Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 23, 2014 3:59 pm

Нямка ах ойрноос ТВ-ээр гараад манай санхүү асуудалгүй, ингэж ингэж өөрснөө шалгаж болно нтр гээл, өнөөдөр сайт дээрээ тэрийгээ бас тавьчиж. Ойрмогхон хурал, сонгууль нтр болохоор байгаа юу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Wed Apr 23, 2014 11:35 pm

Odoo ene udirdlaga soligdoj bga. Ih eytei ene jil. Uursduu neg yum ursulduhgui buuj bga gsn.
4 jiliin umnu buuchihsan bol ner hundtei saihan salah bsn daa.
Gol asuudal n yamar hun oriig n avah n.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 24, 2014 11:38 am

Аан тийм үү? гэхдээ аягүй бол заалнаас дэвшээд, тэгээд найзууд нь дэмжээд гараад ирэх байх дөө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Fri May 09, 2014 8:52 pm

энэ сайхан шуурхай барилддаг бөхчүүдээ тултал дэмжмээр бн. уядаг бариц авахыг хүлээдэг бариц сонгох гээд зогсчихдог нөхдүүдийг удах болгонд бүүлж бмаар бна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10196
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Болдгэрэл » Sat May 10, 2014 5:22 pm

Монгол үндэсний бөхийн хөгжил хаана явна вэ?: http://worldsport.mn/index.php/styles/n ... ommentPost
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Болдгэрэл » Sat May 10, 2014 6:15 pm

Нямдорж, Данзан 2 л суудлаа тавьж өгөх байх. Гэхдээ тийм ч амар МҮБХ-ноос арилаад өгнө гэж байхгүй л дээ. Гантөр ч юм уу? Цогтбаатараа зүтгүүлээд араас нь удирдах гэж үзэж магадгүй
Шинээр хүн томилогдвол Увсын хүнд л өгч болохгүй. Сэддорж мэтийн залуухан хүнээр тавих хэрэгтэй. Сэддорж юм хийнэ шүү ...
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цоомоо » Sat May 10, 2014 10:18 pm

Naadmiin daraa buyu namar shiideh bolson bnle.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Чуугий » Sat May 17, 2014 12:18 am

Барилдааны дүрмэндээ өөрчлөлт оруулсан юмуудаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Wed May 21, 2014 3:05 pm

Болдгэрэл wrote:Нямдорж, Данзан 2 л суудлаа тавьж өгөх байх. Гэхдээ тийм ч амар МҮБХ-ноос арилаад өгнө гэж байхгүй л дээ. Гантөр ч юм уу? Цогтбаатараа зүтгүүлээд араас нь удирдах гэж үзэж магадгүй
Шинээр хүн томилогдвол Увсын хүнд л өгч болохгүй. Сэддорж мэтийн залуухан хүнээр тавих хэрэгтэй. Сэддорж юм хийнэ шүү ...

Сэддорж чинь жижиг Таван толгойн гүйцэтгэх захирал гээд зурагтаар гаржийлээ. Ажнайн 5 толгой.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby orgil_ezo » Thu May 22, 2014 10:05 am

Takanohana_Nowitzki wrote:
Болдгэрэл wrote:Нямдорж, Данзан 2 л суудлаа тавьж өгөх байх. Гэхдээ тийм ч амар МҮБХ-ноос арилаад өгнө гэж байхгүй л дээ. Гантөр ч юм уу? Цогтбаатараа зүтгүүлээд араас нь удирдах гэж үзэж магадгүй
Шинээр хүн томилогдвол Увсын хүнд л өгч болохгүй. Сэддорж мэтийн залуухан хүнээр тавих хэрэгтэй. Сэддорж юм хийнэ шүү ...

Сэддорж чинь жижиг Таван толгойн гүйцэтгэх захирал гээд зурагтаар гаржийлээ. Ажнайн 5 толгой.

Нямдож Данзан 2 тийм амар зайлах уу. Миний бодлоор энэ 2 байж байсан дээр байх. өөр хэн байгаан харинч утгын алдагдуулна шүү
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby champion » Thu May 22, 2014 10:07 am

угаасаа утга нь алдагдцан юм дахиад яаж утгаа алдахын...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Бат-Оргил » Fri Jun 06, 2014 10:05 am

Энэ бөхчүүдийн жин дээр хяналттай болох хэрэгтэй юмуу. Жингийн индекс гэдэг шиг өндөрөөс хамаараад жингийн индекс тэд байх ёстой гээд. жин ихтэй хүмүүсээс ямар уран барилдаан харах билээ дээ.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Аагий » Wed Jul 02, 2014 3:15 pm

Бөхийн өргөөнд 16 жил дархлагдсан Р.Нямдорж тэргүүн огцрох нь тодорхой болжээ

1998 онд Монголын үндэсний бөхийн холбооны суудалд заларснаас хойш өнөөдрийг хүртэл сайн дураараа өөрийгөө улираан сонгож дархлагдсан хүн бол Р.Нямдорж тэргүүн.

Ү.Хүрэлбаатар яруу найрагч “Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их хурал энэ есдүгээр сард хуралдана. Тэргүүнийг сонгох хурал шүүхэдсээр 11 жилийн дараа болох нь” гэсэн постыг хэдхэн хоногийн өмнө бичсэн юм.

Энэ талаар хэд, хэдэн эх сурвалжаас тодруулахад Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдсан болохыг хэллээ.

Р.Нямдорж тэргүүний хувьд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон болохыг тогтоож өгөх нэхэмжлэх шүүхэд гаргасан байна.

2002 оны арванхоёрдугаар сарын 22-нд их хурал нь хуралдаж, тэргүүнээ сонгож чадалгүй маргалдаад тарсан байдаг. Улсын дээд шүүхээс 2002 оны ээлжит IV хурлаар тэргүүн болсон нь тогтоогдохгүй байгаа тул МҮБХ-ны ээлжит их хурлыг гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд нь даатгасан юм.

Цэцдийн зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаагүй учир Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадан гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал 2003 оны долдугаар сарын 1-ны Улсын дээд шүүхийн 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадан гүйцэтгэхээр болжээ.

Үүний дагуу хэд хоногийн өмнө Цэцдийн зөвлөл 42 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, МҮБХ-ний ээлжит бус Их хурлыг хуралдуулж, тэргүүнээ сонгох шийдэлд хүрчээ.

Ээлжит бус Их хурлын товыг есдүгээр сарын 10-20-нд өдрийн сайныг сонгон хуралдахаар тогтоол гарсан байна.

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл ээлжит бус хуралтай холбоотой бүх асуудлыг хуралд бэлтгэх комисст шилжүүлжээ.

Энэ комисст Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, О.Балжинням, А.Сүхбат аварга тэргүүтэй нийт 19 хүний бүрэлдэхүүнийг баталжээ. Улсын арслан Л.Сосорбарам, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Д.Амгаа, Ж.Ганболд, улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Дуламсүрэн, болон бөхийн зүтгэлтнүүдээс Жавзмаа, Сүхбаатар, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, аймгуудын төлөөлөл болгон Дорноговь аймгийн бөхийн холбооны тэргүүн Гантулга, Орхон аймгийн бөхийн холбоооны тэргүүн Ц.Даваацэрэн нарын 15 хүн комисст сонгогджээ.

МҮБХ-ны дүрмийн дагуу ээлжит бус Их хуралд 200 төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн 80-аас дээш хувь нь аймгийн начин цолоос дээш цолтой бөхчүүд байна.

Бөхийн холбооны удирдлагуудыг эсэргүүцэж, олон жилийн турш бөхчүүд шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн.

Эдгээрийн дотроос уран мэх, хурдан шаламгай барилдаанаар үзэгчдийг шуугиулж явсан А.Сүхбат аварга “Бөхийн холбооны удирдлагуудтай үзэл бодол таарахгүй учраас зодог тайллаа” хэмээн наадамчин олныг сэтгэлийг үймрүүлж, нулимс дуслуулан, зүлэг ногоон дэвжээндээ мөргөчихөөд гарч одсон удаатай.

Гэхдээ тэрээр “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Шинэчлэгдсэн бөхийн холбоо гарч ирвэл тухайн үеийн зургаан залуу заан яагаад барилдаж болохгүй гэж” хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр амласан.

Р.Нямдорж тэргүүн огцорч, А.Сүхбат аварга барилдахыг бөхийн хорхойтнууд тун удахгүй харах нь ээ.

http://news.gogo.mn/r/143028
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby chuluu » Wed Jul 02, 2014 4:31 pm

Ёстой сайхан мэдээ байна. Жижиг ч барилдах нт гарцаагүй боллоо доо. Ура хэдий хурц эрэмгий барилдаан гарахгүй байх ч гэсэн зүлэг ногоон дэвжээнээ Цолоо дуудуулаад дэвж шавахыг нь харах нь нүд баясаж сэтгэл жаргах буй зааааааааа
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Dondogoo » Wed Jul 02, 2014 4:59 pm

За болоодоо гол нь солигдлоо гэхэд бөхөө хөгжүүлэх шинэ санаа оноо гаргачих аштайхан нь сонгогдоосой
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby jugder_08 » Wed Jul 02, 2014 5:08 pm

Цэцдийн зөвлөл нь Нямкагийн фракцийнхан дийлэнх олонх байвал өөрсдийнхөө өөр нэг хүнийг сонгочих вийдээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby meesh » Mon Jul 07, 2014 1:44 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby jal » Sat Jul 19, 2014 1:05 am

Пүрэв гуай Адуундаа явахдаа Өсөхөөгийн цолыг аль эсвэл Сумъяагийн цолыг дуудаад нутагтаа малаа маллаад амьдарч байна..
Нямдоржийн булхайг илчлэсний төлөө, түүний эсрэг юм ярьсны төлөө энэ хүнийг бөх засуулахгүй болгосон...
Санаж байгаа биздээ Өсөхөө Сумъяа хоёрын алдарт барилдаанд Өсөхөөг давуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн давахад нь дагаж гүйгээд л барьж авч үнсээд л... уул нь Сумъяагийн нагац ах нь шүү дээ... жинхэнэ засуул..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby jal » Sat Jul 19, 2014 1:08 am

Энэ хүнийг байгаа дээр манай спортын сэтгүүлчид очоод нэг час хийсэн нэвтрүүлэг, аль эсвэл мундаг сайхан цуврал ярилцлага авчихаасай.. :)
Гүйээ мөн нарийн нандин чамин юм ярина даа...
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ЦАГААН » Sat Aug 02, 2014 8:19 pm

ЦАГААН wrote:2013 оны наадмын дараагаар идвэхитэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал... (шинэчилнээ)

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 14 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2010 онд үзүүрлэсэн. (Б.Ганбатад унасан)
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үдлсэн. (у.г Ж.Бат-Эрдэнэд унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Н.Түвшинбаяр нар унасан)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр, 4-ын даваанд у.н Сугаржаргалд унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 4 шөвгөрсөн)
- 2011 онд 10 давж түрүүлсэн.
- 2013 онд 7 давж их шөтөгт үлдсэн. (у.г Гончигдамбад унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Пүрэвжавт унасан)
(2012 онд 4-ын даваанд а.а Бүрэнтөгсөд унаж шөвгөрч чадаагүй)

3. Арслан Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 5 шөвгөрсөн)
- 2013 онд 9 давж түрүүлсэн.
- 2011 онд 9 давж үзүүрлэсэн. (С.Мөнхбатад унасан)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (а.а Бүрэнтөгсөд унасан)
- 2003, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Батбаатар, у.х Элбэг нарт унасан)

4. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006, 2010, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, дар.ав Бат-Эрдэнэ, Азжаргал, Бямбажав, у.х Алтангэрэл)

5. Арслан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 9 давж түрүүлсэн.
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, у.г Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржахвхланд унасан)
- 1998, 2001, 2005, 2009 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Одгэрэл, Мягмарсүрэн, Сумъяабэйс??? нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабширт, 2009 онд у.н Сумъяабэйсд, 2012 онд у.з Санчирт, 2013 онд а.а Баасанхүүд тус бүр 5 дээр унасан)

6. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 9 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009, 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа, Ганбатад унасан)
- 2006, 2011, 2013 онуудад 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхлан, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.г Гончигдамбад унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

7. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрлэсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002, 2011, 2012 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, у.х Цацабшир, у.з Санчир нарт унасан)

8. Арслан Пүрэвийн Бүрэнтөгс. Увс аймгийн Давст сум. (1 түрүүлсэн)
- 2012 онд 9 давж түрүүлсэн.
(2010 онд 3-ын даваанд а.а Б.Сангисүрэн, 2011 онд 3-ын даваанд у.н Цогбаярт, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Батсуурьт)

9. Гарди Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (1 удаа 8, 2 удаа 7 давж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (дая.ав Г.Өсөхбаярт унасан)
- 2003, 2012 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (дар.ав Б.Бат-Эрдэнэ, а.а Бүрэнтөгс нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ц.Цэрэнпунцагт унасан)
- 2008, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд, Мөнхбатад унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

10. Гарди Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (1 үзүүрлэж, 2 удаа 7 давж, нийт 7 удаа шөвгөрсөн)
- 2012 онд 8 давж үзүүрлэсэн. (а.а Бүрөнтөгсөд унасан)
- 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (дая.ав Г.Өсөхбаярт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Азжаргалд унасан)
- 2005 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Г.Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр, 2013 онд а.а Н.Түвшинбаярт 5 дээр тус бүр унасан)

11. Гарди Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрлэсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр, 2010 онд 5 дээр а.а Санчирт, 2011 онд а.а Сумъяад 5-ын даваанд, 2012 онд а.а Пүрэвдагвад 5-ын даваанд, 2013 онд а.а Оюунболдод 5-ын даваанд тус бүр шороодсон)

12. Гарди Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрлэсэн. (До. Ганхуягт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
- 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбаярт унасан)
(2012 онд у.н Ш.Жаргалсайханд 5-ын даваанд, 2013 онд а.а Баасанхүүд 4-ийн даваанд тус тус унасан)

13. Гарди Батнасангийн Гончигдамба. Завхан аймаг Их-Уул сум. (1 үзүүрлэж, нийт 3 шөвгөрсөн)
- 2013 онд 8 давж үзүүрлэсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)
- 2011, 2012 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбяар, у.х Бат-Орших нарт унасан)

14. Гарди Жанцангийн Бат-Эрдэнэ. Говь-Алтай аймгийн Цээл сум. (1 удаа 8 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2007 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
(2006 онд 3 дээр а.а Алтанхуягт, 2008 онд 5 дээр у.ар До.Гунхаягт, 2009 онд 4 дээр у.н Лхагвасүрэнд, 2010 онд 3 дээр а.а Болдбаатарт, 2012 онд 4-ын даваанд а.а Пүрэвсайханд, 2013 онд 5-ын даваанд а.а Цэрэнтогтоход тус бүр унасан )

15. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2001 онд 5, 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Сумъяабазарт унасан, у.а. Г.Эрхэмбаярт унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5, 2012 онд 5-ын даваанд у.г Рагчаад тус бүр унасан)

16. Заан Дашзэвэгийн Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхланд унасан)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5, 2009 онд 5, 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад, Соронзонболд???, М.Өсөхбаярт унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод???? 5 дээр, 2012 онд 5 дээр а.а Пүрэвсайханд, 2013 онд 3-ын даваанд у.н Олзгэрэлд тус бүр унасан)

17. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2006, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхлан, у.з Баасандоржид унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.а Бүрэнтөгсөд, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Түвшинбаярт тус бүр унасан)

18. Заан Төмөрбаатарын Санчир. Өвөрхангай амгийн Хархорин сум. (1 удаа 7 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2012 онд 7 давж шөвгөрсөн. (у.ар Мөнхбаатарт???)
- 2010, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (а.а Оюунболдод тус бүр унасан)
(2011 онд 4-ийн даваанд а.а Булганхүүд унасан)

19. Заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Архангайн аймгийн Хашаат сум. (1 удаа 7 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн (у.н Б.Батмөнхөд унасан)
(2007 онд 3 дээр дар.ав Бат-Эрдэнэд, 2008 онд 4 дээр у.ар Ганбатад, 2009 онд 2 дээр а.а Суманчулуунд, 2010 онд у.н Лхагвадоржид, 2012 онд 5-ын даваанд у.х Пүрэвжавт тус бүр унасан )

20. Заан Батзоригийн Батмөнх. Төв аймгийн Баянхангай сум. (1 удаа 7 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Эрхэмбаярт унасан)
- 2011 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.н Содномдоржид унасан)
(2012 онд 4-ийн даваанд у.х Содномдоржид унасан)

21. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд хуулийн дагуу хасагдсан, 2010 онд ц.а Бямбажавт 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.з Сугаржаргалд, 2013 онд 5-ын даваанд у.ар Г.Эрхэмбаярт унасан)

22. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (3 удаа 6 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009, 2012 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (дая.ав А.Сүхбат, у.ар Мөнхбаатар, у.ар Эрхэмбаяр нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр, 2010 онд а.а Баянмөнхөд 5 дээр, 2011 онд а.а Одбаярт, 2013 онд 5-ын даваанд у.з Санчигрт тус бүр унасан)

23. Харцага Өлзийтогтохын Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (2 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009, 2012 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуяг, у.г Рагчаа нарт унасан)
(2010 онд у.х Баасандоржид 5 дээр, 2011 онд 5 дээр у.з Санжаадамбад, 2013 онд 4-ийн даваанд а.а Цэрэнтогтоход тус бүр унасан)

24. Харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. (1 удаа 6 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
- 2006, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Мягмарсүэн, у.з Рагчаад унасан)
(2004 онд 5 дээр у.г Цэрэнпунцагт, 2007 онд 5 дээр у.г Баяржавхланд, 2008 онд 5 дээр у.х Даваабаатарт, 2009 онд 5 дээр у.х Содномдоржид, 2012 онд 5-ын даваанд у.н Э.Энхбатад, 2013 онд 5-ын даваанд а.а Н.Батсуурьт тус бүр унасан)

25. Харцага Алтанбаганы Цацабшир. Дорноговь аймгийн Өргөн сум. (1 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ганбаатарт унасан)
- 2007, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Мөнхбаатарт 2 удаа унасан)
(2008 онд 5 дээр у.з Рагчаад, 2009 онд ???, 2010 онд 3 дээр а.н Н.Батсуурьт, 2012 онд 5-ын даваанд у.н Гончигдамбад тус бүр унасан)

26. Харцага Цэдэвийн Содномдорж. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Санжаадамбад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Бат-Оршиход унасан)
(2008 онд 2 дээр а.з Бямбадорж, 2010 онд 5 дээр у.х Өсөх-Ирээдүйд, 2012 онд 5-ын даваанд у.х Бат-Оршиход, 2013 онд у.н Б.Батмөнхөд тус бүр унасан)

27. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр, 2011 онд 5 дээр у.н Жаргалсайханд, 2012 онд 4-ийн даваанд у.н Санчирт, 2013 онд 4-ийн даваанд у.н С.Батсуурьт тус бүр унасан)

28. Харцага Алтангэрэл. Ховд аймгийн Мянгад сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (дая.ав Өсөхбаярт унасан)

29. Харцага Жаргалсайханы Амартүвшин. Говь-Алтай аймгийн Бигэр сум. (1 удаа 6 дваж шөгөрсөн)
- 2012 онд 6 давсан. (у.ар Мөнхбаатарт унасан ??? )

30. Харцага Найдангийн Түвшинбаяр. Булган аймгийн Сайхан сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав С.Мөнхбатад унасан)

31. Харцага Наймсрайжавын Батсуурь. Увс аймгйин Ховд сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Батмөнхөд унасан)
(2010 онд 4-ийн даваанд у.ар Мөнхбаатарт, 2011 онд 4-ийн даваанд у.ар Ганхуягт, 2012- онд 4-ийн даваанд у.ар Ганбатад тус бүр унасан)

32. Харцага Энхтөгсийн Оюунболд. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)

33. Өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат. Булган аймгийн Могод сум. (3 удаа 5 давж шөвгөрсөн)
- 2009, 2012, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үдсэн. (у.з Өсөхбаяр, у.ар Бүрэнтөгс, у.г Гончигдамба нарт унасан)
(2008 оны 5-ын даваанд у.г Ганбаатарт унасан, 2010 онд 4-ийн даваанд у.х Өсөх-Ирээдүйд, 2011 онд 4-ийн даваанд а.а А.Отгонбаатарт унасан)

Зарим нас ахисан дахиж шөвгөрөхгүй бөхчүүдээ хойтонгоос хаснаа ...
Энэ жил у.х Батболд, у.х Бямбажав нарыг хасчлаа.
Дараа нэг сайн зав гаргаж сууж байгаад, хэн хэнийг давсанг нь бас оруулчмаар юм байна.


2014 оны наадмын дараагаар идвэхитэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал... (шинэчилнээ)

1. Аварга Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 5 шөвгөрсөн)
- 2011 онд 10 давж түрүүлсэн.
- 2013 онд 7 давж их шөтөгт үлдсэн. (у.г Гончигдамбад унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009, 2014 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Пүрэвжав, у.н Жаргалсайханд (у.г) унасан)
(2012 онд 4-ын даваанд а.а Бүрэнтөгсөд унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 5 шөвгөрсөн)
- 2013 онд 9 давж түрүүлсэн.
- 2011 онд 9 давж үзүүрлэсэн. (С.Мөнхбатад унасан)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (а.а Бүрэнтөгсөд унасан)
- 2003, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Батбаатар, у.х Элбэг нарт унасан)
(2014 онд у.н Жаргалсайханд унасан)

3. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009, 2010, 2012 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (д.а Өсөхбаярт 2 удаа, у.а Ганбат, Рагчаад унасан)
- 2006, 2011, 2013, 2014 онуудад 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхлан, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.г Гончигдамба, у.г Жаргалсайханд унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

4. Арслан Наймсрайжавын Батсуурь. Увс аймгйин Ховд сум. (1 түрүүлж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2014 онд 9 давж түрүүлсэн.
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Батмөнхөд унасан)
(2010 онд 4-ийн даваанд у.ар Мөнхбаатарт, 2011 онд 4-ийн даваанд у.ар Ганхуягт, 2012- онд 4-ийн даваанд у.ар Ганбатад тус бүр унасан)

5. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрлэсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002, 2011, 2012, 2014 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Мөнх-Эрдэнэ, у.н Цацабшир, у.н Санчир, у.н Пүрэвсайханд нарт унасан)

6. Арслан Пүрэвийн Бүрэнтөгс. Увс аймгийн Давст сум. (1 түрүүлсэн)
- 2012 онд 9 давж түрүүлсэн.
(2010 онд 3-ын даваанд а.а Б.Сангисүрэн, 2011 онд 3-ын даваанд у.н Цогбаярт, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Батсуурьт, 2014 онд 4-ийн даваанд а.а Баасандоржид унасан)

7. Гарди Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (1 үзүүрлэж, 2 удаа 7 давж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2012 онд 8 давж үзүүрлэсэн. (а.а Бүрөнтөгсөд унасан)
- 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (дая.ав Г.Өсөхбаярт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Азжаргалд унасан)
- 2005, 2014 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (д.а Г.Өсөхбаяр, у.х Батсуурьт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр, 2013 онд а.а Н.Түвшинбаярт 5 дээр тус бүр унасан)

8. Гарди Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрлэсэн. (До. Ганхуягт унасан)
- 2011, 2014 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаяр, у.н Жаргалсайханд унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
- 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбаярт унасан)
(2012 онд у.н Ш.Жаргалсайханд 5-ын даваанд, 2013 онд а.а Баасанхүүд 4-ийн даваанд тус тус унасан)

9. Гарди Батнасангийн Гончигдамба. Завхан аймаг Их-Уул сум. (1 үзүүрлэж, нийт 4 шөвгөрсөн)
- 2013 онд 8 давж үзүүрлэсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)
- 2014 онд 6 давж шөвгөрсөн. (у.з Санжаадамбад унасан)
- 2011, 2012 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбяар, у.х Бат-Орших нарт унасан)

10. Гарди Ширбазарын Жаргалсайхан. Завхан аймаг Идэр сум. (1 үзүүрлэж, нийт 3 шөвгөрсөн)
- 2014 онд 8 давж үзүүрлсэн у.х Батсуурьд унасан.
- 2011, 2012 онуудад 5 давж шөвгөрсөн. (у.н Эрхэмбаяр (у.ав), у.г Баяржавхланд унасан)

11. Гарди Жанцангийн Бат-Эрдэнэ. Говь-Алтай аймгийн Цээл сум. (1 удаа 8 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2007 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
(2006 онд 3 дээр а.а Алтанхуягт, 2008 онд 5 дээр у.ар До.Гунхаягт, 2009 онд 4 дээр у.н Лхагвасүрэнд, 2010 онд 3 дээр а.а Болдбаатарт, 2012 онд 4-ын даваанд а.а Пүрэвсайханд, 2013 онд 5-ын даваанд а.а Цэрэнтогтоход, 2014 онд а.а Суманчулуунд 5-ын даваанд тус бүр унасан )

12. Заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Архангайн аймгийн Хашаат сум. (2 удаа 7 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2014 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.х Батсуурьт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн (у.н Б.Батмөнхөд унасан)
(2007 онд 3 дээр дар.ав Бат-Эрдэнэд, 2008 онд 4 дээр у.ар Ганбатад, 2009 онд 2 дээр а.а Суманчулуунд, 2010 онд у.н Лхагвадоржид, 2012 онд 5-ын даваанд у.х Пүрэвжавт тус бүр унасан )

13. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2001 онд 5, 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Сумъяабазарт унасан, у.а. Г.Эрхэмбаярт унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5, 2012 онд 5-ын даваанд у.г Рагчаад, 2014 онд а.а Батчулуунд 5-ын даваанд тус бүр унасан)

14. Заан Дашзэвэгийн Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхланд унасан)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5, 2009 онд 5, 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад, Соронзонболд???, М.Өсөхбаярт унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод???? 5 дээр, 2012 онд 5 дээр а.а Пүрэвсайханд, 2013 онд 3-ын даваанд у.н Олзгэрэлд, 2014 онд 5-ын даваанд у.ар Азжаргалд тус бүр унасан)

15. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2006, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхлан, у.з Баасандоржид унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.а Бүрэнтөгсөд, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Түвшинбаярт, 2014 онд 4-ийн даваанд а.а Адъяабатад тус бүр унасан)

16. Заан Төмөрбаатарын Санчир. Өвөрхангай амгийн Хархорин сум. (1 удаа 7 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2012 онд 7 давж шөвгөрсөн. (у.ар Мөнхбаатарт???)
- 2010, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (а.а Оюунболдод тус бүр унасан)
(2011 онд 4-ийн даваанд а.а Булганхүүд, 2014 онд 4-ийн даваанд а.а Лха-Очирт унасан)

17. Заан Батзоригийн Батмөнх. Төв аймгийн Баянхангай сум. (1 удаа 7 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Эрхэмбаярт унасан)
- 2011 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.н Содномдоржид унасан)
(2012 онд 4-ийн даваанд у.х Содномдоржид, 2014 онд 5-ын даваанд у.н Пүрэвдагвад унасан)

18. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд хуулийн дагуу хасагдсан, 2010 онд ц.а Бямбажавт 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.з Сугаржаргалд, 2013 онд 5-ын даваанд у.ар Г.Эрхэмбаярт, 2014 онд 4-ийн даваанд ц.а Бадамсүрэнд тус бүр унасан)

19. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (3 удаа 6 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009, 2012 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (дая.ав А.Сүхбат, у.ар Мөнхбаатар, у.ар Эрхэмбаяр нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр, 2010 онд а.а Баянмөнхөд 5 дээр, 2011 онд а.а Одбаярт, 2013 онд 5-ын даваанд у.з Санчигрт, 2014 онд 4-ийн даваанд а.а Суманчулуунд тус бүр унасан)

20. Харцага Өлзийтогтохын Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (2 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009, 2012 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуяг, у.г Рагчаа нарт унасан)
(2010 онд у.х Баасандоржид 5 дээр, 2011 онд 5 дээр у.з Санжаадамбад, 2013 онд 4-ийн даваанд а.а Цэрэнтогтоход, 2014 онд 5-ын даваанд у.х Батсуурьт тус бүр унасан)

21. Харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. (1 удаа 6 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
- 2006, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Мягмарсүэн, у.з Рагчаад унасан)
(2004 онд 5 дээр у.г Цэрэнпунцагт, 2007 онд 5 дээр у.г Баяржавхланд, 2008 онд 5 дээр у.х Даваабаатарт, 2009 онд 5 дээр у.х Содномдоржид, 2012 онд 5-ын даваанд у.н Э.Энхбатад, 2013 онд 5-ын даваанд а.а Н.Батсуурьт, 2014 онд 5-ын даваанд у.г Гончигдамбад тус бүр унасан)

22. Харцага Алтанбаганы Цацабшир. Дорноговь аймгийн Өргөн сум. (1 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ганбаатарт унасан)
- 2007, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Мөнхбаатарт 2 удаа унасан)
(2008 онд 5 дээр у.з Рагчаад, 2009 онд ???, 2010 онд 3 дээр а.н Н.Батсуурьт, 2012 онд 5-ын даваанд у.н Гончигдамбад, 2014 онд 4-ийн даваанд а.а Батчулуунд тус бүр унасан)

23. Харцага Цэдэвийн Содномдорж. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Санжаадамбад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Бат-Оршиход унасан)
(2008 онд 2 дээр а.з Бямбадорж, 2010 онд 5 дээр у.х Өсөх-Ирээдүйд, 2012 онд 5-ын даваанд у.х Бат-Оршиход, 2013 онд у.н Б.Батмөнхөд, 2014 онд 5-ын даваанд у.н Пүрэвсайханд тус бүр унасан)

24. Харцага Баатархүүгийн Пүрэвсайхан. Ховд аймгийн Чандмань сум. (1 удаа давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2014 онд 6 давж шөвгөрсөн. (у.г Ганбаатарт унасан)
- 2012 онд 5 давж шөвгөрсөн. (у.х Пүрэвжавт унасан)
(2013 онд 5-ын даваанд у.н Гончигдамбад унасан)

25. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр, 2011 онд 5 дээр у.н Жаргалсайханд, 2012 онд 4-ийн даваанд у.н Санчирт, 2013 онд 4-ийн даваанд у.н С.Батсуурьт , 201 онд у.н Пүрэвсайханд тус бүр унасан)

26. Харцага Найдангийн Түвшинбаяр. Булган аймгийн Сайхан сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав С.Мөнхбатад унасан)
(2014 онд 5-ын даваанд у.з Санжаадамбад унасан)

27. Харцага Энхтөгсийн Оюунболд. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)
(2014 онд 4-ийн даваанд у.н Ч.Баянмөнхөд унасан)

28. Өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат. Булган аймгийн Могод сум. (3 удаа 5 давж шөвгөрсөн)
- 2009, 2012, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үдсэн. (у.з Өсөхбаяр, у.ар Бүрэнтөгс, у.г Гончигдамба нарт унасан)
(2008 оны 5-ын даваанд у.г Ганбаатарт унасан, 2010 онд 4-ийн даваанд у.х Өсөх-Ирээдүйд, 2011 онд 4-ийн даваанд а.а А.Отгонбаатарт, 2014 онд 4-ийн даваанд у.н Нямсүрэнд унасан)

29. Өсөх идэр начин Ренцэнбямбын Пүрэвдагва. Архангай аймгийн Булган сум. (2 удаа 5 давж шөвгөрсөн)
- 2012, 2014 онуудад 5 давж шөвгөрсөн. (у.з Рагчаа, у.х Батсуурь нарт унасан)
(2011 онд 4-ийн даваанд а.а Багахүүд, 2013 онд 4-ийн даваанд у.х Өсөх-Ирээдүйд тус бүр унасан)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 05, 2014 12:55 pm

Бямбарааг зайлуул байлгаж л байхгүй дээ, идэвхи ирцийн хувьд 2 аварга, Азаа, Бүрнээ, Ганбаагаас хол илүү шдээ. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby jal » Mon Aug 18, 2014 3:48 pm

Ганхуяг харцага ч ёстой сошиал ертөнцийг байлдан дагуулах юмаа..
хэдхэн хоногийн өмнө Содномдорж-д захиа бичээд шуугиалаад байсан, хэдхэн цагын өмнө хонины толгой хэрхэн яаж идэх талаар юм бичээд, бичсэн нь одоо бараг 1000н лайк, хэдэн 100н шэйртэй болсон байна.
https://www.facebook.com/ganzorig.gankhuyag?fref=ts
аргагүй л галзуу Ганхуяг юм даа..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Dondogoo » Mon Aug 18, 2014 4:13 pm

хэхэ наадах чинь иймэрхүү юмаараа одшдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Tommy » Mon Aug 25, 2014 6:08 pm

Image

Алиа ч юм аа даа...
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Өсөхбаяр » Mon Aug 25, 2014 6:26 pm

лайк дарчаад алиа гэх нь хаашаа юм :ногоон:
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10196
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests