Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Thu May 27, 2010 4:17 pm

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагираг” клубээс зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд Сэлэнгэ, Завхан зэрэг аймгийн бөхчүүдээс гадна олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй Монголын жүдо бөхийн шигшээ, мөн Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид оролцсон юм. Оролцсон багууд тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд дүн гарахад улсын начин Т.Өсөх-Ирээдүй ахлагчтай, Сэлэнгэ аймгийн баг тамирчид тэргүүлж, залуу бөхчүүдийн “Найзууд” баг мөнгөн медаль хүртсэн бол Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны бөхчүүд хүрэл медалийн эзэн болжээ.
Тав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан тэмцээнийг “Скайтел” компани ивээн тэтгэж, шилдэг гурван оролцогчийг гар утсаар урамшуулжээ. Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клуб цаашид энэхүү тэмцээнийг жил бүрийн арванхоёрдугаар сард зохион байгуулж байхаар тогтсон байна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Tue Jun 01, 2010 6:26 pm

Өнөөдөр чинь Мөнхбат аваргын төрсөн өдөр нь юм байна шдээ.
:birthday :birthday :birthday
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sat Jul 10, 2010 12:42 pm

http://undesniibukh.mn хэмээх сайт ашиглалтанд орсон байна.
Зарим нэг юм нь алдаатай л юм байна.Гэхдээ удахгүй янзалчих байх.
Наадмын бичлэг гэсэн рүү орсон чинь Пистонс - Бакс 2н тоглолтын тойм явж байхийм кккк.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sat Jul 24, 2010 12:53 am

........................................................Ардын хувьсгалын 89 жилийн ойн
.................................................................баяр наадамын барилдаан.


Наадмын 2-ын давааг үзэх гэж олон хүмүүс хорхойсдог. 2-ын давааны сүүлийн дүйзүүдэд ёстой гал гарсан тулаан өрнөдөг. Улсын цолонд горилж буй залуусын эхний шалгуур нь энэ…
1. ц.а Бямбажав а.а Занданбат
2. ц.а Санжаадамба а.з Батчулуун
3. а.а Одгэрэл а.а Одбаяр
4. а.а Амартүвшин
5. а.а Багахүү а.а Батжаргал (Асгат)
6. а.а Сүмбээ а.а Ариун-Эрдэнэ
7. а.а Жаргалсайхан а.а Батбилэг
8. а.а Отгонбаатар (Бу)
9. а.а Баянмөнх а.а Батцэнгэл
10. а.а Батпүрэв а.а Бүрэнбаяр
11. а.а Алтанхуяг а.а Тангад
12. а.а Эрдэнэбат а.а Шийрэвмөнх
13. а.а Энхбаатар а.а Отгонбаатар (Өв)
14. а.а Сүхбат а.а Заяамандах
15. а.а Мөнгөн а.а Алтангэрэл
16. а.а Асен а.а Болдбаатар
17. а.а Баатарцол а.а Идэрсүрэн
18. а.а Батсуурь а.а Баярмангай
19. а.а Бат-Эрдэнэ а.а Отгонбаатар (Дорнод)
20. а.а Баянмөнх (Бхр) а.а Өлзиймөнх
21. а.а Батхуяг а.а Мэндбаяр
22. а.а Батдорж а.а Гантөгс
23. а.а Ганзориг (Увс) а.а Энхбат
24. а.а Пүрэвдагва а.а Чулуунбат
25. а.а Нямдорж а.а Жамсран
26. а.а Батмөнх а.а Суманчулуун
27. а.а Дэлгэрсайхан а.а Мөнгөнбаатар
28. а.а Санчир а.а Дж.Батбаяр
29. а.а Сангисүрэн
30. а.а Цогбаяр а.а Лха-Очир
31. а.а Батжаргал (олимп) а.а Сумъяа
32. а.а Цэрэнтогтох
33. а.а Булганхүү а.а Мөнхсүх
олон жил улсны цолны тааварт яваа цэргийн хурц арслан Бямбажав түрүү жил улсад 4 давсан хүчит заантай таарч давсан, нөгөө нэг цэргийн хурц арслан нь болох Санжаадамба ганц 2 хоногийн өмнө Төв аймагтаа түрүүлж а.а цолны болзлыг биелүүлсан а.з Батчулуунтай таарч тус бүр давцгаасан. Сар орчмын өмнө Санжаадамба Батчулуунд унаж байсан удаатай. Энэ давааны хамгийн харамсалтай барилдаанууд улсад 5 удаа 3 давсан чөлөөтийн ОУХМ, а.а Чулуунбат өнөө жил барилдаан нь үнэхээр чангарсан Архангай аймгийн залуу арслан Пүрэвдагватай таарч хүч үзэн барьц шодож өвдөг шороодлоо. Суманчулуун арслан өнөө жил мөн л сайн хүнээр 2 давлаа, энэ удаад Төв аймгийн арслан Батмөнхийг. Тэрээр өнөө жил бас л сайн байж чансаанд ихэнхдээ 20 дотор байрлаж, 18-р байраар наадамд зодголсон хүчтэн шүү дээ. 2-ын даваа Баянхонгорынхонд үнэхээр халгаатай байсаан… сүүлийн 2-оос 3 жилд улсад тогтмол 3 давж байсан а.а Энхбат Увс аймгийн арслан Ганзоригт хутгуулаад унасан бол а.а Дж. Батбаяр нь а.а Санчиртай барьц шодоод унасан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагтаа дахин түрүүлж хурц арслан чимэг нэмэх болзол хангасан а.а Мөнгөнбаатарыг а.а Дэлгэрсайхан араас нь дайрч хаячаад дүрмийн дагуу гэсээр давсан. Улсын цолтнуудаас хэдэн харимал начин унаснаас өөр том гарзгүй 2-ын даваа өндөрлөж том бөхчүүд ам авч, цолоо дуудуулан хийморио сэргээх 3-ын даваанд тулж ирэв.

3-ын даваа.

1. дая.а Г.Өсөхбаяр - у.н Д.Нямхүү
2. у.а О.Балжинням - а.з Н.Гантулга
3. у.арс Д.Ганхуяг - а.н Ч.Мөнх-Эрдэнэ
4. у.арс Х.Мөнхбаатар - а.н Ц.Бямба-Очир
5. у.арс Д.Азжаргал - у.н Ц.Анхбаяр
6. у.арс Д.Мөнх-Эрдэнэ - а.н Х.Мөнхжаргал
7. у.г П.Сүхбат - а.н Ц.Чимэддорж
8. у.г И.Доржсамбуу - у.н С.Ганхуяг
9. у.г Н.Ганбаатар - у.н Ц.Баянмөнх
10. у.з Б.Ганбат - а.а Ц.Жамсран
11. у.з М.Баяржавхлан - а.а Б.Баянмөнх
12. у.з Ц.Мягмарсүрэн - у.н Н.Мөнхжаргал
13. у.з Д.Хишигдорж - ц.а Ч.Санжаадамба
14. у.з Д.Бумбаяр - а.а Г.Алтангэрэл
15. у.з Д.Рагчаа - у.н Б.Сэр-Од
16. у.з О.Одгэрэл - а.а С.Батсуурь
17. у.з Ч.Батзориг - а.а Б.Заяамандах
18. у.з Д.Амгаланбаатар - а.а Ж.Амартүвшин
19. у.з Б.Сайнбаяр - у.н Ц.Гэрэлт-Од
20. у.з М.Өсөхбаяр - у.н Б.Бадам-Очир
21. у.з Б.Соронзонболд - а.х Л.Буянжаргал
22. у.х Г.Элбэг - у.н С.Даваасамбуу
23. у.х Г.Ганхуяг - у.х Г.Намсрайжав
24. у.х Л.Пүрэвжав - у.н Д.Пэрэнлэйдорж
25. у.х Т.Мөнгөнцоож - а.н Ж.Дагва-Очир
26. у.х Д.Баасандорж - у.н Д.Ганбат
27. у.х Ц.Магалжав - а.а Ч.Булганхүү
28. у.х Т.Амартүвшин - а.а Н.Бүрэнбаяр
29. у.х Д.Батболд - а.а О.Баярхүү
30. у.х Э.Батбаатар - а.а М.Бат-Отгон
31. у.х Ч.Чулуунбаатар - а.а Н.Ганзориг
32. у.х Г.Батбаяр - а.а Х.Мэндбаяр
33. у.х М.Батжаргал - у.н Г.Олзгэрэл
34. у.х Ө.Бат-Орших - у.н Д.Батбаяр
35.у.н М.Жамъянпүрэв - а.а Т.Санчир
36. у.н Ц.Сумъяабэйс - у.н Б.Баянжаргал
37. у.н И.Ёндонсамбуу - у.н Ж.Оргил
38. у.н Г.Эрхэмбаяр - у.н У.Балжинням
39. у.н Ц.Лхагвасүрэн - у.н Н.Батзаяа
40. у.н Ш.Уламбаяр - а.а Г.Отгонбаатар
41. у.н Ц.Цогтжаргал - а.а А.Отгонбаатар
42. у.н Ж.Отгонбаяр - а.а М.Эрдэнэбат
43. у.н Б.Чинзориг - а.х Э.Баасандорж
44. у.н Б.Адъяахүү - а.а Ш.Жаргалсайхан
45. у.н Н.Бүрэнбаатар - а.а Б.Баатарцол
46. у.н Б.Баянмөнх - а.а А.Алтанхуяг
47. у.н Д.Батбаяр - а.н Э.Элбэгбаяр
48. у.н Ж.Гансүх - а.а Ч.Цогбаяр
49. у.н Ж.Алтансүх - ц.а А.Бямбажав
50. у.н Р.Ганхуяг - а.а Ч.Баянмөнх
51. у.н Д.Лхагвадорж - а.а Б.Дэлгэрсайхан
52. у.н М.Цанлиг - а.з Б.Батгэрэл
53. у.н Т.Өсөх-Ирээдүй - у.н Н.Баярмагнай
54. у.н Б.Бадамдорж - а.а Б.Бат-Эрдэнэ
55. у.н Л.Гантулга - а.а Б.Суманчулуун

За ёстой эрээ цээргүй найрдаг, буудаг, худлаа барилддаг даваа чинь 3-ын даваа шүү дээ. Маш олон бөх барилддаг, нэмээд 5-ын даваа хүрэх боломжгүй маш олон бөх энэ даваанд босдог зэрэг нь энэ давааны барилдааныг “түргэн шуурхай” сонирхолгүй болгоход нөлөөлдөг. Эхний 50 дүйзэд бол эсвэл хүч тэнцвэргүй тулаан, эсвэл худлаа барилдаан гэх маягаар үргэлжилнэ. Харин тэр олон муухай дунд а.а Алтангэрэл у.з Бумбаярыг, у.н Оргил у.н Ёндонсамбууг давсан гэх мэт цөөхөн хэдэн сайхан барилдаан өрнөсөн. Энэ дунд Сүхбаатар аймийн арслан у.х Одсүрэнгийн хүү Баярхүү түрүү жил харцага цол хүртсэн манай нутгийн сүүлийн гэж хэлж болох төлөөл Батболд харцагыг дархан этээгээрээ гацхан этчээд яваад өглөө. Мөн а.х Элбэгийн Баасандорж өсөх идэр начин Чинзоригийг мушгихад нь дагаж мордоод гоё дасан, үеийнх нь начингууд найрч байхад Бүрнээ начин а.а Баатарцолын хөлийг шүүрээд л давсан, энэ хавар угаасаа их сайн байсан л даа. Угаасаа л хүнд найр тавьж өгдөггүй сайхан бөх л дөө. Буруу ам, буруу ам гэдэг үгийг энэ наадмаар бас л олон хэллээ. Монгол улсын хүчит начин Ду.Батбаяр а.н Элбэгбаярыг амлав. Элбэгбаяр чинь 5 жилийн өмнө улсад 4 давсан бөгөөд Монгол улсын хүчит гарьд Цэрэнпунцагийн хамгийн сүүлийн учраа бөх нь байлаа шүү дээ. Арал, бяр ихтэй хүнийг тэр олон хүн дундаас амалжил байдаг, тэгээд мордуулаад унажил байдаг…

56. у.н Л.Нямсүрэн - а.а С.Багахүү
57. у.н Ж.Бат-Эрдэнэ - а.а Д.Болдбаатар
58. у.н А.Цацабшир - а.н Н.Батсуурь
59. у.н Ш.Тогтохбаяр - а.а А.Сүмбээ
60. у.н Ц.Содномдорж - а.а Б.Батдорж
61. у.н С.Мөнхбат - а.а Б.Одгэрэл
62. у.н Э.Энхбат - а.а Б.Батжаргал
63. а.а Б.Сангисүрэн - а.н П.Бүрэнтөгс
64. а.а Р.Пүрэвдагва - а.а Л.Цэрэнтогтох

Бат-Эрдэнэ начин энэ хавар нэг л сайн байгаагүй, гэхдээ л 3 дээр унах бөх биш дээ. а.а Болдбаатар бол золгоод авахад давчиж болохоор л хүндээ, яаж ч чадалгүй байсаар барьц сонгуулаад уналаа, ээлжит нэгэн шуугианыг а.н Н.Батсуурь тарьж өнөө жил бүтэн жил сайн байж, барилдаан бүрт оролцон амжилттай барилдаж чансаанд дандаа эхний 10-д багтаж байсан у.н Цацабширыг давлаа. а.н Батсуурийн аавын у.х Намсрайжав гуайг түүнээс 2-хон бөхийн урд байрлах у.х Г.Ганхуяг амалчихсан тул Батсуурьт өөийн хүчээр 3 давахаас өөр арга байсангүй ээ.
Олон жил начин горилсон Сүмбээ арсланг у.н Тогтохбаяр шодоод давчлаа, энэ жил нэлээд олон хүний үзэж байгаагаар түрүүлж ч болох бөх гээд байгаа у.н Содномдорж маань а.а Батдоржийг барахгүй байсаар шодож, өөрийн талаар авсан Батдорж давж чадаагүй тул дараагийн удаа нидрүүлэхээс өөр зам байсангүй, 3-ын давааны төгсгөлд уламжлал ёсоор улсын цолгүй бөхчүүд нугалаанд үлдэж а.а Сангисүрэн а.н Бүрэнтөгсийг давхар шуудагдаж түрж хөөж мордоод давсан бол а.а Пүрэвдагва а.а Цэрэнтогтохыг зайлж гуд татаад уран сайхан давсан.

4-ийн даваа.

Наадам нэлээд сонирхолтой шатандаа орж, бид нар шиг бөхийн хорхойтнууд бол ТВ-рүү зайчлаад л хөлсөө арчаад ойртоод байдаг үе шүү дээ… найрааг “нам багасгасан” гээд байгаа нөгөө “лут” нугалдаг 4-ийн даваа. Түрүүлэхийг гэгээнээр мөрөөдөж яваа хүчитнүүдийн аманд начин болж үзэх юмсан гэж хүсч яваа залуучууд тулгагдан очдог ч найрааг багасгасан гэдгийг нь хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй… Мэдээж 4 дээр хэнд ч хамаагүй унаж байснаас 3 дээр унаад өгье гэж бодох хүн олон байлгүй яахав. Нөгөө талаар ямар ч байсан 3 давчия, 4 дээр ямар нэг залуутай таарна аргалж байгаад хэдэн төгрөг салгая гэж бодох завсрын нөхдүүд олон байх боломжгүй…

1. д.ав Г.Өсөхбаяр а.н Мөнхжаргал
2. у.ар Д.Ганхуяг а.н Чимэддорж
3. у.ар Х.Мөнхбаатар а.н Батсуурь
4. у.ар Д.Азжаргал а.н Элбэгбаяр (барьц шодож)
5. у.г И.Доржсамбуу а.х Баасандорж
6. у.г Н.Ганбаатар а.з Гантулга
7. у.з Б.Ганбат а.а Алтангэрэл
8. у.з М.Баяржавхлан а.а Болдбаатар
9. у.з Ц.Мягмарсүрэн а.а Заяамандах
10. у.з Д.Рагчаа а.а Суманчулуун
11. у.з Б.Сайнбаяр а.а Цогбаяр
12. у.з М.Өсөхбаяр а.а Бат-Эрэдэнэ
13. у.з Б.Соронзонболд а.а Пүрэвдагва
14. у.х Г.Элбэг а.а Ганзориг
15. у.х Г.Ганхуяг а.а Булганхүү
16. у.х Л.Пүрэвжав а.а Баярхүү

Томчуудтай гар зөрүүлэх боломж гарсан залуучууд дараа жил сайн үзнэ дээ гэж бодоод эргэх… зарим нь 3 дээр зарлагадсан мөнгө нь хий хоосон зүйл болж үлдэх энээ тэрээ гэсэн хөөрхөн хөөрхөн юмнууд харагдана.
а.а Заяамандах нутгийн ах, аавынхаа гарын шавь Мягмарсүрэн заантай оноолт таарсан тул төвөггүй давлаа. Хэрвээ ганц л бөх солигдсон бол Заяамандах том бөхчүүдийн нэгтэй л таарах байсан. Аз гэж бас нэг юм байна, мөн аавынх нь олон жилийн хөдөлмөр… Батзориг Мягмарсүрэн 2-ыг хөдөөнөөс дагуулан ирж бэлтгэл хийлгэн ЗААН хэмээх том цолонд хүргэж өгсний буян заяа гэж бас байдаг бизээ. Ганхуяг харцага худлаа барилдахгүй гэж худлаа том ам гардаг. 4 дээр бол байнга л “сулхан” барилдаад байгаа даа…

17. у.х Т.Мөнгөнцоож а.а Санчир (барьц шодож)
18. у.х Д.Баасандорж а.а Сангисүрэн
19. у.х Т.Амартүвшин а.а Батсуурь
20. у.х Г.Батбаяр а.а Баянмөнх
21. у.х М.Батжаргал а.а Алтанхуяг
22. у.х Ө.Бат-Орших а.а Отгонбаатар
23. у.н Ц.Сумъяабэйс а.а Эрдэнэбат
24. у.н Г.Эрхэмбаяр а.а Жаргалсайхан (барьц шодож)
25. у.н Ц.Лхагвасүрэн а.а Багахүү
26. у.н Ш.Уламбаяр а.а Амартүвшин
27. у.н Н.Бүрэнбаатар а.а Бат-Отгон
28. у.н Д.Лхагвадорж ц.а Санжаадамба
29. у.н М.Цанлиг ц.а Бямбажав
30. у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Энхбат (барьц шодож)
31. у.н Оргил у.н Мөнхбат
32. у.н Ш.Тогтохбаяр у.н Ц.Содномдорж

За ёстой жинхэнэ сонирхолтой хэсэг эндээс эхэлнэ. 4-ийн давааны “хуудуутайг” олон жил мэдэрч 4 дээр дэндүү олон удаа унасан а.а Санчир энэ жил хүчит харцага Мөнгөнцоожтой хүч үзэв. Харцага нас явж нэлээд суларсан юм билээ, энэ жил цөөн барилдсан гээд асуудал их байсан. Өөрийхөө талаар барьц шодоод ч хаяж чадаагүй тул Санчир арслан дараа удаад боломжоо гүйцээж анх удаагаа гайтай 4-ийн давааг давж үзэв.
Маш гоё барилдааныг Сангисүрэн арслан гаргасан ч унасан. Баасандорж харцагыг бярдаад мэх хийгээд хөөхөд нь дагуулж хөмрөөд ёстой бараг л давсан, харцага үнэхээр унаа холтой арал чяц ихтэй, бяртай юмдаа, тэгээд ч энэ жил үнэхээр бэлтгэл сайн байсан, барилдаан нь эрс сайжирсан хүн бол у.х Баасандорж, орооцолдсон барилдаанд яаж ийж байгаад л хүний дээр үлдчихдэг ёсоороо давав.
Г.Батбаяр харцага 3-ын дааванд нутгийн арслан Мэндбаярыг авахаар нь унаж өгөхнээ гэтэл харин шууд давчихсан. Энэ удаа ч бас ширүүн үзсэн боловч тогтмол сайн барилдаж байгаа арал чяц ихтэй а.а Баянмөнхөд юм болсонгүй, сугадаж татаж хавираад л арслан давсан.
Энэ наадмын бас л гоё барилдаануудын нэгийг Бат-Орших харцага үзүүлсэн. Булганы Отгонбаатарын дархан зүүн барьцыг нь хангалттай өгч зогсож байгаад тонгорохоос нь өмнө өөрийг нь баруун хөмрөөд ганган давсан.
Өө ёстой азгүй хүн шүү энэ Жагай. 2006 онд улсад ганц удаа 4 давахад нь у.н Эрхэмбаяр амалж даваад хаяж байсан, энэ удаа 4 дээр оноолт таараад бас л хүч тэнцүүхэн үзлээ. Эцэст нь барьц шодоход Эрхэмбаяр начны талаар таарснаар а.а Жаргалсайхан дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээх хэрэгтэй боллоо. Цагаан сард шөвгөрч байсан, 4 уулын хишигт түрүүлж үзүүрлэдэг том бөх шүү дээ. Мөн ч олон удаа 4 дээр уналаа.
Бүрнээ начин харин начин болсноос хойш ганц удаа л 4 давж байсан санагдана. Энэ жил онцгой сайн байсан л даа, нас ч 30 лав гарсан даа. Гэхдээ л элдэвтэй хэвээрэй, улсад 2 удаа 4 давж байсан а.а Бат-Отгонг давж өөрийнхөө хувьд томоохон амжилт гаргалаа.
За тэгээд үүний араас наадмын үзүүр түрүүний барилдаанд ойртож очихуйц сонирхолтой, чухал барилдаан болсон. Мэдээж өнөө жилийн цагаан сарын түрүү бөх цэргийн хурц арслан Санжаадамбыг яаж барилдахыг нь битгий хэл яаж алхахыг нь ч хүмүүс сонирхож байв. 4 дээр хэнтэй таарах бол 5 дээр хэнтэй тунах бол гэсэн ярианууд хүчтэй өрнөж байсан. Гэхдээ 4 дээр унана гэж олон хүн итгээгүй, яахав начин болчихвол цаашаа хол явнаа л гэж яриад байсан… харцагатай таарна, өсөх идэр начинтай таарна… гээд л ярилцаад байсан. Санжаа ч өөрөө тийм л тооцоотой байсан байх, 3 дээр нэлээд олон аймгийн цолтой бөх давсан тул 4-ийн оноолт урьд урьд жилүүдийнхээс арай ялгаатай байж хурц арслсан Санжаадамба у.н Лхагвадоржтой таарсан. Улсын наадмаас бусад үед л дайраад, дарамтлаад хэцүүхэн барилддаг хүн улсад их л дөлгөөн үздэг, тэгж байгаад л унадаг. Энэ жил ч давтагдсан, Лхагваа начин хөмрөөд л 2 бөх хараа бараа л газардсан. Жаахан эргэлзсэн ч Санжаа тахимаа өгөхөөс өөр арга байсангүй… за ингээд 5-ын даваанаас хойш тунаа, тэр ч бүү хэл шийдвэрлэх давааны олон том барилдаанууд наадамчдын бодосноос өөрчлөгдөхөд хүрэв. Одоо юу гэхэв дээ наадмаас хойш хэдхэн хоногийн дараа болсон Монгол Туургатны 3-р наадамд 3 дахиа түрүүлж, түрүүлэхдээ энэ жилийн наадмаар заан, начин цолоо баталсан Рагчаа, Өсөх-Ирээдүй … тэргүүтэй хүчитнүүдийг цувуулав. Ийм бөхөд УЛСЫН НАЧИН гэдэг цол ч байхгүй гэж үү?… бид сонин сонин нэртэй, ганц удаа л улсад барилдаад начин болсон шахуу хүмүүс нэлээд хэдийг мэднэ дээ…

5-ын даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр а.а Булганхүү
2. у.ар Д.Ганхуяг а.а Амартүвшин
3. у.ар Х.Мөнхбаатар а.а Багахүү
4. у.ар Д.Азжаргал а.а Заяамандах
5. у.г И.Доржсамбуу а.а Санчир
6. у.г Н.Ганбаатар а.а Эрдэнэбат (барьц шодож)

Том цолтнууд дараа дараагийн даваагаа бодож, цол авах энэ шийдвэрлэх даваанд мэдээж хянуур ханддаг байж таараа. а.а Амартүвшин улсын наадамд 3 дахиа 4 давсан ч начин болж чадсангүй ээ, а.а Багахүү сүүлийн 2 жил дараалан 4 давсан ч тухай бүрдээ у.ар Мөнхбаатарт шороодож барилдаанаа дуусгаж байна. Говь-Алтайн 2 арсланд наадам бас л хатуурхаж байна даа.
2006 онд 4 даваад Доржсамбууд унаж байсан Хөвсгөл аймгийн арслан Эрдэнэбат энэ жил сайн барилдаж 4 даваад, гарьдтай ч сайн үзэж барьц шодох болов, бүүр азтай нь түүний талаар шоо буусан ч ӨНДӨР БӨХЧҮҮДЭД зориулсан дүрэм гэж бодогдоод байгаа энэ шодоо гэгчдээ Ганбаа гарьд сайн тогтож учраагийнхаа дээр тусав.
За 2 начин төрсөн, Заяамандах Санчир нар хэн нь хэд хэдэн жил барилдасан, урд даваануудад хэн хэнийг давсан, энэ удаа ямархуу бөхчүүдээр даваагаа ахиулж байж начин болж байгааг бид мэднэ, мөн үзлээ.

7. у.з Б.Ганбат у.н Д.Лхагвадорж
8. у.з М.Баяржавхлан а.а Алтанхуяг
9. у.з Д.Рагчаа у.х Г.Элбэг (барьц шодож)
10. у.з Б.Сайнбаяр у.н Н.Бүрэнбаатар
11. у.з М.Өсөхбаяр у.х Т.Амартүвшин
12. у.з Б.Соронзонболд ц.а Бямбажав
13. у.х Л.Пүрэвжав а.а Баянмөнх
14. у.х Д.Баасандорж у.х Ө.Бат-Орших
15. у.н Г.Эрхэмбаяр у.н Мөнхбат
16. у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Ц.Содномдорж (барьц шодож)

Онц сонирхолтой барилдаанууд шил даран хөвөрсөөр… Лхагвадорж начинг би өнөө жил харцага болчих байх гээд дээр бичиж байсан. Санжааг давчихаар нь “за ёстой харцага ч энүүхэнд байна даа” гэж бодож байтал Ганбат заан авчихлаа. Наадамчдын ихэнх нь түрүүлнэ гэж бодож байсан, түрүүлээсэй гэж дэмжиж байсан Санжаадамбыг давчихсан, угаасаа энэ жил сайн байгаа, арал бяр сайхантай шилдэг начинг амалж авдаг нь ч их гайхалтай, харин барилдааны явцад Лхагваа начин хонгодоод хөөхөд нь дагуулж давхар ачаад Ганбат заан давсан нь бүүр ч гайхалтай байлаа… Ганбат зааныг түрүүлээсэй гэж олон жил бодсон ч энэ жил тийм ч итгэл төрүүлэхээр байгаагүй л дээ. Цөөн барилдсан, түрүү жил 5 дээр унасан, жилээс жилд нас нь явж байна гээд түүнд найдахад “толгой сэгсэрмээр” бэрх байсан ч энэ жилийн хувьд өөр дэмжих бөх байхгүй, тэргүүн эгнээнд Ганбат зааныгаа л гэнэ шүү дээ. Харин энэ даваа л өнгөлөг байгааг нь харагдуулав.
Дундговь аймгийн арслан Алтанхуяг 2 дахиа 4 даваад, энэ удаад боломжит хамгийн зөөлөн гэж хэлж болох учраатай таарсан ч Баяржавхлан зааныг дийлсэнгүй. Рагчаа харцага одоо бас яах гэж ийм бяртай, шодолцох нь ойлгомжтой хүнийг амалдаг юм болдоо. Харин энэ удаа түүнийг шооны нүх эвээж төрийнхөө наадамд 5 дахь удаагаа шөвгөрлөө.
Мөнхийн өрсөлдөгчид болох Сайнбаяр заан Бүрэнбаатар начин 2-ын барилдаан сонирхол татаж байлаа. Энэ 2 одоог хүртэл 10 гаруй жил чөлөөт болон үндэсний бөхөөр хүч үзэж байна. Өмнө нь улсад ч хоорондоо таарч байсан, Бүрнээ давбал өсөх идэр начин болох бөгөөд нөгөө сонин дүрэм ёсоор эрэмбэ суга урагшилж Ёндонсамбуу начингийн дээр нь ч гарах боломжтой байв. Үндсэний бөхөөр Бүрнээ начнаас илүүрэхдэг Сайнбаяр зааны хувьд энэ удаа ч даваа авч төрийнхөө наадамд 3 дахь удаагаа шөвгөрөв.
Өш хонзонтой 2 бөх гэж ойлгож болно. 2006, 2008, 2010 оны наадмын 5-ын даваанд Өсөхбаяр, Амартүвшин гэдэг бөхчүүд олон өөр цолтойгоор 3 удаа тулж Өсөхбаяр заан 2-дахь удаагаа даваа авч чадав. Эхний удаа аймгийн арслан улсын начин 2 бөх тунаж байсан бол 2 дахь удаадаа 2 улсын начин барилдаж Амартүвшин давж байсан ба энэ жил харцага заан гэсэн томхон цолтойгоор тулсан билээ. Золгонгуутаа шууд давуулж гуядаад дахиж өрсөлдөхөөргүй болсон шүү гэдгээ Өсөхбаяр заан харуулах шиг болсон.

2008 онд а.а цолноос шууд улсын заан цолонд хүрсэн Соронзонболдоос сэтгүүлч:
сур: -Улсын наадмын тавын даваанд заан цолтон тунах явдал цөөнгүй гарч байсан. Тиймээс та хоёрын хувьд дахиад энэ даваанд амлагдахгүй үлдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв тийм тохиолдол давтагдвал яах вэ?
-Би ийм өндөр цолд хүрчихээд амиа бодоод яс үзвэл муухай биз дээ. Хэрэв бид хоёр дахиж тунавал найзыгаа начин болгоно оо.

гэсэн ярилцлага өгч байсныг нь 4-ийн даваа дуусах үед санав. Тэр ч ёсоороо болж эр хүн хэлсэндээ хүрсэн. Улсын цол авахын төлөө өдөр шөнөгүй хамтдаа зүтгэж байсан найз 2 “улсын цол авбал мөн ч сайхнаа” гэж олон удаа ярилцсан байж таараа. Нэг нь ийм том цолтой болчихоод нөгөө андыгаа 4 дэхь удаагаа улсад 4 давчаад байхад нь 4 дэхь удаагаа азаа үзээд чадахгүй бол дахиад хойтон жилийг хүлээг гэж бодож чадаагүй бизээ.
Шинээр начин болсон бөхчүүдээс хамгийн сайхан барилдааныг үзүүлсэн хүн нь айгийн арслан Ч.Баянмөнх. Өндөр бөхчүүдийн тоонд ордог тэрээр өмнө нь улсад 4 давж байсан ба түрүү жил 4 дээр Соронзон заанд маргаантайхан унаж байсан бол энэ удаа у.х Пүрэвжавтай удтал хүч үзэн давхар шуудагнаас даацтай сайхан мордож Санжаадамбын ч хүрч чадахгүй байгаа начин цолонд сайхан хүрлээ дээ. Монгол улсын НАЧИН Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Чотонгийн Баянмөнхөө гэж.
Баасандорж харцагын амыг сонсоод “за нөгөө хэнэггүй нөхөр чинь хамаагүй ам авчихлаа…” гэж бодож дуусаагүй байтал ганц гараараа гуд татаад сунгачихаад яваад өглөө. Лут амьтан шүү энэ Баасандорж. Оршихын хувьд энэ хавар цөөн баридласныг эс тооцвол бусдаар бол сайн бөх болох, сайн барилдах бүхий л боломж түүнээс харагдаад байгаа, энэ удаа ихээхэн юм ойлгож автлаа дугтруулсан даа.
2 начны барилдаан хүч тэнцүүхэн өрнөж залуу начин Мөнхбат шуудагдаж түрж хөөгөөд хүчит начин Эрхэмбаярын харцага цолны мөрөөдлийг дахиад нэг жил хойш нь тавиуллаа. Хойтон жил Элбэг багштайгаа цуг 5 давж чадвал харцага болж болох юмаа.
Энэ Мөнхбат нээрэн хурдан хугацаанд лут сайжирч лут том цолонд хүрч мандлаа шүү. Оюутны байранд манай найз нартай цуг амьдарч байхад нь ийм лаг бөх болно гэж яаж бодох билээ, манай томчуудыг Сумъяабазар аваргаас эхлүүлээд бараг бүгдийг нь давж үзсэн хүн шүү дээ.
Бас л сонин 2 бөх тунасан. Түрүү жил борооноор тунан ширүүхэн барилдаж залуу хүний аз хийморь дийлж Содном давж начин болж байсан бол өнөө жил 2 бөх дахин тунах хүч үзэхдээ барьц шодолцох болж 3-ын даваанд шодуулаад унаагүй Содномыг энэ удаа Өсөх-Ирээдүй начин найдвартай нягт шодож давж начин цолоо баталлаа. Өмнө нь 4 удаа улсад 4 давсны дотор начин болсноосоо хойш 3 жил дараалан 4 давж энэ давааг дахин давахын түмэн хүслэн дунд явсан Өсөх-Ирээдүй начинг аз эвээлээ. Цэдэвийн Содномдорж хэмээх 24 настай энэ залуу улсын цолонд хүрснээсээ хойш цаашид ямархуу бөх болох бэ? гэдгээ бүрэн дүүрэн харуулж 2009/2010 оны турш тогтмол хамгийн сайн барилдааныг үзүүлж чансааны тэргүүн байранд шалгарсан, шилдэг залуу сайхан хүчтэн билээ. Тэргүүн бөх гэдгээ ч нотолж наадмын дараахан цэнгэлдэхэд болсон барилдаанд Эрхэмбаяр начин, Өсөхбаяр заан нарыг шороодуулан түрүүлээд байна.

6-гийн даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр а.а Заяамандах
2. у.ар Д.Ганхуяг ц.а Бямбажав (барьц сонгож)
3. у.ар Х.Мөнхбаатар а.а Санчир
4. у.г Н.Ганбаатар у.з Б.Сайнбаяр
5. у.з Б.Ганбат а.а Баянмөнх
6. у.з М.Баяржавхлан у.н Мөнхбат
7. у.з Д.Рагчаа у.н Т.Өсөх-Ирээдүй (барьц сонгож)
8. у.з М.Өсөхбаяр у.х Д.Баасандорж

Ганхуяг арслан юм л бол шодох гээд л зогсож байдаг. Барьцаа хурдан халж шодолтонд хурдан хүрдэг юм шигээ. Түрүү жил үзүүрлэхдээ л 5-ын даваанаас эхлээд хэд хэд шодоод амжсан. Бас л шодоонд тогтдог хүн шүү дээ, түрүү жил үзүүр түрүүнд Өсөхөө аваргад хүртэл уналгүй нэг удаа тогтсон хүн. Харин энэ даваанд олон жил хүсэн хүлээсэн цолондоо хүрч сэтгэлийнхээ тэнхээ нэмээд, бэргээ нь гараад байгаа Бямбажав арсланг амлав… хурдхан шиг шодсон ч талараа таарсан Бямбажав зүүн гараараа шодоо барьцаа барьж байгаад баруун талаараа мордож сайхан давж харцага цолонд хүрлээ. Олон жилийн хөдөлмөр, улсын цолонд хүрэхийн төлөөх олон жилийн тэмцэл … эцэстээ биелэлээ олж энэ хүн харцага болчоод баярлаад гүйх өдрийг би хардаг л юм байна. Увс аймгийн Сагил сумын харьяат бөх УЛСЫН ХАРЦАГА АРСЛАНГИЙН БЯМБАЖАВ. Одоо түүний улсад 3 удаа 4 даваад унаж байсан, цэргийн наадамд 2 түрүүлсэн зэрэг нь хамаагүй болсон, тэр бол улсын цолтны их гэр бүлд багтсан улсын харцага цолтой бөх.
Говь-Алтайнхны сүүлийн төлөөлөл Ганбаатар гарьд Сайнбаяр зааныг авч барилдсан, өөрөө чөлөөтрөө хичээлэлдэг тул хөлдөө алдаад унахгүй гэж тооцсон биз. Гэхдээ Ганбаа гарьд давахын тулд довтолж таарна, бүтэлгүй довтолбол Сайнбаяр зааны хариу мэх ч амаргүй гэдгийг хүн бүр мэднэ. Барилдаан яг л өрнөл ёсоороо болж Ганбаа гарьдыг шигшиж түрээд хөөхөд нь зайнд нь ганцхан мушгиад л заан давчихлаа.
Дараагийн харцага төрлөө… урд бүхий л даваануудын турш хүчтэй өрсөлдөгчидтэй хүч үзэн тухай бүрд давсаар энэ удаа улсын заан Баяржавхланг давж Увс аймгийн Баруун туруун сумын харьяат бөх улсын залуу начин Мөнхбат харцага цолын болзлыг биелүүллээ. Түрүү жил харцагын даваанд Пүрэвжав харцагатай удтал хүч үзэн барьц шодуулан унаж байсан бол энэ жил харцага цолонд хүрлээ, харцага цол авах л ёстой бөх байждээ.
Дараагийн барилдаан мөн л барьц шодолт хүртэл үргэлжилж Рагчаа заанаас барьц шодож авсан Өсөх-Ирээдүй начин цолоо ахиулах алтан боломж алдаж өөрөө унаснаар өсөх идэр начин чимэг нэмлээ. Эрэмбэ урагшилж Отгонбаяр, Чинзориг гэсэн өсөх идэр начингуудын ч өмнө нь гарах ёстой болоод байна.
Тунааны барилдаан сонин болсон доо, ах дүү 2 бөх. Ганбаатар гарьд Сайнбаяр заан 2-ын барилдааныг л хараад байх шиг байсан. Сайнбаяр заан давангуут Өсөхөө заан шууд даваад явсан. Бодвол Баасандорж харцага дараа даваанд заан болоход хэцүү боллоо гэж тооцсон биз. Ганбаатар гарьд давбал Баасандоржийг амалж заан болох боломж үүсгэнэ гэж тооцсон байж болох юм. Ямар ч байсан л 2 бөх түшилцэж зогсож байгаад тус баридааны дараа хурдан давалцсан.

7-гийн даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр у.з Б.Сайнбаяр
2. у.ар Х.Мөнхбаатар ц.а Бямбажав
3. у.з Б.Ганбат у.з М.Өсөхбаяр (барьц шодож)
4. у.з Д.Рагчаа у.н Мөнхбат

Өсөхбаяр аварга энэ даваанд мөн л Ганбаатар гарьдтай ижил бодлоор Сайнбаяр зааныг авсан байх. Харин Ганбаа гарьд шиг давшиж барилдсангүй, золгоонд хүрч Сайнбаяр заан энэ хооронд ганц л удаа хутгасан бөгөөд аварга тун ч тайван байсаар зүүн золгооноос дархан давуулж гуядах мэхээ хийгээд давлаа.
Мөнхбаатар арслан шинэхэн харцага Бямбажавыг үнэхээр хаа хаагуураа илүүрхэж барилдсаар хутгаж тэнцвэр алдуулаад тэр чигт нь түрж хөөгөөд давчлаа. Мөнхбаатар арслан ч энэ жил аль ч даваанд түргэн шуурхайн барилдаж ямар ч байсан шодолтгүй барилдаанаа дуусгая гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь харагдаж байсан. Үнэхээр сайхан барилдаанууд үзүүлсэн шүү…
Ганбат заан 3 бөхөөс ам авахдаа бас л их сонин ам авав. Залуу иртэй заан Өсөхбаяр өнөөдөр аль ч даваанд удаан хүчийг үзэн барилдаагүй байсан хүн. Нутгийн дүү харцага цолын болзлыг хангаад байгаа Мөнхбатыг авчихад болох л газар. Нутгийн дүү сайхан барилдаад өөрийг нь даваад заан болчвол тэр л биз, ямарчил байсан нөгөө 2-оосоо бяраар дутуу тул Ганбат заанд зүдэргээ багатай байж таарна. Нутгийн дүү цолондоо ханаад тахим буулгаж ч болно. Ер нь залуу бөхчүүд даваагүй болсон үедээ “хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гээд өөрийн нутгийн ахын давааг ахиулж байгаа дохиолдол зөндөө л харагдаж байдаг. 2006 онд Хишигдорж заанаар 4 давчихсан байсан тухайн үеийн залуухан аймгийн заан Мөнхбатыг 5 дээр Ганбат заан авч байсан. Угаасаа Ганбат заан аваагүй ч араас нь Мягмарсүрэн, Мөнхбаатар зэргийн хүмүүс аваад давчих байсан тул тухайн үед тийм сонголт хийсэн байх. Энэ удаа бол Ганбат заан их өөрийг боджээ, ямарчил байсан нутгийн дүүг үлдээж мөн хүчтэй заан Рагчаа үлдээхээр шийдсэн байв. 7-гийн давааны хамгийн сүүлд үлдсэн ахмад, залуу 2 зааны барилдаан шодолтонд хүрч Өсөхбаяр зааны талаар барихад Ганбат заан тогтож үлдээд өөрийн талаар барихдаа их л чанга тавьж байгаа харагдсан.
Харин 7-гийн давааны тунаанд залуу начин зоригтой байсан ч хашир заанд ямар ч асуудал болсонгүй. Хий хутгахад нь дагуулж мушгиад Рагчаа заан амархан шигээ даваа авч ЗААН цолоо баталлаа.

8-ын даваа.

Өсөхбаяр аваргын ам ч тодорхой байсан. Өөртэй нь хамгийн барилдаан таарах, бусад 2-оосоо зөөлөн санагдах нь Рагчаа заан байсан биз. 2005 оны улсын наадам болон Занабазарын даншиг 2ыг бөх сонирхогчид одоо ч санаж байгаа. Тэгээд 2 бөхийн барилдаан шодоогоор дуусах боломж маш их л дээ. Рагчаа заан шууд мэх хийгээд Өсөхөө аварыг давж чадахгүй, Өсөхөө аварга ямар нэг мэх хийгээд алдаа гаргавал л хариу мэхээр Рагчаа заанд давах боломж гарна, харин Өсөхөө авара ийм даваанд яаран мэх хийхгүйг бид бүгд мэднэ. Яагаад гэвэл түүнд ямар ч мэхнээс илүү ШОДОО гэж сайхан зүйл байдаг шүү дээ. Ямар ч бөх шодоод Өсөхөө аварыг давж чадахгүй байгааг бид сүүлийн 2 наадамд харлаа… 2 бөх “нэг ч мэх” хийлгүй гэхэд болох байх барьц халсаар шодолтонд хүрэв. Ба аварга Мөнхбаатарыг заан болгодог барилдааныг санаж байна, 2 бөх нээх их хүч гаргалгүй барьц халсаар шодох болж шодоод давалцсан. 2 бөх том даваанд яс үзсээр байгаад шодолцвол тэд маш их цуцна. Харин энэ удаа Өсөхөө аварга Рагчаа заан хоёр хурдхан шиг л барьц халалцсаар шодох болсон. Лав л миний ажигласнаар хэн хэн нь маш их хүчийг бол зарцуулаагүй. Шодолт болоход Рагчаа зааны талаар таарсан… заан ёстой юу ч хийж чадалгүй барьцаа алдсан. За ингээд Өсөхөө аваргын дархан барьцаар орвол юу болох нь тодорхой…

Тунасан 2 бөхийн хувьд Мөнхбаатар арслан барилдаан бүрд маш идэвхитэй байсныг би дээр дурьдсан. Нэмээд түрүү жилийн шөвгийн 4-д Өсөхөө аваргатай яаж барилдасныг нь ч санаж байна. Энэ удаа ч Ганбат зааны урдаас задгай сайхан барилдаж их ч олон удаа хутгаж үзсэн, дандаа л хий болоод эсвэл мөчидхөн болоод байсан. Бас хэд удаа хавирч үзсэн… ямар ч байсан барилдааныг хурдан дуусгая гэсэн хүсэлтэй байгаа нь илэрхий байсан. Тухай бүрт нь Ганбат заан буурь зааж, дагаж хөдлөлгүй тогтоосоор байв. Арсланг давуулах оролдлого хийхэд нь харин дагаж сэжиж мушигаж ард нь гараад Ганбат заан давсан. Иймэрхүү зүйлийг бол өөрийг нь өөртэй нь барилдуулчихлаа л гэдэг дээ… 7-гийн даваанд Өсөхбаяр заантай хамгийн сүүлд үлдэж барилдахаас нь эхлээд л цэнгэлдэх даяар “Ганбат Ганбат…” гэсэн уухай түүнийг үзүүр түрүүний барилдаанаа дуусган дуусгатал нүргэлсэн… Мөн нэг анзаарсан зүйл бол Мөнхбаатар арслан гэж бөх аварга болчих боломжтой хүн юм шигээ, бусад том цолтнуудаас насаар ч залуу шүү дээ.

6 зааны үеийн 6 хүчитнүүдээс хамгийн өндөр амжилт гаргаж 4 түрүүлсэн дархан аварга болохын төлөө барилдаж буй даян аварга Өсөхбаяр, 6 хүчитнээс хамгийн бага амжилт гаргасан хамгийн залуу нь болох улсын заан Ганбат нарын тулаан өмнөх жилийн жишиг болон одооны мөрдөгдөж байгаа дүрмийн “шахалт” зэргээс гажсан түргэн шуурхай барилдаан болж Ганбат заан баруун мордоод үргэлжлүүлэн хөлөө газарт тавин хашиж мордоод Өсөхөө аваргыг давж төрийнхөө их баяр наадмын түрүү бөх болов. Ганбат зааны хувьд давж чаддаггүй байсан 8-ын даваагаа давж гарьд болоод их баярлаж бие тавираад алдах юмгүй болсон нь чөлөөтэй сайхан барилдах нөхцөл болсон байх, нэмээд удаан барилдаад шодолтонд хүрвэл унах тул шийдсэн мэхээ хүч гарган хийж барилдая гэж тооцсон байхдаа.

Увс аймгийн Баруун туруун сумын харьяат бөх улсын заан Ганбат анх удаа түрүүлж Монгол улсын АРСЛАН цол хүртэв. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх даян аварга Өсөхбаяр анх удаа үзүүрлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Sat Jul 24, 2010 1:26 am

2010 оны наадмын дараагаар идвэхитэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал...

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 12 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2010 онд үзүүрлэсэн. (Б.Ганбатад унасан)
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр унаж шөвгөрч чадаагүй)

2. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 7 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, Бат-Эрдэнэ, Азжаргал, Бямбажав)

3. Арслан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 10 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 9 давж түрүүлсэн.
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, у.г Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 1998, 2001, 2005, 2009 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Одгэрэл, Мягмарсүрэн, Сумъяабэйс??? нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабширт, 2009 онд у.н Сумъяабэйсд тус бүр 5 дээр унасан)

4. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 7 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009, 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа, Ганбатад унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

5. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрлэсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэд унасан)

6. Гарьд Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрлэсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр, 2010 онд 5 дээр а.а Санчирт тус бүр шороодсон)

7. Гарьд Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрэлсэн. (До. Ганхуягт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
- 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сайнбаярт унасан)

8. Заан Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (2 удаа 7 давж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцагт унасан)
- 2008, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд, Мөнхбатад унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

9. Заан Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (2 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 2005 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр тус бүр унасан)

10. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2001 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (??? унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5 дээр тус бүр унасан)

11. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр тус бүр унасан)

12. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд хуулийн дагуу хасагдсан, 2010 онд ц.а Бямбажавт 5 дээр унасан)

13. Харцага Гунгаагийн Элбэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум. (3 удаа 6 давж шөвгөрсөн)
- 1997, 2007 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцаг, Баяржавхлан нарт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
(??????, 2008 онд Сумъяабэйст 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 4 дээр, 2010 онд 5 дээр у.з Рагчаад тус бүр унасан)

14. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (2 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбат, Мөнхбаатар нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр, 2010 онд а.а Баянмөнхөд 5 дээр тус бүр унасан)

15. Харцага ??? Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 6 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5, 2009 онд, 2010 онд давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад, Соронзонболд???, М.Өсөхбаярт унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод???? 5 дээр тус бүр унасан)

16. Харцага Түмэнсанжаагийн Мөнгөнцоож. Архангай аймгийн Батцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2004 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2006, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Магалжав, у.г Ганбаатар нарт унасан)
(2005 у.х Батболдод 5 дээр, 2007 онд у.н Отгонбаярт 4 дээр, 2009 онд у.з Өсөхбаярт 5 дээр, 2010 онд 4 дээр а.а Санчирт тус бүр унасан)

17. Харцага Түмэннасангийн Амартүвшин. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
(2006 онд у.з Өсөхбаярт 5 дээр, 2007 онд у.н Нямсүрэнд 3 дээр, 2009 онд у.н Содномдоржид 4 дээр, 2010 онд 5 дээр у.з М.Өсөхбаярт тус бүр унасан)

18. Харцага Даш-Очирын Батболд. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (д.а Өсөхбаярт унасан)
- 2005 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
(2006 онд у.н Өсөх-Ирээдүйд 5 дээр, 2007 онд Сайнбаярт 5 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2010 а.а Баярхүүд 3 дээр тус бүр унасан)

19. Харцага Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруун туруун сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Пүрэвжавт унасан)

20. Харцага Мишкагийн Батжаргал. Архангай аймгийн Булган сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (д.а Бат-Эрдэнэд унасан)
(2007 онд а.а Заяамандахад 2 дээр, 2008 онд а.а Бат-Отгонд 4 дээр, 2009 онд а.а Энхтайванд 4 дээр, а.а Алтанхуягт 4 дээр тус бүр унасан)

21. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр унасан)

22. Харцага ??? Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2010 онд у.х Баасандоржид 5 дээр унасан)

23. Харцага Арслангийн Бямбажав. Увс аймгийн Сагил сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Мөнхбаатарт унасан)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby slo mo jones » Sat Jul 24, 2010 1:27 am

сайхан бичсэн байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Г.Баяраа » Sat Jul 24, 2010 1:46 am

saihan bichjee bayar hurgэеэ :-D
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Фүүтгоол » Sat Jul 24, 2010 2:48 am

5 таваанд Ганбатыг бөхөд гоёдсон гэгддэг Лхагвадорж начныг давхар ачихад хичнээн баярлаваа. Бүүр бодоод байсан чинь инээд ч хүрэх шиг... Бараг дахиж ч харахгүйдээ та нар ийм барилдааныг Ганбатаас. Нэг иймэрхүү л юм хийдэг залуу явсан юм ч дээ уг нь тээр жил. Багийн юм, сурсан юм тулсан үед сандарсан цагт хэрэг болдгийм байна. Гялалзаж явсан залуу цагийн барилдааных нь нэгээхэн хэсгийг хоромхон зуур ч гэсэн ийм бүдүүн тойм, хашир хөшүүн болсон хойно нь, бараг мартагдах шахсан үед нь харах үнэхээр сайхан байлаа...
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby chelsea_richie » Sat Jul 24, 2010 1:57 pm

ТВ8-аар гараад байсан аль галынхан билээ? тэднээс цол авсан бөх байгаа болуу?
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sat Jul 24, 2010 2:15 pm

ТВ8-р гараад байсан нь Амжилтын амт гээд шоу энд тэндээс цугласан аймгийн арслангууд байсан.Тэндээс Дэлгэрсайхан нь луйвраар 2 давсандаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Bayara » Sat Jul 24, 2010 10:29 pm

Мөнхбаатар эрэмбээрээ Ганбатын урд байх юм бишүү?
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Sun Jul 25, 2010 8:48 pm

ЦАГААН wrote:2ын даваа

14. а.а Сүхбат а.а Заяамандах
15. а.а Мөнгөн а.а Алтангэрэл
16. а.а Асен а.а Болдбаатар

4-ийн даваа.

7. у.з Б.Ганбат а.а Алтангэрэл
8. у.з М.Баяржавхлан а.а Болдбаатар
9. у.з Ц.Мягмарсүрэн а.а Заяамандах

Цагааны 2-ын давааны оноолтын дараалал зөв үү?
Зөв бол ч хуудуу байна даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Bayara » Sun Jul 25, 2010 10:18 pm

Цоомоо wrote:
ЦАГААН wrote:2ын даваа

14. а.а Сүхбат а.а Заяамандах
15. а.а Мөнгөн а.а Алтангэрэл
16. а.а Асен а.а Болдбаатар

4-ийн даваа.

7. у.з Б.Ганбат а.а Алтангэрэл
8. у.з М.Баяржавхлан а.а Болдбаатар
9. у.з Ц.Мягмарсүрэн а.а Заяамандах

Цагааны 2-ын давааны оноолтын дараалал зөв үү?
Зөв бол ч хуудуу байна даа.

Нээрээ энэ чинь юу вээ? Арай энд но байгаам биш биэз?
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby munkhbayar_AC » Mon Jul 26, 2010 11:39 am

харин энэ чинь хармаар эд байна.Болдбаатар заяамандахын дээр байдаг бол 4 дээр мягмарсүрэнгийн дараагийн хүнтэй таарах ёстой ш дээ.Цагаанаа хардаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Jul 26, 2010 1:43 pm

үгүй үгүй миний буруу... би 2-ын давааны оноолтыг өөрөө тэмдэглэж аваад оруулсан юм... тэгэхээр би л буруу бичсэн байх, цаадуул чинь арай ийм юман дээр ажиллагдаггүй байлгүй дээ... хөдөө бол ийм юман дээр үнэн сайн ажилладаг ш дээ :ногоон: дамаан гадны бөхчүүдийг жийхэд хэрэглэдэг гол арга нь байх
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Mon Jul 26, 2010 2:11 pm

Энэ яг өмнөх эрэмбийг харах хэрэгтэй.
Но байгаа байх ер нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Jul 26, 2010 2:21 pm

а/а Д.Энхбат-а/а Г.Батням
а/а Заяамандах-а/а Ж.Батбилэг
а/а Үржинбаатар-а/а ж.Алтаншагай
а/а Дж.Батбаяр-а/а Л.Шинэбаатар
а/а Д.Болдбаатар-а/а Тангад
а/а Бо.Батжаргал-а/а Цэрэнтогтох
а/а Гончигдамба-а/а Идэрсүрэн
(2009 оны намар болсон 4 уулын хишгийн 2-ын даваа)
ийм нэг оноолт оллоо...

бас нэг

19. у.н Цогзолдорж а.а Болдбаатар (ӨВ)
20. у.н Өсөх-Ирээдүй а.а Батжаргал (олимп) (барьц сонгож)
21. у.н Цацабшир а.а Д.Энхбат
22. у.н Бат-Эрдэнэ а.а Заяамандах
(Авто замын салбар үүсэж, хөгжисний 80 жилийн ойн нэрэмжит барилдаан. 2009-12-03. 2-ын даваа)


Болдбаатар, Заяамандах 2 хоюулаа а.н байсан. Нэмээд Заяамандах улсад 3 давж байсан. Харин нөгөө Алтангэрэл арслан нь бараг ганцхан аймагт л түрүүлсэн юм бишүү...

а/а Мөнгөн-а/х Ч.Ганзориг
а/а Эрдэнэжаргал-а/з Пүрэвсайхан
а/а Баярхүү-а/з Хадбаатар
а/а Отгонням-а/з Цэвэлсодном
а/а Сүхбат-а/з Буянмөнх

нөгөө 2 нь ийм юм байна
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Цоомоо » Mon Jul 26, 2010 4:59 pm

Сүүлийнхээр чинь бол Мөнгөн нь Сүхбатын урд байх нь ээ.
2 ч яахав, янз бүрийн хөдөлгөөн их хийдэг биз.
4 дээр л...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby meesh » Fri Aug 20, 2010 9:19 pm

АВАРГА АВАРГААРАА Л ТӨРДӨГ

Анх зодоглосон наадамдаа улсын цолд хүрсэн аваргууд

Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга Н.Жамъян, С.Цэрэн, аварга Ж.Цэвээнравдан, Д.Хадбаатар, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх зодоглосон жилийнхээ баяр наадмаар шууд улсын цол хүр тэж, улсын цолтнуудын их гэр бүлд хөл тавьсан байдаг. Даян аварга Н.Жамъян шууд улсын арслан, аварга Ж.Цэвээнравдан заан, дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, даян аварга С.Цэрэн гурав зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин, даян аварга Ц.Чимэд-Очир, хүчит аварга Д.Хадбаатар, залуу аварга Д.Сумъяабазар нар тав давж улсын начин цол хүртэж байжээ.

Шууд арслан, заан цол хүртсэн аваргууд

Ардын төрийнхөө баяр наадамд анх цолгүй залуу бөхчүүд хүрэлцэн ирж барилдаад шууд улсын арслан, заан цол хүртсэн зургаан аварга байдаг. Дархан аварга Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, даян аварга Н.Жамьян гурав начин, заан цолыг алгасаж шууд улсын арслан, дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Ж.Цэвээнравдан гурав начинг алгасаж шууд улсын заан цол хүртсэн хүчтэнүүд юм. Дархан аварга Б.Түвдэндорж Ш.Батсуурь хоёр ардын хувьсгалын 18, 46 жилийн ойн баяр наадмуудаар ес давж түрүүлэн, даян аварга Н.Жамъян ардын хувьсгалын 4 жилийн ойн баяр наадмаар ес давж үзүүрлэж улсын арслан цол тус тус хүртэцгээсэн билээ.

Чимэгтэй начин цол хүртсэн аваргууд

Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, С.Цэ рэн, А.Сүхбат нарын дархан, даян аваргууд улсын наадамд анх шөвгөрөхдөө зургаа давж, өсөх идэр чимэгтэй начин цол хүртсэн хүчтэнүүд юм. Ардын хувьсгалын 31 жилийн ойн баяр наадмаар ганцхан бөх улсын начин цол хүртсэн нь ирээдүйн алдарт аварга Д.Дамдин байсан юм. Тэрбээр тав, зур гаагийн даваанд сүүлийн гурван жил дараалан начин цолоо баталсан Архангайн “галзуу” хэмээх Ц.Лхагваа, өөртэй нь хожим баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан Өвөрхангайн “дэрэн бор” хэмээх С.Самданжигмид нарын начин, арслан цолтой, эртэй аатай барилдаж явсан бөхчүүдийг орхиж байв. Булган Сайханы С.Цэрэн аварга ардын хувьсгалын 39 жилийн ойн баяр наадмаар зургаагийн даваанд Л.Сосорбарам арсланг Ж.Мөнхбат аваргын өвдгийг чичрүүлж явсан ид үед нь орхин чимэгтэй начин болсон бол Өвөрхангайн Д.Цэрэнтогтох авар га ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Булганы зааны энтэй начин Ч.Лундаагаар дөрөв давж, угсраа олон мэхээрээ алдартай Ч.Бээжин аваргаар начны босгыг алхан, улсын залуу арслан хэмээн анх удаа цоллуулан барилдсан П.Дагвасүрэнгээр зургаалж байлаа. Агваансамдангийн Сүхбат аварга ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадмаар тав, зургаагийн даваанд Өвөрхангайн Ш.Батхуяг начин, Хөвсгөлийн Д.Баяраа заан хоёрыг МНТны 750 жилийн ой, Есөнзүйлийн даншиг наадмуудаар үзүүр түрүүг булаалдаж, их шөвөгт шалгарч дээд цолд тэмүүлж явсан үед нь орхиж өсөх идэр чимэгтэй начин цол хүртэж байлаа.

Начин цолтойдоо түрүүлсэн аваргууд

Хаяа хаяагаа дэрлэсэн Хөвсгөл, Архангай, Булган аймгийн Д.Дамдин, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн гурван хүчтэн Яармагийн дэнж, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд “улсын начин” хэмээн цоллуулан барилдсаар ардын төрийнхөө их баяр наадмыг манлайлж “Монгол улсын арслан, аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж, наадамчин түмнээ баясгаж явсан аваргууд юм. Ц.Чимэд-Очир, С.Цэрэн хоёр нь улсын залуу начин хэмээн цоллуулан барилдсан анхныхаа жилийн баяр наадмаар их аварга Б.Түвдэндорж, таван жил дараалан түрүүлж, тахим өгнө гэдгийг мартаж явсан алдарт Д.Дамдин аварга хоёрын тахимыг өгүүлж түрүүлсэн байдаг. Ах дүү Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа алдарт аваргуудын нутгийн хүү С.Цэрэн начингаас аварга хэмээх эрхэм цолыг шууд хүртэж, цол гуншингаа ийн ахиулсан цорын ганц бөх болсон билээ.

Шаггүй бөх болохоо анхнаасаа харуулсан аваргууд

Төв аймгийн Угтаалцайдам сумын Д.Хадбаатар аварга ардын хувьсгалын 52 жилийн ойн баяр наадмаар хөнгөн атлетикийн тэмцээний талбараас гүйж ирж, Төв цэнгэлдэхийнхээ зүлэг ногоон дэвжээнд анх зодоглож улсын начин цол аваад хойтон жил нь начин цолоо баталж, дараа жилийнх нь баяр наадмаар улсын начин Д.Цэрэндаш, Д.Долгорсүрэн, М.Мөн гөн нарын ирээдүйн заан, арслан цолтой залуу хүчтэнүүдийг орхисоор улсын заан цол хүртсэн, ид барилдаж явсан он жилүүддээ барилдаандаа завсар оруулаагүйсэн бол цол гуншингаа ахиулах, арвижуулах хүчтэн байлаа. Хан Хэнтий нутгийн хүчит аварга Б.Бат-Эрдэнэ аварга ардын хувьсгалын 64 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн улсын начин, заан, аварга цолтнууд (Д.Бадрах, Ө.Тулгаа, О.Балжинням)-ыг аймгийн арслан, улсын начин цолтой, дээд цолд тэмүүлж явсан ид үед нь шороодуулсаар улсын начин, дараа жилийнх нь наадмаар ирээдүйн заан, аварга хоёр (улсын начин Д.Давааням, О.Балжинням)-ыг орхин, өмнөх жилийн баяр наадмын манлай, залуу арслан Б.Ганбаатараар заан цолны босгыг алхаж, Өвөрхангайн ахмад арслан Гялдангийн Цоодол гуайн хэлснээр анхнаасаа “шаггүй” улс болохоо харуусан юм.

Аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол...

Дархан аварга Д.Дамдин, Д.Цэрэнтог тох хоёр зургаа давж, аварга Ч.Бээжин, Д.Хадбаатар хоёр тав давж улсын цолтны их гэр бүлд хөл тавиад, дараагийн даваанд Д.Дамдин нь Ц.Чимэд-Очир аваргад, Д.Цэрэнтогтох нь Ж.Мөнхбат аваргад, Ч.Бээжин нь Д.Дамдин аваргад, Д.Хадбаатар нь С.Цэрэн аваргад тус тус өвдөг шороодож, аваргуудаас өөр бөхтэй таарсансан бол даваагаа ч, цол гуншингаа ч ахиулах хүчтэнүүд байжээ гэдгээ харуулсан.

Монгол Улсын аварга хэмээх эрхэм цолыг...

Ардын хувьсгалын жилүүдэд найман аймгийн 19-хөн хүчтэн үндэсний бөхийн “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртсэн байдаг. Харин үүнд баяр наадмын дэвжээнээ үзүүлсэн харилцан адилгүй амжилтаараа хүрчээ. Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат хоёр гурван жил дараалан түрүүлж байж, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын зургаан аварга хоёр дахь удаагаа тү- рүүлээд, Г.Самдан, Н.Жамъян, Ж.Цэ вээнравдан, С.Цэрэн, Х.Баянмөнх, Ч.Бээжин, Д.Сумъяабазар нарын долоон аварга анх удаагаа түрүүлээд аварга цолыг хүртсэн байхад Д.Цэрэнтогтох аварга МБАТ-ний VI спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд 30 давж түрүүлээд, Ц.Чимэд- Очир аварга ардын хувьсгалын түүхт 25 жилийн ойн баяр наадмаар 9 давж үзүүрлээд, О.Балжинням аварга ардын хувьсгалын 74 жилийн ойн баяр наадмаар долоо давж их шөвөгт шалгараад аварга цолыг хүртсэн байна. С.Цэрэн аварга начин цолтойдоо түүхт их ойн жилийн баяр наадмаар тү- рүүлж шууд аварга цол хүртснийг бид мэд нэ. Харин Д.Цэрэнтогтох аварга 1978 оны баяр наадмаар түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жилийнх нь хавар болсон МБАТ-ний спартакиадаар түрүүлэхэд аварга цол олгосон болохоор ардын төрийнхөө их баяр наадмаар улсын арслан хэмээн цоллуулан барилдаж үзээгүй бөх. Залуу аварга Д.Сумъяабазар ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар түрүүлж аварга цол хүртэ хийнхээ өмнөхөн олон жил сэтгэл зүр хэндээ тээж явсан “улсын арслан” цолныхоо тэмдгийг хэдхэн хором зүүж үзсэн билээ.

Монгол Улсын дархан аварга хэмээх эрхэм цолыг...

Монгол улсын 19 аваргын долоо нь “Дархан аварга” хэмээх эрхэм дээд цолд хүрсэн хүчтэнүүд бөгөөд энэ цолыг Д.Дамдин аварга таван жил дараалан, Ж.Мөнхбат аварга дөрвөн жил дараалан түрүүлж байж хүртсэн байхад Б.БатЭрдэнэ аварга гурван жил дараалан тү- рүүлснийхээ дараа МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмаар 10 давж түрүүлээд, Б.Түвдэндорж аварга дөрөв дэх удаагаа, Х.Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлээд, Д.Цэрэнтогтох аварга хоёр түрүүлсэнийхээ дараа ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн баяр наадмаар 8 давж үзүүрлээд энэ эрхэм цолыг хүртжээ. Харин Ш.Батсуурь аваргад “даян, дархан” чимэг хэмээн нэрлээд олгосон байдаг. Зургаан дархан аварга нь ардын хувьсгалын 43 удаагийн баяр наадмыг ээлж лэн хаанчилж, дөрөв ба түүнээс дээш жил түрүүлсэн үнэхээр дархлагдсан авар гууд билээ. Б.Бат-Эрдэнэ аварга 12 түрүүлж, нэг үзүүрлэсний дотор ар дын төрийнхөө баяр наадмыг 8 жил да раалан (1992-1999 он) манлайлж, да хин тохиоход бэрх дээд амжилтыг тог тоосон бол Х.Баянмөнх аварга 10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Б.Түвдэндорж аварга 7 түрүүлж, 2 удаа үзүрлэж, Ж.Мөнхбат аварга 6 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Д.Дамдин аварга 5 түрүүлж, 5 удаа үзүүрлэж, Д.Цэрэнтогтох аварга 4 түрүүлж, 5 удаа үзүүрлэж баяр наадмын дэвжээнээ гайхамшигт амжилтыг үзүүлцгээсэн билээ.

Хамгийн олон жил...

Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарын гурван дархан аварга ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ хамгийн олон жил зодоглож, наадамчин түмнээ баясгаж явсан хүчтэн үүд бөгөөд Д.Дамдин аварга 39, Ж.Мөнхбат аварга 39, Х.Баянмөнх аварга 36 жил зодогложээ. Ардын төрийнхөө их баяр наадмаар Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон 12 жил түрүүлж, хамгийн олон завсаргүй 19 жил дараалан их шөвөгт шалгарч байсан бол Х.Баянмөнх аварга хамгийн олон 27 жил (10 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 9 удаа долоо, 3 удаа зургаа, нэг удаа тав давсан) шөвгөрч, хамгийн олон 23 жил их шөвөгт шалгарч үлдэж хүч үзэж явжээ (МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын амжилтыг оруулав). Х.Баянмөнх аварга баяр наадмын дэвжээнд Д.Дамдин, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ нарын “өнгөрсөн, одоо, ирээдүй” цагийг эзэлсэн алдарт аваргуудтай хамгийн олон 29 удаа таарч, гар зөрүүлж явсан бөгөөд 27-д нь их шөвөг, үзүүр түрүүнд хүч үзжээ.

Хамгийн залуудаа...

Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянм өнх, залуу аварга Д.Сумъяабазар гурав хамгийн залуудаа улсын цол хүртсэн бөхчүүд бөгөөд Ж.Мөнхбат аварга МБАТ-ний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн шигшээ барилдаанд түрүүлж улсын заан, Х.Баянмөнх аварга ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин, хориодхон хоногийн дараа болсон МБАТний II спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах шигшээ барилдаанд 27 даваагаар хоёрдугаар байрт шалгарч улсын заан, Д.Сумъяабазар аварга ардын хувьсгалын 73 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртэж, хорьхон насандаа улсын цол хүртэж байв. Тайлбар: Х.Баянмөнх аварга төрсөн оноо 1943 оны хоёрдугаар сарын 2-нд билгийн тооллын хонь гарахын өмнө морин жил төрсөн гэж залруулсан байдаг. Дархан аварга Ж.Мөнхбат, даян аварга С.Цэрэн хоёр хамгийн залуудаа ардын төрийнхөө их баяр наадмаар түрүүлсэн аваргууд юм. Цэл залуу 22 насандаа С.Цэрэн аварга ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, Ж.Мөнхбат аварга ардын хувьсгалын 42 жмлийн ойн баяр наадмаар түрүүлж наадамчин түмнээ баясгаж явжээ. С.Цэрэн аварга 22 насандаа “Монгол улсын аварга”, Ж.Мөнхбат аварга 25 насандаа “дархан аварга” хэмээх эрхэм цолыг тус тус хүртсэн нь хамгийн залуугаар тэмдэглэгддэг.

Хамгийн өндөр насандаа...

Алс баруун хязгаар нутгийн алдарт хүчтэн Х.Баянмөнх аварга хамгийн ахмад настайдаа баяр наадмаар түрүүлж, үзүүрлэж явсан бөх. Тэрбээр ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадмаар 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадмын үзүүр түрүүг 47 настайдаа булаалдаж үзүүрлэж үнэнхүү ясны сайн болохоо харуулж байв. Ч.Бээжин аварга 36, Д.Хадбаатар аварга 35 настайдаа “Монгол улсын аварга” хэмээх эрхэм цолыг хүртэж байв. Дархан аварга Б.Түвдэндорж, Д.Дамдин нар 51 настайдаа тав, дархан аварга Ж.Мөнхбат 53 настайдаа зургаа давж наадамчин олноо баясгаж явжээ. Сэлэнгийн “боохой” хэмээх алдарт арслан Д.Данзан 57 настайдаа тав давж шөвгөрсөн гэдэг.

Сонин гэмээр ижил төстэй амжилтууд

Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нарын дархан аваргууд ардын хувьсгалын 47, 57, 67 жилийн ойн баяр наадмуудын найм, есийн даваанд дархан аварга цолтой хүчтэнүүдийг цувруулан орхиж, ижил амжилтуудыг үзүүлэн ардын төрийнхөө их баяр наадмаар анх түрүүлж байв. Х.Баянмөнх аварга 1968 онд Д.Дамдин, Ж.Мөнхбат дархан аваргуудыг, Д.Цэрэнтогтох аварга 1978 онд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарыг, Б.Бат-Эрдэнэ аварга 1988 оны наадмаар Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлж байжээ. Дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.БатЭрдэнэ нар ирээдүйн аварга, арслан, заан, тэр үеийн шилдэг начингуудаар даваагаа ахиулсаар, урьд жилийнх нь баяр наадмын манлай, арслан цолтой бөхийг зааны даваанд орхиж улсын заан цол хүртэж байжээ. Д.Цэрэнтогтох аварга 1977 онд улсын начин М.Мөнгөн (улсын арслан), улсын начин Д.Мягмар (улсын заан) болон урьд жилийнх нь баяр наадмаар түрүүлсэн Д.Хадбаатар арслангаар, Б.Бат-Эрдэнэ аварга 1986 онд улсын начин Р.Давааням (улсын заан), улсын начин О.Балжинням (улсын аварга) болон өмнөх оны түрүү бөх Б.Ганбаатар арслангаар долоо давж, зааны босгыг алхаж байв. Ж.Цэвээнравдан аварга 1947, 1948, 1949 оны баяр наадмаар гурван жил дараалан Ш.Батсуурь аваргад, Ц.ЧимэдОчир аварга 1951, 1952, 1953 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Түвдэндорж аваргад, Х.Баянмөнх аварга 1965, 1966, 1967 оны баяр наадмаар гурван жил дараалан Ж.Мөнхбат аваргад, Д.Цэрэнтогтох аварга 1988, 1989, 1990 оны баяр наадмаар гурван жил дараалан Б.Бат-Эрдэнэ аваргад тахимаа өгч явсан нь аваргуудад тохиосон ижил төстэй гэмээр өвдөг шороодолтууд юм.

Нас чацуу үе тэнгийн аваргууд

Даян аварга Н.Жамъян, улсын авар га Г.Самдан хоёр билгийн тооллын ХV жарны “урвуулагч” хэмээх шороон гахай жил, дархан аварга Б.Түвдэндорж даян аварга Ц.Чимэд-Очир хоёр ХV жарны “гал” хэмээх улаан луу жил, даян аварга Г.Өсөхбаяр залуу аварга Д.Сумъяабазар хоёр ХVI жарны “сэрэмжгүй” хэмээх усан үхэр жил төрсөн нас чацуу аваргууд билээ. Н.Жамъян, Г.Самдан аваргууд 1925 оны баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан бол дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимэд-Очир нар баяр наадмын дэвжээнд зургаан удаа таарахдаа гурван удаа үзүүр түрүүнд, даян аварга Г.Өсөхбаяр, отгон аварга Д.Сумъяабазар нар баяр наадмын дэвжээнд найман удаа таарч хүч үзэхдээ их шөвөгт хоёр удаа, үзүүр түрүүг хоёр удаа булаалдаж, наадамчин түмнээ баясгасан үе тэнгийн хүчтэнгүүд юм.

Нэг нутаг усны аваргууд

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум бол Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин на рын гурван аваргатай Монгол улсын цорын ганц сум бол Г.Өсөхбаяр ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмаар түрүүлж, улсын аварга цол хүртсэнээр Архангайн Батцэнгэл хоёр аваргатай сум болсон юм. Хоёр төрийн наадамд барилдан, арван засгийн наадмыг олонтаа манлайлж, ардын засгийн анхны жилийн баяр наадмаар түрүүлж явсан алдарт Лу гүний Г.Вандан аварга Архангайн Батцэнгэлийнх билээ. Монгол улсын аварга хэмээх эрхэм дээд цол хүртсэн алдарт хүчтэнүүд маань ардын хувьсгалын 89 удаагийн баяр наадмын 65-д нь түрүүлж, 41 удаа үзүүрлэж, түүхт ойн хэмээн нэрлэдэг 20, 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн баяр наадмуудад манлайлан, гайхамшигт амжилтаараа ард түмнээ баясгасаар ирсэн. Ард түмэн нь ч аварга цолтой бөхөө хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтнуудаас ч илүү хүндэтгэл үзүүлж гэр бүл үр хүүхэдтэй нь хамт хайрлан хүндэлсээр байдаг. Ж.Мөнхбат аварга “Аварга аваргаараа л төрдөг”, Х.Баянмөнх аварга “Хэн дуртай хүн аварга болчихдоггүй”, Б.Бат-Эрдэнэ аварга “Амны хишиг, хувь зохиол гэж айхтар юм бий” гэж дурсан ярьцгаасан нь юутай үнэн үг вэ. Тиймээ аварга аваргаараа л төрдөг. Аварга гэдэг ард түмнийхээ буян заяаг өөртөө шингээсэн үнэнхүү нэр хүндтэй алдар юм даа.

Б.АВИРМЭД

Копи паст...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9101
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Mon Aug 23, 2010 4:18 pm

ймгийн цолтой бөхчүүд нь аймгийн наадамд барилдаж цол авахын зэрэгцээ аймгийн наадамтай зэрэгцэн болдог улсын наадамд барилддаг онцлогийг харгалзан, тэдний улсын наадамд 3 ба 4 давсан амжилтыг нь үнэлж аймгийн наадамд үзүүлсэн амжилтаар нь эрэмбэлэх тухай МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн гаргасан эрэмбийг танилцуулж байна.






Энэхүү эрэмбийг 2010 оны наадмын дараагаас эхлэн мөрдөнө. 2010.07.30

Д.д Бөхийн нэр Цолны даваа Бүгд
А.а А.з А.х А.н
1 2 3 4 5 6 7
Нэг. Аймаг, цэргийн арслангууд
1.1 Аймгийн наадамд хоёроос дээш түрүүлсэн
1 1 Т.Энхтайван Өм 2 1 * * 3
2 2 Р.Пүрэвдагва Ар 2 1 * * 3
3 3 Ч.Санжаадамба Ар 2 * 1 1 4
4 4 Ш.Мөнгөнбаатар Сб 2 * * 4 6
5 5 Т.Баттөмөр За 2 * * 3 5
6 6 Б.Одгэрэл Сэ 2 * * * 2

1.2. Аймгийн наадамд 1 түрүүлсэн, улсын наадамд 4 давсан
1.2.а Улсын наадамд 3-аас дээш удаа 4 давсан
1 7 Ж.Амартүвшин Г.А 1 * * 2 3

1.2.б Улсын наадамд 2 удаа 4 давсан
1 8 С.Багахүү Г.А 1 2 * 1 4
2 9 М.Бат-Отгон Ар 1 * 1 1 3
3 10 М.Эрдэнэбат Хө 1 * * 2 3
4 11 А.Алтанхуяг Ду 1 * * 1 2
5 12 Р.Дамдин Бн 1 * * * 1

1.2.в Улсын наадамд нэг 4 давсан
1 13 Ч.Булганхүү Сб 1 1 1 1 4
2 14 Ш.Жаргалсайхан За 1 1 * 2 4
3 15 А.Сүмбээ Бу 1 1 * 1 3
6 16 А.Отгонбаатар Бу 1 * 1 2 4
4 17 Ч.Эрдэнэчулуун Ар 1 * * 2 3
5 18 Н.Түвшинбаяр Бу 1 * * 2 3
7 19 Р.Түвшинбаатар Тө 1 * * 1 2
8 20 А.Амараа Сэ 1 * * 1 2
9 21 Г.Батпүрэв Хө 1 * * * 1
10 22 О.Мөнхтөр Г.А 1 * * * 1
11 23 Б.Нэргүй Ув 1 * * * 1

1.3. Аймгийн наадамд 1 түрүүлсэн, мөн үзүүрлэсэн арслангууд
1 24 Д.Батжаргал За 1 3 * 4 8
2 25 Ч.Батчулуун Тө 1 3 * 1 5
3 26 Ж.Мөнгөн Тө 1 2 * 3 6
4 27 Г.Дамдинхүү Ув 1 2 * 1 4
5 28 Т.Мягмаржав Ув 1 2 * 1 4
6 29 Н.Гантулга Тө 1 2 * 1 4
7 30 Ц.Нямдорж Ар 1 2 * * 3
8 31 Б.Баатарцол Б.Ө 1 2 * * 3
9 32 О.Баярхүү Сб 1 1 1 2 5
10 33 Ё.Эрдэнэжаргал До 1 1 1 1 4
11 34 С.Батсуурь Ув 1 1 1 1 4
12 35 Л.Нямбаяр Хө 1 1 1 * 3
13 36 Б.Сангисүрэн Өв 1 1 1 * 3
14 37 Х.Асен Хо 1 1 * 3 5
15 38 Б.Сүхбаатар Да 1 1 * 1 3
16 39 С.Идэрсүрэн Өм 1 1 * 1 3
17 40 Б.Сумъяа Өм 1 1 * 1 3
18 41 М.Отгонням Бн 1 1 * 1 3
19 42 Ж.Сүхбат За 1 1 * 1 3
20 43 Б.Баянмөнх Бн 1 1 * 1 3
21 44 Д.Эрдэнэбилэг Хэ 1 1 * 1 3
22 45 Л.Шинэбаатар Ар 1 1 * 1 3
23 46 А.Батмөнх Хө 1 1 * 1 3
24 47 Б.Амарзаяа Ар 1 1 * 1 3
25 48 Б.Пүрэвсайхан Хо 1 1 * 1 3
26 49 Д.Цэрэндаваа Г.А 1 1 * * 2
27 50 Б.Энхбаатар Тө 1 1 * * 2
28 51 Б.Батмөнх Тө 1 1 * * 2
29 52 Н.Ганзориг Ув 1 1 * * 2
30 53 Б.Батхуяг Дд 1 1 * * 2
31 54 Б.Дэлгэрсайхан Сэ 1 1 * * 2
32 55 Б.Бат-Эрдэнэ Бу 1 1 * * 2
33 56 Ч.Цогбаяр Хо 1 1 * * 2
34 57 П.Гантөгс Хө 1 1 * * 2
35 58 Б.Батдорж Өв 1 1 * * 2
36 59 Л.Лха-Очир За 1 1 * * 2
37 60 Т.Буянжаргал До 1 1 * * 2
38 61 Н.Адъяабат Ар 1 1 * * 2
39 62 Б.Хадбаатар Хэ 1 1 * * 2

1.4 Аймгийн наадамд 1 түрүүлсэн, улсын наадамд 3 давсан арслангууд
1.4.а дөрвөөс дээш удаа улсад 3 давсан
1 63 Га.Отгонбаатар Д.д 1 * 1 1 3
2 64 Ж.Чулуунбат Бн 1 * * * 1

1.4.б гурван удаа улсад 3 давсан
3 65 Ц.Цэдэндамба Ув 1 * * 1 2
4 66 Б.Суманчулуун Г.А 1 * * 1 2

1.4.б. хоёр удаа 3 давсан
5 67 Х.Мэндбаяр Ар 1 * * 1 2
6 68 Д.Энхбат Бн 1 * * 1 2
7 69 Го.Отгонбаатар Өв 1 * * 1 2
8 70 Д.Болдбаатар Өв 1 * * * 1

1.4.в нэг 3 давсан арслангууд
1 71 Ц.Жамсран Өв 1 * 1 2 4
2 72 О.Өлзиймөнх Ду 1 * * 3 4
3 73 Т.Отгонзоригт Хэ 1 * * 2 3
4 74 Э.Зоригтбаатар За 1 * * 2 3
5 75 Н.Баатархүү Хэ 1 * * 1 2
6 76 Г.Алтангэрэл Хо 1 * * 1 2
7 77 Бо.Батжаргал Сб 1 * * 1 2
8 78 Б.Ганзориг Ув 1 * * * 1
9 79 С.Мөнхсүх Хө 1 * * * 1
10 80 Ц.Үржинбаатар Г.А 1 * * * 1
11 81 Давж.Батбаяр Бн 1 * * * 1
12 82 М.Батзориг Дд 1 * * * 1

1.5. Аймгийн наадамд 1 түрүүлсэн, шөвгөрсөн арслангууд
1 83 П.Батмөнх За 1 * 1 2 4
2 84 Т.Сүрэнжав Ув 1 * 1 1 3
3 85 Г.Ганням Ув 1 * 1 1 3
4 86 Б.Дамба Тө 1 * 1 * 2
5 87 Б.Гончигдамба За 1 * 1 * 2
6 88 Л.Алтанхуяг Г.А 1 * 1 * 2
7 89 Х.Айдос Б.Ө 1 * * 3 4
8 90 Б.Отгонбаатар ГА 1 * * 3 4
9 91 Ш.Бямбатогтох Хэ 1 * * 2 3
10 92 Ж.Дашпүрэв Сб 1 * * 2 3
16 93 Л.Цэрэнтогтох Г.А 1 * * 2 3
11 94 Б.Нармандах Ув 1 * * 1 2
12 95 Давс.Батбаяр Г.А 1 * * 1 2
13 96 Т.Гүрсоронзон Хэ 1 * * 1 2
14 97 Ц.Бямбаа Ув 1 * * 1 2
15 98 О.Батцэнгэл Хө 1 * * 1 2
16 99 Г.Бүрэнбаяр Сэ 1 * * 1 2
17 100 П.Бүрэнтөгс Ув 1 * * 1 2
18 101 Ба.Батжаргал Сб 1 * * 1 2
19 102 Д.Тангад Г.А 1 * * 1 2
20 103 А.Саруулсайхан Ду 1 * * 1 2
21 104 Ж.Алтаншагай Г.А 1 * * 1 2
22 105 Ж.Галбадрах Сэ 1 * * 1 2
23 106 Б.Эрдэнэхүү Ор 1 * * 1 2
24 107 Н.Отгонбаяр Ду 1 * * * 1
25 108 Н.Гансүх Ар 1 * * * 1
26 109 Р.Батболд Ув 1 * * * 1
27 110 Б.Ариун-Эрдэнэ 1 * * * 1
28 111 М.Энхтайван Хө 1 * * * 1
29 112 Ж.Батбилэг Тө 1 * * * 1
30 113 Ц.Энхбат Сб 1 * * * 1
31 114 П.Ганхуяг Сб 1 * * * 1
32 115 Т.Энх-Амгалан За 1 * * * 1
33 116 Ба.Батжаргал Сб 1 * * * 1
34 117 Б.Нямлхагва Сэ 1 * * * 1
35 118 Г.Нямцогт Да 1 * * * 1
36 119 Х.Цагаанбаатар Ув 1 * * * 1
37 120 Н.Энх-Амгалан Ду 1 * * * 1
38 121 Г.Батням Хө 1 * * * 1
39 122 С.Ариунбилэг Хэ 1 * * * 1
40 123 П.Батхуяг Тө 1 * * * 1
41 124 Ц.Одбаяр Өм 1 * * * 1
42 125 Б.Нурлан Б.Ө 1 * * * 1
43 126 Д.Энхбаяр Ув 1 * * * 1
44 127 Ж.Наранбаатар Өв 1 * * * 1
45 128 А.Давааням Хө 1 * * * 1
46 129 Ш.Дарханбат Өм 1 * * * 1
47 130 Д.Дэлгэрбат Ду -г 1 * * * 1

Хоёр. Аймаг, цэргийн заанууд
2.1. Аймгийн наадамд 2-оос дээш үзүүрлэсэн заанууд
1 1 И.Батсайхан За 3 * * 3
2 2 С.Адъяа Хө 2 * 2 4
3 3 Л.Батзориг Өв 2 * 1 3
4 4 Б.Гончигсүрэн Өв 2 * * 2
5 5 Б.Сэнгэдорж Сб 2 * * 2

2.2. Аймгийн наадамд 1 үзүүрлэсэн, улсын наадамд 4 давсан заанууд
1 6 Т.Занданбат Ду 1 1 2 4
2 7 Б.Батгэрэл Бн 1 * 2 3

2.3. Аймгийн наадамд 1 үзүүрлэн, шөвгөрсөн заанууд
1 8 Б.Бадарч Ув 1 2 1 4
2 9 Д.Гантогоо Өв 1 1 1 3
3 10 П.Амарсанаа Г.А 1 1 1 3
4 11 М.Баярсайхан За 1 1 1 3
5 12 Ч.Энхбат Г.А 1 1 * 2
6 13 Н.Баттүвшин Хө 1 1 * 2
7 14 Б.Отгонбаатар Г.А 1 * 3 4
8 15 В.Туяазаяа Г.А 1 * 3 4
9 16 Я.Мөнхтөр Ду 1 * 2 3
10 17 Д.Пүрэвжав Г.А 1 * 2 3
11 18 Ч.Энхзаяа Хө 1 * 2 3
12 19 П.Баярхүү Ар 1 * 2 3
13 20 Ч.Батхуяг Сб 1 * 2 3
14 21 В.Мишигдорж Ар 1 * 1 2
15 22 Ц.Мөнхзориг Тө 1 * 1 2
16 23 Н.Анхбаяр Хэ 1 * 1 2
17 24 Р.Сэддорж Өм 1 * 1 2
18 25 Б.Одсүрэн Сэ 1 * 1 2
19 26 Л.Баяр Хэ 1 * 1 2
20 27 Ч.Мөнхбаяр Ду 1 * 1 2
21 28 Т.Мягмарсүрэн Өв 1 * 1 2
22 29 П.Мөнхбат Дд 1 * 1 2
23 30 Б.Мягмардорж Тө 1 * 1 2
24 31 Ч.Баасанбат Бн 1 * 1 2
25 32 Г.Цэдэнбал Ув 1 * 1 2

2.4. Аймгийн наадамд 1 үзүүрлэсэн, улсын наадамд 3 давсан заанууд
1 33 Ч.Бямбадорж Тө 1 * * 1
2 34 Б.Буянмөнх Бн 1 * * 1

2.5. Аймгийн наадамд нэг үзүүрлэсэн заанууд
1 35 О.Оюунбаатар Хэ 1 * * 1
2 36 Д.Баянмөнх Ар 1 * * 1
3 37 Б.Батжаргал Тө 1 * * 1
4 38 Т.Аваадорж Сб 1 * * 1
5 39 Л.Мөнхбаяр Бн 1 * * 1
6 40 Ж.Ганзолбоо Бу 1 * * 1
7 41 Н.Нямаа Ар 1 * * 1
8 42 Э.Ганбаатар Тө 1 * * 1
9 43 Э.Саранбаатар Сэ 1 * * 1
10 44 А.Алтанбагана Г.А 1 * * 1
11 45 Ц.Батцоож Хэ 1 * * 1
12 46 Г.Отгонбаяр Ув 1 * * 1
13 47 Х.Пүрэвхүү Хө 1 * * 1
14 48 С.Пүрэвчулуун Өв 1 * * 1
15 49 Э.Мөнхбат Ар 1 * * 1
16 50 Ш.Батзориг Хо 1 * * 1
17 51 Ш.Ариунбаатар Хэ 1 * * 1
18 52 Д.Цэвэлсодном Өв 1 * * 1
19 53 Н.Чимэддорж Г.А 1 * * 1
20 54 Г.Нямандэлэг Хо 1 * * 1
21 55 Д.Амаржаргал Бу 1 * * 1
22 56 Б.Ганзориг Ув 1 * * 1
23 57 С.Баярт-Од До 1 * * 1
24 58 Д.Уламбаяр Хо 1 * * 1
25 59 Б.Бат-Очир Ув 1 * * 1
26 60 Б.Бахытжан Бө 1 * * 1
27 61 Д.Гансүх Хо 1 * * 1
28 62 Б.Хашбат Бу 1 * * 1
29 63 Г.Ганзориг Сэ 1 * * 1
30 64 Х.Төмөрбаатар Г.А 1 * * 1
31 65 Р.Анхбаатар Хэ 1 * * 1
32 66 Т.Баасанхүү Ув 1 * * 1
33 67 Э.Тулга Сэ 1 * * 1
34 68 С.Ган Идэр Тө 1 * * 1
35 69 Б.Бадамсүрэн За 1 * * 1
36 70 Н.Пүрэвсүрэн Да 1 * * 1
37 71 Л.Жамсран Ув 1 * * 1
38 72 М.Баярмандах Сэ 1 * * 1

Гурав. Аймгийн харцага цолтнууд
3.1. Аймгийн наадамд олон шөвгөрсөн харцагууд
1 1 Ч.Ганзориг Ар 2 3 5
2 2 Б.Мөнхбат Бн 2 * 2
3 3 Э.Баасандорж За 1 2 3
4 4 Т.Ганбаатар Хэ 1 1 2
5 5 Б.Буянбат Ув 1 1 2
6 6 Н.Батсайхан Хо 1 1 2
7 7 Б.Бат-Орших Бн 1 1 2
8 8 О.Гантулга Ув 1 1 2
9 9 Э.Ванданцэрэн Ар 1 1 2

3.2. Аймгийн наадамд шөвгөрсөн ба улсын наадамд 3 давсан
1 10 Э.Цолмон Хо 1 * 1
3.3. Аймгийн наадамд 6 давсан /шөвгөрсөн/ харцагууд
1 11 Б.Жавхлансайхан Тө 1 * 1
2 12 Ч.Бүрэнзэвсэг Хо 1 * 1
3 13 Х.Баярбат Тө 1 * 1
4 14 П.Баасанбямба Тө 1 * 1
5 15 Ч.Дагвадорж Г.А 1 * 1
6 16 П.Энхмөнх Тө 1 * 1
7 17 Д.Мөнхболд Өв 1 * 1
8 18 Г.Эрдэнэбилэг Хэ 1 * 1
9 19 Б.Ганхуяг Хө 1 * 1
10 20 Н.Наранпүрэв Хө 1 * 1
11 21 Л.Цолмонбаатар Хө 1 * 1
12 22 З.Наранбаатар Хэ 1 * 1
13 23 Л.Буянжаргал Ув 1 * 1
14 24 Ж.Баясгалан Ар 1 * 1
15 25 М.Батцэнгэл Бн 1 * 1
16 26 С.Золбаяр Ар 1 * 1
17 27 Б.Ганбаатар За 1 * 1
18 28 Б.Бат-Эрдэнэ Ду 1 * 1
19 29 Ч.Батчулуун Хө 1 * 1

Дөрөв. Аймаг, цэргийн начингууд
4.1. Аймгийн наадамд 2-оос дээш шөвгөрсөн начингууд
1 1 Б.Дамдин Г.А 4 4
2 2 Б.Бегжан Б.Ө 2 2
3 3 Л.Алтангэрэл Хо 2 2
4 4 Ё.Өнөрбаяр Өм 2 2
5 5 Б.Амбасэлмаа Бу 2 2
6 6 Б.Зоригтбаатар Сб 2 2
7 7 Г.Гантулга Г.А 2 2
8 8 Р.Батсүх За 2 2
9 9 Т.Хайдав Ув 2 2

4.2. Аймгийн наадамд нэг шөвгөрсөн, улсын наадамд 4 давсан
1 10 Э.Элбэгбаяр Ув 1 1

4.3. Аймгийн наадамд нэг шөвгөрсөн, улсын наадамд 3 давсан
1 11 Т.Эрдэнэтуул Бн 1 1
2 12 О.Одхүү Ув 1 1
3 13 Б.Дамдиндорж Өв 1 1
4 14 З.Соёмбо Хо 1 1
5 15 Н.Батсуурь Ув 1 1
6 16 Ц.Чимэддорж Өв 1 1
7 17 Х.Мөнхжаргал Тө 1 1

4.4. Аймгийн наадамд нэг шөвгөрсөн начингууд
1 18 Б.Тогтох Ув 1 1
2 19 О.Чандмань-Эрдэнэ Ув 1 1
3 20 Э.Цэрэнчимэд Ув 1 1
4 21 М.Отгонбаатар Ув 1 1
5 22 О.Заяа Ув 1 1
6 23 Т.Батбаяр За 1 1
7 24 Н.Бямбацогт Тө 1 1
8 25 Ц.Базаррагчаа Өв 1 1
9 26 Ё.Баасандорж Г.А 1 1
10 27 Т.Шинэзориг Хо 1 1
11 28 Д.Гомбодорж Ар 1 1
12 29 Ө.Буянбаатар Сб 1 1
13 30 Б.Дамдинбазар Хо 1 1
14 31 Ч.Баясгалан Г.А 1 1
15 32 Б.Мөнхбат Бу 1 1
16 33 Л.Бат-Эрдэнэ За 1 1
17 34 Б.Болдбаатар Сэ 1 1
18 35 А.Мөнхболд Ар 1 1
19 36 Ж.Наранпүрэв Бн 1 1
20 37 Б.Дашдаваа Г.А 1 1
21 38 Н.Буянбаатар Ар 1 1
22 39 Т.Гомбо Бн 1 1
23 40 Б.Орхон Өв 1 1
24 41 Л.Уртнасан Ар 1 1
25 42 Б.Эрдэнэбаяр Сү 1 1
26 43 Д.Энхбаяр Тө 1 1
27 44 Ж.Батчимэг Бн 1 1
28 45 Б.Сосорбарам За 1 1
29 46 Д.Мягмардорж Бу 1 1
30 47 Гэ.Ганзориг Өв 1 1
31 48 О.Бундхорол Өв 1 1
32 49 М.Чулуунбат Г.А 1 1
33 50 Ж.Алтангэрэл Хө 1 1
34 51 А.Золбаяр Сэ 1 1
35 52 Ш.Балжинням Г.А 1 1
36 53 В.Төмөрчөдөр Ув 1 1
37 54 Б.Төмөрбат Ду 1 1
38 55 Б.Энхбат Ду 1 1
39 56 Т.Чулуунгэрэл Өв 1 1
40 57 Б.Мөнхбат 1 1
41 58 Б.Баатарцогт Бу 1 1
42 59 Ш.Нямбат Ув 1 1
43 60 Б.Бахыт БӨ 1 1
44 61 Р.Энх-Алдар Г.А 1 1
45 62 Г.Цэдэнбал Ув 1 1
46 63 Ж.Болдбаатар За 1 1
47 64 Ж.Дагва-Очир Ар 1 1
48 65 Б.Батжаргал Өв 1 1
49 66 Б.Галсайхан За 1 1
50 67 Я.Болд Ув 1 1
51 68 Ш.Лутсайхан Ув 1 1
52 69 Ц.Отгонбаатар Тө 1 1
53 70 У.Болдбаатар Өв 1 1
54 71 Б.Ундрах Хэ 1 1
55 72 Г.Атар Сэ 1 1
56 73 Л.Отгонбаяр За 1 1
57 74 Б.Батбаатар Г.А 1 1
58 75 Д.Лхагвасүрэн Хө 1 1
59 76 Д.Мягмарсүрэн Ор 1 1
60 77 М.Төмөртогоо Да 1 1
61 78 П.Батсүх За 1 1
62 79 Г.Гансүх Ар 1 1
63 80 Д.Бүрэнтогтох Г.А 1 1
64 81 А.Идэрпүрэв Тө 1 1
65 82 Ж.Сапар Б.Ө 1 1
66 83 Б.Түвшинбаяр Бн 1 1
67 84 Т.Батчулуун Дд 1 1
68 85 Б.Энх-Амгалан Хо 1 1
69 86 Т.Батсайхан Тө 1 1
70 87 С.Ерөөлт Да 1 1
71 88 Х.Дамдин Г.А 1 1
72 89 Б.Уртбаяр За 1 1
73 90 Б.Амарсайхан Бу 1 1
74 91 Л.Цээсүрэн Ув 1 1
75 92 Д.Тулга Ув 1 1
76 93 Д.Ихтамир Бу 1 1
77 94 Х.Батбаяр Ду 1 1
78 95 Ш.Шинэбаяр Г.А 1 1
79 96 Ц.Бямба-Очир Г.А 1 1
80 97 Ж.Гансүх Ув 1 1
81 98 Р.Энхчулуун Өв 1 1
82 99 Д.Галбадрах Ув 1 1
83 100 О.Түмэндэмбэрэл Өв 1 1
84 101 Дам.Анхбаяр Хэ 1 1
85 102 Р.Эрдэнэбаяр За 1 1
86 103 Дав.Анхбаяр За 1 1
87 104 Ч.Мөнх-Эрдэнэ Ду 1 1
88 105 Б.Удаанжаргал Бу 1 1
89 106 Н.Жаргалбат Хө 1 1
90 107 Д.Ууганбаяр Хо 1 1
91 108 Ц.Гэрэлт-Од Хэ 1 1
92 109 М.Ганзориг Хо 1 1
93 110 Э.Эрхэмзориг Өм 1 1
94 111 Б.Доржсүрэн Хө 1 1
95 112 Ө.Эрдэнэбулган Хэ 1 1
96 113 Б.Пүрэвдорж Хө 1 1
97 114 Б.Энхбат Хо 1 1
98 115 Ж.Ганхуяг Хо 1 1
99 116 Э.Баттөр Хэ 1 1
100 117 Э.Энхбаяр Хо 1 1
101 118 Ц.Амарбаясгалан Өв 1 1
102 119 Д.Бямбацогт Да 1 1
103 120 С.Гантөмөр Сэ 1 1
104 121 Л.Галбадрах Ув 1 1
105 122 Х.Гантулга Өв 1 1
106 123 Д.Цолмондорж Д.д 1 1
107 124 Б.Эрдэнэбаяр Сэ 1 1
108 125 С.Батсайхан Өв 1 1
109 126 Б.Ганбаатар Ув 1 1
110 127 Т.Түвшинтулга Өв 1 1
111 128 Х.Дарханбаатар Ар 1 1
112 129 Ц.Ганбат Ар 1 1
113 130 Г.Баасандорж За 1 1
114 131 А.Өгийдалай Ар 1 1
115 132 Б.Ганбаатар За 1 1
116 133 Т.Мөнхтөр Бхр 1 1
117 134 Д.Амарсайхан Бу 1 1
118 135 Г.Баасансүрэн Сэ 1 1
119 136 Б.Энхбат Тө 1 1
120 137 Б.Отгонбаяр Тө 1 1
121 138 Ш.Дэмбэрэл ГА 1 1
122 139 Б.Үүрцайх ГС 1 1
123 140 М.Гансүх Сү 1 1
124 141 Ж.Баянмөнх ГА 1 1
125 142 Т.Далайням Өм 1 1
126 143 Д.Тамир Бу 1 1
127 144 А.Өсөхбаяр Сү 1 1
128 145 С.Ням-Очир Ув 1 1
129 146 С.Бат-Ирээдүй Бхр 1 1
130 147 Г.Энхсүх Хэ 1 1
131 148 Э.Батмөнх Да 1 1
132 149 Ю.Пүрэвжаргал Ар 1 1
133 150 Д.Ганцоож ГА 1 1
134 151 Б.Баттулга До-г 1 1
135 152 Д.Мянганбаяр Г.А 1 1
136 153 Э.Баярбаатар Сү 1 1
137 154 Б.Батзориг До-г 1 1
138 155 Л.Ууганбаяр Ув 1 1
139 156 С.Батболд Бн 1 1
140 157 Ж.Баярдамба Бн 1 1
141 158 Б.Дашдондог Г.А 1 1
142 159 Ариунболд Хо 1 1
143 160 Б.Энхболд Бу 1 1
144 161 А.Хосбаяр Г.А 1 1
145 162 Я.Алтантулга Бу 1 1
146 163 Д.Нарангарав Г.А 1 1
147 164 Б.Хаш-Эрдэнэ Хө 1 1
148 165 Б.Батбаатар Хө 1 1
149 166 Х.Алтансүх Дд 1 1
150 167 Д.Бадамгарав Хо 1 1
151 168 Э.Ариунмөрөн Д.д 1 1
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Tue Aug 24, 2010 4:40 pm

Их гоё юм оруулсанд баярлалаа...

энэ нэг дүрмийг нь бас ОГТ ОЙЛГОДОГГҮЙ юмаа... Гайхаад байдаг байсан чинь ингэж нэг бүрчлэн заачаад тэрийгээ дагадаг юм байна л даа, яршигтай юм зүгээр...

Жишээ нь аймагт 1 түрүүлж, улсад 1 удаа 4 давсан арслан харин аймагт 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн арслан 2-ын хувьд бол урдах улсад 4 давсан нь дээр байгаа. Тэгэхээр нь би УЛСАД 4 ДАВАХ НЬ АЙМАГТ ҮЗҮҮРЛЭХЭЭС ИЛҮҮ юм байна гэж ойлгоно. (а.а Нэргүй а.а Мөнгөний дээр байдаг)
Гэтэл аймагт 2 удаа үзүүрлэсэн заан нь улсад 1 удаа 4 давж, аймагт нэг удаа үзүүрлэсэн зааны дээр байдаг. Тэгэхээр УЛСАД 4 ДАВАХ НЬ АЙМАГТ ҮЗҮҮРЛЭХЭЭС ДООР юм байна гэж ойлгохоос өөр аргагүй... (а.з Занданбат а.з Сэнгидоржийн доор байх болжээ)... ингээд л ЗОВЛОН эхэлнэ дээ...

энэ ЛУТ дүрмээр нь Элбэгбаяр хүртэл аймагт 2 удаа 5 давсан Хайдав тэргүүтний доор нь орчихсон ч байх шиг...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Tue Aug 24, 2010 7:00 pm

Ер нь шал **н** эрэмблэлт байна лээ. Миний бодлоор бол Амартүвшин 1-д байх ёстой санагдахын. Аймагт 1 түрүү 2 шөвөг улсад 3-н дөрөвтэй хүн уг нь нэгт баймаарын
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby RoMeRo » Mon Sep 13, 2010 1:44 pm

Бямбажавын талаар мэдээ сэлт юу байнаа? Цолныхоо найрыг хийгээд хөдөө гадаагуур яваад байгаа юм болов уу?
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby 1220 » Tue Sep 14, 2010 1:08 pm

RoMeRo wrote:Бямбажавын талаар мэдээ сэлт юу байнаа? Цолныхоо найрыг хийгээд хөдөө гадаагуур яваад байгаа юм болов уу?

ямар ч байсан цолны найраа хийгээд нутаг усных нь 150 хонь бэлэглэсэн сурагтай
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sun Sep 26, 2010 9:40 pm

Өсвөр, залуучуудын УАШБарилдаан Увс аймгийн Улаангом хотод 9-р сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн талаар өмнө бид мэдээлсэн билээ. Энэ тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргье. 1964 онд анх зохион байгуулагдсанаас хойш 47 дахь удаагаа болж буй энэ барилдаанд 60 багийн 15-16 насны 56, 17-18 насны 47 нийт 103 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдлаа. Сэлэнгэ, Дархан, Орхон, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар зэрэг 6 аймгаас бусад бүх аймгаас хүүхдүүд очсон байлаа.
Баянхонгор аймгийн 2 хүүхэд иргэний үнэмлэхгүй ирсэний улмаас хасагдсаныг эс тооцвол барилдаан заавар журмынхаа дагуу элдэв зөрчил, маргаангүй амжилттай болов. Багш, дасгалжуулагч нар шаардлага сайн биелүүлж, хүүхдүүдийнхээ бичиг баримтыг ном журмын дагуу бүрдүүлж, барилдаандаа идэвхтэй оролцсонд МҮБХ-ны зүгээс талархал илэрхийлж байна.
Урьдчилсан барилдаанд хүүхдүүд 10 хэсэгт хуваагдан тойргоор барилдсанаас хэсэг бүртээ эхний 4 байр эзэлсэн 40 бөх дахин 5 хэсэгт хуваагдан дэд зиндаанд барилдав. Дэд зиндаанд 1, 2-р байр эзэлсэн бөхчүүд 1-10-р байрын төлөө, 3, 4-р байр эзэлсэн бөхчүүд 11-20-р байрын төлөө шигшээ зиндаанд дахин тойргоор барилдсан юм.
Барилдааны эцсийн дүнгээр бага нас буюу 15-16 насанд Ховд аймгийн БТСГ-ын бөх Э.Эрдэнэбаяр түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харъяат “Шандас” клубын бөх Ж.Золбаяр удаалж, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, нийслэлийн СХД-ийн бөх Ө.Дүүрэнбаяр /энэ жилийн улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлсэн/ гуравдугаар байр эзлэв.
Том нас буюу 17-18 насанд Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат “Алдартан” клубын бөх Д.Хүдэрбулга /өнгөрсөн жилийн УАШБ-ны мөнгөн медальт/ түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харъяат “Олимп-Шонхор” дэвжээний бөх Д.Энхбаяр /энэ жил Увс аймагт түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн/ удаалж, Увс аймгийн “Шандас” клубын бөх Т.Мөнх-Эрдэнэ гуравдугаар байр эзлэв.
Уран барилдааны тусгай шагналыг 15-16 насанд Дорнод аймгийн А.Төгөлдөр, 17-18 насанд “Шонхор” дэвжээний бөх Ш.Пүрэвгарьд нарт олгосон бол уран гараа дэвээний тусгай шагналыг 15-16 насанд Говь-Алтай аймгийн Г.Батмөнх, 17-18 насанд Хэнтий аймгийн Ц.Тайванхүү нарт олгов.
Багийн дүнгээр:
1-р байр: Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн “Шандас” клуб
2-р байр: Д.Чойжилсүрэн багштай, у.з Д.Бумбаяр ахлагчтай “Алдартан клуб”
3-р байр: Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Булган аймгийн БТСГ
4-р байр: Б.Хаштогтох дасгалжуулагчтай СХДүүрэг
5-р байр: Батбаатар дасгалжуулагчтай “Шонхор” дэвжээ
6-р байр: Ч.Чойжилсүрэн дасгалжуулагчтай Ховд аймгийн БТСГ тус тус эзлэв.
УАШБ-ны хаалтын ажиллагаанд зориулж улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Увс аймгийн Сагил сумын харъяат улсын шинэ харцага А.Бямбажав түрүүлж, Тэс сумын харъяат аймгийн заан Б.Ганзориг үзүүрлэж, Түргэн сумын харъяат аймгийн арслан Д.Энхбаяр, Тэс сумын харъяат аймгийн заан Б.Бадарч нар шөвгөрлөө.
Анх удаа Увс аймагт болж байгаа мөн анх удаагаа намар зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болсон энэхүү тэмцээнд оролцохоор очсон бүх тамирчин, багш дасгалжуулагч нарын байр, хоолыг Увс аймаг бүрэн дааж маш сайхан зохион байгуулснаас гадна барилдаан дууссаны маргааш очсон бүх зочиддоо Монголдоо хамгийн том нь хэмээгддэг “Увс нуур”-ыг үзүүлсэн юм.
Дашрамд дуулгахад өсвөр, залуучуудын УАШБ-наас д.а Б.Бат-Эрдэнэ, дая.ав А.Сүхбат, у.ав Д.Сумъяабазар, у.а М.Мөнгөн, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, у.г П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, у.з Д.Мягмар, Р.Давааням, З.Дүвчин, Ж.Ганболд, Ч.Бямбадорж, Ц.Баярсайхан, Р.Гансүх, О.Одгэрэл, М.Өсөхбаяр нарын олон алдартнууд бөхийн гараагаа эхэлсэн түүхтэй.
Энэхүү барилдааныг өөрийн аймагтаа зохиосноор “бөх төрдөг” хэмээн бэлгэшээдэг учраас аймгууд маань энэ барилдааныг зохион байгуулах эрхийг булаалддаг бөгөөд ирэх жилийн өсвөр, залуучуудын УАШБарилдаан 2011 оны 04-р сарын 13-15-нд Хөвсгөл аймагт болохоор аль хэдийн товлогджээ.

http://undesniibukh.mn/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests