Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 05, 2008 6:10 pm

Баасан гариг.04.04.08
Фэлипэ Масса алдаа гаргалгүй,ажилаа сайн гүйцэтгэж чөлөөт бэлтгэлийн эхний ба хоёрдахь үед тэргүүллээ.Түүнийг найдвар-ялалт хоёр уриалан дуудаж байгаа нь тодорхой.Кими Райконэн Массагын араас хоёр удаа хоёрт орсон ба машиндаа сэтгэл хангалуун байгаа гэжээ.Кими Бахрайнд 3 удаа гуравт орж байсан амжилтаа энэ удаад өөрчлөхийг хүсэж байна.
Уиллямс Тоёота багийханы машин,дугуйны тохиргоо сайн таарчээ.Тэд Мкларэн,БМВ тэй зэрэгцхүйц хэмжээнд хурдаллаа.Маргааш тэд шилдэг аравт бүр эхний тавд ч багтах магадлалтай.
Рэногийн гол зорилго түрүүлэх биш оноо авах гэж тодорхойлов.Хонда байр эзлэх шалгаруулалтанд шилдэг аравт багтахыг гол болгож үүндээ ч найдаж байна.
Хамилтон бэлтгэлийн хоёрдугаар хэсэгт осолдлоо.Уг тохиолдолыг замын хянагч нар торгууль ногдуулах зүйлгүй гэж тооцов.Мөн Адриан Сутил,Алонсо нарын"хавирлдаан" торгуульгүй өнгөрлөө.Харин Кимид хурд хэтрүүлсний 2400 доллар торгууль оноов.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 05, 2008 11:13 pm

Бямба 05.04.08

Өнөөдрийн хүн бол Кубица
Бүгд Массаг улиралын хоёрдахь гарааны түрүүгээ авна хэмээн бодож байсан ч эцсийн секундэд Роберт Кубицад алдлаа.БМВ Кубицатай анхны удаа гарааны түрүү авч байгаа нь энэ юм."Бид ингэнэ гэж тооцоогүй боловч асар их баярлацгааж байна.Масса алдаа хийж Робертод тусаллаа.Гэсэн ч Роберт гайхалтай амжилтыг үзүүллээ."гэж БМВ мотор-спортын захирал Марио Таисон өгүүлэв.
Масса "Миний хурд энэ хэд хоногт тун сайн байсан ч харамсалтай Кү-3 д дандаа саадтай таарсан"гэлээ.Массагын замын инженер түүнийг хамгаалан огт алдаа хийгээгүй, зөвхөн замын түгжрэлд их цаг зарцуулагдсанаас гарааны түрүүг алдлаа гэв.
Тэдний араас Хамилтон хоёрдугаар эгнээнээс хөдлөхөөр болов.Тэр өөрийнхөө үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаа гэлээ.Хамилтонтой зэрэгцээд 4 байраас Кими хөдлөх ба 5 байраас Ковалайнэн гарах боллоо.
Мэрэсэдэсийн спорт салбарыг хариуцсан дарга Ноберт Хауг, 3 ба 5 байрт сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд тун сайн төлөвлөгөө боловсруулах ажилдаа орлоо.
Хайдфэлд ,Трулли,Росбэрг,Баттон,Алонсо гэсэн дарааллаар дараагийн тав эхний аравт багтлаа.
Маргааш уралдаанд Масса бүх бололцоогоо дайчлах ба алдаа гаргахгүй бол түрүүлэх боломжтой.Магадгүй маргаашийн хүнээр Масса тодорч болох л юм.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby a_odko » Sun Apr 06, 2008 12:43 am

Массаг бараг түрүүлчих боловуу гэтэл төгсгөлд нь Кубица сурприйз барьчлаа...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Формула1-2008

Postby avarga » Sun Apr 06, 2008 11:17 am

Raikkonen turuuleesei... Massa yahav yadaj heden onoo avahgui bol ogt onoogui tuugaad bna...
Ene grandpix-t ih naidlaga tavij bgaa baih...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Mon Apr 07, 2008 2:48 am

Сайхан уралдаан болж өнгөрчээ. Гайхалтай давхар цохилт!!! :-D :italy Харамсалтай нь хамгийн чухал шийдвэрлэх хэсэг болсон гарааны эхлэлийг нь үзэж амжсангүй.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Apr 07, 2008 8:29 am

Бахрайн Массад,Масса Бахрайнд дуртай

Масса гараанаас цахилгаан мэт гарч Кубицаг ардаа орхиж чадлаа.Дугуйны хэт их хий эргэлтээс болон Кубица төлөвлөж байсан гараагаа хийж чадсангүй . Харин Кими Райконэн Б4 өөс Б3 луу нэг байрлал урагшлав.Эхний тойргыг хийх явцад Кубицаг гүйцэж Б2 т явж эхэллээ.Хамилтон гараа эхлэхэд бараг л зогсож үлдэх шахав. Ингэж муу хөдлөхдөө Б3 аас Б 10 хүртэл 7 байр алджээ.Амжилтгүй гараа нь үүгээр зогссонгүй.Алдсан хугацаагаа нөхөх довтолгоо нь түүний хэт сэтгэл хөдлөлтэй давхцан, жолоодох чадвар нь хоромхон эгшинд будилж Алонсогын араас мөргөж,хамарнаасаа саллаа.Хамилтон шагналын тавцанд гарах боломжоо алдан бүр оноот байранд орох нь төгсгөл болсон юм. Эхний тойрогт Масса тэргүүлж Кими ,Кубица ,Хайдфэлд,Ковалайнэн араас нь Трулли ,Росбэрг,Вэббэр,Алонсо ба Глок эхний 10 гэсэн дараалалтай өнгөрсөн юм..
Энэ долоо хоногт Феррари хурдтай байсан нь гараанаас авхуулаад харагдаж байлаа.МкЛарэнаас тэдэнтэй зэрэгцэх хурд ,хэмнэл гараагүй ба орон зайгаа БМВд энэ удаа алдлаа.Хоёр Феррари,хоёр БМВ уралдааныг үнэхээр давамгайлсан юм. БМВ нь МкЛарэнийг" уралдаж " ялж чадсан нь МкЛарэн, БМВг гуравдахи хүч гэдгийг дуртай дургүй хүлээн зөвшөөрлүүлээ.Ингэхээр уралдааны зам дээрээ гурван гол өрсөлдөгчтэй болж байна.
Шүүмжлэлээр булуулж байсан Масса энэ удаа бүтэн нойртой унтах нь ойлгомжтой .Гэхдээ дөнгөж гуравдахь уралдаанд өнгөрлөө.Түүний сэтгэлийн хөдөлгөөнт авир нь дараагын 15 уралдаанд энэ өдрийнх шиг тогтвортой байхгүй нь харамсалтай. .Түүнтэй төстэй авирлаж чадах хүн бол Хамилтон юм.Өнгөрсөн улиралд сүүлийн хоёр уралдаанд хийсэн алдаанууд,өнөөдөр хийсэн алдаа нь зөвхөн өөрөөс нь л шалтгаалсан зүйлүүд байлаа.Хамилтон зарим хүмүүсийг гайхуулж байсан шигээ биш байна. Ковалайнэн өөрөөс нь илүү оноо авч,машинаа илүү мэдэрч байгаа нь түүнийг түрүү жилийн хортой шартай Алонсогын адил дүрийг бүтээж байгаа мэт харагдуулж байна.
Масса өнөөдрйин хүн ...!!!
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Apr 07, 2008 9:26 pm

Өнөөдөр » Шинэ нэр
Сүүдэр
(2008-04-07)

Нэрийн хуудас

Хейкки Ковалайнен
1981 оны аравдугаар сарын 19-нд Финландын Суомуссалми хотод төрсөн. “Formula-1”-ийн “Макларен-Мерседес” багийн нисэгч. Хувийн дугаар 23.

Одоогоор 19 гараанд оролцож, хоёр удаа шагналын тавцанд гаран, тойргийг хамгийн хурдан туулсан амжилтыг нэг удаа үзүүлээд байна. Тэрбээр нийт 1137 тойрог (5606,39 км) уралдахдаа 17-д (82,41 км) хошуучилж, 40 оноо авсан.

Арваад жилийн тэртээ домогт Жиль Вильневийн хүү Жак Вильнев “Уильямс”-ыг анх жолоодсон жилдээ “Formula-1”-ийн аварга болох дөхөж, хойтон жил нь ялагчийн цомыг өргөж байлаа. Өнгөрсөн улиралд “Макларен”-ы залуу од Льюис Хэмилтон энэ түүхийг давтаж, их хурдыг шуугиулаад авсан. Чухам Хэмилтоны энэ амжилтын сүүдэрт өөр нэгэн авьяас дарагдан өнгөрсөн нь Хейкки Ковалайнен юм.

Хэрэв Хэмилтон байгаагүй бол тэр анх уралдсан жилдээ олон оноо цуглуулж, шагналын тавцанд гарсан гэдгээрээ авто уралдааны ертөнцөд шинэ баатар болох байв. Өнгөрсөн улирлын нээлт болсон залуучууд энэ жил нэгэн багт мөр зэрэгцэн уралдах болсон нь бас нэгэн ховор хувь тохиол билээ.
“Formula-1”-ийн нисэгчдийн авто уралдааны гараагаа эхэлдэг нийтлэг дүр картингаар хурд сорьдог явдал Хейккиг тойроогүй. Тэрбээр 2000 оныг хүртэл энэ төрөлд уралдахдаа 1999 онд Финландын “Formula-A” ангилалд дэд байр эзэлж, 2000 онд Скандинавын болон “Elf Masters”-ын аварга болсон. Тэр онд Хейкки улсынхаа оны шилдэг уралдаанчаар тодорчээ.

2001 онд Британийн “Formula Renault”-д хөл тавьснаар түүний мэргэжлийн уралдаанчийн карьер эхэлсэн. Үүний өмнөх жил нэг нутгийн Кими Райкконен энэ ангилалд түрүүлж, “Formula-1”-ийн “Заубер”-т сонгогдоод байв. Энд үзүүлсэн амжилтаараа Хейкки оны шилдэг залуу нисэгчээр тодорч, “Реногийн хөгжлийн хөтөлбөр”-ийнхний хараанд өртжээ. Ингээд тэдний дэмжлэгтэйгээр зэрэглэлээ ахиулж, “Formula-3”-т орсон. Улирлын эхэнд хангалтгүй давхисан ч сүүлийн найман гарааны тавд нь түрүүлснээр нийлбэр дүнд гуравдугаар байр хүртэл дэвшиж, дахиад “Rookie”-гийн шагнал гардлаа.
Ингээд 2003 онд “Рено”-гийн мэдэл дэх “World Series by Nissan”-д хурд сорих боллоо.

Энэ ангилалд 2001 онд аварга болсон Фрэнк Монтаньитай нэг баг болсон нь Хейккид өөрийгөө нээх боломж олгосонгүй. Монтаньи найман гараанд түрүүлснээр аваргалсан бол Ковалайнен ердөө нэг ялалт байгуулсан. Дараагийн улиралд багаа сольж, Тьягу Монтейрутай хоршин мэргэжлийн ертөнц дэх анхны аварга цолоо авч байв. Түүний энэ амжилт их хурдынхны анхаарлын гадуур өнгөрсөнгүй, “Рено”, “Минарди” туршин нисэгчээрээ урьсан. Эцэст нь “Рено” хоёрдугаар тест-нисэгчээр авлаа. Урьд нь нэг багт байсан Монтаньи нэгдүгээр нисэгчийн байрыг эзэлжээ. Гэвч 2005 онд фин залуу Фрэнкийн байрыг булааж, 2006 он гэхэд суудлаа баттай бэхжүүлж чадсан. Ийн “тушаал” ахихад “GP2” ангилалд дэд аварга болсон нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Нэгдүгээр туршигч болно гэдэг үндсэн нисэгчдийг шууд орлоно гэсэн үг билээ.

“GP2”-т Хейкки өнгөрсөн жил Хэмилтон дэлхийн аварга цолыг атгаад алдсан шиг эцсийн мөчид тэргүүлэгчийн байраасаа ухарсан. Сүүлийн дөрвөн гараанд гол өрсөлдөгч Нико Росбергийн ард орсноор аварга цолоо харамсалтайгаар алдаж байв. 2007 оны өвөл дэлхийн хошой аварга Алонсо “Рено”-г орхисноор Бриаторегийн баг эрсдэлтэй алхам хийж, Ковалайненийг шууд үндсэн нисэгч болгосон. Суоми эр багийнхныхаа итгэлийг алдалгүй, 17 гарааны нэгээс бусдад замаа дуусгаж найдвартай нисэгч болохоо харуулсан юм. Ингэхдээ 11 удаа онооны бүст багтан, 30 оноо цуглуулж, нийлбэр дүнгээр VII байр эзэлсэн билээ.

Өнгөрсөн улирлын дараа Алонсо “Макларен”-д үүссэн үл ойлголцлын улмаас хуучин багтаа буцах тухай яригдахад “Рено” испани эрийг тэр даруй Хейккигээр сольсон. Шинэ багт ирснээр тэр улирлын эхний хоёр гараанд Алонсотой ширүүн тэмцэл өрнүүлж, 10 оноотойгоор тэргүүлэгчдийн эгнээнд явна. Ялангуяа Австралид сүүлийн хэдэн тойргийн турш испани нисэгчтэй ач тач өрсөлдөж, зоримог довтолгоо хийж байсан нь тус гарааны чимэг болсон билээ. Финланд нисэгчдийн “Макларен”-д гялалздаг уламжлалыг (өмнө нь Хаккинин, Райкконен нар “мөнгөн сум”-ыг жолоодож байв) үргэлжлүүлж буй Хейкки Ковалайненд аварга цол ойрхон байна.
kayo
Барса фэн
 
Posts: 8911
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby mick » Tue Apr 08, 2008 10:10 am

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Apr 09, 2008 2:38 am

Онооны жагсаалт сүүлийн гурван уралдааны дараа

Райконэн тэргүүлж эхэллээ.
Image

БМВ зохион бүтээгчдийн ДА д хошуучилж байна
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Apr 09, 2008 2:57 am

Техникийн шинэчлэл-Малайз
Малайзийн ГП-д техникчидийн анхаарсан гол үзэл санаа бол "Халуун" байлаа.Жилээс жилд халуун бүсийн уралдаанууд хүн,машин хоёрт өндөр шаардлагыг тавьсаар байна.Иймээс багууд энэ жил нэмэлт " хөргүүрийн нээгчийг" өөрсдийн онцлогт тааруулан хэрэглэсэн юм.

Рэно
Францууд машинийхаа ард чимээ намсгагчийн ,хамгийн бага ажиллагаатай хэсэгт хөдөлгүүрйин хаалт тагийг онгойлогжээ.Өөрөөр хэлбэл нүхэлж онгорхой болгожээ.Голлож байрласан энэ нүх нь богино зайнд илүүдэл агаарийг арагш нь шилжүүлэн урсгах үүргийг өнгөрсөн Австрали ГП-д гүйцэтгэсэн юм.Энэ нөхцөлийн давуу тал нь, нүх далавчний хитэгний харалдаа байрласан ч гадагшлах урсгалд саад болон нөлөөлөхгүйд байгаа юм.Рэно, баруун,зүүн талд байрласан хоёр онгорхой хоолойг Австралид ашигласан билээ.
Image

МкЛарэн Мэрсэдэс
МкЛарэн Австралид хэрэглэхээс татгалзсан хөргөгч яндангийн хоолой ба том заламгайнийхаа оронд яндангийн хоолойн хэсэгт нэмэгдэл онгорхойтой болжээ.Зүгээр хөргөгч яндан мэт харагдах боловч эргэн тойрнийхоо илүүдэл халуун агаарыг нэгэн зэрэгээр чөлөөлөх болжээ.
Image

Феррари
Италчуудын хөргүүрийн тухай үзэл тайлбар хязгаарт нь хүрдэгийн нотолгоо F2008 аас харагдаж байна.Феррари хамгийн халуун жилүүдэд болон өнгөрсөн ГП-нүүдэд нэмэгдэл нээгч ,онгойрхойнуудыг бусад багуудаас илүү ихээр ашиглаж байлаа.
Том,жижиг заламгай нүхнүүд моторын таглааснаас ,хажуугын хайрцаг,хөргүүрийн яндан хүртлэх хэсэгт байрласан байна.Мөн хоёр нэмэгдэл онгорхой нь арын дуу намсгагчийн хажууд( Рэнотой адилаар) байрласан нь цэвэр агаарыг хангалттай хэмжээнд урсгалд оруулах болжээ.
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Apr 09, 2008 3:01 am

Техникийн шинэчлэл-Малайз

Рэд Булл
Рэд Буллынхан нэгэн нууцлаг хөндлөвчөөсөө л бусад өөрийн сайн талаа үзүүллээ.Энд хитэг дээрээ ямар ч нэмэгдэл нээгч онгорхой хийсэнгүй.Харин хоёр зүйлийг шинээр нэмэв. Хажуугын хайрцагны урдахи ,урд дугуйн ард тал дахь салхи зүсэгч( сарниулагч )шонг өөрчлөн,өнгөрсөн ГП-д байснаас эсрэгээр тэгш өнцөгтэй шүднүүд гаргажээ.
Австралид Дэвид Култардын хийсэн ослоос улбаалан, толийг хуучин журмаараа нисэгчийн байрлалтай харалдаа суурлиулав.Ингээд жолооч ар талаа хархын тулд толгойгоо хажуу тийш илүү эргүүлэх шаардлаггүй болов.Ингэснээр тэд агаарын урсгалыг сайжруулсан аэродинамикийн шинэчлэлээ, нисгэгчийн аюүлгүй байдлыг харгалзан золиослов.
Image

Image

Хонда

Хондагийн техникчид RA108-ийн моторын хаалт дээрээ хоёр том нүхийг сийлж Австралид уралдасан билээ. Зөвхөн ингэж л халуун ,хүйтний хэмийн тохиргоо зохистой хэмжээнд байх ажээ.
Тэд шинээр ,эсрэгээрээ ,онцгойлон уртсгасан яндангийн дээгүүр хаалтыг хийжээ.Хаалт нь агаарын урсгалыг сайжруулсан боловч доод талдаа халуун агаарын түгжирэлийг үүсгэх үндэс болов.
Image

Супэр Агури

Уралдааны талбар дээрхи хамгийн жижиг,хамгийн төсөв багатай баг маань шинээр зохион бүтээх шинэтгэлийн зардалдаа болгоомжтой хандаж байгаа ч халуун бүсийн ГП-д Дэвидсон,Сато нарийн хүлгүүдэд
нэмэгдэл нээгч онгорхой болон заламгайг байрлуулав.Нэг том утааны яндан ба гурван ширхэг хөргөгч заламгайг SA07-ийн хитэг дээр чимэглэв.
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby B.BIlguun » Wed Apr 16, 2008 10:49 pm

Turuu jil azguitsen Hamiltong ene jil avaasai gej bodoj bna
Image BG&KG
User avatar
B.BIlguun
Charger
Charger
 
Posts: 110
Joined: Fri Dec 14, 2007 9:11 am
Location: Улаанбаатар, Монгол

Re: Формула1-2008

Postby Marco » Thu Apr 17, 2008 2:21 am

Барсэлонад 14-17.04 .хооронд явагдах туршилтын өдрүүд эхлээд байгаа билээ.
Зарим багын машины аэродинамикийн туршилт, гаднах төрхнийх нь өөрчлөлт сонирхолтой болжээ.
Рэно багын машин Рэд Буллынхан анх танилцуулж байсан “Аварга загасны -сэрвээ”г моторын хаалт дээрээ босгов.

Image

Хонда “Зааны –чих “гэж нэрлэгддэг хамрын далавчаа зоожээ

Image

БМВ Заубэрийхэн бас тэднээс дуталгүй өөрсдийнхөө “Викингэрийн- эвэр “ийг хамар дээрээ авчран, сүрлэг төрхөөрөө гайхуулав

Image

Феррари бусад шиг эвэр,сэрвээ гозойлогсонгүй.Тэд хамар дээрээ нүхэн ховил гаргажээ

Image

Image


Дараа жил 2009 оны улиралд дугуйны дүрэм өөрчлөгдөхтэй холбогдуулан багууд ,” Slicks” дугуй буюу гөлгөр,хээгүй гадаргуутай дугуйг туршиж байна.
FIA 1998 онд дүрмэндээ хийсэн өөрчлөлтөөр “Slicks” буюу хээгүй дугуйг жагсаалаас гарган оронд нь одоогийн хэрэглэж байгаа ховилтой дугуйны төрлийг ашигладаг болсон билээ.Тэр үед шинэ төрлийн дугуй хэрэглэж эхэлсэнээр,нисгэгчдийн машинаа жолоодох хандлагад өөрчлөлтүүд орон, саад учирч эхэлсэн байна.Үүнээс үүдэн аэродинамикт хийсэн өөрчлөлтөөс шууд шалтгаалан машины өргөний хэмжээ 200 см-ээс 180см хүртэл нарийсжээ.
“Slicks” дугуйг хэрэглэх үед зам,дугуй хоёрын хоорондын харилцан үрэлцэх талбай их байна.Иймээс илүү нэмэгдэл үрэлтээс дамжуулагдаж байгаа зүтгүүрийн хүч( Traktion) болон эргэлтийн хүчнээс ,өндөр чадалтай ерөнхий хүчийг өдөөж ,дугуйны зам дээр гүйх явдалыг хөнгөлж өгдөг.Мөн дугуйны эргэлдэхэд үед гардаг дуу,чимээ “Slicks” дугуйг ашиглах үед эрс бага байдаг байна.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Tue Apr 22, 2008 6:46 am

Техникийн шинэчлэл Бахрайнд

Жил бүрийн цөлийн уралдаанд багууд,техникчид нь салхи ,элс хоёрын эсрэг тэмцсээр ирсэн билээ.Бахрайнд зам нээлттэй болсон өдрөөс л элс ,резинээр хучигдсан зам нь мөс шиг гулгамтгай, нисгэгч нарт жолоодоход тун хүндрэлтэй байлаа.Техникчидийн зүгээс дутагдаж байгаа асуудалыг шийдэхийн тулд аэродинамикийн тал дээр зарим шинэчлэлийг хийжээ.


Феррари

Өнгөрдөг өвөл Бахрайнд Феррари ,Тоёота хоёроос өөр ямар ч баг туршилт хийгээгүй билээ.Үүний үр дүн Феррари F2008 Бахрайнд үзүүлсэн амжилт юм гэж дүгнэхэд буруудахгүй байхаа.
F2008-д шинээр хийгдсэн урд талын давхар далавчны доодхи нь хамрын доод талаар нилээд налуу хэлбэртэй болжээ.Энэ нь урд тэнхлэгтэй сайн авцалдаж, машиныг эргэхэд тохиолдох агаарын эсэргүүцлийн үед тогтвортой байдлыг хангах үүрэгтэй .Мөн давхар далавчинд салхи сарниулагч соёог зоожээ.

Image


БМВ Заубэр

Одоогоор зохион бүтээгчдийн ДА -гыг тэргүүлж яваа БМВ Заубэр баг ,Бахрайнд шинэ салхи зүсэгчээ ашиглалаа.Түүний гадаргуу жижиг болж ингэснээр бас агаарын эсэргүүцлийг багасгаж байгаа юм.

Image

МкЛарэн

MP4-23 Бахрайнд удаан байлаа. Тэдний машинд байсан хөргөх багц нь анхаарал татхаар жигтэй байлаа.
Баруун талын яндан бүхлээрээ нээлттэй байсан ба зүүн талын яндангын 70 хувь нь хаалттай байв.Халуун бүсийн уралдаануудад нэмэгдэл нээгчүүдээ бас л зөвхөн баруун талдаа байрлуулсан байлаа.


Image


Рэд Булл
Тэд энэ удаа нуугдмал жижиг заламгайнууд ард талын хэсэгт хийсэн нь харагдлаа.Арын дуу намсгагчын дээдхи нээгч нь халуун агаарын зөөврийг ахиулж байгаа юм.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Tue Apr 22, 2008 6:56 am

Техникийн шинэчлэл Бахрайнд

Тоёота

Хоёр нисгэгч нь Кү 3 д байнга шалгарах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж,хоёр удаа, дарааллан оноот байр эзлээд байгаа билээ.Бахрайнд тэдний хөргөх багцын бүтэц нь дээд хэмжээндээ хүрчээ.Багууд Австрали,Малайзид хөргөх нээгчүүдийн нүхийг жижигрүүлсэн бол Тоёото эсрэгээр нь томосгосон байлаа.

Image


Рэно
Францууд ,бүх булан тохойгоо хүртлээ бүрэн ашиглахаар хүч болоцоогоо шавхацгааж байна.Машинд нь замтай сайн авцалдах даралт дутагдаж байгаа юм.Ялангуяа урд хэсэгт нь энэ илүү шаардагдаж байлаа.Ингээд шинэ урд далавчыг ашигласанаар дутагдаж байсныгаа нөхөхийг оролдож үр дүнгээ өгчээ.Гэхдээ урд хэсгээ бүхэлд нь мэдэлдээ оруулж чадсангүй.Далавчны гадаргуу мэдэгдхүйц томорч бараг тулгуур холбоосод хүрчээ.Энэ нь Алонсогын жолоодлогын арга барилтай авцалдахгүй байгаа бололтой дараагын уралдаанд бас л өөрчлөгдөх магадлалтай байна.

Image

Хонда

Моторын бүрхүүлийг үргэлжлүүлэн богиносгосон ч яндангын гадагшилах хийн чиглэлд саад учруулж эхэллээ.Энэ нь моторын бүрхүүлийн дээгүүр давж, нэмж илүүдэл хийн бөөгнөрлийг үүсгээд байх шалтгаан болжээ.

Image

Форса Индиа

Бахрайнд Физикэлла Хамилтонтой нилээд хэдэн тойрог тэмцэлдэж,хурдтай мөнгөн сумд мөчөөгөө өгөөгүйг та нар санаж байгаа бизээ. Австралиас хойш хоёр удаа сайжруулсан , урд далавчны шинэ хажуу хавтан нь энэ амжилтын үндэс байв.

Image

Мөн хажуу хавтангын доор, дээшээ нугалсан салхи зүсэгчийг,урд далавчин доогуурхи агаарын урсгалыг сайжруулахад хэрэглэв.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Tue Apr 22, 2008 12:17 pm

Бүгд ижилхэн тэрэгтэй юм шиг харагддаг ийм их жижиг нарийн өөрчлөлтүүд байдгийн бий,даанч Шуми түрүүлж орж ирчихээл маклерны машиныг хараад байдаг байсын
kayo
Барса фэн
 
Posts: 8911
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby khulgee » Wed Apr 23, 2008 1:18 am

Марко баяр хүргэе, сайхан бичжээ.Үргэлжлүүлээд байгаарай, уншдаг хүн зөндөө байгаа шүү.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 26, 2008 2:29 am

за баярлалаа
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Apr 26, 2008 2:32 am

Баасан гариг.25.04.08
Бараг гурван долоо хоног орчим завсарласан Формула-1 ГП уралдаан Испанийн Барсэлона дахь уралдааны тойрог зам "Circuit de Catalunya"д өнөөдөр албан ёсоор эхэлж байна.Европад хийж байгаа эхний уралдаан учир багууд хүч чармайлтаа дайчлан ,анхаарлаа хандуулцгаадаг юм.Энэ оны эхээр танилцуулж байсан машинуудад дутуу байсан шинэ эд анги,аэродинамикийн өөрчлөлтүүд энд нөхөгдөн бүрэлдэж дуусдаг гэж хэлж болох юм.Мэдээж аэродинамикийн шинэ ололтууд цаашид бүтээгдэн ашиглагдах нь ойлгомжтой боловч энэ улиралын гол төрх энд бэлэн болно.Барсэлонад бараг баг бүр амжилт нь ахицгаах талаар ярьцгаадаг .
Өнөөдөр явагдсан нэг,хоёрдугаар чөлөөт бэлтгэлд, нисгэгчдийн байр эзэлснийг хархад Рэно,Форса Индиа зэрэг багуудыг ахиц гаргасан гэж дүгнэж болно.Рэно баг хурдтай ба жижиг удаан эргэлтүүд дээр алдах хувь хугацааг багасгах ,машины хөдөлгүүрийн чадвахи , жолоодлогийн нөхцлийг сайжруулах талаар эрчимтэй ажиллажээ.
Өнөөдрийн гол гайхалтай үйл явдал бол Форса Индиа баг тун амжилттай бэлтгэл хийсэн явдал байлаа.Форса Индиа багын хувьд ихэндээ уралдааны сүүл хавьцаа явдаг, чөлөөт уралдааны үед ч энэ хэмжээнд очдоггүй билээ.Хоёрдахи бэлтгэлд Ж.Физичэлла ,А.Сутил нар 9,10 байрыг эзэлсэн нь тохиолдолын бус гэж найдаж байна. Форса Индиа саяханаас онгоц үйлдвэрлэгч EADC(Европын сансар судлал,иргэний агаарын болон нисэх хүчний концерн )концернтой хамтран ажиллах болсон бөгөөд багын эзэн энэтхэгйин тэрбумтан Вижаэ Маллэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.EADC ,түүний охин компани Айрбусын зүгээс Форса Индиа багт, аэродинамикийн дэвшилт,механик урсгалын тооцоолол дээр туслалцаа үзүүлнэ гэжээ.Маргааш болон нөгөөдөр Форса Индиа баг хэр бодит амжилтанд хүрэхийг хүлээцгээе.Нэг,хоёрдугаар чөлөөт бэлтгэлд К.Райконэн тэргүүллээ.
Сүүлийн өдрүүдэд Формула-1 ийн нэгэн багын хувь заяа тун бүрхэг байгаа билээ.Хонда моторт Супер Агури баг эдийн засгын талаар хүндхэн байдалд байна.Барсэлонад хийх туршилтанд оролцож чадаагүй ба бүр энэ долоо хоногт уралдах нь тодорхойгүй байсан ч 18 ний Баасан гаригт тэдний ачаа энд иржээ. Тэдэнд гараа сунгах ивээн тэтгэгчид болоод хөрөнгө оруулагчид олдсонгүй.Тэгсэн ч Супер Агури энэ долоо хоногт уралдаанд оролцох болсноо мэдэгдлээ.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Apr 27, 2008 7:24 am

Бямба гариг.26.04.08

Испани ГП ба матадорууд
Испанийн Гран Притэй холбогдуулан испани орны талаар хэдэн өгүүлбэр бичих зүйтэй гэж үзлээ.
Испани бол Францын дараагаар , амралт ,аялал жуулчлалаар ,аялагчдын очих дуртай газарт тооцогдож дэлхийд жуулчлалаар хоёрдугаарт ордог билээ.Тааламжтай цаг агаар ,өмнөдийн илчтэй наранд амрахаар ирэх жуулчдын хөл үл тасарна.Ялангуяа Каталан бол жуулчдын очих гол чиглэл болдог.Жилд 50 орчим сая жуулчид Испанид зочилдогоос 25 хувь нь Каталанд ирнэ.
Испанийн түүхэн уламжлалт,соёл, урлагын нэг сонирхолтой үзүүлбэр бол" бухтай тулалдах урлаг " "Corrida de Toros" юм.Үзүүлбэрийн гол дүрд "бухыг тонилгогч" матадор тоглоно.Матадор нь эр зориг ,авхаалж самбаагаа гайхуулан,үйлдэх ёслолоороо үзэгчдийг хөгжөөн баясгаж ,эцэст нь бухыг нядалснаар тоглолт дуусна.Энэ үзүүлбэр нь гадны олон шүүмжлэлд өртөж халуун ярианы сэдэв болж байгаа ч ихэнхи испаничуудын хувьд энэ улсын түүх соёлын салшгүй хэсэг гэж тооцогдсоор байна.Испанийг спортгүйгээр төсөөлөх аргагүй билээ.Спорт бол испаничуудын сэтгэл зүрхнээс нь холбоотой байдаг зүйлийнх нь нэг нь юм.Хөлбөмбөг,сагсанбөмбөг,гандбол,воллейбол гэх мэт өндөр хөгжсөн спортоос гадна мотоспорт чухал байрыг эзэлнэ.Саяханаас Ф.Алонсогын амжилтаас үүдэн Формула-1 ийг сонирхон үзэгчдийн тоо ихээхэн нэмэгдэж олны хүрээг хамрах болжээ.Үүний нэг жишээ бол 8 сарын 24 явагдах Европын ГП-ын 112,771 тасалбар зарагдаж эхэлсэн өдрөө бараг дуусжээ.60% испани, 40% нь гадаадын үзэгчидийн гарт очжээ.

ГП явагдаж байгаа хоёрдах өдөр буюу байр эзлэх уралдаанд Рэно баг эргэн ирсэн гэж хэлж болно.Өнөөдөр Айсмэн сүүлийн тойрогтоо байр эзлэх уралдааны түрүүг аваагүй бол Алонсо авах байлаа.
Энэ өдрийн санаанд оромгүй гайхалтай явдал бол Рэно ,Фэррари,МкЛарэн,БМВ гийн урд гарч чадсанд байлаа.Тэд өөрсдийн амжилтандаа бас л бусдын адил итгэж ядсан нь ойлгомжтой.Алонсо байр эзлэх уралдаанд 6 байр эзлэхэд л гол зорилго нь биелэнэ гэж тооцоож байсан байна.Одоо тэр нэгдүгээр эгнээнд Райконэнтой зэрэгцэн зогсож байна.Нэг талаар Рэногын аэродинамикт хийсэн өөрчлөлт нь амжилтынх нь үндэс болж байгаа ч машинд байгаа шатхууны хэмжээ бага байсан нь бас нөлөөлжээ.Тиймээс зүгээр ч улаан,хөх,мөнгөлөг машинуудын урд гараагүй гэж дүгнэж болох байхаа.Тэгэхээр Рэно бусдаас түрүүлж цэнэглэх учиртай.К.Райконэн нилээд удаан хугацаанд байр эзлэх уралдаанд түрүүлээгүй байсан билээ. Өнөөдөр түүний инээмсэглэлийг бид олж харлаа.
Масса ,Кубицатай 2-р эгнээнд 3 байрыг эзэллээ.Кубица 4-р байр эзэлж энэ удаа багын хамтрагчаасаа дахиад л илүү гарав.Энэ хүнд БМВ гийн анхны ялалтыг авчрах л дутагдаж байх шиг байна.Тэдний ард 5,6-р байранд МкЛарэний хоёр Л.Хамилтон,Х.Ковалайнэн орлоо.Сүүлийн үед Хамилтонд түүний өрсөлдөгчөөр тооцогдож байгаа Масса,Райконэн,Кубица нараас гадна баг дотор нь бас нэг өрсөлдөгчтэй болоод байгаа билээ.
Рэногын Н.Пикуэ 10-р байрнаас хөдлөх болсон нь түүний хувьд бас нэгэн том амжилт юм.
Өчигдөрхөн шуугиан тарьж амжилт гаргах магадлалтай байсан Форса Индиа өнөөдөр гайхуулахаар ямар ч үйлдэл хийсэнгүй.
Маргаашын уралдаан,гараа нь улирал эхэлснээс хойших хамгийн сонирхолтой ,үзүүштэй болох байх гэж бодож байна.Уралдааны өмнөхөн каталаны тойрог зам дээр испанийн эзэн хаан Хуан Карлос өөрийн биеэр морилон ирж хүндэтгэл үзүүлэн,спортод дуртай хүн гэдгээ дахин нотлох бизээ.Мэдээж нутгийнхаа матадорт аминчлан хэлэх захиасаа зайлшгүй дуулгах нь дамжиггүй.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Sun Apr 27, 2008 10:02 pm

Давхар цохилт!!! Кими оноогоор тасарч эхэллээ. :-D :italy
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby Mojul » Mon Apr 28, 2008 11:15 am

үзэж чадсангүй гаднаас орж ирээд харахнээ Феррари давхар цохилт хийжээ.... :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Mon Apr 28, 2008 1:31 pm

Дараалсан давхар цохилт. Энэ улирал чинь харин манайхны хувьд амар болчих юм биш үү. Шуми, Баррикелло хоёрын үед л гараа болгонд давхар цохилт хийгээд явдаг байсан санагдана. Тэрнээс хойш ч ховорхон харсан шүү давхар цохилтыг.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Marco » Tue Apr 29, 2008 5:44 am

Форумд анх элсэн орсноос хойш бараг хоёр жил болжээ. Энэ дөнгөж 300 дахь бичлэг минь болж таарав. :D

Осол...түгшүүр,эвдрэл, ялалт

Ням гаригын өглөө тэнгэр сайхан байлаа.Уралдааны явцад цаг агаарын нөхцөл муудах эрсдэл 0 хувь байв.
ГП үзэхээр хүрэлцэн ирсэн испанийн үзэгчид,хөгжөөн дэмжигчид , нэгдүгээр эгнээнээс уралдах , нутаг нэгт Алонсог дэмжин уухайлж ,баяр хөөртэй байгаа харагдана.Тэдний ихэнхи нь Рэногын өмсгөл, цамц, малгай зэргээр хувцаслаж, туг далбаанууд хийсэгцгээнэ.Испанийн эзэн хаан Хуан Карлос ,Алонсотой уулзан амжилт хүсэж байгааг харууллаа.Даанч эзэн хаан нь, шидтэн биш учир ялалт бэлэглэж чадахгүй нь түүнд харамсалтай.
К.Райконэн,Ф.Алонсо, Ф.Масса, гэсэн гарааны дараалал, урд жилийн Сэпанг дахь уралдааны гарааг санагдуулна.Тэгэхэд Алонсо Мкларэний машинтай байсан бол одоо Рэногын машинтай байгаагаараа ялгаатай байв.Гарааны өмнөх халаалтын тойргоо гүйцэтгэхээр 22 нисгэгч хөдөллөө.Бараг бүгд зөөлөн дугуйтай уралдааныг эхэлж байна.Нисгэгч нар дугуйгаа халааж залуураа хоёр тийш мушгин огцом хөдөлгөөнүүд үйлдэнэ.Гэтэл Алонсо замаас гаран зүлгэн дээгүүр явсаар ойрхон байсан ханыг мөргөх шахав.Уралдаан эхэлхээс өмнө уралдаанаа дуусгах дөхөв. Өмнөдийн ширүүн авир нь заримдаа сонор сэрэмжийг нь бас алдуулдаг аж.
Ингээд европын цагаар 14.03 д гараа эхэллээ.Райконэн бусдаасаа сугаран гарч ирлээ.Эхний эргэлт хүрэхээс өмнө Масса ,Алонсог ардаа орхиж чадлаа.Энэ нь Феррари ,Рэногоос хэдэн арван морины хүчээр илүү байгааг харуулсан юм.Хамилтон ,Кубицаг гүйцэн Б4 орж ирлээ.Эхний тойрогт л С.Вэттэл,А.Сутил нар мөргөлдөн зам дээр аюултай байдал үүсгэв.Аюулгүйн машин гарч ирлээ.Мөргөлдөгч хоёр ч уралдааныг бүрмөсөн орхив.Удалгүй аюулгүйн машин орлоо...Кими уралдааныг хошуучилсаар. Б10 аас хөдөлсөн Рэногын 2-р нисгэгч Н.Пикуэ хожимдож тоормослоод замын гаднах хайрган дээгүүр зугаалав.Түүнийг замын гадна байх үед 7 машин хажуугаар нь өнгөрчихсөн байлаа.Тэрээр алдаагаа засхаар маш шаргуу дайралт хийлээ.Довтолгоонд нь Торро Россогын С.Боурдис өртөж, хамраа эвдүүлэв.Пикуэ,Боурдис нар бас ингээд өнөөдөр хийх ажилаа дуусагцгаалаа.Уралдаанд 18 уулаа үлдсэн ч энэ нь сүүлчийнх нь биш байв.Нэг тойргын дараа Супер Агуригын А.Дэвидсон замыг орхив.
10 дахьтойрогтКими,Масса,Алонсо,Хамилтон,Кубица,Ковалайнэн,Хайдфэлд,Вэббэр,Трулли ба Росбэрг гэсэн 10 дараалалтай давхиж байлаа.Тооцоолж байснаар Рэно хамгийн түрүүнд цэнэглэхээр орж ирлээ.Алонсод хоёр зогсох тактик хэрэгжүүлэхээр их шатхуунаар цэнэглэв.Удалгүй улаанууд цэнэглэхээр бэлдэж эхлэв.Масса түрүүлэн орж ирлээ.Дараахан нь Райконэн зогсоолыг зорив.Ингээд машинуудаа ээлж дарааллан эхний удаа цэнэглэж эхэллээ.
Багын техникчид хоорондоо бараг адил хурдтайгаар ажиллан ,зогсоолыг орхиж байгаа машинууд уралдаж байсан дараалалаараа зам дээр эргэн ирж байлаа.Уралдаан эхэлсэнээс хойш 33 дахь минутанд Ковалайнэн хүнд осолдлоо. Түүний машиний зүүн урд талд дугуйны эд анги эвдэрч, дугуй нь хагаран жолоодох ямар ч боломжгүй болжээ.Бараг 200 км\цагаас илүү хурдтайгаар чигээрээ явсаар, дугуйгаар зассан хамгаалалтын ханан доогуур шургажээ.Тусламж үзүүлхээр олноороо ирсэн замын туслагчид дангаараа юу ч хийж чадахгүй харагдана.Тэдний гараараа далалцгааж ,хурдан хурдан нааш цаашаа гүйлдэх хөдөлгөөнөөс ажихад маш ноцтой байдал үүссэн мэт сэтгэгдэлийг төрүүлнэ. Байдал ч үнэхээр ноцтой харагдана.Аюулгүйн машинтай зэрэгцэн эмнэлгйин тусламжийн машин цуг зогсоолоос хөдөллөө.Дэлгэцээр Ковалайнэныг аврах ажиллагааг бараг харуулахгүй байв.Энэ нь хүмүүсийн сэтгэлийг улам түгшээж байлаа.Тэр завсар Хайдфэлд цэнэглэхээр зогсоолд орж ирлээ.Аюулгүйн машин зам дээр гарсан тохиолдолд, зогсоол албан ёсоор нээгдээгүй үед орхыг хориглосон дүрэмтэй .Хайдфэлдийн хувьд хэдхэн хором хүлээсэн бол зогсоол албан ёсоор нээгдэх байлаа. Тэр дүрэм зөрчсөн үйлдэлдээ хожим "Stop and Go" 10 секундын торгууль хүртэв.Энэ нь зогсоолд ороод цэнэглэхгүй,дугуй солихгүй зөвхөн нэвтрэн өнгөрөх торгууль юм. Р.Баричэлло цэнэглээд гарахдаа хамар нь чирэгдэж байгааг анзааралгүй хөдлөв.Бараг бүтэн тойрог нөгөөхөө чирэв.Тэр дахиад л зогсоолыг чиглэлээ.
Осол болсноос арваад минутын дараа Ковалайнэныг гаргаж авлаа.Түүнийг түрдэг тэргэн дээр хэвтүүлэн авч явах үед гараа өргөн эрхийгээ гозойлголоо.Азаар хүнд гэмтэл аваагүй аж.Энэ нь хүмүүсийг бага ч гэсэн тайвшруулав.Ямар ч байсан түүнийг нарийн шинжлүүлэхээр Барсэлона луу нисдэг тэргээр аваад явлаа.
Аюулгүйн машин замыг орхиж ,Кими уралдааныг итгэлтэйгээр хошуучилж байв.Араас нь Масса,Хамилтон,Кубица,Хайдфэлд,Алонсо,Вэббэр ,Трулли,Росбэрг,Накажима гэсэн эхний 9 нэхнэ.34 дэх тойрогт Алонсо уралдаанаас гарлаа.Түүний машины мотор шатжээ.Баричэлло ч мөн энэ тойрогт гаражид машинаа тавилаа.41 дэх тойрогт Росбэргийн машины мотор шатаж замаас гарлаа.
Ингээд цаашаа 13 уулаа уралдана..Дахиад арван тойрог дутуу байхад Кими ,Масса,Хамилтон нарын урд тэргүүлсээр явав.
15:42 Кими Райконэн барианы шугамыг даван Испанийн ГП д ялалт байгууллаа.Феррари, хосолсон ялалтаараа зохион бүтээгдийн жагсаалтыг тэргүүлж ,Кими Райконэний нэр нисгэгчдийн хүснэгтийн хамгийн дээд талд бичигдэж эхэллээ.


Ослын газарт замын туслагч нар яах учраа олохгүй сандралдаж байлаа.Тэд нэмэлт тусламж дуудан тасралгүй далалцгааж байв.
Image

Хэйккиг гаргаж авлаа.
Image

Кимигийн шинэ үсний засалтыг харсан биз дээ
Image


Image

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Tue Apr 29, 2008 6:25 am

Марко гайхалтай бичжээ. :eek: Ковалайнен азаар гайгүй өнгөрсөн, азтай л залуу юм.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests