.
Ганбаатар хөнгөхөн даваа авлаа. Соронзонболд нутгийн дүүгээ начин болгочоод хөнгөхөн хаяв. Батбаяр бат-эрдэнэ 2 барьц сонгоод Бат-эрдэнэ давав. Лхагвадорж Цэрэнтөгтөхыг өргөж гаргаад хаяж хүчтэй байгаагаа харуулж байлаа.
7н даваа эхлэхийн өмнө. Ама Бямбадорж цэнгэлдэхэд орж ирэн наадмачдын цөсийг хөөргөв. Үнэхээр халуун дотноор угтаж авав.
7н даваанд
У.г Ганбаатар-У.н Бат-Эрдэнэ
У.з Соронзонболд-У.н Лхагвадорж 2 тунав. Үнэхээр хүч шавхсан барилдаан болж. Бар-Эрдэнэ уран барилдаанаараа Ганбаатарын удаа дараалсан мэхийг хорьж сайхан барилдаан үзүүлээд эцэст нь гарьдад шахаж татуулаад унав. Соронзон Лхагвадоржийг унагах 2 ч сайхан боломжоо алдаад барьц сонгуулсан боловч тогтож үлдэн өөрөө барьц сонгов. Барилдаан эхлээд соронзон ард нь гартал Лхагвадорж начин засуулаасаа зуураад нэг зүйлийг хэлж харагдана. Бараг минут хиртэй тэгж зогсоод барьц тавин Соронзон ахиж барьц сонгосон ч давж чадалгүй. Дараа нь Лхагвадоржийн талаар барьц сонгоход уналаа. Ама Бямбадорж Олимпоор Үүеэ гавьяат ерөнхийлөгчийн хажууд суугаад амьд бокс үзүүлдэг шиг гараараа мэх хийх мэт хөдөлгөөн үзүүлэх нь сонирхолтой харагдаж байлаа. Соронзонболдын астм нь үнэхээр хүндэрсэн мэт. Ханиалгасаар л. Хүмүүс аймар өрөвдөөд Лхагвадоржид жаахан дургүйцэх янзтай байлаа. Лхагвадоржийг давахад. Ама босож алга ташаад үзэгчдийн цөсийг ахин хөөргөлөө. Удалгүй үзүүр түрүүний барилдаан эхлэж. Ах дүү болох Улсын заан Давааням, Бөхийн холбооны тэргүүн Нямдорж нарын 2 үлэмж биет хүү Ганбаатар Лхагвадорж нар баруун зүүн талын засуулуудыг ханаруулан унагаж гарч ирэв. Үнэхээр тэр 2р бахархах сэтгэл түрж байлаа. Сүхбат Гантогтох 2 үзүүр түрүүнд үлддэг шиг л санагдаж байлаа. Ганбаатар илүүрхэж байсан ч давхар шуудагдалцахад мордуулаад унав. Ийнхүү Лхагвадорж начин Говь-Алтай аймгийн 70жилийн ойн наадамд түрүүлж наадамчин олноо баясгалаа. Энэ өдөр Чандмань сумынхан тэр дундаа Давааням заанынхны наадам болж өнгөрлөө.
Наадам дуусаад гялс бичлээ. Одоо гарч Хаалтын шоу руу явлаа. Найзууд дуудаад байна :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Аймгуудын баяр наадам

Postby Bayara » Fri Jul 30, 2010 11:27 am

Сайхан барилдаан болжээ, Жакстаа баярлалаа. Өсөхбаяр заан ч бас эвгүй шүү, гэхдээ Ганбаатар, Лхагвадорж, Соронзонболд, Бат-Эрдэнэ, Ду.Батбаяр нараас хэн нь ч түүнийг давж чадна, тэгэхээр түрүүлэхэд хэцүү гэдгийг мэдэж байгаа л даа. Ер нь хэнч очсон наадмаа алдахгүй л дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Аймгуудын баяр наадам

Postby Чуугий » Fri Jul 30, 2010 3:06 pm

Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд хурдан морьдын бүсийн уралдаан, тэмдэглэлт ойн наадмууд болж өндөрлөлөө. Эдгээр дөрвөн бүсийн наадамд түрүүлсэн бөхчүүдийн тухай мэдээлэл хүргэе.

Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Д.Лхагвадорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэжээ. Түүнчлэн шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын Говь-Алтайн бөхчүүд үлдсэн байна. Харин Хөвсгөл аймагт болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэжээ. Орхон аймагт болсон “Эрдэнэт хурд” төвийн бүсийн даншиг наадамд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэсэн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests