Нямдорж ба түүний найз нар АРСЛАН цолыг нь энгэрт нь шивүүлж луйвардаад ханаагүй нэмж 1 шөвөг луйвардах гээд байх юм. Хэдхээн хүний амжилтыг зөв зүйтэй тэмдэглэж, хөтөлж чадахгүй ... лойчихсон гэхэд арай дэндүү юм. Бүүр уур хүрээд facebook дээрээ ийм юм бичлээ. Бүүр их хүрвэл нэг сайхан дурсамж бичье дээ. Өмнөхүүдээ гүйцэхгүй бол яанаа гэж бодоод л больчдог гэмтэй болсон хэхэхэхэ ...
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди Пунцагийн Сүхбат. Төрийн наадамд 9 удаа шөвгөрсөн, малгайд нь 9 сайхан шар халзан зураас буй ...
1988 онд ц.а Хишигдоржтой (одоогийн заан) тунаж начин, у.з Даваанямаар 6 давж шөвгөрөөд Дархан аварга Цэрэнтогтоход унасан.
1989 онд у.н Сүхбаатартай (одоогийн заан) тунаж 5, у.з Тулгаатай тунаж 6 давж 2 дахиа шөвгөрөөд у.ар Бат-Эрдэнэтэй (дархан аварга) 7-гийн даваанд тунаж унасан.
1990 онд 6-гийн даваанд у.н Бямбадоржтой (заан) тунаж даваад, 7-гийн даваанд у.з Балжиннямыг (одоогийн аварга) тунаж даваад ЗААН болсон. 8-д Цэрэнтогтох аваргад унасан.
1991 онд түүхт 70 жилийн ойгоор начны болзол хангасан Мөнх-Эрдэнээр 6 (одоогийн арслан), у.з Баяраагаар (гарди) 7, дархан аварга Бат-Эрдэнээр 8 давж Балжинням аваргатай үзүүр булаацалдсан.
1992 онд у.ар Балжиннямтай тунаж 7 даваад, шинээр заан болсон Мөнх-Эрдэнэд 8-ын даваанд унасан.
1993 онд начин болсон Баянбаатараар 6 даваад у.н Баярсайханд унаж, Баярсайхан нь заан болсон.
1994 онд начин болсон Ганбаяраар 6 давж, с.з Гантогтоход 7-гийн даваанд унасан.
Ийнхүү 7-н жил дараалж 6 буюу түүнээс дээш давсан гайхам сайхан амжилт үзүүлсэн байгаа юм. Түүнээс хойш 7 дараалж 6 буюу түүнээс дээш давсан хүмүүс нь А.Сүхбат аварга, Д.Сумъяабазар аварга, Мөнх-Эрдэнэ арслан ... нар л байна.
1995 онд Амараа начинд 5-ын даваанд, 1996 онд ц.н Намжилсүрэнд 4-ийн даваанд будилаантайхан унасан.
1997 онд у.н Сумъяагаар 5 давж, 6-гийн даваанд шинээр начин болсон Элбэгт шороодсон.
2001 онд у.н Ганбаяраар 5 давж у.н Батзоригт (заан) унаж сүүлийн удаа буюу 9 дэхь удаагаа шөвгөрсөн байдаг.
/1998 онд ц.а Мягмарсүрэнд 5-ын даваанд, 1999 онд у.з Ганболдод 5-ын даваанд, 2000 онд у.ар Мөнх-Эрдэнэд 5-ын даваанд тус тус шороодсон байгаа./
Харамсалтай нь МҮБХ -ноос гаргадаг АЛБАН ЁСНЫ бичиг баримтад түүнийг 8 удаа шөвгөрсөн буюу 1 удаа 8, 2 удаа 7, 4 удаа 6, 1 удаа 5 давсан гэж байнга андуу ташаа мэдээлж байна. Албан ёсны баримтаас бусад хүмүүс хуулбарлан хэрэглэдэг тул бүх иш татсан баримтад хүчит баавгай гардийг маань 8 шөвгөрсөн гэж эндүү мэдээлж байгааг засах ёстой.
Гарди маань гарцаагүй 9 удаа шөвгөрсөн бөгөөд 5-ын даваанд ч олон удаа босч барилдаж байсаны дээр 1990 онд болсон МНТ-750 даншиг наадамд лавтай шөвгөрсөн байх (энэ тухай баримт олж чадаагүй), ингээд тооцвол 10 шөвгөрсөн гэж үзсэн ч болох юм.
Олон сумын зааны нэр цээжилсэнгээ мундаг гэж боддог олон "бацаанууд" байгаа. Тэд ядаж ийм юмыг засчихдаг чадартайсан бол үнэлмээр л байна. Хэдэн жилийн дараа мартагдах хэдэн сумын зааны нэр түүх мөн үү? түүхэн бөхчүүдийн амжилтыг үнэн зөв тэмдэглэх нь чухал уу? ...
/улсын цолтой бөхчүүдийн эрэмбэ гээд google -дээд үзээрэй, бүх газар түүнийг 8 шөвгөрсөн гэж МҮБХ-оос иш татсан байгаа./
http://hiimori.mn/92dИнгээд даамжраад байвал бүхэл бүтэн улсын бөхийн түүхэнд 8 шөвгөрсөн гэж бүр мөсөн мөнхрөх юм байна л даа ...