Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Fri Jun 14, 2013 8:40 am

shuvuunii ner shuudee.. nachin gej shonhor shig ch yumuu esguul shonhoriin neg turul n ch biluu.. mahchin shuvuu..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby victor valdes » Fri Jun 14, 2013 9:24 am

Баярлалаа ОРГИЛ өөр илү мэдээлэл байвал өгөөч?
VV
User avatar
victor valdes
 
Posts: 206
Joined: Sun May 28, 2006 9:48 pm
Location: Ulaanbaatar

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Fri Jun 14, 2013 9:42 am

бүр эртний юм шиг байнашд.. сая жоохон нээт ухахад лав хүннүгийн үеийн үлгэрт начин гэж цолтой хүүхэд гардаг юм байна.. буриад үлгэр гэнэ.. "нашин хүбээ шаньюудэй" гэж хүний тухай гардаг үлгэр байдаг гэнэ..

http://www.toonto.mn/index.php?mm=video ... iew&id=501
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Fri Jun 14, 2013 9:54 am

аа нарийн ширийн мэдээллийг бөх сонирхдог манай хэд надаас илүү өгөх байлгүйдээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Takanohana_Nowitzki » Fri Jun 14, 2013 10:55 am

Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby victor valdes » Fri Jun 14, 2013 12:30 pm

Оргил wrote:аа нарийн ширийн мэдээллийг бөх сонирхдог манай хэд надаас илүү өгөх байлгүйдээ..

Баярлалаа мэдээлэл өгсөнд их хэргтэй байсан юм. :eek: :eek: :eek:
VV
User avatar
victor valdes
 
Posts: 206
Joined: Sun May 28, 2006 9:48 pm
Location: Ulaanbaatar

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Tue Jun 18, 2013 6:02 pm

Оргил wrote:бүр эртний юм шиг байнашд.. сая жоохон нээт ухахад лав хүннүгийн үеийн үлгэрт начин гэж цолтой хүүхэд гардаг юм байна.. буриад үлгэр гэнэ.. "нашин хүбээ шаньюудэй" гэж хүний тухай гардаг үлгэр байдаг гэнэ..

http://www.toonto.mn/index.php?mm=video ... iew&id=501

наадуул чинь шаажгаам... хүннүгийн үлгэр яаж ч буриадуудад өвлөгдөх ёсгүй... хүннү нар чинь бичиг үсэггүй байсан... бас хэлний хувьд монгол хэлээр яридаггүй байсан байх магадлал өндөр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Оргил » Tue Jun 18, 2013 6:48 pm

aan.. magadgui unemshilgui l bh l da..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Цогоо » Sun Jul 14, 2013 8:59 pm

El Payaso wrote:
Оргил wrote:бүр эртний юм шиг байнашд.. сая жоохон нээт ухахад лав хүннүгийн үеийн үлгэрт начин гэж цолтой хүүхэд гардаг юм байна.. буриад үлгэр гэнэ.. "нашин хүбээ шаньюудэй" гэж хүний тухай гардаг үлгэр байдаг гэнэ..

http://www.toonto.mn/index.php?mm=video ... iew&id=501

наадуул чинь шаажгаам... хүннүгийн үлгэр яаж ч буриадуудад өвлөгдөх ёсгүй... хүннү нар чинь бичиг үсэггүй байсан... бас хэлний хувьд монгол хэлээр яридаггүй байсан байх магадлал өндөр...
Саяхан Төрийн Ордонд байдаг Тобагийн музейг үзэж байхад Хүннүгийн Модун Шаньюгийн хүү ямар билээ шаньюгийн булшаас гарсан олдворуудыг дэлгэж тавьсан байсан. Тобагийн тайлбарлаж байснаар тэндээс олдсон зарим олдворууд дээр дүрс үсэг маягийн зүйлүүдийг дүрсэлсэн байсан нь тэднийг бичиг үсэггүй байсан гэдэг нийтлэг ойлголтыг буруу байж болохыг харуулж байгаа гэж байсан.

Тэр музей үнэхээр гоё музей байна лээ. Үзмэрүүд нь үнэхээр нарийн хийцтэй. :eek:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Yes Man » Mon Jul 15, 2013 12:58 am

Yamar muzie yum be?
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ЦАГААН » Thu Aug 22, 2013 6:18 pm

2013 оны наадмын дараагаар идвэхитэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал... (шинэчилнээ)

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 14 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2010 онд үзүүрлэсэн. (Б.Ганбатад унасан)
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үдлсэн. (у.г Ж.Бат-Эрдэнэд унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Н.Түвшинбаяр нар унасан)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр, 4-ын даваанд у.н Сугаржаргалд унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 4 шөвгөрсөн)
- 2011 онд 10 давж түрүүлсэн.
- 2013 онд 7 давж их шөтөгт үлдсэн. (у.г Гончигдамбад унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Пүрэвжавт унасан)
(2012 онд 4-ын даваанд а.а Бүрэнтөгсөд унаж шөвгөрч чадаагүй)

3. Арслан Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 5 шөвгөрсөн)
- 2013 онд 9 давж түрүүлсэн.
- 2011 онд 9 давж үзүүрлэсэн. (С.Мөнхбатад унасан)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (а.а Бүрэнтөгсөд унасан)
- 2003, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Батбаатар, у.х Элбэг нарт унасан)

4. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006, 2010, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, дар.ав Бат-Эрдэнэ, Азжаргал, Бямбажав, у.х Алтангэрэл)

5. Арслан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2010 онд 9 давж түрүүлсэн.
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, у.г Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржахвхланд унасан)
- 1998, 2001, 2005, 2009 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Одгэрэл, Мягмарсүрэн, Сумъяабэйс??? нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабширт, 2009 онд у.н Сумъяабэйсд, 2012 онд у.з Санчирт, 2013 онд а.а Баасанхүүд тус бүр 5 дээр унасан)

6. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 9 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009, 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа, Ганбатад унасан)
- 2006, 2011, 2013 онуудад 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхлан, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.г Гончигдамбад унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

7. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрлэсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002, 2011, 2012 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, у.х Цацабшир, у.з Санчир нарт унасан)

8. Арслан Пүрэвийн Бүрэнтөгс. Увс аймгийн Давст сум. (1 түрүүлсэн)
- 2012 онд 9 давж түрүүлсэн.
(2010 онд 3-ын даваанд а.а Б.Сангисүрэн, 2011 онд 3-ын даваанд у.н Цогбаярт, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Батсуурьт)

9. Гарди Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (1 удаа 8, 2 удаа 7 давж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (дая.ав Г.Өсөхбаярт унасан)
- 2003, 2012 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (дар.ав Б.Бат-Эрдэнэ, а.а Бүрэнтөгс нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ц.Цэрэнпунцагт унасан)
- 2008, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд, Мөнхбатад унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

10. Гарди Дамбийгийн Рагчаа. Архангай аймгийн Булган сум. (1 үзүүрлэж, 2 удаа 7 давж, нийт 7 удаа шөвгөрсөн)
- 2012 онд 8 давж үзүүрлэсэн. (а.а Бүрөнтөгсөд унасан)
- 2010 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (дая.ав Г.Өсөхбаярт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Азжаргалд унасан)
- 2005 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Г.Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2001, 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Даваабаатар нарт унасан)
(2002 онд До. Ганхуягт 5 дээр, 2003 ???, 2004 онд Лхагвадоржид 5 дээр, 2007 онд у.н Чинзоригт 4 дээр, 2009 онд у.н Батзаяад 4 дээр, 2013 онд а.а Н.Түвшинбаярт 5 дээр тус бүр унасан)

11. Гарди Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрлэсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр, 2010 онд 5 дээр а.а Санчирт, 2011 онд а.а Сумъяад 5-ын даваанд, 2012 онд а.а Пүрэвдагвад 5-ын даваанд, 2013 онд а.а Оюунболдод 5-ын даваанд тус бүр шороодсон)

12. Гарди Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрлэсэн. (До. Ганхуягт унасан)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)
- 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбаярт унасан)
(2012 онд у.н Ш.Жаргалсайханд 5-ын даваанд, 2013 онд а.а Баасанхүүд 4-ийн даваанд тус тус унасан)

13. Гарди Батнасангийн Гончигдамба. Завхан аймаг Их-Уул сум. (1 үзүүрлэж, нийт 3 шөвгөрсөн)
- 2013 онд 8 давж үзүүрлэсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)
- 2011, 2012 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Сайнбяар, у.х Бат-Орших нарт унасан)

14. Гарди Жанцангийн Бат-Эрдэнэ. Говь-Алтай аймгийн Цээл сум. (1 удаа 8 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2007 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
(2006 онд 3 дээр а.а Алтанхуягт, 2008 онд 5 дээр у.ар До.Гунхаягт, 2009 онд 4 дээр у.н Лхагвасүрэнд, 2010 онд 3 дээр а.а Болдбаатарт, 2012 онд 4-ын даваанд а.а Пүрэвсайханд, 2013 онд 5-ын даваанд а.а Цэрэнтогтоход тус бүр унасан )

15. Заан Болдын Сайнбаяр. Өвөрхангай аймгийн Баянгол сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Эрхэмбаярт унасан)
- 2001 онд 5, 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ав Сумъяабазарт унасан, у.а. Г.Эрхэмбаярт унасан)
(2002 онд Гантогтоход 5 дээр, ?????, 2006 онд у.х Батжаргалд 4 дээр, 2008 онд у.н Баярмагнайд 3 дээр, 2009 онд у.н Чинзоригт 5, 2012 онд 5-ын даваанд у.г Рагчаад тус бүр унасан)

16. Заан Дашзэвэгийн Баасандорж. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхланд унасан)
- 2007 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2005 онд 5, 2009 онд 5, 2010 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Рагчаад, Соронзонболд???, М.Өсөхбаярт унасан)
(2006 онд у.х Амартүвшинд 4 дээр, 2008 онд Тогтохбаярт 5 дээр, 2009 онд у.з Соронзонболдод???? 5 дээр, 2012 онд 5 дээр а.а Пүрэвсайханд, 2013 онд 3-ын даваанд у.н Олзгэрэлд тус бүр унасан)

17. Заан Мөнхсайханы Өсөхбаяр. Булган аймгийн Бүрэгхангай сум. (1 удаа 7 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2006, 2011 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Баяржавхлан, у.з Баасандоржид унасан)
(2007 онд а.а Чулуунбатад 3 дээр, 2008 онд у.х Амартүвшинд 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.а Бүрэнтөгсөд, 2013 онд 4-ийн даваанд а.а Н.Түвшинбаярт тус бүр унасан)

18. Заан Төмөрбаатарын Санчир. Өвөрхангай амгийн Хархорин сум. (1 удаа 7 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2012 онд 7 давж шөвгөрсөн. (у.ар Мөнхбаатарт???)
- 2010, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (а.а Оюунболдод тус бүр унасан)
(2011 онд 4-ийн даваанд а.а Булганхүүд унасан)

19. Заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Архангайн аймгийн Хашаат сум. (1 удаа 7 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2011 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Мөнхбатад унасан)
- 2013 онд 5 давж бага шөвөгт үлдсэн (у.н Б.Батмөнхөд унасан)
(2007 онд 3 дээр дар.ав Бат-Эрдэнэд, 2008 онд 4 дээр у.ар Ганбатад, 2009 онд 2 дээр а.а Суманчулуунд, 2010 онд у.н Лхагвадоржид, 2012 онд 5-ын даваанд у.х Пүрэвжавт тус бүр унасан )

20. Заан Батзоригийн Батмөнх. Төв аймгийн Баянхангай сум. (1 удаа 7 давж, нийт 2 шөвгөрсөн)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.ав Эрхэмбаярт унасан)
- 2011 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.н Содномдоржид унасан)
(2012 онд 4-ийн даваанд у.х Содномдоржид унасан)

21. Заан Баттулгын Соронзонболд. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. (1 удаа 7 давж, нийт 1 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд хуулийн дагуу хасагдсан, 2010 онд ц.а Бямбажавт 5 дээр, 2012 онд 5-ын даваанд а.з Сугаржаргалд, 2013 онд 5-ын даваанд у.ар Г.Эрхэмбаярт унасан)

22. Харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. (3 удаа 6 давж, нийт 4 удаа шөвгөрсөн)
- 2004, 2009, 2012 онуудад тус бүр 6 давж дунд шөвөгт үлдсэн. (дая.ав А.Сүхбат, у.ар Мөнхбаатар, у.ар Эрхэмбаяр нарт унасан)
- 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Ганхуягт унасан)
(2005 онд Мөнхбаатарт 5 дээр, 2007 онд а.н ??? 2 дээр, 2008 онд а.а Цэрэндаваад 3 дээр, 2010 онд а.а Баянмөнхөд 5 дээр, 2011 онд а.а Одбаярт, 2013 онд 5-ын даваанд у.з Санчигрт тус бүр унасан)

23. Харцага Өлзийтогтохын Бат-Орших. Увс аймгийн Улаангом сум. (2 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2009, 2012 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуяг, у.г Рагчаа нарт унасан)
(2010 онд у.х Баасандоржид 5 дээр, 2011 онд 5 дээр у.з Санжаадамбад, 2013 онд 4-ийн даваанд а.а Цэрэнтогтоход тус бүр унасан)

24. Харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум. (1 удаа 6 давж, нийт 3 шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Баасандоржид унасан)
- 2006, 2010 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Мягмарсүэн, у.з Рагчаад унасан)
(2004 онд 5 дээр у.г Цэрэнпунцагт, 2007 онд 5 дээр у.г Баяржавхланд, 2008 онд 5 дээр у.х Даваабаатарт, 2009 онд 5 дээр у.х Содномдоржид, 2012 онд 5-ын даваанд у.н Э.Энхбатад, 2013 онд 5-ын даваанд а.а Н.Батсуурьт тус бүр унасан)

25. Харцага Алтанбаганы Цацабшир. Дорноговь аймгийн Өргөн сум. (1 удаа 6 давж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.г Ганбаатарт унасан)
- 2007, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.ар Мөнхбаатарт 2 удаа унасан)
(2008 онд 5 дээр у.з Рагчаад, 2009 онд ???, 2010 онд 3 дээр а.н Н.Батсуурьт, 2012 онд 5-ын даваанд у.н Гончигдамбад тус бүр унасан)

26. Харцага Цэдэвийн Содномдорж. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. (1 удаа 6 давж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (у.з Санжаадамбад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Бат-Оршиход унасан)
(2008 онд 2 дээр а.з Бямбадорж, 2010 онд 5 дээр у.х Өсөх-Ирээдүйд, 2012 онд 5-ын даваанд у.х Бат-Оршиход, 2013 онд у.н Б.Батмөнхөд тус бүр унасан)

27. Харцага Өлзийбатын Даваабаатар. Төв аймгийн Баянцогт сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.а Ганхуягт унасан)
(2009 онд у.х Батбодод 5 дээр, 2011 онд 5 дээр у.н Жаргалсайханд, 2012 онд 4-ийн даваанд у.н Санчирт, 2013 онд 4-ийн даваанд у.н С.Батсуурьт тус бүр унасан)

28. Харцага Алтангэрэл. Ховд аймгийн Мянгад сум. (1 удаа 6 давж шөвгөрсөн)
- 2011 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (дая.ав Өсөхбаярт унасан)

29. Харцага Жаргалсайханы Амартүвшин. Говь-Алтай аймгийн Бигэр сум. (1 удаа 6 дваж шөгөрсөн)
- 2012 онд 6 давсан. (у.ар Мөнхбаатарт унасан ??? )

30. Харцага Найдангийн Түвшинбаяр. Булган аймгийн Сайхан сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав С.Мөнхбатад унасан)

31. Харцага Наймсрайжавын Батсуурь. Увс аймгйин Ховд сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Батмөнхөд унасан)
(2010 онд 4-ийн даваанд у.ар Мөнхбаатарт, 2011 онд 4-ийн даваанд у.ар Ганхуягт, 2012- онд 4-ийн даваанд у.ар Ганбатад тус бүр унасан)

32. Харцага Энхтөгсийн Оюунболд. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. (1 удаа 6 давсан)
- 2013 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.ав Г.Эрхэмбаярт унасан)

33. Өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат. Булган аймгийн Могод сум. (3 удаа 5 давж шөвгөрсөн)
- 2009, 2012, 2013 онуудад 5 давж бага шөвөгт үдсэн. (у.з Өсөхбаяр, у.ар Бүрэнтөгс, у.г Гончигдамба нарт унасан)
(2008 оны 5-ын даваанд у.г Ганбаатарт унасан, 2010 онд 4-ийн даваанд у.х Өсөх-Ирээдүйд, 2011 онд 4-ийн даваанд а.а А.Отгонбаатарт унасан)

Зарим нас ахисан дахиж шөвгөрөхгүй бөхчүүдээ хойтонгоос хаснаа ...
Энэ жил у.х Батболд, у.х Бямбажав нарыг хасчлаа.
Дараа нэг сайн зав гаргаж сууж байгаад, хэн хэнийг давсанг нь бас оруулчмаар юм байна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Dondogoo » Thu Aug 22, 2013 6:27 pm

Бямбажав харцагыг арай эрт хасчихаж байгаа юм бишүү?
Ууг нь ямар сайн бөх байлаа даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Max » Thu Aug 22, 2013 8:35 pm

тайлбарыг нь сонссоон гэхдээ ингэж эрэмбэлээд байгаатай нэг л эвлэрч өгөхгүй л байгаам даа.

ЦАГААН wrote:
2. Аварга Сүхбаатарын Мөнхбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (1 түрүүлж, нийт 4 шөвгөрсөн)
- 2011 онд 10 давж түрүүлсэн.
- 2013 онд 7 давж их шөтөгт үлдсэн. (у.г Гончигдамбад унасан)
- 2010 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (у.з Рагчаад унасан)
- 2009 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Пүрэвжавт унасан)
(2012 онд 4-ын даваанд а.а Бүрэнтөгсөд унаж шөвгөрч чадаагүй)

3. Арслан Гунаажавын Эрхэмбаяр. Сэлэнгэ аймгийн Мандал сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 5 шөвгөрсөн)
- 2013 онд 9 давж түрүүлсэн.
- 2011 онд 9 давж үзүүрлэсэн. (С.Мөнхбатад унасан)
- 2013 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (а.а Бүрэнтөгсөд унасан)
- 2003, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (у.х Батбаатар, у.х Элбэг нарт унасан)

Max
 
Posts: 106
Joined: Fri Jul 06, 2012 11:29 am

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby champion » Fri Aug 23, 2013 10:25 am

Мөнхбат 10 давж түрүүлсэн, Эрхэм 9 давж түрүүлсэн, гол шалтгаан нь л энэ ш д. Одоо Эрхэм дахиж түрүүлэхгүй л бол хэд үзүүрлэсэн ч Мөнхөөгийн доор гэж ойлгоод байгаа ш д.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby champion » Fri Aug 23, 2013 10:31 am

Dondogoo wrote:Бямбажав харцагыг арай эрт хасчихаж байгаа юм бишүү? Ууг нь ямар сайн бөх байлаа даа

Өнгөрсөнд байгуулсан гавьяаг нь тооцоод гэж үү :ногоон: одоо Бямбра нэмэргүй дээ. удахгүй Соронзон ч адилхан болно. Энэ 2 яг зэрэг харина шүү. өргөөнд бараг 1 давж ч үзээгүй Сумъяа начинг барахгүй байхдаа яахав дээ. Одоо бүүр сумын заанууд Бямбра харцагын угтуулд очихоороо ашгүй ашгүй гэж байна лээ ш д. арай л гомдмоор...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Fri Aug 23, 2013 10:37 am

Соронзон ч Бямбаагаа бодход танагтай бас ч гэж...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby hosko » Fri Aug 23, 2013 11:16 am

Бямбажав барилдаанаа олон талд болгож чадаагүй л дээ.... Ялангуяа шуудаг болхоор тэгээд л будаа... Тэгээд нөхөрт дандаа сугадуулсан барьц өгөөд байдаг бөхчүүд ч гэж юу байхав...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby jugder_08 » Fri Aug 23, 2013 12:00 pm

Соронзон, Бямбараа, Жагаа 3 зэрэг нэг үе гайгүй болж ирээд суулаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby Dondogoo » Sat Aug 24, 2013 12:42 pm

бодохоор л гомдоод байхын ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ЦАГААН » Sat Aug 24, 2013 11:20 pm

Энэ ёстой жинхэнэ галзуу түүх байна даа ...
Чөлөөт Жүдогийн халз барилдааны 2 дахь өдрийн барилдаан ...
Би дөнгөж үзэж эхлээд л сууж байна ...

https://www.youtube.com/watch?v=pqCuTfdkaTw&feature=youtube_gdata_player
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby hosko » Sun Aug 25, 2013 12:04 am

Бичлэг нь авах юмгүй юм байна ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby ЦАГААН » Sun Aug 25, 2013 12:18 am

hosko wrote:Бичлэг нь авах юмгүй юм байна ш дээ...


бага зэрэг муу юм байна аа ... энэнээс илүү тэр үеийн бичлэг ч гэж бараг юу байхав ...
Жүдо ч аймаар иргэн эрэлт хийлээ дээ ... пүүү ...
Бүх барилдаан нь л аймаар болж байна. Сумъяа аварга Ба аварга 2ын баргилдаан бол үнэн гоё л боллоо.
Пунцаг Сүхбат аварга 2ын барилдаан нөгөө 2004 оны барилдааны урьдчилсан зохиол байсан байна шүү ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby hosko » Sun Aug 25, 2013 11:28 am

Чөлөөт бөхийнхөн зөндөө олон аймгийн цолтой бөхчүүлтэй байсан юм байна л даа... Тэгээд гол нь Өсөхөө их арчаагүй барилдаж... ккк

Сүхбат ч тэгээд угаасаа яг энэ үеэс эхлээд тасраад эхэлсэн гэдэг нь ч харагдаж л байна... Аваргыг бол угаасаа хаяад сурчихсан шахуу үе нь болохоор нээх удах ч үгүй аваад л явчихаж байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Sun Aug 25, 2013 1:56 pm

ёстой гоёо бичлэг байна шүү... би бүүр нэг ахиж үзэхсэн гэж боддог байсан юм... жудогийнхон нөөц муутай байсан гэхэд үнэн сайн үзсэн шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Postby El Payaso » Sun Aug 25, 2013 1:58 pm

hosko wrote:Чөлөөт бөхийнхөн зөндөө олон аймгийн цолтой бөхчүүлтэй байсан юм байна л даа... Тэгээд гол нь Өсөхөө их арчаагүй барилдаж... ккк

Тэхдээ л Өсхөө Сүхбат Сумьяа Гантогтох гээд зургаагийн 4-нь байсан байгааздээ... нөгөө талд бол аварга Пунцаг хоёр л ноён нуруу болж байна хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 6 guests