“FORMULA-1” 2012 ОН

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улиралд торгон жолоогоо өргүүлэх нисгэгч бол...

Fernando Alonso
12
52%
Sebastian Vettel
7
30%
Kimi Räikkönen
1
4%
Lewis Hamilton
3
13%
Mark Webber
0
No votes
Jenson Button
0
No votes
 
Total votes : 23

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цэнгүүн » Wed Apr 25, 2012 2:26 am

Уншиж мэдээлэл авдаг сайт маань байхгүй, овоо Монголоороо үзэх нь гэсэн тайлбар нь үнэн уйтгарийн байгаад байдаг..
Уг нь ч өрсөлдөөн их, гоё улирал болох шинжтэй байдаг.. Марко гишүүн сайхан бичдэг сэн, орж ирэхгүй юм..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Toba's » Wed Apr 25, 2012 10:15 am

tsenguun wrote:Уншиж мэдээлэл авдаг сайт маань байхгүй, овоо Монголоороо үзэх нь гэсэн тайлбар нь үнэн уйтгарийн байгаад байдаг..
Уг нь ч өрсөлдөөн их, гоё улирал болох шинжтэй байдаг.. Марко гишүүн сайхан бичдэг сэн, орж ирэхгүй юм..

Тэр тайлбар хийж байсан залуу жаахан өөртөө итгэлтэй чанга яривал уг нь дажгүй л юм билээ.
Кимиг анх Шумиг ид үед нь Рено машинтайгаа үзэж тарж байхад нь дэмжиж эхэлж байлаа. Бахрейн гарааг гэртээ ганцаараа орилоол үзээд байлаа хөлбөмбөг үзэж байгаа аятай кк
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цоомоо » Wed Apr 25, 2012 10:20 am

Кими анх гарч ирж байх үедээ Монтойяад дандаа алуулдаг байж билээ, тувт гүйцэгдэнэ, дайруулна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby .boldoo. » Wed Apr 25, 2012 10:21 am

Монтойяа, Ральф хоёрыг байхад ч Уиллиамс гоё баг байсан шүү.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Toba's » Wed Apr 25, 2012 10:47 am

Цоомоо wrote:Кими анх гарч ирж байх үедээ Монтойяад дандаа алуулдаг байж билээ, тувт гүйцэгдэнэ, дайруулна.

Хэ хэ хөөрхий дандаа нь ч юу байхав дээ гэхдээ түрэмгий нисгэгчидтэй ана мана үзээд явж чаддаггүй зантай юмуу Хамилтоныг дандаа урдаа алдана бүр шал урамгүй кк.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Wed Apr 25, 2012 2:41 pm

хэхэ манай Льюс угаасаа мундаг шүү дээ :D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Marco » Thu Apr 26, 2012 7:27 pm

Шумахер Бахрейны уралдааны дараа Пиреллигийн дугуйг их хүчтэй шүүмжилсэн. Тэгхээр дугуй муу болоод амжилт гаргахгүй байна уу эсвэл эрийг нас гэдэг зүйл болоод байна уу гэдэг нь их сонирхолтой юм л даа. Өнгөрсөн жил наймдугаар сард бичиж байсан юм байна. Энэ талаар тэр үед их л яриа гарч байсан л даа.

Шумахер хэзээ уралдахаа болих вэ?

Формула- 1-ийн долоон удаагын аварга Михаэль Шумахер их спортдоо эргэн ирсэнээс хойш хоёрдахь улирлаа уралдаж байна. Тэр энэ жилийн 11 уралдаанаас 32 оноотой 10-р байрт яваа юм. Түүнийг 2010 онд Мерседес ГП багт уралдаж эхэлсэн үеэс амжилт тааруухан уралдаж байгааг нь шүүмжлэгчид бишгүй олон гарч ирсэн бөгөөд удахгүй уралдахаа болино гэсэн дам яриа Формула-1-ийн эргэн тойронд эргэлдсээр байгаа юм. Одоогоор уралдаанаас дөнгөж долоо наймдугаар байраас хэтрэхгүй уралдаж байгаа Мерседес ГП баг байгуулагдсан үеэсээ өдийг хүртэл дундаж амжилтаас дээш гараагүй байна . Тэгсэн хэдий ч уралдаан болгоны дараа Шумахерийн талаар халуун яриа үргэлж өрнөж түүнийг онцолдог. Урд өмнө нь дундаж амжилттай явсан хэн нэгэн нисгэгчийг ингэж анхаардаг байсан гэж үү?
Ер нь Шумахерийн Формула-1-д эргэн ирсэн явдал нь хэвлэл мэдээллийнхэн зайлшгүй шүүрч авах томоохон сэдэв болсон төдийгүй намтар болоод туулсан замнал нь шинэ үеийнхэнд дахин танил болсон гэж болно. Формула-1-ийн багийн дарга нар болоод үе үеийн шилдэг нисгэгчид түүний талаар янз бүрийн дүгнэлтийг өгцгөөсөн байдаг ба тухайн үедээ өрсөлдөгч явсан нэг нь түүнийг өмгөөлсөн бол нэг багт байсан хамтрагч нь шүүмжилсэн байх жишээтэй.

Олон хүмүүс түүнийг дахин зодог тайлах талаар ярьсаар байгаа. Харин Шумахер тухай бүрт нь няцаалт өгч байсан юм. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Италийн „Corriere dello Sport“ сонинд түүнийг цаашид уралдахаа зогсох тохиромжтой цагаа хүлээж байна хэмээн мэдэгдсэн гэж Германы “Моторспорт Магазин” –д мэдээлэлсэн юм. Энэхүү мэдээнд Шумахерийн менежер Сабина Кем хамгийн сүүлд няцаалт өгчээ.


Шумахер уралдахаа болих уу? Тэрээр Мерседестэй байгуулсан 3 жилийн гэрээгээ дуусгаж чадах уу? Энэ асуултанд одоохондоо тодорхой хариулт алга. Италийн сониноос гадна түүнийг энэ улирал дуусаад цаашид уралдахгүй гэж таамаглаж байгаа эрхэм бол гурван удаагын дэлхийн аварга домогт Ники Лауда (62) юм. Тэрээр Британий „Motor Sport“ сэтгүүлд өгсөн ярилцлагдаа “ Яг үнэнийг хэлхэд би Михаэлийг цаашид амжилт олно гэдэгт итгэхгүй байна. Хэрвээ чи хурдлахыг хүсвэл бүх л хүчээ шавхана , харин чи бүх хүчээ дайчилсаны дараа бүтэл муутай бол тэгээд бүх зүйл гүйцээ” гээд цааш нь “ Михаэль хэлэхдээ түүнд цаг хугацаа шаардлагтай, бла, бла, бла, мөн тэр тайван хүн шиг харагдаж бүх зүйлд сэтгэл хангалуун мэт сэтгэгдэл төрүүлж байгаа ч дотоод сэтгэлдээ тайван биш байгаа. Яагаад гэвэл ямар ч топ нисгэгч ялалт байгуулахгүйгээр сэтгэл ханамжыг авдаггүй” гэжээ.

Яагаад Шумахер эргэж уралдах болсон бэ? гэдэг асуултанд түүний анхны багийн даргаар ажиллаж байсан Эдди Жордан “ Шумахер зөвхөн өөрийн хувийн сонирхолоор уралдаж байгаа” “ Тэр дахиад цом ялахын тулд бас мөнгө олох гэж уралдаагүй. Зүгээр уралдахыг хүссэн түүнчлэн тэр инженерүүдтэй өдөр тутам харилцаж хамтран ажиллах дуртай ” гэжээ .

Хүмүүсийн дүгнэлт янз бүр байх нь ойлгомжтой. Феррариг удирдаж байгаа Стефано Доменикали Шумахерийн талаар “ Хэрэв би Алонсогийн Феррарид ирсэн эхний хоёр жилийг Шумахерийн байсан үетэй харьцуулж үзвэл Алонсо түүнээс илүү байсан . Хоёулаа ялах зөн билигтэй нисгэгч боловч Алонсо илүү багийн төлөө ажилладаг. Тэр ялаад эхэлвэл зогсоно гэж үгүй “ гэж Алонсог түүнээс илүү гэж үнэлжээ. Шумахер Феррарид уралдаж байх үед Доменикали багийн даргын туслахаар ажиллаж байсан юм.

Тэгвэл цагтаа Шумахерийн гол өрсөлдөгч байсан Жак Вильнюв “ Түүнийг шүүмжлэх нь ямар ч утгагүй зүйл “ гэж өмгөөлжээ. “ Феррарид байхдаа тэр Эдди болон Рубенсээс 0.1 секунд хурдан байсан одоо тэр Росбергээс 0.1 секунд удаан байна. Тэгхээр тийм их ялгаатай зүйл алга” гэж түүний хурдны талаар дүгнээд “ Тэрний эсрэг сөрөг шүүмжлэлүүд нь спортод болон залуу нисгэгч нарт муу нөлөө үзүүлнэ” гээд “ Түүнийг сайнаар хэлий гэвэл маш сайн уралдсан боловч ялагдлаа гэж , муугаар хэлбэл яагаад ялагдсан шалтгааныг нь тайлбарлаж байвал дээр байх” гэжээ.

Нээрээ яагаад Мерседес дунджаас дээш гарахгүй байна вэ? Мерседес ГП бол Браун ГП багийн суурин дээр бий болсон баг. Багийг үндэслэгч Росс Брауныг Шумахерийн тархи гэж нэрлэдэг байсан үе бий. Шумахерийн талаар гарч элдэв ярианууд түүнийг сэтгэлийг мөн зовоосон сэдэв болоод байгаа нь нууц биш. Учир нь тэрээр Шумахертай Беннотоноос авхуулаад Феррарид олон жилийг хамт туулж гайхалтай амжилтуудыг байгуулж байлаа. Тэр Унгарын уралдааны өмнө Германы Билд сонинд ингэж ярьжээ.

Та анх аварга цолыг амлаж байсан, гэтэл нэг жилийн хагасын дараа Ред Булл, Макларен болон Ферраригаас хол хойно дөнгөж дөрөвдэх хүч болж байна.Таны буруу юу?

Браун:”Тиймээ, би ч мөн адил алдаа гаргасан. Браун ГП багийн эзэмшигчээс Мерседес ГП багийн дарга болох хүртлээ миний гаргасан шийдвэрүүд дандаа төгс биш байсан. Энэ шилжилт хэтэрхий удаан үргэлжилсэн”

Таныг Формула-1- ийн “супер тархи” гэж нэрлэдэг, харин Шумахер үнэмлэхүй аварга, яагаад одоог хүртэл ялалт байгуулаагүй гэж?
Браун: “Бүр анхнаасаа л хөргөх систем асуудалтай байсан. Машин бүхэлдээ энэ системтэй уялдаатайгаар бүтээгдсэн. Энэ нь аралтай холбоотой байрлалтай учир шууд том хөргөх систем хийж болохгүй. Манай хоёр нисгэгч маш сайн ажиллаж байгаа. Одоогоор манай машинаас үүнээс илүү зүйл гарах боломжгүй”
Тэгэхээр бид ирэх жилээс нааш илүү үзүүлэлт харахгүй болох нээ?

Браун: “Бидэнд цагийн тодорхой хуваарь байгаа. Манай хүмүүсийн гуравны нэг нь шинэ машин дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Харин гуравны нэг нь одоогийн машиныг сайжруулж ирэх жил ашиглаж болохоор ажиллаж байна. Үлдсэн хэсэг нь бага багаар шинэ машинд цагаа зориулах болно. Бид ирээдүйд үр шимийг амсана” гэжээ. Мөн тэр “ Миний бардам зан хүсэл зорилго биднийг дахин дээд оргилд хүрэх хүртэл намайг тайван орхихгүй” “ Мерседесийг уралдаанд түрүүлэх хүртэл би зогсохгүй “ гэжээ.
Төгсгөлд нь “ Би маш тодорхой үүрэг хүлээж Мерседесэд ирсэн. Энэ нь ямар ч үнээр хамаагүй ялахын төлөө уралдах биш харин багийг хөл дээр босгоход чиглэж байгаа юм” гэж Шумахер хэлж байсан. Гэхдээ Лаудагийн хэлсэн хатуу боловч үнэнд хамгийн ойрхон очсон хариулт гэж зарим хүмүүс дүгнэж байгаа. Энэ нь ирэх жил түүнийг уралдахгүй гэсэн үг юм.
Магадгүй би эндүү бодсон байж болох талтай ч Шумахер болон түүний “супер тархи” Росс Браун нар зорьсондоо заавал хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ нь ирэх жил тэрээр уралдана, түрүүлэхгүй байсан ч уралдана, гэрээгээ дуусгавар болгоно.

Харин уншигч та түүнийг хэзээ зогсоно гэж бодож байна ?
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby blessingulzii » Fri Apr 27, 2012 1:37 pm

Сайна байна уу? Энэ жил гоё өрсөлдөөнтэй байна шүү!
User avatar
blessingulzii
 
Posts: 11
Joined: Wed Apr 25, 2012 4:13 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Г.Баяраа » Fri Apr 27, 2012 2:24 pm

Ф1-н хэсэг ч идэвхижээд сайхан бнадаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Могжоохон » Sat Apr 28, 2012 3:20 am

Каталаны гараанд хэн хэнийг харуул дээр үү?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby kayo » Sat Apr 28, 2012 10:25 am

Маркогийн бичлэг ч мөн дөө. :eek:

Сүүлийн үеийн тойргуудын талаар бичлэг хийгээч, уншихад ч юү ч ойлгохгүй үзэхээс амттай шүү. :D
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Sat Apr 28, 2012 4:07 pm

boldoo moment wrote:Каталаны гараанд хэн хэнийг харуул дээр үү?

хүснэгтийг тэргүүлж байгаа Феттель түрүүлэх хамгийн өндөр магадлалтай нь боловуу, Ф.Алонсо нутаг дээрээ уралдаж байгаа гэдэг үүднээс бас сайн уралдаж түрүүлэхийг үгүйсгэхгүй
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Marco » Tue May 01, 2012 5:26 pm

Өнөөдрөөс Мугелод 3 хоногын тест явагдаж эхэллээ. Энэ туршилт нь 2008 оноос хойш анх удаа улирлын дундуур хийгдэж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэгхээр багууд энэ улирлын эхэнд хийж амжаагүй зүйлээ Мугелод тестлэх боломж нээгдэж байгаа юм. Ингэснээр Барселонад амжилттай уралдах сайн бэлтгэл болно гэж багууд тооцож байгаан байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Могжоохон » Tue May 01, 2012 9:11 pm

Шумахер уралдвал танидгаараа Шумахерыг л харъя дөө :ногоон:
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Marco » Wed May 02, 2012 7:19 pm

Росберг Шумахерийн эсрэг дуугарлаа

Энэ бүхэн Формула-1 ийн үнэмлэхүй аварга Михаэль Шумахерийн дугуй нийлүүлэгч “Pirelli” –ийг шүүмжилсэнээс үүдэлтэй юм. Гурван жил Формула-1-ээс завсарлага авсан Михаэль Шумахер ахин уралдах болсон цагаасаа хойш дорвитой амжилт гаргаагүй хэвээр байна. Улирлын дөрвөн уралдаанаас хоёр оноо авч, хоёр уралдаанд барианд орж чадаагүй. Харин Нико Росберг Формула -1 –д Мерседесийн 57 жил завсарлаад байсан ялалтыг эргүүлэн авчирсан. Заримдаа хэн нэг нь амжилт олохгүй байгаа шалтгааныг бусдын буруу гэж үзэх тохиодол гардаг. Харин Шумахер “Pirelli” –ийг үүнд буруутгаж байгаа юм.
Шумахер “Pirelli” –гийн дугуйг хурдан элэгддэг , хэт зөөлөн чанартай , дээд лимит хүртлээ давхих боломжгүй хэмээн хатуухан шүүмжилсэн юм. Гэвч дугуй үйлдвэрлэгчийн зүгээс “ Хэрэв ганц нисгэгч гомдол гаргаж бусад 23 нисгэгч сэтгэл хангалуун байгаа тохиодолд бидэнд өөрчлөөд байх зүйл огт байхгүй” гэсэн хариуг барьжээ. Тэгээд ч дугуй нийлүүлэгч бол Шумахертай нэг баг биш болхоор өөрсдийгөө зөвтгөх хариулт өгөх нь ойлгомжтой. Харин нэг багт байгаа хамтран зүтгэгч нь түүнтэй санал нэг биш байгаа нь багийн дотоод зөрчлийг харуулж байна уу ? гэсэн асуулт урган гарч байгаа юм. Мерседесийн багийн дүрмэнд нэг багийн хамтрагчид нөгөөхөө шүүмжилж болохгүй бичигдсэн байгаа гэнэ. Энэ бол багийн эв нэгдлийг хангах үүднээс аливаа багт байх ёстой дүрэм аж. Росберг Шумахерийн хэлсэн дугуйны талаархи шүүмжлэлд “ Үгүй дээ, огт тийм зүйл байхгүй. Бид дөрвөн уралдаанд олсон багагүй амжилтын ихэнхи нь дугуйтай холбоотой. Мөн манай инженерүүд болон нисгэгч биднээс ихээхэн ур чадвар шаардсан ажил болсон ” гэсэн байна. Орчуулж ойлговол Шумахерийг энэ шалгуурыг давж чадаагүй гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм. Тэрээр цааш нь “ Өмнө нь дугуйг нисгэгчдэд зориулж бүтээдэг байсан бол өнөөдөр байдал өөр болсон, байгаагаа л ашиглахаас өөр аргагүй” гэжээ. Үүнээс дүгнэж үзвэл Мерседесийн хоёр нисгэгч тэс ондоо бодол тээж яваа нь Мерседес дотроо зөрчилтэй байгаа хандлагыг олон нийтэд төрүүлж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby kayo » Wed May 02, 2012 8:16 pm

Росбергийн түрүүлдэг уралдаан дээр нэг механик нь будлиагүй бол Шуми барианд орчих л байсан байх, хоёрт явж байсан, машин ч хурдан байсан, ер нь нэг тийм азгүй л байгаад байхын
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Wed May 02, 2012 10:17 pm

Росбергийг ингэж хэлэн чинээ санасангүй.хамгийн удаан уралдаж байгаа хамгийн олон удаа түрүүлсэн Шумахерийн үгийг оргүй хоосон гэж бодохгүй байна бараг гараа болгоны дараа дугуйг шүүмжилдэгийг бодвол дугуйнд асуудал байгаа байх
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby MGT » Wed May 02, 2012 10:25 pm

Гэхдээ Росбергийн хэлж байгаа үгийн гол утга нь "Таны үе өөр шүү дээ" л гэж хэлэх гээд байгаа байх түүнээс биш бараг БАГШийгаа тэгж хэлэх хүн олдохгүй дээ
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1599
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Wed May 02, 2012 11:16 pm

Өчигдөр болсон Мугилогийн тестний эхний өдөрийг сонирхохоор 1500 гаруй хүмүүс ирж сонирхжээ. Харамсалтай нь Флоренцийн Сиркютэд бороотой байлаа. Үүдээс хойш хүчтэй аадар бороо орсоноор улаан тугыг өргөн тестийг зогсоожээ. Ферраригийн нисгэгч Фернандо Алонсо өдрийн турш 46 тойрог уралдан хамгийн хурдан цаг болох минут 22.444 секундыг амжилтыг үзүүлсэн бол Редбуллын Марк Веббэр ердөө өдрийн турш 24 тойрог уралдсан ч 1.204 секундээр 2 т орсон бол Жан Эрик Вержне 32 тойрог уралдан 1.447 секундын цагыг үзүүлэн 3-р байранд жагсжээ. Лотус багын нисгэгч Жероме Д`Амбросио 40 тойрог уралдан 4 т орсон бол Мерседес багын Нико Росберг 49 тойрог уралдан 5-р байранд орох цагыг үзүүлжээ. Энэхүү тестэд Ф1-н 12 багаас 11 баг оролцож байгаа ба HRT баг Мадрид дах үйлдвэртээ хуралдаж байгаа учраас энэхүү тестэд оролцоогүй байна. Мөн энэхүү уралдаанд Мкларен багынхан Оливер Турвей, Гаррет Паффет гэх залуу нисгэгчдээ уралдуулж байгаа юм байна Image
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Fri May 04, 2012 10:28 pm

Өчигдөр Италийн Флоренцийн сиркьют дээр болж буй Мугилогийн тестний сүүлчийн өдөр Лотус багийн нисгэгч Роман Гросжан хамгийн хурдан цагыг үзүүллээ. Гросжан нэг тойргыг 1’21.035 сек хурдалсан байна.Ферраригийн Ф.Алонсо өглөө уралдаж байх явцдаа хашлага мөргөн осолдсон ч 3- р байранд орох цагыг үзүүлжээ. мөн тэрээр осол гаргаахаасаа өмнө уралдааны хамгийн хурдан цагыг үзүүлж байв.
Нисгэгч машин хамгийн хурдан үзүүлсэн цаг тойрог ялгаа
1.Роман Гросжан Lotus-Renault E20 1’21.035 66
2.Себестьян Феттэль Red Bull-Renault RB8 1’21.267 106 0.232
3.Фернандо Алонсо Ferrari F2012 1’21.363 98 0.328
4.Даниел Рикардо Toro Rosso-Ferrari STR7 1’21.604 117 0.569
5.Сэржо Перез Sauber-Ferrari C31 1’22.229 118 1.194
6.Нико Хюлкенбэрг Force India-Mercedes VJM05 1’22.325 55 1.290
7.Пастор Малдонадо Williams-Renault FW34 1’22.497 63 1.462
8.Нико Росберг Mercedes W03 1’22.579 129 1.544
9.Оливер Турвей Force India-Mercedes VJM05 1’23.002 34 1.967
10.Пол Де Рейста Force India-Mercedes VJM05 1’23.002 34 1.967
11.Хейкки Коваллайнен Caterham-Renault CT01 1’23.169 139 2.134
12.Тимо Клок Marussia-Cosworth MR01 1’23.466 110 2.431
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Marco » Wed May 09, 2012 9:59 pm

Алонсо суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон гэжийнэ. Энэ нь уралдаанд нөлөөлөнө дөө.

Формула -1-ийн Феррари багийн нисгэгч Фернандо Алонсо өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсандаа нэгэн фенийн асуултанд хариулахдаа 2011 оны эхнээс суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон талаараа бичжээ. Ялангуяа уралдаанд оролцох үед тэсвэрлэхийн аргагүй өвдөлт өгдөг гэжээ. Тэрээр “ Зарим уралдаанд би халуунтай мөртлөө уралддаг” “ Уралдаж дууссаны дараа миний хүч барагдаж байгааг мэдэрдэг” гэжээ.

Суудлын мэдрэлийн үрэвсэл хэмээх өвчинг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ. Өгзөг гуяны ар буюу гадна талыг дагаж доошоо дамжин өвдөх, заримынх нь хөл нуруу минчүүрэн бадайрах, ууц нуруу чилж, чинэрч өвддөг гэсэн шинж тэмдэгүүдтэй байдаг аж.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Могжоохон » Thu May 10, 2012 1:34 am

Marco wrote:Суудлын мэдрэлийн үрэвсэл хэмээх өвчинг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ. Өгзөг гуяны ар буюу гадна талыг дагаж доошоо дамжин өвдөх, заримынх нь хөл нуруу минчүүрэн бадайрах, ууц нуруу чилж, чинэрч өвддөг гэсэн шинж тэмдэгүүдтэй байдаг аж.


Босч хөдөлж баймаар юм байна :ногоон: ... Гараа ч ойртож байна даа, с1-ээр гаргах юм болов уу?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Thu May 10, 2012 9:58 pm

Босч хөдөлж баймаар юм байна :ногоон: ... Гараа ч ойртож байна даа, с1-ээр гаргах юм болов уу?[/quote]

гаргана гэсээн
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby badka_c1 » Thu May 10, 2012 10:30 pm

Марко өөрөө С1-ээр тайлбар хийхээр болсон.
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Fri May 11, 2012 5:01 pm

badka_c1 wrote:Марко өөрөө С1-ээр тайлбар хийхээр болсон.

хөөх баяр хүргье :-D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests