Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 1:29 pm

Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ойн баярын мэндийг бөх сонирхогч олондоо дэвшүүлье.
Ямартай ч энэ төрийн бус байгууллага зах зээлийн нийгэмд өөрөө өөрийгөө тэжээж сайн, муугаар хэлүүлж явсаар 20 жилийг ардаа орхиж, одоо хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэх гэж байна.
Тэд олон шинэчлэл хийснийг хүн бүр мэднэ, харин зөв буруу эсэхийг цаг хугацаа л шүүнэ...

Монголд бол ихэнх байгууллага тэгш ойдоо зориулж бөх барилдуулдаг тул МҮБХ бол бөхөө бариулдуулах нь зүйн хэрэг. Гэхдээ бүүр сонирхолтой нь 512 бөх барилдана гэж байгаа.
Одоо л хэн нь хэн бэ? гэдгийг жинхнээсээ үзэх цаг боллоо. Наадмаар найралгүй шударга үзвэл хэн нь цол авах хэмжээнд, хэн нь цолныхаа талд ч хүрэхгүй хэмжээний бөх бэ? гэдгийг бид эндээс харж болох юм...

12 сарын 2, 3-д бүртгэл
12 сарын 4-д 1-ийн даваа.
12 сарын 5-д бусад даваанууд.
12 сарын 6-аас ИХ ЭЕ эхлэх юм байна лээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby jugder_08 » Mon Nov 29, 2010 1:32 pm

Бай шагнал хэр юм болдоо.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 1:38 pm

jugder_08 wrote:Бай шагнал хэр юм болдоо.


бай шагнал гэж нээх юм яригдахгүй байгаа... тэгэхээр сүйдтэй их биш байх. Яасан шагнал бага болохоор Санжаа уначина гэж бодоод байна уу? :ногоон:
Межемент бол "чанар чансаа" гэсэн юман дээр л тогтож байх шиг байна.

Одоо сонирхолтой байгаа зүйл бол хэн хэн барилдах бэ? гэдэг байна. Тэгээд цаашаа бол 5 давах бөхчүүд, 6 давах бөхчүүд ... энэ тэр гээд л явж өгнө. Хүмүүс алдах юмгүй болохоор биеэ барилгүй сайхан задгүй барилдана. Одоогийн формноос шалтгаалж залуучууд дээшээ барилдах нь ч ойлгомжтой л доо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby jugder_08 » Mon Nov 29, 2010 2:11 pm

ЦАГААН wrote:
бай шагнал гэж нээх юм яригдахгүй байгаа... тэгэхээр сүйдтэй их биш байх. Яасан шагнал бага болохоор Санжаа уначина гэж бодоод байна уу? :ногоон:
Межемент бол "чанар чансаа" гэсэн юман дээр л тогтож байх шиг байна.

Одоо сонирхолтой байгаа зүйл бол хэн хэн барилдах бэ? гэдэг байна. Тэгээд цаашаа бол 5 давах бөхчүүд, 6 давах бөхчүүд ... энэ тэр гээд л явж өгнө. Хүмүүс алдах юмгүй болохоор биеэ барилгүй сайхан задгүй барилдана. Одоогийн формноос шалтгаалж залуучууд дээшээ барилдах нь ч ойлгомжтой л доо...


25,0 саяар ивээн тэтгээч байгууллагуудаар явж байна гэсэн. Түрүүлсэн бөх ядаж 5-10 саятай байгаа байх.

Наадмыг бодвол ахмадууд, цэргүүд барилдахгүй зүгээр юм.
Улсын цолтонгууд идэвхитэй оролцоосой.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 2:41 pm

Өсөхбаяр аварга мэдээж барилдах байх. Одоо цагт барилдаж байгаа ганц аварга БХ-ныхоо баярт барилдах нь намын даалгавар... нийслэлийн өдрийн барилдаанд бол Батсуурийг давчаад Өсөх-Ирээдүйд бол өөрөө уначиж байна лээ дээ... биенд боолт их олон байсан, амьсгаа бол маш их байсан... сар бэлтгэл хийгээд одоо хэр болсон юм бол...
До арслан, Мөнхбаатар арслан 2 бол найдвартай барилдана, эрэмбээрээ дээгүүрч үзэх байх. Ойрын хэдэн барилдаанд оролцоод бэлтгэл ч жигдэрч байгаа. Мөнхбаатар арслан чинь Гуанжаогоос ирэнгүүтээ л маргааш нь БӨ-д барилдаад байсан. Харин Азаа арслан хэр хол явж хэд давахнуу? улсад чаддаггүй 5-аа давж чадах уу? тэгээд хамгийн сонирхолтой байгаа нь отгон арслан Ганбат. Наадмаас хойш үндэсээр албан ёсны барилдаанд ганц ч барилдаагүй, нэг сүмодсон л гэж байгаа. Ганбат арслан зодоглох уу? одоо уг нь дэвжээнд гарах дөхжил баймаар юм, 1 сарын 13-д бол заавал барилддаг уламжлалтай хүн шүү дээ, Холбооныхоо баярт зориулаад дэмжигчдээ хүндлээд гараад ирэх байлгүй дээ гэж найдахаас.

За тэгээд аварга арслангуудын араас хариуцлагатайхан шиг барилдах ёстой хүмүүс бол у.г Ганбаатар тэргүүтэй гарьдууд заанууд. Ганбаатар цолоо батлахгүй юмаа гэхэд цолныхоо хэмжээнд барилдаж дор хаяж 6 давах ёстой ш дээ. Улсын наадам шиг амар байхгүй л байж таараа, 4 дээр оноолт, тэгээд 5, 6 дээр улс шиг цол авах гээд шийргэнэчихсэн 1 залуу цол аваад ханачихсан 1 залууг давчина гэж байхгүй дээ. Улайрсан аймаар амьтадтай үзэж байж л 5, 6 давна. За тэгээд том цолтнууд мэнд байвал 7 дээрээс тунаа энэ тэрлүү шилжинэ... хэцүү л байх болно. Доржсамбуу гарьд мэдээж барилдана. Улсад давахыг хүсэхээ байсан 5-ын даваагаа давах нь том цолтны үүрэг байх. Ер нь барилдах нь эрс цөөрсөн, саяхан ганц гарсан чинь а.н Батсуурь унагаагаад жирийн хувцасыг нь эрт өмсүүлчихсэн.

Рагчаа заан өнөө жил заанаа баталсан буйр заах ёстой хүн, Баяржавхлан заан хэдүүний 4 уулын хишигт үзүүрлэчихсэн байгаа. Өсөхбаяр заан ойрд барилдаагүй нь нууц бэлтгэл хийж байна уу? жижиг бэртэл энэ тэр авсан уу? гэсэн асуултыг бий болгож байна. Өсөхийг хувьд бол ер нь л хэр бөх юм бэ? гэдгээ харуулах цаг ирлээ дээ, үеийнхнээс хамгийн том цолтой хүн нь Ганбаатар Өсөхөө, Соронзон гурав. Цаашдаа том цолтнуудыг залгамжлаад явж чадах уу? эсвэл Санжаа Содном Даваабаатар... энэ тэрд зайгаа тавьж өгөх шаардлагатай юу... гэдэг нь сонин байна. Нэмээд шөвгөрч болох залуу хүчтэн бол Соронзонболд. Заан болсноосоо хойш допинг хэрэглэсэн гэж 1 жил хасуулаад, өнгөрсөн наадмаар Бямбажав найздаа тахим буулган санасандаа хүрч барилдаж чадахгүй л явна. Од нь гийгээд заан болчихсон юмуу? эсвэл заан байх эрэмбэтэй бөх юм уу? За тэгээд Сайнбаяр заан шөвгөрхийг мэдээж хичээнэ. Мөн улсад "мөнгөний төлөө" унаад байдаг хүмүүс энэ удаа өөрсдийгөө нэг харуулъя... 6 заанд л дарагдсан болохоос биш одоогий энэ хэдэн "гүзээтэй" бол үзэлцээд өнгөрнө гэж бодож байгаа хүмүүс ч мэр сэр байх вий...

Пүрэвжаваар тэргүүлүүлсэн хацрагуудын "тусгай салаа"... эд нар дунд наадмыг яаж ч өөрчилж мэдэх аюултай хүмүүс бий шүү. Пүрэвжав харцага гэхэд ойрмогхон БӨ-д түрүүлээд байгаа, нэмээд энэ жил үнэхээр сайн байгаа Баасандорж харцага, Увсын 3 залуу харцага байна. Яаж ч мэдэх бөхчүүд гэдгээ барилдаан бүрт л харуулж байна. Төрийн наадамдаа 6 давж үзсэн хүмүүс шүү дээ... 4 дээр хэцүүхэн оноолтыг давж чадсан нь 5 дээр Лхагвадоржийг амлах уу? Өсөх-Ирээдүй амлах уу? Санжаадамбыг амлах уу? ...эсвэл бие биенээ амлах уу? гэсэн асуултууд дундаас сонголт хийх шаардлага гарна. Давчихвал 6 дээр хоорондоо үзэж тарах хэрэг гарна. Ер нь л энэ хавиас нэг л "утаа үнэртээд" байгаа юм даа... Хэн нь ЗААН болох хэмжээний бөх бэ? гэсэн асуултыг үлдээе... энэ хэдээс нэг нь бол шөвгийн 4-д үлдчих байхаа. Элбэг харцага яаж зүгээр байхав, шодоод ч болтугай шөвгөрнө дөө гэсэн тооцоо өөрт нь байгаа, Батболд харцага байна. Энэ намар муу байсан ч цолны зангарга гэж нэг юм байна... нэмээд Давбаатар? ... энэ хүн 2010 онд ганцхан барилдаад 1-ийн даваанд унасан, барцад нь гарлаа даа гэж бодтол тэр чигээрээ бэртээд алга болсон. Одоо дэвжээндээ гарах дөхөж байгаа гэдгийг нь олон хүн нотолж байгаа... Даваабаатарыг энэ том ойг Бөхийн Өргөөний нээлтийн барилдаан шиг өрсөлдөөнтэй болгоод өгөөсэй гэж хүсч байна...

Өсөх-Ирээдүй тэргүүтэй өсөх идэр начингууд... цагаан сар, улс тунхагласны баяр, Монгол туургатны наадамд ч түрүүлээд байгаа Санжаадамбын давж чаддаггүй 5-ын давааг 1 биш 2 ч удаа даваад байгаа лут нөхдүүд. Гол төлөөлөгчид нь Өсөх-Ирээдүй Эрхэмбаяр нар байх болно. 3-ын давааны амыг нэлээд сонирхолтой болгож залуучуудыг хооронд нь тулгаж үлдээх хэмжээнд ам авч, 4 дээр оноолтод нэлээн "шавар" болох хүмүүсдээ... Сумъяабэйс, Ёндонсамбуу, Цогтжаргал Лхагвасүрэн, Уламбаяр, Отгонбаяр, Чинзориг... Жамъянпүрэв начин ч аргалж байгаад 3 давчаад 4 дээр оноолт таарсан хүнээ нухна гэж бодож байгаа байхдаа...

Найрааных уу? найрч начин болсон ч энэ цолондоо эзэн байх хүмүүс үү? Ерөөсөө л хүчээрээ начин болсон, начин байх ёстой хүмүүс үү? начин бол зүгээр л дамжлага түүнээс цааш цол хүлээж байгаа юу? гэдгээ харуулахаар Лхагвадоржоор тэргүүлүүлсэн "НО"-той бүлгийнхэн... тэргүүлэгч дээр нэмээд ГАДАА ТАЛБАЙД биш л бол алаад өгнө гээд байдаг ДУ начин. энэ намар БӨ-д сайн байгаа Бат-Эрдэнэ, Энхбат, Тогтохбаяр, Ч.Баянмөнх... гэсэн хүмүүст цолондоо эзэн байх болтугай гэж ерөөе... тэдний хувьд 2-ын давааны төгсгөл, 3-ын давааны төгсгөл, 4-ийн давааны оноолт бол жинхэнэ хар дарсан зүүд байх болно. Энэ бүхнийг давж гарч ирсэн нь цаашдаа өөрөөсөө том цолтой хүмүүстэй үзэлцэж байж шөвгөрөх, 6 давах зэрэгээр үргэлжилнэ... нэмээд бөх сонирхогч бидний хайртай нэгэн, түрүү жилийн чансааг тэргүүлэгч Содномдорж начинг зодоглоосой гэж олон хүн хүсч байгаа байх. Саяхан нэг барилдаан үзээд сууж байсан, бэлтгэл энэ тэр хэр хийж байгааг нь мэдэх юм алга, зодогловолч...

Намрын чансаад начингууд:

7. у.н Лхагвадорж 838.128 (66.132) [8]
10. у.н Бат-Эрдэнэ 781.544 (0.000) [7]
11. у.н Энхбат 778.666 (66.038) [11]
15. у.н Батзаяа 681.771 (0.000) [12]
20. у.н Ганхүү 576.119 (0.000) [16]
25. у.н Ду.Батбаяр 524.404 (0.000) [21]
28. у.н Насандэлгэр 511.688 (0.000) [24]
32. у.н Бүрэнбаатар 462.759 (18.559) [30]
33. у.н Тогтохбаяр 462.316 (276.417) [72]
45. у.н Цогзолдорж 365.268 (0.000) [41]
47. у.н Ч.Баянмөнх 342.758 (116.302) [63]
48. у.н Оргил 339.543 (0.000) [43]
50. у.н Алтансүх 314.122 (68.500) [59]
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Хашка » Mon Nov 29, 2010 3:30 pm

Тасархай бичжээ Цагаанаа :eek:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 3:38 pm

Санжаадамбаар тэргүүлүүлсэн улсын цолгүй бөхчүүдийн хувьд бол энэ барилдаан хамгийн чухал...
дамаан улсад олон жил бүтэлгүйтсэн Жаргалсайхан, Сүмбээ, Санжаадамба, Амартүвшин ... гэсэн маш олон залуучуудын хувьд бол энэ алтан боломж. Магадгүй улсын цолгүй бөхийн замналаа дууссан ч тэднийг "МҮБХ-ны 20 жилийн ойн 512 бөхийн баридлаанд 6 давж байсан юм, ёстой харцагын энтэй аймгийн арсландаа..." гэж ам дамжин ярих ч юм билүү... иймд тэдний бүхнээ дайчлан сайн барилдах ёстой барилдаан. Улсад мөнгөгүй, мөнгөгүй учраас найрч чадахгүй, найрч чадаагүй учраас биеэ бариад унах тохиолдол олон байдаг байх...

Хурц арслангууд... хойтон жил өөр бөхчүүд цол аваад урдуур орчихгүй л бол одоохонд энэ жил улсын начин болсон хүмүүсээс дутахааргүй эрх ямба буюу яг тэдний араас л ам авч байгаа хүчтэнгүүд шүү дээ. Харин манай БӨ-д идэвхтэй барилддаг хурцууд маань бүгд улсад 4 давж үзээгүй хүмүүс байх юм. Соронзон, Бямбажав, Содном нар хурцаар дамжин цол аваад амжилттай л барилдаж байна. а.х.а Пүрэвдагва, ц.х.а Санжаадамба, а.х.а Мөнгөнбаатар, а.х.а Одгэрэл нарын дунд 5 давах, тэр бүү хэл түрүүлж болох хүн ч байгаа нь барилдааны сонирхолтой хэсэг бол эд нар гэдгийг ойлгуулна. Улсын наадмаас цөөн цолтнууд 3 дээр ам авах тул эдээг бөхчүүд 3 дээр ам авах юм байна. Мэдээж үүний өмнө 2-ын даваа ч чангахан байна гэдгийг тооцох хэрэгтэй. Давж чадвал 4 дээр начингуудтай таарна. Нөгөө л Өсөх-Ирээдүй, Ду, Лхагвадорж... энэ тэртэйгээ шүү дээ. 5 давахын тулд бол тэднээс ч том цолтой бөхчүүдтэй тулна гэж бодохоор бас л аймаар байна шүү... Санжаадамба л гэхэд 4 5 дээр яг дээр дурьдсан 3 начингийн 2-той нь эсвэл эдгээртэй дүйцэхүйц хэмжээний бөхтэй гар зөрүүлж байж л би чинь улсын цолны эрэмбэтэй хүн шүү гэдгээ дахин нотолно. Шодоо гэж юм байна, эдгээр бөхчүүд Санжаад амархаан унаад өгнө гэж л лав байхгүй. Тэгээд 6 дээр нэг харцагатай, улсын наадмын жишгээр бол Өсөхбаяр заантай ч тунаж мэднэ. Хэрэв улсад түрүүлье гэвэл ямархуу хүнд зам туулах бэ? гэдгийг нь бид харах болно.

Хурцуудыг бодвол улсад начны даваанд нэг ба нэг биш удаа босоод үзсэн арслангууд гэж байна.

27. а.а Жаргалсайхан 517.709 (21.193) [25]
41. а.а Сүмбээ 406.047 (21.167) [38]
43. а.а Алтанхуяг 393.911 (125.811) [54]
63. а.а Отгонбаатар(Бу) 267.938 (0.000) [55]
128. а.а Эрдэнэбат 91.896 (20.027) [143]
а.а Багахүү
а.а Түвшинбаатар
а.а Булгахүү...
нарын зэрэг... Улсад яагаад 5 давж чадсангүй бэ? гэдгээ удтал бодсон байж таараа, зөв хариулт олсон нь 5 давна, 6 давж ч яагаад болохгүй гэж...

За нэмээд өөрсдийгөө улсын начин болж чадах эсэхээс туршин үзэх улсын цол горилогч аймгийн арслангуудын энэ намар БӨ-д бариласан байдал нь (БӨ-д намар 10 барилдаан болсон):

14. а.а Сангисүрэн 715.502 (189.456) [20]
17. а.а Гончигдамба 619.152 (76.778) [19]
21. а.а Эрдэнэхүү 542.601 (0.000) [18]
22. а.а Батмөнх 541.049 (21.165) [23]
24. а.а Батсуурь 525.393 (73.011) [29]
31. а.а Цэрэнтөгтөх 482.815 (23.181) [26]
49. а.а Бүрэнтөгс 314.486 (0.000) [45]
51. а.а Суманчулуун 308.686 (0.000) [46]
55. а.а Лха-Очир 282.444 (0.000) [51]
56. а.а Тангад 280.040 (0.000) [52]
57. а.а Шинэбаатар 277.525 (21.218) [56]
58. а.а Пүрэвсайхан 274.629 (73.971) [69]
61. а.а Батчулуун 271.861 (130.340) [93]
65. а.а Сүхбат 244.544 (21.172) [65]
67. а.а Батжаргал(олимп) 235.634 (21.903) [67]
68. а.а П.Батмөнх 234.730 (0.000) [61]
69. а.а Ганзориг(Увс) 234.000 (74.070) [86]
71. а.а Отгонбаатар(Өв) 225.094 (0.000) [64]
76. а.а Нямдорж 206.171 (21.162) [73]
78. а.а Давааням 198.207 (80.472) [107]
79. а.а Цэрэндаваа 192.067 (19.667) [79]
80. а.а Адъяабат 185.666 (21.158) [83]
81. а.а Идэрсүрэн 184.548 (0.000) [74]
84. а.а Одбаяр 178.867 (0.000) [76]
87. а.а Баатарцол 169.232 (0.000) [80]
92. а.а Ж.Алтаншагай 156.201 (0.000) [87]
93. а.а Дж.Батбаяр 156.139 (0.000) [88]
96. а.а Буянжаргал 146.521 (0.000) [91]
98. а.а А.Батмөнх 144.007 (73.958) [146]
100. а.а Дарханбат 136.147 (0.000) [96]
102. а.а Мөнгөн 133.133 (0.000) [98]
104. а.а Батжаргал(За) 130.748 (0.000) [100]
109. а.а Чулуунбат 125.548 (0.000) [104]
110. а.а Энхбат 122.230 (0.000) [105]
113. а.а Батжаргал(Асгат) 114.317 (21.917) [123]
116. а.а Хадбаатар 111.680 (0.000) [108]
118. а.а Батдорж 109.111 (0.000) [110]
Эдний дунд л нь 2 болон 3-ын даваанд гал гарсан барилдаанууд өрнөнө дөө...

2-ын даваанаас эхлээд л улсын цолтнуудыг унагааж эхлэх хүмүүс бол аймгийн арслангаас доош цолтнууд. Тэдний дундаас онцлох нь а.н Намсрайжавын Батсуурь энэ намар гайхалтай сайн барилдаж тогтмол шахуу 1-ээс 4 давж, энэ давуунууддаа дандаа том цолтнуудыг сөгдүүлсээр чансааны эхний 10-д бичигдээд байгаа. Энэ сайхан залуучуудын зарим нь аймгийн арслан болохын тулд улсын наадамд зодоглох боломжгүй болдог бол энэ барилдаанд бүгд оролцох МҮБХ-ны 20 жилийн ойн барилдааны ГОЛ ОНЦЛОГ байгаа юм шүү дээ... тэднээс ихийг хүлээж байна даа, 3-ын давааны хүнд хэцүү барилдаанаас шигшигдэж гарч ирсэн цөөхөн хэд нь 4-ийн даваанд том цолтнуудтай гар зөрүүлж жинхэнэ синсац дэгдээж ч болох юм...

8. а.н Батсуурь 817.474 (0.000) [6]
36. а.з Баасанхүү 458.137 (0.000) [28]
39. а.з Ган-Идэр 430.199 (0.000) [33]
46. а.з Ганзориг(Тэс) 356.890 (22.664) [44]
59. а.з Баярхүү 272.404 (77.143) [71]
62. а.з Батзориг 271.298 (24.651) [58]
66. а.н Болдбаатар 236.266 (0.000) [60]
70. а.з П.Мөнхбат 226.809 (0.000) [62]
72. а.н Чимэддөрж 217.863 (0.000) [66]
82. а.н Хайдав 184.012 (0.000) [75]
85. а.з Гантогоо 172.600 (0.000) [77]
86. а.н Дагва-Очир 172.522 (0.000) [78]
88. а.х Баясгалан 168.375 (0.000) [81]
90. а.н Х.Гантулга 164.334 (0.000) [84]
94. а.з Хашбат 154.599 (0.000) [89]
99. а.з Амаржаргал 136.400 (0.000) [95]
106. а.з Баянмөнх 129.947 (23.182) [112]
107. а.з Бадамсүрэн 129.416 (0.000) [102]
108. а.з Батгэрэл 127.766 (0.000) [103]
111. а.з Бадарч 121.265 (22.737) [116]
112. а.з Бямбадорж 118.465 (0.000) [106]
117. а.х Наранбаатар 110.807 (0.000) [109]
119. а.н Алтансүх 108.594 (0.000) [111]
120. а.н Баасандорж 103.512 (0.000) [114]
121. а.х Ганбаатар 100.727 (0.000) [115]
122. а.н Гантулга(Га) 97.967 (0.000) [117]
124. ц.з Тулга 95.120 (0.000) [119]
127. а.з Анхбаатар 94.180 (0.000) [122]
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 4:11 pm

а.н Батсуурийн хувьд энэ намар:

1. Улс хоорондын тээвэр зууч “Туушин” ХК үүсч байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаанд 2 даваад 3-ын даваанд у.н Ду.Батбаярт унасан.
2. Намрын нээлтийн барилдаанд 1 даваад у.н Лхгавасүрэн унасан.
3. Улсын арслан Ш.Ванчинхүүгийн нэрэмжит барилдаанд (2010.09.15) у.н Отгонбаяраар 2 даваад а.а Б.Батмөнхөд унасан байна.
4. ХХБ-ны 20 жилийн ойд (2010.10.02) 1 даваад у.х Бат-Оршиход 2-ын даваанд унасан.
5. Увс аймгийн нэрэмжит барилдаан 1 даваад у.х Мөнхбатад 2-ын даваанд унасан.
6. Хан-Уул дүүргийн 45 жилийн ой Богдхан хайрхан уулын хишиг барилдаанд у.н Батзаяагаар 2, а.а Цэрэнтогтохтой тунаж 3 даваад у.з Баяхжавхланд унасан.
7. Улсын бүртгэлийн газрын 70 жилийн ойн барилдаан. (2010-11-21) у.г Доржсамбуугаар 2, у.н Батзаяагаар 3 давж Мөнхбаатар арсланд унасан.
8. МАН-ын 26 дугаар Их хурлын хүндэтгэл үзүүлэх барилдаанд у.г Ганбаатараар 2, у.н Насандэлгэрээр 3, у.ар Мөнхбаатараар 4 даваад у.з Өсөхбаярт унасан.
9. Нийслэлийн өдөрт зориулсан барилаанд у.ар Азжаргалаар 2, а.а Пүрэвдагваар 3 даваад даян аварга Өсөхбаярт өвдөг шороодсон.

мөн улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд:
1. Намрын нээлтэд а.н Чимэддоржтой 3 дээр тунаад унасан.
2. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нэрэмжит барилдаанд 6 давж шөвгийн 4-д үлдсэн.
3. Хөвсгөл аймгийн нэрэмжит барилдаанд 4 давж 5-ын даваанд а.а А.Батмөнхөд унасан.

за нэг иймэрхүү л амжилттай барилдаж байна даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby jugder_08 » Mon Nov 29, 2010 6:19 pm

ЦАГААН wrote: Өсөхийг хувьд бол ер нь л хэр бөх юм бэ? гэдгээ харуулах цаг ирлээ дээ, үеийнхнээс хамгийн том цолтой хүн нь Ганбаатар Өсөхөө, Соронзон гурав. Цаашдаа том цолтнуудыг залгамжлаад явж чадах уу? эсвэл Санжаа Содном Даваабаатар... энэ тэрд зайгаа тавьж өгөх шаардлагатай юу... гэдэг нь сонин байна.


Ганбаатар, Соронзонболд хоёр угаасаа өрсөлдөгч болж чадахгүй байх өө.

1. Өсөхбаяр, 2.Содномдорж, 3.Даваабаатар, 4.Санжаадамба, 5.Бат-Орших, 6.Бүрэнтөгс нарын дунд өрсөлдөөн болох байхдаа ойрын 10 жил
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Mon Nov 29, 2010 7:03 pm

jugder_08 wrote:1. Өсөхбаяр, 2.Содномдорж, 3.Даваабаатар, 4.Санжаадамба, 5.Бат-Орших, 6.Бүрэнтөгс нарын дунд өрсөлдөөн болох байхдаа ойрын 10 жил


аймаар л нэрнүүд байна шүү... :D

Энэ Жүгдэрийн санаа бол маш их ойлгомжтой байгаа биз дээ... 6 байдаг нь ч юу ч билээ дээ... манай Монголчууд 2 Мөнх, 2 Эрдэнэ энэ тэр гэдэг байснаа яг бидний үед аймаар дэвшилд хүрээд 6 зааны үе болчихсон. Тэгээд бид бол юмыг 6 болгож харах их дуртай байх шиг байна л даа...

Жишээ нь одоо энэ Жүгдэрийн хэлээд байгаа санаа бол Өсөхбаяр бол Пунцагаа юмаа цолны хувьд, насны хувьд, зан авирын хувьд, нуруу намхан...
Содном бол Сумъяа аварга юмаа... бие гэж ижилхэн зормол хүмүүс, тэр хурц барилдаж байгаа, шуудагнаас аймаар байгаа... энэ тэр нь төстэй. Бас наадмын дараа Өсөхөө зааныг аймаар хонгодоо биздээ...
Даваабаатар бол ойлгомжтой Сүхбат аварга юмаа... авъяас, мэдрэмж хурдны хувьд түүнд хамгийн их дөхөж очих хүн нь...
Санжаадамба бол Өсөхөө аварга юмаа. Тэр байгалиас илүү заяасан нь бол яалтчгүй адилхан... Хоюулаа Архангайнх. Бас наадмаар хийтэй байгаа нь адилхан... Өсөхөө аварга чинь ид байхдаа л наадамд 96, 98, 2004, 2007 онуудад шөвгөрөөгүй хүн шүү дээ...
Бат-Орших нь одоо Ганаа гарьд болж таарч байгаа юм. Ганаа гарьдаар начин болсон, нэг нутаг усных. Бие хаа дөхүүтэй...
Бүрэнтөгс нь болохоор Ганбат арслан. Адилхан луу жилтэй, бусдаасаа насаар залуу, бие хаа ойролцоо... Увсын хүчитнүүд билээ...

Ер нь бол бидний үеийнхэн бол бөх гэхээр 6 заанаа л боддог хүмүүс юм байна л даа... энэ Жүгдэрийн заавал 6 хүн бичиж байгаа нь, Цоомоогийн үргэлжил тэр 6 бол бие биедээ л унана өөр хүнд бол унахгүй гэж өдөр бүр шахам бичиж байгаа нь... биднээс хойших болон урдах үеийнхэн бол энэ хэдэн мэдрэл юмнууд гэж бодож магадгүй ээ...

Өсөхөө, Даваабаатар, Санжаадамба 3 бол асуудалгүй сайн бөхчүүд, том цолонд ч хүрцгээх байх...
Содномыг хол явахгүй гар гэж боддог байсан нь алдаа юм шигээ... 2010 онд бол үнэхээр аймаар байлаа шүү дээ, Өсөх-Ирээдүйтэй л улсад шодсон болохоос биш. Наадмын дараа л гэхэд төв цэнгэлдэхэд нэг удаа түрүүлээд, Хөвсгөлд очоод даншгаар Мөнхбаатар арсланд шодуулж байгаад л хаясан... одоо бол түүнийг сайн бөх гэдэгт нь эргэлзэх юм огт алга. Сумъяабазар аваргаас жижигхэн биетэй биш шүү дээ... Сумъяа аваргын тэр Пунцагаа гарьдыг хаяаад заан болдог бичлэг дээр бол үнэн хөөрхөн нарийхан, жижигхэн цагаан юм байгаа биздээ...
Бат-Орших бол бас л аймаар бөх, тэр бие хаа, хүч энэ тэр бол үнэхээр л өөр. Биеэ сайн даачлаад, БӨ-д олон барилдаад ирвэл бас л явна даа... цол ч боломжийн л байна. Өдийн насанд харцага...
Бүрэнтөгс л жул сонсогдож магадгүй. Гэхдээ ноднин намар энэ тэр бол аймаар байсан даа, энэ зун бас Увсад түйвээсэн гэдгийг нь Мөнхбаяр хэлээд байгаа... 1988 оны луу жилтэй гэхээр Ганбат шиг нөгөөдүүлээ аргих үед ингээд л түрүүлээд зогсож байж мэдэх юм...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Bayara » Mon Nov 29, 2010 8:52 pm

Сайхан бичжээ, Цагаанаа. 6 залуу зааны хувьд бүгд 22тойдоо заан цолонд хүрчихсэн байсан. Сүхбат аварга л арай хожуу заан болсон. Гэтэл эдний хамгийн залуу нь болох Бүрэнтөгс одоо 22той, Өсөхбаяр л ганцаараа заан цолтой байна. Тэгэхээр тэдэнтэй харьцуулахад хэцүү л юм. Гэхдээ их гое харьцуулалт байна, ер нь ч яг байна шүү. 6 залуу зааны үед Батэрдэнэ аварга ид байж, гэтэл одоо тийм биш. Тэгэхээр боломжтой ч юм шиг. Санжаадамба энэ янзаараа байвал бусдад боломж олгохгvй дараагийн Баагий аварга болох боломж тун их дээ, гэхдээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Rooney » Tue Nov 30, 2010 4:59 pm

Цагаанаа үнэхээр гоё бичлэгүүд оруулж байна шүү. :eek:
6 заантай харьцуулсан нь нээрэн ч тийм юм шиг санагдаж байна. Баяраа-н бичсэн насны харьцуулалтыг харахад одоо энэ хэдэд жаахан ялгаа байна. Анх 6 заан гарч ирэхэд бөхийн дүрэм өөр байсан болохоор залуудаа гарч ирж амжилт гаргасан. Барьц сонгоно энэ тэр гэж байхгүй бужигнуулж барилддаг, жин багатай хүмүүс амжилт гаргах боломжтой байсан. Одоо бол аль болох тогтуун байж байгаад барьц сонгоно шүү дэ. Ялангуяа наадмаар.
Дээр нь тэр үед бол Баагий аварга Мөнхэрдэнэ 2той л таарчихгүй бол тэгээд л шөвгийн 4-т хоорондоо алалцаад хэн нэг нь хүрээд ирдэг байж гэтэл одоо бол залуус сайжраад хэнтэй ч барилдсан сайн хичээхгүй бол эвгүй болсон юмуу да.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Цоомоо » Tue Nov 30, 2010 5:14 pm

Гэснээс Содном хагалгаа хийлгэж байгаа гэл үү хийлгэх гэж байгаа сураг байсан.
Бас л нэлээн завсарлах нь дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Raldii » Tue Nov 30, 2010 5:33 pm

энэ хэд дээр нэмэгдээд Бат-Эрдэнэ, Мөнхбат, Сангисүрэн 3 лав нэмэгдэнэ. 6 залуу заан бол тогтмол сайн барилддаг байсан. Гэтэл энэ хэд бол үе үе л сайн барилдаад байгаам да. Санжаа бол яахав тогтмол сайн байгаа. Тэгэхээр тариа гэж улаан туг оргисон юм хийлгээд байдаг юм биш байгаа гэсэн хардалт миний хувьд байгаад байна
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Цоомоо » Tue Nov 30, 2010 5:37 pm

Тариа гэж улаан туг оргисон юмыг тас хориод, барьц шодох гэж бас нэг улаан тугийг тас хориодохвол ч энэ хэдээс сайхан сайхан барилдаан гарна даа.
Одоо мэх их цөөрөөд байна. Барьц сонгоод л мордож, өргөж хаясан хүмүүс.
Өмнө нь бол удлаа удлаа гэхэд сэгсийтэл сайхан шахаж татаад л эр бярыг гайхуулцгаадаг байвшд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Raldii » Tue Nov 30, 2010 6:00 pm

гэхдээ энэ хэд бол бас ч гэж барьц сонгох гэдгийн мэдэхгүй шахуу л залуус л да
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby jugder_08 » Tue Nov 30, 2010 7:06 pm

Өсөхбаяр аварга маань энэ 6 залуугийн түрүүлж аварга болсонд нь халаагаа өгөөд зодог тайлах байхдаа. 2011 оны 90 жилийн ойд Санжаадаа найдаад байна даа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Tue Nov 30, 2010 11:30 pm

jugder_08 wrote:Өсөхбаяр аварга маань энэ 6 залуугийн түрүүлж аварга болсонд нь халаагаа өгөөд зодог тайлах байхдаа. 2011 оны 90 жилийн ойд Санжаадаа найдаад байна даа.


энэ одоо сэдэв андуурсан нөхдүүд яваад байна уу тээ... 90 жилээр хэнд найдаж байгаагаа биш 20 жилээр хэнд найдаж байгаагаа бичээч...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby ЦАГААН » Wed Dec 01, 2010 3:49 pm

Улсын цолтой бөгөөд энэ барилдаанд оролцоод 2 даваад 128-д үлдэж болохоор бөхчүүд гэвэл

1. д.ав Г.Өсөхбаяр
2. у.ар Д.Ганхуяг
3. у.ар Б.Ганбат
4. у.ар Х.Мөнхбаатар
5. у.ар Д.Азжаргал
6. у.г И.Доржсамбуу
7. у.г Н.Ганбаатар
8. у.з М.Баяржавхлан
9. у.з Д.Рагчаа
10. у.з Ц.Мягмарсүрэн
11. у.з Д.Бумбаяр
12. у.з Б.Сайнбаяр
13. у.з М.Өсөхбаяр
14. у.з Д.Амгаланбаатар
15. у.з Б.Соронзонболд
16. у.х Г.Элбэг
17. у.х Г.Ганхуяг
18. у.х Л.Пүрэвжав
19. у.х Д.Баасандорж
20. у.х Т.Мөнгөнцоож
21. у.х Ц.Магалжав
22. у.х Т.Амартүвшин
23. у.х Д.Батболд
24. у.х С.Мөнхбат
25. у.х Э.Батбаатар
26. у.х Ч.Чулуунбаатар
27. у.х М.Батжаргал
28. у.х Ө.Даваабаатар
29. у.х Ө.Бат-Орших
30. у.х Баямбажав
31. у.н М.Жамъянпүрэв
32. у.н Ц.Сумъяабэйс
33. у.н И.Ёндонсамбуу
34. у.н Г.Эрхэмбаяр
35. у.н Ц.Лхагвасүрэн
36. у.н Ш.Уламбаяр
37. у.н Ц.Цогтжаргал
38. у.н Өсөх-Ирээдүй
39. у.н Ж.Отгонбаяр
40. у.н Б.Чинзориг
41. у.н Б.Адъяахүү
42. у.н Да.Батбаяр
43. Б.Бадам-Очир
44. у.н Н.Бүрэнбаатар
45. у.н Л.Наранбаатар
46. у.н Г.Олзгэрэл
47. у.н Б.Баянмөнх
48. у.н Ду.Батбаяр
49. у.н Ж.Гансүх
50. у.н Ж.Алтансүх
51. у.н Р.Ганхуяг
52. у.н Д.Лхагвадорж
53. Д.Ганбат
54. у.н М.Цанлиг
55. у.н Б.Насандэлгэр
56. у.н Д.Цогзолдорж
57. у.н П.Ганхүү
58. у.н Б.Бадамдорж
59. у.н Л.Гантулга
60. у.н Л.Нямсүрэн
61. у.н Ж.Бат-Эрдэнэ
62. у.н А.Цацавшир
63. у.н Ж.Оргил
64. у.н Ш.Тогтохбаяр
65. у.н Ц.Содномдорж
66. у.н Э.Энхбат
67. у.н Н.Батзаяа
68. у.н Ч.Баямөнх
69. у.н Т.Санчир
70. у.н Б.Заяамандах

гэсэн 70 хүн байна даа... тэгэхдээ эдгээрээс бас хэд хэд нь унах байхаа...
Энэ барилдааны гол онцлог гэвэл залуучууд олноороо хамрагдаж, биеэ барилгүй сайн барилдахаас гадна хөгшчүүд ч сайн барилдах боломжтой. Наадмаар бол тэд нутгийнхаа нэг дүүг аваад л унадаг, бүүр муухайгаар хэлвэл зарим бөхчүүд маань хэдэн бор юмнаас болоод л унадаг гэх мэт... энэ удаад бол тийм юм байхгүй болохоор БӨХ БҮР ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛЫН хэмжээнд барилдах бололцойтой нь энэ барилдааны хамгийн чухал ач холбогдол нь гэж бодоод байгаа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby erka2 » Wed Dec 01, 2010 10:51 pm

у.з Д.Амгаланбаатар
у.н Б.Заяамандах энэ мэт яг 2 даваач
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Чуугий » Thu Dec 02, 2010 4:08 pm

Мөнхбаатар,Энхбат 2 барилдахгүй болж таарч байх шиг байна.
Солонгосын Сувонд 3,4нд болох дэлхийн цомд явчихаж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby J@x » Thu Dec 02, 2010 7:22 pm

Чуугий wrote:Мөнхбаатар,Энхбат 2 барилдахгүй болж таарч байх шиг байна.
Солонгосын Сувонд 3,4нд болох дэлхийн цомд явчихаж.

Мөнхбаатарыг авая гэж бодож байсан шдээ.
Яг чойрох гэж байна шдээ
Баярлалаа хө :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13312
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby slo mo jones » Thu Dec 02, 2010 7:46 pm

Цагаанаа их сайхан бичжээ. Үнэхээр маш үзүүштэй сайхан барилдаан болох болно.
Үнэхээр л ид хавыг энд л гайхуулах хэрэгтэй. Бүх л хүчтэнгүүд маань байвал улам л сонирхолтой болнодоо.
Чуугий wrote:Мөнхбаатар,Энхбат 2 барилдахгүй болж таарч байх шиг байна.
Солонгосын Сувонд 3,4нд болох дэлхийн цомд явчихаж.


Энэ жаахан харамсалтай мэдээ байна шүү. Мөнхбаатар арслан Энхбат начин гээд энэ барилдаанд нэлээн л өнгө нэмэхээр хүчтэнгүүддээ.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Чуугий » Sun Dec 05, 2010 2:04 am

Ямар ч байсан улсын цолтнуудаас Чулуунбаатар,Пүрэвжав гэсэн харцагууд Сумъяабэйс,Цанлиг,Пэрэнлэйдорж,Насандэлгэр зэрэг начингууд 1,2н даваанд өвдөг шороодоод байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол Үндэсний Бөхийн Холбооны 20 жилийн ой.

Postby Чуугий » Sun Dec 05, 2010 2:09 am

Батсуурийн барилдааныг ёстой олж хараагүй.
Заяамандах барилдаад л давахгүй юу.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests