СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 6:41 pm

21Grams wrote:тэхх, Чиёонофүжи яг Ама. Хакухо харин Таканоханатай адилхан харaгддаг. Барилдаан нь ч ойролцоо.

Dan ganz takanohanatai adiltgah hangaltgui bolvuu. Kayogiin shinjees bas neleediig aguulsan shuu dee :mongol:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Tue Mar 25, 2014 7:02 pm

Надад бол Хакүхо бие хаагаараа Таканоханагаас илүү Тайхотой төстэй санагддаг. Дунджаас өндөр, гуя тааз сайтай, цээж нарийвтар ерөнхийдөө хөндийн төв сайтай.
Харин Чиёонофүжи Хакүбатай төстэй юм шиг. Жижиг аралтай, яргай биетэй. Хакүба Өнөржаргалыг санаж байгаа биздээ. Худлаа барилдсан гээд баахан бөхчүүдтэй цуг хасагддаг.
Image
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Tue Mar 25, 2014 11:59 pm

Zodog taildgiig ni naashluulchjee, ymarch gsn takag sumod bhd ni Asa turuulseniig sanaad bgaan.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Wed Mar 26, 2014 12:07 am

Zodog taildag bashyod ni Asa bas turuulj bsn gd bas zuv sanaj. 9 sar gd aldaj.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Wed Mar 26, 2014 5:49 am

Аваргуудыг аваргуудтай нь адилтгасан байхгүй юу, Нок. Барилдааных нь хэв маяг, биений онцлог. Тэр хөөгдөлтөөр Хакубатай цуг 5-6 Монгол хөөгдсөн, харамсалтай. Нэг нь Хадаа аваргын дүрд кинонд тоглохоор болсон гэсэн. Бас нэг башо хийгээгүй өнжсөн. Тэр нь Хакухогийн нэг түрүү. :smile:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Mar 26, 2014 9:35 am

Какүрюү М.Ананд: Ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй

Мэргэжлийн сумогийн Хару башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болно. Сумо бөхийн холбооноос Озэки Какүрюү Мангалжалавын Анандыг 13 болон түүнээс дээш даваа аван түрүүлбэл Ёкозуна цол олгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл М.Анандын хувьд өчигдөр Хакухо аваргыг давснаар башёг ганцаараа 13 даваа нэг унаатайгаар тэргүүлж эхэлсэн. Түүний хувьд өнөөдөр давбал Ёкозуна цолны болзлыг хангах юм. М.Анандтай башёгийн өмнө хийсэн ярилцлагыг уншигчдын хүсэлтээр дахин орууллаа.

Японы мэргэжлийн сумод өндөр амжилт гаргаж яваа Какүрюү М.Анандыг Японы иргэн­шил хүссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гараад байгаа юм. Энэ тухай түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.


-Сүүлийн үед Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчит­баатар нар Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад байна. Үнэхээр Японы иргэн болох шийдвэр гаргасан юм уу?

-Харин ийм мэдээлэл цацагд­сан байна лээ. Японы иргэн болох гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаамаар байна. Юунаас болж, яагаад ийм мэдээлэл цацагдах болсныг мэдэхгүй юм. Монголын цахим сайтуудаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээ гарсан гэж байгааг нийтэлсэн байсан. Японд иймэрхүү мэдээлэл гараагүй.

-Токитэнкү А.Хүчитбаатартай холбоо барив уу. Өөрөө юу гэж байх юм?

-Токитэнкүтэй уулзаж энэ та­лаар асуугаагүй л байна. Токитэнкүгийн ямар бодолтой явааг мэдэхгүй байна.

-Таныг Японы иргэн болоод ояката буюу дэвжээний эзэн болооч ээ гэсэн санал тавибал яах вэ?

-Надад тийм бодол алга. Дэлгэр сайхан Монгол орныхоо үзэгчдэд уран, сайхан барилдаан харуулъя гэхээс өөр бодсон зүйлгүй байна.

-Таныг гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор сумо бөхийн хол­боо­ноос мэдэгдсэн. Магадгүй ёкозуна болохын тулд Японы иргэн бол гэсэн шаардлага тавьсан юм болов уу?

-Надад японы иргэн болоод ёкозуна болох ёстой гэсэн шахалт үзүүлээгүй. Холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ л мэдэгдсэн. Тэгээд ч ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй.

-Сумочдыг хараад байхад дараагийн башёд тэд давчих юм бол цол олгоно гэдэг. Гэтэл тэр нь нэг талаараа сэтгэлзүйн да­рамт болоод байх шиг санагддаг. Таны хувьд ирэх башёд хэрхэн барилдах вэ?

-Башё эхлэх үед энэ тухай бүр ч илүү яригдах байх. Тэр үед нь аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Таны сумод явах болсон шалтгаан юу вэ?

-Сумод явах хүүхдүүдийг шал­гаруулж байгааг анх аав мэдээд "Сумод хүүхэд авч явах юм байна. Хоёулаа хамт очиж шалгуулъя" гэсэн. Тэгэхэд 2000 он байсан юм. Аварга биеийн тамирын дээд сургууль дээр хүүхдүүдийг хооронд нь барилдуулсан. Тэгэхэд анх удаа зодог шуудаг өмсөж байлаа. 14 настай хүү тэнд барил­даж тав давж байв. Аав маань бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тийм ч болохоор аав маань багш хүн хэдий ч намайг бөх болгоно гэж шийдсэн байх. Тухайн үед Н.Цэвэг­ням, Д.Батбаяр ах нар дээд зин­даанд гараад ирчихсэн байсан тул зурагтаар хараад бахархдаг бай­лаа. Ах нарыгаа зурагтаар харчи­хаад сумо барилдаж болмоор санагддаг байсан. Энэ гэхдээ хүүхэд байхын бодол юм шүү. Магадгүй тэд бай­гаа­гүй бол би сумоч болоогүй, өнөөдөр энэ амжилтаа гаргаагүй байх байсан биз. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуул­сан юм. Би захиагаа аавынхаа сургуу­лийн япон хэлний багшаар орчуу­луулаад номон дээр байсан хоёр хаяг руу явуулчихсан. Номон дээр байсан хоёр хаягийн нэг нь сэт­гүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс "Манайх сэт­гүүлч­дийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй" гэсэн хариу ирүүлсэн. Нөгөө захидал маань "Изүцү" дэв­жээнд очсон байсан. Манай баг­шийн эхнэр хариу бичсэ­нээр би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр сард Япон явж, арваннэг­дүгээр сараас нь сумод барилдаж эхэлсэн юм.

-Сумод явна гэж анх догдолж байсан мөчөө эргэн дурсахад сайхан байдаг биз. Хөөрч догд­лохоос гадна хэцүү, бэрхийг даван туулна гэж бодож байв уу?

-Мэдээж тухайн үеийн хүүхэд зангаар хөөрч догдолж байсан минь, сумоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй байжээ гэдгийг мэдэрч байна. Хүнд хэцүү гэдгийг анхнаасаа мэдэрч байсан.

-Сумо бөх эр зориг, тэвчээр шаардсан спорт шиг санагддаг. Таны хувьд халирч шантрах зүйл тохиолдов?

-Ёстой шантрах зүйлтэй нүүр тулж байсангүй. Нэгэнт л би өөрийн­хөө байгаа бүхнийг зориу­лан ирсэн болохоор ямар ч бэрх­шээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Хатуу ширүүн бүхнийг ч шүд зуун давж чадсан. Миний зорилго дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан юм.

-Монгол бөхчүүд сумо бөхөд амжилт гаргаад байгаа тул япончууд монголчуудад дургүй болсон гэх юм?

-Учиргүй дургүй нь ч юу юм бэ. Япончууд дэмждэг бөхөө дэмжээд л явдаг. Мэдээж дургүй хүн байдаг л байх.

-Дэвжээнд гарахынхаа өмнө өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ. Харумафүжи аварга гэхэд аавынхаа тангаргийн шүлгийг уншдаг юм билээ?

-Миний хувьд тайван байж, барилдаандаа анхаарахыг бод­дог. Хамгийн гол нь өөртөө итгэл­тэй, хүссэн барилдаанаа гаргахыг хүсдэг. Тэгж давсан даваа бүр амттай байдаг. Миний хувьд дэв­жээнд гарахынхаа өмнө уншдаг тарни бий.

-Сумод ороод хамгийн анх яаж баярлаж байсан бол?

-Дохён дээр гарч давсан анхны даваанаас эхлээд сайхан дурсамж олон бий. Хамгийн их баярлаж бай­сан нь жүрёо зиндаанд гарч ирчи­хээд нэг их баярлаж байсан юм даг. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорил­гын минь бас л нэг том алхам байсан.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Бусдын дээр гарч онгироогүй ч, бусдын доор оролгүй явдаг байлаа. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд ямар бай­даг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул сагс их тоглодог байсан юм.

-Таныг чөлөөт бөхөөр хичээл­лэж байсан гэх юм билээ?

-Тэр яахав ээ. Чөлөөт бөхөөр хичээллэж сүйд болоогүй юм. Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд нь очиж байс­наас хэтрээгүй.

-Японд анх очиход тань ямар хүмүүс дэм болж байсан бэ?

-Монгол бөхчүүд бие биедээ амь шүү дээ. Д.Батбаяр, Н.Цэвэг­ням, Энхбат ах нар надад их тусалдаг байсан. Ошима дэвжээ манай дэвжээтэй ойрхон байв. Анх хэл ус ч үгүй нөхөрт хэл заахаас эхлээд гадуур, дотуур авч гарна. Одоо ч гэсэн манай бөхчүүд доо­роос гарч ирж буй залуустайгаа ойр байдаг. Барилдааных нь тухай ярилцаж, хэрхэн барилдахыг зөвлөдөг.

-Японы сумочид манайхныг давахаа болиод ирэхээрээ гадуурхах хандлага гаргаад байна уу?

-Монголоос гурван сайхан ёкозуна цолтон төрчихлөө. Япон бөхчүүд унаад байна гээд биднийг гадуурхаад байх зүйл байдаггүй байх аа. Тэд дотроо ямар бодол тээж явдгийг сайн мэдэхгүй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Миний өндөр 186 см, жин 150 кг байна. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга. Хэт тарган, хэт өндөр чинь бас хэцүү шүү дээ.

-Нас хэд хүрч байна вэ. Сумод бөхөд амжилт гаргах нас хэдээс хэдэн насны хооронд байдаг бол?

-Би энэ жил 29 хүрнэ. 29 нас гэдэг сумод залуу ч биш. Ахмад ч биш дундаж нас байгаа юм. Сумочид 34-35 нас хүрэхээрээ зодог тайлдаг.

-Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг хэр үнэний ортой вэ?

-Үнэн юм шиг байгаа юм. Ма­най монголчууд аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихсэн санагддаг.

-Таны дархан мэх юу вэ?

-Тэгж сүрхий дархан гэж нэрлээд байх мэх алга. Дэвжээн дээр гараад барилдаж байхад дархан мэхээ хийх үү, өөр мэх хийх үү гэдгийг бодох ч зав гардаггүй.

-Сумод анх орж байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байв?

-Сумод хөл тавьчихаад Аса­шёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх бо­лохсон гэж боддог байлаа. Эдгээр аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ авар­гууд шиг ёкозуна болох боломж бий гэж боддог байсан юм. Тийм ч болохоор барилдаануудыг нь их үздэг байлаа шүү дээ.

-Анх жин багатай сумод очиж байсан байлгүй. Жингээ нэмэ­хийн тулд түүхий загас идэхээс эхлээд бараг л шийтгэл шахуу зүйлс хэр тохиолддог байв?

-Хамгийн хүндрэлтэй асуудал хэлний бэрхшээл байсан. Мон­голоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү байлаа. 100 кг хүртлээ жин дорх­ноо нэмэгдчихдэг юм билээ. Тар­галахын тулд загас идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Загас идсэнээс хойш жин үнэхээр нэмэгдсэн.

-Сүүлийн жилүүдэд япон бөх­чүүдээс ёкозуна цолтон төрсөн­гүй. Үүний нэг шалтгаан нь мон­гол бөхчүүдийн ноёрхлоос болж байна гэж боддог?

-Үнэхээр ч монгол бөхчүүдийн амжилт гаргаж байгаа нь япон бөхчүүдэд амжилт гаргах орон зайг багасгаж байгаа гэж боддог. Япончууд ч гэсэн өөрсдийн бөхчүү­дээ "Манай бөхчүүд муу байна. Том амжилт гаргахгүй байна" гэдгийг хэлж байсан. Гэхдээ манайхны амжилт гаргаж байгаа нь нэгэн цаг үеийн асуудал юм. Түүнээс биш мөнхөд ийм байна гэдгийг хэн ч таашгүй. Өнөөдөр манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байгааг харахад надад ч гэсэн сайхан л санагддаг юм.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын башёгийн тухай ярихгүй юу. Сүүлийн өдрийн барилдаанд та Хакухог давснаар нэмэлт барил­даан гарсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ башёгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Барилдаанууд ерөнхийдөө сайхан болсон. Сүүлчийн өдөр Хакухо аваргатай барилдахад бэргэх зүйл байгаагүй тул үнэн хүчийг үзэж барилдъя гэж бодсон. Сумо бөхөд үндэсний бөх шиг тайван барилдаан байдаггүй тул барилдааны тухай бодохоос өмнө бие маань хөдөлчихсөн байдаг.

-Башёгийн дараа Хакухо аваргатай уулзав уу. Уулзсан бол юуны тухай ярилцсан бэ?

-Аваргатай тухтай уулзаж чадаагүй. Цагаан сарын шинийн хоёрны өдөр монгол бөхчүүд Хакухо аваргатай очиж золгосон. Золголтын үеэр барилдаан ярих цаг зав гараагүй.

-Эх орондоо цагаан сарыг тэмдэглэхийг хүсдэг байх. Хамгийн сүүлд хэзээ Монголдоо шинэлсэн бэ?

-Мэдээж эх орондоо сар шинээ тэмдэглэхийг хүсдэг. Харамсалтай нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй юм. Энэ жил сар шинийг Монголд угтах боломжтой байсан ч маргааш нь барилдаантай байсан тул ирж чадсангүй.

-Таны төрсөн нутаг аль аймаг бол. Уул ус, төрсөн нутаг хүүгээ дагаж явдаг гэлцдэг шүү дээ?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав "Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм" хэмээн хэлж байсан. Тиймээс нутгийнхаа уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ өгсөн гэж боддог. Тэмцээн дуусаад долоо заримдаа бүр тавхан хоног амардаг. Тиймээс Монголд ирэх боломж бага байдаг. Харин долдугаар сарын башёг дуусгаад Монголдоо ирэх боломж тохиодог. Жилдээ ганц удаа л Монголд очдог.

-Таныг гэр бүлтэй болж амжаагүй байгаа тул япон бүсгүйтэй суучих юм биш биз гэж чих тавих хү­мүүс байна. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Би монгол бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ямар ч байсан эхний ээлжинд амжилт гаргаж дээшээ явж барилдъя гэсэн бодолтой байгаа. Тэр үед сайхан мон­гол бүсгүйтэйгээ гэрлэнэ дээ. (инээв)

-Ганц бие хүн хувцас угаах хоол хийхээс эхлээд ар гэрийн ажил хийхэд амар­гүй байдаг уу?

-Туслахтай бо­ло­хоор энэ бүхэнд санаа зовоод байдаггүй. Ганц бие хүн чинь дэвжээнийхээ хоолыг л идчихдэг юм.

-Таныг солонгос кинонд дуртай. Солонгос кино үзэж тайвширдаг гэх юм?

-Гурван жилийн өмнө нэг солонгос кино үзэж байсан юм. Тэр үед надаас юу хийж амарч байна гэхээр нь "Гэртээ солонгос кино үзэж байна" гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л намайг солонгос кинонд дуртай гэчихсэн байна лээ. Ер нь бол кино үзэх дуртай. Шинэ гарсан монгол кинонуудыг интернэтээр үзчихнэ.

-Таны хувьд зодог тайлаад юу хийх вэ?

-Зодог тайлаад ингэнэ дараа­гийн амьдралаа тэгж эхлүүлнэ гээд бодсон юм алга. Өнөөдөр би ба­рилдаж байгаа болохоор өнөө­дөртөө л санаа зовох хэрэгтэй юм болов уу.

-Манай сумочид сан байгуу­лаад эх орондоо хэрэгтэй зүйлс хийж байна. Таны хувьд өөрийн нэрэмжит сантай юу?

-Нэрэмжит сан байгуулах та­лаар ах, эгч нартайгаа ярилцаж, судалж байна. Мэдээж Монгол Улсдаа хэрэгтэй зүйлийг бий бол­гохын тулд өөрийн чадах зүйлсээ хийнэ.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Танай удамд барилддаг хүмүүс байв уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Манай ойрын талд бөх хүн байхгүй. Өвөг эцгийн үед л байсан. Энэ тухай би сайн мэддэггүй юм аа. Аавын талд арслан цолтой бөх байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль авч байсан хүн байсан гэж дуулсан.

Э.ЭНХБОЛД
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ider » Wed Mar 26, 2014 11:04 am

За сүүлийн 3 өдрийн барилдааныг үзлээ. Харума , Хакухо 2 бол шал худлаа байна шүү. Барьц авчих газар гараа сарвагануулаад л хойшоо шал худлаа алхаад, Дэвжээний захад шал худлаа хучээ гаргаж тогтож могтооод.Ер нь манай хэд чинь мэргэжлийн өндөр түвшинд хийжээ
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Villa_Bayaraa » Wed Mar 26, 2014 11:09 am

Монгол бөхчүүдийн сумо дахь амжилт бол Монгол бөхтэй л бүх талаараа шууд холбоотой шүү дээ...тэр барилдааны хийц, мэх, барилдах сэтгэлгээ, мэдрэмж энтэр гээд... тэгэхээр хэрвээ Монгол бөхчүүд сумод байгаа цагт япон бөхчүүд бол олноороо дээшээ ёко хэмжээнд гарч ирж чадахгүй... энэ найраа гэх юм уу нутгийн бөхөө дэмжих гэх юмуу энэ сэтгэлгээ нь хүртэл Монгол бөхтэй холбоотой... тэгэхээр тэгээд бие биенээ дэмжээд л нилээн явна даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Mar 26, 2014 11:34 am

Ноднингийн 5 сард 15 дахь өдрийн барилдааны үед Кисэносато 13 даваатай 1 унаатай, Хакүхо 14 даваатай байсан. Хэрвээ тэр өдөр Кисэносато Котошёогикүг даваад, Хакүхо Харумафүжид билүүдээ унасан бол тэр хоёр нэмэлт барилдаан хийж байж аваргаа тодруулах байсан. Кисэносатогийн учраа 10 даваа 4 унаатай, ө.х качикоши байтугай озэки цолтноос шаардах амжилтаа үзүүлчихсэн байсан Котошёогикү, завдал өгөлгүй дайрч гаргаад Кисэносатог цааш өрсөлдөх шансгүй болгож байлаа. Тэгхэд японы бөхчүүд шударга барилддаг юм байна гэж бодож байлаа. Манай сүмочид оронд нь байвал яахыг мэдэхгүй юм. Харин энд бичээд байгаа хүмүүс Котошёогикүгийн оронд байсан бол нутгийн бөхдөө даваа өгөөд, гадны бөх унаж юуны магад тэгвэл нэмэлт барилдааны шанстай гэчихсэн өнхрөөд унаж магад санагдаад байгаа. :ногоон:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ider » Wed Mar 26, 2014 11:44 am

сайн ойлгосонгүй ээ юу хэлснийг чинь.
Котошёогикү -д бол 2 аврага за бид 2 чамд өгчихөөд 50 хувийг чинь хийлгэчихэе. Харин чи сүүлийн өдөр Какирюүд өгчих гээд л болоо шд. 2-н 2 аваргаар дарааллаж давж 50 хувиа хийнэ гэдэг чинь бас ховор шд
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Villa_Bayaraa » Wed Mar 26, 2014 11:45 am

Nok wrote:Ноднингийн 5 сард 15 дахь өдрийн барилдааны үед Кисэносато 13 даваатай 1 унаатай, Хакүхо 14 даваатай байсан. Хэрвээ тэр өдөр Кисэносато Котошёогикүг даваад, Хакүхо Харумафүжид билүүдээ унасан бол тэр хоёр нэмэлт барилдаан хийж байж аваргаа тодруулах байсан. Кисэносатогийн учраа 10 даваа 4 унаатай, ө.х качикоши байтугай озэки цолтноос шаардах амжилтаа үзүүлчихсэн байсан Котошёогикү, завдал өгөлгүй дайрч гаргаад Кисэносатог цааш өрсөлдөх шансгүй болгож байлаа. Тэгхэд японы бөхчүүд шударга барилддаг юм байна гэж бодож байлаа. Манай сүмочид оронд нь байвал яахыг мэдэхгүй юм. Харин энд бичээд байгаа хүмүүс Котошёогикүгийн оронд байсан бол нутгийн бөхдөө даваа өгөөд, гадны бөх унаж юуны магад тэгвэл нэмэлт барилдааны шанстай гэчихсэн өнхрөөд унаж магад санагдаад байгаа. :ногоон:


нөхөр Кэсиносато өөрөө найраа муутай л байна шд кккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Wed Mar 26, 2014 11:47 am

Анандад 71 дэх Ёкозүнаг өгөхөөр болсон гэнэ дээ
:eek: :eek: :eek:
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed Mar 26, 2014 11:59 am

Villa_Bayaraa wrote:нөхөр Кэсиносато өөрөө найраа муутай л байна шд кккк

Найраа юу? хэхэ хөлбөмбөг үзэх дуртай хүнд Астон Вилла премьер лигийн аварга болох гэж байснаа Бирмингэмээс баахан мөнгө аваад хэт трикээр хожигдвол сайхан санагдах уу? Гэхдээ бас фэн хүнд бол өөрийн дэмждэг баг нь найраагаар ч хамаагүй хожвол сайхан байх тэ. Харин найраанд ороод ялагдвал :ногоон:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Wed Mar 26, 2014 12:08 pm

Манайхан ч найрандаа мундаг улсууд шүү дээ, муу Энхбат найраанаас болоод хөөгдлүү. Хакухо ч Ананд ч маш амархан Ёко болсон, жоохон юм байгаа л байх. Яахав хүний газар бие биенээ дэмжээд дээшээ явж байвал сайн л биз.
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Wed Mar 26, 2014 4:52 pm

За ингээд цолоо гардан авчээ...

Image

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Wed Mar 26, 2014 4:54 pm

Анандын талаар сайн мэддэг нь түүний сэдвийг нээгээч... Аварга хүнд сэдэв байхгүй бол бас болохгүй биз дээ... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Wed Mar 26, 2014 6:26 pm

миний нэг таньдаг хүүхэн японд анандтай их сүрхий байгаад байгаа дааа...
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Wed Mar 26, 2014 6:33 pm

Өсөхбаяр wrote:миний нэг таньдаг хүүхэн японд анандтай их сүрхий байгаад байгаа дааа...

Зургийг нь оруул :ногоон: харагдахгүй л байх дөө :D
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby eL cuote » Wed Mar 26, 2014 8:36 pm

Aa үхсэн яадын найраа хийсэн бол хийсэн л биз. Зарим нь нээх худлаа шударга хүн болох гэж оролдохын найраа хийж байхыг нь харцымуу эсвэл? Тэнд найраа хийлээ гээд улс орны эрх ашиг хохироод байгаа биш харин ч хаа хол хүний нутагт нэгнээ дэмжээд сайхан л байна ш тэгээд ч аавын хүү болгонд олдоод байдаг боломж биш.
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Өсөхбаяр » Wed Mar 26, 2014 8:56 pm

тэнд найраа хийх хамаагүй л дээ.. энд ч бөхийн хүрээнд өчнөөн найраа явагдаад байхад.. гэхдээ л дэмжээд баймааргүй л байдаг юм. баттай мэдэхгүй болохоор тэр энэ гэх нь хэцүү л дээ. үлгэр дууриал болдог хүмүүс нь иймэрхүү шал пал шалдар булдар аргаар амжилтанд хүрээд байхаар бусад хүмүүс залууст эсрэг нөлөө үзүүлээд байдаг гэж боддог. эл коутын бичлэгт иш татав.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10212
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby eL cuote » Wed Mar 26, 2014 9:07 pm

Миний хувьд Монгол бөхөд бол найраа хийх нь бол утгагүй санагддаг. Анандын тухайд 29 настай гэдэг спортын хувьд залуудаа орохгүй байх. Бусдаар бол харь хол хүний нутагт байна гээд хор найраа хийгээд утгыг нь алдагдуулаад нэгнийгээ дэмжээд байх нь сайн гээгүй шүү. Энэ удаад бол яалтачгүй онцгой тохиолдол шиг санагдаж байна. Нэг хэсэг Аса аварга Батбаяр 2 хоорондоо муудаад л нэгнийгээ машины толийг хагалсан нтр гээд хогийн2 юм болоод байхад сайхан санагддаггүй л байлаа
C.H.E.L.S.E.A
eL cuote
 
Posts: 855
Joined: Sun Jun 19, 2011 2:39 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 13 » Wed Mar 26, 2014 9:11 pm

2 аварга тавьж өгсөн байж болох л юм. Хакухо бол их л үнэмшилгүй барилдах шиг болсон. Харин тэр Гикуд манай 2 аварга унаж өгсөн гэдэг бол худлаа шдээ. Анандад өгөөд давхар тэрэнд 2ул 2улаа өгнө гэж юу байдын. Угаасаа манайхан хоороондоо зохицоол болчиж байгаа газар кк.
13
 
Posts: 548
Joined: Sun Dec 05, 2010 8:13 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Wed Mar 26, 2014 10:34 pm

Өсөхбаяр wrote:миний нэг таньдаг хүүхэн японд анандтай их сүрхий байгаад байгаа дааа...

Хэн юм бэ?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Reda » Wed Mar 26, 2014 11:22 pm

Villa_Bayaraa wrote:Монгол бөхчүүдийн сумо дахь амжилт бол Монгол бөхтэй л бүх талаараа шууд холбоотой шүү дээ...тэр барилдааны хийц, мэх, барилдах сэтгэлгээ, мэдрэмж энтэр гээд... тэгэхээр хэрвээ Монгол бөхчүүд сумод байгаа цагт япон бөхчүүд бол олноороо дээшээ ёко хэмжээнд гарч ирж чадахгүй... энэ найраа гэх юм уу нутгийн бөхөө дэмжих гэх юмуу энэ сэтгэлгээ нь хүртэл Монгол бөхтэй холбоотой... тэгэхээр тэгээд бие биенээ дэмжээд л нилээн явна даа хэхэ


Монгол дотроо бол нутгархаж талцаад л, гадагшилахаараа бас Монголчуудаараа булагнаад л хэхэ
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: СYМO МЭДЭЭ

Postby Аагий » Fri Mar 28, 2014 10:05 am

Таканохана аварга лайтай туржээ...

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest