ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2016: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

30 багийн фэнvvд бvгд наашаа

Moderator: Сагсан бөмбөг модууд

Лэйкэрсийн дараагийн дасгалжуулагч хэн бэ?

Люк Уолтан
11
92%
Эттор Мессина
0
No votes
Марк Жексон
1
8%
Кевин Оллие
0
No votes
Жефф Ван Ганди
0
No votes
 
Total votes : 12

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Wed Aug 27, 2014 11:59 am

2014 оны 8 сарын 23-ны өдрийн гишүүд, дэмжигчдийн уулзалтад зориулж Кобигийн мэргэжлийн тамирчин болох хүртэлх намтарыг орчуулсанаа энд оруулъя. Нэмэлт болгоод Фил Жэксон өөрийн номондоо түүний талаар бичсэн хэсгүүдээс орууллаа. Уорд дээр 9 хуудас гэхээр нэлээд урт юм байна.

КОБИ

Коби Брайнт бол ахлах сургуулийн одоос коллежийг алгасан шууд л мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрээр өөрийн ур чадвараа НБА-д амжилттай нутагшуулж, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийн гурван ч аваргын бөгж халаасалчихаад байлаа. Улмаар өсөн дэвжсээр уг тоглоомын түүхэн дэх хамгийн шилдэг олон талт тоглогчдын нэг болж, эцэст нь 4, 5 дахь бөгжөө зүүгээд байна. Энэ бол түүний түүх.....
Коби Брайнт 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Пенсильвани мужийн Филадельфиа хотод төрсөн. Түүний эцэг эх нь болох Joe, Pam нар Sharia, Shaya гэсэн хоёр охинтой байсан бөгөөд Коби тэдний гурав дахь, айлын отгон хүү болон мэндэлсэн юм. Брайнтынхан бусдын л адил энгийн нэгэн гэр бүл байсангүй. Эцэг Joe нь Филлигийн John Bartram ахлах сургуулийн домогт тоглогч байсан бөгөөд мэргэжлийн карьераа 3 нь ч өөр улсын лигт өнгөрүүлсэн нэгэн.

206 см өндөртэй ч холбон тоглогчийн байрлалд тоглох чадвартай Jellybean Joe-ийн хувьд НБА-д байр сууриа олж чадаагүй юм. La Salle их сургуулийн шилдэг тоглогч байсан тэрээр 1975 онд Голден Стэйт багт драфтлагджээ. Гэсэн ч Уорриорз түүнтэй гэрээ хийхээс татгалзсан учир Филаделфиатай тохиролцоонд хүрсэн юм. 76-чуудын эгнээнд 606 тоглолт хийсний дараа Joe Сан Диего Клиппер болон Хьюстон Рокитс багуудад тоглон 8,7 оноо дундажласан. Мөн тэрээр Европын мэргэжлийн лигт ч тоглож байв. Зарим нь түүнийг багуудад гологдсон гэцгээдэг бол өөр бусад нь тэр зүгээр л цаг хугацаанаасаа түрүүлээд төрчихсөн гэж ярьдаг. Учир нь түүний тоглолтын хэв маяг тухайн үеийн багуудын тактикт тохирдоггүй байсан бөгөөд бага зэрэг хожуу төрсөн бол од хэмжээний тоглогч болох байсан нь эргэлзээгүй юм.

Pam нөхрийнхөө карьерийн уналтын болоод бусад үед түүний талд байсаар ирсэн. Тэд хүүхэд ахуйгаасаа л хамтдаа байсан. Тэдний эцэг эхүүд нь Филадельфиагийн нэг хороололд амьдардаг байлаа. Тэд 1960-аад оны үед байнга л таардаг байсан бол 1970-аад оны үед коллежд байхдаа харилцаагаа гүнзгийрүүлж, удалгүй гэрлэсэн юм.
Коби сагсан бөмбөгөөр амьсгалж өссөн хүүхэд байлаа. Хүүгээ төрөөд жил болж байхад Joe солилцоогоор Сан Диегод ирсэн. Брайнтынхан нарлаг Өмнөд Калифорнид сэтгэл хангалуун амьдарч байв. Коби ч баруун эрэгт байгаадаа дуртай байсан юм. Тэрээр аль 3 настайдаа л НБА-ийн од болох талаараа хүмүүст ярьдаг болчихсон байв.

1982 оны зун Joe Рокитст орсноор тэдний гэр бүл Хьюстон рүү нүүхээр болсон. Илүү цалин авахын тулд амьдралынхаа төлөө хийсэн аавынхаа үйлдлийг ойлгож байсан Коби НБА-д илүү татагдаж эхлэсэн. Түүний дуртай тоглогч нь аавтай нь адил хүчний довтлогчид баймаар биетэй ч холбогчоор тоглодог Мэжик Жонсон байлаа. Түүний тоглолтын хэв маяг, хожил байгуулж буй зэрэг нь залуу хүүд нөлөө үзүүлж, Лэйкерс дуртай мэргэжлийн баг нь болсон юм.

Joe-ийн гэр бүл Хьюстонд нэг л улирлыг өнгөрүүлсэн. Рокитс түүнтэй шинэ гэрээ байгуулахгүй гэхэд нь тэрээр Италийн Rieti багтай гэрээ үзэглэсэн юм. Брайнтынхны сагсан бөмбөгийн амьдрал үргэлжилсээр л. Коби болоод түүний эгч нарын хувьд харь улс, мэдэхгүй хэл гээд л хоорондоо л харьцахаас өөр сонголтгүй байдал нь тэднийг улам нэгтгэж байлаа. Тэд өдөр бүр хичээлийн дараа шинэ Итали үг, хэлц цээжилсээр 2 сарын дараа гэхэд Италиар бараг л чөлөөтэй ярьдаг болжээ.

Эцэст нь Joe мэргэжлийн карьертаа том дэвшил гаргаж чадлаа. Тэрээр тоглолт бүрт тогтмол 30-40 оноо авч, цалин нь өсөн, гэр бүлийнх нь амьдрал ч сайжрав.

Кобигийн амьдрал аавынхаа сагсан бөмбөгийн хэмнэлээр өрнөж байсан юм. Тэр байнга л аавынхаа бэлтгэл дээр очиж, тоглолтыг нь үзэхгүй алгасах нь ховор байв. Коби аавынхаа хөдөлгөөнүүдээс суралцаж, түүний тоглолтыг дуурайхыг оролддог байлаа. Заримдаа тоглолтын хагас цагийн завсарлагаанаар талбайд гарч шидэн фэнүүдийг хөгжөөх нь ч бий.

Joe-ийн гэр бүл аялаж зугаалаагүй үедээ бусад Америк тоглогчдын гэр бүлтэй хамт цагийг өнгөрүүлдэг байсан. Тэдний дунд Tauja, Tamika зэрэг коллеж болон WNBA-ийн од тоглогчид ч байв.
Аавынх нь тохолт, харахгүйгээр өгдөг дамжуулалт зэрэг нь үзэгчдийг хөөргөж, чих дүлийрэм хашгирахад хүргэж байгаа зэрэг нь Кобид НБА-ийн мөрөөдлийн карьераа эхлүүлэх хүслийг нь улам төрүүлж байлаа. Гэсэн ч хөлбөмбөгт нэвт дурласан Италичууд түүнийг өөр зүйлд уруу татахыг оролдож байсан юм. Тэд Кобид урт гар, шалмаг хөдөлгөөн, үсрэх чадвар чинь чамайг дэлхийн хэмжээний хаалгач болгоно гэж нэг бус удаа хэлдэг байв.
Коби эмээ өвөөдөө үргэлж л талархаж явдаг. Тэд НБА-ийн тоглолтуудыг бичсэн хуурцагийг долоо хоног бүр Италид байгаа ачдаа илгээдэг байлаа. Аав, хүү хоёр тэдгээр болон Америкаас Joe-д ирсэн бусад бичлэгийг байнга л хамтдаа үзнэ. Аав нь хүүдээ мэдлэг, туршлагаа хэлж өгөн Коби ч суралцсаар байв.

Брайнтынхан Филадельфиад байх хамаатан садан, найзуудынхаа гэрт зун бүр зочилдог нь Кобид ур чадвараа сайжруулах боломжийг олгож байсан юм. 10 настайгаасаа хотынхоо Sonny Hill лигт орж, үеийнхээ болон өөрөөсөө ах хүүхдүүдийн эсрэг тоглох болов. Кобигийн аав болон нагац ах Жон нар тоглолоо илүү сайжруулах талаар түүнд зөвлөгөө өгдөг байлаа.

Joe шинэ багт орсноор 1991-92 оны Европын лигт оролцох болж гэр бүл нь Франц руу нүүжээ. Коби болон эгч нарынх нь хувьд энэ шилжилт хүнд туссан. Тэд Швейцарьт байдаг олон улсын сургууль руугаа бүтэн 2 цаг явдаг гээд л асуудал их байлаа. Joe зодог тайлж, эхнэртэйгээ зөвлөн Америк руугаа бүрмөсөн эргэж очих нь зүйтэй гэж шийджээ. Эгч нар нь коллежд, харин Коби ахлах сургуульд орох насанд хүрээд байсан үе.
Joe La Salle-д туслах дасгалжуулагчийн ажил орсноор Брайнтынхан Филадельфиагаас 10 миллийн зайтай Ardmore-д байшин худалдаж авав.Кобигийн хувьд Америк хүүхдүүдтэй харьцах нь хэцүү байсан бөгөөд нийгэмдээ дасан зохицох тухайд санаа нь зовж байлаа.

Энэ шилжилт нь Кобигийн талбай дээрх амьдралыг тасалдуулаагүй. Тэрээр 1992 оны Sonny Hill лигийн шилдэг тоглогчдын нэг байлаа. Коби Lower Merion ахлах сургуульд элсэж, нүүр царай нь болов. Дараа хавар нь биеийн хүчний тоглолтоо сайжруулахын тулд Temple их сургуулийн жимд явж эхэллээ. Тэнд хожим нэг багт орж, Коби сэлгээ нь болж байсан Эдди Жонестой найзууд болсон юм.

Кобигийн сагсан бөмбөгөөс гадуурх амьдрал нь тийм ч хялбар байсангүй. Тэрээр ангийнхантайгаа энгийн сайхан харьцаатай болох гэж мэрийж байв. Европт бусдын хайр ивээлд байсан бол Америкт ирээд өсвөр насныхны дарамт шахалттай тулгарчээ. Төрөлхийн даруухан, дуу цөөтэй Кобитой ахлах сургуулийн коридорт өдөр бүр л нэг үйл явдал тохиолддог байлаа.

Эцэст нь ахлах сургуулийн 2 дахь жилээс Кобигийн эргэн тойрны асуудал хүндрэл бэрхшээлгүй болж эхэлсэн юм. Мөн тэрээр сагсан бөмбөгтөө ч үлэмж хэмжээний дэвшил гаргаж эхэллээ. 183 см өндөр Коби ирээдүйд талбайн арын хэсэгт тоглох нь зөв гэсэн шийдвэрт хүрч хамгаалагчийн байрлалын тоглогчид байх ёстой бэлтгэл сургуулилтыг хийх болсон юм. Багаасаа л аавынхаа зөвлөгөөг дагаж ирсэн Коби аль ч ахлах сургуулийн ямар ч хамгаалагчийн шүдний өвчин болов.

Коби 1994-95 оны улирлын турш гялалзаж байлаа. Тэрээр 31,1 оноо, 10,4 самбар, 5,2 оновчтой дамжуулалт дундажлаж, Пеньсилвани мужийн оны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Коби хамгаалагчаа сүйрүүлсэн кросс-овер залалтуудыг гайхалтай хийдэг байлаа. Тэр үүнийг зуны лигийн багт нь хамт тоглодог байсан найз God Shammgod-оос сурсан байдаг.

Тэсрэлтийнх нь жилийн дараа коллежийн мэргэжилтнүүдийн чихэнд түүний талаарх мэдээлэл түгэж эхэллээ. Удалгүй Коби сургуулиа маш сайн дүнтэйгээр төгсөж, коллежд орох шалгалтандаа тэнцэн цаашид суралцахад ямар ч саадгүй болсон юм. Коби Дьюк, Хойд Каролина, Вилланова болон Мичиганы их сургуулиудын нэгэнд орж магадгүй байв.

Гэтэл Чикагогийн сурагч байсан Кевин Гарнетт 1995 оны 6 сард болсон НБА-ийн драфтын нэгдүгээр тойргоор сонгогдчихдог юм байна. Тэгэнгүүт Коби шууд мэргэжлийн тамирчин болох замыг нухацтай бодож эхлэсэн юм. Тэр зун нь Joe өөрийн хүүгээ 76-чуудын нэг болгохоор бэлдэж эхлэсэн бөгөөд Коби ч биширмээр сайн байлаа. Тухайн үед Нью Жерсигийн Fairleigh Dickinson их сургууль дээр болсон бүх америкийн цугларалт дээр ч Коби скаутуудад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Коби ахлах ангидаа ч гялалзаж Lower Merion ахлах сургуулийнхаа сагсан бөмбөгийн оддын самбарт өөрийгөө залууллаа. Баг нь 32-3 гэсэн амжилт үзүүлж, 42 жилийн хугацаанд анх удаа мужийнхаа аварга болжээ. Сургуулийнх нь нэр тогтмол хэвлэл дээр гарч, коллежийн дасгалжуулагчид тоглолт бүрийн суудлыг дүүргэж, багийнх нь дасгалжуулагч нэлээд хэдэн томоохон тэмцээний урилга авах болов. Коби улирлыг 30,8 оноотойгоор дуусгаж, 4 жилд авсан оноо нь 2,883-т хүрч, 40-өөд жилийн өмнө Пенсильванийн сурагч Уилт Чамберлэйний тогтоож байсан амжилтыг эвдсэн юм.

Галзуу нэгэн улирал ийнхүү дууссаны дараа Италийн лигийн нэгэн баг Joe-ийг дасгалжуулагчаараа ажиллуулах санал тавьж, гэрээний нэг хэсэг нь болгож түүний хүү Кобиг багтаа элсүүлэх болзол тавив. Энэ хооронд Коби өөр ахлах сургуулийн сурагчид болох Нью Жерсигийн Тим Томас, Луизианагийн Лестер Эрл, Өмнөд Каролинагийн Жермэйн Онил нарын хамтаар Кевин Гарнеттийн НБА-д гаргасан жимийг дагах тухай бодоод эхлэсэн байлаа.
Дам яриагаар бол Коби бусдаасаа илүү НБА-д зохицох тоглогч гэж яригдаж байсан. Янз бүрийн шинжээчид түүний мэргэжлийн замналын талаар санал бодлоо илэрхийлж байсан бөгөөд Коби маргаангүйгээр НБА-д тоглож болохуйц биеийн өгөгдөлтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Дээр нь Коби 1996 онд Өмнөд Каролинад болсон цугларалт дээр скаутуудыг дуу алдуулж чадсан юм.

Эцэст нь Коби ахлах сургуулийнхаа зааланд хэвлэлийн бага хурал хийж, 12 сурвалжлагч болон камерын өмнө Boyz II Men хамтлагийн найзуудынхаа хамтаар өөрийн авьяасаа НБА-д газардуулахаар болсноо зарласан билээ. Удалгүй Уиллиам Моррисийг төлөөлөгчөөрөө сонгон, Адидас болон Спрайттай олон жилийн гэрээ байгуулжээ.
Хэвлэл мэдээллээр янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Зарим спортын сэтгүүлчид түүнтэй нэгэн үеийн Грант Хилл, Анферний Хардэвэй нартай түүнийг харьцуулж, довтолгооны чадвараараа л илүү гэж бичиж байлаа. Тэд өсвөр насны хүүг бэлэн гэдэгт итгэлтэй байсан юм. Харин зарим нь Кобигийн эцэг эхийг хүүгээ буруу шийдвэр рүү түлхлээ хэмээн шүүмжилж байлаа.

Тэр даруй Коби өмнөх оны 6 сарын Гарнеттын адилаар сонгогдож чадах уу гэсэн хэлэлцүүлэг өрнөж эхэллээ. Эхний 4 сонголтоор Маркус Кэмби, Аллен Айверсон, Стефон Марбури, Рэй Аллен гэсэн коллежоос нэр дэвшсэн тоглогчид сонгогдох магадлал өндөр байсан юм.
Коби аугаа тоглогч болж чадна гэдэгт итгэлтэй байсан багуудын дунд Лос Анжелес Лэйкерс болон түүний ерөнхийлөгч Жерри Уэст нар байлаа. Коби багийн ганцаарчилсан бэлтгэл дээр үсрэлт хийгээд олон хувилбартай довтолгооны чадвараараа тэднийг бишрүүлээд байсан юм. Лэйкерс Dontae’ Jones-тэй нэгийн эсрэг нэг тоглуулж үзэхэд Коби Mississippi мужийн одыг будаа болгосон юм.
Лэйкерс мөн Кобигийн өссөн орчин, хүмүүжлийг давуу тал, НБА-ийн тоглогчийн хүүхэд гэдэг утгаараа бусад тоглогчоос илүү лигт идээшиж чадна гэж үзэж байжээ.

Драфтын өдөр Уэст ид шидээ гаргалаа. Нэгдүгээрт тэр хамгаалах сэтгэхүйтэй Аркансасийн холбогч Дерек Фишерийг эхний тойргийн 24 дэх сонголтоор авав. Тэгээд Кобиг 13 дахь сонголтоор авсан Чарлотте Хорнетс багтай холбогдон, үнэ хаяцлсаны эцэст Влэйд Дивацаар Кобиг наймаалцаж чадлаа. Ингэснээр цалингийн цэсээ маш ихээр суллаж чадсан тул Орландогоос чөлөөт тоглогч болоод байсан Шакил Онилийг авах боломжтой болсон юм. Ингэснээр шинэ эзэнт гүрнийг бий болгож чадсан билээ.
Коби Лэйкерст орсондоо ухаангүй баярлаж байв. Дуртай багтаа орсноос гадна түүнтэй хамт гайхалтай авьяаслаг тоглогчид болох Ник Ван Эксел, Элдэн Кэмпбэлл, хуучны найз нь болох Эдди Жонес нар тоглож байлаа. Нэмээд аавыг нь Хьюстонд байхад нэг жил дасгалжуулж байсан Дэл Харрис дасгалжуулагч нь байв.

Коби 3,5 сая долларын 3 жилийн гэрээг байгуулсан бөгөөд зуны лигт 25 оноо дундажлажээ. Тэрээр байшин худалдаж аван, аав нь La Salle дахь ажлаасаа гарч, гэр бүлийн хамтаар Калифорнид нүүж ирлээ.

Нэгэн бэлтгэлийн үеэр Коби зүүн бугуйныхаа ясыг цуулж, улмаар 5 долоо хоног эмчлүүлэн нэлээд олон бэлтгэлийг таслажээ. Улмаар 1996-97 оны улиралд дасгалжуулагч Харрис болон багийн зүгээс 18 настай шинэ тоглогчоо яаран тоглуулахгүй байхаар шийдсэн юм. Кобиг тоглолтонд аажмаар дасгахаар болсноор тэрээр гараагаа Миннесота болон Гарнеттийн эсрэг хийжээ. Тэрээр 6 минутанд ганцхан шидэж, нэг удаа бөмбөгөө алдсан. Улирлын эхний хагаст Кобигийн тоглолт нэг л замбараагүй талдаа байлаа. Багийн хувьд ч Пасифик Дивизоны титмийг авахад түүнийг ашиглаад байх хэрэг ч бараг байсангүй.

Гэсэн ч нэгдүгээр сард дасгалжуулагч тоглолтондоо өөрчлөлт хийхээр шийдлээ. Ингэснээр 18 настай Коби 5 сар 5 хоногийн дараа НБА-ийн түүхэн дэх хамгийн залуу гарааны тоглогч болсон юм. Хэдэн долоо хоногийн дараа бүх оддын тоглолт болж, Коби шинэ тоглогчдын тэмцээнд 31 оноо авч, мөн тохолтын тэмцээнд түрүүлсэн Лэйкерсийн анхны тоглогч болсон юм.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Wed Aug 27, 2014 12:01 pm

ФИЛ ЖЭКСОНЫ “11 БӨГЖ” НАМТАР НОМНООС

Фил Жэксон Лэйкерст ирээд анх Кобиг харсан болон багийнхаа талаар

Kobe нүд гялбам шалмаг хөдөлгөөнтэй, маш олон зүйлээрээ өөрийн шүтээн Michael Jordan-той харьцуулагдахуйц, амьдралдаа харж байсан хамгийн санаачлагатай шиддэг хамгаалагчдын нэг байв. Би Kobe-ийн ялан дийлэх хүчтэй эрмэлзлийг сайшааж байсан ч түүнд багийн тоглолт болон амь биеэ хайрлалгүй зүтгэх тал дээр сурах зүйл олон байсан юм. Тэр чадварлаг дамжуулагч байсан ч түүнээсээ илүүтэй залж ороод замд нь хөндөлссөн хэний ч дээрээс тохохыг нэгдүгээрт тавьдаг төрөлх араншинтай нэгэн байлаа. Тэрээр олон залуу тоглогчид шиг тоглолтондоо орж биш хүчээр тоглох гэж оролддог байсан. Би Kobe-г холбогчийн байрлалд тоглуулах бодолтой байсан ч түүниг гурвалжин довтолгоог удирдах хэмжээнд аминч зангаа дарж чадах эсэхэд эргэлзэж билээ.

Тоглогчид үргэлж л “тэгэлгүй яахав” гэж хэлдэг. Мэдээж бүх зүйл тийм ч хялбархан дэг журмандаа орчихож байгаагүй л дээ. Lakers-тэй ажиллаж эхлэсэн эхний улирлынхаа өмнө би Shaq, Harper, Kobe нартай уулзаж, “Энэ баг Shaq-ийнх байж, довтолгоо түүгээр дамжих болно” гэдгийг хэлсэн юм. Гэхдээ өмнөх эрин үеийн Kareem, Magic нартай адилгүйгээр Kobe-г талбай дээрх лидер болгоно гэдгээ ч нэмж хэлэхээ мартаагүй. Надад Kobe-г багийн нөгөө нэг ахлагчаар тавих цаг нь арай болоогүй санагдсан учраас би Ron-ийг тэр ажилд томилж, Kobe-ийг хэрхэн багийн лидер болохыг сурах хугацаанд түүнд зааж зөвлөж байхыг хүссэн. Өөрт нь оногдуулсан үүргийн талаар ямар нэг үл ойлголцол, онцгойлон Kobe-той асуудал үүсэх вий гэсэндээ бүхий л зүйлийг эхнээс нь сайтар тайлбарлахыг хүсэж билээ.

Коби гараа гэмтээн улирлын эхний тоглолтонд оролцоогүй. Тэрээр 12 дугаар сарын 1-нд эргэн ирж, баг нэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэн хожсоор байлаа. Гэсэн ч энэ хугацанд Kobe довтолгоонд бүрэн зохицож чадахгүй байв. Түүний хувьд гурвалжин довтолгоонд дасахад хүнд байсан бөгөөд байн байн л дураар авирлаж, багийнхнаа уурлуулна. Олон тоглогчид Kobe довтолгооны системийг хайхрахгүй байгаа учраас түүнтэй хамт тоглох нь таалагдахгүй байгаагаа надад хэлсээр л байлаа. Би өмнө нь Michael-тай ийм зүйлийг туулж байсан ч дөнгөж 21 хүрээд байсан Kobe Jordan шиг буурь суугаагүйн дээр нээлттэй хүн биш байсан юм.

Хүүхдүүд эцэг эхийнхээ насан туршдаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг гүйцээх тавилантай байдаг гэвэл Коби гарын авлага нь байсан юм. Түүний эцэг "Jellybean" хочит Joe Bryant 1970-аад онд домогт Philadelphia 76ers багт тоглодог 206 см өндөртэй хүчний довтлогч байсан. Тэрээр тухайн үедээ Magic Johnson-той адилхан арга барилаар тоглодог байсан ч NBA түүний тоглолтын хэв маягт бэлэн байгаагүй юм. Тиймээс 2 багт хүчин зүтгээд Kobe-ийн өссөн Италид очиж зодог тайлсан гэдэг.

Айлын гурван хүүхдийн хамгийн бага (бас ганц эрэгтэй) нь байсан Kobe буруу замаар замнаж болохооргүй гэр бүлийнхээ алтан жаал нь байлаа. Тэрээр ухаалаг, чадвартай, тоглоомонд илүү их амжилт гаргахаар мэрийдэг төрөлхийн авьяастай. Kobe хамаатнуудынхаа Америкаас илгээсэн бичлэг дээрх Michael болон бусад тоглогчдын хөдөлгөөнийг дууриах бэлтгэлд маш олон цагийг зарцуулсан. 13-тай байхад нь гэр бүл нь Philadelphia рүү буцаж ирснээр Kobe Lower Merion ахлах сургуулийн од нь болсон. Тэр үед 76ers-ийн ахлах дасгалжуулагч байсан John Lucas Kobe-г зуны бөмбөгтэй бэлтэлд урьж, залуу тоглогчийн эр зориг, чадварын түвшинг гайхширсан байдаг. Түүнээс хойш удалгүй Kobe хүссэн сургуулиа сонгох хангалттай оноотой байсан ч Коллежеес татгалзаж мэргэжлийн тоглогчийн замнал руу орсон. Jerry West Kobe-г драфтын өмнөх бэлтгэл дээр урьд өмнө нь харж байгаагүй хамгийн шилдэг 17 настай тоглогч байсан гэж хэлсэн удаатай. Улмаар Jerry 1996 оны драфтын 13 дугаар тойргоор Hornets-т сонгогдсон Kobe-г солилцоо хийн багтаа авч билээ. Тэр жилээ мөн Orlando-оос чөлөөт тоглогч болсон Shaq-тай 120 сая долларын 7 жилийн гэрээ үзэглэсэн юм.

Коби том мөрөөдөлтэй байсан. Намайг Lakers-тэй ажиллаж эхлээд удаагүй байхад Jerry намайг өрөөндөө дуудаад, Kobe түүнээс өмнө нь Lakers-ийн тоглогч байсан Elgin Baylor шиг яаж 30+ оноог дундажлах вэ гэж асуусан тухай хэлсэн. Тэрээр хэрхэн Jordan-ыг давж гаран, хамгийн аугаа тоглогч болох вэ гэдэгт ухаан санаагаа зориулчихсан байсан юм. Түүний Michael-аас илүү гарах гэсэн хүсэл гайхалтай байлаа. Тэр зөвхөн Michael-ийн маш олон хөдөлгөөнийг өөрийн болгосон юм биш. Түүнд Michael-ийн зан ааш ч нөлөөлсөн. Тэр улиралд Chicago-той тоглох үеэр би Michael-ийг Kobe-д багийн төлөө бүхнээ зориулах сэтгэхүйтэй болж өөрчлөгдөхөд нь туслана байх гэж бодон хоёр одын уулзалтыг зохион байгуулсан юм. Тэд гар барьсаны дараа Kobe-ийн амнаас хамгийн эхэнд “Би чамайг нэгийн эсрэг нэг тулаанд ялах болно гэдгийг чи мэдэж байгаа биз дээ” гэсэн үг гарч билээ.

Би Kobe-ийн хүсэл тэмүүллийг бахдан хардаг байсан ч хэрвээ тэр багийнхандаа хэлсэн шигээ 10 бөгж зүүхийг хүсэж байгаа л юм бол өөрийгөө бусдаас тусгаарласан бүрхэвчийг эвдэн гарах хэрэгтэй мэт санагддаг байв. Мэдээж сагсан бөмбөг бол хувийн тоглолттой спорт биш. Аугаа амжилтанд хүрэхийн тулд бусаддаа зайлшгүй итгэх шаардлагатай. Гэсэн ч Kobe багийнхантайгаа хамт байж, тэдэнтэй ойлголцохыг хичээдэггүй хэвээрээ л байлаа. Түүний хувьд тоглолтын дараа багийнхантайгаа цагийг өнгөрөөхийн оронд ихэвчлэн зочид буудлынхаа өрөө рүүгээ очин, бичлэг үзэж судлах эсвэл ахлах сургуулийн найзуудтайгаа утсаар харилцахыг илүүд үздэг байсан.

Kobe аливаа зүйлийг их л мах руу, байнгын бэлтгэл дор сурдаг байсан. Тэр өөрийнхөө чадварт огтхон ч эргэлздэггүй бөгөөд түүнийг зүгээр л өөрийнх нь буруу байна гэж хэлээд өөрчилчихнө гэж саналтгүй. Kobe эсэргүүцэл үзүүлэхээсээ өмнө шууд л алдааг өөр дээрээ мэдэрч эхлэдэг. Энэ нь түүний хувьд маш шаналгаатай байдаг бөгөөд өөр хэнийг ч түүндээ хутгадаггүй. Тэгээд тэр гэнэтхэн л нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд асуудлыг шийдвэрлэх аргаа олчихдог.

Ийм явдлуудын нэг нь 2 дугаар сарын эхээр болсон юм. Тэр үед баг төвөгтэй асуудалтай тулгарчихаад байлаа. Би хувцас солих өрөөгөө түгжиж байгаад оддын хэмжээнд тоглож чадахгүй байгаа тоглогчдоосоо ямар зүйл та нарыг хамтдаа тоглож чадахаа болиход хүргээд байна вэ? гэж асуусан. Энэ хэдийгээр хэтэрхий сүр бадруулсан асуулт байсан ч гэсэн бэлтгэлийн дараагийн өдөр энэ талаар ярилцахаар тохирсон юм. Бид түр бэлтгэлээ хийж байсан Los Angeles-ийн баруун өмнө байрлах Харилцааны коллежийн дүрс бичлэг үздэг өрөөнд цугларсан. 5 сандал зэрэгцүүлэн байрлуулж 4 эгнээ болгосон танхимийн эхний эгнээнд Shaq, Fox, Fish, Harp нар, сүүлийн эгнээнд Коби юүдэнтэй цамцныхаа малгайг өмсөн сууж байлаа. Би гурвалжин довтолгоонд багийн гишүүн бүр байрлалаа эзлэх шаардлагатай тухайд шүүмжлээд “Та нар хувиа хичээсэн тоглогч байж болохгүй бас энэ довтолгоог багийн ашиг тусын төлөө хий. Гүйцээ.” гэсэн юм. Тэгээд тэднийг ямар бодолтой байгааг нь асуухад өрөөнд хэсэг хугацаанд чимээгүй болчихсон. Би уулзалтыг хойшлуулах гэж байтал Shaq ярьж эхлэсэн. Тэр юу хэлэх гээд байгааг минь зөв ойлгосон байсан бөгөөд “Миний бодлоор Kobe багаа хожилд хүргэхийн тулд хэтэрхий амиа тоглож байна.” гэсэн. Энэ үг нь бүх тоглогчдыг асаасан гэхэд болно. Зарим нь түүнийг дэмжиж толгой дохиж байсны дотор Rick Fox “Бид хичнээн олон удаа үүнийг тэвчиж өнгөрүүлсэн гэж санана?” гэлээ. Тэр өрөөнд Kobe-г хэн ч өмөөрөөгүй. Би түүнээс хэлэх үг байгаа эсэхийг нь асуухад тэр багийнханд хандаж тайван сулхан дуугаар бүх хүнд анхаарал тавьж, зүгээр л ялж байгаа багийн нэг хэсэг болохыг хүссэн гэдгээ хэлсэн.

Би тэр уулзалтанд тийм ч сэтгэл хангалуун байгаагүй. Ямар ч шийдэлгүйгээр бүгдийнх нь гомдлыг ил гаргах нь багийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх вий гэхээс санаа зовж байлаа. Түүнээс хойшх хэдэн өдрүүдэд бид 5 тоглолтынхоо 4-т нь хожигдсоны дотор Alamodome ордонд Spurs-т 105-81 харьцаатай бут ниргүүлсэн тоглолт багтана. Тэр долоо хоногийн нэгэн шөнө би Kobe-г цохиж, Shaq-ийг алгадаж байна гэж зүүдэлж билээ. Тэгээд тэмдэглэлийн дэвтэртээ “Shaq-т тусламж хэрэгтэй, харин Kobe Lakers-ийн учир битүүлэг нэгэн байхыг хүсдэг” хэмээн бичсэн юм.

Тоглогчид биесээ буруутган хагаралдаж эхлэхэд би үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэйг ойлгосон. Эхлээд Shaq-тай уулзаж, өглөөний цай уунгаа багийн ахлагч байна гэдэг ямар утга учиртай болох талаар ярилцсан. Яриагаа 1989 оны плэйоффд Cleveland-ийг зайлшгүй хожих шаардлагатай цувралын 5 дахь тоглолтод Michael хэрхэн өөрийнхөө болон багийн бусад тоглогчдынхоо урмыг сэргээж, итгэлийг төрүүлж байсан түүхээр эхлэсэн юм. Cavaliers талбай дээрээ биднийг хожиж цувралыг тэнцүүлсэн тэр шөнө Michael унтаагүй. Гэсэн ч энэ нь түүний санааг зовоосон хэрэг биш байлаа. Түүний тууштай итгэл үнэмшил багийнхнийг хөл дээр нь босгож, Jordan-ийн эцсийн мөчид оруулсан ер бусын шидэлтээр бид сүүлийн тоглолтонд ялалт байгуулсан юм.

Би Shaq-д lakers-ийг сэргээх өөрийн аргыг ол гэсэн. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэн, тоглолтонд өөрийнхөөрөө байж, багийнхан ялангуяа Kobe-д өөртэй нь хамтарвал боломжгүй зүйл байхгүй гэж мэдрүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Би түүнд багийн ахлагчийн номер нэг ажил бол багийг шүүмжлэх биш магтах гэдгийг тайлбарласан. Магадгүй Shaq хэтэрхий нуршаа яриа сонссон байж болох ч энэ удаад би амжилт олсон байх.
Kobe-д би арай өөр байдлаар буюу нэлээд хатуу хандсан. Нэг удаа бичлэгээ эргэн үзэн ярилцаж байх үеэр амиа бодсон буруу шийдвэрүүд нь багт ямар хохиролтой байсныг бусад тоглогчдын өмнө түүнд үзүүлсэн. Тэгээд “Би одоо л бусад чинь чамтай тоглох дургүй байгаа учрыг мэдлээ. Чи хамтарч тоглох хэрэгтэй” гэж хэлсэн. Түүнчлэн би түүнийг бөмбөгөө хуваалцах дургүй байгаа бол дуртайяа түүнийг солилцоонд оруулж чадна гэдгээ нуугаагүй. Ийм нөхцөлд надад муу нэгэн байхад ямар ч асуудал байхгүйг ч хэлэхээ мартаагүй. Би энэ бүхний дараа Harper-ийг өөрт нь яагаад хатуурхсан байдлыг тайлбарлангаа түүнийг тайвшруулж, бүтээлч тоглолтоо золилгүйгээр хэрхэн илүү сайн тоглохыг Kobe-д зааж өгнө гэдгийг мэдэж байсан юм. (заримдаа ямар нэг чухал асуудлыг өөрөөсөө холдуулах хэрэг гардаг юм.)
Түүнчлэн би бас Кобитой сайн удирдагч болоход юу чухал болох талаар ярилцсан. Түүнд “Би чамайг нэг өдөр 25-тай ч юмуу арай нас ахиад ирэхээрээ багийн ахлагч болохыг хүсдэг гэж бодож байна.” гэхэд тэр маргааш л ахлагч болчихмоор байна гэлээ. Хариуд нь би “Хэн ч чамайг дагахгүй бол ахлагч болж чадахгүй” гэсэн юм.
Эцэст нь ойлголцлоо. Kobe бусадтайгаа илүү хамтран тоглож, өөрийгөө багийн тоглолтын арга барилд уусгах замыг хайж эхэлсэн. Тэр бас багийнхантайгаа илүү ойр байхыг хичээж байлаа, ялангуяа аялан тоглолтын үеэр. Бүх оддын тоглолтын дараагаас бүх л тоглогчид багийн тоглолт гаргаж эхлэсэн. Бид 271 үе тоглосны эцэст улирлыг 67-15-ын амжилттайгаар лигийг тэргүүлж дуусгасан.

Багт өнгөрсөн 3 жилийн турш байсан асуудлыг намжаасан учир тоглогчид тайвширсан байв. Rick Fox ингэж хэлж билээ. “Kobe-ын “зөвхөн би” гэсэн хандлага тэсрэхэд бэлэн газарт булсан галт бөмбөг байсан. Бид бүгд хэн нэгэн үүн дээр гишгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч хэн ч хүсээгүй. Тиймээс Фил гишгэж, одоо бид бүгд чөлөөтэй алхаж байна”.

.....Аваргын төлөө Indiana Pacers-тэй тоглох боллоо. Цувралын 2 дахь тоглолтын эхний үед Kobe шагайгаа булгалж, дараагийн тоглолтыг ч бас өнжих юм шиг харагдаж байлаа. Ийнхүү аминд тулсан санаа зовоохоор асуудал үүслээ. 3 дахь тоглолт эхлэхийн өмнө тэр надаас хэдийгээр шагай нь маш их өвдөж байгаа ч өөрийг нь тоглуулахыг гуйсаар байсан. Гэсэн ч түүнийг хувцас солих өрөөний хонгилд өлмий дээрээ зовиуртай зогсож байхыг нь хараад түүнд тоглох боломж олгох нь хэтэрхий эрсдэлтэй гэж бодсон учраас дахин нэг тоглолт өнжүүлэхээр шийдсэн.

3 өдрийн дараа 4 дэх тоглолт эхлэх гэж байхад Kobe тун их зовиуртай хэвээр байсан боловч би чадна гэж зүтгэсээр тоглосон бөгөөд тэр үдэш бүхэлдээ түүнийх болж таарсан юм. Нэлээд хүнд хэцүү тоглолт өрнөсөөр ялагч нэмэлт цагт шийдэгдэхээр боллоо. Гэтэл Shaq нэмэлт цагийн эхний минутанд алдааны асуудлын улмаас талбайг чөлөөлчих нь тэр. Харин Kobe 8 довтолгоогоо амжилттай болгож 16 оноо авснаар багаа ялалтанд хөтөлж, бид 120-118 харьцаатайгаар хожсон юм. Shaq талбай руу гүйн гарч ирээд “дүү минь” гэж дууддаг болсон залуугаа тэврэн авч билээ.

Kobe намайг гайхшруулсан. Би түүнийг тэсэхэд бэрх өвдөлтийг ч үл хайхрагч нэгэн болохыг анх удаа анзаарсан юм. Түүнийг юу ч хорьж дийлэхгүй. Тэр орой Kobe надад Michael Jordan-ийг санагдуулж билээ.

... Шударгаар хэлэхэд би өөрөө ч эхний бөгжөө ийм хурдан авчихна гэж төсөөлөөгүй. Би тоглогчдыг миний системд суралцан, нэг баг болоход дор хаяж хоёр жилийг зарцуулах хэрэгтэй гэж бодож байсан. Гэтэл энэ баг ялалтын замд маш хурдан ороод явчихсан. Бидний Bulls-т байхдаа бий болгосон суурь зарчмууд өөр багт ийм хурдан үр дүнгээ үзүүлж аваргын замд хөтлөхийг харах үнэхээр таатай байлаа. Мэдээж Shaq-ийн ноёронгуй тоглолт болоод Kobe-ийн няцашгүй авьяас чадвар бидний ялалтын гол хүчин зүйл байсан.

Дараа жил нь бид миний бодож байснаас олон тоглолтонд хожигдож, улирлын эхний хоёр сарыг үлгэн салган өнгөрүүлэх үед энэ удаагийнх ч сэтгэл хөөргөсөн галзуу хулганын аялал болох нь дээ гэдгийг ухаарсан юм. Багийнхан хамтын сэтгэл зүйгээ алдсан байв. Юу хийх гээд байгааг нь олж мэдэхэд хэцүү биш ганцхан тоглогч байсан нь Kobe Bryant. Тэр зуны турш өдөрт 2,000 шидэлт гүйцэтгэхийг зорих зэргээр шаргуу хөдөлмөрлөж, тоглолтондоо дахин нэг эрс өөрчлөлтийг хийсэн байлаа. Шүтэн бишрэгчид нь түүний гайхалтай шинэ хөдөлгөөнүүдэд нь дурлаж, зарагдсан өмсгөлийн тоон үзүүлэлтээрээ Shaqquille O’Neal-ийг гүйцэхээр заналхийлэх хэмжээнд нэр хүнд нь өссөн юм. Kobe бараг л 50 хувьтай довтолж, лигийг оноо авалтаараа тэргүүлэн, сэтгэл хөдөлгөм улирлыг эхлүүлсэн. 12 сарын эхээр Toronto-д болсон тоглолтонд Raptors-ийг хожиход тэрээр өрсөлдөгч Vince Carter-ийг 40-31 гэсэн оноогоор илүүрхсэн бөгөөд орон нутгийн телевизийн нэвтрүүлэгч “Өнгөрсөн жилийн Lakers Shaq-ийн баг гэж танигдсан ч дахиж хэзээ ч тийм зүйл болохгүй” хэмээн тунхагласан юм.

Гэхдээ Kobe өөрийн сэргэлтээ багийн бусад тоглогчдын үнэ цэнээр босгож байлаа. Улирлын эхэнд би түүнээс өмнөх жилийн тоглолтоо үргэлжлүүлж, Shaq-аар дамжсан довтолгоог явуулж, тоглолтын эцсийн минут хүртэл багийн системд наалдаж тоглохыг шаардаж байв. Kobe үүнд тоглолт бүрт шидэлтийнхээ тоог бараг хоёр дахин ихэсгэж хариу барьсан бөгөөд ихэнхдээ дамжуулахгүй тоглон, багийнхан ялангуяа Shaq-ийн уурыг барж байлаа. Kobe-ийн амиа бодсон зан, урьдчилан тааварлахын аргагүй байдал нь тэр өөрсдөд нь дахин хэзээ ч итгэхгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж, багийн эв нэгдлийг сүйтгэж байсан юм.

Өмнөх жил нь Kobe гурвалжин довтолгоонд зохицон тоглож байсан. Гэхдээ тэр Michael болон Bulls-ийг аварга болгосон системийг туршихыг хүлээж тэсээгүй. Тэгээд улирлын эхэнд довтолгоо уйтгартай, хэтэрхий энгийн болохоор өөрийн авьяасаа нээн харуулахад нь саад болж байгаа тухайгаа хэлсэн юм. Би түүнийг нь ойлгож байсан ч улирлын төгсгөлд ядралт багатай, гэмтэл бэртэлгүй байхаар хамгийн төвөг багатайгаар тоглолтууддаа хожих хэрэгтэй байгаагаа хэлсэн. Хэлсэн зүйлийг минь Kobe хүлээж авсан гэж бодохгүй байна.

Миний хувьд зарим нэг эргэлзээ байсан нь Lakers Bulls-ээс огт өөр баг гэдэгт байв. Chicago-д бидэнд Shaq шиг ноёрхлоо тогтоосон төвийн тоглогч байгаагүй. Тиймээс бид Jordan-г довтлуулахад зориулсан системээр тоглодог байсан. Bulls-т бидэнд бас нэгэн талбай дээрх лидер байсан нь Michael-д Michael болоход нь тусласан гэж миний үргэлж ярьдаг залуу болох Scottie Pippen. Lakers-ийн хувьд оноо түүх үүрэг нь Kobe-д оногдож байсан ч тэр Shaq-ийн Pippen болох сонирхолгүй байв. Kobe өөрөө өөртөө оноо авах боломж үүсгэхийг хүсэж байлаа.

Тухайн үед Rick Fox Kobe-г “хятад дэлгүүр дэх бух шиг зөрүүд, шийдэмгий” гэж тодорхойлдог байв. Rick Lakers-т өнгөрүүлсэн эхний жилүүддээ байнга тоглолтын турш Kobe-той өрсөлддөг байсан. Rick “Kobe бол удирдагч залуу. Тэр би үүнийг чамаас илүү мэднэ гэсэн харцаар ширтэж, замд нь хэн нэгэн хөндөлсөх аваас ухартал чинь түлхээд түлхээд л явчихна. Хэрвээ чи ухрахгүй бол тэр чамайг сүйрүүлж орхино.”

Rick Kobe-ийн тэмцэгч зан чанарыг коллежийн оюутан байхдаа сагсан бөмбөгийн зусланд нь хамт бэлтгэл хийдэг байсан M.J-тэй зүйрлэдэг. Rick “Би тэдэнтэй адилхан зан чанартай өөр хэнийг ч танихгүй. Тэдний хувьд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялах нь л чухал. Тэгээд тэд чадах чадахгүй нь хамаагүй эргэн тойрондоо байгаа тоглогчдыг яг өөрсөд шигээ байхыг шаарддаг. Мөн тэд, өөрөөсөө илүү сайжрах зүйлийг нээж ол, би долоо хоногийн өдөр бүрийг, өдрийн минут бүрийг энэ бүхэнд зарцуулдаг гэж хэлдэг юм. Тэд өөр юунд ч анхаардаггүй. Юунд ч шүү”

Fox цааш нь тэр хоёрын ялгаатай талыг ч анзаарсан талаараа “Michael бүх л зүйл дээр ялах ёстой гэж үздэг байсан. Би түүнийг Chapel Hill-ээс Wlmington хүртэлх замыг уралдахгүйгээр туулж чадахгүй гэх гээд байна л даа. Чи түүнтэй өрсөлдөхийг хүсэх эсэх нь хамаагүй, тэр чамтай өрсөлдөх л болно. Харин Kobe юу юунаас илүүтэй өөртэйгөө л өрсөлддөг юм шиг санагддаг. Тэр хаалт босгон өөрийгөө сорьж, бусад хүмүүсийг өөрийг нь дагахаас аргагүйд хүргэдэг. Kobe багийн өмсгөлтэйгөөр хувийн тоглолт хийж, ноёрхлоо тогтоодог. Нэгэнт талбай дээр хөл тавьсан л бол чамтай өрсөлдөхөд чиний ямар өмсгөлтэй, хэрхэн тоглодог чинь түүний сонирхлыг огт татахгүй. Түүний ухаан санааг 15 юм уу 16 настай байхдаа тавьсан зорилгодоо хүрэх хүсэл нь бүрэн эзэмдчихсэн юм.”

Энэ байдал нь Kobe-г дасгалжуулахад яах аргагүй хүндрэлтэй болгодог юм. Тэр ч үүнийг сайн мэднэ. Түүний зорилго нь бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин болох байсан. Зорилгодоо хүрэхийн тулд юу хийх ёстойгоо ч маш сайн мэддэг байсан. Яагаад тэр хэн нэгнийг сонсох ёстой гэж? Тэр миний зөвлөгөөг дагаж, оноо авахаа багасгавал, эцсийн зорилгодоо хүрч чадахгүй. Би энэ хүүтэй яаж учраа олох байсан юм бэ?

Shaq өөрийг нь солилцоонд оруулахыг итгэлгүйхэн хүссэний дараа нэг их удалгүй Kobe өөр баг руу явах хүсэлтэй байгаагаа цухуйлгаж эхэллээ гэсэн Ric Bucher-ийн нийтлэл ESPN сэтгүүлийн нүүрэнд гарах нь тэр. Уг нийтлэлийг улирлын эхээр Kobe-г тоглолтонд бага оролцохыг шаардсанаар бид хоёрын хооронд үүссэн ярианд үндэслэн бичсэн байлаа. Тэр үед Kobe надад “Тоглолтонд бага оролцох оо? Харин ч их оролцох хэрэгтэй байна. Би урьдынхаасаа илүү сайжирсан шүү дээ. Та надад хэрхэн саад болно гэж? Би өөр хаана ч гэлээ эндэхээс илүү тоглож болно” гэж хариулсан юм. Kobe мөн Shaq руу ч дайраад авсан. “Хэрвээ Shaq чөлөөт шидэлтээ 70 хувьтай хийдэг байсан бол бүх зүйлс илүү хялбар байхсан. Бид өөрсдийн давуу болон сул талуудыг мэддэг байх ёстой. Би багтаа итгэдэг, гэхдээ тэрнээс илүү өөртөө итгэдэг. Тиймээ, бид өнгөрсөн жил Shaq-т тулгуурлан довтолдог байсан. Гэхдээ бид цувралыг 5 юм уу 7 дахь тоглолтонд дуусгадгаа болиод энэ жил өрсөлдөгчөө шүүрдэх болно” гэсэн юм.

Kobe-ийн хувьд дөлгөөхөн, бүрэг, бусдыг битүүхэн ёжилчихдог нэгэн байв. Хэдийгээр тэр Shaq-аас 6 насаар дүү байсан ч түүнээс ахмад, нас биенд хүрсэн хүн шиг харагддаг байлаа. Lakers-ийн дасгалжуулагч асан Del Harris нэгэнтээ “Kobe-г багадаа ямар хүүхэд байсныг нь асуугаад үзээрэй. Хариулт нь Kobe хэзээ ч хүүхэд байгаагүй.” гэж билээ. Гэсэн ч надад Kobe-ийн буурь суурьтай бодит байдлын талаар ингэж төөрөгдөх нь хэтэрхий өнгөц санагдаж байв. Миний ойлгосноор түүний төрөлх зан нь олон зүйлээрээ өсөж дэвжихийг шаардсаар байсан бөгөөд түүндээ маш шаргуу хөдөлмөрийн дүнд хүрэх ёстой байлаа.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Villa_Bayaraa » Wed Aug 27, 2014 12:28 pm

:eek: :eek: :eek:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Reebok » Thu Aug 28, 2014 1:24 pm

Бурхан бүтээл байна...

Гэснээс, манайхаан энэ хэр юм бол??

http://www.yourjerseyonline.com/index.p ... 20a&page=1

АНУ-д байгаа ард түмэн мээн, яааг энэ Мэйжикийн жерсийг авч өгч туслаач... Мөнгө цаасыг нь яаж шилжүүлэх үү?? Хэлп ми...

http://www.yourjerseyonline.com/index.p ... s_id=16290
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Гансүх » Thu Aug 28, 2014 1:39 pm

Ребека авчихаад ямархуу эд байна хэлээрэй хө
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Гансүх » Thu Aug 28, 2014 1:41 pm

Мэргэн :eek: :eek: :eek:
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7723
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby saka_ars » Fri Sep 05, 2014 2:37 pm

:eek: :ногоон:
User avatar
saka_ars
 
Posts: 139
Joined: Sun Oct 10, 2010 10:45 am

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Saiza » Wed Sep 24, 2014 8:23 pm

Image

Ямар эвгүй харагддаг лүд вээ..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby El Payaso » Wed Sep 24, 2014 8:25 pm

наад чинь тэгээд бас ядаж фотошоп юм уу хаашаам бэ? гэрэл энэ тэр нь сонин тавьцан хачин зураг вэ ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Saiza » Wed Sep 24, 2014 8:54 pm

өөрийнх нь ФБний зураг
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby suldees » Wed Sep 24, 2014 10:33 pm

ГОЁ ЗОХИЖЭЭ
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Reebok » Thu Sep 25, 2014 7:47 am

Буллсын өмсгөл цагаан хүмүүст үнэн хачин харагдах юмаа...

Sent from my ГАР УТАС using Tapatalk 2
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Tue Oct 07, 2014 1:56 pm

Улирлын өмнөх эхний тоглолтоо Денверийн эсрэг хийж 98:95 харьцаатай хожлоо.

3 дугаар үед Уэсли Жонсон өвдөгний шөрмөсөндөө гэмтэл авлаа. Хэр зэрэг гэмтэл гэдэг нь маргааш мэдэгдэнэ. Түүнээс гадна Яанг, Хэнри, Келли нар гэмтэлтэй байгаа.

Кобигийн талаар асуухад Байрон Скотт товч бөгөөд энгийнээр "Тэр яг л Коби шиг байлаа"

Коби: "Ойрын жилүүдэд, магадгүй 3 жилд байгаагүйгээрээ хамгийн эрүүл саруул байна. Хүссэн бүх зүйлээ хийж чадахаар мэдрэмж төрж байна. Тоглолтын турш эрүүл мэндийнхээ талаар юу ч бодоогүй."

Мөн "Бид огт ядарсангүй. Бүх л өдөржин ч гүйж чадахаар санагдаж байна. Хамгаалалтын самбараас сайн авлаа. Хэрвээ бид үүнийгээ цаашид үргэлжлүүлэх тал дээр анхаарч чадвал бидэнд гайхалтай боломж харагдаж байна."

Уэсли Жонсон "Өвдгөнд ямар нэгэн асуудал алга. Хэрвээ шаардлагатай бол тоглолтонд оролцоход бэлэн байлаа."

Өнөөдөр Рэндл 10, Кларксон 14 оноо авч сайн тоглосон ч дасгалжуулагчид энэ нь хангалтгүй байгаа бололтой. "Рэндл хэрхэн илүү шаргуу тоглох талаар суралцах хэрэгтэй байна"

Коби хоёр рүүкийнхээ талаар "Онцгой сайн. Маш гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Тэд эргэлзэх зүйлгүйгээр одооноос л багт хувь нэмрээ оруулаад эхэллээ."

Довтолгоо өнөөдөр төдийлөн сайн байгаагүй талаар дасгалжуулагч "Улирлын өмнөх тоглолтын нээлт хүртэл долоо хоногийн турш хамгаалалтандаа л анхаарсан"

Коби Нэш нарын сүүлийн жил гаруйн хугацаанд анх удаагаа хамтдаа тоглолоо. Тэд өнөөдөр маш үр дүнтэй тоглосон, ялангуяа довтолгоонд Коби: "Түүнтэй хамт тоглоход нэг их хүчин чармайлт гаргахааргүйгээр тоглолтыг хялбархан болгочихдог"

Коби 21 минутанд 13 оноо авсан бол, Нэш 20 минутанд 11 оноо авч, 5 дамжуулалт өгсөн. Тэдний сайн тоглолт фэнүүдийн өөдрөг байх шалтгаан болж байна.

Нэш классик тоглолтоо гаргаж, амархан дамжуулалт өгч байхад Коби яг л хуучных шигээ 2 ч удаа үсрэлттэй фэйдэвэйгээр гарын үсгээ зураад авсан. Тэд өнөөдрийнх шигээ тоглолтоо хадгалж чадвал Лэйкерст илүү боломж харагдаж байна. Тэдний ур чадвар бие биенийгээ төдийгүй багийн бусад залуусаа сэргээж байна.

Нэш: "Дасгалжуулагч намайг яг хэдэн минут тоглохыг хэлж өгсөн. Тэгээд яг л тэр минутанд нь тоглосон /20/" Рэндлийн талаар "Ур чадвар, шидэлтээ хөгжүүл, НБА-ийн тоглолтыг ойлгож ав"
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Wed Oct 08, 2014 11:02 am

Линээс хамт тоглож байсан супер одууд болох Мело, Харденаас Коби юугаараа ялгаатай талаар асуусхад: "Шаргуу хөдөлмөрлөж, деталь бүр дээр анхаардагаараа ялгаатай. Тоглолтын бүх л хэсэгт дүгнэлт хийж тайлбарлахыг оролддог нь тэр бүгдийг ойлгож авах боломж олгодог юм. Түүнээс өөр тийм хүн байхгүй"

ЛАК Лэйкерсийн баннеруудыг халхалсан зурагнуудаа шинэчилсэн байна. Hawes Barnes Blake DJ JJ CP3 Jamal гээд дандаа шинэ зурагнууд. Hawes, Farmar нэмээд улам л хүчирхэгжээд байх бололтой. Док Риверс Hawes-ийн пост тоглолт, Farmar-ийн хамгаалалт миний бодсоноос илүү юм гэсэн байна.

Ник Яангийг маань ИСПН 150-т жагсаасан байх юм. Манай хүн "НБА-д надаас илүү 149 тоглогч байхгүй" гэж хэлсэн байна. Арга ч үгүй 17,9 оноо дундажлаж, багийн амжилт гайгүй байсан бол 6 дахь тоглогч авахад гайхаад байхааргүй байсан хүн шүү дээ. Түүний өмнө 149-д Рэндл, 137-д Бүүзер, 100-д Жереми Лин байна. Харин Нэш маань 246
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Fri Oct 10, 2014 4:30 pm

Өнөөдөр тоглолт үзэж чадсангүй. Ямартай ч Капоно ирнэ гэснээрээ Уорриорз иржээ. Нэг удаа гурваас зоогоод л авсан байна. 2007, 2008 онд дараалан холын зайн шидэлтийн аварга болж байсан болохоор нь манайд ирэхэд сайн шидэгчтэй боллоо гэж горьдсон чинь нэмэр болохгүй байсаар явсан даа. Алтан мужийнхан чинь дуртай тоглогч Барбозаг минь аваад тэгээд өнгөрсөн жил Нэтст маш сайн тоглосон Ливингстоноор хүчээ зузаатгачихсан байх шив дээ.

Өнөөдөр гараанд Лин гарч Нэшийг амраасан байна. Уг нь бол Прайсийг гаргахаар бэлтгэл хийлгэж байсан ч дасгалжуулагч шийдвэрээ өөрчилж. Линий хувьд бэлтгэл дээр нэг ч удаа гараанд гараагүй ч өнөөдөр 4-4 довтолж, 14 оноо нэмээд 4 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн байна. Баахан л 4 юм биз дээ. Линий хэлснээр Коби түүнээс маш их зүйл, голдуу идэвхтэй хамгаалалтыг шаардаж байгаа гэнэ. Харин Коби хэлэхдээ "Тэр чадах учраас би түүнээс шилдэг хамгаалагч болохыг шаардаж байгаа. Учир нь тэр хурдтай, бие хаа сайтай залуу"

Тоглолтын өмнө Стив Керр "Бид өрсөлдөгчиддөө биш өөрсдөдөө л санаа тавих болно.", "Нэш гайхалтай он жилүүдийг өнгөрөөсөн. Тэр бол миний мэдэх хамгийн хөдөлмөрч залуу" гэсэн байна. Ард нь уучлаарай Майкл, уучлаарай Коби гэсэн hashtag /#/ хэрэглэчихсэн ч байх шиг хэхэ.

Хувцас солих өрөөнд Паугийн шүүгээг Рэндл ашигладаг болж байгаа юм байна. Коби "Миний хувьд түүнээс шаардах хамгийн чухал зүйл нь үсрэлттэй шидэлтээ итгэлтэй хийдэг байх"

Коби гэмтэлтэй байх хугацаандаа "Би Жордан, Мэжик Жонсон хоёр шиг бизнесмен болохыг хүсэж байна" гэсээр Bodyarmor-т 10 сая долларын хөрөнгө оруулалт хийн бизнесээ эхэлснийг бүгд мэдэж байгаа байх. Тэгсэн өнөөдөр тэр ундаагаа биш Starbucks бариад ордонд орж ирсэнд нь хүмүүс их гайхсан юм байхаа. Түүний хувьд Стэплс центрт 2013.12.10-аас хойш анх удаагаа тоглолоо.

Эхний тоглолтоос авахуулаад л зөвхөн хамгаалалт дээр л төвлөрч байгаа юм байна. Довтолгоо бол яахав дээ, тэгээд ч улирлын өмнөх тоглолт шүү дээ л гэж байна даа. Гэсэн ч Скотт өнөөдрийн хамгаалалтад бага зэрэг сэтгэл дундуур байгаагаа хэлсэн байна. Тоглогчиддоо хувцас солих өрөөнд: "НБА-д хожил авна гэдэг тийм ч хялбар биш. Бид илүү хичээх хэрэгтэй байна" гэж хэлжээ. Мөн Рэндлийг эхний хагаст довтолгоондоо муу байсан бол сүүлийн хагаст ялангуяа 4 дүгээр үед их сайн байлаа гэж.

Дасгалжуулагчаас Кобигоос юу хүсэж байна вэ гэхэд "Шударгаар хэлэхэд би түүнээс илүү зүйл юу ч хүсэхгүй байна" л гэж. Коби ч эхний 11 минутанд л 10 оноо авч 2 бөмбөг тасласан гээд л эхний 2 тоглолтонд өнгөлөг л байна. Хамгаалалт бол таамаглаж байснаас илүү байгаа гэнэ. Өөрөө ч гэсэн биеийн байдал нь маш сайн , сайн гэхээс ч илүү байна, өөртөө сэтгэл хангалуун байгаа л гэж. Багийн хувьд хамгийн сайн зүйл нь энэ гэдэг нь ойлгомжтой. Түүнээс улирлын өмнөх тоглолт багийг чинь ямар түвшинд байгааг илэрхийлэх хэмжүүр болох уу? гэхэд "үгүй ээ, судлах л процесс явагдаж байгаа хэрэг". Харин багаа "Үнэхээр сайн баг, маш чанга баг"

Кларксон зүүн шилбээ гэмтээсэн. Маргааш хариу нь гарна гэнэ. Өөрөө бол алхахад асуудалгүй байна, нэг их санаа зовохгүй байгаа л гэж.

Өнөөдрийн тоглолтын дундуур твиттер дэх @Lakers гэсэн хаягийг 4 сая дахь хүн нь дагасан байна.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Tue Oct 14, 2014 10:43 am

Улирлын өмнөх 2 тоглолонд Голден Стэйтэд нэлээд олон онооны зөрүүгээр 2 ч удаа хожигдчихлоо. Гэсэн ч 1980-аад оны эхэн үеэс хойш жил бүрийн бэлтгэлийн цугларалтад оролцсоор ирсэн Скотт одоогийн байгаа түвшиндээ санаа зовохгүй байгаа гэнэ. Тэрээр “Үнэнээ хэлэхэд бид байгаа байдалдаа санаа зовохгүй байна. Учир нь бид туршилт л хийсээр байна шүү дээ. Бид хамтдаа 2 долоо хоночихлоо. Бидэнд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс 5 залуу л байна. Тэгэхээр хэсэг хугацаа хэрэгтэй. Залууст өөрсдийн үүргээ, юу хийх ёстойгоо ойлгоход хэсэг хугацаа хэрэгтэй байна. Бид үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэйг би мэдэж байгаа. Өнөөдрөөс хоёр долоо хоногийн дараа бид одоогийнхоосоо хамаагүй сайжирсан байх болно.”

Тоглолтын талаар: “Бид өглөө нь идэвхтэй бэлтгэл хийсэн, сайн ч байсан. Тэгээд бид маш сайн багийн эсрэг тоглосон. Энэ нь сэтгэл зүйн болоод биеийн хүчний сорилт байлаа.”

Одоогоор Ник Яанг, Жереми Лин, Завьер Хэнри, Жордан Кларксон, Райн Келли гэсэн таван тоглогч бэртэлтэй байгаагаас гадна өнгөрсөн тоглолтын нэгдүгээр үеийн дараа гарааны холбон тоглогч Стив Нэш тоглоогүй. Кобигийн хувьд өнгөрсөн 12 сараас хойш тоглоогүй байж байгаад 3 тоглолтонд дараалан оролцсоноос гадна тоглолтоо шинэчлэх хувийн бэлтгэлээ хийсээр байна.

Коби өчигдрийн тоглолтын дараа:

“Бид бэлтгэлээ үнэхээр шаргуу хийж байгаа. Өнөөдөр гэхэд л цаг хагасын турш эрчтэй бэлтгэл хийсэн. Бидний хувьд бэлтгэлийн горимдоо байсаар л байна”
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Villa_Bayaraa » Fri Oct 17, 2014 11:28 am

Сайхан гөвүүлж байнаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby BuG » Fri Oct 17, 2014 11:52 am

үзэхээс нүд халтирмаар байгаа байхдаа фенүүдэд нь бол...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Барнаба » Fri Oct 17, 2014 4:00 pm

Сайхан л байна шт, Коби-гоо дахиад сайхан тоглож байгааг харах. Яахав шилжилтийн үе гэж ямар ч багт байдаг, эргээд удахгүй сэхнээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby ХАЛИУН » Tue Oct 21, 2014 10:49 am

Лэйкерсийн хувьд чөлөөт агент болсон супер оддыг авч чадахгүй байгаад Коби Брайнт л буруутай хэмээн тус багийн удирдлагуудын нэгтэй ойрхон байдаг эх сурвалж мэдээлсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн тэр эрхэм хэлэхдээ : " Коби ялалтыг хүсдэг. Гэхдээ зөвхөн өөрийнх нь нөлөөгөөр л бид ялалт байгуулах тохиолдолд шүү дээ. Багийн тоглолт түүний статистикуудад нөлөөлөхгүй байхыг л тэр хүсдэг. Мэдээж Кобигоос илүү шаргуу хөдөлмөрлөдөг хүн гэж байхгүй. Мөн хэн ч өөрийхөө хүчин зүтгэлийг санаатай тасалдуулахыг хүсэхгүй шүү дээ. Үүгээрээ Коби манай багийн авахаар зорьж байсан чөлөөт агентуудыг айлгаж байсан. "

Тухайлбал :

* Лэйкерс 2013 онд Дуайт Ховардыг авч үлдэхийг оролдох үеэр Коби Лэйкэрсийн уулзалтанд Ховардын хамтаар тамирын хувцастай ирчихээд түүнд ялалтанд хүрэхэд юу шаардлагатай талаар лекц уншсан. Харин Кобигийн лекцийн дараа Дуайт Ховард $30саяыг гаргуунд нь гаргаж, Хьюстонтэй $88саяын гэрээ байгуулсан.

* Өнгөрсөн зун Лэйкерсийн удирдлагууд Кармело Энтонитой уулзах үеэр Коби оролцоогүй. Тэр Европ руу нисчихсэн. Ингээд л Антони Никсдээ үлдэх шийдвэр гаргасан.

* Лэйкерсийн зүгээс 2012 онд Стив Нешийг авахаар оролдох үеэрээ Коби Брайнтаас Стив Неш рүү залгаад хамт тоглох талаар яриач гэж хүссэн. Харин Коби Неш рүү залгаагүй. Яагаад гэвэл Коби Нешийг өөр лүү нь залгах ёстой хүн нь байлгахыг хүсч байсан.

* Мөн Пол Жорж чөлөөт агент болж Лэйкерст нэгдэж болох байсан ч Индиана Пейсертээ үлдсэн. Яагаад гэвэл Коби өөрийнх тоглолтын арга барилд өөрчлөлт оруулах байх гэж бодсонтой холбоотой юм шүү дээ." гэсэн байна.

Уг нь Лэйкерс бол үеийн үед л Лос Анжелест амьдарч, өөрсдийнх төлөө тоглохыг хүссэн супер оддыг элсүүлж чаддаг байсан. Гэхдээ 2011 оноос хойш тэд од хэмжээний чөлөөт агентийг элсүүлж чадаагүй. Тэд Ховард, Энтони, Крис Бош нарыг алдсан төдийгүй энэ зун Леброн Жэймстэй ч уулзаж чадаагүй. Мөн тэд Кевин Лавыг авахаар санаархсан ч бас л чадаагүй билээ.

Коби Брайнтэд $48 саяын үнэтэй хоёр жилийн гэрээ Лэйкесрт үлдсэн бөгөөд тэрээр 2016 оныг дуустал NBA-гийн хамгийн өндөр цалинтай тоглогч хэвээр байх юм
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Saiza » Tue Oct 21, 2014 10:21 pm

хэдэн жишээнийх нь тал нь худлаа л бгам даа..

Мелотой уулзахын тулд Европоос буцаж иржил байсан..
Ковард бол угаасаа хэрэггүй..
Паул Жорж өөрөө ер нь өөр багтай ярилцаж үзсэн юм уу? Пэйсэрстээ үлдэнэ гэсээр байгаад л гэрээгээ шинэчилсэн шт улирлын дундуур..
Нэш-г бол мэдэхгүй юм.
Лаав бол хандтай байсан.. гэхдээ манайд түүнийг авчихаар тэнцэхүйц бараа байгаагүй.
Хамартай бол угаасаа дисс шт..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Мэргэн » Tue Oct 21, 2014 10:51 pm

Уулзалтанд оролцохоор оролцлоо, оролцохгүй болохоор оролцсонгүй гэх :ногоон: Оролцоод дуугүй л суух ёстой юм байлгүй дээ. Мелотой уулзахын тулд амралтаа хаяад л гэнэт нисээд хүрээд ирлээ гээд л тухайн үед шуугиж байсныг л мэдэх юм байна. Амбицын хувьд угаасаа тултлаа л амбицтай байдаг хүн шүү дээ. Хэний ч сүүдэрт тоглохыг хүсэхгүй байсаар дуусах нь бол үнэн байхөө.
User avatar
Мэргэн
MANUTD & LAKERS
 
Posts: 2247
Joined: Tue Sep 01, 2009 7:52 pm
Location: UB

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Соёлоо » Tue Oct 21, 2014 11:12 pm

Үндэсний Сагсан бөмбөгийн холбоонд ажилладаг, үйлчлүүлэгчдийнх нь дунд цөөнгүй од байдаг нэгэн агент Лэйкерсийн хувьд Кобид тохирох хамтрагч олоход яагаад хүнд байдаг талаар тайлбарлажээ.

Сүүлийн 6 жилийн турш Кобитой тоглохыг хүсдэггүй олон сайн тоглогч миний үйлчлүүлэгчдийн дунд байсан. Коби өөрийн хамтрагчдаа зодооны мишонк болгон эцсийн дүнд эмгэгтэй жаалууд болгон хувиргаж байгааг харсан болоод л тэр шүү дээ. Харин Кобигийн эсрэг үг хэлсэн хэн ч байг эцэстээ хэвлэлийнхэний шүүмжлэлийн бай болдог нь ёс. Тэр бүү хэл Шак хүртэл.

*Дээрх агент нэрээ хэлэхийг хүсээгүй ажээ.

#‎CHELSEAFCMONGOLIANFANS‬ ‪#‎ERDENEBRAND‬
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Соёлоо » Tue Oct 21, 2014 11:18 pm

Image

Коби Брайнт Ютатай хийсэн улирлын өмнөх тоглолтын дараа өөрийн хамтрагч, довтлогч, шинэкоов Жулуйс Рэндлийн талаар мань эрийг тоглогч болж төлөвшихөд өөрийнх нь үүрэг асар их байгаа тухай тааламжгүй өнгөөр ярьсан байна.

Байрон Скотт бид 2 Рэндлид яагаад туслаж байгаа юм бэ? Яагаад гэвэл тэр эргүү амьтан байх эрхгүй. Би ESPN-ий сэтгүүлчдийг мангуу амьтад гэж үргэлж боддог. Хэрэв та бүхэн үүнийг ойлгохгүй байгаа бол тэднээс илүү хойлог амьтад гэсэн үг хэмээн хэмээн хэвлэлийн тоймч Араш Марказитай ярих үеэрээ хэлжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС 2013-2014: ШИНЭЧЛЭЛИЙН ЭРИН

Postby Соёлоо » Tue Oct 21, 2014 11:28 pm

Image

Брайнт: Хожиж байгаа Лэйкерс үү? Прайс батерейний рекламны молтогчин туулайтай адилхан байна лээ.

Хамгаалагч Коби багийнхаа улирлын өмнөх тоглолтод сэтгэл хангалуун бус байгаагаа дахин илэрхийлэхийн зэрэгцээ багийн хамтрагч Ронни Прайсын талаар ч тааламжгүй үг хэлэхээ мартсангүй.

Манай багт эсрэг багийн довтлогчийг хэн хааж чадах вэ?

Ронни Прайс уу??? Бурхан түүнийг өршөөг. Тэр өнөөдөр Energizer батерейн рекламны молтогчинтой л адилхан байлаа хэмээн Ютаг 98:91 -аар хожсон тоглолтын дараа ярьжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

PreviousNext

Return to YСБХ-ы багуудын топикууд

Who is online

Users browsing this forum: No registered users and 53 guests
cron