Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Mon Dec 24, 2012 11:31 am


Гурвын даваа

1. С.Мөнхбат у.ав - Д.Дарханбаатар а.з

2. Х.Мөнхбаатар у.а -Л.Батсайхан а.з

3. Г.Эрхэмбаяр у.а - С.Золбаяр а.х

4. Д.Азжаргал у.а - Т.Сүрэнжав а.а

5. Н.Ганбаатар у.г - А.Давааням а.а

6. Д.Баасандорж у.з - Г.Ганцоож а.а

7. М.Өсөхбаяр у.з -Ш.Дарханбат а.а

8. Б.Соронзонболд у.з - Ц.Бямба-Очир а.х

9. Ч.Санжаадамба у.з - Б.Хашбат а.а

10. Ө.Бат-Орших у.х - Б.Дэлгэрсайхан а.а

11. Т.Мөнгөнцоож у.х - Б.Ганхуяг а.а

12. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Суманчулуун а.а

13. А.Цацабшир у.х -Н.Батсуурь а.а

14. Ц.Содномдорж у.х -Д.Амаржаргал а.а

15. А.Бямбажав у.х - Ж.Отгонбаяр у.н

16. И.Ёндонсамбуу у.н - Н.Батсайхан а.а

17. Ш.Уламбаяр у.н - Э.Оюунболд а.а

18. Э.Энхбат у.н - Т.Баасанхүү а.а

19. Б.Гончигдамба у.н - Ш.Шинэбаатар а.а

20. П.Ганхүү у.н - Б.Баатарцол а.а

21. Н.Батзаяа у.н - С.Багахүү у.н

22. Ч.Баянмөнх у.н - Бо.Батжаргал а.а

23. Б.Батмөнх у.н - О.Гантулга а.х.а

24. С.Батсуурь у.н - Б.Ганзориг ц.а

25. А.Батмөнх у.н - Н.Ганзориг а.а

26. Ц.Одбаяр у.н - А.Алтанхуяг а.х.а

27. Б.Амарзаяа у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а

28. Ч.Батчулуун а.х.а - Б.Эрдэнэхүү а.а

Дөрвийн оноолт

1. С.Мөнхбат у.ав - Н.Батсайхан а.а

2. Х.Мөнхбаатар у.а - Н.Ганзориг а.а

3. Г.Эрхэмбаяр у.а - Бо.Батжаргал а.а

4. Д.Азжаргал у.а -Т.Баасанхүү а.а

5. Н.Ганбаатар у.г - Б.Баатарцол а.а

6. Д.Баасандорж у.з - Б.Ганзориг ц.а

7. М.Өсөхбаяр у.з - Б.Дэлгэрсайхан а.а

8. Б.Соронзонболд у.з - Ч.Батчулуун а.х.а

9. Ч.Санжаадамба у.з - Ц.Одбаяр у.н

10. Т.Мөнгөнцоож у.х - Б.Амарзаяа у.н

11. Т.Өсөх-Ирээдүй у.х - Б.Батмөнх у.н

12. А.Цацабшир у.х - Н.Батзаяа у.н

13. Ц.Содномдорж у.х - Б.Гончигдамба у.н

14. А. Бямбажав у.х - Ш.Уламбаяр у.н

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав -Н.Ганзориг а.а

2. Г.Эрхэмбаяр у.а -Н.Батзаяа у.н

3. Д.Азжаргал у.а -Ц.Одбаяр у.н

4. Н.Ганбаатар у.г -Б.Амарзаяа у.н

5. Д.Баасандорж у.з - А.Бямбажав у.х

6. М.Өсөхбаяр у.з - Т.Өсөх-Ирээдүй у.х

7. Б.Соронзонболд у.з - Ц.Содномдорж у.х

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав - гоц мөргөв

2. Г.Эрхэмбаяр у.а - А.Бямбажав у.х

3. М.Өсөхбаяр у.з - Ц.Одбаяр у.н

4. Ц.Содномдорж у.х - Б.Амарзаяа у.н

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав - М.Өсөхбаяр у.з

2. Г.Эрхэмбаяр у.а - Ц.Содномдорж у.х

Наймын даваа

1. С.Мөнхбат у.ав - Г.Эрхэмбаяр у.а
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Bayara » Mon Dec 24, 2012 12:05 pm

Хөгжиж байгаагийн бас нэг илрэл байна. Бөхийн барилдаан сайхан болжээ. Би Богд Хан Уулын барилдааныг бүтэн үзсэн. 12 сарын 15ны хагас сайн өдөр болсон. Яг шөнийн 12 цагт эхлээд өглөөний 05:30д дууссан даа. Манай эндэхийн цагаар бол. Монголын цагаар 14:00-19:30 хүртэл. Надад бол маш өндөр сэтгэгдэл үлдсэн. Монггол бөх хөгжиж байгаа нь мэдрэгдсэн. Бөхчүүд маш шуурхай барилдаж байлээ. Хайнга байснуу яасан мэдэхгүй, барьц бараг сонголцоогүй. 256 бөхийн барилдаан 5 цаг л үргэлжлэв. Уран гоё барилдаанууд ч цөөнгүй гарсан. Увсын Батсуурь түррүүлж манай Ду.Батбаяр үзүүрлэсэн. Өчигдөрийн барилдааныг ч 4-н давааны сүүлээс үзэв. Эндэхийн цагаар шөнө дунд л болох юм даа. Монголд байхдаа шөнө босч аваргуудын лиги үздэг байсан бол, энд шөнө босч Монгол бөхөө үздэг болллоо. Сайхан байна. 29ний барилдааныг ёстой нүд цавчилгүй үзнээ. Эрхэмбаяр арслан сайхан бөх юм, Мөнхбат аваргаас илүү л харагдсан. Наадмаар яагаад ч уначихсан юм бол мэдэхгүй. Монгол бөх хөгжиж байна, үзэхэд урамтай байна, бүх юмыг битгий сөрөг нүднээс хараад байгаасай. Мэдээж илүү сайжруулах, илүү мэнэжмэнт хийх боломж байгаа, одоогийн удирдлагууд үүнийг мэдрээсэй, битгий урьдахтайгаа зууралдаасай л гэж бодож байна. Шүүмжлэх амархан, хийх хэцүү, шүүмжлээд баатар болооод байгаа нөхдүүдээс илүүтэй, санаа, бодлого дэвшүүлж байгаа хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Сумъя аварга бол яаж нэг шүүмжлийдээ гэсэн байртай, ямар ч бодлого байхгүй, тэрний оронд Зоригт начин бол хол илүү байхаар юм билээ. Хүн ер нь 'би' нь ихдээд ирэхээрээ л надад таалагддаггүй юм. Сүхбат аварга баахан би би гэж байснаа одоо овоо томоожсон санагдсан. Эрдэм чадалтай, өөртөө итгэлтэй хүн бол би гэдэггүй юмаа. Баагий аваргыг би сүүлийн үед маш их хүндэлж байна, үнэхээр өөр хүн юм. Хэзээ ч би гэж ярьж байгаагүй. Гэтэл Гантогтох яаж байна, Баагий аваргыг муулаал, үзүүр түрүүнд анх хүргэсэн хүнийгээ шүү, эртээрхэн нэг ярилцлагыг нь уншсан жингээр хол илүү байсан болохоор унахгүй нь аргагүй энэ тэр гэсэн байсан, бас хүн чанар муутай, шүүмжлэгч, би нь ихэдсэн л хүн санагдаж байгаа. Цагтаа би Гантогтохын ганц фэн нь байлаа. Батэрдэнэ аварга үнэхээр олон таван юм ярихгүй байгаад нь би их бахархдаг. Гэтэл Балжаа аварга болохоор Эрдэнэтийн наадмаар Батэрдэнэ аваргыг давж байснаа яриастай. Монггол бөх бидний бахархах зүйл юмаа. Улам илүү хурдан шуурхай барилддаг, барьц сонгохыг хүлээдэггүй тийм зарчим руу яваасай. Заалны барилдаануудаас би энэ зарчмыг олж харж чадаж байнаа. Одооны залуусаас Бүрэнтөгс хийморьтой сайхан залуу санагдаад байгаа. Олон түрүүлэхэд болохгүй юм алга. Манай БатЭрдэнэ гарьд бол бас сайн бөх, жооохон жижигдэх гээл байна. Мөнхбат аварга бол тийм гэхийн аргагүй, аваргын буурь заанаа, Эрхэмбаяр арслан дахиад түрүүлэхэд байг гэхгүй, Санжаадамба бол бие хаа, бяр байна, буурь алга, аварга болохгүй байх вий дээ, болоосой билээ дээ. Содномдоржид бол 2 түрүү байгаа. Бүрэнтөгс бол 3 түрүүтэй, Мөнбат аварга дахиад 2 түрүүтэй. Санжаа 2түрүүтэй. Ганц наадмаар бүгдийг шийдэх бол бас өрөөсгөл л байгаам даа уг нь. Жилийн туршийн амжилтаар нь цол өгвөл жинхэнэ шударга. Тэгвэл Ду.Батбаяр бол арслан цол авах л байсан даа. Бөх хүн, бөхийн барилдаан надад бол ямар ч өөр төрлийн мэргэжлийн спортоос хамаагүй илүү санагддаг даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jugder_08 » Mon Dec 24, 2012 12:33 pm

Бөхийн холбоо чинь хэт хаалттай байгууллага болчоод байна.

шүүмж, шинэ санаачлагыг хүлээн авдаггүй.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Гүртэн » Mon Dec 24, 2012 12:40 pm

jugder_08 wrote:Бөхийн холбоо чинь хэт хаалттай байгууллага болчоод байна.

шүүмж, шинэ санаачлагыг хүлээн авдаггүй.
:eek:

МҮБХ муу ажиллаагүй байх өө. Тэдэнд хийсэн юм маш их бий. Гол нь санал санаачлага, шүүмж н тр хүлээж авдаггүй нь хүмүүсийг их бухимдуулдаг байх. Нэг үзэл бодолтой,зүү орох зайгүй нэгдсэн хүмүүс нэгнийгээ өмгөөлж хамгаалаад хир халдаахгүй юм.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby champion » Mon Dec 24, 2012 1:50 pm

Данзанд зориулаад бїр хайрын шїлэжг бичцэн байна лээ шїї дээ Нямдорж. тийм л їй зайгїй улсууд тэр чигээрээ Дундговь Говь-алтайнхан. ёстой гаднаас юм хїлээж авдаггїй нєхдїїд. Єчигдєр Бєхийн шинэчлэлийн 2дох нэвтрїїлэг нь гарч байна лээ. тэрэн дээр Баянхонгорын Дамдин арслан бас их їнэн їг хэлж байна лээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Darkhan Avarga » Fri Jan 04, 2013 3:34 am

Mанайхаан бичлэгээ үргэлжлүүлээрэй яагаад идэвхгүй болчихвоо.
Darkhan Avarga
 
Posts: 99
Joined: Mon Jul 09, 2012 11:33 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Хашка » Fri Jan 04, 2013 5:17 pm

Галзуу харцага нээрээ бас гоё гоё юм ярина шүү :ногоон:

Image
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby El Payaso » Sat Jan 05, 2013 2:22 pm

хахаха. Ганхуяг гэхдээ Сумьяаг ахаа гэж дууддым байхдаа бараг нэг үе шахуу биддээ? Ер нь мань хүн хүнээс айж ичнэ гэж мэддэг юм уу? дээр А.Сүхбатын шинэ эхнэрийг аймаар шаасан байсан фб дээрээ хахаха...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby champion » Sat Jan 05, 2013 2:30 pm

ах гэж дууддагїй байлгїй дээ. Сумьяагаас ах Ганаа гарьдыг чи л гэдгийн байлээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Takanohana_Nowitzki » Sat Jan 05, 2013 2:32 pm

бараг чацуу л баймаарийн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Тошилоо » Sat Jan 05, 2013 4:34 pm

харцага нүүр номоо эхнэртэйгээ хамт хөтөлдөг юм биш үү
заримдаа утга найруулгын хувьд ямар ч алдаагүй, их соёлтой бичсэн харагддаг
гэтэл заримдаа галзуу бичлэг хийгээд байдаг шүү
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Yes Man » Sun Jan 06, 2013 8:21 am

яахав дээ....галзуу нэрэндээ таарсан амьтан.... өвчин нь хөдөлж байхгүй юу......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Darkhan Avarga » Mon Jan 07, 2013 10:54 pm

Бичдэг байсан найзуудаа хайчсан бэ? Өөр хуудсан дээр бичээд байна уу? Эсвэл 3н жилийн цэрэгт явчихсан уу? хэххэ Та нарынхаа бичлэгийг унших дуртай байсан.
Darkhan Avarga
 
Posts: 99
Joined: Mon Jul 09, 2012 11:33 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Darkhan Avarga » Tue Jan 08, 2013 11:42 pm

та хэдийнхээ бичлэгийг уншиж сэтгэлээн дэвтээж явах юм даа гадаадад
Darkhan Avarga
 
Posts: 99
Joined: Mon Jul 09, 2012 11:33 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Гүртэн » Fri Jan 11, 2013 12:57 pm

Бөх сонирхогч Г.Ууганбаатар: Үндэсний бөхөд шал өөр менежмент хэрэгтэй
11 дүгээр сарын 19 -нд, 09:08 минутанд
Bookmark and Share
Бөх сонирхогч Г.Ууганбаатар: Үндэсний бөхөд шал өөр менежмент хэрэгтэй

Манай сайтын хийморьлог зочин буланд энэ удаа зодог шуудаг өмсөөгүй ч үндэсний бөхийн барилдааныг олон жил идэвхийлэн үзэж, бөхийн холбогдолтой баялаг цуглуулга бий болгосон, бөх шимтэн сонирхогч уригдлаа. Түүнтэй өөрийнх нь цуглуулгын талаар, бас сүүлийн арван тав зургаан жил тасралтгүй үзсэний хувьд, барилдааныг хөндлөнгөөс нь харж байгаа хүний хувьд үндэсний бөхийн хөгжил, хэрхэн хувьсч байгаа талаар санаа бодлыг нь сонслоо.

-Чамайг монголдоо ховорхон үндэсний бөхийн цуглуулгатай гэж сонслоо. Энэ талаар уншигчидтайгаа хуваалцаж яриагаа эхэлбэл?
-1998 оноос хойшхи “Бөх” сонингийн бүх дугаар байгаа. 1999 оны “Миний нутаг сайхан” урлаг спортын тоглолтын аймаг бүрийн тусгай дугаар бүгд байдаг. 1998 оноос өмнөх жилүүдийн сонингууд алаг цоог бий. Анх хоёр ширхэг “Бөх” сонин худалдаж аваад нэгийг нь хайчилж ханандаа наагаад, нөгөөг нь хадгалдаг байлаа.

-Бөхийн цуглуулга олон янз байдаг даа. Ном, оноолт цуваа сэлт, зодог шуудаг эдлэл хэрэглэл, шүлэг найраглал, тэр чиглэлээр гарсан лого медалон... гээд. Бусад төрлийн цуглуулга арвин уу?
-Ном бол цөөн бий. Сонингоос гадна бөхчүүдийн амжилтаар хийсэн нэлээд баян цуглуулга бий. Бөх бүрийн анхлан улсын наадамд зодоглосон цагаас эхлээд одоо хүртэл томоохон барилдаануудад үзүүлсэн амжилт, статистикийг гаргасан.Дотор нь би гурав хуваачихаад байгаа юм. 1990 оноос өмнө болсон барилдаануудын талаарх мэдээлэл тухайн барилдааны их шөвөг, 1990 онд МҮБХ байгуулагдаад “Тамганы баяр” гэж хийсэн түүнээс хойш болсон барилдаануудын мэдээ, 1998 оны Бөхийн өргөөний нээлтийн барилдаанаас хойш одоог хүртэл бүх барилдааны их шөвгийн нэрсийн бүртгэл байдаг юм.

-Бусад сонирхогч, цуглуулагчидтай хэр холбоотой байна, цуглуулгаа солилцож уулзалт зохион байгуулж байна уу?
-Форумаар л нэлээд харилцдаг байлаа, Сүүлийн үед фээсбүүкийн групээс нэлээд хэдэн танилтай болсон. Одоогоор цуглуулга солилцож байгаа юм алга, ер нь олон жилийн баян цуглуулгатай хүн тийм ч олон биш шүү. Бид хоорондоо мэдээлэл л солилцож байна.

Г.Ууганбаярын цуглуулгаас

-Удам сударт бөх байв уу, яагаад бөхийг ингэж их сонирхох болов?
-Удамд бөх бараг үгүй юмаа. Анх сонирхсон түүх гэвэл Баянаа аваргаас эхтэй. 1993 онд манай Ховд аймагт спортын ордны нээлт болж Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтээ бөхчүүд ирсэн. Аварга тэгэхэд барилдаагүй байх. Манай доод талын дүү бид хоёр тэрсхэн л дээ. Нээлтийн барилдаан дууссаны дараа аав маань дүү бид хоёрыг гараад барилдчих гэдэг юм байна. Тэгсэн гарч барилдаад дүүдээ уначихдаг юм. Баянаа аварга намайг үнсээд “Миний хүү чинь яаж байнаа, дүүдээ уначихдаг ” гэж байсан юм. Тэр л анх бөх гэдэг ойлголт авсан анхны мөч байх. Дараагийн бөх рүү гүн оруулсан зүйл бол 1998 оны бөхийн өргөөний нээлтийн барилдаан. Анх л томоохон ордонтой болоод, телевизээр зарлан харуулж, барилдааныг нь шууд дамжуулж байсан. Хоёр барилдаан ойрхон болж Монголросцветметийн ойд А.Сүхбат аварга Б.Бат-Эрдэнэ хоёр барилдаад ойрхон газардаж жижиг аварга шууд малгайгаа булааж аваад туг тойрч байж билээ. Өргөөний нээлтийн барилдаанд Бат-Эрдэнэ аварга түрүүлж, Г.Өсөхбаяр заан үзүүрлэсэн.Ө.Сумъяа начины Увсаас ирж барилдаад бужигнуулдаг чинь тэр шүү дээ. Энэ мэт үйл явдлуудаас л бөхийг гүн шимтэн үзэх болсон. Тэр үед хөдөө орон нутагт ганцхан үндэсний телевиз л гарна. Хаа очиж тэр үед үндэсний телевиз бараг өргөөнд болж байгаа бүх барилдааныг шууд дамжуулдаг байсан байх. Телевизийн мэдээнээс бөх гарна гэсэн зар харчихаад бөөн баяр болдог байлаа шүү дээ.

-Сүхбат аваргын фэн гэл үү, яагаад жижиг аваргыг шүтэх болов?
-1999 оны улсын наадамд А.Сүхбат аварга маань заан цолтой Д.Сумъяабазартай барилдаж татуулаад унаж байсан даа. Яг аваргыг шүтэж үзсэн анхны наадам тэр байсан. Дараа жилийнх нь наадмаар түрүүлж магнай хагартал баярлуулж байлаа. Тэрнээс хойш аварга маань олонч наадамд намайг баярлуулсандаа. Сүүлд зодог тайлахад нь дотор харлаад хэцүү л байсан. Би зоолттой дархан аварга болно л гэж боддог байлаа. 1999 оны найман сард манай аймагт “Алтайн унага” баруун бүсийн даншиг наадам болсон юм. Дунд сургуулийн сурагч би Улаанбаатарт амарч байгаад даншигийн өмнө онгоцоор Ховд явахад, Б.Гантогтох гарьдтай суудал зэрэгцэж таарсан. Манай дүү гарьдын фэн. Тэр жил тэр хоёр хоёулаа зургаагийн даваанд унасан байсан юм. Тэр үед онгоцонд Бөх сонин тараадаг байсан. Гантогтох гарьдын “Жил бүрийн зургаагийн даваа надад хатуу таардаг” гэсэн гарчигтай ярилцлагатай сонинг би хажууд нь уншаад байхгүй юу. Тэгсэн Ганаа заан “Ах нь өөрийнхөө ярилцлагыг нэг уншья” тэх үү гээд нүүр хагарч яриа өрнүүлж байлаа. Гантогтох заан тэр даншигт түрүүлж бөхчүүдээс анх удаа пажеро жийпээр шагнуулж байлаа шүү дээ.

-Бөхчүүдтэй хэр танил вэ?
-Ховдынхоо бөхчүүдтэй танил даа, ажил ихтэй болохоор тэр бүр бөхийн өргөөнд очиж үзээд байж чадахгүй байна. Анхнаасаа телевизээр үзээд сурчихсан ч юм уу (инээв). Өргөөнд үзэх сайхан л даа, гэхдээ гэртээ бол илүү тухтай, орилох үедээ орилоод эмоцио гаргаад сууж байх нь гоё шүү дээ.

-Бөх сонирхогчийн хувьд, барилддаггүй хөндлөнгийн хүний хувьд бөхийн хөгжлийн талаар таны бодол?
-МҮБХ ажлаа сайн хийсэн. Одоо бол ажлаа өгөх цаг нь болсон байхаа.Өнөөдөр шал өөр арга барил менежмент хэрэгтэй. Р.Нямдорж гуайн 1990 онд ажиллаж байсан, одоо байгаа арга барил яг хэвээрээ л байна шүү дээ. Түүнээс хойш арав илүү жил өнгөрөөд, нийгэм маш хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа. Менежментийг заавал бөх юмуу, бөхийн зүтгэлтэн ч хийх албагүй л дээ. Сайн менежмент хийдэг хүнээр хийлгэх хэрэгтэй. Үзэгчид жилээс жилд цөөрч байгаа нь бидний нүдний өмнө ил байна.

-Хаялцах барьц хэрэгтэй юу?
-Цаг хугацааны хувьд бол хэрэгтэй. Хаялцах барьц гарч ирэхээс өмнө даваа гялалзаад өндөрлөхөд төгсгөлд нь хоёр нөхөр үлдээд бүтэн цаг барилдчихдаг байсан. Түүнээс болоод тухайн барилдаан өөрөө сунжирдаг тал их ажиглагддаг байлаа. Гэхдээ сунжирсан ч гэсэн түүний нэг сайн тал нь жинхэнэ хүчээ шавхдаг байсанд оршино. Одоо бол ядраад байх шаардлагагүй, золгосон болоод л хүлээж байгаад азаа үздэг болжээ. Хаялцах барьцны сул талууд зөндөө л байна. Нэгдүгээрт бөхчүүдийг маш их масслуулж байна. Иддэг уудаг юм нь ч өөр боллоо. Хөдөлгөөн удааширч, мэх хумигдаж эхэллээ. Арав орчим мэхэнд л эргэлдэж байх шив дээ. Бие жижигтэй шуугиулсан барилдаан үзүүлдэг хүнд үзэгчид ямар их дуртай байна. Э.Энхбат, Т.Баасанхүү нарыг барилдахаар илүүтэй балиашиглаж, хүндэтгэлтэй ханддаг. Хүлээж зогсоод байх шаардлага ч тэдэнд байхгүй л дээ. Хоёрдугаарт аймгуудын наадмыг яг зэрэг улсын наадамтай нэгэн цаг хугацаанд явагддаг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол улсын наадмын өмнө юмуу хойно хийхээр өнөөх улсын цолтнууд маань очоод сумын заанд “ойчоод” байна шүү дээ. Аймгуудын бөхийн холбооны үйл ажиллагааг сайжруулэх хэрэгтэй. Гадны аймгийн бөхчүүдийг барилдуулдаггүй, дээшээ бөхийнхөө тоог худлаа мэдээллэдэг, оноолтон дээр будлиан хийдэг тэр дураараа нөхдүүдэд хяналт тавих цаг болсон.Тэгж байж энэ будлиан завхрал жаахан ч гэсэн багасах болов уу. Ер нь яаж бодсонч аймагт 512 суманд 128 бөх барилдана гэдэг утгагүй. Сумын наадам ч бүр хяналтаас гараад явчихлаа. Мөн аймгийн цолтныг эрэмбэлэхдээ улсын наадмын амжилт, аймгийн наадмын амжилт хоёрыг нийлүүлж байгаад эрэмбэлдэг. Миний бодлоор энэ буруу. Улсын наадамд гурав болон дөрөв давсан амжилтаар эрэмбэлэх шаардлага байхгүй. Тэр хүн үнэхээр улсын цолонд хүрнээ л гэж бодож байгаа бол улсдаа л барилдана биз. Харин улсын цолонд зүтгэхийн оронд эрэмбээ дээшлүүлмээр байна гэж үзэж байгаа бөх аймагтаа зодоглсон нь дээр болов уу.

-Бөх үзэгчдийн тоо илт цөөрөх болсон шиг. Таны бодол?
-Зургаан зааны үед манай ээж, эмэгтэй дүү нар хүртэл бөх үздэг байлаа шүү дээ. Манай эмэгтэй дүү Цэрэнпунцаг гарьдыг дэмждэг, эрэгтэй дүү маань Гантогтох гарьдыг дэмжинэ. 2000 онд шүтээнүүд нь долоогийн даваанд таарч эмэгтэй дүүг маань уйлуулж л байлаа. Тухайн үед эмэгтэй хүн хүртэл бөхийг тэгж үзэж байсан. Гэтэл одоо миний эргэн тойронд бөх үздэг эрэгтэй хүн ч цөөхөн болжээ. Энэ бүхний эцсийн буруутан нь бөхийн холбоо шүү дээ. Өөрсдийн талыг бүрдүүлсэн хурал хийгээд түүгээрээ сонгуулаад, бөхийг урсгалаар нь явуулдаг тийм л болчихоод байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажил амьдралд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
-Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье

хийморь.мн-с
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Fri Jan 11, 2013 1:15 pm

Тэр Монголросцветметийн барилдааны өмнө Бөхийн өргөөний нээлтийн барилдааны 1-ийн давааг явуулж байлаа. Анхны барилдаан нь нээлтийн барилдаан бойх ёстой гээд.
Монголросцветметийн барилдааны үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аварга Сүхбат заан 2 үлдсэн. Яг нөгөө мундаг зөрчлийн оргил үе. Барилдаан ч биш, Сүхбат шарандаа мөргөөд л, цохиод л бөөн юм болсон. Тэгээд яг хэн нь давсын мэдэхгүй, бай шагналыг нь яаж ч өгсийн нэг тийм юм болж байлаа.

Маргааш нь Бөхийн өргөөний нээлтийн барилдаан болж Сумъяа начин шуугиулсан даа.
Сүхбатыг хүртэл хаясан санагдаж байна.
Баянмөнх аварга нэлээн дээр гарч ирээд, Өсөхбаярыг авч тахимаа өгөөд л.

3-т Бат-Эрдэнэ аварга гоц мөргөөд, Өсөхбаяр - Сумъяа начинтай тунаж, Сумъяа начин хөлийг нь авсан байж байгаад унаж байлаа.
12 настай үзэж байсан гэж бодохоор их жоохон байж дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Darkhan Avarga » Fri Jan 11, 2013 11:05 pm

Бямбажав харцага хэзээнээс ингээд муудчихваа. Бид 2 нас чацуу юмсан. Даваабаатар харагдахаа ч больж.
Darkhan Avarga
 
Posts: 99
Joined: Mon Jul 09, 2012 11:33 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Takanohana_Nowitzki » Wed Jan 16, 2013 5:30 pm

М.Батжаргал харцага аймгийнхаа засаг ноёны орлогч болсон гэв үү дээ, хэхэхэ.
нээрээ Монгол бахархалын өдрөөр барилдааны шонхор шувууг бахархалт шувуугаар зарлах ёслол нтр гэж болсымаа даа. Тэгсэн Батэрэй Мөнхбаатар дэвэлт хийсэн бна лээ шд, ард нь яваа нөхөд инээлдээл хэхэхэ.
Гэснээс Батэрэй туучий бүр харагдахаа байлаа, Монгол туургатнаас хойш бараг барилдсангүй юу, бэртсийм байхдаа?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby champion » Thu Jan 17, 2013 4:03 pm

наадмаар мєнхбаатар арслан тэгж шонхорын дэвэлтээр дэвээд унасан. батэрэйг тэгж гарч ирэнгїїт нь за энэ унах нь дээ гэсэн чинь унасан даа. тэгж дэвэхэд их хїч шаарддгийм шиг байгаан. хэхэх
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Wed Jan 23, 2013 2:17 pm

Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр
Архангай Батцэнгэл – 1973
Улсын наадмын дэвжээнд тасралтгүй 21 жил барилдахдаа 121 давж, 17 удаа өвдөг шороодсон байна. Дая/ав А.Сүхбатад 3 удаа, У/ав Д.Сумъяабазарт 2 удаа, У/ар Б.Ганбат, У/ар Д.Мөнх-Эрдэнэ, У/г Ж.Бат-Эрдэнэ, У/з Ё.Ишгэн, У/з Д.Бумбаяр, У/з Б.Соронзонболд, У/х Ж.Намжилдорж, У/х Л.Пүрэвжав, У/н Д.Ганболд, У/н У.Сүхбаатар, У/н Б.Бадамдорж, У/н Б.Сугаржаргал нарт тус бүр 1 удаа өвдөг шорооджээ. Наадмын дэвжээнд зөвхөн аварга цолтой бөхөд л нэгээс олон удаа өвдөг шороодсон бөгөөд мөн улсын цолтой бөхчүүдэд л тахим буулгаж байжээ. Төрийн 9 хөлт цагаан тугаа 121 удаа тойрохдоо У/ав Д.Сумъяабазарыг 6 удаа, У/г Б.Гантогтохыг 3 удаа, У/ар Д.Ганхуяг, У/ар Х.Мөнхбаатар, У/г Д.Рагчаа, У/з Д.Бумбаяр, У/х Д.Батболд, У/н Л.Нямсүрэн, У/н Б.Заяамандах нарыг тус бүр 2 удаа мөн түүнчлэн Д/ав Ж.Мөнхбат, Д/ав Б.Бат-Эрдэнэ, Дая/ав А.Сүхбат, У/ар Б.Чойжилсүрэн, У/ар Б.Ганбат, У/ар Д.Мөнх-Эрдэнэ зэрэг улсын цолтой 30 гаруй бөхийг давжээ. Улсын начин цолыг 1995 онд Д/а Ж.Мөнхбатаар, Улсын заан цолыг 1995 онд У/г Б.Гантогтохоор, Улсын арслан цолыг 2002 онд мөн У/г Б.Гантогтохоор, Улсын аварга цолыг 2003 онд У/ав Д.Сумъяабазараар, Далай аварга цолыг 2005 онд мөн У/ав Д.Сумъяабазараар, Даян аварга цолыг 2009 онд Улсын арслан Д.Ганхуягаар тус тус хүртжээ. Тэрбээр улсын 6 цол хүртэхдээ ердөө дөрөвхөн хүнээр хүртсэн нь сонин тохиол юм. Б.Бадамдоржийг начин, Б.Соронзонболдыг заан, Ж.Бат-Эрдэнийг гарьд, Б.Сумъяабазар, Б.Ганбат нарыг арслан цолонд хүргэсэн байна. У/х М.Батжаргал, У/н Л.Нямсүрэн, А/а Я.Адъяасүрэн, А/а А.Отгонбаатар, А/а Т.Энхтайван, А/а Ч.Булганхүү, А/а Г.Отгонбаатар, А/н Э.Элбэгбаяр нарын 8 бөхийг начин цолноос, У/н С.Даваасамбуу, У/н М.Цанлиг, У/н Б.Баянжаргал, У/н Ш.Тогтохбаяр, У/н Н.Батзаяа, У/н Б.Заяамандах, У/н Б.Сумъяа нарын 7 бөхийг харцага цолноос, У/г Д.Рагчаа, У/х Г.Ганхуяг, У/х Д.Батболд, У/х Г.Алтангэрэл нарын 4 бөхийг заан цолноос, У/ар Х.Мөнхбаатар, У/г М.Баяржавхлан, У/г Д.Рагчаа нарын 3 бөхийг гарьд цолноос, У/ав Д.Сумъяабазар / 2 удаа /, У/г Б.Гантогтох нарыг арслан цолноос, У/ар Д.Ганхуягыг аварга цолноос тус тус мулталжээ. Нийт 5 бөхийг цолонд хүргэсэн нь наадмын дэвжээнд өвдөг шороодсон барилдааны 29,4%-ыг эзлэж байгаа бол 25 бөхийг 26 удаа цол авах даваанд хаясан нь наадмын дэвжээнд давсан нийт барилдааны 21,4%-ийг эзлэж байна. Улс аймгийн цолгүй 2 наадамд, Цэргийн заан цолтой 1 наадамд, Улсын заан цолтой 7 наадамд, Улсын арслан цолтой 1 наадамд, Улсын аварга цолтой 2 наадамд, Далай аварга цолтой 4 наадамд, Даян аварга цолтой 3 наадамд зодголжээ. Улсын наадмын дэвжээнд дунджаар 5,7 давж байсан нь барилдсан наадам бүрдээ начин цол хүртэх хэмжээнд барилдаж байсан байна. “Зургаан залуу заан”-аас У/г Ц.Цэрэнпунцагтай наадмаар барилдаж байгаагүй ба одоогийн байдлаар Г.Өсөхбаяр 1-3 А.Сүхбат, Г.Өсөхбаяр 6-2 Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр 3-0 Б.Гантогтох, Г.Өсөхбаяр 1-1 Б.Ганбат гэсэн харьцаатай байна.
1992 он – 2 даваанд У/з Ё.Ишгэнд унасан
1993 он – 2 даваанд У/н Д.Ганболдод унасан
1994 он – А/а Б.Адъяахүүгээр 3 давж 4 даваанд У/н Ж.Намжилдоржид унасан
1995 он – У/ар Б.Чойжилсүрэнгээр 3
У/з Ч.Гочоосүрэнгээр 4
Д/ав Ж.Мөнхбатаар 5
У/н Д.Сумъяабазараар / т / 6
У/з Б.Гантогтохоор / т / 7 давж 8 даваанд У/з Д.Мөнх-Эрдэнэд / т / унасан
1996 он – У/н Ю.Алтансүхээр 3 давж 4 даваанд Ц/а У.Сүхбаатарт унасан
1997 он – У/н Б.Хүрэлбаатараар 3
А/з Б.Баттогтохоор 4
У/з Д.Сумъяабазараар / т / 5 давж 6 даваанд У/н А.Сүхбатад / т / унасан.
1998 он – У/н Т.Нармандахаар 3
У/н Ш.Батхуягаар 4 давж 5 даваанд У/н Д.Бумбаярт унасан
1999 он – А/а Г.Олзгэрэлээр 3
А/а Ц.Магалжаваар 4
У/н Д.Бумбаяраар 5
У/з Б.Гантогтохоор 6
У/ар Д.Мөнх-Эрдэнээр 7 давж 8 даваанд У/з Д.Сумъяабазарт / т / унасан
2000 он – А/а Л.Отгонбаяраар 3
А/а С.Даваасамбуугаар 4
У/н Ц.Мягмарсүрэнгээр 5
Ц/а Ц.Цэрэнчимэдээр 6
У/з Б.Ганбатаар 7 давж 8 даваанд У/з А.Сүхбатад / т / унасан
2001 он – З/б Д.Чулуунаар 3
А/з Д.Батболдоор 4
А/а Я.Адъяасүрэнгээр 5
А/н Л.Наранбаатараар 6
У/з Д.Сумъяабазараар / т / 7
У/н Д.Бумбаяраар / т / 8 давж 9 даваанд У/ар А.Сүхбатад унасан
2002 он – А/н Л.Пүрэвжаваар 3
А/а Р.Түвшинбаатараар 4
А/н М.Батжаргалаар 5
У/н До.Ганхуягаар 6
У/з Д.Сумъяабазараар / т / 7
Д/ав Б.Бат-Эрдэнээр 8
У/з Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2003 он – А/н С.Доржготовоор 3
А/н Д.Ганбатаар 4
А/з Л.Нямсүрэнгээр 5
А/а С.Даваасамбуугаар 6
У/з И.Доржсамбуугаар 7
У/ав А.Сүхбатаар / т / 8
У/з Д.Сумъяабазараар 9 давж түрүүлсэн
2004 он – З/б П.Даваажаваар 3 давж 4 даваанд А/н Л.Пүрэвжавт унасан
2005 он – З/б Б.Сосорбурамаар 3
А/з Л.Нямсүрэнгээр 4
З/б Э.Элбэгбаяраар 5
А/а М.Цанлигаар 6
У/н Д.Рагчаагаар 7
У/н Х.Мөнхбаатараар 8
У/г Д.Сумъяабазараар 9 давж түрүүлсэн
2006 он – А/н Б.Батчулуунаар 3
А/н Б.Мягмардоржоор 4
У/н Т.Энхтуяагаар 5
А/з Б.Баянжаргалаар 6
У/х Г.Ганхуягаар 7
У/х М.Баяржавхлангаар 8 давж 9 даваанд У/г Д.Сумъяабазарт / т / унасан
2007 он – А/н М.Баярсайханаар 3
А/н Б.Заяамандахаар 4 давж 5 даваанд А/а Б.Бадамдоржид унасан
2008 он – З/б Б.Батбаатараар 3
А/н З.Соёмбоор 4
А/а А.Отгонбаатараар 5
А/а Ш.Тогтохбаяраар 6 давж 7 даваанд А/а Б.Соронзонболдод унасан
2009 он – У/н М.Болдбаатараар 3
А/з Б.Буянмөнхөөр 4
А//а Т.Энхтайванаар 5
А/а Н.Батзаяагаар 6
У/н Д.Батболдоор 7
Уар Х.Мөнхбаатараар 8
У/ар Д.Ганхуягаар 9 давж түрүүлсэн
2010 он – У/н Д.Нямхүүгээр 3
А/н Х.Мөнхжаргалаар 4
А/а Ч.Булганхүүгээр 5
А/а Б.Заяамандахаар 6
У/з Б.Сайнбаяраар 7
У/з Д.Рагчаагаар 8 давж 9 даваанд У/з Б.Ганбатад унасан.
2011 он – З/б Д.Пүрэвдоржоор 4
А/а Га.Отгонбаатараар 5
А/а Б.Сумъяагаар 6
А/а Г.Алтангэрэлээр 7 давж 8 даваанд У/н Ж.Бат-Эрдэнэд унасан
2012 он – З/б Б.Жавхлангаар 3 давж А/з Б.Сугаржаргалд унасан.
Чөлөөт бөхийн ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл
ОУХМ, МУГТ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby meesh » Wed Jan 23, 2013 2:30 pm

:eek: Сайхан стат байна...Сэдэв рүү хуулчаач...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Fri Jan 25, 2013 1:07 pm

Авгаансамдангийн Сүхбат
1971 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Даян аврага
Улсын наадмын дэвжээнд 14 жил барилдахдаа 99 барилдаан хийж 88 давж, 11 удаа өвдөг шороодсон байна. У/ар Д.Мөнх-Эрдэнэд 3 удаа, У/г Ц.Цэрэнпунцагт 2 удаа, Дая/ав Г.Өсөхбаяр, У/ав Д.Сумъяабазар, У/г Б.Гантогтох, У/з Ц.Мягмарсүрэн, У/н М.Жамъяанпүрэв, өөрийн шавь У/з Д.Амгаланбаатар нарт тус бүр 1 удаа өвдөг шорооджээ. Наадмын дэвжээнд зөвхөн гарьдаас дээш цолтой бөхөд л нэгээс олон удаа өвдөг шороодсон бөгөөд мөн улсын цолтой бөх болоод хожим улсын цол хүртсэн бөхчүүдэд л тахим буулгаж байжээ. Наадмын дэвжээнд 88 удаа давахдаа Дая/ав Г.Өсөхбаяр, У/г Б.Гантогтох, У/з Ч.Батзориг нарыг 3 удаа, У/х Г.Ганхуягыг 2 удаа мөн түүнчлэн Д/ав Б.Бат-Эрдэнэ, У/ав О.Балжинням, У/ав Д.Сумъяабазар, У/ар Б.Ганбат, У/ар Д.Азжаргал, У/г Ц.Цэрэнпунцаг, У/г Д.Баяраа зэрэг улсын цолтой 40 гаруй бөхийг давжээ. Улсын начин цолыг 1993 онд У/г Д.Баяраагаар, Улсын заан цолыг 1997 онд У/ав О.Балжиннямаар, Улсын арслан цолыг 2000 онд У/г Б.Гантогтохоор, Улсын аварга цолыг 2001 онд Д/ав Б.Бат-Эрдэнээр, Далай аварга цолыг 2004 онд мөн У/г Б.Гантогтохоор, Даян аварга цолыг 2001 онд 10 давсан амжилтаа үнэлүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар тус тус хүртжээ. Тэрбээр ердөө Ц.Мягмарсүрэн, Д.Амгаланбаатар нарыг сүүлийн зодголсон 2 наадмаараа л заан цолонд хүргэснээс өөр цолтон төрүүлээгүй байна. А/а Р.Дамдин, А/з И.Батсайхан нарыг начин цолноос, У/н Г.Олзгэрэл, У/н Ж.Алтансүх, У/н Б.Насандэлгэр, У/н Б.Сэр-Од нарын 4 бөхийг харцага цолноос, У/х Г.Ганхуяг, У/х Э.Батбаатар, У/х Л.Пүрэвжав нарын 3 бөхийг заан цолноос, У/г Б.Гантогтохыг / 2 удаа / арслан цолноос тус тус мулталжээ. Нийт 2 бөхийг цолонд хүргэсэн нь наадмын дэвжээнд өвдөг шороодсон барилдааны 18,2%-ыг эзлэж байгаа бол 10 бөхийг 11 удаа цол авах даваанд хаясан нь наадмын дэвжээнд давсан нийт барилдааны 12,5%-ийг эзлэж байна. Улсын наадамд 14 удаа тунаж барилдахдаа 6 удаа давж, 8 удаа өвдөг шороодсон байна. Аймгийн арслан цолтой 2 наадамд, Улсын начин цолтой 3 наадамд, Улсын заан цолтой 3 наадамд, Улсын арслан цолтой 1 наадамд, Улсын аварга цолтой 3 наадамд, Далай аварга цолтой 2 наадамд зодголжээ. Улсын наадмын дэвжээнд дунджаар 6,3 давж байсан нь барилдсан наадам бүрдээ харцага цол хүртэх хэмжээнд барилдаж байсан байна. “Зургаан залуу заан”-аас улсын наадмын дэвжээнд бусад 5 өрсөлдөгчөө давсан нь Сүхбат болоод Сумъяабазар аваргууд л байдаг. Сүхбат 3-1 Өсөхбаяр, Сүхбат 1-1 Сумъяабазар, Сүхбат 1-0 Ганбат, Сүхбат 3-1 Гантогтох, Сүхбат 1-2 Цэрэнпунцаг гэсэн харьцаатай байна. Бусад “заануудтайгаа” 14 удаа барилдахдаа 9 удаа давсан нь 64% болж байна. Улсын арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй улсын цолтой 13 / У/ар-1, У/з-1, У/х-5 У/н-6 / шавь бэлтгэн гаргажээ.
1992 он - А/а Ж.Ганзоригоор 3 давж 4 даваанд У/н Д.Мөнх-Эрдэнэд / т /унасан
1993 он - У/н Д.Сэрээтэрээр 3
Ц/а П.Ганбаяраар / т / 4
У/з Д.Баяраагаар 5
У/н Ш.Батхуягаар 6 давж 7 даваанд У/з Д.Мөнх-Эрдэнэд / т /унасан
1994 он - З/б Д.Сэржбүдээгээр 3
У/н Б.Баянбаатараар 4 давж 5 даваанд У/н Ц.Цэрэнпүнцагт / т / унасан
1995 он - З/б Д.Намдагаар 3 давж 4 даваанд А/а М.Жамьянпүрэвт унасан
1996 он - Барилдаагүй
1997 он - А/а Д.Пүрэвсүрэнгээр 3
У/н М.Жамьянпүрэвээр 4
У/з Б.Гантогтохоор 5
У/з Г.Өсөхбаяраар / т / 6
У/ав О.Балжиннямаар 7 давж 8 даваанд У/ар Д.Мөнх-Эрдэнэд / т /унасан
1998 он - У/н Д.Лхагва-Очироор 3
А/а Г.Батбаатараар 4
У/н Ч.Батзоригоор / т / 5
А/а Б.Ганбатаар 6 давж 7 даваанд У/з Ц,Цэрэнпунцагт / т / унасан
1999 он - У/н Ж.Даваажаваар 3
А/а Г.Ганхуягаар 4
У/н Ч.Батзоригоор 5 давж 6 даваанд У/з д.Сумьяабазарт / т /унасан
2000 он - А/а Д.Болдоор 3
А/а Д.Азжаргалаар 4
У/н Ч.Батзоригоор 5
А/а Ц.Сумьяабэйсээр 6
У/з Д.Сумьяабазараар / т / 7
У/з Г.Өсөхбаяраар / т / 8
У/з Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2001 он - З/б Д.Сэргэлэнгээр 3
У/н Д.Жавзанжамьянаар 4
У/н П.Моломжамцаар 5
А/а Ш.Зоригтоор 6
А/а Г.Ганхуягаар 7
У/н Д.Одгэрэлээр 8
У/з Г.Өсөхбаяраар / т / 9
Д/а Б.Бат-Эрдэнээр 10 давж түрүүлсэн
2002 он - Ц/з Д.Чулуундаваагаар 3
А/н Д.Баасандоржоор 4
У/з Д.Хишигдоржоор 5
А/з Д.Пэрэнлэйдоржоор 6
У/з Д.Бумбаяраар 7 давж 8 даваанд У/з Б.Гантогтоход / т / унасан
2003 он - У/н Б.Пүрэвээр 3
А/н Т.Санчираар 4
У/н Ц.Цэрэнхүүгээр 5
А/а Г.Олзгэрэлээр 6
А/а Э.Батбаатараар 7 давж 8 даваанд У/ар Г.Өсөхбаярт / т / унасан
2004 он - У/н Р.Цоггэрэлээр 3
А/н Б.Очгэрэлээр 4
А/з И.Батсайханаар 5
А/а Ж.Алтансүхээр 6
А/н Л.Пүрэвжаваар 7
У/г Ц.Цэрэнпүнцагаар 8
У/г Б.Гантогтохоор 9 давж түрүүлсэн
2005 он - У/н С.Дэлгэрбатаар 3
А/н Н.Түвшинбаяраар 4
А/а Р.Дамдингаар 5
А/н Б.Насандэлгэрээр 6 давж 7 даваанд У/х Ц.Мягмарсүрэнд унасан
2006 он - З/б Р.Баяржаргалаар 3
А/н Б.Баянмөнхөөр 4
У/х Ц.Чулуунбаатараар 5
А/а Б.Сэр-Одоор 6 давж 7 даваанд У/н Д.Амгаланбаатарт унасан
Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн. 1 удаа 10, 2 удаа 9, 3 удаа 7, 4 удаа 6, 1 удаа 5 давсан байна.
Сонирхогчийн сумогын дэлхийн хошой аврага / 1995, 1997 / хошой хүрэл / 1996, 2005 /
чөлөөт бөхийн ази тивийн аврагийн мөнгө / 1995 / хүрэл / 1993 /
ОУХМ, МУГТ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby champion » Fri Jan 25, 2013 1:08 pm

uuganaa_2491 wrote:Авгаансамдангийн Сүхбат

:eek:
Last edited by champion on Fri Jan 25, 2013 1:09 pm, edited 1 time in total.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby uuganaa_2491 » Fri Jan 25, 2013 1:09 pm

Долгорсүрэнгийн Сумъяабазар
1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Улсын аварга.
Улсын наадмын дэвжээнд 16 жил барилдахдаа 117 барилдаан хийж 102 давж, 15 удаа өвдөг шороодсон байна. Дая/ав Г.Өсөхбаярт 6 удаа, Д/ав Б.Бат-Эрдэнэд 2 удаа, Дая/ав А.Сүхбат, У/ар Д.Мөнх-Эрдэнэ, У/г Б.Гантогтох, У/г Ц.Цэрэнпунцаг, У/г Н.Ганбаатар, У/з Б.Сайнбаяр, У/н Н.Мөнхжаргал нарт тус бүр 1 удаа өвдөг шорооджээ. Наадмын дэвжээнд зөвхөн аварга цолтой бөхөд л нэгээс олон удаа өвдөг шороодсон бөгөөд мөн улсын цол хүртсэн бөхчүүдэд л тахим буулгаж байжээ. Наадмын дэвжээнд 102 удаа давахдаа У/г Ц.Цэрэнпунцагыг 4 удаа, А/а Б.Шаравдоржийг 3 удаа, Дая/ав Г.Өсөхбаяр, У/з Ц.Мягмарсүрэн, У/з Д.Бумбаяр, У/х Г.Элбэг, У/н Б.Бадамдорж, А/з И.Батсайхан нарыг 2 удаа мөн түүнчлэн Д/ав Д.Цэрэнтогтох, Д/ав Б.Бат-Эрдэнэ, Дая/ав А.Сүхбат, У/ав С.Мөнхбат, У/ар Д.Ганхуяг, У/ар Б.Ганбат, У/ар Д.Азжаргал, У/ар Д.Мөнх-Эрдэнэ, У/г Б.Гантогтох зэрэг улсын цолтой 40 орчим бөхийг давжээ. Улсын начин цолыг 1994 онд Д/а Д.Цэрэнтогтохоор, Улсын заан цолыг 1996 онд У/г Ц.Цэрэнпунцагаар, Улсын арслан цолыг 2006 онд Дая/ав Г.Өсөхбаяраар, Улсын аварга цолыг 2006 онд У/ар Д.Азжаргалаар тус тус хүртжээ. Г.Өсөхбаярыг аварга, далай аварга цолонд хүргэж, Б.Сайнбаяр, Н.Ганбаатар нарыг сүүлд барилдсан 2 наадмаараа заан цолонд хүргэсэн байна. У/х Ц.Магалжав, У/н Б.Адъяахүү, У/н Б.Одхүү, У/н Ц.Цогтжаргал, У/н Б.Сэр-Од, У/н Б.Бадамдорж, А/а Б.Мэндсайхан, А/з И.Батсайхан нарыг начин цолноос, У/х Т.Амартүвшин, У/н Ду.Батбаяр, У/н Ц.Лхагвасүрэн, У/н Д.Цогзолдорж, У/н Б.Бадамдорж, У/н Ж.Оргил нарын 6 бөхийг харцага цолноос, У/х Г.Элбэг, У/х Т.Мөнгөнцоож нарыг заан цолноос, У/ар Б.Ганбат, У/з Ц.Мягмарсүрэн нарыг гарьд цолноос тус тус мулталжээ. Нийт 3 бөхийг 4 удаа цолонд хүргэсэн нь наадмын дэвжээнд өвдөг шороодсон барилдааны 26,6%-ыг эзлэж байгаа бол 18 бөхий цол авах даваанд хаясан нь наадмын дэвжээнд давсан нийт барилдааны 17,6%-ийг эзлэж байна. Улсын наадамд 19 удаа тунаж барилдахдаа 12 удаа давж, 7 удаа өвдөг шороодсон байна. Улс аймгийн цолгүй 2 наадамд, Улсын начин цолтой 2 наадамд, Улсын заан цолтой 6 наадамд, Улсын гарьд цолтой 3 наадамд, Улсын аварга цолтой 3 наадамд зодголжээ. Улсын наадмын дэвжээнд дунджаар 6,3 давж байсан нь барилдсан наадам бүрдээ харцага цол хүртэх хэмжээнд барилдаж байсан байна. “Зургаан залуу заан”-аас улсын наадмын дэвжээнд бусад 5 өрсөлдөгчөө давсан нь Сумъяабазар болоод Сүхбат аваргууд л байдаг. Сумъяабазар 2-6 Өсөхбаяр, Сумъяабазар 1-1 Сүхбат, Сумъяабазар 1-0 Ганбат, Сумъяабазар 1-1 Гантогтох, Сумъяабазар 4-1 Цэрэнпунцаг гэсэн харьцаатай байна. Бусад “заануудтайгаа” 18 удаа барилдахдаа 9 удаа давсан нь 50% болж байна.
1993 он – 3 даваанд У/н Н.Мөнхжаргалд унасан
1994 он – А/а Б.Шаравдоржоор 3
У/з Д.Цэнд-Аюушаар 4
Д/а Д.Цэрэнтогтохоор 5 давж 6 даваанд У/н Ц.Цэрэнпунцагт унасан
1995 он – А/а Б.Шаравдоржоор / т / 3
У/н Д.Бумбаяраар / т / 4
З/б Ж.Оргилболдоор 5 давж 6 даваанд А/а Г.Өсөхбаярт / т / унасан
1996 он – У/н Ц.Баянмөнхөөр 3
З/б Г.Элбэгээр / т / 4
А/а Б.Адъяахүүгээр 5
А/а Б.Бадралаар 6
У/з Ц.Цэрэнпунцагаар / т / 7 давж 8 даваанд У/ар Д.Мөнх-Эрдэнэд / т / унасан
1997 он – У/н Ц.Энхжаргалаар 3
З/б Ж.Бандихүүгээр 4 давж 5 даваанд У/з Г.Өсөхбаярт / т / унасан
1998 он – У/н Ц.Анхбаяраар 3
А/а Ж.Ганзоригоор 4
У/н Ц.Бэгзсүрэнгээр 5
У/н Д.Бумбаяраар 6
У/ар Д.Мөнх-Эрдэнээр 7
У/з Ц.Цэрэнпунцагаар / т / 8 давж 9 даваанд Д/а Б.Бат-Эрдэнэд унасан.
1999 он – А/а У.Эрдэнэбаяраар 3
А/а Б.Шаравдоржоор 4
А/а Б.Одхүүгээр 5
У/з А.Сүхбатаар / т / 6
У/з Ц.Цэрэнпунцагаар / т / 8
У/з Г.Өсөхбаяраар / т / 8 давж 9 даваанд Д/а Б.Бат-Эрдэнэд унасан.
2000 он – З/б И.Батсайханаар 3
А/а К.Канатаар 4
А/а Ц.Магалжаваар 5
А/а До.Ганхуягаар 6 давж 7 даваанд У/з А.Сүхбатад / т / унасан
2001 он – З/б О.Эрдэнэбатаар 3
А/з И.Баатараар 4
А/а Б.Мэндсайханаар 5
А/а Б.Сайнбаяраар 6 давж 7 даваанд У/з Г.Өсөхбаярт / т / унасан
2002 он – З/б Ц.Батсайханаар 3
А/а Л.Үйтүмэнгээр 4
У/н И.Ёндонсамбуугаар 5
У/н Ц.Мягмарсүрэнгээр 6 давж 7 даваанд У/з Г.Өсөхбаярт / т / унасан
2003 он – А/н Н.Түвшинбаяраар 3
А/а Д.Батболдоор 4
А/з И.Батсайханаар 5
А/з Ду.Батбаяраар 6
У/з Ц.Цэрэнпунцагаар / т / 7
Д/а Б.Бат-Эрдэнээр 8 давж 9 даваанд У/ар Г.Өсөхбаярт унасан
2004 он – З/б П.Энхмөнхөөр 3
А/з А.Бямбажаваар 4
А/а Ц.Цогтжаргалаар 5
А/а Ц.Лхагвасүрэнгээр 6
Ц/а Т.Мөнгөнцоожоор 7 давж 8 даваанд У/г Б.Гантогтоход / т / унасан
2005 он – У/н Д.Амаржаргалаар 3
А/з Б.Батгэрэлээр 4
А/а Б.Сэр-Одоор 5
Ц/з Т.Амартүвшингээр 6
У/г Б.Гантогтохоор / т / 7
У/х Ц.Мягмарсүрэнгээр / т / 8 давж 9 даваанд У/ав Г.Өсөхбаярт унасан
2006 он – А/н М.Баярсайханаар 3
А/н Т.Эрдэнэтуулаар 4
А/а Б.Бадамдоржоор 5
Ц/а Д.Цогзолдоржоор 6
У/х Г.Элбэгээр 7
У/з Б.Ганбатаар 8
Дал/ав Г.Өсөхбаяраар / т / 9
У/н Д.Азжаргалаар 10 давж түрүүлсэн
2007 он – З/б Г.Дашдаваагаар 3
А/з С.Мөнхбатаар 4
У/н Ц.Сумъяабэйсээр 5
А/а Б.Бадамдоржоор 6 давж 7 даваанд У/н Б.Сайнбаярт унасан
2008 он – У/х Г.Намсрайжаваар 3
А/з Т.Занданбатаар 4
У/н Н.Баярмагнайгаар 5
А/а Ж.Оргилоор 6 давж 7 даваанд У/х Н.Ганбаатарт унасан.

Улсын баяр наадамд 14 удаа шөвгөрсөн. 1 удаа 10, 4 удаа 8, 2 удаа 7, 5 удаа 6, 2 удаа 5 давсан байна.
Чөлөөт бөхийн ази тивийн аврагийн мөнгө
ОУХМ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ХАЛИУН » Wed Jan 30, 2013 9:47 am

Хүмүүсээ нэг юм асууя:

Цагаан сарын барилдаан 90 ээд онд болон 2000 оны эхээр 2 өдөр болдог байсан тэ гялс хариулж өгөөч :)
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests