Наадам-2010

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Наадам-2010

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 12:20 am

Их Монгол улсаа байгуулсаны 804 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 89 жилийн ойд зориулсан Баянхонгонгор аймгийн наадам 2010 оны 7-р сарын 9, 10-д явагдаж өндөрлөлөө.

Өнөө жилийн наадмын тухай хүүрнэхээс өмнө түрүү жил юу болсныг нэхэн дурсъя...
Баянхонгор аймагт 10 жил тутамд 1 даншиг наадам болдог. Ламын гэгээний ой. Түрүү жил ээлжит даншиг наадам болох байсан тул манай аймгаас аймгийн шинэ цолтон төрнө гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь ойлгомжтой... Даншгаар 5 давах аймгийн цолгүй бөх битгий хэл аймгийн арслан ч бараг байхгүй, байхгүй гэдгийг нь ч харсан. Харин манай нутгийн дээдсүүд сайхан зүйл бодож олсон нь Их Богд уулаа тахих нэрийдлээр 6-сарын эхээр (3-д байхаа) Бага даншиг нэртэй лут наадам хийв. Наадам ч гэж дээ, ганцхан бөх барилдсан юм. Хүүхдийн баярын үеэр болсон тус наадамд Богд суманд 256 бөх очиж барилдана гэдэг ч худлаа зүйл мэт санагдана. Гэхдээ л 256 бөх барилдсан мэт болгож чадсан, энэ ч амархан л даа... өмнө нь 2006 онд 100 гаруйхан бөхтэй л байхад 8 даваатай болгож чадаж байсан. Харин энэ баяртаа манай аймгийн өмнөө барьдаг бүх бөхчүүд ирж барилдсан юм, у.н Батболд (одоо харцага), а.а Чулуунбат ... гээд л манай сайчууд бүгд байсан. Харин хачирхалтай нь тэдгээр сайчуудаа бүгдийг нь давсаар а.н Эрдэнэтуул, а.н Эрдэнэхүү 2 үзүүрт хүрсэн... яаж гэдэг нь хэнд ч ойлгогдох буйзаа... мөн Батцэнгэл, Өнөрбаатар нар (өөр ганц нэг бөх начин болсон байж магадгүй ээ...) 5 давж начин болж чадав. Үзүүрт үлдсэн 2 бөх үзэж тарж залуу а.н Эрдэнэхүү түрүүлж аймгийн арслан болж, хашир Эрдэнэтуул начин (800 жилийн ойгоор 3 даваад Сумъяабазар аваргатай үзэж байсан) үзүүрлэж аймгийн заан болов. Эрдэнэхүү нь олон түмнээ Хангарьдын хэмээн алдаршсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөх аймгийн хурц арслан, улсын наадамд 2 удаа 4 давж байсан (1995 он, 2001 он) Болд арслангийн хүү гэдгийг бөх сонирхогчид маань андахгүй бизээ. Тус Бага даншигт аймгийн удирдлагууд бүгд оролцсон ба Аймгийн Засаг Дарга захирамжаа гаргаж дээрх бөхчүүд цолоо авав. Яг үнэндээ бол бөхчүүд маань сайн барилдаж цол аваад байгаа юмуу, сайхан зохион байгуулалтаар цол ОЛГООД байгаа юмуу гэдэг нь эргэлзээтэй байсан. Гэвч МҮБХ гэдэг төрийн бус байгууллга тус наадмыг зөвшөөрөлгүй хийсэн гэдэг үндсэлэлээр болон хамгийн гол нь цаг хугацааны хувьд зөвхөн наадмаар л цол олгоно гэсэн дүрмэнд нь таарахгүй байгаа тул бөхчүүдийн маань ОЛЖ АВСАН цолыг хүчингүйд тооцсон юм. Харин манай засаг даргын захирамжаар олгогдсон тул ямар ч байсан л аймагтаа бол тус цолнууд нь хүчинтэй байгаад байсан, түрүү жилийн даншгаар л гэхэд Эрдэнэхүү аймгийн арслан цолтой гэж цоллуулан барилдаж байв...

За одоо өнөө жилийнхээ наадамдаа ороё. Наадам эхлэхийн урд өдөр а.а Дамдин орон нутгийн ТВ-д ярлцлага өгч байна. Улсын наадамд 2 удаа 4 давсан, аймгийн арслан Равсалын Дамдин:

... Энэ жил анх удаа нутагтаа гал зохион байгуулж аймгийнхаа наадамдаа оролцох гэж байна. Бөөрний хүнд өвчнөөсөө болж хэсэг завсарлалаа, хойтонгоос улсад барилднаа...
... миний ганц харамсаж явдаг зүйл бол түрүү жил манай нутгаас цол авсан, ахисан залуучуудын маань цолыг өгөөгүйгээс болж хохирч байна. Аймаг бүр л жил бүр хэд хэдэн залуучууд нь цол ахидаг гэтэл манайх хэлмэгдээд нэг жил тасарлаа... Нямдорж гэдэг хүний хувийн компани нь бүхэл бүтэн аймаг, ард иргэдийг доромжилж наадмыг нь хүчингүйд тооцож, засаг даргын захирамжыг хүчингүйд тооцсон... Баттулга сайд, Занданшатар сайд нарыг ч үл ойшоосон...

гэж ярив.

Наадам 9-д эхэлж намайг өдөр очиход 256 бөх барилдаж, 3-ын даваа эхэллээ л гээд байж байсан. Яг хэдэн бөх барилдаж, яаж зохицуулалт хийснийг нь бол би энэ жил нүдээрээ харж чадаагүй. Угаасаа миний сонирхолыг маш их татаж байсан зүйл бол түрүү жил цолоо тооцуулаагүй бөхчүүд энэ жил ямар цолтой барилдах бэ гэдэг асуулт юм. Энэ наадмаар түрүүлэх нь ойлгомжтой байгаа Эрдэнэхүүгийн хувьд БӨ-д барилддаг аймгийн начин цолтойгоо барилдаад түрүү авах уу эсвэл... гэсэн асуудал байв. Энэ манай бөхчүүд өөрсдийн удирдлагуудынхаа өгсөн цолтойгоор барилдав. АЙМГИЙН АРСЛАН БОЛОХЫН ТУЛД АЙМГИЙН АРСЛАН ЦОЛТОЙ БАРИЛДААД БАЙГААГ юу гэж тайлбарлах юм болоо...
3-ын даваа хэвийн сайхан болж байв... харин ганц гадны бөх болох Говь-Алтай аймгийн сумын заан Энхсайхан гэдэг залууг манай аймгийн урдаа барьдаг залуучуудын нэг нь, энэ наадмын дээгүүр барилдах бөхийн тоонд багтаж буй а.н Отгонбаатар амалж барилдав. 2 бөх барьц шодох болоход Отгонбаатар минийхээр буусан гэж гүрийв. Удтал маргалдаад дахиад шодохын бодоход НО-той байсан гэдэг нь ойлгомжтой, үнэхээр Отгонбаатарын талаар буусан бол шууд л барилдаан өрнөх ёстой шүү дээ... сүүлийн удаад харин Отгонбаатарын талаар буусан бололтой өндөр гаргаж ирээд л давна лээ...

4-ийн даваанаас эхлээд л үнэгүй ШОУ гэдгийг чинь үзлээ дээ...
аймгийн наадамдаа 4 түрүүлсэн хүчит арслан маань нэг сумын заан залуу түрж хөөгөөд бараг давж явахдаа МУШИГААЧ гэж өөрөө чангаар хэлж байх юм, нөгөөдөх нь мушигатал арслан доор нь үсрээд л орчлоо, харин давсан залуу сумын начин Баярдамба босож ирэнгүүтээ эвгүй болсон мөрөө бариад Дамдин багш дээр гүйж очоод ганцхан татуулаад мултарсан мөрөө орууллуулчаад тахимаа авч байх юм... хөгжилтэй л агшин, гялс мултрана, гялс оруулна, бүүр сурчихсан...
12 дүйз барилдсаны эцэст (8 аймгийн арслан, 4 аймгийн заан) сүүлийн 4 дүйзэд 8 ширхэг аймгийн начин үлдэв. Бөхчүүдийн оноолтыг дуудан талбайд гарсны дараа БӨХЧҮҮД ТҮР ХҮЛЭЭЖ БАЙ ОНООЛТ БУРУУ БАЙНА гэх юм.
Манай нэг доорын 8 бөх хэн маань ямар эрэмбэтэйг мэдэхийн мээдээр мэднэ дээ...
Гэтэл а.а Отгонням талбайн захаас барилд барилд ... гэж тушаал буулгаснаар түүний 2 шавь а.н Батцэнгэл, а.н Өнөрбаатар нар (хоюулаа нөгөө тооцогддоггүй цолтой залуучууд) учраануудаа хөөж барьж аваад л давчаад туг тойров. Энэ барилдааныг тооцохгүй гэж тайлбарлагч туг тойрч байхад нь л зарлав. Отгонням арслан 2 шавиа ирэнгүүт шууд хувцасаа өмсөөд яв гэж хэлэв (тавын даваа 10-д үргэлжлэнэ).
Нөгөө МҮБХ-той тас зөрөлддөг манайхан харин энэ удаа МҮБХ-ны дүрэм ёсоор аймгийн наадмаас цол авсан бөх,
тойргийн барилдаанаас цол авсан бөхийн урд авдаг гэсэн дүрэм ёсоор бол тус 8 начны түрүүчийн оноолт өөрчлөгдлөө гэх юм. Дүрмээ баримтлалгүй яаж оноолт гаргав? гэтэл гэнэт яаж дүрмээ санав? ...
Дахин шинэ оноолтоор 8 начин талбай дээр гаргахад Батцэнгэл начин буцан ирж түрүү Өнөрбаатарт унахдаа гэмтсэн бөхтэй оноолт таарсан тул гялс давчаад явчив. Харин нөгөө Өнөрбаатар нь а.н Бат-Оршихтой таарсан тул ирж барилдсангүй. Бат-Орших нь жүдогийн шигшээ багийн гишүүн, ОУХМ цолтой шилдэг залуу хүчтэн билээ. Нэлээд удаан хүлээгээд Өнөрбаатар ирээгүй Бат-Оршихыг давуулж туг тойруулав.
Нөгөө үлдсэн 4 начингийн хоорондох 2 барилдаан будиланаатай хэрүүлтэй болсон ч яаж ийж байгаад л шийдвэрлэв. Харин хэрүүлтэйхэн 4-ийн даваа дуусах үед нөгөө хасагдсан Өнөрбаатар начин чинь талбай дээр гарч ирээд зогсчихвоо... Дарга нартай би түрүүн даваад явчихсан мэдээгүй л гэж мэтэгсэн байх, Бат-Орших начин би зөндөө хүлээсэн дүрмийн дагуу давсан гэсэн байх, дарга нар харин өөрсдийн буруугаас болж оноолт будилж ийм байдал үүссэнд баахан бантсан байх. Энэ үеэр унасан аймгийн заан Мөнхбат (түүнийг бас БӨ-д аймгийн харцага гэж цололдог) та нар дандаа будилаан хийдэг, надтай нэг залуу тааруулаад би тэрэнд нь бууж өгөхгүй гэсэн чинь чи шал өөр хүнтэй намайг тааруулаад унагачлаа ш дээ... гээд бөөн хэрүүл хийх зуур... талбайн хажууханд зодоон болоод ч амжсан...
Нэлээд эвгүй байдалд орсон Бөхийн ерөнхий даамаал 10 минутын дотор Бат-Орших талбайд гарч барилдахгүй бол Өнөрбаатартай цуг хасна гэж зарлигдав.
Бат-Орших нэлээд дуйргүйцэн зогссон боловч а.а Дамдин, а.а Отгонням нар хоюулаа хасагдаж байснаас нэг нь унасан нь дээр барилд гэж шахсаар гаргаж барилдуулав. Бат-Орших начин давхар шуудагнаас мушгиад давсан.

10-нд ТВ-гээр морины уралдаан үзсээр 5-ын даваа дуусгаад стадионд очив. 6-гийн даваанд а.а Эрдэнэхүү хамгийн эхэнд ам авч байгааг бодоход а.а Болд, а.а Дамдин, а.а Отгонням, а.а Баямөнх нар унасан болж таарав. Тэдний оронд Батболд, Бат-Ирээдүй, Баярдамба нарын залуучууд начны болзол хангасан байсан бөгөөд а.н Батцэнгэл бодвол өөрийн багш Отгоннямаар 5 давсан байх.
Эндээс л сонирхолтой асуулт ургана... МҮБХ зөвшөөрөхгүй байгаа тул Батцэнгэлийг зөвшөөрдөг начин болгож байгаа хэрэг үү? эсвэл начнаа баталж байгаа тул Отгонням арслан багахан л мөнгө авсан гэсэн үг үү?? ха ха ха...

6-гийн даваанд а.а Эрдэнэхүү өөрийн ааваар 5 давж начин болсон Батболдыг хүрээд л хаясан бол а.н Бат-Орших Баярдамбыг, а.н Баасанбат Бат-Ирээдүйг давсан тул тунасан а.н Батцэнгэл начны даваанд тунан барилсан Мөнхтөрийг давж 3 шинэ харцагатай болов. Нэмээд Эрдэнэхүү бол МҮБХ-ныхоор бол мөн л харцага гэсэн үг...

За 7 дээр Эрдэнэхүү арслан а.н Батцэнгэлийг амлаж хамгийн сүүлийн золгооноос мордож давсан бол тунасан аймгийн начин Бат-Орших гэнэ алдаж а.н Баасанбатад шороодосноор шинэ заан төрлөө.

Үзүүр түрүүний хоёр бөх хэсэг барилдаад тохиролцоонд хүрч элэг бүс, дан шуудгаа дуусгасан тул 2 давхар шуудгандаа хүрээд мөн л давалцсангүй... энэ үед 2 бөх шодолцох ёстой биз дээ? харин тэд тохиролцоод дахин 2 талаараа 2 удаа буюу нийтдээ 6 удаа давхар шуудагдасны эцэст Эрдэнэхүү ОДОО ШОДНОО гэж цэцдээ хэлснээр шодох болж дээш шидсэн зоос эхний удаа яг ирмэгээрээ бууж, 2 дахь удаадаа Баасанбат начны талаар буув. Баасанбат начин шодооны барьцнаас шахаж өргөөд тавихад нь Эрдэнэхүү арслан барьц олж аван өөрийг нь өргөж гаргаж ирээд давж түрүү бөх боллоо.

Засаг даргын захирамжаар Баасанбатад аймгийн заан цол олгосон бол мөн засаг даргын захирамж гарч Эрдэнэхүүд Аймгийн арслан цол олгов. Энэ юу гэсэн үг бэ? уг нь бол арслан цолтой бөх түрүүлбэл ямар ч захирамж энэ тэр гарахгүй харин МҮБХ хурц чимэг нэмээд эрэмбээ шинэчлээд явдаг байх. Түрүүлсэн арслан цолгүй бөхөд бол засаг даргын захирамжаар Аймгийн арслан өгөх ёстой... Бүүр инээдтэй нь Эрдэнэхүү үзүүрлэсэн бол түүнд ямар захирамжаар ямар цол олгох байсан болоо? а.а Эрдэнэхүүд а.з цол олгов гэхүү??... ха ха ха

Одоо л аймгийн арслан авч байгаа юм бол энэ наадамд яагаад арслан цолтойгоор барилдаж эрэмбэний хувьд их дээр байрлаж, 6-гийн даваанаас хойш хамгийн эхэнд ам авч туналгүй барилдав?... арсалан юм бол яагаад аймгийн арслан боллоо гэсэн захирамж гарав... ???

Хаа сайгүй л янз бүрийн инээдмийн наадам болдог байх, энэ бол зөвхөн нэгээхэн л жишээ биз... Гэхдээ ч ХӨЛИЙН ЦЭЦТЭЙГЭЭ НИЙЛЖ, ХҮМҮҮС ТУГ ТОЙРОХ БҮРТ НЬ ХАРААЖ БАЙХАД ичихгүй шодсоор байгаад түрүүлэхээс хамаагүй дээр ч юумуу...? Улсын наадам нь тийм юм сургаж байхад, аймгийн наадам ямар байх нь ч ойлгомжтой юм уу?...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2010

Postby Чуугий » Sun Jul 11, 2010 1:51 pm

АХ-н 89 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн хурдан азарганы уралдаанд.

Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы сүмбэн зээрд түрүү магнай болжсон бол
Аман хүзүүнд Төв аймгийн Лүн сумын МУМУ Б.Билэгдэмбэрэлийн хүрэн азарга
Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын А.Сүхбатын хишиг хүрэн нэмэх азарга
Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул Д.Мөнхцогийн цоглог зээрд азарга
Айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцөций сумын уугуул МУГУ Д.Бат-Эрдэнийн хул азарга тус тус айрагдлаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам-2010

Postby Адмирал » Sun Jul 11, 2010 3:25 pm

Маргааш л стадион орж бөх үзнэ дээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Наадам-2010

Postby Чуугий » Sun Jul 11, 2010 9:45 pm

АХ-н 89 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн хурдан их насны морьдын уралдаанд.

Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул “Мандах Алтай” компанийн захирал Сүхийн Балдандоржийн хонгор орж торгон жолоогоо өргүүлсэн бол
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын Халтар хээр орж
Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын уяач Нямдаваагийн Эрхэмбаярын сартай хонгор
Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцогт сумийн уугуул Монгол Улсын Манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн хөх бор
Айргийн тавд багтаж Ховд аймгийн Дуут сумын уугуул Балдангийн Даваанямын хар халзан орж уясан эзэн унасан хүүхэд хурсан олон наадамчидаа баярлууллаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам-2010

Postby Адмирал » Sun Jul 11, 2010 11:32 pm

Баахан л Говь-Алтайн хүмүүсийн морь түрүүлж айрагджээ..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Наадам-2010

Postby Должко » Mon Jul 12, 2010 12:11 am

Гэртээ сайхан үзэх гоёшдээ тэр халуунд бас лай байгаадаа.Сураагүй биш Өсөхөө аваргаа дэмжээл суучинадаа.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Наадам-2010

Postby ЦАГААН » Mon Jul 12, 2010 3:16 am

Аая ёстой сонин болоод явчлаа шүү... Наадам өнгөө дагадаг л гэдэг. Өчигдөр наадмын нээлтийн уралдаанд Говь-Алтайн Бат-Эрдэний хязаарлан түрүүлээд наасан (Алтай констракшин), гэтэл өнөөдөр их насны түрүү авчихлаа... Говь-Алтайгаас их цөөхөн хүн их насны морь түрүүлгэсэн байж таараа (2006 онд Максын уяаны хээр морь түрүүлсэн). Маргааш соёолон дээр Максын уяаны сайн соёолон байгаа... Говь-Алтайн бөхчүүд их сайн барилдаж мэдэхээр болоод явчлаа. Ганбаатар л 4 дээр уначаасай... Лхагвадорж начин энэ тэр бол их дээшээ явах байхаа, би хувьдаа Бат-Эрдэнэ начинг бол Содномдоржийн хусна л гэж тооцоод байгаа... юу л болдог болдоо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2010

Postby J@x » Mon Jul 12, 2010 9:55 am

ЦАГААН wrote:Аая ёстой сонин болоод явчлаа шүү... Наадам өнгөө дагадаг л гэдэг. Өчигдөр наадмын нээлтийн уралдаанд Говь-Алтайн Бат-Эрдэний хязаарлан түрүүлээд наасан (Алтай констракшин), гэтэл өнөөдөр их насны түрүү авчихлаа... Говь-Алтайгаас их цөөхөн хүн их насны морь түрүүлгэсэн байж таараа (2006 онд Максын уяаны хээр морь түрүүлсэн). Маргааш соёолон дээр Максын уяаны сайн соёолон байгаа... Говь-Алтайн бөхчүүд их сайн барилдаж мэдэхээр болоод явчлаа. Ганбаатар л 4 дээр уначаасай... Лхагвадорж начин энэ тэр бол их дээшээ явах байхаа, би хувьдаа Бат-Эрдэнэ начинг бол Содномдоржийн хусна л гэж тооцоод байгаа... юу л болдог болдоо...

Хөөе болиороо цагаанаа. Цагаан хэл ам хүргээд байнуу хөөе :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Наадам-2010

Postby otgoo99 » Mon Jul 12, 2010 1:48 pm

Бдагүй ээ хараж бсан бөхчүүл дуу дуугаа авалцаад унаад өглөө хөөрхий . Энэ Санжаадамба ..... Сангисүрэн Бүрэнтөгсийг 3 даваанд амлаад нээрээ сая өөрөө унаж орхих юум . Жаргалсайхан бас нээрээ.... 4 даваа оноолт болохоор үнэхээр хатуу бнаа бас Отгонбаатар...
Бямбажав хаа очиж 4 давлаа. Сайхан барилдаад цолонд хүрээсэй!
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Наадам-2010

Postby Чуугий » Mon Jul 12, 2010 2:14 pm

АХ-н 89 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ойн хурдан соёолонгийн уралдаанд.

Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач О.Отгонбаатарын сартай хээр үрээ түрүү магнай болсон бол Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Ж.Довдонбалжирын зэгэл хонгор үрээ
Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул МУАУ Б.Мөнхтөрийн хар үрээ
Айргийн дөрөвт Улаанбаатар хотын ЦЕГ-ын уяач А.Эрхэмбаярын зээрд үрээ
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн бор үрээ орж уясан эзэн унасан хүүхэд хурсан олон наадамчидаа баярлууллаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам-2010

Postby ЦАГААН » Mon Jul 12, 2010 2:44 pm

Их Монгол улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Даага насны морьдын уралдаан Хүй долоон худгийн дэнжид амжилттай боллоо. Хурдан дааганы уралдаанд 137 хурдан буян гарааны зурхайгаас эргэснээс Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатарын Сартай хээр түрүүлж, түмэн олноо баясгав. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага давхилаа. Гуравт Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадоржийн хар даага хурдлав. Дөрөвт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрдэнэт үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатарын хул даага давхилаа. Айргын тавд Говь Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай” констракшн компаний захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийн ширээтэй зуузай тамгатай хээр даага хурдаллаа. Ийнхүү Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдаан эртний даншиг наадмын өлгий нутаг болох Хүй Долоон худгийн ногоон дэнжид гурван өдрийн турш хүүхдийн гийнгоо, наадамчдын уухайгаар цалгилаа.

невс.мн
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2010

Postby otgoo99 » Mon Jul 12, 2010 3:17 pm

За 5 ын даваа эхэллээ!
Улсын далай аварга Өсөхбаяр зүүний магнайд улсын арслан баруун талын магнайг тэргүүлэн цолоо дуудуулаад урамтай сайхан харагдаж бнаа.
За Бат-Орших , Содномдорж , Өсөх-Ирээдүй , Бямбажав зэрэг бөхчүүл сайн барилдаад цолоо ахиулаарай!
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Наадам-2010

Postby otgoo99 » Mon Jul 12, 2010 3:20 pm

Их монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Үндэсний их баяр наадмын отгон уралдаан хамгийн өхөөрдөм, хамгийн хөөрхөн хурдан дааганы уралдаан Хүй долоон худагын барианы зурхайд хэдхэн мөчийн өмнө орж ирлээ.

Энэ жилийн Үндэсний баяр наадмындааганы уралдаанд 170 гаруй алтан туурт гарааны зурхайгаас эргэж төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөснөөс:

1. Дундговь аймгийн Луус сумын уяач Шинэбаатарын сартай хээр даага түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Энэхүү сартай хээр даага нь өнөө жил 5 дахиа уралдаж 5 дахиа түрүүлж байгаа хурдан буян юм байна.

2. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага. Халзан дааганы уяа сойлгийг НАУяач А.Батсүх уяач тааруулжээ.

3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрдэнэт үйлдвэрийн уяач Цагаанбандийн Буянбаатарын хул даага. Хул дааганы уяа сойлгийг Төв аймгийн Лүн сумын уугуул МУМУяач Б.Билэгдэмбэрэл тааруулжээ

4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Дагвадоржийн хар. Хар дааганы уяа сойлгийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат САУяач Ганзориг тааруулжээ.

5. Төв аймгийн Цээл сумын уугуул МУАУяач П.Баяраагийн сартай хээр даага тус тус хурдаллаа.
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Наадам-2010

Postby Должко » Mon Jul 12, 2010 4:56 pm

Шинэ харцага миний дэмждэг бөх сайн байнаа одоо заан болох хэрэгтэй.
Соронзонболд зориуд унаж өгч байгаа харагдсан араггүй өмнөн өөрөө давж начин хийж байсан болхоор.Одоо өөрөө унаж өгөөд л.
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: Наадам-2010

Postby ЦАГААН » Mon Jul 12, 2010 5:40 pm

J@x wrote:Хөөе болиороо цагаанаа. Цагаан хэл ам хүргээд байнуу хөөе :ногоон:


Уучлаарай хөө... чи миний мэхийг урьчилаад таачихдаг :ногоон:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2010

Postby Suugii » Mon Jul 12, 2010 8:37 pm

Ёстой сайхан наадам... Ганбатаа арслан Баямбажаваа харцага болохыг ингэж харах гэж... сайхан байлаа...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Наадам-2010

Postby Realist » Mon Jul 12, 2010 8:43 pm

За сайхан наадам сайхан барилдаан болж Ганбат түрүүлсэнд баяртай байнөө.
Улсын арслан нэгээр нэмэгдлээдээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Наадам-2010

Postby Жигүүр » Mon Jul 12, 2010 8:46 pm

Сайхан наадам. Олон ч жил заан явсан даа. ДАраа жилийн наадам хол байна даа...
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Наадам-2010

Postby ЦАГААН » Tue Jul 13, 2010 9:20 pm

Уяачдын баярт у.з Соронзонболд түрүүлж, а.а Цэрэнтогтох үзүүрт үлджээ...

Хойтон жил Их Монгол улсаа байгуулсны 810 жилийн ой, Үндэсний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой ... гээд том том ойтой... сайхан юм болно доо.

8 хоногийн дараа 21-д Их хурдтай гэсэн, Говь-Алтай ойтой болохоор бөхийн хувьд улсын наадамд нэлээд ойртсон сайхан наадам болох байхдаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Наадам-2010

Postby Spartakus » Tue Jul 13, 2010 9:27 pm

ЦАГААН wrote:Уяачдын баярт у.з Соронзонболд түрүүлж, а.а Цэрэнтогтох үзүүрт үлджээ...

Хойтон жил Их Монгол улсаа байгуулсны 810 жилийн ой, Үндэсний хувьсгалын 100 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 90 жилийн ой ... гээд том том ойтой... сайхан юм болно доо.

8 хоногийн дараа 21-д Их хурдтай гэсэн, Говь-Алтай ойтой болохоор бөхийн хувьд улсын наадамд нэлээд ойртсон сайхан наадам болох байхдаа...


1024 бөх барилдаж түрүүлсэнд Аварга өгөх байх даа?
Go Knicks
User avatar
Spartakus
 
Posts: 102
Joined: Wed Jul 07, 2010 3:17 am

Re: Наадам-2010

Postby ABC » Tue Jul 13, 2010 9:31 pm

хойтон их Монгол улсын 810 жил
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Наадам-2010

Postby El Payaso » Wed Jul 14, 2010 12:34 am

за ганбат чинь увс ч гэсэн ямар ч байсан халх хүн биз дээ... тэхээр гайгүй юм даа гэгэгэ... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Наадам-2010

Postby 21Grams » Wed Jul 14, 2010 5:47 am

Админ жалга довны үзэл цухалзуулах гээд байна уу, үгүй юу. Болохгүй шүү, кк.

Бямбажав, Ганбат нар олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнг нилээн хожуу ч гэсэн ямартаа ч хүртэж хүрэх л ёстой цолондоо хүрцгээсэн нь олон түмний таалалд ихээ нийцэж түмэн олноороо сэтгэл өндөр, сайхан наадацгаалаа. Арга ч үгүй юм даа. Мөнхэрдэнэ, Цэрэнпунцаг нарт аварга, том Сүхбат арслан, Жамъянпүрэвт заан цол сайхан л зохих байсан ч түүх нэгэнт тэгж бичигдээгүй нь үзэгчид, дэмжигчидэд нууцхан харуусал үлдээсэн байдаг билээ.

Нөгөө Санжаадамба хаана годройтчихсон бэ? Би 7н даваанаас хойшоо л харлаа.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Наадам-2010

Postby Чуугий » Wed Jul 14, 2010 9:20 am

4 дээр Лхагвадоржод хөмрүүлчихсэн.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Наадам-2010

Postby jugder_08 » Wed Jul 14, 2010 9:39 am

Ганбат унэхээр сайн байна аа. Баяр хургэе.

Лхагвадоржийг ганган давсан шуу.

Өсөхөө аварга 8 дээр буруу ам авчихлаа.

Хойтон жил 1024 бөх барилдаж Санжаадамба шууд аварга болж, Өсөхбаяр узуурлэж Дархан аварга болно оо.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests