Asashoryu

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Asashoryu

Postby chukcha2002 » Fri Feb 05, 2010 3:12 pm

Аваргыг зодог тайлчина гэж бол бодсонгүй. Нэг торгуулж моргуулиал өнгөрнө гэж л...

Гэхдээ хийдгээ хийчлээ, одоо нэг сайхан газар очоол амраад байж дээ,. Хүүхэн шуухан эргүүлдээл
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Asashoryu

Postby ЦАГААН » Sat Feb 06, 2010 1:24 am

......................................МОНГОЛ ТҮМНИЙ БААТАР...

1996 оны 7-р сарын 12. Идэр залуу "өсөх идэр" начин Д.Сумъяабазар Монгол улсын "үлэмж бадрах" заан Цэрэнпунцагаар 7 давж Монгол улсын заан хэмээх өөрийн аав Долгорсүрэнгийнхээ цолонд хүрч байсан тэр дурсалт мөч, уран сайхан барилдааныг одоо болтол бөхийн хорхойтнууд санаж явдаг. Харин яг тэр мөчид түүний хажуухад идэрчүүдийн барилдаанд 16 настай түүний дүү Д.Дагвалорж түрүүлж улсын шонхор цолонд хүрээд "ямар ч байсан аав ах 2-ынхоо авсан цолонд хүрнэ дээ..." хэмээн ярилцлага өгч байв.
За энэ нөхөр хэзээ тачигнатал сайхан барилдаад гараад ирэх болдоо гэж бодож байтал Япон улсын сүмо хэмээх спортыг Монголчуупд ихээр сонирхох болж бүгд л тийшээ хошуурцгаах болов. Үндэсний бөгөөд мэргэжлийн спорт, тэгээд Япон улс олон хүн амтай өндөр хөгжилтэй тул сонирхогчдын хэрээр овоохон мөнгө эргэлддэг нь ч нууц биш. Мөн Япончуудын унхиагүй байдал нь төрөхдөө "бөх" болж төрдөг Монголчуудын хувьд амжилт гаргаж болох л илт байв.

Кёкүшүзан Батбаяр шуугиулж олон уран сайхан мэх хийж, Монголд үндэсээр ч барилдаж байгаагүй гэдэг Цэвэгням хүртэл доод зиндаануудад амжилт гаргаж байгаа нь угийн бөхөд нугасгүй Монголчуудад их тааламжтай байв. Дархан аварга Мөнхбат гуай "Долгорсүрэн турж үхэх гэж байгаа юм байхдаа, ирээдүйн Монгол бөхийн аварга болох хүүг явуулчихлаа..." гэж хараасаар Дагвадорж 17 настайдаа Япон улсыг зорьж 1999 оны сард 19 нас хүрээгүй байхдаа (мэргэжлийн сүмод төрсөн өдрөөрөө нас нэмлээ гэж үздэг) 181.8см өндөр 106кг жинтэйгээр анх удаагаа мэргэжлийн сүмогийн давжээнээ "Өглөөний хөх луу" буюу Асашёрюү нэрээр албан ёсны барилдаанаа жонокүчи зиндаанд хийв. Харин миний хувьд насаараа цээрэлж байсан зүйл бол түний "луу" гэдэг нэр юм. Хэзээ л Монголчууд луу шүтдэг байлаа даа, Хужаа нарын үндэсний ганц шүтээн болсон зүсэн зүйлийн амьтны шинж холилдсон хэзээ ч энэ ертөнцөд байгаагүй "зохиомол" амьтан гэдгийг нь л би мэдэх юм байна.

Дагвадорж сүмогийн 6 дэвжээний доод 3 зиндаад 3-хан башё барилдан 6-1, 7-0, 7-0 гэсэн амжилт үзүүлэн 5 ба 4-р зиндаад (жонидан, сандамэ) дараалан түрүүлээд макүшита буюу 3-р зиндаад ч нэг түрүүлэн (200 оны 7 сар)
2000 оны 9 сард 9 дахь барилдаанаараа жүрёод дэвшиж, 2-хон башёгийн дараа түрүүлчиж амжилгүй (9-6, 11-4 гэсэн амжилт үзүүлж)
2001 оны 1-р сард дээд зиндаад анхны барилдаанаа хийж байжээ. Ийнхүү дээд зиндаанд гарсан эхний 2 башёдоо 9-6, 9-6 гэсэн амжилт үзүүлж
2001 оны 5-р сард анх удаа комосүби цолонд очиж 8 давж цолоо хамгаалснаар уран барилдааны шагнал авч байсан байна. Энэ үед тэрээр 184.5см өндөртэй 128кг жинтэй байжээ.
Түүний дээд зиндаад гарсан үеэс Монголчууд сүмог улс нийтээрээ сонирхон үзэж хөдөө орон нутгуудад NHK энэ тэр гарахгүй тул спортын мэдээгээрээ 3 бөхийнхөө мэдээг чихэн тавин чагнадаг байв. Спортын мэдээ сүмо эхлэхээр 5 минутаар уртсаж сүмочдынхоо мэдээ хүргэдэг байсан бөгөөд удалгүй түүний араас улаан луу Дашням орж ирэн Монголчуудын үзэх дэмжих хүний тоо 4-д хүрэв.
2001 оны 9 сард би хотод очиж сурах болсноор сүмо арай их үзэх болж энэ үед Дагвадорж ёстой амжилтын төлөө дэвжиж тэмүүлж байв. Ангийн нөхөд бид ч түүнийг хэзээ том цолонд хүрч мандан бадрах болоо гэж ярилцан Дагваагаар амьсгалдаг байв. Энэ 9 сарын башёд зүүний 1-ээс босож барилдсан Дагваа маань Мүсашимарү аваргыг суудлын бүрээсээр цохиулан анхны "алтан од" буюу аварга цолтой бөхийг давсан хэмээх шагналыг авлаа.
2002 оны 1 сард Монголчуудын өмнө хүрч үзээгүй амжилт буюу секиваки цолонд анх хүрч түүнээс хойш Монголчуудын төдийгүй сүмогийн түүхнээ мөнхрөх олон том амжилтуудыг гаргасаар өдийг хүрлээ.
2002 оын 7-р сард Монгол наадмын дэвжээнээ улсын заан Өсөхбаяр "шодолтоор" түрүүлж арслан болсон бол Японы дэвжээнээ бас нэгэн арслан төрж Дагвадорж маань сүүлийн 3 башёд 11,11,12 давахдаа сүүийн 2-д нь түрүүлэх өрсөлдөөнд оролцон гарамгай амжилт гаргав.
2002 оын 11-р сард озеки цолтойгоор 2 дахь башёдоо зодоглохдоо 13 дахь өдөр тухайн үед озеки болох хамгийн боломжтой бөх байсан Ваканасатог шороодуулан түрүүлэх болзол хангаснаар Монгол хүн мэргэжлийн сүмогийн дэвжээнээ анх удаа түрүүлэв. Ингэхдээ тэрээр 11 дэхь өдөр Точионнадад ганцхан удаа унав. Энэ башёгийн дараа санагдана түүнийг Монгол төр ч үнэлэж Монгол улсын гавьяат тамирчин цолоо хайрлав. Энэ үед сүмо үнэхээр сонирхолтой байсан даа, хэзээ Монгол аварга төрөх бол... энэ Таканахана, Мүсашимарү 2-ын дундуур аварга яаж төрөх бол хэмээн олон асуулт биднийг дараагийн башёнуудыг тэсэн ядан хүлээлгэж байв. Монголчууд харийн орны үндэсний спортоор "аваргатай" болохын төлөө ард түмэн даяараа залибирч байсан байх.
2003 оын 1-р сар. Түрүү сард түрүлсэн эрчиндээ мөн ч дахин 13 дахь өдөр нөгөө л Ваканасатог давснаар 2 дараалан түрүүлэх нь ойлгомжтой боллоо. Тэрээр энэ удаа 9 дэхь өдөр уран барилдаант Кайход ганц унасан байх юм. Түүний түрүүлсэн 2 башёд аварга цолтой бөх барилдаагүйн дээр Кайо Чойтайка нарын шилдэг озеки нар эхнийхэд нь хоюулаа бэртэл авч дундаас нь башёг орхиж сүүлийнхэд нь хоюулаа барилдаагүй байх юм. Залуу озеки Дагвадорж энэ 2 башёд сүүлийн өдөр "бор" Мүсоямаг озекиг давж байсан бол эхний удаа түрүүлэхдээ хүчит озеки Точазүмаг 1 давж байж. Сүүлийн удаад бол зөвхөн 2-хон озеки л зодоглож байсан юм байна. Яг үүнтэй зэрэгцэн Монгол түмний эх баяр цагаан сар болж Сумъяабазар заан мөн л 2 дахь удаагаа дараалан түрүүлж ах дүү 2-ын амжилтаар хийсэн эвлүүлэг ТВ-гийн нүүрнээс салахаа байлаа...
Энэ үед удаа дараа бэртэл гэмтэлд ороогдон олон башё барилдалгүй цөхрөнгөө барсан Таканаханаг сүмогийн холбоо мөн л албан хүчээр шахуу зодог тайлуулхаас өөр аргагүй болж залгамжлагчийг хайх хэрэгтэй болов. Би Монгол хүнд унахгүй гэж том ам гардаг байсан Таканаханаг нь манай Цэвэгням давж "шалдан гуя" болгож байв. Такаханагийн ах Ваканахана аваргыг нь Кёкүшүзан давж зодог тайлуулж байсан санагдана. Таканахана харин Дагваатай 2 удаа хүч үзэн давж байлаа. 2 удаа зоримог сайхан барилдаад унахад нь дараа давнаа л гэж бид итгэж байв. Гэвч Таканахана зодог тайлж Монгол хүн аварга цолонд хүрэх сайхан боломж гарав. Сүмогийн холбоо хуралдан Дагвадоржийг аварга болгож өрсөлдөгчид цөөтэй үед дараалан түрүүлсэн 2 башёгийхоо амжилтаар Кайогийн 5 түрүүлээд ч авч чадаагүй (дараалж түрүүлээгүй!) аварга цолыг авав. Сүмогийн холбоо озеки, аварга цолуудаа олгохдоо маш няхуур ханддаг. Гол шаардлага нь энэ хүн цолоо аваад цаашид энэ амжилтаараа барилдаж чадах уу? гэдгийг тооцдог. Мэдээж тэд "Асашёрюү бол хэдэн жилдээ сүмог манлайлаад аварга гэдэг цолыг аваад явна" гэдгийг мэдэж байсан тул түүнд аварга цолоо маш хурдан өгсөн. Харин тэр тооцоо нь Баянмөнх аваргын тооцоо шиг дутуу тооцоо болж хувирсан нь өнөөдрийн "гайг" дагуулаад байна. Баянмөнх аварга нэгэн цагт (1988 онд) барилдааны эв дүү муутай бярнаас цаашгүй тул олон түрүүлэхгүй гэж тооцон Бат-Эрдэнэ аваргыг дэмжин улсад түрүүлэх замыг нь засаж байсан байх. Урд жил нь үзүүрт даван түрүлж байсан Цэрэнтогтох аваргыг амлалгүйгээр... Гэвч барилдаан муутай ч бяраар ааглан багалж хэвтэж, 4 5 цаг ч хамаагүй барилдаан сунжруулан түрүүлсээр Бат-Эрдэнэ аварга Баянмөнх аваргын олон мянган өрсөлдөгчидтэй олон жилийн турш тэмцэж байж бий болгосон рекорд амжилтыг нь 11 жилийн дараа гэхэд эвдэж дуусгасан. Яг тэрэн шиг үйл явдал сүмогийн дэвжээнээ өрнөж 2000 жилийн уламжлалтай гэдэг сүмогийн олон том рекордуудыг нь бүгдийг Монгол аварга эвдэж, хамгийн оргилд хүрэх нь нэгэнт тодорхой болоод байсан нь Япончуудыг шөнө унтаж чадахгүйд хүргээд байгаа байх...

Хэрэв сүмогийн холбоо Хакүход аварга өгөлгүй луу унжсан шигээ 2003 оны 1-р сард Монгол озекид аварга цолоо өгөлгүй луу унжсан бол яг бүтэн жилийн дараа л аварга маань дахин дараалан түрүүлж аварга болох байсан. Гэвч Япончууд зодог тайлсан Таканахана, удахгүй зодог тайлах нь ойлгомжтой Мүсашимарү аварга нарыг орлогчийг Асашёрюү гэж маш оновчтой зөв дүгнэж чадав.
Хашир Япон озеки нар залуу аваргад маань хаалт болж аварга цолтой барилдсан эхний башёд нь Чойтайка тачигнатал цупаридан аваргыг давж түрүүлж байсан бол 7 сард Кайо (манай аварга гэмтсэн), 11 сард Точазүма түүнээс түрүүг нь хулгайлж байв. Энэ үед УБ-т зарим сувгуудаар сүмо шууд дамжуулдаг байв, би хичээлийнхээ заваараа ПМ-ээр сүмо их сонсодог байлаа.

2004 оны 1-р сараас Монгол ТВ сүмо шууд дамжуулдаг болсноор Монголчууд эх орноороо сүмонд "донтож" их хурлын гишүүдээсээ эхлээд эгэл жирийн хоньчин нь хүртэл "цупари", "маүши" ... гэх үгсийг цээжлэн харийн спортод сэтгэл алдрав. 68-р их аварга гэдэг үг Монголчуудын зүрхэн тарни шахуу болж, 68 дахь аварга маань арлын Японыг буулгаж нураах шахаж байхад Монголын парламент "68%-ийн татвар" баталж... их аваргаа "дэмжицгээв".
2004 онд 9-р сарын башёд л гэрлэснийхээ дараахан 9 давснаас бусад башёд түрүүлэв. 1 болон 3 сарын барилдаанд уналгүй түрүүлж байх энэ үед 1-р сард дундаж барилдааны хурд нь 5сек гаранхан байсан гэдэг. 2004 оны сүүлийн башёгоос эхлэн 2005 оны бүхий л башёд "уйдтал" Дагвадорж аварга маань түрүүлж нөгөө алдарт 3 рекордоо тогтоон Кайог давсан сүүлийн 11-р сарын 14 дэхь өдрийн барилдаандаа дэвжээн дээр гараа атган уйлж байв. Хожим нь "би үнэхээр дэвжээн дээр ганцаардсан..." хэмээн өгүүлэх "ар Монголын ганцаардсан чонын" зовлонг цөөхөн л хүн ойлгож байсан байх.

Нүсэр их амжилт ялалтын дараа Монголчууд бахархан сайшаахын хажуугаар дандаа л Дагваа түрүүлж байх юм 33 түрүүлэх нь тодорхой ш дээ хааяа ч гэсэн өөр хүн түрүүлж байвал зүгээр юмуу гэх бодол хүн бүрийн толгойд л орж ирсэн биз. Хүн төрлөхтөний зан болох "уйдах, чилэх"... шинийг эрэлхийлэх, шийнийг хүсэмжлэх өвчиндөө автаж эхлэв. Мэдээж энэ бол жам ёсны зүйл байх. Би бол тэртэй тэргүй л 33 түрүүлж чадна гэсэн Монголчуудын давилуун зан бас их нөлөөлсөн байх гэж бодно. Аваргаа арай дутуу хайрлаад, их харааснаас сүүлийн 2 жилд 5 башё барилдаагүй ч байж мэднэ. Ямартай ч 2004 оны 4 сард Монголд ирээд байсан Хакүхогоос гарын үсэгтэй зургийг нь авч бидэнд гайхуулна гээд байсан Хакүхогийн багын найз манай ангийн хүүхдэд Хакүхо "5 сараас өдөр бүр ТВ-гээр өдөр бүр харах байж миний зургаар яах гээв" гэсэн дээ... Монголчууд шинэ залуучуу хүмүүс, өсөн дэвжихээр тэмцэж яваагаа байнга дэмждэг тул масс Хакүхог элт дэмжиж тэрээр энэ их итгэлийг алдалгүй ах аваргын бэртээд гарсан 2006 оны 5-р сарын башёд нэмэлт барилдаан дээр Мябиямаг давж түрүүлэв. Цэвэгням түүнд ихээхэн тус болж Мябиямаг ганц давж өгсөн юм шүү дээ. Мөнхбат аварга хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүгээд ордны урдуур суучихсан, Кёкүшүзан оччихсон, Монгол хүн л түрүүлэх ёстой гэж Монголчууд бүгд түүнийг дэмжсэн байдалтай байлаа шүү дээ...
Нээрэн л хааяа нэг өөр хүн түрүүлэх сайхан юм, бүүр 2 аваргатай болчвол гоё юм гэх зэрэг бодлууд, ярианууд Монгол болон Японуудын дунд хөврөж... Дагваа аварга Хакүхогийн озеки цолны найранд "ах нь чамд 69-өө өгье..." гэсээр УАЗ469 бэлэглэж... бид тэсэн ядан хүлээсээр...
Их Монгол улсаа байгуулсныхаа агуу их 800 жилийн ойд бид тулан ирэв. Сүмогийн холбоо Хакүхо 13 давбал аварга, Мябияма 10 давбал озеки болох болзол зарлаж наадмын өмнө Мөнхбат аварга "та нар 2 далай аваргын нэг л түрүүлнэ гээд байх юм Сумъяабазар түрүүлнэ за юу!" гэж далдыг харсаар наадам, нагоё башё 2 зэрэг шахуу эхэлж эхний өдөр улаан луу Дашням Хакүхог шороодуулан байдал эгзэгтэй болов. Монгол наадмын дэвжээнд харин 20 21-р заагт "нэгэн үзэгдэл" болон тодорсон гэрэлт од Сүхбат аварга гэв гэнэт зодог тайлан Монголчууд дийлэнх олонх өр өмрөн байх цаг доор Мөнхбат аварга "тээр би яг мэдэж байсан байгаа биз!... Сумяъа түрүүлчлээ..." гэсээр өмнө нь 7 удаа унаж байсан Өсөхбаярыг давсаар төрийнхөө их баяр наадамд түрүүлж "ард түмнээсээ" аварга гэдэг цолоор "хуулийг" даван шагнуулав (түүнээс хойш том жижиг нэг ч барилдаанд түрүүлэлгүй 4 жил шахам боллоо). Мэдээж Дагваа аварга зодог тайллаа гэдэг мэдээг сонсоод ганцхан зүйл шууд л санаанд буув. Сүхбат аварга ч залуугаараа зодог тайлсан... 2004 онд түрүүлж 2005 оны намар болсон 4 барилдаанд дараалан түрүүлж сүмогийн дэлхийн аваргаас бэртэлтэй ирж байж байгаад 2006 оны 5 сард буюу наадмаас сар гаруйхны өмнө Рагчааг шороодулан заалны барилдаанд түрүүлж байсан тэр үедээ 10 гаруй хоногийн өмнө башёд түрүүлсэн Дагвадорж аварга одоо зодог тайлж байгаатай төстэйгээр залуугаараа зодог тайлсан (2000, 2001, 2003, 2004, 2005 онуудад бүгдэд нь сэргээшийн шинэжилгээ хийгдсэн байж таараа!!!).

Мөнхбат аварга Сумъяабазар түрүүлэхийг мэдэж байсан бол би Хакүхо Дагваа аваргыг давахыг мөн л мэдэж байв. 14 дэхь өдөр нэг ч унаагүйгээр нэгэнт түрүүлэх нь тодортой болсон Дагваа аварга сүүлийн өдөр Хакүход шороодосноор Хакүхо 13 давж сүмогийн холбооны болзол шаардлагыг бүрэн биелүүлэв. Мябияма ч мөн адил болзлоо биелүүлэв. Хамгийн сүүлийн барилдаан мэдээжийн барилдаан болсон тул Япончууд "аваргатай түрүүлэх өрсөлдөөнд ороогүй" гэсэн шалтгаан боловсноор хэлж (цаанаа бол Дагваа бууж өгсөн тул гэсэн утгатай нь илт биз)... аварга цол өгөлгүй луу унжсан бол ичих булчирхай нь хэт ажилласан тул амьтны үрсийг алаг үзэхгүй гэсэн шалтгаанаар Мябиямаг мөн озеки цолноос мултлав. Харин байгалийн шалгарал ёсоор Хакүхо авах ёстой аварга цолоо гуядаад авсан бол Мябияма байнгаа шахуу уруудсаар л явна.

Дагвадорж аварга маань 2007 оын 1-р сард түрүүлсэн бол 3-р сард нэмэлт барилдаанаар зайлж татуулан Хакүход түрүүгээ булаалгасан барилдааны би хараад тэдний дунд "ан цав" үүсэхээс өөр аргагүй ойлгов. Монголын түүхэн хүмүүнүүдийн нэг Жамуха нэгэнтээ "тэнгэрт 2 нар байдаггүй, газарт 2 хаан байдаггүй" гэж өгүүлдэг. Түүн лугаа сүмогийн 1 башёд 2 хүн түрүүлж болохгүй шүү дээ!!!Эхэндээ Монголчууд 2 аваргатай боллоо, сүүлийн барилдаанд ээлжилж барилдаад л сайхан байнаа л гэдэг байлаа. Залуу хүнийг дэмжих хандлага илт их байсан... 2004 оны 5 сард их аварга маань 35 дараалж давсан амжилтаа Хокүторикид зогсоолгож улмаар түрүү алдах даваан дээр залуухан Хакүхо сүүлийн өдөр түүний номхроож бөөн баяр болж байсан түүхтэй. Дагваа аварга ч өөрийн гараар очиж Хакүход баярласнаа идэрхийж, дараа нь болсон тойргийн барилдаанд унаж өгч Хакүхог түрүүлгэн урам өгч байсан удаатай. Харин хэт үндсэрхэг Монголчууд маань самуйрайн хүргэнтэй эвлэрч чадсангүй бололтой. Самурайн хүргэн болсон цагаас хойш харин Монголчуудын дунд Дагвадорж аваргыг дэмжих хандлага нь буцан сэргэж түүний ихээр дэмжих болов. Уйдаа нь ч тайлагдсан байлгүй дээ!!!

2007 оны 5-р сарын башёд Котоүшүд түрүү алдахдаа сүүлийн өдөр 2 аварга маань дэвжээн дээр бараг зодолдож шившгээ тарьсан нь түрүү бөх 2 байдаггүй гэдэгтэй 2 аварга цагийн эрхээр ч болтугай эвлэрч "өрсөлдөөн ширүүссэн" гэдэг нь илт болов. Котоүшү маасайн: "Монголчуудын 13-р зууны түрэмгийллийг Болгар үндэстэн анх зогсоож байсан түүхтэй, би Монголчуудыг сүмо дахь ноёрхолыг..." гэсэн утгатай юм тэнэглэж байх зуур 7-р сарын башёд түрүүлсэн их аварга маань нутагтаа амарч байхдаа бас л нэг самурайтай зугаацасныхаа төлөө 2 башёд барилдах эрхээ хасуулан "намайг уучлаарай, би Япон гүрэнд хайртай..." гэх шахуу юм хэлж байж нүүрээ улалзуулан 2008 оны 1-р сард буцан дэвжээнд гарав.Энэ үед аварга нэгэнтээ 21 түрүүлж амжаад байв. Бэлтгэл муу байсан 1-р сард түүнийг муу барилдуулан зодог тайлуулах санаа самуйраа нарт их л байсан биз харин Мөнхбат аваргын хэлснээр "аварга аваргаараа л төрдөг"... сүүлийн өдөр хүртэл Хакүход өрсөлдөөн үзүүлж Япончуудын амыг "скочдов".
3-р сард 22 дахь удаагаа түрүүлж 5 сард Хакүхог үндсэн барилдаанд хамгийн сүүлийн удаа давж Харүмофүмиг түрүүлэх бололцоогоор хангаад 3 башё гэмтлийн улмаас өнжив (үнэхээр харамсалтай).

Бүтэн барилдсан 2009 оны 1 болон 9-р сард сүүлийн өдөр Хакүхотой 2 удаа барилдан байж 14 даваагаар 23, 24 дэхь түрүүгээ авч 10 гаруйхан хоногийн өмнө дууссан 2010 оны эхний башёд 14 дэхь өдөр түрүүлэх болзол ханган "хүрэл медалийн" болзол биелүүлж (түүхэнд 3-д орох амжилт) өнөө жил 4 түрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж эхэлж байлаа шүү дээ... Энэ хооронд Монгол төр түүнд дээрээсээ 2 дахь шагнал болох "хөдөлмөрийн баатар" цолоо өгсөн... одоо харин... харь гүрэн манай аваргыг хөөж байхад Монгол төр болон ард түмэн маань БААТАРАА алга тосон авна...

Сүмогийн дэвжээнд шударга биш барилдаан маш их байдаг. Сүүлийн өдөр "үнэн барилдаан" яг үнэндээ бол цөөхөн л болдгийн манай бөхийг хэт мэдэгч ард түмэн мэднэ шүү дээ. Кайог улаам цайм зодог тайлах гэж байхад нь л өдийг хүртэл дэнжигнүүлээд л каданбан башёгийн сүүлийн хэдэн өдрүүдэд нь хэвтэж өгсөөр байгаад л авч үлддэг. Ваканахо хөөгдөхдөө үнэнийг хэлж "луйвар, хээль халууль байдаг" гэдгийг өгүүлсэн. Якүза нараараа дарамлуулаал "би худлаа хэлсэн" гэдэг үгийг хэлүүлээд л авсан. Худлаа барилддаг тэр том том булхайнуудаа засаж чаддаггүй байж хөлбөмбөг тоглосон, хүн айлгасан гэсэн шалтгаануудаар манай аваргыг шахах гэж дээ. Минй ойлгосноор бол "чамайг зодог тайлвал тэр нөхрөөр гомдолгүй гэж хэлүүлээд тайван орхъё, эс тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэе..." гэсэн байдлаар хандвуу л гэж дүгнээд байна. Ямар ч байсан залуу Япон сүмоч халамцаад жаахан хүн айлгавал аргалаад нуугаад өнгөрч чадах л хүмүүс шүү дээ, хүн үхтэл нь тамалдаг биз дээ сүмогийн сургууль чинь. Тэр худлаа барилдддаг гэмт хэрэгтэнүүд шийтгэвэл Кайогоос авхуулаад бүгд л зодог тайлав ёстой санагдах юм!

Миний байнга цээрлэж байсан луу үндэстний хорлолоор өглөөний хөх луу маань сүмочийн замналаа өндөрлөлөө дөө.

Монголын сүмогийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүзан Батбаяр: "Сүмод 10-аас дээш түрүүлсэн бөх дэвжээ байгуулах эрхтэй байдаг юм. Тэр эрхийг нь өгчөөсэй л гэж хүсч байна. Өөр бөх бол зөвхөн тэр эрхийг нь авахад л 2 сая доллор төлдөг юм... Хакүхо сая ярилаа, би өрсөлдөгчгүй болчлоо л гэж хэллээ..." гэж байна лээ. Тэгэхдээ Японд сургууль нээгээд авъяасгүй Японуудыг бэлдэхийн манай аварга хүсэхгүй л болов уу!

69 дэхь их аварга Хакүхо:
"... би түүний энд хүрэх юмсан гэж үргэлж хичээж ирлээ... одоо түүний өмнөөс барилдах болно..." гээд нулимсаа арчиж сууна лээ.

Олон жилийн өмнө нэгэн хүн их аваргыг цөөхөн түрүүлсэн үед нь:
...Дагвадорж бол Монгол үндэстний баатар юм. Үндэсний баатар гэдэг нь эх орноо манлайлан дагуулсан хүнийг хэлнэ. Дагвадоржийн сүмогийн дэвжээнд байгуулсан олон ялалтаас хол давсан гавьяа нь Монгол эр хүний зориг тэхнээг дэлхий нийтэд дахин нэг удаа цуурайтуулж, Монгол эр хүмүүсийн сүр сүлдийг өндөрт өргөн "дээшлүүлсэн" нь юм...
хэмээн маш оновчтой өгүүлснийг би байнга санаж явдаг юм. Сүмогийн дэвжээнээ "босоо хэвээрээ" зодог тайлсан Монгол үндэстний БААТАР Дагвадорж танаар үеийн үед Монгол түмэн бахархаж, таны эрэмгий зоримог, хийморилог барилдаан шиг тань зоримог бадрангуй, хөдөлмөрч амьдрахаа амлая!

70 дахь аварга хэн бэ? (энэ ч одоо нээх сонин зүйл биш болж дээ)

С.Цагаан 2010 оны 2-р сарын 5, 6.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Asashoryu

Postby Цэнгүүн » Sat Feb 06, 2010 3:40 am

ЦАГААН :eek:
Сайхан бичжээ..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Asashoryu

Postby Olzii » Sat Feb 06, 2010 5:53 pm

Цагаан гоё бичжээ :eek:

Нөхдүүд үүнийг уншаарай : Why I have always defended Asashoryu

Япончуудын хайрлаж хүндлээд байдаг Chiyonofuji аварга чинь манай АСА-гийн хажууд жинхэнэ террорист нөхөр байж дээ. Гэтэл АСА-д маань ингэж хандаж байгаа нь ердөө л АСА бол Монгол гэдэгт л байгаа бус уу.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Asashoryu

Postby Ганзо » Sat Feb 06, 2010 6:35 pm

Жаахан нэр хүндгүйхэн л дэвжээгээ орхилоо доо, агуу аварга минь...Гэхдээ хийсэн юмтай, байгуулсан гавъяатай хүн сайхан юм. Нас залуу байна. Спортын замнал нь цааш үргэлжлэх бизээ
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Asashoryu

Postby Хашка » Sun Feb 07, 2010 1:30 am

Энийг уншиж байгаад Бадруулын гарын үсэгийг уншаад урам хийморь гэдэг чинь ундраад гараад ирэх жишээтэй :mongol:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Asashoryu

Postby Tmshinoda » Tue Feb 09, 2010 12:15 pm

энэ залуу рекордыг нь эвдэхээс айж муусайн япончууд дандаа л дарамталж байсан..
харин ч нэр төртэй зодог тайллаа...
33 түрүүлэх ч энүүхэнд ойрхон байсийм даа хөөрхий...
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Asashoryu

Postby Realist » Wed Feb 10, 2010 2:44 pm

Дагваа аварга маань Хавайн аралд амрахаар явж байна. Ганцаараа богино өмдтэй тууж явна.




Энэ харин их гоё бичлэг байна. Japan post-н реклам болтой. Үнэхээр сүрдэм хүчтэй харагдаж байна.
Сумогын дэвжээн дээр өрсөлдөгчид нь бол яг ингэж л харагддаг байхдаа. Коккай, Котоошү нарын айгаад салгалаад байдаг нь аргагүй л юм байна :RD

1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Asashoryu

Postby sound of CFC » Wed Feb 10, 2010 8:21 pm

Дагвааг ч их санах бх даа. Муусайн нохой самуурайнууд хавчсаар байгаад гаргалаа шүү. За яахав удахгүй дараагийн монгол аварга тодрох болно. Тэр бол ... юм. Дахиад ч удахгүй аварга төрж самуурайнуудыг хөл дороо гишгэх болно.
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Asashoryu

Postby Фүүтгоол » Wed Feb 10, 2010 10:29 pm

Асаа аварга, Асч дүрэлзсэн аварга маань маваши тайлав...
Асгартлаа уйлж, араа шүдээ хавиран жапануудыг зүхсэн гэж худлаа ярихгүй.
Хахухогийн барилдахыг дэмждэг хүн би, гэхдээ Асаг шавар дэвжээнээс буухад нэг их харамсаагүй маань энтэй холбоогүй. Гол нь сүмог тэгтэл шимтэн үзэхээ больж, он цагийн эргэлтэнд, ороо бусгаа цагийн эрхэнд онож алдаж яваа ч Монгол бөхөө хамгийн агуу гэж боддог болсон Монгол хүн би...
Одоо би өглөөний хөх луу хэмээн орчуулах Асашорю гэж хүнийг танихгүй, Давгадорж хэмээх Монгол эр, Монгол Улсын ... Долгорсүрэнгийн Давгадорж хэмээн цоллуулах Монгол бөхийг хүлээнэ. Илүү бахдалтай бус гэж үү...
Монгол бөхчүүд юугаар дутуу гэж...
Гагцхүү орчин нөхцлөөр л дутуу биз.
Монгол бөх юугаар дутуу гэж...
Гагцхүү хөрөнгө мөнгөөр л дутуу биз.
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Asashoryu

Postby Realist » Thu Feb 11, 2010 6:36 pm



Японы олон ангит Хувин дүүрэн нулимс киноны гол дүрд тоглосон Erika Sawajiri манай аваргад хайр зарлаж байгаа бичлэг. Тун хөөрхөн охин шүү :RD
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Asashoryu

Postby 7 » Mon Feb 22, 2010 2:52 pm

Энэ Котоошү, Хакухо эднүүс хуримаа хийгээл бхийн, манай аваргыг уридаггүй юмуу
эсвэл цаадах нь очоогүй юмуу.
ямар ч бсан аварга өчигдөр манай найзын ажилдаг Japanese restaurant дээр ирж хоол идэж, тэр газрын эзэн япон нь дагаж гүйгээд хүмүүс зургаа авхуулаад бөөн л юм болсон сурагтай

Одоогоор тгд америкт Лос-Анжелст явна даа их аварга маань
зураг нь байгаа удахгүй тавинаа.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Asashoryu

Postby Чуугий » Fri Mar 05, 2010 3:39 pm

Тэрбээр ирсэн даруйдаа Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ уулзана

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 11-нд эх орондоо ирэхээр боллоо. Зодог тайлснаа албан ёсоор мэдэгдсэнээсээ хойш эх нутгийнхаа шороон дээр хөл тавиагүй байгаа домогт их аваргаа Монголын ард түмэн ёслол хүндэтгэлтэйгээр угтан авах нь мэдээж юм.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Асашёорюү энэ сарын 11-ний пүрэв гаригт өглөөний 11 цаг 55 минутад Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирэх ажээ. Их аваргыг Японы хэвлэл мэдээллийнхэн дагаж ирэх мэдээ байна. Асашёорюү ирсэн даруйдаа хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах аж. Үүний дараа Чингисийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ мэндчилэх гэнэ. Их аваргыг гуравдугаар сарын башё эхлэхийн өмнө шилжин явах цомоо өгнө гэсэн мэдээ байгаа. Гэвч их аварга Асашёорюү башёгийн үеэр Японд байхгүй бололтой.

Б.Энх

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby jugder_08 » Thu Mar 11, 2010 3:14 pm

Асашёорюү:Миний хоёр дахь амьдрал эхэлж байна
1 цаг 2 минутын өмнө

Өнөөдөр эх орондоо ирээд буй их аварга Асашёорюү Баянгол рестораны ард байрлах мэдээллийн танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Энд Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас гадна Японы сэтгүүлчид, телевизийнхэн ирсэн байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхээс өмнө тэрбээр Японы сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгээ мэдэгдсэн. Хэвлэлийн бага хурлын өмнө Асашёорюүг “Өнөөдөр” сонины Оны есөн алдартнаар шалгаруулсан өргөмжлөлийг гардууллаа.

Асашёорюү Монголын ард түмэндээ талархал илэрхийлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр адал явдал, баяр баясгалан, омогшолтой бас нүдэндээ нулимстай цаг үеүдийг тууллаа гэж байв. Зодог тайлсан тухайгаа “Би байнга л хэл амны бай, үзэгний чичлүүрт явдаг хүн. Энэ бүхнийг даваад гарах сан гэж их хичээсэн. Давч гаргуулахгүй төлөө турхирч байсан хүмүүс ч бий. Би гадаад байгаа монголчууддаа Монгол хэмээх омогшлыг төрүүлж өгсөн болов уу гэж өөрөөрөө бахархаж байдаг” гээд “Сонин хэвлэлээр бичээд байсан шиг цохьсон зүйл байхгүй. Асуудлыг дэндүү хурдан шийдчихэв үү гэж бодогдох үе байсан. Гэхдээ ингээд яваад байх шаардлага байна уу, үгүй юу гэж бодогдсон” гэлээ. Түүнийг зодооны урлагт хүч үзэж магадгүй, улстөр, бизнест орно гэх мэт таамаглал байдаг. Тэрбээр одоогоор онцолсон шийдвэр гаргаагүй байгаа гээд “Би одоо 29 настай. Миний хоёр дахь амьдрал эхэлж байна. Би сумогоос өөр ертөнцөд хөл тавьж байгаа болохоор биеэ дайчилж, улс эх оронд минь юу хэрэгтэй байна гэдэг бие, сэтгэл, тархиндаа шингээж, сурч боловсорч, амьдралыг сайн сайхнаар харж явна” гэлээ. Их аварга бас энэ хугацаанд хоёр хүүхдээ их санасан, хүүхдүүд маань ч их том болсон байна, ойрын хэд хоногт хүүхдүүдээ эрхлүүлж, цуг байна гэж байлаа.

Их аварга эндээсээ “Ачтан” эмнэлэг рүү очиж, шинэ мэндэлсэн хүүхдүүд, ээж нарт нь бэлэг гардуулна.

www.news.mn
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Asashoryu

Postby Чуугий » Thu Mar 11, 2010 6:45 pm

Image
Асашёорюү Д.Дагвадорж: Монгол хүний омогшил, бахархлыг сумогийн дэвжээнд харуулж чадсан

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо ирж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. Их аварга дөрвөн талтай булган малгай, алтан товчтой, шар хоргой эмжээртэй хурган дотортой, хар торгон дээлээр гоёсон байлаа. Сумогийн дэвжээнээс зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш эх орондоо анх удаа ирж байгаа их аваргаас асуух, тодруулах зүйл сэтгүүлчдэд тун их байлаа. Их аваргынхаа барааг ойроос харж хийморио сэргээх гэсэн сэргэлэн фенүүд нь ч хэвлэлийн бага хуралд ирээд амжсан төдийгүй сэтгэлийн үгээ хэлж байв. Түүнчлэн их аваргын эх нутагтаа ирсэн баярт үйл явдлыг сурвалжлах, магадгүй зарим нь шинжиж сонжихыг хүссэн гадныхан ч цөөнгүй. Тэдний дунд Японы “Асахи ТВ”, “NHK”,”NTV”, “TBS”, “Фүжи ТВ”-ийн сэтгүүлч, зураглаач нар байлаа. Гэвч Асашёорюүгийн хэвлэлийн төлөөлөгч хурал эхлэхийн өмнө Асашёорюү Японы сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгийг урьдчилан анхааруулсан. Үнэн сэтгэлээсээ илэн далангүй яриа хөөрөө өрнүүлсэн, халуун дулаан уур амьсгалтай ийм хэвлэлийн бага хурал ойрд лав болоогүй санагдана. Асашёорюү сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг уншигчдадаа хүргэе.


-Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж сумогийн дэвжээнд ид сайхан амжилттай барилдаж байгаад зодог тайлна гэдэг харамсалтай байх нь мэдээж. Сумогийн дэвжээн дээр японоор л үг хэлэх учиртай. Та 25 дахь удаагаа түрүүлээд шагналаа гардахдаа “Тэнгэр тэтгэсэн монгол түмэндээ зориулж , монголоор үг хэлье” гэж онцолж байгаад монголоор ярьсан. Монголоор үг хэлэх нь танаас их зориг шаардсан байх даа. Түүнчлэн сумо гэх их спорттой амьдралаа холбосносс хойш сэтгэлд тань үйлдсэн хамгийн сайхан дурсамжаа хуваалцана уу?

-Эх орондоо би яаран яаран ирлээ. Нутаг орон, ард түмэн, аав ээжээ их саналаа. Миний хувьд хоёр дахь амьдрал маань эхэлж байна. Сумогийн дэвжээний түрүү болгон адал явдалтай, баяр баясгалантай, омогшилтой, бас цээжиндээ нулимстай гэхчилэн олон өнгө аястай байсан. Монгол хүнийхээ хувьд сумогийн дэвжээн дээр монголоороо үг хэлэх юмсан гэсэн бодол анхнаасаа л надад төрдөг байсан. Тиймээс ч ард түмэндээ 25 дахь түрүүгээ аваад монголоороо мэндчилсэн юм. Эргээд бодохоор сайхан дурсамж маш их байна. Даваа болгон, ялалт бас ялагдал бүхэн миний хувьд үнэтэй. Тэр бүхнээс хамгийн сүүлийн башё л хамгийн дурсамжтай санагдаж байна.

-Таныг зодог тайлах шийдвэр гаргахад Монголын ард түмэн тэр чигээрээ цочирдож байсан. Тэгэхээр таны хувьд бүр ч хүнд байсан нь ойлгомжтой. Зодог тайлах болсон шалтгаан ер нь юу байв?

-Асашёорюүгийн хувьд байнга л асуудлын бай, үзэгний чичлүүр болж явдаг байсан. Гэвч энэ бүхнийг даваад гарна даа гэсэн бодлоор хат сууж явсан. Гэвч даван гаргахгүйн төлөө бодолтой хүмүүс бас байсан. Тэд хүчтэй байлаа. Гэхдээ миний хувьд сумогоо эрт орхилоо гээд гунихраад байх юм алга. Японы үндэсний спорт сумог дэлхийд таниулахад миний оруулсан хувь нэмэр байгаа гэж боддог. Монгол хүний омогшил бахархлыг ч сумогийн дэвжээнд гаргаж чадсан. Үнэнийг хэлэхэд Японы хэвлэлээр олонтаа гарсанчлан хүний хамар хуга цохисон зүйл огт болоогүй. Эр хүмүүсийн хувьд ам мурийсан тал бий. Гэвч бид ойлголцсон.

-Цаашид та юу хийх бодолтой байна вэ. Таныг улстөрд хүчээ үзнэ гэж яригдах боллоо. Эсвэл та бизнес хийх юм уу?

-Хэвлэлүүдэд намайг улстөрд орно, бизнес хийнэ, бүр мэргэжлийн зодооноор хичээллэнэ гэхчилэн янз бүрээр бичиж байна. Одооогоор эдгээр замын алийг нь ч сонгоогүй байгаа. Би одоо 29 настай. Залуу хүний хувьд эх орондоо тустай, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэхэд бэлэн байна.

-Таныг хоёр дахь амьдралаа эхэлж, дахин гэрлэх гэж байгаа гэж байсан. Энэ үнэн үү?

- Одоохондоо хурим найр хийх асуудал байхгүй. Хоёр хүүхдээ л их санаж ирлээ. Хоёр хүүхэд маань их том болсон байна. Эх орондоо байх хугацаандаа хүүхдүүдээ л эрхлүүлж өнжинө дөө. Хувийн амьдралын хувьд нарийн төлөвлөгөө одоогоор алга байна.

-Та Америкт амьдрах гэж байгаа юм уу?

-Залуу хүний хувьд газар үзэж нүд тайлъя гэдэг үүднээс Хавай арал руу явсан. АНУ-г ч үзлээ. Одоогоор тэнд амьдарна гэсэн бодол алга.

-Гадаадын телевиз, агентлагууд таны талд зогсч, япончууд гадны бөхчүүдийг рекордоо эвдэхээс айж, Асашёорюүг гадуурхан гаргалаа хэмээн бичиж байсан?

-Ний нуугүй хэлэхэд сумогийн холбооны дүрэм журам чанга шүү дээ. Асашёорюүгийн хувьд үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн, барилдааны барил, мэдрэмж нь зарим хүмүүст таалагддаг байсан бол заримд нь тааруу сэтгэгдэл түрүүлж л байсан биз. Би ч гэсэн ялалтын төлөө явж байсан хүн шүү дээ. Алдаа оноо аль аль нь байсан биз.

-Та монгол бөхөөр барилдах уу?

-Үндэсний бөхөөрөө барилдаж явсан хүн шүү дээ, би. Барилдъя гэсэн хорхой байвч барилдахгүй л болов уу даа.

-Сумогийн гуравдугаар сарын барилдаан эхэлчихээд байгаа. Энэ башёг та үзэх үү. Өмнөх башёд түрүүлсэн бөх цомоо дараагийн бөхдөө шилжүүлдэг. Та цомоо өөрөө өгөх үү?

-Сумогийн холбооны дүрмээр урд башёгийн түрүү бөх дараагийн башёд түрүүлсэн бөхдөө цомоо өгдөг ёсыг та бүхэн сайн мэдэж байгаа. Нэгдүгээр сарын барилдааны цомыг миний багш гардуулан өгнө. Гуравдугаар сарын барилдааныг үзье гэсэн сэтгэл одоогоор алга байна.

-Хүн бүрт өөрийн гэсэн зорилго байдаг. Та хэд түрүүлнэ гэж бодож байсан бэ?

-Хүн гэдэг робот биш шүү дээ. Спорт аугаа учир хүний бие тэнхээ насны эрхээр сулрах нь бий. Жил ирэх тусам бөхчүүд маань чангарч, биеийн чадал маань буурч байсныг үгүйсгэхгүй. Гэвч сэтгэлийн тэнхээ маань харьж мохож байсангүй. Сэтгэлийн хүч гэдэг бол биеийн тэнхээний эхлэл төдийгүй ялалтын агшинд хамгийн чухал зүйл байдаг. Тиймээс би хойшдоо 30-аас дээш түрүү авах байсан гэж боддог.

-Таны амжилтыг давтах монгол бөх сумод бий болов уу?

-Давтаасай л гэж бодож байна. Монгол бөхчүүд маань иртэй сайн барилдаасай, эх орныхоо нэрийг дуурсгаасай гэж байнга л боддог доо.

-Таны итгэл тавьж буй монгол бөх хэн байна вэ. Та сумод хавчигдмал байсан ч бусдыгаа хурцалдаг байсан. Үлдсэн бөхчүүддээ юу гэж захисан бэ?

-Харумофүжи Д.Бямбадоржид их итгэж байгаа. Аварга Хакухогийн хувьд арав гаруй түрүүлчихлээ, өөрийн гэсэн байр сууриа олчихлоо. Харин Д.Бямбадоржийгоо сайн барилдаад аварга болоосой гэж хүсч байгаа. Захиж хэлсэн зүйл ч бий. Япончуудад бүгдэд нь гомдож горойгоод байгаа хэрэг биш. Тэр ард түмэн дотор чинь намайг дэмждэг олон хүн бий. Тиймээс сумод барилдаж үлдсэн бөхчүүддээ ах хүн, аварга хүний хувьд сайн барилдаж, амжилт гаргахыг л захисан даа.

-Та зодгоо Монголдоо тайлж болохгүй юу?

-Монгол хүнийхээ хувьд эх нутгийнхаа хөрс шороон дээр зодгоо тайлъя гэж бодолгүй яахав. Гэвч сумогийн ордон, дэвжээ гэдэг миний хувьд их дотно, эрхэм зүйл. Тиймээс зодгоо сумогийн дүрэм, журмын дагуу аравдугаар сарын 3-ны өдөр Японд тайлна.

-Таныг зодог тайлсны дараагаас Японы сумогийн холбоо гадаадын бөхчүүдийг бага авна гэсэн шийдвэр гаргасан гэх боллоо. Энэ үнэн үү?

-Сонин хэвлэлд тэгж мэдээлсэн байсан. Үнэний талтай байхыг үгүйсгэхгүй. Гэвч өөрсдөө саваа бэлтгэчихээд саваа дүүрмэгц нь асгаж болохгүй л байх л даа.

-Одоо та бэлтгэл сургуулилт хийж байгаа юу?

-Мэдээж барилдааны бэлтгэл бол хийгээгүй. Гэхдээ биеэ сэргээх дасгалыг бол орхиогүй. Цаашдаа жингээ хасах бодолтой байна. Би гуравдугаар 18-нд Япон руу буцна. Буцаж байгаа гол шалтгаан маань зодог тайлах ёслолдоо бэлтгэх юм. Зодог тайлах ёслолыг маань нэлээд өргөн хэмжээнд зохион байгуулна. Миний сүүлчийн ёсолгоог хүсэн хүлээж байгаа фенүүд олон байна. Зар сурталчилгааны ажил ч их бий. Тиймээс яаруу буцаж байна. Гэвч удахгүй буцаад ирнэ ээ.

-Та өөрийн нэр дээр сумогийн дэвжээ нээж болохгүй юу, Японд?

-Тэгж болохгүй. Учир нь сумогийн дэвжээг Японы харъяат иргэн л нээх эрхтэй байдаг. Хэрэв би Японы иргэн байсан бол шууд л зөвшөөрнө. Иргэншлээсээ шалтгаалаад ийм боломж байхгүй.

-Таны эзгүйд танай Такасаго дэвжээг одоо хэн ахалж байгаа вэ?

- Асасекирюv Б.Дашням маань манай дэвжээг ахалж байгаа. Саяхан наашаа ирэхийн өмнө уулзсан. Асасекирюү бол Японд хамтдаа хөл тавьж байсан сайн анд минь билээ. Б.Дашнямдаа найдаж, барилдааныг нь харж байгаа.

-Таны хүү алсдаа сумод барилдъя гэвэл та зөвшөөрөх үү?

-Хүний хүсэл мөрөөдлийг хязгаарлана гэдэг сайн зүйл биш. Бөхийн спорт хүнд бэрх,тэр дундаа сумогийн босго өндөр. Гэвч хүү маань зүтгэвэл би хорьж чадахгүй.


Д.Цээпилмаа

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Asashoryu

Postby erka2 » Thu Mar 11, 2010 8:56 pm

Энэ дагаад явж байгаа 3 нь ямар эргүү хэд вэ?Өөрсдийгөө мэдрэх болоогүй юм байхдаа. Олимп дэлхийн аваргууд шүү дээ.Будааны хүүхдүүд шиг ямар **н** харагдаж байнаа.Давгаа сумогийн л аварга энэ хэд маань юу билээ дээ.
Дээх нь Давгаа Бөхийн өргөөнд Азаа арслан бүр ахынхаа дээр суусан харагдаж байсан.Монгол бөхийн аварга бол бөхийн өргөөндөө Монголдоо аварга нь биш үү
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Asashoryu

Postby erka2 » Thu Mar 11, 2010 9:24 pm

"Асашёрюү бол хэдэн жилдээ сүмог манлайлаад аварга гэдэг цолыг аваад явна" гэдгийг мэдэж байсан тул түүнд аварга цолоо маш хурдан өгсөн. Харин тэр тооцоо нь Баянмөнх аваргын тооцоо шиг дутуу тооцоо болж хувирсан нь өнөөдрийн "гайг" дагуулаад байна. Баянмөнх аварга нэгэн цагт (1988 онд) барилдааны эв дүү муутай бярнаас цаашгүй тул олон түрүүлэхгүй гэж тооцон Бат-Эрдэнэ аваргыг дэмжин улсад түрүүлэх замыг нь засаж байсан байх. Урд жил нь үзүүрт даван түрүлж байсан Цэрэнтогтох аваргыг амлалгүйгээр... Гэвч барилдаан муутай ч бяраар ааглан багалж хэвтэж, 4 5 цаг ч хамаагүй барилдаан сунжруулан түрүүлсээр Бат-Эрдэнэ аварга Баянмөнх аваргын олон мянган өрсөлдөгчидтэй олон жилийн турш тэмцэж байж бий болгосон рекорд амжилтыг нь 11 жилийн дараа гэхэд эвдэж дуусгасан.


Энэ Цагаан гэж залуу будаа ч будаа ч гэхээр сахалаа будав гэгчээр Чи яаж ч Баагий аваргыг муу хэлж чадаж байнаа. Чамайг нэрээ ч хэлж мэддэггүй байхад Баагий гэдэг хүн тодорчихоод байсан юмаа.88онд бол их аваргууд яаж дараагийн аваргаа таньдагийн,гаргаж ирдэгийн жишээ байсан болохоос чам шиг бөөс ярьдаг бацааны яриа шиг юм болоогүй л байхгүй юу.

Баагий аваргын тэр үеийн барилдаанийг үзэж байсан уу? бүр 90ээд оны үеийн барилдааныг үздэг үү чи. дээх нь үедээ бол их барилдаан ч байсан даа. яахав 90оны сүүлээр өрсөлдөгчгүй удсан тэгээд Мөнх-Эрдэнэ ч баргын хүн барах хүн байгаагүй шүү.

Чам шиг юмнаас уйддаг хүмүүс 5жилийн дараа л Давгааг юу гэж хэлчихсэн сууж байх болдоо
Миний бодлоор чи 84-85оны л үеийн залуу бололтой тэгэхээр Баагий аваргийн үе дуусах 6 залуугийн үе гарч ирхийг мэдэх л хүн бололтой.

Би чамайг бөх овоо сонирходог залуу гэж мэднэ чи ядахад хуучин үеийхний барилдааний
бичлэгийг үзэж наад үг хэл,бичихээ бодож бай за
2 Мөнх ч 69онд 2.18мин барилдсан гэдэг тэгээд дуусгаж чадаагүй хөөгдөж байсан гэж бод. тэгэхээр барилдаад эцсээ үзсэн бол хэдэн цаг болох уу. Одоо үеийн бүдүүн залуусийг цагаар барилдуулдаггүй бол хэдэн цаг зогсох болдоо тиймээ
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Asashoryu

Postby slo mo jones » Sat Mar 13, 2010 4:29 pm

би спорт мэдээний харъяаллаа сольсон монголчууд гэдэг агуулга сэдэв дээр өөрийнхөө бичсэн нийтлэлийг жаахан засаад дахиад оруулий
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Asashoryu

Postby slo mo jones » Sat Mar 13, 2010 4:33 pm

чи аль нэг газар гадаадад явж байна. нэгэн хүнтэй яриа өрнүүллээ
АЛэкс- чи чинь аль улсынх вэ? гэж асуулаа
-чи -Монгол
АЛэкс- юу?
-яагаав нөгөө сумо бөх чингис ….
АЛэкс-За Чингисийн сонссийн байна юун сумо тэр чинь японых
-манай бөхчүүд -байдийн
АЛэкс-Хэн
.-асаширюу………………………………………….
АЛэкс- асаширюуг сонссийн байна харин бусад нь /ама болон бусад тоотой хэдэн бөхчүүдийг оруулаагүй болно/ япон гэж дуудуулж гардийншдээ
- үгүй ээ уг нь манайх монголых юм байгаан
АЛэкс- тэгээд яахаараа япон болцийн
-Харин монголд амьдрахад хэцүү байна гэнээ тэгээд япон болсн гэсэн
АЛэкс- тэртээ тэргүй японд амьдарч байж япон болох хэрэгтэй юмуу. монгол байлаа гээд бага цалин авдийнмуу
- үгүй ээ уг нь ялгаагүй л дээ
АЛэкс- тэгээд яагаад
- за за хойно очоод хот манайх хотонд очоод хонь манайх болгохын тулд япон болох хэрэгтэй байсан байх.
АЛэкс- Аан үндсэндээ илүү эрх мэдэлд хүрэхийг хүссийн бизпээ
- заза тиймээ тийм өөрөөр хэлбэл япон хүргэн болж болж өгвөл дэвжээ өвлөх гэсийн байгааз
АЛэкс- тэр цуглуулсан мөнгөөрөө уг нь монголд амьдархад хангалттай биздээ
- хангалттайгаар барах уу даа
АЛэкс- за за юм үзсэн хүн үзсэн юмандаа шуналтаж байгаа юм байна
- за тийм гэхүүдээ
АЛэкс- тэгээд япон чинь жижигхэн нутагтай арлын орон шүүдээ насны бөгсөнд яах юм болдоо ясаа тавина гээд монголд очих гээд байхын болуу?
-Битий ху* гэнэ. тэр монголын төлөө юу хийсэн болоод тэнд ясаа тавина гэж. монголд төрөөгүй юм шиг энд амьдрал таалагдахгүй байна гэж орхиж голж гарчаад эргэж ирэх нүүр байна гэжүү?
АЛэкс-За яахав дээ тэд нар чинь ядаж олсон мөнгөөрөө монголдоо юм хийж тэр бүтэхгүй байгаа болохгүй амьдрал зэргийг өөдөн татдын байгаазпээ
- Ёстой үгүй
АЛэкс- ӨӨ тэд нар чинь ёстой новш байнадаа тэр ясын тавих гээд очвол цөм цохиж унагаагаад монголыг орхиод явсан шиг нь ясын буцаагаад далай руу нь шид адаглаад дайн болоход монголын байнгын дуудагдах цэрэг эрс хамаарахгүй шүү дээ харин тагдгар японы нэг бууг чирцэн төрсөн нутаг ахан дүүсрүүгээ бууны ам шагайж явах юм байгааз
- тиймээ хө чамайг олгосонд таатай байна.
АЛэкс- чи дахиж хүмүүстэй уулзаж өөрийнгөө монголоос ирсэн гэж танилцуулахдаа сумо гээд хэрэггүй байхаа хэрвээ сумо гэх байсан бол асаширюугийн үед л хэлж байсан бол болоо харин тэрний оронд хэзээд үндэсэрхэг байсан чингис хаанаараа л монголоо тодотгож ярьж бай. тэгвэл чамайг хүмүүс илүү үнэлэх ч юм билүү
- тэгнээ хө
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Asashoryu

Postby 123456789 » Sat Mar 27, 2010 12:48 pm

одоо хакухо ийн эрин ихэллээ ойрин хэдэн жилдээ босоо бөх шуу
ENERGY NEVER DIES
User avatar
123456789
 
Posts: 213
Joined: Tue Mar 02, 2010 7:40 pm
Location: Top OF the Success

Re: Asashoryu

Postby sound of CFC » Wed Mar 31, 2010 8:57 pm

footgoool wrote:Одоо би өглөөний хөх луу хэмээн орчуулах Асашорю гэж хүнийг танихгүй, Давгадорж хэмээх Монгол эр, Монгол Улсын ... Долгорсүрэнгийн Давгадорж хэмээн цоллуулах Монгол бөхийг хүлээнэ. Илүү бахдалтай бус гэж үү...
Монгол бөхчүүд юугаар дутуу гэж...
Гагцхүү орчин нөхцлөөр л дутуу биз.
Монгол бөх юугаар дутуу гэж...
Гагцхүү хөрөнгө мөнгөөр л дутуу биз.

Тиймээ. Хүлээнэ
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Re: Asashoryu

Postby bet20 » Thu Apr 01, 2010 3:34 pm

Хакүхо боломжоо сайн ашиглавал Аса-гаас илүү гарахад гайхах зүйл одоогоор алга.
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Re: Asashoryu

Postby Батгэрэл » Thu Apr 01, 2010 4:14 pm

Таван цагариг дээр ээлжит 04.01-ний сюрпризээ бичжээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Asashoryu

Postby bet20 » Thu Apr 01, 2010 6:39 pm

Харин тийм байна лээ хэхэ. Энэ байна.

Их аварга АСАШЁОРЮV дахин барилдана
Єчигдєр Японы сvмогийн холбооны Банцvкэгийн зєвлєл хуралдлаа. Башё єндєрлєсний дараагийн долоо
хоногийн лхагва гаригт энэ зєвлєлийнхєн цуглан, дараагийн тэмцээнд жюvрёо зиндаанд дэвшин барилдах бєхчvvдийн нэрийг зарлаж, озэки, ёкозvна цолны болзол сонсон хvч vзсэн сvмочдын амжилтыг дvгнэдэг уламжлалтай билээ.

Энэ удаагийн хурлаас Харv башёд 14 ялсан Барvтод озэки цол олгох асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр арслан цолыг нь хvртээв. Гэхдээ энэ єдрийн хурлын vеэр зєвлєлийн гишvvдийн хэлэлцсэн гол асуудал нь уламжлалт сэдэв биш, нэгдvгээр сарын тэмцээний дараа зодог тайлсан ёкозvна Асашёорюvгийн тухай байв. Ялихгvй зvйлээр шалтаглан их аваргад шахалт vзvvлсээр тvvнийг зодог тайлахаас аргагvй байдалд хvргэсэн Японы сvмогийн холбооныхон Осакагийн тэмцээний vеэр ямар чухал хvнээ алдсанаа ойлгосон уу, Асашёорюvг дахин барилдуулах боломж хэр байгааг судалж эхэлсэн байна.

Улмаар єчигдрийн хуралдаанаар vvнийг хэлэлцэж, их аварга єєрєє зєвшєєрвєл их сvмод дахин барилдуулах нь зvйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Амнаасаа унагах бараг хоёр vг тутмын нэг нь ёс жаяг, уламжлал гэж байдаг Японы сvмогийн холбооны удирдлагууд Харv башёгийн vеэр ордон дахь нэрийн барааны дэлгvvрvvдийнх нь орлого бууран, кэншё гаргах ивээн тэтгэгч нь ховордож, єєрсдєє ханхай хоосон ордонд дагжин суун байж л ёкозvна Асашёорюv тэдэнд ямар хэрэгтэй хvн бэ гэдгийг ойлгосон бололтой. Ийм дvр зураг Д.Дагвадорж аваргыг хоёр башёд барилдах эрхээ хасуулж, дараа нь гурван тэмцээнд дараалан єнжихєд харагдаж байсан бєгєєд Холбооны санхvv тvvнээс шууд хамааралтай гэдэг нь ийнхvv дахин батлагдсан юм. Энэ бvхний эцэст Сvмогийн холбооныхон аваргын Монголдоо хєлбємбєг тоглосон нь дэвэргээд байх асуу дал биш байсныг, кэншёг зvvн гараар авах нь шvvмжлэх зvйл биш гэдгийг, єрсєлд єгчєєсєє илт илvvгээ харуулан аархдаг нь зvй ёсных болохыг хvлээн зєвшєєрчээ. Японы сvмогийн холбоо их аваргыг дахин барилдахыг нэгэнт зєвшєєрсєн тул бид аатай, омогтой аваргыгаа дэвжээн дээр дахин харах боломж бvрдэж байна.

Гагцхvv ёкозvна Д.Дагвадорж єєрєє ямар шийдвэр гаргахыг хvлээх л vлдлээ. Аварга тавдугаар сарын тэмцээний банцvкэг зарлах дєрєвдvгээр сарын 26-ны єдрєєс ємнє зєвшєєрсєн бичгээ хvргvvлбэл Нацv башёгоос эхлэн барилдах боломжтой аж. Ёкозvна Д.Дагвадоржоос Сvмогийн холбооны шийдвэрийг хэрхэн хvлээн авч буйг нь сонирхохоор холбогдох гэсэн авч єчигдрийн хуралтай холбоотойгоор Японыг зорьсон байлаа.
Хэрвээ энэ мэдээлэл vнэн байгаад их аварга маань сvмогийн дэвжээнд дахин барилдвал монгол тvмэн ихэд баярлах биз ээ. Гэхдээ энэ бол “Таван цагараг”-ийнхны жилдээ ганц удаа уншигчдадаа барьдаг сюрприз байлаа. Уншигч та бvхэнд IV.1-ний мэндийг хvргэе!
Хаашаа явахаа мэддэг хүнд бурхан хүртэл зам тавьж өгдөг.
User avatar
bet20
 
Posts: 329
Joined: Wed Dec 14, 2005 3:51 pm
Location: Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёно.

Re: Asashoryu

Postby Nok » Sat Apr 03, 2010 1:39 pm

Таван цагаригийн хогнууд хүнийг хуурахдаа баярлуулан гомдоосноос, гомдоон баярлуулсан нь дээр гэдгийг мэддэггүй юм байхдаа новш гэж 8+)

Энийг бичсэн гар бол хүнд өвчтэй хүнийг "өвчин чинь эдгэчиж гэснээ 4 сарын 1" гэж мэдэх хүн байна
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest