Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Dec 08, 2010 1:29 pm

Өчигдөр болсон ИХ ЭЕ-р дараах хүмүүсийг Цэцдийн гишүүдээр сонгосон байна.

ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛД СОНГОГДСОН ГИШҮҮДИЙН НЭР



1. Жигжидийн Мөнхбат дархан аварга
2. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ дархан аварга
3. Гэлэгжамцын Өсөхбаяр даян аварга
4. Одвогийн Балжинням улсын аварга
5. Долгорсүрэнгийн Сумъяабазар улсын аварга
6. Цэрэннадмидын Бадамсэрээжид улсын арслан
7. Уламбаярын Мижиддорж улсын арслан
8. Лувсанчимидийн Сосорбарам улсын арслан
9. Пүрэвийн Дагвасүрэн улсын арслан
10. Доржпаламын Ганхуяг улсын арслан
11. Батжаргалын Ганбат улсын арслан
12. Ишдоржийн Доржсамбуу улсын гарьд
13. Дасрангийн Мягмар улсын заан
14. Цэдэндамбын Баярсайхан улсын заан
15. Дүгэржавын Хишигдорж улсын заан
16. Махгалын Баяржавхлан улсын заан
17. Дамирангийн Бумбаяр улсын заан
18. Чойдорын Өвгөнхүү улсын харцага
19. Тэрбишийн Нармандах улсын харцага
20. Гунгаагийн Элбэг улсын харцага
21. Галсанжамцын Пүрэв-Очир улсын начин Дд
22. Довдонгийн Дашжамц улсын начин Өв
23. Доёдын Бадрах улсын начин Г.А
24. Алтангэрэлийн Хатансайхан улсын начин До
25. Батжаргалын Одхүү улсын начин Хэ
26. Наранцэцэгийн Бүрэнбаатар улсын начин Сэ
27. Даваанямын Лхагвадорж улсын начин Г.А
28. Данзандаржаагийн Сэрээтэр улсын харцага, тэр
29. Мягмаржавын Болдбаатар улсын начин
30. Норовын Дашжамц аймгийн арслан
31. Сэрээнэндоржийн Мөнхнасан аймгийн арслан
32. Батсайханы Дэлгэрсайхан аймгийн арслан
33. Рэгжийбуугийн Нямдорж тэргүүн
34. Довдонгийн Данзан дэд тэргүүн
35. Үржингийн Хүрэлбаатар тэргүүлэгч
36. Санзайн Сэлэмбаатар тэргүүлэгч
37. Намсрайжавын Дүгэрсүрэн хаяавч
38. Дашдондогийн Цогзол улсын засуул
39. Равдансүрэнгийн Сампилдондов улсын засуул
40. Зундуйн Жанжаадорж бөх судлаач
41. Бямбадоржийн Цогтбаатар тайлбарлагч
42. Бүдсүрэнгийн Түмэнбаяр бөх шитмэн үзэгч
43. Ш.Зоригт улсын начин
44. Б.Соронзонболд Улсын заан
45. Г.Жалаа Улсын начин
46. Ц.Сумъяабэйс Улсын начин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Dec 08, 2010 1:32 pm

Мөн МҮБХ-ы тэргүүлэгчидээ сонгосон байна.Р.Нямдорж,Д.Данзан нар албан тушаалдаа хэвээр үлдсэн байна.
1. Р.Нямдорж

2. Д.Данзан

3. П.Дагвасүрэн

4. Д.Ганхуяг

5.И.Доржсамбуу

6. Д.Мягмар

7. Ц.Баярсайхан

8. Д.Сэрээтэр

9. Г.Элбэг

10. Г.Пүрэв-Очир

11. Ү.Хүрэлбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Miro Klose » Wed Dec 08, 2010 1:42 pm

Баянмөнх, Сүхбат, Гантогтох 3 шарааны юм бусад хүмүүс зүгээр л байхын энэ 3 шоудаж өгөх юм аа Цэрэнтогтох аваргын толгойг эргүүлсэн бололтой бас л мээкэтэй хүн шүү.
Last edited by Miro Klose on Wed Dec 08, 2010 2:36 pm, edited 1 time in total.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby asa » Wed Dec 08, 2010 2:35 pm

Bayara wrote:Мөнхбаатар эрэмбээрээ Ганбатын урд байх юм бишүү?


Хоёулаа адилхан 3 удаа 7 давсан. Ганбатын нэг удаагийн 7 давсан наадамд 1024 барилдсан болохоор дунд шөвөг болоо явчихаж байгаа юм. Түүнээс адилхан л зааны даваа учих тэнцүү амжилт гэж үзнэ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby csc » Sun Dec 12, 2010 5:31 pm

Image


1999.03.01
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Sun Dec 12, 2010 11:30 pm

asa wrote:
Bayara wrote:Мөнхбаатар эрэмбээрээ Ганбатын урд байх юм бишүү?


Хоёулаа адилхан 3 удаа 7 давсан. Ганбатын нэг удаагийн 7 давсан наадамд 1024 барилдсан болохоор дунд шөвөг болоо явчихаж байгаа юм. Түүнээс адилхан л зааны даваа учих тэнцүү амжилт гэж үзнэ.

Ташаарчээ.
Адилхан 1 удаа 9, 3 удаа 7 давсан.
Харин Ганбат илүү олон 6 давсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Dec 13, 2010 12:57 am

үгүй, ташаараагүй байна лээ л дээ... би бас эхлээд ташаарсан байна гэж бодоод байсан чинь Баяраа ахад л юм тайлбарласан байна гэдгийг сүүлд ойлгосон.
Баяраа ах Мөнхбаатарыг 3 удаа их шөвөгт үдлсэн тул Ганбатаас дээр байх ёстой гэж үзсэнийг аса тэр 2 адилхан 3 удаа 7 давсан гэдгээрээ адилхан өөр амжилт л (6 дасан амжилт нь) ялгаж байгаа гэсэн утгаар хэлсэн байна гэж ойлгосон
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Батгэрэл » Fri Dec 17, 2010 9:57 am

Энэ Голланд явсан гэх бөхчүүд нь ирсэн үү?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Fri Dec 17, 2010 10:44 am

Ирсэн байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby barsa68a » Mon Dec 20, 2010 12:28 pm

Яг 20 жилийн ємнє Р.Нямдорж, Р.Давааням, Г.Даваасамбуу, Д.Мягмар, Ц.Дамдин нарын зургаан хvн зуу зуун тєгрєг нийлvvлэн нэгэн тєрийн бус байгууллага байгуулж байсан нь єнєєдрийн Монголын vндэсний бєхийн холбоо. Цагаан морин жилийн хувьсгалын vргэлжлэл, тус холбооны монгол бєхийн хєгжлийн тєлєє хийсэн ажлууд алдаа оноо бvхнээ араасаа чирсээр єнєєдєртэй золгоод байгаа. Бєхчvvдийн хоёр хуваагдсан, дуусдаггvй хэрvvл тэмцлийн дундаас бємбийтєл босоод ирсэн Монгол бєхийн єргєєний барилга тэднийг цагаатгах яалт ч vгvй тvvхийн гэрч, хийсэн ажлых нь тайлан болох биз.

Vзэл бодол нийлэлгvй МVБХ-нд эзлэх байр сууриа булаацалдан тєдийгєєс єдий хvртэл маргалдаж, заргалдсаар ирсэн бvлэглэлvvдийг бєхийн холбооны одоогийн тэргvvн Р.Нямдорж тэргvvтэй дархан аварга Б.Бат-Эрдэнэ, далай аварга Г.Єсєхбаяр дэмжигчидтэй бєхийн холбооны, дархан аварга Х.Баянмєнх, даян аварга А.Сvхбат тэргvvтэй заан Ж.Ганболд, начин Ц.Дуламсvрэн дэмжигчидтэй бvлэглэл гэж хоёр хувааж болох юм. 2006 оны арванхоёрдугаар сард хуралдах гэж цуглараад маргалдсаар бутарсан зургадугаар “Их эе эв”-ээс хойш єнєєдрийг хvртэл vргэлжилсээр байгаа энэ бvлэглэлvvдийн тэмцэл шvvхийн шатанд ч ялагчгvйгээр єнєєдрийг хvрсэн байна.

Єчигдєр єглєє 10 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд МVБХ-ны зургадугаар “Их эе эв” сурсан зангаараа л хэрvvл, тэмцэлтэйхэн эхэлсэн. Хурлын тэргvvлэгчдэд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, заан Ц.Баярсайхан яруу найрагч V.Хvрэлбаатар нарыг сонгосноос эхлээд л бужигналдаад явчихсан. Єєрсдийнх нь тєлєєллєєс хурлын тэргvvлэгчдэд сонгогдоогvйд дургvйцсэн дархан аварга Х.Баянмєнх, даян аварга А.Сvхбат нар хурлыг хаяж гарсан нь танхимын уур амьсгалыг нэлээд бужигнуулаад авна билээ.

Олон хvний ашиг сонирхол зєрчилдєн байдаг Монгол бєхийн єргєє єнєєдєр хоёр тэрбум дєрвєн зуу гаруй сая тєгрєгийн vндсэн, нэг тэрбум гурван зуун далан сая тєгрєгийн эргэлтийн хєрєнгєтэй гэнэ. 2010 оны аравдугаар сарын 1-ний байдлаар кассандаа 456 сая тєгрєгтэй байсан энэ барилгын нэг сарын зардал нь 600 гаруй сая тєгрєг болдог ажээ.
МVБХ-ны хяналтын зєвлєлийн гишvvн Г.Бадарчийн тавьсан санхvvгийн тайлан илтгэлд энэ бvхэн тусгагдсан байсан. Энэ vеэр гаднаас орж ирсэн даян аварга А.Сvхбат хууль ёсны бус тэргvvнтэй МVБХ-ны энэ удаагийн “Их эе эв” ч хууль бус” учир дариухан зогсоохыг шаардсан нь тэргvvн Р.Нямдоржийн тэвчээрийг барагдуулах шиг л болсон. Даян аваргын тэрслvv асуултын хариуд “Би нийт бєхчvvдээ боловсролгvй, мунхаг гэж хэлээгvй харин А.Сvхбат аварга чамайг л хэлж байна” гэсэн нь тун ч хатуухан сонсогдож байлаа.



Тэртэй тэргvй халуухан байсан хурлын уур амьсгалыг тэргvvн Р.Нямдоржийн “Будлиантай, хэл амтайхан улсын харцага цолонд хvрсэн бєх бол А.Бямбажав” гэсэн мэдээлэл євсєнд дэгдсэн тvймэр шиг л дvрэлзvvлээд єгсєн.

Хэдэн хэсэг болоод шуугилдаж байсан танхимыг 15 минутын завсарлага зарласан Б.Бат-Эрдэнэ аваргын дуу л бага зэрэг зєєллєсєн юм.
Энэ vеэр “Их эе эв”-ийн зарим тєлєєлєгчтэй уулзаж ярилцлаа.

Би худлаа хэлэх эрхгvй хvн
МVБХ-ны тэргvvн Р.Нямдорж:


-Єнгєрсєн 20 жилийн хугацаанд МVБХ цаг vетэйгээ зохицсон ямар ямар ажил хийсэн бэ?
-Энэ хугацаанд монгол бєхийн уламжлал дээр vндэслэн 25 шинэчлэлт єєрчлєлт хийсэн. Бидний хийж єєрчилсєн эдгээр ажил сайн муугаараа хэлэгдсээр байгаа ч монгол бєхийн тvvхэнд байр сууриа нэгэнт баттай эзэлсэн. Х.Баянмєнх аварга “Би эдний оронд байсан бол 50 шинэчлэлт хийх байсан” гэж ярьдаг хvн. Тийм л байсан юм бол бидний байгуулсан шиг Монгол бєхийн єргєє хоёрыг овойлгочихсон байхаар хvн. Харин одоо юу ч vгvй л бархираад сууж байгаа шvv дээ. Ам ажил хоёр нь ингэж л зєрж явдаг хvн. Найман жилийн турш биднийг элдвээр хэлж, харааж загнаж яваа хvн л дээ. Баахан л бєхийн холбоо байгуулсан. Єнєєдєр нэгнийх нь ч сураг байхгvй байгаа. Товчхондоо ийм л юм.
-Энэ “Их эе эв”-ийн тєлєєлєгчдийн олонхийг ямар ч сонгон шалгаруулалтгvй єєрсдийн хvмvvсээр бvрдvvлсэн гэж А.Сvхбат аварга бухимдаж байсан?
-Энэ хvн бол байнга л ингэж гvтгэж гvжирдэж, єєртєє таалагдаагvй бvхнийг нулимж буртаглаж явдаг хvн. Одоо ч тэгээд ард тvмэн хэн нь хэн бэ, энэ хvн юу хийж бvтээж байгаа хvн бэ гэдгийг гадарладаг болчихлоо. Одоо аймаг болгонд vндэсний бєхийн холбоо ажиллаж байгаа. Тэндээ хуралдаад аймаг бvрээс хоёр тєлєєлєгч сонгогдон оролцож байна. Гvтгэж гvжирдэн, булаан дээрэмддэг ёс бус зvйлд ч гэсэн бас нэг хэмжээ хязгаар байдаг юм шvv гэдгийг энэ нєхдєд хатуухан мэдэгдмээр байна. Энэ “Их эе эв”-д оролцож байгаа 190 –ээд тєлєєлєгчийг шалгаад vзчихэд л саяны асуултын хариу нь vнэн зєвєєрєє гараад ирнэ л дээ.
-А.Бямбажав харцагын талаар таны хэлсэн vг зарим хvний дургvйцлийг нэлээд хvргэх шиг боллоо?
-Би vндэсний бєхийн холбооны тэргvvний хувьд л vгээ хэлсэн. Ор vндэсгvй гvтгэж гvжирдсэн vг миний амнаас унах эрхгvй. Хэлсэн vгнийхээ vнэн худлыг би єєрєє л хариуцах ёстой.

Бvх л асуудал хууль зvйн vндэслэлтэй байх ёстой
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ:


-Бєхчvvдийн “Их эе эв”-ийн хурал байнга л хэл амтай, хэрvvл тэмцэлтэй болох юм аа даа?
-Энэ бол бидний 20 жилийн ємнє зvтгэж, тэмцэж байгуулсан ардчиллын зарчмаараа л явагдаж байгаа жам ёсны зvйл. Энд эмзэглээд, буруутгаад байх зvйл ерєєсєє байхгvй. Хамгийн гол нь, бvх л зvйл хуулийн хvрээнд, шударга ёсонд нийцэж л байх учиртай.

-Энэ “Их эе эв”-д сонгогдсон тєлєєлєгчдийн талаархи таны бодлыг сонирхож байна?
-Улсын бvх л цолтнуудыг тєлєєлсєн бєхчvvдийн тєлєєлєл 50 хувьд нь сонгогдсон байгаа. Тэгээд vзэгчид, шvvгчид, засуулууд, гарын даа нарын зэрэг бvх л тєлєєлєл хамрагдсан. Монгол бєх гэдэг бол Монголын ард тvмний хэдэн vеэрээ байгуулж бий болгосон єв их соёл. Ард тvмний ємч болсон энэ сайхан соёлоо ирээдvйд хэрхэн хєгжvvлж, хадгалж авч vлдэх талаараа л бид бvхэн оюун ухаанаа уралдуулж байна. Vзэл бодлын зєрєлдєєн бол байх л ёстой. Энд хэн нэг Б.Бат-Эрдэнэ ч юм уу, Х.Баянмєнхийн давуу эрх, ємчлєлийн асуудал байх ёсгvй юм. Хэн чанга дуугарч, орилж хашгичсанаараа биш бvх л зvйл дvрэм журмынхаа хvрээнд байх ёстой гэдгийг л дахиад хэлчихье.

-Монгол тvмний бахархал болсон бєхчvvд маань хоорондоо хуваагдчихаад хэрэлдэж байхаар нэгдэж нягтраад маргаашаа тодорхойлж болдоггvй юм уу. Энэ байдлаас хэрхэн яаж гарах вэ?
-Єнєєдрийн vндэсний бєхийн холбоо бол бєхчvvд, vзэгч дэмжигчдийнхээ тєлєє их ажил амжуулсан хvчтэй байгууллага мєн. Энэ байгууллагын алдаа оноог бvх нийтээс сонгогдсон бєхчvvд тєлєєлєгчєєрєє л дамжуулан ярилцах учиртай. А.Сvхбат аваргын тухайд би хамт ажиллаж, ойр дотно харилцаатай байдаггvй болохоор яагаад ингээд байдгийг нь мэдэхгvй юм. Ер нь, хувь хvнийхээ vзэл бодол, ашиг сонирхлыг олонхийн эсрэг ингэж удаа дараа бvдvvлгээр тавиад байдаг нь одоо бараг ямар ч ач холбогдолгvй, сонирхолгvй болчихлоо. Тэр хvн орилж л байг бид ажлаа явуулж байвал боллоо.

Увс аймгийн Сагил суманд тєрсєн нь миний буруу юу
Улсын харцага А.Бямбажав:


-Таныг сонин хэвлэлээс нэлээн зай барьдаг гэх юм. Буруу ташаа мэдээлэл гарчих вий гэж болгоомжилдог юм уу. Р.Нямдорж тэргvvний хэлсэн vгийн талаар ямар бодолтой байна даа?
-Намайг хахууль єгч авалцаж байхыг харсан юм байлгvй. Сэтгvvлчид та бvхэн л єєрєєс нь асуух хэрэгтэй шvv дээ. Намайг аль хэр чансаатай бєх болохыг Р.Нямдоржоор хэлvvлэлтгvй Монголын ард тvмэн мэдэх байлгvй дээ.Сонин хэвлэлээс зугатаагаад байсан ч юм байхгvй л дээ. Зvгээр би тийм ч их нээлттэй хvн биш байж болно шvv дээ.

-Єнєєдрийн хурлын талаар ямар бодолтой байна вэ?
-За даа, би ч юугаа хэлэх вэ дээ. Том цолтой бєхчvvд, засуулууд, аварга арслангууд л дор бvртээ vнэлэлт дvгнэлтээ хийгээд сууж байгаа байлгvй. Ер нь, жаахан гадуурхах, нутгархах байдал бол монгол бєхєд байдаг гэдгийг одоо хvмvvс мэдэх болсон байх. Увс аймгийн Сагил суманд тєрсєн нь миний буруу юу. Сая Х.Баянмєнх аваргыг vг хэлэхэд хэдэн хvн яаж орилж, эсэргvvцэж байгааг харсан л байх. Энэ чинь монгол бєхийн ардчилал, хєгжил биш биз дээ.

Даян аварга А.Сvхбат: Би энэ хурлаас юу ч хvлээгээгvй


-Энэ “Их эе эв”-ийг ингэтлээ эсэргvvцээд байгаагийн тань учир нь юу вэ?
-Та нар наад балай юм аа зогсоо, больцгооё оо л гэсэн утгатай юм. Бvх л залуу нас, амьдралаа зориулсан Монгол бєх маань хэдхэн шуналтай луйварчдын гарт орж олон жил тоглуулаад дуусч байгаа эмгэнэлийг хараад тэвчээр минь барагдаж байна. Би vнэхээр их бухимдаж байна. Монгол бєхийн хєгжил, ирээдvйн тєлєє би энэ амьдралаа зориулсан хvн учраас надад ухрах зам байхгvй. Танил тал, хєрєнгє мєнгєнийхєє сонирхлоор нэгдсэн одоогийн бєхийн холбооны булхай луйврыг хэдхэн хvн сєрєн зогсоно гэдэг vнэндээ туйлын хэцvv. Энэ ордон дотор ямар хуйвалдаан, хєрєнгє мєнгєний наймаа явж байдгийг хэн ч мэдэхгvй. Энэ бvхнийг л ил болгож, ємхийрч ялзарсан одоогийн удирдлагуудыг нь vндсээр нь суга татаж хаяхын тєлєє л бид тэмцэж явна.

-Та энэ “Их эе эв”-ээс ямар нэгэн vр дvн хvлээж байна уу?
-Ёстой юу ч хvлээгээгvй. Хvлээгээд ямар ч утгагvй шvv дээ. Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ хоёроос ямар шинэчлэл, шударга ёсыг хvлээдэг юм. Хайран сайхан мэдрэл нервээрээ л тоглуулаад дуусах юм даа. Харцага А.Бямбажавыг хээл хахуулиар энэ цолонд хvрсэн ухааны юм ярихыг нь та нар сая сонссон л байх. Хэрвээ єнєєдєр монгол бєхєд хээл хахууль байдгийг энэ нєхєр ингэж сайн мэдэж байгаа юм бол суудлаа дариухан тавьж єгєх ёстой шvv дээ. Бєхчvvдийг мэдлэг боловсролгvй, бvдvvлэг гэж харааж загнаж байгаа энэ биеэ тоосон, албан тушаалын хэнээтэй нєхрийг нэн дариу єєрчлєх шаардлагатай. Тэгэж гэмээнэ л монгол бєх ирээдvйнхээ талаар ярилцах боломжтой болно.

-Єнгєрсєн 20 жилд МVБХ-г байгуулсан гавьяа, хийсэн ажил гэвэл та юуг нэрлэх вэ?
-Хийсэн ажил, тодорхой vр дvнд хvрсэн санал санаачилгууд байлгvй яах вэ. Монголын ард тvмэн, тєр засгийн дэмжлэгтэйгээр сайхан ордонтой болсон. Мєн 256 бєх барилдуулъя гэхэд тоо нь хvрдэггvй баахан цэргvvд авчраад гаргадаг байлаа. Тэгвэл одоо 512 бєх барилдуулахад аймаг цэргийн цолтой бєхчvvд нь багтахгvй хасагдаж байна. Vе vеийн бєхчvvдийн нийгмийн асуудалд бага ч гэсэн анхаардаг болсон гээд хийсэн жаалхан ажлууд бол байгаа. Гэхдээ тун ч их балаг тарьсан даа. Бєхчvvдээ хоёр гурав хуваагаад хаячихлаа vvнээс илvv нvгэл гэж байдаг юм уу.

Монгол бєхийн зургадуугаар “Их эе эв” иймэрхvv л уур амьсгалтай vргэлжилж байна. Тэргvvнээ ч сольж магадгvй нь. Гагцхvv шударга ёсонд нийцсэн, бєхчvvдийнхээ хvсэл сонирхолд захирагдсан шийдвэр л гаргаасай билээ. Тэгэж л гэмээнэ монгол бєх хожиж, vзэгч бидний магнай нэгэн тэнийх билээ. Бєхийн босоо цагаан хийморь тэтгэх байлгvй дээ.
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Mon Dec 20, 2010 1:22 pm

Ойлгох ч юм алга. Аль нь ч зөв яриад байгаан. Бямбажавыг тэгж хэлж болохгүй ээ. Угаасаа Нямдорж Бямбажавыг хавчаад байдаг шүү
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Mon Dec 20, 2010 2:08 pm

Далдаганаад болохгүй болохоор нь л уурандаа Бямбажавыг тэгж хэлсэн байлгүй.
Угийн Бямбажав чинь 2 цолоо 2ууланг нь л яг барилдаад аваагүй.
Тэрийг наадуул чинь мэдэж л байгаа.

Би гэхдээ одоо Нямдорж тэргүүний болих цаг нь болсон л гэж боддог. Хамаа алга, Путин шиг өөрийнхөө талаас хүн амьтан тавьж болийшд ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Батгэрэл » Mon Dec 20, 2010 2:17 pm

Бусад ойлгомжтой Заяамандах, Санчир нтр-г ч бас хэлэхгүй яасын бол..
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Mon Dec 20, 2010 2:19 pm

Өрвөлзөөд байхаар нь л тэгсийн байлгүй ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Yes Man » Mon Dec 20, 2010 2:37 pm

Хэлж болно..... Хэнийг ч хэлж болно..... Гэхдээ найраа гэдэг юмаа зөв ойлгох хэрэгтэй л дээ.....
Мөнгө өгөөд давсан бол жинхэнэ найраа гэдэг чинь тэр болох биз.... Ямар ч хүнийг хардалтаар хэлж болохгүй, тэгвэл гүтгэлэг болдог......

Үнэхээр найраа байгааг нь хангалттай мэдэж байгаа баримт байгаа бол цолыг нь хураах хэрэгтэй шдээ.... Энд ингэж явган яриа хэрүүл хийж, хүн доромжлохдоо ашиглаж байсанаас.... Монгол бөхийн холбооны гол зорилго нь тэр л болохоос биш хэрүүл хийхдээ гол биш л баймаар юм...

За тэгээд би юугаа мэдэхэв дээ.... Сэргээш хэрэглэсэн бөхөө бүрэн шийтгэж чадаагүй байж энэ мэтийг зохьцуулна ч гэж юу байхав....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby hosko » Mon Dec 20, 2010 5:29 pm

Нямдорж бол угаасаа зайлах цаг нь болоо биз дээ... Үндэсний бөх улам л сонирхолгүй болж байгааг хэн ч харж л байгаа... Тэр нь одоо магтаад байгаа тэр 25 шинэчлэлийнх нь үр дүн гэдгийг харж л баймаар юм... Өргөөг өөрөө барисан юм шиг л шаах юмаа.... Аав ээж маань хоногийн хоолоо яаая даа гэж байхад нь цалингаас нь шууд мөнгө суутгаад авч байсаныг бол би мэддэг юм шүү... Монголын ард түмэн бөхөө дээдэлдэг болохоор л юм бодоогүй... Угаасаа тэр занг нь л ашиглаж,яг үнэндээ хэдэн цаас луйвардаж босгосоноо юу гэж боддог юм бэ энэ одоо... Зүгээр л зайлаад өгөх хэрэгтэй ш дээ... Бямажавыг тэгж хэлсэн нь үндсэндээ бүх л бөхчүүдээ хэн ч гэж тоож үзэхгүй хэнийг нь ч нулимахад бэлэн байна л гэсэн үг ш дээ... Магадгүй Бямбажав Ганбаатарыг нэлээд хэд хаясанд юм боддог ч байж болох юм... Тэгээд л энэ нөхрийг хэн гэдгийг нь харж болно ш дээ.... Тэр өргөөг босгоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн нь Даваасамбуу агсан байсан... Тэр хүнээс хамаг юмыг нь яаж булааж авсаныг нь бөхчүүд ярьдаг л байсан... Би бас ч гэж бөхчүүдтэй ойр л байдаг байсан... Мөнх-Эрдэнэ арслан энэ тэртэй бол сагс энэ тэр тоглоод л, хааяа сайхан шил юманд нь яваад, дугараа ирэхэд нь залж л явлаа... Бас ч гэж миний багахан ч гэсэн мэддэг л ертөнц юмсан уг нь.... Монгол эр хүн болгон л наадамд барилдаж үзсэн шахуу байдаг... Тэдний л нэг хэсэг болж, барилдаж, наадмын бэлтгэлд нь гаралцаж, унах үедээ унаж, давахдаа давж л явлаа... Гэхдээ илүү олон унасан байх... Нэг хэсэг зөвхөн л бөх болох гэж бодож мөрөөдөж, зүүдэлж явлаа... Даанч одоо номын мөр :ногоон: ... Би бодоходоо гээндээ ч бий гоондоо ч бий, гэхдээ бөхчүүд нээх юм болгон дээр, нэг бол жаахан юман дээр асуудал ярих хүмүүс гэдгийг л жаахан гадарлана...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Барнаба » Mon Dec 27, 2010 12:41 pm

Нэг ийм юм гарсан байна лээ.
http://www.hiimori.mn/buh/index/view/id/2351

Үндэсний бөхийн БАРИЛДААНЫ ДҮРЭМ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ

Монгол түмний уламжлалт дэлгэр дүүрэн эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан юм. Монгол үндэсний бөхийн барилдааныг энэхүү дүрмийг баримтлан явуулна.

Бөхийн барилдааныг шат шатны үндэсний бөхийн холбоо /ҮБХ/-ноос томилсон жаяг дэгийн баг хариуцан явуулах бөгөөд жаяг дэгийн баг нь хөлийн цэц /ерөнхий цэц, цэцүүд/ гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, холбогч, зохион байгуулагчаас бүрдэнэ. Жаяг дэгийн багийг ерөнхий цэц удирдан ажиллана.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sun Jan 16, 2011 4:37 pm

Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан уламжлалт барилдаан өнөө жил 20 дахиа болжээ. Жил бүрийн 1 сарын 13-д болдог тус барилдаан нь тухай оны хамгийн анхны барилдаан болдог тул бөхчүүд олноороо хамрагдаж жилийнхээ өнгийг шалгадаг, нөгөө талаар цагаан сарын өмнөх томоохон сорилго болдог онцлогтой сайхан барилдаан билээ. Тус барилдаанд түрүүлж үзүүрлэж байсан бөхчүүд нь:

1992 онд: у.з С.Хүрэлбаатар дар.ав Х.Баянмөнх
1993 онд: дар.ав Б.Бат-Эрдэнэ у.з П.Сүхбат
1994 онд: у.з П.Сүхбат у.з Хишигдорж
1995 онд: у.з Ц.Баярсайхан у.з Д.Баяраа
1996 онд: дар.ав Б.Бат-Эрдэнэ у.з Ц.Баярсайхан
1997 онд: дар.ав Б.Бат-Эрдэнэ у.н А.Сүхбат
1998 онд: дар.ав Б.Бат-Эрдэнэ у.з А.Сүхбат
1999 онд: у.з А.Сүхбат у.н М.Жамъянпүрэв
2000 онд: у.н Жамъянпүрэв у.ар Д.Мөнх-Эрдэнэ
2001 онд: у.з Б.Ганбат у.ар А.Сүхбат
2002 онд: у.з Б.Ганбат у.з Ч.Батзориг
2003 онд: у.ар Г.Өсөхбаяр д.а Б.Бат-Эрдэнэ
2004 онд: у.ав А.Сүхбат д.а Б.Бат-Эрдэнэ
2005 онд: у.ав Г.Өсөхбаяр у.н Азжаргал
2006 онд: у.з И.Доржсамбуу у.н Г.Эрхэмбаяр
2007 онд: у.н Ду.Батбаяр у.ар Азжаргал
2008 онд: у.г И.Доржсамбуу у.н Ду.Батбаяр
2009 онд: у.н Г.Эрхэмбаяр а.а Ш.Жаргалсайхан
2010 онд: ц.а Ч.Санжаадамба у.г И.Доржасмбуу
2011 онд: у.н Ч.Баянмөнх а.а С.Батсуурь
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby munkhbayar_AC » Mon Jan 17, 2011 10:23 am

Мөнгө өгч байгааг нь харсан юм шиг Бөхийн холбооны тэргүүн хүний хувьд тм юм хэлж болохгүй л дээ.Үнэхээр тм бол батлаад гаргаад ирэх л хэрэгтэй ш дэ.Магадгүй найраа байдгийг өөрөө мэдэж л байна гэсэн үг ш дээ.Жалга довоор бөхчүүдийг ингэж хуваадгаа болимоор юм.Хайран сайхан залуус.Бямбажав бол найрсан найраагүй нэгэнт л харцага. Ийм цол авах хөдөлмөр хийсэн хүн.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jal » Mon Jan 17, 2011 11:08 pm

Азжаргал арслан яагаад ойрд барилдахгүй байна.
Мань хүнийг бөх сонирхогчид ер нь жаахан гомдоосон байх гэж бодоод байдаг юм.
Аль эсвэл бэртэл гэмтэлтэй байгаан болуу. Уул нь алгасалгүй л барилддаг бөхдөө.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Tue Jan 18, 2011 11:59 am

jal wrote:Азжаргал арслан яагаад ойрд барилдахгүй байна.
Мань хүнийг бөх сонирхогчид ер нь жаахан гомдоосон байх гэж бодоод байдаг юм.
Аль эсвэл бэртэл гэмтэлтэй байгаан болуу. Уул нь алгасалгүй л барилддаг бөхдөө.

гомдоод байхдаа яахав дээ. Өөрөө л олигтой барилдахгүй найраа хийгээл мөнгө аваад байвал хэн хүндлэхийн
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Jan 19, 2011 11:45 am

Цагаан сарын барилдаан спортын шинэ ордонд болно гэнэ үү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jal » Wed Jan 19, 2011 3:41 pm

Утгагүй юм. Суудлын тоонд нь болж тэгэж байгаа даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Lenin » Thu Jan 20, 2011 3:26 pm

Өмнө нь СТО-д болдог л байсаншд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jugder_08 » Thu Jan 20, 2011 4:33 pm

jal wrote:Утгагүй юм. Суудлын тоонд нь болж тэгэж байгаа даа.


Эсрэгээрээ хол болохоор бүр бага ч үзэж магадгүй юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests