Бөхийн түүх, мэдээ, мэдээлэл

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Mr.Sex » Mon Aug 31, 2009 3:05 pm

БНСУ-ын төв лабориториас ирүүл­сэн шинжил­гээгээр Улсын заан Б.Соронзонболд, Улсын на­чин Ц.Сумьяабэйс нарын “А” шинжил­гээний сорьцоос сэр­гээшийн эм зүйн ангиллын эмийн бодис илрээд байгаа нь үндэсний бөхөө дээдэлдэг монгол түмний анхаарлыг татаж байгаа. Улсын начин Ц.Сумьяабэйс “В” сорь­цоо дахин шинжлүүлэхээ мэдэг­дээд байгаа бол улсын заан Б.Соронзонболд энэ талаар өнөөдрийг хүртэл байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй. Түүнтэй өчигдөр хол­бог­дож энэ талаар тодруулахад “В сорьцоо шинжлүүлэхгүй” гэсэн хариулт өглөө.

Баяр наадмын тухай хуульд заас­наар сэргээш илэрсэн бөх­чүүд энэ сарын 31-ний дотор дахин шинжилгээ хийлгэх тухай­гаа МҮОХ-д албан ёсоор мэдэгдэх учиртай. Энэ хугацаа өнөөдөр дуусна.
Улсын начин Б.Соронзон­болдын хувьд 2360915 дугаар­тай “А” сорьцын шинжил­гээ­нээс дексометазон гэдэг бо­дис 30 нанограмм илрээд бай­гаа. МҮОХ-ны До­пин­гийн мэргэжилтэн Н.Цогт­сайханаас энэ бодисыг ямар зориулалтаар хэрэглэдэг, ямар үйлчил­гээтэй болохыг тодруулахад, “Энэ нь гуурсан хоолой, багтраа өвчний үед хэрэглэдэг дааврын бодис” хэмээн тайл­бар­лалаа. Зарим эх сурвалжийн хэлснээр Улсын заан Б.Соронзонболд багтраа өвчтэй гэх бөгөөд өвчнийхөө үед хэрэглэдэг байсан эм, тарианд нь дээрх бодис агуулддаг болохыг үгүйсгэсэнгүй.

Эх сурвалж өнөөдөр сонин....
Mr.Sex
 

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Nok » Wed Sep 02, 2009 2:21 pm

ЦАГААН wrote:8-ын даваанд Монгол наадмын найраа, шудрага бус барилдаан бас нэг үе шат ахиж байгааг дархан аварга Бат-Эрдэнэ харуулав. Тэрээр Өсөхбаяр зааныг авч бууж өгөв. Бат-Эрдэнэ аварга 2 зааны алинтай нь ч барилдсан нэлээд цуцааж байж унах нь тодорхой, Өсөхбаярт бол унана гэдэг их л хэцүү байсан үе. Нэгэнт залуу аварга Сүхбат сайн байгаа тул Өсөхбаярт унана гэдэг бас л худлаа. Иймд Бат-Эрдэнэ аваргад түрүүлэх найдвар байхгүй тул Өсөхбаяр зааныг арслан цолонд зүтгүүлэхээр найрч байгаа нь энэ. Тунасан 2 бөхийн барилдаанд аварга Сүхбат Гантогтох заанд мөн л бууж өгөв. Ах дүү 2-ын хооронд найраа гэж юу байхав. Гэвч үнэн шударгаар барилдаагүй нь харамсалтай ч “алтыг нь аваад, авдрыг нь хаядаг” Монгол ёс байдаггүй гэдэг. Энэ жилийн наадам Сүхбатынх байлаа гэж бараг бүх ахмад бөхчүүд наадмын дараа ярьсан байсан. Аварга маань тахимаа өгөөд буцахдаа “за яадаг юм. Намайг заан болоход дэмжиж байсан юм чинь” гэж засуулдаа хэлсэн гэнэ лээ. Үнэхээр ч түүнийг арслан болоход нь ч Гантогтох дэмжсэн гэж хэлж болох байх. Гантогтох хэдийгээр аваргыг буулгасан ч Өсөхбаяр шиг шодож, хар элгийн хүнээр дэмжүүлээгүй юм


Бат-эрдэнэ Өсөхбаярт унаж өгсөн нь найраа шудрага бус барилдааны илрэл болдог бол яг ижил наадмын ижил даваанд Сүхбат Гантогтоход унаж өгөх нь шудрага бус барилдаан биш байдаг юм байна. Сонин л дүгнэлт байна. 2 хүн нэг нь нөгөөгөөрөө дэмжүүлэхдээ тулбал ойр, хол байна гэдэг нь чухал биш шд. Холын хүнээр дэмжүүлэх нь ёс моралийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан асуудал гэж хаанаас ч сонсож байгаагүй юм байна. Оростой харьцуулхад соёл, генетикийн хувьд бидэнд ойр хятад, манжаас тусгаар тогнохдоо оросуудаар дэмжүүлснээрээ монголчууд бид бүгдээрээ тэгвэл Өсөхөө шиг "өөдгүй" ард түмэн болох уу?

Хэрвээ заан болход нь дэмжсэндээ Гантогтох унасан юм бол, шудрага бус барилдааны чинь үе шатны ахилт аль 1997 оноос эхтэй болж таарж байгаа юм бишүү. Аль эсвэл бүр 1988 оны наадамд чиний хайртай хүний чинь хадам Баянаа аврага Бат-эрдэнийг 8-ийн даваанд "дэмжснээр" эхлүүлэх юмуу. Сүүлд 2000 онд өгсөн ярилцлагадаа би Бат-эрдэнийг 8-ийн даваанд тунаанаас гаргаж дэмжисний минь хариуг энэ жил барьлаа гэсэн юм ярьж л байсандаг. Тийм байхад зөвхөн Бат-эрдэнээс энэ шудрага бусын бурууг хайдаг чинь юуных билээ?

Шавь, хадам 2-оо дэмжснээрээ, бас дэмжүүлснээрээ Сүхбат асуудалгүй, харин хаа холын Өсөхөөг дэмжсэнээрээ Бат-эрдэнэ асуудалтай юм биздээ? Нэртэйгээр нь хамаатан садан улс худлаа барилдах, найраа хийхийг зөвшөөрүүлэх талаар үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт хийх санал гаргаач. Чиний шудрага ёсны хэмжүүр чинь тун өвөрмөгц болтой юм. Цаашид ч аазгай хөдөлгөсөн юмс олон л байна даанч цаг алга даа.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Nok » Wed Sep 02, 2009 6:04 pm

ЦАГААН wrote:Балжаа аварга Баянаа аваргаар 1990, 1991 онд 2 удаа шөвгийн 4д дэмжүүлсэн, гарын шавь нь хүн. Тийм болохоор Сүхбатыг бол өлхөөн заан болгож өгөөд хариу нэхэхгүй байж чадна, тэр үед давж чадах хүн байхгүй даваад ч дараагийн даваанд Баагий аваргын гарыг амраахаас цаашгүй байсан хүн шүү дээ. жаахан мэдлэгтэй юм бич айн :comfortafriend: бүүр өрөвдчихлөө... ийм амвтаньтай бол би яриад ч нэмэргүй биз дээ зайлуул. Тэгвэл Өсөхбаяр Сумъяабазар нар Баагий аваргаас даваа авах даа мөнгө төлсөн болж таархана дээ тиймээ???


За тэр хоёрдмол стандартын чинь бас нэг жишээ., Баянаа аврага Бат-эрдэнэ төдийгүй Балжиннямыг дэмжсэн байхнээ. Бүр 2-ийн хоёр удаа шүү. Яагаад ч юм Баянаа аврага Бат-эрдэнэ, Балжиннямд унахаар дэмжсэн болчихдог, Бат-эрдэнэ Өсөх-баяр, Сумьябазарт унахаар худлаа барилдаж, найраа хийсэн монгол бөх дэхь заврхралын жишээ болчихдог чи бас парадокс юм олж харж шүү. Бурууд нүд хурц байна гэдэг сайн чанар. Харин заримынх нь бурууд нүд хурц заримынхад нь харалган байна гэдэг ч...

ЦАГААН wrote:2006 онд Өсөхөө Сумъяад 10 оронтой мөнгөөр унаж өгсөн гэдгийг учир мэдэх хүмүүс мэднэ, чи аятайхан асуугаад үзээрэй хөө :-o :-o Сүмогийн дэвжээн дээр Аса Хакүхо 2 юу болж байсныг чи лав мэдэхгүй биз... Мягаад хаанаас тийм их мөнгө байдаг юм бол доо, Сумъяад бол байгаа шүү тиймээ :-o


Сумьябазар аврага наадмаас өмнөхөн сонин дээр баянаа аврагаар Өсөхбаярыг давах мэхийг заалгаж авсан гэж ярилцлагандаа дурдсан байгаа. Найраа хийсэн юм бол булхай хийсэн явдлаа Баянмөнх аврагаар хаацайлаж их л муухай юм хийждээ. Ер нь бол Сумьябазар Өсөхбаярыг найрсан, Мягмарсүрэн Сүхбатыг найрсан гэдэг ярианууд аль нь ч батлагдаагүй цуурхал. Нэгийг нь ор тас гүтгэлэг гэж үзэх мөртөө нөгөө нь бол үнэн факт гэж буй юм биздээ чинийхээр? Зөвхөн шудрага үнэнийг л энд бичнэ гэсэн юм чинь нэг мөр тэр учир мэдэх улсынхаа нэрс бас яг хэдий хэмжээний 10 оронтой мөнгө авалцснаа энд биччихээч. Ялангуяа мөнгөний тоог яг хэд орчим бэ гэдгийг нь бичхийг хичээнгүйлэн хүсье. Тэгээд цаашлаад энэ талаар шалгалт үүсгэж, хэрвээ үнэн байх юм бол энэ 2-ийн талаар ард түмэнд зарлая. Үнэндээ улсын наадам гэдэг нь мөнгө, ах дүү, хамаатан садан, нутаг усанд баригдсан үзэмжээр унаж өгдөг худлаа жүжиг юм бол хүмүүс мэдээд авсан нь дээр байх. Нөгөө талаас чамд ч ашигтай, энэ 2 аврагын нэр хүнд навс унаснаар хүссэн хүсээгүй тэр орон зай чинь Сүхбат аврагад шилжинэ. Аврагаа магтахдаа нөгөө талдаа та нарын шүтээн чинь луйварчид гэж ам бардам хэлнэ шдээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Sep 02, 2009 7:51 pm

Миний бичилгүүдийг их сайн уншиж байгаа юм байна :eek: баярлалаа гэхүү дээ :mrgreen: Ингэж сайн уншиж байгаа юм чинь уншиж явсаар тэр хэлэлцүүлэгт бас хүрэх байлгүй дээ :eek: Бас тайлбар хүсээд байгаа юм уу даа гэж ойлгов.

Начны найраа хэзээ эхэлсэн юм бэ? би лав тэр үеэс хойших барилдааны тэмдэглэл л хөтөлсөн. Найчныг найрч байсан үед, өөрөөр хэлбэл 5ын давааг найрч байсан үед 7 8-ын давааны шударга биш барилдааныг тухай л бичсэн байгаа... хэнд ч ойлгогдохоор... урьд хожидын ёс журмын тухай би яриагүй... Баянаа аваргын тухай ч яриагүй... Хүн дэмжих дээрээ тулбал 1800 оны үед ч дэмждэг л байсан байх... тэгэхээр хэнээс эхлэлтэй гэх бэ????
Би зах зээлийн нийгэмд шилжээд цол мөнгөөр авдаг болсон үеийн юм ярьж байна... ойлгож чадах нуу :smile:

Чи Сүхбат Мягаа, Өсөхөө Сумъяа 2ын барилдааныг цуурахал гэлээ... Цоомоо "Сүхбат Мягаад мөнгөөр унасан, орон заасан... хүнээс асуу..." гэсэн би хариуд нь 3 ширхэг смайлтай ( :-o ) бас нэгэн чиний мэдээд байгаа цуурахлаар хариу барьсан. Юу гэсэн үг болохыг нь хэн ч ойлгомоор юм. Чамд зориулаад :-o

АВАРГА гэж зөв бичиж байгаараа

Хөөе тэгээд Сүхбат Гантогтоход унасан нь шудрага хэрэг биш, харамсалтай энээ тэрээ гээд бичсэн л байна ш дээ, чи ишилчээд уаншиигүй гэжүү сонин юм даа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Sep 02, 2009 8:27 pm

Бадруул wrote:Өөөөх манай Цагаанаа чинь МОД болцон байна шд..
За баяр хүргэе... :eek:


За баярлалаа хөө :eek: сарын сарны өмнө нэг томилогдоод өөрийн саналаараа буцаасан... энэ удаа буцааж өгье гэж бодогдохгүй л байна :mrgreen:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Sep 02, 2009 8:39 pm

Бадруул wrote:Сайн байна.. Ээээ дээ тэгээд бөхийн сэдвээ л цэвэр байлгаж биднийгээ баярлуулдым шдээ.. :mrgreen:


Зө зө, тэгээд миний ажлын хүрээнд юу хийж болох талаар санал тавьж байгаарай :mrgreen:

Өө чи нөхөр нээрэн тэр хэлэлцүүлэгт санал өгөх хүмүүсийн жагсаалтанд тэргүүн эгнээд хурдалж яваа хүн байж ганцаараа л саналаа өгөлгүй үлдчихсэн байгаа шүү дээ :grin: нөхөр минь :mrgreen:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Wed Sep 02, 2009 8:48 pm

Бадруул wrote:Хаана байна тийм хэлэлцүүлэг??? :aain:

Бөхийнхөө сэдэв дотор л байна ш дээ хөө, ойрхоон байгаа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby barsa68a » Mon Oct 05, 2009 6:57 pm

Наадмын дараах анхны чансаа
(2009-10-05)
Наадмын дараах амралт дуусч, бөхийн нэгэн улирал эхэллээ. Үүнтэй холбогдуулан “ТЦ” сонин бөхийн чансаагаа шинэчлэн хүргэж байна. Манай энэ удаагийн чансаанд наадам, “Улаанбаатар Аудит” корпорацийн 10 жил болон “Хөдөлмөр” нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулсан барилдааны дүн орлоо.
Чансаанд ордог барилдаануудаас наадмын оноо хавьгүй өндөр байдаг. Тухайлбал, наадмаар тав давсан бөх жирийн заалны барилдаанд түрүүлсэн бөхтэй ижил оноо (1800) авна. Харин наадмын түрүү бөх 7000 оноо авч байгаа нь энгийн барилдаанд түрүүлсэн бөхөөс бараг дөрөв дахин их юм. Тиймээс наадмаар сайн барилдаж, шөвгөрсөн бөхчүүд байраа нэлээд ахиулжээ.
Наадамд өнгөлж, даян аварга цол хүртсэн Г.Өсөхбаяр есөөс хоёрдугаар байр руу орж ирсэн. Харин үзүүрлэсэн Д.Ганхуяг арслан түрүү байраа хадгалан үлджээ. Наадмаар зургаагийн даваанд унасан ч сүүлд зохиогдсон хоёр барилдаанд сайн хүч үзсэн заан Б.Соронзонболд гуравт орж ирсэн байна. Улсын наадмаар дөрөв давж, 1200 оноо авсан аймгийн заан Т.Занданбат бараг 200 байр урагшилж, 61 хүртэл дэвшсэн нь чансааны хамгийн хол үсрэлт болжээ.
Энэ удаагийн чансааны шилдэг 64-т Б.Дэлгэрсайхан, Т.Занданбат, Т.Энхтайван, П.Бүрэнтөгс, С.Багахүү нар дэвшсэн байна.

Нэр Оноо Н.оноо
1.(1) у.а Д.Ганхуяг 12400 5300
2.(9) даян.ав. Г.Өсөхбаяр 11800 7000
3.(6) у.з Б.Соронзонболд 9550 4200
4.(3) у.з Д.Рагчаа 8900 2550
5.(4) у.х Л.Пүрэвжав 8500 2500
6.(10) у.з М.Өсөхбаяр 7900 3600
7.(2) у.н Т.Өсөх-Ирээдүй 7900 1450
8.(7) у.н Ц.Содномдорж 7250 2000
9.(5) у.н Ду.Батбаяр 6600 1200
10.(15) у.х Ө.Даваабаатар 6450 3000
11.(8) у.з Б.Ганбат 6400 1200
12.(19) у.а Х.Мөнхбаатар 6230 3600
13.(12) у.х Т.Мөнгөнцоож 5300 1200
14.(13) у.г И.Доржсамбуу 5100 1200
15.(21) у.х Д.Батболд 5100 2800
16.(11) а.а Ш.Жаргалсайхан 4800 600
17.(24) у.х Ө.Бат-Орших 4700 2800
18.(16) у.х Д.Баасандорж 4300 1200
19.(14) ц.а А.Бямбажав 4150 600
20.(37) у.г Н.Ганбаатар 3850 2500
21.(23) у.н Б.Чинзориг 3850 1800
22.(18) у.н Ж.Бат-Эрдэнэ 3600 750
23.(31) у.х Т.Амартүвшин 3550 1900
24.(17) а.а А.Отгонбаатар 3280 300
25.(20) у.н Ш.Уламбаяр 3250 750
26.(25) у.а Д.Азжаргал 3050 1200
27.(47) у.н Э.Энхбат 2980 1950
28.(49) у.н С.Мөнхбат 2950 1950
29.(59) у.н Н.Батзаяа 2880 2050
30.(46) у.н Ц.Сумъяабэйс 2850 1800
31.(32) у.з Ц.Мягмарсүрэн 2800 1200
32.(40) у.н Ц.Лхагвасүрэн 2750 1500
33.(26) у.х М.Батжаргал 2650 800
34.(61) у.з Ч.Батзориг 2450 1650
35.(43) у.н Л.Гантулга 2450 1300
36.(22) у.н Г.Эрхэмбаяр 2400 300
37.(29) а.а Ч.Баянмөнх 2300 600
38.(30) а.а Т.Санчир 2300 600
39.(38) у.н А.Цацабшир 2280 1000
40.(33) у.н Д.Лхагвадорж 2250 650
41.(39) а.а Ш.Мөнгөнбаатар 2250 1000
42.(28) у.н Ц.Цогтжаргал 2200 400
43.(125) у.н Ж.Отгонбаяр 2180 1900
44.(58) у.з Б.Сайнбаяр 2100 1250
45.(34) а.а А.Алтанхуяг 2060 600
46.(27) ц.а Ч.Санжаадамба 2050 250
47.(65) а.а С.Багахүү 1930 1250
48.(51) а.а Б.Сангисүрэн 1830 850
49.(35) у.н Б.Бадамдорж 1750 300
50.(36) у.н Н.Бүрэнбаатар 1680 300
51.(44) у.н Б.Насандэлгэр 1600 500
52.(60) у.н Г.Олзгэрэл 1510 700
53.(57) у.з М.Баяржавхлан 1500 600
54.(41) а.н Ц.Чимэддорж 1500 350
55.(50) а.а Б.Батмөнх 1480 500
56.(42) у.з Д.Амгаланбаатар 1450 300
57.(45) у.н П.Ганхүү 1380 300
58.(68) а.н П.Бүрэнтөгс 1350 700
59.(181) а.а Т.Энхтайван 1330 1200
60.(48) у.н Д.Цогзолдорж 1310 300
61.(262) а.з Т.Занданбат 1300 1250
62.(52) у.н Л.Нямсүрэн 1280 300
63.(69) а.а Б.Дэлгэрсайхан 1280 650
64.(53) у.н И.Ёндонсамбуу 1250 300
65.(67) а.а Ж.Чулуунбат 1250 600
Хаалтад өмнөх чансааг бичив
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jugder_08 » Thu Oct 22, 2009 5:28 pm

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны хурал өнөөдөр болж, энэ жилийн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабэйс нарын Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд тав давсан давааг хүчингүй болгож, тэдний өнгөрсөн наадамд шинээр хүртсэн чимгийг хураах тухай шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга н.Болдсайхан Төрийн ордны “Е” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хуульд заасны дагуу үндэсний их баяр наадамд тав давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлдэг юм. Анхны буюу “А” сорьцын шинжилгээгээр дээрх хоёр бөхөөс допинг илэрсэн бөгөөд хоёр дахь шинжилгээ буюу “Б” сорьцын баталгаажуулах шинжилгээг улсын заан Б.Соронзонболд өгөөгүй бол начин Ц.Сумъяабэйс уг шинжилгээг дахин өгөхөд сэргээш хэрэглэсэн нь батлагдсан юм. Тиймээс холбогдох газраас дээрх шийдвэр гаргасан байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby AG » Thu Oct 22, 2009 7:57 pm

Бээс л харамсалтай байна. Олон жил зүтгэж 5 давжийгаамсан. Тэр Нөгөөх нь бол бүүүү
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby barsa68a » Wed Nov 04, 2009 11:04 pm

Д.Лхагвадорж начингийн огцом үсрэлт

“ТЦ” сонины бөхийн уламжлалт чансаа шинэчлэгдлээ. Аравдугаар сарын чансаанд Баянзүрх уулын хишиг барилдаан, нийслэлийн 370 жилийн ойд зориулсан барилдааны дүн оров. Дөрвөн уулын хишиг барилдааны оноо бусдаасаа илүү байдаг тул энд сайн барилдсан бөхчүүд байраа нэлээд ахиулах явдал ажиглагдав. Тухайлбал, улсын начин Д.Лхагвадорж тус барилдаанд үзүүрлэсний 3000 оноог нэмснээр 41-ээс 16-р байр хүртэл дэвшчээ. Харин түрүүлсэн заан Б.Соронзонболд гурваас тэргүүн эгнээнд гарч ирлээ. Мөн гарьд И.Доржсамбуу дээрх хоёр барилдааны нэгд нь түрүүлж, нөгөөд нь шөвгийн наймд үлдсэнээр 2800 оноо чансаан дээрээ нэмсэн байна. Баянзүрх уулын хишиг барилдааны их шөвөгт шалгарч, 2000 оноо авсан аймгийн начин П.Бүрэнтөгс 31 байр урагшилсан нь мөн л анхаарал татав. Энэ удаагийн чансааны шилдэг 64-т аймгийн арслан Бо.Батжаргал дэвшиж, Т.Энхтайван хасагджээ.

Аравдугаар сарын чансаа

Нэр Оноо 1.(3) у.з Б.Соронзонболд 13600

2.(1) у.а Д.Ганхуяг 12700

3.(2) даян.ав Г.Өсөхбаяр 11800

4.(4) у.з Д.Рагчаа 8900

5.(6) у.з М.Өсөхбаяр 8900

6.(10) у.х Ө.Даваабатар 8750

7.(7) у.н Т.Өсөх-Ирээдүй 8600

8.(5) у.х Л.Пүрэвжав 8500

9.(8) у.н Ц.Содномдорж 8000

10.(14) у.г И.Доржсамбуу 7900

11.(12) у.а Х.Мөнхбаатар 7430

12.(9) у.н Ду.Батбаяр 6900

13.(11) у.з Б.Ганбат 6400

14.(15) у.х Д.Батболд 6000

15.(17) у.х Ө.Бат-Орших 5700

16.(41) у.н Д.Лхагвадорж 5350

17.(13) у.х Т.Мөнгөнцоож 5300

18.(16) а.а Ш.Жаргалсайхан 4800

19.(18) у.х Д.Баасандорж 4600

20.(22) у.н Ж.Бат-Эрдэнэ 4300

21.(26) у.а Д.Азжаргал 4200

22.(23) у.х Т.Амартүвшин 4150

23.(19) ц.а А.Бямбажав 4150

24.(23) у.г Н.Ганбаатар 4000

25.(21) у.н Б.Чинзориг 3850

26.(25) у.н Ш.Уламбаяр 3550

27.(58) а.н П.Бүрэнтөгс 3400

28.(32) у.н Ц.Лхагвасүрэн 3350

29.(24) а.а А.Отгонбаатар 3280

30.(28) у.н С.Мөнхбат 3250

31.(29) у.н Н.Батзаяа 3180

32.(27) у.н Э.Энхбат 2980

33.(30) у.н Ц.Сумъяабэйс 2850

34.(40) а.а Ш.Мөнгөнбаатар 2850

35.(31) у.з Ц.Мягмарсүрэн 2800

36.(36) у.н Г.Эрхэмбаяр 2700

37.(33) у.х М.Батжаргал 2650

38.(39) у.н А.Цацабшир 2530

39.(34) у.з Ч.Батзориг 2450

40.(35) у.н Л.Гантулга 2450

41.(45) а.а А.Алтанхуяг 2360

42.(46) ц.а Ч.Санжаадамба 2350

43.(43) у.н Ж.Отгонбаяр 2330

44.(42) у.н Ц.Цогтжаргал 2300

45.(38) а.а Т.Санчир 2300

46.(37) а.а Ч.Баянмөнх 2300

47.(49) у.н Б.Бадамдорж 2150

48.(44) у.з Б.Сайнбаяр 2100

49.(47) а.а С.Багахүү 2010

50.(48) а.а Б.Сангисүрэн 1980

51.(53) а.н Ц.Чимэддорж 1900

52.(55) а.а Б.Батмөнх 1860

53.(50) у.н Н.Бүрэнбаатар 1830

54.(51) у.н Б.Насандэлгэр 1730

55.(64) у.н И.Ёндонсамбуу 1700

56.(52) у.н Г.Олзгэрэл 1610

57.(57) у.н П.Ганхүү 1580

58.(60) у.н Д.Цогзолдорж 1510

59.(54) у.з М.Баяржавхлан 1500

60.(71) а.а Бо.Батжаргал 1480

61.(56) у.з Д.Амгаланбаатар 1450

62.(63) у.н Л.Нямсүрэн 1430

63.(62) а.а Б.Дэлгэрсайхан 1430

64.(61) а.з Т.Занданбат 1430

(2009-11-02)

Зохиогчийн эрх: Таван цагариг
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Mon Nov 16, 2009 2:37 pm

Их аварга Баянмөнх гэхээр манайхан өдгөө цагийн даян аваргыг санадаг. Гэтэл манай улсын түүхэнд алдар суугаа дуурсгасан ийм нэртэй гурван их аварга байжээ. Тэдний нэг болох Даншигийн их аварга З.Баянмөнхөд зориулан нутгийн харъяат иргэд дурсгалын хөшөө босгожээ.

Даншигийн их аварга 3.Баянмөнх 1795 оны орчим Түшээт хан аймаг Жүн вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Номгоны улаан хавцал гэдэг газар төржээ. Энэ бөхийн даншиг наадамд гаргаж байсан амжилтыг дурдъя. Тэрбээр 1817 онд ес давж арслан болсон бөгөөд 1824 онд 10 давж аварга, 1827, 1829, 1830, 1834 онд тус бүр ес, 1835 онд 10 давж, долоо үзүүрлэж, 1818 онд долоо, 1821 онд найм, 1828 онд зургаа, 1830 онд ес, 1832 онд зургаа, 1837 онд долоо, 1838 онд мөн долоо давж, нийт есөн удаа шөвгөрч байжээ. Баянмөнх аварга Ерөөлтийн 24 оны туулай жил буюу 1819 оны наадмаас эхлэн 22 жилийн турш наадамд барилдахдаа Даншиг долоон хошуу наадамд гурав, Ардын засгийн наадамд хоёр удаа түрүүлж мөн Даншигт зургаан удаа, Ардын засгийн наадамд таван удаа үзүүрлэж байж. Үүнээс гадна Даншигт тав, Ардын засгийн наадамд дөрвөн удаа шөвгөрсөн нь үнэхээр хүчтэй бяртай бөх байсныг харуулна. Тухайн үедээ алдарт их аварга Намжилжавтай үзүүр, түрүүнд үлддэг байсан аж. Их аваргын хүч бярыг мялаан халх дөрвөн аймаг, шавь таван газраас тус бүр нижгээд болон хошоод мориор шагнаж байсан түүхтэй. Энэ домогт бөхийг хойч үедээ таниулах, гаргаж байсан олон амжилтыг нь алдаршуулах зорилгоор энэ жил төрсөн нутагт нь хөшөө босгожээ.

Уг хөшөөг босгох санааг анх гаргаж, бүтээх ажилд эхнээс нь дуустал оролцсон тус сумын харъяат, бөх сонирхогч Ц.Батбаяртай хөшөө хэрхэн боссон талаар сонирхоход, "Энэ жил манай сум 85 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойг угтаж нутаг усныхаа нэрийг гаргаж, түүхэнд мөнхөрсөн алдартай ямар хүмүүс байдгийг сурвалжлан тодрууллаа. Манай сумын иргэн Г.Жамьянсүрэн бид хоёр энэ санааг анх гаргасан. Цогт хунтайж, Да лам Цэрэнчимэд, Навааннамжил зэрэг Монголын түүхэнд үлдсэн мөртэй, үлдээсэн гавъяатай хүмүүс олон. Харин З.Баянмөнхийн хувьд тэр бүр таньдаггүй, зөвхөн бөх мэддэг, сонирхдог цөөн хүний хүрээнд л үе дамжин яригдаж ирсэн байх юм. Бараг л бидний үе дуусахаар энэ хүн мартагдах шинжтэй. Тиймээс Халх даяар алдартай энэ аваргыг мөнхлөн үлдээж, нутгийн олон, хойч үедээ сануулж байх зорилгоор хөшөө босгохоор сэдсэн хэрэг. Бидний энэ санааг манай нутгийн түүхч, зураач Дунбүрээ дэмжиж, үнэтэй санаа нэмэрлэсэн. Ингээд бид хөшөөгөө аваргыг тухайн цагтаа ямар бөх байсан, тэр л байдлаар бүтээе гэдэг дээр санаа нэгдсэн.

Тодруулбал дэвж байгаагаар биш, баруун ташаагаа тулж зогссон байдалтай бүтээлээ. Өндөрширээт сумын төвд саяхан босголоо. Өмнө нь буюу зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Дондог бид нар шавыг нь тавьсан юм. Нутгийн удирдлага ч биднийг их дэмжсэн" гэв. Тэрбээр цааш "Баянмөнх нэртэй гурван их аварга байсан гэдэг. Нэг нь манай сум буюу хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны албат, их аварга энэ Баянмөнх, нөгөө нь Сахилын Баянмөнх, гурав дахь нь одоогийн их аварга X.Баянмөнх нар юм. Бид хөшөөний нээлтдээ X.Баянмөнх аваргыг урьж оролцуулсан. 3.Баянмөнх аварга их өндөр, гайхалтай сайхан гараа дэвээтэй бөх байсан гэдэг. Нутгийн хүмүүс түүнийг "Өндөө" гэж авгайлдаг байж. Аваргыг бие барахад нь Хадан гозгор гэдэг газарт онголсон бөгөөд цээжинд нь чоно гөлөглөж байсан гэлцдэг.

Тэр үеийн Дайчин чин вангийн хошуу, одоогийн Булган аймгаас албат иргэд ирж, Өндөөг онголсон газрыг заалгах гэсэн боловч нутгийн ард олон хэлж өгөөгүй гэсэн яриа бий. Тэд онгоныг олж ядаад буцах гэснээ нутгийн нэг даржин эрд морь хөлсөнд нь өгч байж заалган улмаар авч явснаар Булган аймаг олон сайхан бөхтэй болсон домог бий. "Сайн бөхийнхөө шарилыг алдаж гомдоосноор нутгаас маань бөх гарахаа болилоо" гэж манай нутгийнхан олон жил харамсаж байлаа. Тэгээд бөхөө аргадаж, бөхтэй болохсон гэж хөшөө босгосон хэрэг. Санасан хүсэл маань ерөөлөөр болж, энэ жил манай сумын наадамд 16 настай залуу түрүүллээ. Сумын иргэд билгэшээж, "манай сум сайн бөхтэй болох нь" гэж баярлаж байгаа. Харин З.Баянмөнхийн үр хүүхэд нь гэж хүн байдаггүй, ах дүүс нь л бий гэсэн. Тэд барилддаг, үгүйг мэдэхгүй" хэмээсэн юм.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Sat Dec 12, 2009 1:50 pm

Самдан аваргын бяр


1-Анхны барилдаан
Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт 1899 онд төрсөн. Ганжууржавын Самдан багаасаа л шөрмөслөг, мах мариа сайтай хvv байжээ.
Адуу малтай хөөцөлдөж, vеийн хvvхдvvдтэй ноцолдож, аян жин тээж, хунз цай, таар шуудайтай гурил, будаа өргөж бяр суун, хатуужиж барилдаж ноцолдохын "дон" болсон Г.Самдан хvv 15-16 настайдаа Өвөр Монголын Сөнөдийн хошуунд нутгийн хvмvvсийг даган жин тээж наймаа худалдаа хийж явахдаа тэнд болсон бэсрэгхэн наадамд анх удаа зодоглон барилдаж тvрvvлээд аминдаа "бөх" болчихсон нутагтаа иржээ.

2.Vхэр өргөсөн нь
Г.Самданг хорь хvрээгvй байх vед гэрийнх нь хаяанд нэг vнээ vхчихсэн хэвтэж байж дээ. Эгч Г.Цэнджав нь "Энэ vхсэн vнээг яаж зайлуулна даа" гэж vглэхэд Самдан дуугvйхэн чагнаж сууснаа гараад явчихаж гэнэ. Г.Самдан хvv vхсэн vнээний дэргэд ирж хормойгоо шуугаад дөрвөн хөлнөөс нь татан нуруугаар дээш харуулснаа шилбэнээс нь хоёр гараар базаж бариад нэг, хоёр, гурваа! гээд хvчлэн өргөж газраас хөндийрvvлэн нилээд явснаа тэр чигт нь чирсээр гэрээс холдуулчихаад орж ирж байжээ. Энэ vеэс л нутгийн хvмvvс "Ганжууржавын бор хvv бөх болно шvv!" хэмээн ярилцдаг болсон гэдэг.

З.Машин зогсоох хvч
Г.Самдан аварга нэг өвөл Баянтvмэнд ачаа хvргэхээр жинд явжээ. Цас орчихсон, хальтиргаатай ч vе байж. Өндөрлөг өөд тэмээн хөсөг өгсөн араас нь Г.Самдан дагаад гэлдэрч явж гэнэ. Тэдний араас хар утаа хаялж, хахир дуу хvнгэнvvлсэн "УАЗ" гэгч том ачааны машин зэрэгцээд иртэл нэг тэмээ vргэж тонгочоод ачаатай тэрэг нь машинд шvргvvлж бяц vсэрчээ. Орос жолооч огт тоосон янзгvй цаашлан явахыг хараад Г.Самдангийн уур хvрч морио гуядан ухасхийгээд машинтай зэрэгцэн очуутаа мориноос vсрэн бууж машины тэвшний дээгvvрээ төмөр бэхэлгээтэй зузаан банзнаас шvvрэн барьж хөлөөрөө газар уллаад таттал тэвшний арын хаалт зад vсрэн санжигнажээ. Г.Самдан тvvнийг сугавчлан угзарвал машин ч хvч алдан зогссон гэдэг.

4.Эмнэг адууг номхруулсан нь
Энэ л vедээ юм даг уу даа. Г.Самдан нутгийн хэдэн залуугийн хамт адуун дээр очоод эмнэг хангал барьж сургах болж дээ. Хэсэг адууг морьтой хvмvvс хөөж шургуулахад нутгийн нэртэй уургач Уртаа эмнэг хязаалан vрээ уургалчихаж гэнэ. Эмнэг vрээ ч цовхчин зvтгээд байж. Г.Самдан оосорлож авахаар хазаараа барьж уургыг дамнан очоод чихдээд авах гэтэл уурганы хуйв тасран vрээ цааш ухасхийхэд мань эр хvзvvгээр нь өрөөсөн гараар тэврээд таттал эмнэг адуу эргэж хөдөлж чадахгvй хөх мах нь чичрэн зогсож байжээ. Тэгээд л Г.Самдан хазаарлан авч номхруулсан гэдэг.

5.Ачаатай тэрэг өргөсөн нь
Г.Самдан нэг өвөл хэдэн нөхдийн хамт хөвч рvv барилгын дvнз тvлээ модны жинд явжээ. Хэдэн тэмээн тэргэнд мод ачаад буцаж явтал уулын бэлийн уруу, хажуу газар нэг тэрэгнийх нь чих хуга vсрэн дугуй нь яажигнан голоос мултран унах vед хажууд нь явсан Г.Сам-дан ухасхийж очоод ачаатай тэрэгний арлаас шvvрэн авч сэгийтэл өргөж байгаад дугуйг хийлгэж бяраа гайхуулж байжээ.

6.Гурил хураасан нь
Нэг жил Г.Самдан дотор газар нөхдийн хамт жин тээж очоод ачиж очсон арьс шир, ангийн vс тэргvvтнээ тушааж оронд нь бараа авах гэж хэд хоног хvлээх хэрэг гарсан юм биз. Тэгээд л хvний газар зvгээр суугаад яахав, ажил хийж янчаан мөнгө олцгооё гэж ярилцаад хийх ажил эрж явсаар таар шуудайтай гурил нуруулдаж хураахаар болж гэнэ. Хэдvvлээ газраар нэг хөглөрөх их гурилаас заасан хэмжээгээр нь өрж хурааж эхэлж дээ. Гурилан нуруу дээшилсээр өөрсдийн нь нуруунаас өндөр болоход Г.Самдан хэдэн найздаа хураасан гурил дээр гаргаад өөрөө дороос нь шуудайтай гурилыг шидэж өгсөөр байгаад тоотой гурилаа хурааж дууссан гэдэг.

7.Хатуу тоглоомын хариу
НЭГ намар ңутгийң таңил Балаагийн Осор нь бvдvvн тарган морь унаж хулсан ташуур бариад давхиж явтал эцэнхийвтэр байдас унасан Г.Самдан аварга замд тааралдаж гэнэ. Б.Осорын толгойд "Муу золигийг нэг сайн чадъя байз, хэд сайн ороолгочихоод зугтахад намайг гvйцэх юм биш" гэж бодоод тэнзэн ташуураа гэнэт далайн аваргыг гуядаад эхэлж дээ! Самдан аварга ч толгойгоо гараар халхлан
"Осор минь намайг өршөө! Би дахин чамайг шоглож тоглож байхгvй!" гээд л ёстой л далан таваар бууж өгч байна гэнэ. Осорыг нэг ороолгоод авуут Самдан хажуу тийш налж ирснээ Осорын унаж яваа морины хvзvvгээр тэврээд мушгих шиг болтол морь, хvн хоёр ч газарт унаад өгч гэнэ. Г.Самдан бууж очоод Осорыг өргөн хэд дугтарснаа бvсийг нь тайлан гар хөлийг бvсээр нь янгинатал хvлж орхиод "Хатуу тоглоомын чинь хариу энэ дээ. Чи тоглоом тоотой нь дээр гэдгийг мэдэх vv?" гэчихээд мордоод явчихсан гэдэг.

8.Бөх vзэхдээ...
Г.Самдан аварга нэг зун аймгийнхаа наадмын бөхийн барилдааныг нутгийн найз "нохой" Шарав гэгчтэй зэрэгцэж суугаад vзжээ. Тэгээд л Самдан аварга бөхчvvдийн барилдахыг хараад суудалдаа өндөлзөн
-Мөн хө! Гvйцээ! гээд л хашгирч байх юм гэнэ. Нутгийнхаа нэг залуу бөхийг учраа бөхдөө тахимдуулаад унахад
-Хэлээгvй юу? гээд хажуудах Шаравынхаа гуян дээр алгадаад орхитол найзын нь хөл хугарчихав уу гэлтэй янгинаад явчихаж гэнэ. Шарав тэсээд суух гэсэн чинь бvр өвдөөд болохгvй болохоор нь Самдандаа
-Чи сая хөл рvv цохьчихсон чинь өвдөөд болохоо байлаа гэвэл аварга доогтой инээмсэглэн
-Муу "нохой", чи битгий бөх vзvvлэхгvй маяглаад бай! гэснээ учрыг мэдэв бололтой хоёул хөтлөлцөн бөхийн талбайгаас гартал азаар нутгийн бариач таарч vзээд
-Самдан чи арай л чангадуулчихаж дээ. Наадах Шаравын чинь хөлийн эрээн булчин суначихсан байна гээд гипс барьж засаж өгсөн гэдэг.

9.Барилдааны товчоон
Г.Самдан хориод наснаасаа л уул овооны тахилга, хошуу сумын наадамд зодоглон vзvvр тvрvv булаалдаж байжээ. Арван засгийн наадамд 1921, 1922 онд барилдаж учраагаа унагасаар хоёуланд нь Луу гvний Г.Вандан аваргад унаж vзvvрлэсэн байна. 1923 оны цэргийн наадамд 704 бөх барилдахад учраа бvхнээ унагасаар Архангай аймгийн Дуйнхорын Далантай заантай шалгаран vлдэж барилдаад тvvнд өвдөг шороодон vзvvрлэжээ. Энэ оны уул тайлгын наадамд Тvшээт хан аймгийн Д.Даржаа начин, "боохой" Д.Данзан нараар тав, зургаа давж долоогийн даваанд Тvшээт хан аймгийн "мундаг" Ц.Лувсандаш арсланг унагаж, наймын даваанд мөн л Г.Вандан аваргад унаж vзvvрлэсэн ажээ. 1924 оны улсын баяр наадамд 674 бөх барилдахад Хан Тайшир уулын аймгийн "босоо" С.Шагдар, Хан Хэнтий уулын аймгийн "Босоо" Г.Самдан хоёр vзvvр тvрvv булаалдахаар шалгаран vлджээ.

Энэ наадмын хvчит бөхийн арвын даваанд барилдахаар халхын "босоо" хоёр бөх асрын өмнө дэвж, шавсаар гарч ирэхэд наадамчин олон ч тэдний барилдааныг харахаар явган нь нэгнийхээ суган доогуур шурган урагшилж, морьтой нь морио давирч ташуурдан өндөлзөж байжээ. Төв асрын өмнө хоёр "босоо" бөх орж зогссоноо С.Шагдарыг дайраад барих гэтэл Г.Самдан хий цохиод хажуу тийш эргэтэл С.Шагдар сэнжигдээд авчээ. Г.Самдан ч барьцаа авч бие биедээ мэх хийж дугтарч, тонгорч байснаа Г.Самданг дотуур дэгээ ороотол С.Шагдар арслан арагш даран унагаж тvрvvлсэн байна.

Ийнхvv "босоо" Самдан ул¬сын наадамд vзvvрлэн улсын арслан цол авсан юм. 1925 оны Ардын хувьсгалын дөрвөн жилийн ойн наадамд 920 бөх зодоглоход Г.Самдан арслан Архангай аймгийн "Буур" хэмээх Н.Жамъянтай vлдэж барилдаад тахимаар нь хумьж өргөөд өвдөг шороодуулан арав давж тvрvvлэхэд нь "Хувьсгалт Монголын анхдугаар аварга" цол олгож, алтан vсэгтэй vнэмлэх гардуулсан ч аварга цолыг нь 1994 онд л баталгаажуулсан ажээ. Г.Самдан аварга улсын чанартай том наадамд 12 удаа зодоглохдоо хоёр тvрvvлж, гурав vзvvрлэн долоо шөвгөрсөн бөгөөд аймгийнхаа наадамд долоо тvрvvлж, гурав vзvvрлэн, сумын орон нутаг, овоо тахилгын наадамд 24 удаа тvрvvлж ёстой л "Босоо" бөх гэдгээ харуулж энэ хvндтэй цолонд хvрсэн бөх юм. Партизан, зохиолч Ж.Дамдин агсан "Монгол бөх" номондоо "Босоо Самдан бяр ихтэй гэж улс даяар алдаршсан хvн. Тvvний хашиж цохих, өргөх мэхэнд нэг орвол ямар ч бөх мултран vлдэхэд хэцvv гэлцдэг байсан..." гэж бичсэн байдаг. Г.Самдан аварга 1929 оны улсын наадмын зургаагийн даваанд Д.Содном зааныг унагаж байсан гэх ба 1938 оны улсын наадамд долоо даваад наймын даваанд Булган аймгийн Ш.Даш зааны гvйх мэхэнд орж унаад тахим өгөхдөө "Чи хараа хурц, сайн бөх байна. Улам сайн барилдаарай" гэж ерөөж байжээ.

Г.Самдан аварга ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 47 настайдаа уригдан ирж барилдахдаа "Их Монгол" Х.Шаравжамц аваргыг зvvний магнайд гарахад зvvний удаад (дагавар магнай) гарч барил-даад нэгийн даваанд 19-р хорооны Б.Жамъянг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Ц.Онхооныг, гурвын даваанд Хэнтий аймгийн Лутааг давж дөрвийн даваанд Дундговь аймгийн бөх "Өвгөнд унасан байх юм. Г.Самдан аварга 1 м 90 см өндөр, хөрслөг зузаан биетэй, гараа дэвээ сайхантай, хашиж цохих, хамж өргөх, халж суйлах зэрэг мэхийг сайн хийдэг бөх байжээ. Г.Самдан ужиг өвчинд нэрвэгдэн ухаан муудаад байх vедээ давхар дээвэр, дан туургатай дөрвөн ханатай гэрийг хананы нь шийрээр атган яажигнуулан өргөж доогуур нь шагайж хараад тавьж байсан гэх яриа ч байдаг. "Босоо" Г.Самдан аварга энэ өвчнийхөө улмаас 1947 онд өөд болсон гэдэг.

Хан Хэнтийн "Босоо" хэмээх Ганжууржавын Самдан аваргын тухай
"Төрийн наадмын ногоон дэвжээнд
Тvрvv, vзvvр булаалдаж явсан
Хан Хэнтийн босоо Самдан
Халх даяар нэртэй бөх өө.
Босго хатуутай олон наадамд
Босоо vлдэж бяраа гайхуулсан
Самдан аваргын сайхан
Гандан бууршгvй "мөнх юм аа..." гэсэн vгтэй дуу ч байдаг.

Г.Самдан аваргын хөшөө төрж өссөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын соёлын төвийн vvдэнд сvндэрлэн байх агаад аваргын нэрэмжит барилдааныг жил бvр зохиодог болсоор олон жил болж байна. Мөн "Босоо Г.Самдан аваргын том хөргийг аваргын нутгийн өвгөн зураач Совдын Лувсанзундуй зурж Монгол бөхийн өргөөнд байрлуулсан билээ.

Эх сурвалж: Ю.САНЖААГОНЧИГ ТАВАН ЦАГАРИГ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Thu Dec 17, 2009 5:16 pm

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Монгол бөхийн хоёр асуудлаар бөхчүүд, бөх судлаачдаас санал асуулга авч эхэлсэн байна. Монгол Улс Богд хаанд мандал өргөн, даншиг наадам хийж, начин, шонхор, бүргэд, харцага, шандас, заан, гарьд, арслан, аварга цол олгож ирсэн ба Богд хан, Хэнтий хан уулуудыг тайж, шавийнхан болон Түшээт хан, Сэцэн ханыхан нийлэн, “Уул тайлгын наадам” буюу “Арван засгийн наадам” зохион байгуулж, бөх барилдуулан бөхчүүдэд цол олгож ирсэн уламжлал бий. Эдүгээ “Даншиг” наадмын оронд “Улсын их баяр наадам” хийж байгаа бөгөөд “Уул тайлгын наадам”-ын ор болгож, “Дөрвөн уулын хишиг” барилдааныг зохион байгуулах болсоор гурван жилийн хугацаа өнгөрч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Уул тайлгын наадамд 36-132 бөх барилдуулж заан, түүнээс доош цол олгож байсныг үндэс болгон 256 бөх барилддаг “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ы нийлбэр амжилтаар “Улсын гарьд” түүнээс доош цол олгох тухай асуудлаар МҮБХ санал асуулга явуулж эхэлсэн юм байна. Үүнд дараах асуултууд багтжээ.


1. Дөрвөн уулын хишиг цуврал барилдааны нийлбэр амжилтаар улсын цол олгох нь зөв үү?

А. Цол олгох нь зөв

Б. Цол олгох нь буруу

Жич: Наадмаас наадмын хооронд дөрвөн барилдааны гуравт нь таваас дээш даван шөвгөрч, тэрхүү давааны нийлбэр нь 15-17 бол начин, 18-20 бол харцага, 21- 23 бол заан, 24 бол гарьд цол олгоно. Цолтой бөх энд заасан амжилтийг үзүүлбэл давааны чимгийг олгоно.

2. Хаялцах барьцыг өөрчлөх үү?

А. Өөрчилнө

Б. Өөрчлөхгүй

Жич: Хэрэв хаялцах барьцыг өөрчлөх бол ямар барьцыг сонгож барилдааныг дуусгах вэ. Идэвхээр давуулах, тухайн хоёр бөхийн аль нэгийг буюу хоёуланг хасах, тойргоос түлхэн гаргах аргыг хэрэглэхгүй. /Өөрийн саналаа өгнө/

Сонирхуулахад, 2007 оны наадмаас 2008 оны наадмын хооронд болсон дөрвөн удаагийн хишиг барилдаанд улсын арслан Д.Азжаргал дөрвөн барилдааны туршид 8, 8, 6, 5 давсан, улсын заан М.Өсөхбаяр начин цолтойдоо гурван барилдаанд оролцохдоо 8, 5, 5 давсан байна. 2008 оны наадмаас 2009 оны наадмын хооронд болсон дөрвөн удаагийн хишиг барилдаанд улсын гарьд И.Доржсамбуу гурван барилдаанд оролцохдоо 7,6,5 давсан, улсын харцага Л.Пүрэвжав гурван барилдаанд оролцохдоо 6, 6, 6 давсан байна. Эдгээр хүчтэнээс өөр гурваас дээш шөвгөрсөн бөх алга байгаа аж. Сануулахад, санал асуулгын хуудсыг МҮБХ-оос авах буюу 451533, 456978, 453155, 88085308 утсаар холбоо барьж, энэ талаар тодруулж болох юм байна.


Б.Энх

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Mon Dec 21, 2009 1:25 pm

2002 оны Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадмын дүйз.

3-ын даваа.

1. дар.ав Ж.Мөнхбат а.з Д.Батбаатар
2. дар.ав Б.Бат-Эрдэнэ з.б С.Содбаяр (013-р анги)
3. у.ав О.Балжинням у.н Б.Батхуяг
4. у.ав А.Сүхбат ц.з Д.Чулуундаваа
5. у.ар Л.Сосорбарам а.а Л.Отгонбаяр
6. у.ар П.Дагвасүрэн з.б Ж.Чулуунабат (Арслан клуб)
7. у.ар Б.Ганбаатар а.а Д.Батжаргал (Говьсүмбэр)
8. у.ар Д.Мөнх-Эрдэнэ а.а Г.Жамсран
9. у.з Лхагвасүрэн а.а Д.Азжаргал
10. у.з Д.Долгорсүрэн ц.а Цогзолдорж
11. у.з Амгаа у.н С.Ганхуяг
12. у.з Хүрэлбаатар а.а Мөнхсүх (Хөвсгөл)
13. у.з Р.Давааням а.н Ю.Батаа (Увс)
14. у.з Дүвчин з.б Гүрсоронзон (Хэнтий)
15. у.з Б.Тулгаа а.н Д.Баасандорж (Говьсүмбэр)
16. у.з Д.Баяраа з.б О.Цэрэндаваа (Говь-Алтай)
17. у.з Ж.Ганбалд з.б Эрдэнэхүү (БЗД)
18. у.з П.Сүхбат у.н А.Норов
19. у.з Ө.Сүхбаатар а.з Пэрэнлэйдорж
20. у.з Д.Эрдэнэбат у.н С.Нямжав
21. у.з Д.Хишигдорж а.а Т.Алтаншагай (Архангай)
22. у.з Ц.Баярсайхан з.б О.Цолмонбаатар (Дархан)
23. у.з Бямбадорж а.н Ю.Батсайхан (Ховд)
24. у.з Р.Гансүх а.з Б.Батжаргал (Төв)
25. у.з Б.Гантогтох з.б Ч.Мөнхбаяр (805-р анги)
26. у.з Г.Өсөхбаяр а.н Л.Пүрэвжав (Дундговь)
27. у.з Д.Сумъяабазар з.б Ц.Батсайхан (Их засаг ДС)
28. у.з Б.Ганбат а.з Ц.Мөнхзориг
29. у.з Д.Бумбаяр а.а Ж.Дашпүрэв
30. у.з И.Доржсамбуу у.н Л.Өлзийбаяр
31. у.з О.Одгэрэл у.н Д.Бадрах
32. у.з Ч.Батзориг у.н П.Эрдэнэбаяр
33. у.н Ж.Чулуун а.а Г.Отгонбаатар
34. у.н Л.Жавхлантөгс а.а Л.Үйтүмэн
35. у.н Р.Цоггэрэл а.а Р.Түвшинбаатар
36. у.н М.Болдбаатар ц.а Т.Мөнгөнцоож
37. у.н А.Ганбаатар у.н Б.Баттогтох
38. у.н Ч.Даваадорж а.а Ц.Жамсран
39. у.н Н.Мөнхжаргал а.а С.Даваасамбуу
40. у.н Б.Батбаяр з.б Н.Ганбаатар (МУИС)
41. у.н Ш.Батхуяг а.н Д.Ганбат
42. у.н Ж.Намжилдорж а.н Т.Энхтуяа
43. у.н Н.Түмэннаст у.н Ц.Гэрэлт-Од
44. у.н Ч.Мөнхбаатар у.н Ц.Мягмарсүрэн
45. у.н С.Дэлгэрбат у.н П.Ганбаяр
46. у.н Х.Түвшинсанаа а.н М.Батжаргал
47. у.н М.Жамъянпүрэв з.б Д.Лхагвадорж
48. у.н Ц.Баянмөнх а.а Г.Олзгэрэл
49. у.н Н.Алтансүх у.н Д.Доржбат
50. у.н Ч.Чулуунбаатар у.н Цэрэнхүү
51. у.н Г.Элбэг у.н Д.Батбаяр
52. у.н А.Хатансайхан ц.н Х.Мэндбаяр
53. у.н У.Балжинням а.з Р.Батсайхан
54. у.н Д.Пүрэвсүрэн а.н Цэдэндамбаа
55. у.н Г.Батбаатар а.а Р.Ганхуяг
56. у.н До.Ганхуяг а.а Д.Амгаланбаатар
57. у.н Ц.Сумъяабэйс а.н Б.Насандэлгэр
58. у.н Ц.Цэрэнчимэд а.а Б.Бадамдорж
59. у.н Г.Ганхуяг а.з Ду.Батбаяр
60. у.н М.Баяржавхлан а.з Батгэрэл
61. у.н Д.Рагчаа а.а Ж.Алтансүх
62. у.н Н.Бүрэнбаатар у.н Б.Сайнбаяр
63. у.н Х.Мөнхбаатар у.н И.Ёндонсамбуу
64. у.н Л.Наранбаатар а.а Д.Батболд

4-ийн даваа.

1. дар.ав Ж.Мөнхбат з.б Ж.Чулуунабат (Арслан клуб)
2. дар.ав Б.Бат-Эрдэнэ з.б О.Цэрэндаваа (Говь-Алтай)
3. у.ав О.Балжинням з.б Н.Ганбаатар (МУИС)
4. у.ав А.Сүхбат а.н Д.Баасандорж (Говьсүмбэр)
5. у.ар Б.Ганбаатар а.н Т.Энхтуяа
6. у.ар Д.Мөнх-Эрдэнэ ц.н Х.Мэндбаяр
7. у.з Дүвчин а.н Д.Ганбат
8. у.з Ж.Ганбалд а.н М.Батжаргал
9. у.з П.Сүхбат а.н Ю.Батаа (Увс)
10. у.з Д.Эрдэнэбат а.з Пэрэнлэйдорж
11. у.з Д.Хишигдорж а.з Р.Батсайхан
12. у.з Ц.Баярсайхан а.а Ц.Жамсран
13. у.з Бямбадорж ц.а Т.Мөнгөнцоож
14. у.з Р.Гансүх а.а Д.Батболд
15. у.з Б.Гантогтох а.а Мөнхсүх (Хөвсгөл)
16. у.з Г.Өсөхбаяр а.а Р.Түвшинбаатар
17. у.з Д.Сумъяабазар а.а Л.Үйтүмэн
18. у.з Б.Ганбат а.а Р.Ганхуяг
19. у.з Д.Бумбаяр а.а Г.Отгонбаатар
20. у.з И.Доржсамбуу ц.а Цогзолдорж
21. у.з О.Одгэрэл а.а Д.Азжаргал
22. у.з Ч.Батзориг а.а С.Даваасамбуу
23. у.н А.Ганбаатар а.а Г.Олзгэрэл
24. у.н Н.Түмэннаст а.а Л.Отгонбаяр
25. у.н П.Ганбаяр у.н И.Ёндонсамбуу
26. у.н М.Жамъянпүрэв у.н Б.Сайнбаяр
27. у.н Н.Алтансүх у.н Д.Рагчаа
28. у.н Ч.Чулуунбаатар у.н М.Баяржавхлан
29. у.н Г.Элбэг у.н Г.Ганхуяг
30. у.н Ц.Мягмарсүрэн у.н Ц.Цэрэнчимэд
31. у.н Д.Пүрэвсүрэн у.н Ц.Сумъяабэйс
32. у.н С.Ганхуяг у.н До.Ганхуяг

5-ын даваа

1. дар.ав Ж.Мөнбат а.а Л.Отгонбаяр (Начин)
2. Д/ав Бат-Эрдэнэ у/н А. Ганбаатар (Өмнөговь-Баян-Овоо)
3. У/ав Балжинням а/н Ю. Батаа (начин) (Увс)
4. У/ав Сүхбат у/з Хишигдорж
5. У/ар Мөнх-Эрдэнэ а/н Ганбат (Өвөрхангай Бүрд)
6. У/з Баярсайхан а/з Пэрэнлэйдорж (начин) (Ар-Их тамир)
7. у.з Ч.Бямбадорж у.н Ц.Мягмарсүрэн
8. У/з Гантогтох а/н Энхтуяа (ӨМ- Баян-Овоо)
9. У/з Өсөхбаяр а.н М.Батжаргал (Ар- Булган)
10. У/з Сумъяабазар у.н И.Ёндонсамбуу (Булга-Гурванбулаг)
11. У/з Ганбат у.н Ц.Сумъяабэйс (Завхан-Дөрвөлжин)
12. У/з Бумбаяр у.н Г.Ганхуяг (Хөвсгөл-Галт)
13. У/з Доржсамбуу у/н Баяржавхлан (Завхан-Нөмрөг)
14. У/з Батзориг а/а Азжаргал (начин) (Говьсүмбэр)
15. У/н Жамъянпүрэв а/а Батболд (Баянхонгор- Баянбулаг)
16. У/н До. Ганхуяг у/н Рагчаа (Архангай- Булган)

6-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ а/н Батаа
2. У/ав Сүхбат а/з Пэрэнлэйдорж
3. У/ар Мөнх-Эрдэнэ а/а Азжаргал
4. У/з Гантогтох а/а Отгонбаяр
5. У/з Өсөхбаяр у/н До. Ганхуяг
6. У/з Сумъяабазар у/н Мягмарсүрэн
7. У/з Ганбат у/н Жамъянпүрэв
8. У/з Бумбаяр у/з Доржсамбуу

7-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/ар Мөнх-Эрдэнэ
2. У/ав Сүхбат у/з Бумбяр
3. У/з Гантогтох у/з Ганбат
4. У/з Өсөхбаяр у/з Сумъяабазар

8-ийн даваа
1. Д/ав Бат-Эрдэнэ у/з Өсөхбаяр
2. У/ав Сүхбат у/з Гантогтох

Үзүүр түрүү
Улсын заан Гэлэгжамцын Өсөхбаяр түрүүлж арслан цолыг хүртэж, улсын заан Баянмөнхийн Гантогтох үзүүрлэв (2 дахь удаагаа).
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby jugder_08 » Mon Dec 21, 2009 7:17 pm

http://www.hiimori.mn/buh/race/index/

ene site-nd olon jiliin bohiin duiz baih shig uzetsgeene biz
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Jan 27, 2010 2:21 pm

-Дөрвөн уулын хишиг барилдаанаар цол олгох уу?

Бөх судлаач Ш.Гоохүү:

Дөрвөн уулын хишиг барилдаанаар цол олгох нь буруу. Учир нь манайд цолтой бөхийн тоо цөөдөөгүйг бараг бүгдээрээ мэдэж байгаа.Харин ид сайхан барилдах насан дээрээ гэнэт бөхөө хаяж байгаа өндөр цолтнууд мэр сэр гарах болсонд л хүмүүс эмзэглэж байгаа билээ.

Энэ санал асуулгын логик утгыг ухан бодтол “Дөрвөн уулын хишиг барилдаанд та бүхэн ирж барилдаач ээ. Хэрэв ирж барилдвал та нарт цол олгоно, чимэг нэмнэ” хэмээн гуйж, цолныхоо хэмжээнд хүртэл барилдаж чадахгүй байгаа сулбагар цолтнууд, улсын цол хүртэж чадахгүй байгаа тийм хэмжээнд хүрээгүй байгаа залуучуудад цол, чимэг бэлэглэхээр зэхэж байх шиг санагдаж байна. Харин ингэхийн оронд барилдаанд оролцдоггүй улсын цолтнуудын цол, чимгийг хураадаг, үгүй юм аа гэхэд “цолны хишиг” хэмээн олгодог мөнгөө хасах, эсвэл бууруулдаг механизм бий болгох хэрэгтэй. Ингэвэл энэ барилдаанд ирж барилддаггүй аварга, арслангууд ирж барилддаг болно. Нөгөө талаар дөрвөн уулын хишиг барилдаанаар цол чимэг олгодог, чимэг нэмдэг болчихвол цолны найраа хийх, ах дүү, нутаг усаа бодолцох нэрийдлээр хэн нэгнээ даваанаас даваа дамжуулан байсаар цолонд хүргэдэг шударга бус барилдаан гаргах наадмын тоо нэмэгдэж цаашид цолныхоо хэмжээнд хүртэл барилдаж чаддаггүй цолтны тоо өсөх магадлал өндөр болох муу үр дагавартай байж болохыг ч давхар бодолцох ёстой.

Сэтгүүлч Р.Чулуун

1 .Дөрвөн уулын хишиг барилдаанаар бөхчүүдэд улсын цол олгохыг дэмжмээргүй байна. Хэрвээ цол олгох шийд гарвал түүний жишгээр аймгууд таван толгойн хишиг барилдаан, сумууд найман голын хишиг барилдаан зохион байгуулаад аймаг, сумын цол олгож эхлэх зам гарна. Тэгвэл сайхан байх болов уу? Жилдээ нэг удаа наадмаар улс, аймаг, сумын цолтон тодорч байгааг өөрчлөх ноцтой шаардлага алга даа. Хууль ч байгаа.

Хан-Уул дүүргийн иргэн Р.Алтангэрэл:

Дөрвөн уулын хишиг барилдаанаар цол олгох нь туйлын зөв. Харин үүн дээр цагаан сарын барилдааныг нэмж 5 болгож босгыг нь өндөрсгөж өгвөл зүгээр.

Дундговь аймгийн БТСГ-ын бөх тайлбарлагч Ч.Идэрмөнх:

Дөрвөн уулын хишиг барилдааны нийлбэр дүнгээр улсын цол олгох нь зохимжгүй. Яагаад гэвэл монгол бөх бол олон мянган жилийн түүхтэй аугаа спорт. Дэлхийд ганцхан наадмаараа л аз од нь гийсэн аавын хүү улсын цолны өндөр босгыг алхдаг. Хэрэв дөрвөн уулын хишиг барилдааны нийлбэр дүнгээр цол олгох юм бол улсын цолны нэр хүнд унаж улмаар найраа газар авах муу талтай гэж үзэж байна.

-Хаялцах барьцыг өөрчлөх үү?

Бөх судлаач Ш.Гоохүү:

Хаялцах барьцыг өөрчлөх нь зүйтэй. Хаялцах барьцыг өөрчлөх нь барилдааныг шийдвэрлэх гол аргын нэг мөн боловч уран мэх хийж, хурдан шалмаг барилддаг бехийн тоо цөөрөх, бөхчүүд хаялцах барьцнаас үлдэж хоцрохын тулд жингээ нэмж, галбир дүрс гоо сайхан, сүр жавхаагаа алдах, барилдааныхаа үндсэн цагийг дуусгах арга саам хэрэглэн идэвхгүй байдал гарган үзэгч олон түмнийг чилээх зэрэг муу үр дагаврыг байнга дагуулсаар ирлээ. Одоогийн мөрдөж байгаа хаялцах барьц нь барилдааныг тодорхой хугацааны дараа дуусгах гэсэн дан ганц цаг хугацааны шалгуурт нийцсэн арга болохоос бус уран хурц барилдаан үзүүлж хаялцуулах гэсэн арга биш юм. Энэ ч бас зөв юм. Учир нь орчин үед цаг хугацааны үнэ цэнэ асар өндөр болсон шүү дээ. Ийм болохоор барилдааны үндсэн цагийг 3-5 минутаар багасган тогтоогоод энэ хугацаанд хаялцаагүй бөхчүүдийг шоо хаяж, шоо хаясан бөхийн талаар давхар шуудагдуулан 3 минут барилдуулаад хаялцаагүй тохиолдолд нөгөө бөхийн талаар гэх мэтээр гурав гурван минутаар барилдуулдаг болгох санал дэвшүүлж байна. барилдааны үндсэн цагийг богиносгох, дан шуудагдуулахгүй шууд давхар шуудагдуулах нь бөхчүүд хэт удаан барилдаж ядрахаас нь өмнө шоо таарсан бөхөд давуу байдал олгох нь барилдааныг хурдан шийдвэрлэх боломжтой болгоно гэж үзэж байна.

Сэтгүүлч Р.Чулуун:

Хаялцах барьц цагийн хамааралтай. Зарим бөх барилдааны явцад олоод атгачихсан харагда…… барьц шүү дээ. Дэлхийн аль ч барилдаан /тэмцээн/ тодорхой хугацаатай.
Хаялцдаг барьцыг шүүмжилдэг хүмүүсийн санал, хувилбарыг анхаарч үзэх нь буруугүй биз дээ. Үндэсний бөхийн мөн чанарыг эвдэхээргүй аятайхан хувилбар олж чадвал барьцны журмыг өөрчлөхөд юуны буруу билээ. Харин зөвхөн өөрчлөхийн тулд өөрчлөх нь утгагүй.

Улсын хүндэт засуул Н.Дашжамц:

Хэдэн жилийн өмнө бөхийн хүрээнийхэн янз янзын хувилбараар ярилцаж байгаад “хаялцах барьц”-ыг сонгосон. Бөхчүүдийн хувьд нэгэнт дурмийн заалттай болохрор хэл амгүй, харин үзэгчдийн дунд “дэмий барьц” гэсэн яриатай өдий хүрч байгаа хэдий ч өөр хувилбар байж болохыг гаргаагүй. Миний хувьд гэвэл “Одоогийн барьцыг хэвээр нь байлгаад бариулж байгаа бөхийг нөгөө бөхийнхөө зодогны араас бариулсан талынхаа гараар барьцтай болгох” саналтай байна. Аль нэг хөл авахуулж бариулах нь чөлөөт бөхийн барьц сонгуулахтай яг адилхан болчихоод байх шиг санагдана.

БЗД-ийн иргэн Д.Батболд:

Дан болон давхар золгох нь зөв. Шоо хаядгаа болиод үхрийн шир юм уу, адсага булаалдаж хүчийг үзвэл яасан юм бэ? Үхрийн шир, адсага нь бөхчүүдийн гарын ая даахаар бөхөөхөн байх/. Арьс, адсага булаалдаж хүч сорьсон барилдааны үед түрүүлж өвдөг, тохой нь газар хүрсэнийг нь унасанд тооцдог болвол ямар вэ?
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Wed Jan 27, 2010 2:28 pm

Эрийн гурван наадам Хятадын уламжлалт соёл болох нь


Тусгаар тогтносон улсын халдашгүй дархан эрх гэж бий. Тэдгээрийн нэг нь хэл, соёлын өвийг хамгаалах, халдашгүй дархан байлгах юм. Амьдралын хэв маяг асар хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед үндэсний зан заншил, соёлын өвийн уламжлал залгамж чанарыг хангах нь төрийн нэн тэргүүний бодлого байх учиртай.

Мэдээж уламжлалт соёлоо алдаж байгаа нь ард түмний дунд бухимдал үүсгэж байгаа. Иймд чөлөөт уран бүтээлч, нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Нямдаваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж ил захидал хүргүүлж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хүргүүлж байна. Ард түмний Ерөнхийлөгч маань эдгээр асуултын хариултаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмэндээ мэдээлэхийг тэрээр хүсч буйгаа ч энд дурьджээ.

Өдрөөс өдөрт замхарч аажмаар мартагдаж буй зүйлсийн нэг бол яахын аргагүй уламжлалт зан заншил, соёлын өв. Гэтэл сүүлийн жилүүдэд ардын уламжлалт соёлын биет ба биет бус өвүүд гадаадын "уугуул" болох нь ихэслээ.

Үүний тод жишээ нь Монгол хөөмий. Өөрийн иргэдээсээ илүү өргөмжилж, өрөөлийн хөлд бялдуучлан суух төр засгийн эрх мэдэлтэнгүүд Хятад ажилчдыг ёстой л вагон вагоноор оруулж ирж, ажиллуулаад л. Монгол залуусаа ажилгүй, танхайгаар нь гадуурхчихна. Гэтэл өнөөх хөлийг нь долоох шахам тал засаж буй Хятадууд нь бага багаар чимээгүй Монголыг идэж, мөхөөж байна.

Тэд бүх талаас нь мэрж идэх бодлого боловсруулсан бололтой. Учир юу гэвэл 2008 онд ЮНЕСКО-д Монгол хөөмийн урлагийг БНХАУ өөрийн орныхоо нэр дээр бүртгүүлсэн.

Монгол хөөмий гэх бус Хятад хөөмий гэж дуудах ямар байна. Хэл эвлэхгүй байгаа биз. Тус оны аравдугаар сарын хоёрны өдөр Абу Дабид болсон ЮНЕСКО-гийн IV хуралдаанаар "Гэсэр", "Манас" туулийг бас л бүртгүүлчихсэн гэсэн мэдээлэл зарласан. Монголын ЮНЕСКО-гийн хорооноос түүнийг нь үгүйсгэж, тэмцсэн авч ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр болоод өнгөрсөн түүхтэй.

Гэтэл тэд бас л цадаагүй нь бололтой. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн өвөөс монгол бичиг, эрийн гурван наадам, монгол хуримын ёслол болон уул овооны тахилга тэргүүтэн 10 гаруй зүйлийг зайлшгүй хамгаалалтад авах соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материалаа цуглуулж байгаа аж. Манай улсын хувьд үндэсний соёл уламжлалаа хэрхэн хамгаалах талаар нэгдсэн хөтөлбөр үгүй. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр морин хуур, уртын дууны талаар Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаас өөр баттай хэрэгжсэн хөтөлбөр байдаггүй аж.

Уг нь Монгол Улсын "Соёлын хууль" гэж байдаг хэдий ч тэр нь үнэ цэнэгүй байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Манайд улсад "Угсаатны зүй" гурван боть бүтээлийг эс тооцвол ардынхаа биет ба биет бус соёлын өвийн талаар дорвитой судалгаа хийгдээгүй явсаар өнөөг хүрсэн байх юм. Энэ чиглэлийн судалгааг БСШУЯ-ны зүгээс зарладаг ч түүнд хувь хүн, хувийн судалгааны баг, төрийн бус байгууллага ч оролцох эрхгүй байдаг нь судалгаа шинжилгээний ажлын том тушаа болж байна гэж үзэж болно. Хууль, хөтөлбөр ярихаас илүү энд нэгэн сэжиг төрж байна. Соёлын халдашгүй дархан байдлаа харийн гүрэнд зүгээр бэлэглэчихээд сууж байгаа эрх ямбатнуудын дотоод сэтгэл рүү нь өнгийж хараагүй учир хувийн улс төр, эдийн засгийн сонирхол ч энд байж болохыг үгүйсгэх аргагүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдэг дээ. Үүнд хэн буруутай вэ? Төр зан заншил, соёл уламжлалаа үл хайхрав уу. БСШУЯам ажлаа муу хийв үү? Бид ч бас хариулт хүсч байна.

Ж.Солонго
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby ЦАГААН » Thu Mar 04, 2010 4:14 pm

Тойргийн барилдаан гэж юм болохгүй их удлаа. Тойргийн барилдаан чинь тэнд оролцож байгаа бүх бөх хоорондоо үзэлцэх ёстой гэдгээрээ ёстой сайхан зүйл шүү дээ. Жирийн барилдаан болохоор таарчаасай гэсэн 2 бөхийн нэг нь урд даваануудад үсрээд өгвөл тэгээл дуусаа.

Энэ шилдэг дэвжээ шалгаруулах барилдаан гэдэг нь их сайхан зүйл мэт л санагдаж байна. Даан ч дүрэм, журам энэ тэрийг нь "нуугаад" байх шигээ :smile: Яаж барилдах гээд байнаа? дэвжээ бүр 6 бөхтэй, нэмээд 2 сэлгээний бөхтэй байна. 3 сарын сүүлээр эхлнэ, 3 хэсэгт 5 5-аараа 15 дэвжээ хуваагдсан (ядаж байхад манай нутгийн дэвжээ алга!) 2 нь шалгараад цаашдаа дахиад тойргоор үзнэ гэдгээс өөр мэдээлэл олсонгүй ээ. 2 дэвжээ тулалдаахаар тэгээд яах гээд байгаа юм!!!

1. Бөх бүр нөгөө дэвжээний 6 нөхөртэй үзэх гээд байна уу? эсвэл сугалаад ч юмуу ганц хүнтэй үзэх гээд байна уу? эсвэл теннис шиг дараалал сонгоод ганц ганц хүнтэй үзэх гээд байна уу? эсвэл бүүр өрслөдөгч бүх бүртээ олон олон үзэх гээд байна уу?
Нэг бөх хэд барилдахаас шалтгаалж тус дэвжээ нь ялах ялагдах эсэх нь хамаарч таарна. Жишээ нь бөх бүр эсрэг багийнхантайгаа 6 барилдана гэвэл нийт 36 барилдаан болно. Тэгвэл 19 удаа даваа авахад л нэг дэвжээ ялалт байгуулах юм байна гэх мэт...

2. Нэг өдрийн барилдаанд хэдэн дэвжээний хооронд тэмцэл өрнөх гээд байна? 27-д эхэлнэ гэсэн. Бүх дэвжээ өрсөлдөгчтэйгөө үзэх үү? (ядаж байхад хэсэг бүр сондогүй багтай) эвэл бүүр ганцхан тулаан л 27-д болох гээд байна уу? А хэсгийн 1 ба 2-р баг ч гэдэг юмуу...

Тэгээд дэвжээний бөхчүүдийг чухам хэн нь яаж сонгох юм бол доо? Жишээ Өсөхөө аварга нээх их олон барилдаанд орохыг хүсэхгүй байх. Тэгэхээр 8 бөхдөө багтаад сэлгээнд сууж байгаад шийдвэрлэх тулаануудад оролцоод явдаг ч юмуу хаашаа юм нэг тиймэрхүү тактик энэ тэр байна байх. Эсвэл дан залуучуудаараа туршлага суулгах маягаар үзэх юм болов уу?

Ямар дүрэм журамтайг нь, ямар дэвжээнд ямар ямар бөх орж байгааг нь заавал 27, 28 үед барилдааныг үзэж байж л ойлгож мэдэж авах ёстой юм байхдаа :sleep:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby sound of CFC » Sat Mar 06, 2010 7:06 pm

Нөхөөд тэр Содномдорж өнгөрсөн зун яг сэргээш хэрэглэсэн юмуу. Баталгаатай хариу өгөөч.
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Funky » Sat Mar 06, 2010 7:18 pm

За та надаас <Нөхөөд тэр Содномдорж өнгөрсөн зун яг сэргээш хэрэглэсэн юмуу. Баталгаатай хариу өгөөч.> гэж асуулаа
Би товч бөгөөд тодорхой хариуляаа Содном сэргээш хэрэглэсэн Дорж бол огт хэрэглээгүй
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Г.Баяраа » Mon Mar 29, 2010 4:47 pm

Наадмаар Соронзонболд ямархуу барилдлаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby J@x » Mon Mar 29, 2010 5:01 pm

5даваад 6гийн даваанд Харцага болсон Баянхонгорын Батболдод унасан.Тэгээд сэргээш хэрэглэсэн гэж шөвгөрсөн амжилтыг нь хураасан. юу гэж сэргээш хэрэглэх вэ дээ. Астамтай шдээ. Тэгээд эм уудаг. энэ наадмаар барилдаад зодог тайлж магадгүй гээд яриа яваад байхын. Оргүй яриа лав биш
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:02 pm

J@x wrote:5даваад 6гийн даваанд Харцага болсон Баянхонгорын Батболдод унасан.Тэгээд сэргээш хэрэглэсэн гэж шөвгөрсөн амжилтыг нь хураасан. юу гэж сэргээш хэрэглэх вэ дээ. Астамтай шдээ. Тэгээд эм уудаг. энэ наадмаар барилдаад зодог тайлж магадгүй гээд яриа яваад байхын. Оргүй яриа лав биш

Тиймэрхүү юм байх нь ч байсан шүү...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Үндэсний бөхийн мэдээ, түүх

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 7:19 pm

Балжаа аварга зодог тайлж байгаа бололтой.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests