Асашёорюү зодог тайллаа...

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Sun Apr 04, 2010 12:34 pm

Барилдахгүй гэсэн шүү дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Fri Jun 04, 2010 2:42 am

Аварга сая Лондонгоор ирээд явжээ.

http://tsahimurtuu.mn/24tsag/2010/05/30/1819
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Tue Jun 08, 2010 6:43 pm

Японы Статистикийн төв агентлагаас явуулсан санал асуулгаар ёкозүна Асашёорюүгийн зодог тайлсан үйл явдал сүмог улам сонирхох хэмжээнд хүргэснийг тогтоосон гэнэ. Санал асуулгад оролцогчдын 19.1 хувь нь үндэсний бөхөө хамгийн ихээр шимтэж үздэг гэж өчжээ.

Харин хөлбөмбөгийн спортыг 17.8 хувь нь илүүд үзсэн байна. Сүүлийн найман жилийн турш Япончууд хөлбөмбөгийг сүмогоос илүү гэж үзэхгүй байсан юм. Хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн багаа тааруу байгаа тухай хийсэн мэдээлэл үүнд нөлөөлсөн байж болох ч ёкозүна Асашёорюүгийн зодог тайлсан шуугиан, мэргэжлийн сүмогийн холбооны шинэчлэлийн төлөөх Таканоханагийн шинэчлэл зэрэг нь сүмог эргэж сонирхоход хүргэсэн аж.

Мөн Япончуудын үндэсний бөхөө гэх үзэл нь дахин сэргэсэн ч гэж дүгнэж болох гэнэ. Харин наран улсынхны хамгийн хайртай спортоор бейсбол дахин нэрлэгджээ. 1996 оноос хойш бейсбол дугаар нэг спорт нь болсон бөгөөд энэ жил Япончуудын 50 гаруй хувьд бейсболд илүү элэгтэйгээ илэрхийлжээ.

Харин сүмочдын дунд ёкозүна Хакухо гурав дахь жилдээ хамгийн олон дэмжигчтэй бөхөөр тодорсон байна. Ж.Мөнхбат аваргын бага хүүг сүмо сонирхогчдын 31.2 хувь нь дэмждэг. Харин Эстоний цайлган инээмсэглэлтэй, үлэмж биет Барутог 18.4 хувь нь дэмжиж байгаа юм байна.

Түүний дараагаар озэки Кайо /16.9/, Такамисакари /13.2/, Котоошюү /8.1/, Котомицүки, Харумафүжи /хоёул 5.6/, Кисэносато /4/, Гойэдо /2.3/, Миябияма Аминишики /1.4/ нар жагсчээ.

Р.Гэгээ

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Nok » Wed Jun 30, 2010 7:42 am

Чуугий wrote:Японы Статистикийн төв агентлагаас явуулсан санал асуулгаар ёкозүна Асашёорюүгийн зодог тайлсан үйл явдал сүмог улам сонирхох хэмжээнд хүргэснийг тогтоосон гэнэ. Санал асуулгад оролцогчдын 19.1 хувь нь үндэсний бөхөө хамгийн ихээр шимтэж үздэг гэж өчжээ.

Харин хөлбөмбөгийн спортыг 17.8 хувь нь илүүд үзсэн байна. Сүүлийн найман жилийн турш Япончууд хөлбөмбөгийг сүмогоос илүү гэж үзэхгүй байсан юм. Хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн багаа тааруу байгаа тухай хийсэн мэдээлэл үүнд нөлөөлсөн байж болох ч ёкозүна Асашёорюүгийн зодог тайлсан шуугиан, мэргэжлийн сүмогийн холбооны шинэчлэлийн төлөөх Таканоханагийн шинэчлэл зэрэг нь сүмог эргэж сонирхоход хүргэсэн аж.

Мөн Япончуудын үндэсний бөхөө гэх үзэл нь дахин сэргэсэн ч гэж дүгнэж болох гэнэ. Харин наран улсынхны хамгийн хайртай спортоор бейсбол дахин нэрлэгджээ. 1996 оноос хойш бейсбол дугаар нэг спорт нь болсон бөгөөд энэ жил Япончуудын 50 гаруй хувьд бейсболд илүү элэгтэйгээ илэрхийлжээ.


Наад судалгаагаан хийхдээ санал өгөгчдийн нас хүйсний бүтэцээр нь ангилсан эсэх нь сонирхолтой байна. 13-20 насны банди нарын дунд өдий дайны сонирхол байхгуй бол 23-аас дээш насны эрчүүд ч, эсвэл эм хүйстэй бүгд 100% сонирхоод ч энэ спорт хөгжих нь юү л бол. :D Барилдах бөх нь үгүй байхад 1000 үзэгч ч байгаад юү болох билээ дээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby LS_FCB » Mon Aug 02, 2010 1:16 pm

шал утгагүй болсоон энэ спорт.
Дээд хурдаар
User avatar
LS_FCB
Fantasy NBA All-Stars MVP
 
Posts: 1309
Joined: Sun May 10, 2009 11:11 pm
Location: Уурхайн гүнд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Ricardokaka » Tue Aug 10, 2010 12:23 pm

сумог үзэх хүн олдох болвуудаа
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Mike Bibby » Sat Sep 04, 2010 5:11 pm

АСА-г энэ СУМО-д дахин харахгүй гэхээр урам хугардаг болсон шүү. Түүнээс хойш сумог нээх тогтмол үзэхээс ч байж. Уул нь байнга үздэг байлаа гэж.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Yabraa » Sat Sep 18, 2010 4:17 pm

Аса дахиж барилдаж эхэллээ, бүр лааж байна, зодог тайлахаасаа өмнө барилдвал буцаад сумодоо ордог гэнэ, Төрсөн өдрөөр минь болох зодог тайлах ёслол ч болохгүй болох нь дээ гэж баярлаж зүүдэллээ :sad::
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby oxgetr » Sat Sep 18, 2010 5:20 pm

ёоо гайхлаа шд
scoreport.mn
User avatar
oxgetr
Интернационалиста
 
Posts: 971
Joined: Mon Nov 10, 2008 9:04 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Mon Oct 04, 2010 9:35 am

Өчигдөр ёслол нь болсон.360 гаруй хүн түүний үсэнд хүрсэн гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Аагий » Mon Oct 04, 2010 9:36 am

Image

Асашёорюү сүмогийн дэвжээнд сүүлчийн удаа нулимс унагав

Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр Токио хотын "Рёгокү Кокукиган" ордны сүмогийн дэвжээнд сүүлийн удаа гарахдаа жаал хүү шиг нулимсаа арчин суув.

Мэргэжлийн сүмогийн түүхэнд зодог тайлах ёслолын үеэр нулимс унагаагүй бөх нэгээхэн ч үгүй. Бүгд л энгэртээ нулимсаа арчих алчуур зэхэн дэвжээндээ сүүлийн удаа гарсаар ирсэн.

Аварга ч энэ хуулийг зөрчсөнгүй. "Агуу Монгол" хэмээн нэрлэгдэж, мэргэжлийн сүмогийн түүхэнд гайхалтай дээд амжилтуудыг дараалан тогтоосон даяараа бахархдаг. Тэр хэзээ ч сэтгэл хөдлөлөө барьж, самурайн ёсыг дагахыг хүсээгүй, сүүлийн удаа 4.55 метрийн голчтой дэвжээнд гарахдаа ч мөн өөрийнхөөрөө л байв.

Анх арлын оронд очиж, xaтуу дэглэм дор харийн бөхчүүдийн дунд бэлтгэл хийж эхлэхдээ Асашёорюү эх нутгийнхаа зүг xaран, ээжийгээ санагалзан сэмхэн нулимсаа арчих үе байсныг дурссан байдаг.

Харин дараа нь Японы эзэн хааны цомыг анх хүртэхдээ, хүчтэй өрсөлдөгч Котоошюүтэй нэмэлт барилдаан хийж түрүүлэхдээ, хөлбөмбөг тоглосныхоо төлөө хоёр башё барилдах эрхээ хасуулсан ч эргэж ирмэгцээ түрүүлж чадсандаа, хамгийн сүүлд зодог тайлах мэдэгдлээ хийх үедээ нулимс унагахыг нь бид харсан.

Бусад үед тэр яг л талын хөх чоно шиг байдаг. Чухал барилдааныхаа өмнө гуяа хоёр алгадан өөрийгөө ирлэж, мөн өөрийгөө хүчтэй ташуурдах мэт мавашигаа чанга алгаддаг нь аргагүй л Монгол хүн гэдгийг нь илтгэдэг.

Францын ерөнхийлөгч асан Жак Ширак түүний эр зориг, уран дайчин барилдааныг бишрэхдээ албан өрөөндөө Асашёорюүгийн хөрөг зургийг өлгөж, түүнээсээ эрч хүч авдаг гэдгээ нуугаагүй. Мөн Японы ерөнхий сайд асан Коизүми нэг жил ийн зургаан башёд дараалан түрүүлсэн түүхэн амжилтыг нь хүндэтгэн өөрийн биеэр цомоо гардуулж байсан билээ.

Түүнээс өмнө Монгол залуус сүмогийн дэвжээнд барилдаж, чамгүй амжилт үзүүлж байсан ч Асашёорюү шиг түрүүлэх хэмжээнд хүрч, дэлхий даяар "Монгол" гэж бардам хашгирсан нь үгүй билээ.

Түүний зодог тайлах ёслолд 500 гаруй зочин уригдаж, Ёкозүнагийн үсэнд хүрлээ.

Хамгийн сүүлд түүний багш Такасаго ояката үсийг нь хайчилсан. Уул шиг эрсийг төвөггүйхэн шидчихдэг аварга маань жаахан хүү шиг нулимсаа арчиж үзэгдсэн.

Түүний ялалт, амжилт бүхэн бидэнд бахархал өгч, эр зориг хайрласан билээ.

"Агуу Монгол" хэмээх Асашёорюү зодгоо тайлж, сүмог орхилоо. Гэхдээ түүний тухай домог оноос он дамжин яригдсаар байх болно.

Р.Гэгээ

www.gogo.mn
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Mon Oct 04, 2010 9:41 am

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Mon Oct 04, 2010 3:11 pm

Image

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Хашка » Mon Oct 04, 2010 4:13 pm

Энэ хоёр аваргын зураг их гоё байна. Хакүхо шаргал мавашигаа өмсчихсөн. Асагаас өөр хүн өрсөлдөж амжихгүй шүү гэж байгаам шиг. Огшиж байна :mongol:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby crusader » Mon Oct 04, 2010 9:20 pm

:sad::
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Г.Баяраа » Mon Oct 04, 2010 9:28 pm

Воо халимаг үстэй царайлаг харагдаж байн шүү
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Saiza » Mon Oct 04, 2010 10:06 pm

Царайлаг нь ч юу юм бээ.. Дажгүй л бна шт..
царайлагийг нь Баяраа мань 2 дүгнэхгүй бхаа...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Г.Баяраа » Mon Oct 04, 2010 10:24 pm

хаха за тиймээ тин
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Tue Oct 05, 2010 1:27 am

Эндээс зураг сонирхоорой. http://www.flickr.com/photos/dailynan/s ... 66/detail/
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Tomroo_Kop » Tue Oct 05, 2010 2:02 am

Энэ сэдвийн нэрнийх нь өмнө ногоон смайл байгаад байхаар нэг л сонин харагдах юм...Админ модууд нь янзалж болдоггүй юм уу
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Nok » Tue Oct 05, 2010 2:10 pm

Дохио-ири хийж байгааг нь хархад аврага жин хасагдаагүй харин ч нэлээд өөхөлсөн харагдна лээ. Цааш цаашдын амьдрал нэгэнт сүмотой холбоогүйгээс хойш одооноос жингээ хасвал биед нь хэрэгтэйдээ. 110-120 кг хүртэл хасагдчихсан байхад аврага маань сайхан болно доо.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Чуугий » Tue Oct 05, 2010 7:02 pm

User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Saiza » Fri Oct 08, 2010 1:18 am

Асашёорюv “Спорт экспресс” сонины сэтгvvлч Денис Исаевт ярилцлага єгсєн байна. Тэрээр сvмогийн дэвжээнд ахин гарахгvй гэдгээ тодотгон илэн далангvй ярилцжээ.

Москвад Японы сvмогийн их аварга анх удаа зочилсон нь Асашёорюv гэнэ. Єнгєрсєн сард Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах чєлєєт бєхийн тэмцээний vеэр Асашёорюv “Спорт экспресс” сонины сэтгvvлч Денис Исаевт ярилцлага єгсєн байна. Тэрээр сvмогийн дэвжээнд ахин гарахгvй гэдгээ тодотгон илэн далангvй ярилцжээ.

Хоёрдугаар сард та сvмогийн ертєнц дэх баатрын карьертаа цэг тавьснаа албан ёсоор зарласан.Тэгэхээр таныг одоо хэрхэн дуудах билээ?
-Ємнєх шигээ л Ёкозvна гэж дууд л даа. Би чинь ингэж дуудуулах эрхтэй хvн шvv дээ.

-Ёкозvна та чєлєєт бєхийн дэлхийн аваргын тэмцээн vзэхээр Москвад ирээ юу?
-Тийм ээ. Монголын бєхийн холбооны хvндэт ерєнхийлєгчийн хувиар ирсэн. 2008 оны Бээжингийн олимпоос манай жvдоч Монголын хувьд анхны алтан медаль авсан шvv дээ. Тэгэхээр одоо миний мєрєєдєл бол Монголоос чєлєєт бєхийн олимпын аварга тєрvvлэх. Миний гурван ах бєх барилддаг. Тэдний нэг Сумъяабазар чєлєєт бєхийн Азийн аварга, Атлант, Сиднейн олимпод оролцож байсан.

-Та Японы сvмогийн ерєнцєд зодог тайлж байхдаа жvдогийн ємсгєлтэй олимпын дэмжээнд гарч магадгvй гэж байсан. Учир нь, та хvvхэд байхдаа жvдогоор тун амжилттай хичээллэж байсан байх аа?
-Одоо жvдо миний хувьд сонирхолтой биш байна. Яагаад гэвэл энэ тєрєлд бид олимпын аваргатай болчихлоо. Тэгэхээр миний мєрєєдєл єєрчлєгдсєн шvv. Би чєлєєт бєхийн залуу тамирчдаа байнга дэмжиж байхаар шийдсэн.

- Тэгвэл сvмо?
-Сvмод би одоо ч гэсэн хайртай. Гэхдээ vнэнийг хэлэхэд миний хувьд сvмо єнгєрсєн амьдрал минь.

-Та мэргэжлийн сvмод амьдралынхаа 10 гаруй жилийг єнгєрvvлжээ. Таны бодлоор Японы мэргэжлийн сvмо аль зуунд яваа вэ?
- Мэргэжлийн сvмо гэдэг гайхалтай спорт. Японы эртний vндэсний бєх, сайхан ёс заншил. Би жирийн япон хvн шиг нэгэн. Гэхдээ єєр улсад тєрсєн. Эхлээд сvмогийн талаар мэддэггvй байлаа. Японд очоод би сурахыг, тэр бvхнийг мэдэхийг, тvvн дотор амьдрахыг хvссэн. Намайг энэ спортод сургаасай гэж хvссэн. Японы бvх л зvйл эхлээд миний хувьд сонин байлаа. Одоо би энэ улсад чин сэтгэлээсээ хайртай. Миний хувьд олон зvйлийг бий болгосон орон шvv дээ. Японы ард тvмэн гайхалтай сайхан, ухаантай, авьяастай.

-Гэхдээ та энэ улсад энэ спортоор хичээллэснээр янз бvрийн асуудалтай тулгарч байсан биз дээ?
-Тэгэлгvй яахав. Япончууд чинь яг л та нар шиг vндэстнээрээ бахархдаг. Хэрвээ танай vндэсний спортод Монгол Асашёорюv орж ирээд хамгийн дээд зиндааг нь эзлээд хамгийн том цолыг нь хvртвэл хvн бvрт таалагдахгvй биз. Лав л манай vндэсний бєхєд орос эр аварга болбол чулуу нvvлгэнэ дээ. Гэтэл япончууд илvv тэвчээртэй бас “бусдыг хvлээн зєвшєєрдєг” ард тvмэн юм шvv. Би япончуудын хамгийн хvндтэй, хайртай бєх Кайотой анх барилдахад танхим зєвхєн тvvнийг дэмжиж байлаа. Тэр vед танхим дотроос би намайг дэмжин хашгирч байгаа ганц монгол эрийг олж харсан.Тvvнээс би зуу, бvvр мянга, хэдэн арван мянган “дайснаа” ялах эрч хvч авсан гээд бод доо.

-Та сvмод энэ байгаа амжилтаасаа ч ихийг олж авч чадах байсан гэж боддоггvй гэж vv. Таны бvх тєлєвлєгєє мєрєєдєл биелсэн vv?
-Vгvй ээ, бvх мєрєєдлєє биелvvлж чадаагvй. Гэхдээ юунд ч харамсдаггvй. Би намайг дэмжиж байсан япон хvн бvрт, дэвжээнийхээ багшид, тvvний гэргийд, єєрийнхєє эхнэрт, vсчиндээ, нэг дэвжээний дvv нартаа маш их талархаж байна. Хvн ямар ч дэмжлэггvй ганцаараа амжилтад хvрч чадахгvй. Хэдийгээр мэргэжлийн сvмод єєрийнхєє бvх мєрєєдлийг биелvvлж чадаагvй ч одоо энэ хvрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байгаа. Мэдээж ирээдvйн амьдралд минь мєрєєдєл, хийх ажил vлдэх ёстой биз дээ.

-Та ирээдvйнхээ тєлєвлєгєєний талаар нууц биш бол хуваалцаач?
- Одоо хvмvvнлэгийн vйл хэрэгт илvvтэй єєрийгєє зориулахаар шийдсэн. Хvvхдvvдэд тус дэм болмоор байна. Би хvvхдийн эмнэлэгт хэрэгтэй тоног тєхєєрємж худалдаж авч байгаа. Учир нь, хvнд хамгийн чухал зvйл бол эрvvл мэнд. Зєвхєн Монголд гэлтгvй єєр олон оронд хvмvvнлэгийн ажил хийхийг зорьж байна.Москвад ирэхийнхээ ємнє Монголын єнчин хvvхдийн асрамжийн газарт єєрийн биеэр очиж бэлэг гардуулсан. Бас Японы зарим компанитай холбож єглєє. Ёкозvна цол авсныхаа дараахан Асашёорюv сангаа байгуулсан. Хvvхдийн эмнэлгийн барилга, хорт хавдартай хvvхдvvдийн эмчилгээнд хєрєнгє оруулсан. Мєн тvргэн тусламжийн машин бэлэглэсэн, ядуу айлын хvvхдийг суралцахад туслах зорилгоор тэтгэлэг олгож эхлээд байна. Одоо єєрийнхєє vйл ажиллагааг жаахан єргєн цар хvрээг хамардаг болгох зорилгоор Орос, Хятад, Япон болоод бусад орны хvvхдvvдэд туслахаар тєлєвлєєд байгаа.

Ямар ч агуу хvн байсан хvvхэдтэй тоглохоос татгалзахгvй

-Та Орост ер нь ямар vйл ажиллагаа эрхлэх зорилготой ирээд байна даа?
-Би Монгол Орос, Япон хvvхдvvдийн нєхєрлєлийн гvvр байхыг хvсч байна. Чєлєєт бєх, жvдо, бокс, бейсболоор тэд єрсєлдєж, нєхєрлєхєд нь туслах болно.

-Сvмо бас байна. Тийм vv?
-Оросоос жинхэнэ цахиур хагалах сvмочийг олж, мэргэжлийн сvмод хєл тавихад нь тусална. Энэ бол миний хамгийн чухал мєрєєдєл шvv. Орос орон бол баатруудаараа алдартай гэдгийг би мэднэ. Энэ сайхан нутагт Александр Карелин, Иван Ярыгин тєрсєн шvv дээ.

-Та алдарт хєлбємбєгчдийн гарын vсэгтэй футболк цуглуулдаг гэсэн байх аа?
-Криштиан Роналду, Руни, Рауль, Морьентес, Зидан, Фигу, Кака, Дэвид Бекхэм, Хидетоси Наката нарын гарын vсэгтэй цамц нь надад байгаа. Гэхдээ Кейсуке Хонда, Андрей Аршавин нарын гарын vсгийг авахыг хvсч байна. Андрей бол залуу хvн хэдий ч маш єндєр амжилтад хvрсэн эр. Нээрээ та намайг хєлбємбєгєєс болж шийтгvvлснийг мэдэх vv.

-Харин тийм ээ. Та хоёр барилдаан єнжсєн байх аа, Монголд хєлбємбєг тоглосныхоо тєлєє. Энэ будлианы талаар бvvр асуумаар санагдаад байсан юм аа?
-Яг vнэндээ энэ бол хvмvvнлэгийн тоглолт байсан юм шvv. Будлиан биш. Ямар ч том, агуу хvн байсан хvvхдvvдтэй тоглохоос татгалзахгvй байх л гэж бодож байна.

-Гэвч таныг бэртлээ эмчлvvл гэж Монгол руу явуулсан юм биш vv. Та єєрийгєє ямар нэгэн буруутай зvйл хийсэн гэдгээ хvлээн зєвшєєрєхгvй байгаа хэрэг vv?
- Би ямар ч хэрэг хийгээгvй. Бvр хэрэг байтугай, муу зvйл хийгээгvй шvv. Гэхдээ тэрхvv шийтгэлийг маш тэвчээртэй хvлээн авсан. Ингэснээр би илvv чадалтай болсон шvv.

-Та Сvмогийн холбооны єнєєгийн удирдлагуудын талаар ямар бодолтой байдаг вэ. Саяхан ерєнхийлєгч нь солигдсон байх аа?
-Би бvх зvйл сайн сайхан болоосой л гэж хvсч байна. Гэхдээ энэ талаар надад ярих зvйл алга даа.

-Хэрвээ та энэ холбоог єєрчилж чадах бол хамгийн тvрvvнд юу хийх билээ?
-Би сvмогийн холбоо аваргуудынхаа, тамирчдынхаа vзэл бодлыг сонсч чаддаг болгоно. Сvмо чинь бєхгvй бол оршин тогтнохгvй шvv дээ.

-Японы сvмогийн холбооны шинэчлэлийн талаар их шуугих болж.Ирээдvйнх нь талаар бас удирдлагуудын халаа сэлгээ ч яригдаж байна. Хэрвээ ард тvмнийхээ дунд нэр хvндтэй ояката Таканоханаг сvмогийн холбооны ерєнхийлєгчєєр сонгогдвол дэмжих vv?
-Ерєнхийлєгчийн суудал бол шагнал биш. Хамгийн гол нь ояката єєрийнхєє шавь нарыг хэрхэн сурган хvмvvжvvлж бас хамгаалж чадах вэ гэдэг л чухал.

-Ёкозvна Таканохана таныг Комvсvби, Озэки цолтой байхад хоёр ч удаа эсэргvvцэж байсан. Та тvvнд гомддог уу?
-Vгvй ээ. Хэрвээ бид нэг vед барилдаж байсан бол би тvvнийг ялна гэдэгтээ бvрэн итгэлтэй байдаг. Би агуу аваргуудаас хэнтэй нь уулзахыг хамгийн их мєрєєддєг гээч.

-Хэнтэй тэр билээ?
-Тиенофvжи. Бид хоёрын барилдааны арга барил их тєстэй шvv.

-Тэгэхээр тэр бол таны хувьд хамгийн их хvндэтгэдэг аварга байх нь ээ?
- Тийм ээ. Тvvнтэй эн зэрэгцэх хvн байхгvй гэж боддог.

-Тайхо, Фvтабаямагийн хувьд?
-Тэд бол єєр єєр цаг хугацаанд амьдарч, тэмцэж байсан. Тэгэхээр тэр цаг vеийн тухай яриад нэмэргvй биз дээ.

-Хэрвээ Тиенофvжи та хоёр 10 барилдаан хийвэл хэн нь хэд ялах бол?
-5:5. Гэхдээ би хоёр дараалан ялагдахгvй байх аа. Яагаад ингээд илэн далангvй яриад байгаа вэ гэвэл би чинь єнгєрсєн vеийн аварга болжээ. Хэрвээ ахиад дэвжээнд гарах байсан бол миний энэ яриа хvндлэлгvй болох биз. Гэхдээ Тиенофvжи 26 настайдаа, би 22-тойдоо аварга болж байсан юм шvv. Магадгvй надад давуу тал илvv байж болох юм.

Хакvхог би єєрийнхєє шавь гэж боддог

-Ёкозvна та яаж ийм хvчтэй бас ийм олон ялалтын эзэн болж чадав аа?
-Єєрийнхєє эцэг эх, гэр бvл, эх нутгийнхаа тєлєє ийм амжилтын эзэн болсон. Би эх орноо алдаршуулахыг маш их хvсч байсан. Учир нь, тєрсєн нутаг Монголдоо маш их хайртай. Би єєртєє “Японоос тєрсєн аварга нь байна. Америкаас тєрсєн аварга байна. Би яагаад тэр цолыг авч чадахгvй гэж. Тэднээс юугаараа ч дутуу биш шvv” гэж vргэлж хэлдэг байсан. Миний ялалт бол хэзээ ч ганцхан минийх байгаагvй юм. Миний хувьд аз жаргалтай болгож чадах хэчнээн хvн байна тэр бvхний ємнє єєртєє хариуцлага vvрч байна гэдгээ маш сайн мэдэрдэг. Мєн хэрвээ би замынхаа дунд зогсвол хэчнээн хvн алмайрах билээ. Дэвжээнд гарах бvртээ араас минь агуу эх орон минь vргэлж тvшиж тулж байгааг мэдэрч байлаа.
Орос орныг ч би агуу гэж боддог. Энэ улсаас залуу хvчтэй баатрыг олж, Японы мэргэжлийн сvмод хєл тавиулахыг маш их хvсч байна. Тэр хvн эх орныхоо нэр алдрыг дуурсгаасай. Гэхдээ тэр хvн дотоод ноён нуруутай байх ёстой. Хоёр дахь Асашёорюv танай орноос тєрєєсэй гэж би маш их хvсч байна. Монголоос биш агуу Оросоос тєрєєсэй. Орос гэхээр Сибирийн тухай ярихгvй єнгєрч болохгvй. Цэвэр агаар, хvйтэн євєл, халуун зун гээд л жинхэнэ баатар тєрєх л газар даа.

-Та тийм баатрыг хэдий хугацаанд олох бол оо?
-Мэдэхгvй ээ. Хурдан л бол сайн байна. Сvмо бол “син-ги-тай” буюу сэтгэл-техник, биеийн хvч шvv дээ.

-Хэзээнээс мэргэжлийн сvмод ийм єндєр амжилтад хvрнэ гэж єєртєє зорилго тавьж эхэлсэн бэ?
-Би холын мєрєєдлєєр жигvvрлэж амьдардаг хvн биш. Алхам алхмаар урагшилж амьдрахыг илvvд vздэг. Дэвжээ ахих тусам єєрийнхєє ємнє тавих зорилгоо єндєрсгєж байлаа. Тэгээд л агуу аварга болсон.Єєртєє “Доржоо чи яах єглєє болгон ингэж хєлсєє урсган тамираа барж, сvмогийн хvнд дасгалуудыг хийгээд байгаа юм бэ. Vvний ачаар л дэвжээн дээр хэдхэн секундын дотор єрсєлдєгчєє ялах хvч тэнхээг олж авна шvv дээ” гэж хэлдэг байсан. Би бол тєгс тєгєлдєр хvн биш. Байгаль надад бvгдийг єгєєгvй шvv дээ. Би 148 кг жинтэй, 184 см єндєртэй. Энэ бол макvшигийн ихэнх бєхчvvдийн дундаж жин. Єєрийгєє хамгийн бяртай нь гэж хэзээ ч боддоггvй. Єглєє бvр сэрээд толины ємнє зогсоод” Болоогvй л байна даа. Энд бас эндээ ч булчингийн хvчээ хуримтлуулах хэрэгтэй байна” гэж боддог. Би хэзээ ч єєрийгєє агуу их аварга гэж боддоггvй байсан. Хэрвээ єєрийнхєє амжилтад сэтгэл ханачихсан бол ийм агуу их Монгол болж чадахгvй байсан. Цаг мєч бvрт єєрийгєє шахаж шаардаж байсан. Намайг дэвжээн дээр их сvртэй царайтай гарч ирдгийг мэдэж байгаа биз дээ. Тэр чинь ердєє жvжиглэл биш, дотроо би бол vнэхээр “шатаж” байдаг юм. Та радиаторыг мэднэ биз дээ. Бvх хvч чадлаараа ажиллавал орчноо тэр дор нь дулаацуулдаг. Гэтэл унтраачихвал ямар болох вэ. Би яг л тvvнтэй адил байсан юм шvv.

-Танд янз бvрийн л єрсєлдєгч байлаа. Гэхдээ тэднээс хэнийг нь илvv хvндэлдэг байсан бэ?
- /Удаан бодов/ Би энэ тухай бодож байгаагvй юм байна шvv. Надад єндєр цолтнуудтай барилдахаас илvv доод зиндааныхантайгаа барилдах хэцvv байсан гэвэл та итгэх vv. Жишээ нь, Аминишики.

-Аминишикигээс єєр хvндэлдэг бєх байхгvй гэж vv?
-Vгvй ээ. Аминишики бол сайн бєх. Гэхдээ сvмогоос би Тиенофvжигээс єєр хvн оноож хэлж чадахгvй байна. Хvндэлдэг хvн гэвэл зєндєє л дєє.

-Хакvхогийн тухайд?
-Тvvний хувьд би єєрийнхєє шавь л гэж боддог. Тэр бол Монголын vндэсний бєхийн их аваргын хvv. Хакvхогийн хувьд аз дайрсан гэж хэлж болно. Цагаан шонхорт єнєєдєр ямар ч єрсєлдєгч алга. Би монгол хvнийхээ хувьд тvvнд амжилт хvсч, єєрийнхєє мєрєєдлийг биелvvлэхийг ерєєе. Бидний хооронд хэзээ ч дэвэргэн vг байх ёсгvй. Хакvхо, Харvмафvжи нарыг би сургасан гэж хэлэхэд буруудахгvй . Нутаг нэгтнvvд маань сандамэгийн дєрєв дэх шатанд байхад нь би “ Хэрвээ та нар Монголынхоо, эцэг эх гэр бvлийнхээ, бас сvмогийн холбооны тєлєє” гээд хичээвэл єндєр цолонд хvрэх боломж бий гэдгийг хэлж байсан. Хакvко маш олон амжилтад хvрч чадсан, гэхдээ миний хэмжээнд хvртлээ бас зай байна аа.

-Тэгвэл та цаашид хэнийг дэмжиж байна вэ?
-Озэки Барvтог. Энэ эстони эр сайн залуу шvv. Европын Озэки Котоошюvгээс ч илvv чадалтай. Тvvнд Асашёорюvгийн дайчин чанарын гуравны нэг нь бий гэж боддог. Агуу Ёкозvна болно гэдэгт нь итгэлтэй байдаг шvv. Гэхдээ их зєєлєн араншинтай учраас жаахан сэтгэлзvйн бэлтгэл хэрэгтэй. Тиймээс тvvнд битгий зогс ,vргэлж дээш тэмvvл гэж зєвлєх байна даа.

-Хакvхо таны амжилтыг эвдээсэй гэж хvсдэг vv?
-Яагаад болохгvй гэж. Хэрвээ тvvнд тийм хvсэл мєрєєдєл байгаа бол. Би ч гэсэн ємнєх аваргуудынхаа амжилтыг эвдэж байсан шvv дээ.

-Таныг орос дуунд дуртай гэж сонссон?
-Хvvхэд байхын л Алла Пугачёваг сонсдог байдаа. Бас Виктор Цойн дуунд их дуртай. /Дуулж vзvvлэв/

-Та ер нь оросоор бага зэрэг ярьдаг юм аа даа?
-Улаанбаатарт Сережа гэж орос хvvтэй найзалдаг байлаа. Би ямар ч байсан оросоор мэндчилж чадна. “Здравствуйте! До свидания! Меня зовут Асашёорюv” гээд оросоор тун цєєхєн vг мэднэ дээ.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Miro Klose » Fri Oct 08, 2010 10:24 am

сайхан ярилцлага байна Давгадорж аварга ч сумод шинэчлэл авчирсан шүү.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Асашёорюү зодог тайллаа...

Postby Nomer 10 » Tue Mar 22, 2011 10:51 pm

Хакухог Японы авгай авч байна гэхэд форумд нэг том айхтар маргаан болж билээ. Тэгээд ажаад байхад гадаадад байдгууд нь нэг тал болоод монголд байгаанууд нь нэг тал болоод хуваагдаад байсан. Гадаадад байгаа хүмүүс нь за байз юу гэмээр ч юм амьдралын төлөө илүү их зүтгэдэг гэх ч юм уу ер нь л зав тун багатайгаар өдрийг өнгөрөөдөг, тэр их ажлын хажуугаар амьдрал зохиох гэдэг маш том асуудал. Монгол авгай авий гэхээр сонголт бага, гайгүй гадаадыг авий гэхээр бас хэцүү. Энэ байдлаас болоод Хакухог япон хүүхэнтэй нийллээ гэхэд гадаадад байдаг бид хэд огт дургүйцэхгүй байсан. Хүний эрх гээд л. Тэр бодолтойгоо саяхан болтол эвлэрч явлаа. Тэгсэн саяхан найзуудтайгаа суугаад буу халаад явж байтал яг энэ яриа руу халтираад орчихов. Бид хэд бас 2 хуваагдсан. Тэгсэн бөхөд арай илүү ойр байдаг нэг нь над руу бүр зориуд хандаж байгаад Ээ чи минь дээ, Монголын ямар гайхамшигтай гени харьд одсоныг чи ойлгохгүй байна уу, хазайхад нь түшдэг уул ус нь уйлж байгаа шд гээд бүр ядсан байдалтай дурамжхан хэлэхэд л энэ олон жилийн дараа толгойд нэг юм оров. Тэр нь гадаадад байсан бид хэдийн буруу байж дээ гэж бодоход хүргэлээ. Жирийн нэгэн залуу байсан бол ёстой хүний эрх байж дээ гээд орхихсон, энэ чинь нээрээ монгол нутгийн хэдэн зуун жилийн нэгэн том цус алга боллоо гээд бодсон чинь дотор эвгүй болох ч шиг. Би уг нь Хакухогийн фэн. Манай монголчууд тэгээд аль нэгийг нь илт дэмжихээрээ нөгөөг нь үгүйсгэдэг нийтлэг хандлагатай. Энэ ч утгаар би Дагваад дургүй байлаа. Гэтэл одоо яг саяны хэлснийгээ бодоод үзэхээр Дагваад хандах хандлага минь 100 хувь эргэсэн шүү. Тэр үнэхээр Монголын нэгэн баатар хөвгүүн байж дээ. Ямар ч үед эх нутгаа гэж сэтгэдэг хатан зориг нь гайхамшигтай. Түүнийг байхгүйд сумо нэг л эзгүй юм. Тэр чинээгээр үлдсэн ганц аваргаа улам л хайрлах сэтгэл төрөх юм. Дагваа байхгүй болохоор сумо үнэхээр давсгүй хоол юм аа. Зодог тайлсан өдрөөс хойш сумог нэг ч үзсэнгүй. Хааяа орж Хакухо Ама 2-оо хэдэн даваатай байна гэж харах юм даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests