Шуудагдвал харцага болно гэж бодож байгаад тахимдуулчихсанВэбд орсон: 2009-07-21 08:24:43, Уншсан: 1
Их Монгол Улсыг байгуулсны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн их баяр наадмын хvчит бєхийн барилдаанд тав давж улсын начин цол хvртсэн
Хєвсгєл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хилчин” спорт хороо, Замын-Vvдийн шалган нэвтрvvлэх 0108 дугаар анги, “Монгол буйдан” компанийн бєх Цэдэвийн Содномдоржтой уулзаж ярилцлаа. Энэ жилийн vндэсний их баяр наадамд шинээр улсын цол хvртсэн бєхчvvдийн дотроос тунаж цолд хvрсэн гэдгээрээ тэр онцгойрох билээ.
-Юуны ємнє наадамчин олныхоо итгэлийг алдалгvй улсын начин цол авсанд нийт уншигчдынхаа ємнєєс баяр хvргэе.
-Баярлалаа. Монголын нийт ард тvмэндээ, намайг дэмжиж байсан бєхийн хорхойтнууддаа баяр наадмын мэндийг дэвшvvлж, талархал илэрхийлье.
-Ер нь та анх аймгийн арслан болсон vеэсээ л бєх сонирхогчдын анхаарлын тєвд орж, улсын цолд ойрхон бєхєєр нэрлэгдэж ирсэн. Торгон зодогны сэнжигнээс атгасан хvн бvрийн мєрєєдєл болсон улсын цолыг хэзээ авна гэж бодож байв?
-Улсын наадмын дэвжээ гэдэг ам гарч болдоггvй хатуу талбар шvv дээ. Дотроо л зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа базааж явснаас яг энэ жил, эсвэл хойтон начин болно, улсын цол авна гэж бодож тєлєвлєж байсангvй. Тэр єдрийн аз гийж, од гvйнэ гэдэг хоосон vг биш байх.
-Єнгєрсєн жил мєн л цолд хvрэх бєхчvvдийн нэгд нэрлэгдэн улсын наадамдаа анх зодоглож байсан. Гэвч доогуур даваанд євдєг шороодсоныг чинь санаж байна. Биеэ барьж, сандарч тэвдсэн vv?
-Сандарч тулгамдсан тал бий. Хоёрын даваанд Тєв аймгийн Сэргэлэн сумын харъяат, аймгийн заан Ч.Бямбадоржид євдєг шороодсон. Харин энэ жилийн хувьд биеэ барьж, сандарч тэвдэлгvй тайван байсан.
-Энэ жилийн улсын наадмын бэлтгэлээ “Сvvж”-д базаасан байх. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Улсын арслан Х.Мєнхбаатараар ахлуулсан Хєвсгєл аймгийн гал зургадугаар сарын 3-нд Сvvж уулын амралтад гарсан. Энэ жил “Сvvж”-ийн амралт засвартай байсан учир “Хvч” спорт хороо, Хєвсгєл, Ховд аймгийн гэсэн гурван гал л тэнд наадмын бэлтгэлээ базаалаа. Ерєнхийдєє бэлтгэл сайн хангагдсан. Биеийн хvчний болон сэтгэлзvйн бэлтгэлийг сайн хангасны vр дvн гарлаа.
-Улсын цолд хvрсэн барилдаануудын чинь талаар ярилцъя. Єнгєрсєн жил хоёрын даваанд євдєг шороодож байсан. Энэ удаа оноолт хэр таарав?
-Ховд аймгийн заан Ш.Батзоригтой барилдаад тахимдаж давсан. Ер нь аймгийн арслан, заанууд хоёрын давааны тєгсгєлєєс хоорондоо таарч барилддаг болохоор хэцvv.
-Гуравт нутгийн тань ах, улсын начин Б.Баянмєнх амлаж авсан. Мэдээж энэ бол таны нэг давааг гар амар гэтэлгэсэн хэрэг байх?
-Улсын цолны тєлєє барилдаж байгаа залуучуудын хувьд тунаа гэдэг хамгийн хэцvv зvйл. Хэн давсан нь зорилгодоо нэг алхам ойртож, унасан нь дараагийн наадмыг хvлээхээс аргагvй болдог. Тунаанаас гаргаж, даваа ахиулж єгсєн Б.Баянмєнх ахдаа маш их баярласан.
-Аймгийн цолтнуудыг амжилтаар нь эрэмбэлэх журам гарангуут та 2007 онд улсад барилдалгvй Хєвсгєлдєє очин тvрvvлж, хурц арслан болж байсан. Энэ шийдвэр тань хэр vр дvнгээ єгсєн гэж боддог вэ?
-Мэдээж тvлхэц болсон. Хєвсгєлд хоёр дахиа тvрvvлээд ирэхэд эрэмбээрээ цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Б.Соронзонболд, Ж.Баттємєр, Т.Энхтайван нарын ард бичигдэж байлаа. Vvнээс Б.Соронзонболд єнгєрсєн жил шууд улсын заан болсон бол Ж.Баттємєр арслангийн хувьд тэр бvр заалны барилдаанд гардаггvй. Тэгэхээр vндсэндээ гуравт эрэмбэлэгдсэн гэсэн vг. Тэр хэрээр дээшээ барилдах боломж нээгдсэн гэж боддог.
-Наадмын дєрвийн даваанд улсын харцага Т.Амартvвшинтэй оноолт таарч давсан. Энэ даваанд хэнтэй, ямар цолтонтой таарахаа тооцож vзсэн vv?
-Огт тооцоо хийгээгvй. Хэнтэй ч таарсан бай, vнэн хvчийг vзэж барилдахаас хойш тэгж єєрийгєє шатааж, нервтvvлээд яах вэ дээ. Т.Амартvвшин харцагатай барилдахад vндсэн цаг дуусаад хоёр талаар дан золгосны дараа баруун давхар шуудагнаас тойгдож давсан.
-Тавын даваанд хэр догдолсон бэ? Туналаа гэхийг сонсоод юу бодогдов?
-Тавын давааны ам авч байхад юу болж байгаа бол гэх ч юм уу, тэгж догдолж тvгшээгvй. Туналаа гэхэд нь єєрийн барилдаанаа гаргаж, харамсахааргvй сайхан барилдъя гэж бодсон. Т.Єсєх-Ирээдvй начин бол харцага, зааны эрэмбэтэй, энэ хэмжээнд барилдаж байгаа бєх гэдгийг хvн бvр мэднэ. Танай сониноос гаргадаг чансааны хоёрдугаарт бичигдсэн нь ч vvнийг батлах биз ээ. Сайн начинтай тунаж цолд хvрсэн минь нэр тєрийн хэрэг.
-Чансаа гэснээс та улсын цолгvй бєхчvvдээс анх удаа энэ жагсаалтыг тэргvvлсэн бєх. Энэ болзлоо Сонгинохайрхан уулын хишиг 256 бєхийн барилдаанд Т.Єсєх-Ирээдvй начинг орхин тvрvvлснээр хангаж байсан. Тvvнчлэн хоёр жилийн ємнє Нийслэлийн ойд тvрvvлснээр улсын цолгvй бєх улсын цолтнууд зодоглодог барилдаанд тэргvvн байр эзлэх салхийг хагалсан гэж болно. Энэ мэтчилэн нэг биш зvйлээр та анхдагч болжээ. Энэ нь таныг начингаар тогтох бєх биш гэдгийг харуулж байгаа хэрэг болов уу?
-Бєхєд хайртай Монголын ард тvмнийхээ хайр хvндлэлийг дааж, аймгийн арслан байх vеийнхээсээ давсан бэлтгэл хийн энэ єндєр цолыг хамгаалахын тєлєє хичээнэ гэж хэлье. Цолоо батална, ахиулна гэж амлахгvй. Улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг би дээр хэлсэн шvv дээ. Ямартай ч улсын начин цол авснаар хариуцлага нэмэгдэж буйг ухамсарлаж байгаа.
–Начингийн болзол хангасан таван залуугаас шийдвэрлэх даваанд илvv хvч зарсан нь та гэж хэлж болно. Магадгvй энэ нь таны дараагийн даваанд євдєг шороодсон шалтгаан байж мэднэ. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Сэтгэл хєєрч догдолсон тал бий. Зургаагийн даваанд тєвлєрч чадаагvй. Ер нь бол золгож барилдана гэж хvлээсэн нь миний гол алдаа. Засуулыг “Золгоход хоёр минут vлдлээ” гэж хэлэхэд нь “За ингээд шуудагдчихвал харцага цолд хvрлээ дээ” гэж бодоод зогсож байтал Є.Бат-Орших тахимдчихсан. Шинэ харцага энэ жил бэлтгэл сайн байна лээ. Дєрвийн даваанд хvчтэй заан М.Баяржавхланг мєн энэ мэхээрээ давсан шvv дээ.
-Наадмын талбайд барилдахаар гарахад хэн зєвлєгєє, заавар єгч байв?
-Х.Мєнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага, Н.Бvрэнбаатар начин, аймгийн арслан С.Мєнхсvх гээд нутгийн ах нар зєвлєнє. Тэднийхээ vнэтэй зєвлєгєєгvйгээр энэ амжилтад хvрэхэд хэцvv.
-Одоо нэг бус даншиг наадам болох нь. Шинэ начин зодоглох уу?
-Хаана барилдах вэ гэдгээ шийдээгvй байна. Ер нь бол наадам, барилдаан алгасахгvй хvч vзэхийг хичээнэ.
-Монголын залуучуудын холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага єгдєг уламжлал тогтоод арав гаруй жил боллоо. Энэ жилийнхийг та авсан. Хурдан даагаа хаана тавьсан бэ?
-“Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ахынхаа адуунд нийлvvлсэн байгаа. Ганбат ах хурдан морь сонирхдог хvн. Ирэх жилээс уралдуулах байх.
-Аймаг, цэргийн цолтой бєхчvvдийн барилдаанд хэр барилдсанаар нь цолд хvрэх бєхчvvдийг ерєнхийд нь шинждэг. Та энэ жил хэр амжилттай барилдав?
-Хараахан тvрvvлж чадаагvй. Нэг удаа их шєвєгт vлдсэн юм байна. Харин “Аса” циркт болсон улсын цолгvй шилмэл 64 бєхийн барилдаанд тvрvvлсэн. Энэ барилдаанд их шєвгийн бєхчvvд нь тойргоор барилдсан.
-Хэзээнээс бєхєєр хичээллэж эхэлсэн бэ? Удам сударт тань барилддаг хvн бий юу? -Удмын хувьд хоёр талд бий. Аав маань сумын заан цолтой, Тосонцэнгэлдээ олон тvрvvлсэн хvн бий. Ах нар ч гэсэн сумын заанууд. Би арван хvvхэдтэй айлын найм дахь нь. Таван эгч, хоёр ах, хоёр эмэгтэй дvvтэй. Дvv нар сагсан бємбєг, волейболоор хичээллэж, манайх гэдэг спортоор амьсгалсан айл байдаг. Миний хувьд долдугаар анги хvртлээ сумандаа байгаад 2000 онд хотод ирж, 2003 оноос бєхєєр хичээллэсэн. “Арслан” клубт Б.Баттулга багшийн удирдлагад чєлєєт бєхєєр хоёр жил шахам хичээллэж байлаа.
-Одоо хаана бэлтгэлээ базааж байна?
-Би ер нь нэг газар тогтож бэлтгэл хийдэггvй. Єнгєрсєн жил “Хєвсгєлийн хvчтэн” дэвжээ байгуулагдаж, манай нутгийнхан тэнд цугладаг болсон. Миний хувьд нутгийнхантай бэлтгэл хийхээс гадна Говь-Алтай аймгийнхан болон ИШДС дээр очдог. Долоо хоногийн гурван єдєрт нь хvчний, хоёр єдєрт vндэсний бєхийн бэлтгэл хийж, нэг єдєр кросст гvйх, сагс тоглох гэх мэт хєнгєн бэлтгэлээр хєлс гаргадаг.
-Єндєр, жин хэд вэ?
-184 см єндєр. Жингийн хувьд єнгєрсєн жилийн наадмын ємнє 97 кг байсан. Одоо 110 кг дєхсєн байх аа.
-Єєрийнхєє барилдааны онцлогийг хэлбэл?
-Унаган, дархан ч гэх юм уу, тийм мэх байхгvй. Сэрвvv, золгооны аль алинаас барилддаг.
-Ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсан хойно тань “ТЦ”-ийн бєхийн єргєє буланд эргэн уулзъя.
-Ерєєлєєр болог. Энэ дашрамд тєрvvлж єсгєсєн аав, ээж, ахан дvvс, нутаг усныхан, хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг анд нєхєд, тvvнчлэн энэ амжилтад хvрэхэд харамгvй тус дэм vзvvлж ирсэн “Монгол буйдан” компанийн захирал Ч.Ганбат ах, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хамт олон, “Идэр” дээд сургуулийн захирал Зоригт ах нартаа талархал илэрхийлье.