Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Sat Aug 02, 2014 7:23 pm

Shaggy wrote:Болдог бол дуулианыг зааланд зохиохоо л болих хэрэгтжй санагдаад байгаам... Одоо холбооны ганц нvvрээ тахалж байгаа бараг ганц ажил нь уу?


Sent from my iPhone using Tapatalk


Duulian holbooniih bish.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Yago » Wed Sep 17, 2014 2:39 pm

Эрчим-нхэн Шри Ланк руу АХХ-ны Ерөнхийлөгчийн цомд тоглохоор явж байгаам байна. 20-нд эхэлнэ. 5-р сарын тоглолтуудаас /Эрчим-н хэсгийн тоглолт УБт болсон/ шалгарсан 6 баг 2 хэсэгт хуваагдан тоглоно. Эрчим 20, 22нд Бангладеш, Хойд Солонгосын багтай тоглоод хэсгээсээ шалгарвал финалдах нь.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby TRISTAN » Fri Sep 19, 2014 11:47 pm

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны их хурал 11 сарын 11-нд болохоор товлогдож байна. Энэхүү их хурлаар, ирэх 4 жилийн хугацаанд МХХ-г удирдах Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Ерөнхийлөгч, удирдах зөвлөл нь Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирлаа томилдог болсон юм байна.
Тэгэхээр одоогийн их хурал өөрөө ирэх 4 жилийн хөгжлийг, удирдах чиг хандлагыг тодорхойлох хамгийн чухал хурал. Энэ хурал болж өнгөрсний дараа 4 жил хэдэн ч удаа хэнийг ч зэмлээд, хоч өгөөд ямар ч нэмэр байхгүй. Энэ бид зөв замаар холбоонд дуу хоолойгоо хүргэх боломж.
Дүрмээрээ хурлаас 45 хоногийн өмнө Их Хуралд оролцох хүмүүс нэрсээ бүртгүүлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө зохион байгуулах хороонд өгсөн байх ёстой юм байна. Гэтэл өнөөг хүртэл энэ хурал болох талаар олон нийтэд А гэж мэдэгсэн зүйл алга.
Монгол Улсын нэрийг ашигладаг, Монгол Улсыг Дэлхийн хамгийн нэр хүндтэй спортод төлөөлдөг, Монгол Улсын нэрийг ашиглаж хөрөнгө санхүүгээ бүрдүүлдэг энэхүү ТББ нь ард түмэн, Монгол Улсын хөл бөмбөг сонирхогч хүн бүрт нээлттэй, тунгалаг байх хэрэгтэй. Хөл бөмбөг сонирхогч нараа хуралдаа оролцоё, оролцох эрхээ шаардая. Оролцуулахгүй юм аа гэхэд мэдээлэлээ илэн далангүй танилцуулахыг шаардая.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby borts » Wed Oct 08, 2014 9:51 pm

Ene GANBOLD bas owo burdag garuu guuyuu
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Монголын үндэсний шигшээ баг

Postby Bambagar » Thu Oct 16, 2014 7:19 pm

За тэр морь нтр чинь фифа-аас бандуулчиж гэж юм харлаа
Ganbold Buyannemekh, head of the Mongolian FA, has been banned
FIFA's ethics committee reveal he accepted payments to back Bin Hammam's campaign for the FIFA presidency in 2011
Buyannemekh is banned from taking part in any kind of football-related activity at national and international level for a period of five years
A senior figure in Asian football has been banned for five years for 'soliciting and accepting' bribes from former FIFA executive Mohamed Bin Hammam.

Ganbold Buyannemekh, the head of the Mongolian FA and a former member of the Asian football confederation's executive committee, was banned by FIFA's ethics committee for accepting the payments to back Bin Hammam's campaign for the FIFA presidency in 2011.

He also accepted money from Bin Hammam when he was involved in an election to FIFA's executive committee in 2009, narrowly beating Sheikh Salman Bin Ebrahim Al Khalifa - the current AFC president - by 23 votes to 21



Sent from my iPhone using Tapatalk
This game is the most important for me as the coach of Spain. In fact probably ever
Luis Aragones
User avatar
Bambagar
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 995
Joined: Sun Jun 15, 2008 11:02 pm
Location: at the peak

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Jo_amka » Fri Dec 05, 2014 12:44 pm

Азийн 23-аас доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд Монгол улс анх удаа оролцох гэж байна. Урьдчилсан шатанд Хятад, Лаос, Сингапур гэсэн улсуудтай J хэсэгт багтсан. Тоглолтууд ирэх оны 3-р сарын 23-наас 31-ний хооронд болно. J группийн хувьд Хятадад тоглолтууд нь болохнээ. Хэсгийг тэргүүлсэн 10 баг болон 2-р байраар гарсан хамгийн өндөр оноотой 5 баг нэмээд зохион байгуулагч Катар гэсэн 16 улс оролцоно. Тэмцээн 2016 оны 1 сард эхлэх бөгөөд эхний 3 байранд орсон багууд Риогийн олимпийн эрх авах юм байна.
Image
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Tue Dec 09, 2014 5:03 pm

Бутанд.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Тэгшээ » Tue Dec 23, 2014 8:57 pm

Нөгөө хурал нтр нь юу болсон бэ? Дараагийн ерөнхийлөгч хэн болсон юм?
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby LeBe » Thu Feb 05, 2015 10:14 am

UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Tue Feb 10, 2015 7:26 pm

Зүүн Тимортой таарчээ. Хэд хэдэн лигионертай, итали дасгалжуулагчтай баг гэв үү дээ, 3 сарын 12-нд эхний тоглолт.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby meesh » Tue Feb 24, 2015 10:57 am

Энэ Мөрөн Сербийн багт шалгуулаад байгаамаа даа.

https://www.facebook.com/video.php?v=92 ... =2&theater
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Wed Feb 25, 2015 6:49 am

болж дээ...
тэнцвэл түүхэн явдал болох нь ээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Төрналдо » Wed Feb 25, 2015 12:42 pm

Монголын хөлбөмбөгийн шигшээ багтай тоглох Зүүн Тиморын багийн талаар харлаалдаа...
Дасгалжуулагч Дэвид Бэллардини нь италийн сери-а сери-б дивизоны багуудыг удирдаж байсан сүүлд гэхэд л 2014 онд сери-а дивизоны Болоня багийг удирдан 19 дүгээр байранд орж байсан юм байна. Тоглогчид нь Австрали, Бразил, Тайланд, Испани, Японы 1,2,3-р дивизоны багуудад мэргэжлийн гэрээтэйгээр тоголдог, мэргэжлийн 10-аас дээш тооны тоглогчидтой техник ур чадвар, хурд гээд зөндөө л юм байна. Багийн тамирчдын дундаж өндөр 184-186, дундаж наслалт 24. Бичлэгийн түүврийг нь үзвэл тактик, ур чадвар юм юмтай л баг юм байна.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby zigo » Wed Feb 25, 2015 12:48 pm

тэгвэл манайх алуулжээ алуулж. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Төрналдо » Wed Feb 25, 2015 12:56 pm

Ер нь бол Бразил, Португал, Итали гаралтай давхар иргэншилтэй нөхдүүд байна. Хатуу л самар байнадаа
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby zigo » Wed Feb 25, 2015 1:14 pm

манайх ч гэсэн эхний ээлжинд баахан гадаад нөхдийг авчраад шигшээдээ тоглуулах хэрэгтэй.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Wed Feb 25, 2015 2:32 pm

https://www.youtube.com/watch?feature=p ... oMsY0Hx2tQ
МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа олноо "Ерөнхийлөгчийн PR"-чин цолтой, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Ганбаатарын МҮОНТ-ээр Монголын хөлбөмбөгийг хэрхэн хөгжүүлэх талаарх хийсэн нэвтрүүлэгт өгөх дүгнэлт.

- А.Ганбаатар нь өөрөө менежментийн чадваргүй, спортын мэдлэггүй учраас өөрийн сул талыг нуухын тулд Х.Баттулга гишүүнтэй энэ нэвтрүүлэгт орсон байна.

- А.Ганбаатар нь хөлбөмбөгийн спортыг улс төрийн ашиг сонирхолын үүднээс авч үздэг ба ХӨЛБӨМБӨГИЙГ PR-ИЙН ХЭРЭГСЭЛ гэж ойлгодгоо илэн далангуй ярив. 3:50-5:00.

- А.Ганбаатар яагаад ч юм саяхан тайлбарлагч Балжиннямаар дамжуулан хүүхний наймаачин гээд цоллоод байсан Дэрэн клубийн Ерөнхийлөгч Г.Мөнхчулууны өсвөрийн хөлбөмбөгчдийн олон улсад үзүүлсэн амжилтанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн. 7:53-8:30.

- Х.Баттулга гишүүн менежмент гэдэг нь олон хүний хамтын хөдөлмөрөөр нарийн бэлтгэл сургуулилт дээр тулгуурлан ганц хоёр медаль авдаг маш хэцүү хөдөлмөр гэдгийг А.Ганбаатарт анхааруулав. 10:57-12:31.

- А.Ганбаатар нь 80-аад оны сүүлээр Октябрын районы шигшээд тоглож хотын хүрэл медал хүртэж байсан гэсэн ба түүнийг тоглож байхад БӨМБӨГИЙГ ШОРООН ДООГУУР ЦОХЬДОГ байсан нь хачирхалтай. 11:03- 13:31.

- Х.Баттулга гишүүн нь А.Ганбаатараас хамаагүй илүү хөлбөмбөгийн мэдлэгтэй болох нь харагдсан ба тэрээр Лиг болон Үндэсний шигшээ багийн ялгааг сайн ойлгож байсан юм. Тийм ч учраас Лигтээ гадаадын лигионер тамирчдыг авчирч тоглуулах саналыг хэлсэн. 16:21-17:15.

- Харамсалтай нь А.Ганбаатар нь Лиг болон Үндэсний шигшээ баг 2-ын ялгааг ойлгохгүйгээр барахгүй Үндэсний шигшээ багийг Лигионер тамирчдаар бүрдүүлж, хүчиндэж чансаагаа өсгөнө гэж зөрүүдлэв. А.Ганбаатар менежментийн биш PR-ийн мэргэжилтэй хүн тул ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ гэдгийг ойлгохгүй байгаад гайхах зүйлгүй юм. 17:29-17:40

- Яагаад ч юм МХБХ байгуулагдаагүй байх үе буюу 1930-аад онд Монгол улсын шигшээ багтай байсан төдийгүй бүүр оросын уурхайчидтай тоглож байсан хачирхалтай нэгэн мэдээг хөлбөмбөгчид бидэнд А.Ганбаатар дуулгалаа. Эндээс харвал А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн түүхийг мэддэггүй байх нь. 19:27-19:33.

- А.Ганбаатар нь Морь Ганболдын захиалгаар 2013.01 сард МХБХ-ны Дэд ерөнхийлөгчөөр дүрэм зөрчин сонгогдсон байдаг ба өнгөрсөн хугацаанд Бразилд болсон ДАШТ, Инчоны наадамд гэр бүлийн хамт МХБХ-НЫ ХӨРӨНГӨӨР ЗУГААЦСАН болон түүгээр хязгаарлагдахгүй ёс бус үйлдэлүүдийг гаргасан байдаг. Тэрээр энэ бүгдээ нуухын тулд яриа болгондоо БИ ШИНЭ ХҮН эсвэл ХУУЧНЫГ ДУРСАХГҮЙ гэж хэлдэг ба энэ үгээ энэ нэвтрүүлэгт дурьдхаа бас мартсангүй. 21:25-21:40.

- А.Ганбаатар нь МХБХ-ны Ерөнхийлөгчийн Үүрэг гүйцэтгэгч болоод тоглоомын дүрмээ батлая гэж санаачилсан гэж худал ярив. МХБХ-ны Дүрмийг өөрчлөх санаачлагыг 2014.10.16-ны өдөр Монголын 300 гаруй хөлбөмбөгчид гарын үсгээ зурж нэгдэж эхлүүлсэн байдаг ба багагүй тэмцсэний үр дүнд 2014.11.22-ны өдөр Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж ОУХБХ-ны дэмжлэгтэйгээр шинэ дүрмээ өлгийдөн авсан байдаг. 21:41-22:00

- Эрхэм Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар маань одоо болтол МХБХ албан ёсны хэдэн гишүүн байгууллагатай байдгийг мэддэггүй юм байна. Энийг харин дурын хөлбөмбөгчин хүн цээжээрээ хэлнэ. 22:18-22:25

- А.Ганбаатар FIFA, AFC-г сайн менежменттэй газрууд гэж үздэггүй бололтой. 23:05-23:16

- А.Ганбаатар яагаад ч юм Монголдоо биш гадаадад бэлтгэлийн бааз байгуулах нь чухал гэсэн хачирхалтай санааг ярив. 23:15-23:23

- А.Ганбаатар нь хөлбөмбөгийн 3 стандарт талбай байдгийг мэддэггүй бололтой. 23:40-23:47

- Эх оронч Х.Баттулга гишүүн Аж үйлдвэрийн паркийн нүсэр том бүтээн байгуулалтыг Монголчууд бид өөрсдөө барьж байгуулж чадна гэж итгэдэг мөртлөө, түүнтэй харьцуулхад хамаагүй жижигхэн бэлтгэлийн бааз, битүү цэнгэлдэхийг барьж байгуулж чадахгүй гэж ярьж байгаа нь логикгүй яриа байв. 24:10-24:50

- Монголчууд бид улс орон даяараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжхээр сэтгэл шулуудаж байгаа энэ үед яагаад ч юм Х.Баттулга гишүүн Монголын мөнгийг бэлтгэл сургуулилт хийх нэрээр гадаадад аваачиж тушаах сонирхолтой байгаа бололтой. 25:44-26:14

- Х.Баттулга гишүүн өөрийнхөө бэлтгэдэг тамирчдад итгэдэггүй бололтой. Магадгүй энэ характер нь ганцаарчилсан спортын төрлийнхөний онцлого байж болох юм. Харин хөлбөмбөгчид бид багийн спортынхон ба нэг нэгэндээ итгэлийг дээд зэргээр өгч, өөр өөрийн үүргийг ухамсарлаж хамтдаа зорилгодоо хүрдэг онцлогтой. Бид хэзээ ч тамирчдаа фэйсбүүк болон ТВ үзэхийг нь албан ёсоор хориглодоггүй. Тамирчид өөрсдөө амжилтынхаа төлөө ухамсраараа энэ үйлдэлээ хориглож сурсан байдаг. 26:15-27: 00.

- А.Ганбаатар нь УИХ-ын гишүүдэд бөмбөг тараасны хүчинд FIFA болон AFC санхүүжилтээ нэмж байгаа гэсэн маш хариуцлаггүй мэдэгдлийг хийлээ. 2015 онд МХБХ-нд орж ирж байгаа 500'000$ бол 2014 онд Бразил улсад зохион байгуулагдсан ДАШТ-ээс олсон орлогоо гишүүн байгууллагууддаа амжилтаас нь шалтгаалан хуувиарласан ашиг бөгөөд энэхүү ноогдол ашгийг FIFA нь ДАШТ дууссаны дараа тогтмол хэрэгжүүлдэг ажил юм. 34:51-35:25

- За тэгээд эцэст нь санал худалдан авах сонгуулийн амлалтаа буюу нөгөө улсын сүйрүүлэх дөхсөн бэлэн мөнгөний амлалтыг клүбүүдийн дасгалжуулагч нар болон орон нутгийн нарийн бичиг нарт хандан хэллээ. 48:14-48:48.

- А бас А.Ганбаатар нь цаг хугацааны хувьд үнэхээр хаа яваагаа мэдэхгүй байгааг харах өрөвдөлтэй байлаа. ИРЭХ ЖИЛ ЧИНЬ УУЛ НЬ ТУУЛАЙ БИШ ХОНЬ ЖИЛ ГАРНА ШҮҮ ДЭЭ. 50:28-50:34.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Аагий » Wed Feb 25, 2015 2:53 pm

за тэгээд ийм хүн холбооны босс болох нь дээ...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Төрналдо » Wed Feb 25, 2015 3:06 pm

Хөдөлгөөн бүхэн хөгжил болдоггүйн жишээ болоо л дууснадөө зүзү
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Khosoo » Wed Feb 25, 2015 4:20 pm

Ай хорвоо юм аа. Мэдрээ гуай ер нь найдваргүй болсон юм шиг байнаа....
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 25, 2015 4:21 pm

Санал өгөх хүмүүст орон нутгийхан нь лав нуль аймгийн АН-ын хүмүүс бна гэсэн шд, хөлбөмбөгтэй түй ч хамааралгүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Wed Feb 25, 2015 7:13 pm

МОРЬ ГАНБОЛД БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАР PR-ЧИН ГАНБААТАР НАРЫН ХОЛБОГДСОН ТҮҮХ.

Б.Ганболд ер нь их овжин, зальтай, амин хувиа хичээсэн ёс зүйгүй нөхөр болох нь аль 1998 онд ОУХБХ-оос орж ирсэн анхны санхүүжилтыг өөрийн нэрийн дансаараа авсанаар эхэлсэн байдаг.

Бид түүхийг амархан мартдаг. Тэрээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн томилох, эсвэл ямар нэг олон улсын сургалтанд хэн нэгнийг явуулахдаа “...Энэ бол шагнал шүү гэж...” гэж хэлдэг байсан ба олон улсын тавцанд үндэсний шигшээ багийн тоглолтыг наймаалцах, авилгал авах, тохироо хийх байдлаар ажилладаг байсан болохоор манай улсын чансаа өсөх боломжгүй байсан юм.

Хөлбөмбөгчид болон аппаратын ажилтнууд мэдээж хэрэг түүний энэ дур зоргоор авирлах занг нь тэвчиж чаддаггүй байсан ба эсэргүйцлээ ч илэрхийлж байв. Б.Ганболд өөрийг нь эсэргүйцэгсэдийг эхэн үедээ саяхан болтол амь бөхтэй байсан үйлдвэр комбинатын хуучны атамануудаар сүрдүүлэх, зодуулах зэрэг арга хэмжээ авч хариу барьдаг байсан. Архинд донтсон тэдэнд төлөх төлбөр нь ердөө хэдхэн шил архи. Мэдээж хэрэг хорвоогийн жамаар хосгүй атамануудын тоо цөөрч, нас нь явж эхэлсэн тул албан тушаал амлах, гадаад явуулах шагнал өгч асуудлыг намжааж байгаад сэмхэн зайлуулдаг шинэ аргад суралцсан байна. Солонгосруу харлахын тулд өдөр шөнөгүй дугаарлан зогсдог байсан тухайн үеийн нийгэмд гадаадын сургалт семинарт явна гэдэг бас л ховор боломжуудын нэг байсан болхоор их л хүчтэй арга байсан нь дамжиггүй.

Уг ёсондоо бол МХБХ нь ОУХБХ-ны дүрэм журмын дагуу Их хурлаа зохион байгуулж, удирдах зөвлөлөө сонгох ёстой. Харин Б.Ганболд энийг харин ч нэг тоодоггүй байсан ба дандаа ахмад хөлбөмбөгчдийг нууцаар цуглуулаад тэдэнд цагаан сарын бэлэг сэлт, боов тарааж хурал нэртэй дайлага цайлага хийж ИЛ САНАЛ ХУРААЛ-аар өөрийгөө Ерөнхийлөгчөөр сонгуулдаг байсан. Одоо ч гэсэн энэ арга саам нь улс төрчдийн дунд амь бөхтэй байсаар л байгааг бодоход тийм ч муугүй арга байсан бололтой. Энэ үйл явдал 2001, 2006, 2010 онуудад яг ижилхэн давтагдсан байдаг ба гол ялгаа нь хийх болгондоо илүү нууц байдлаар зохион байгуулагдаж байсан. Ямар сайндаа тухайн үед МХБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Р.Амаржаргал гишүүн хүртэл өөрийнхөө холбооны хурлыг хаана хуралдаж байгааг олж чадалгүй суудлаасаа бууж байсан гэдэг.

Амьдралдаа улс төрийн карьер хөөж үзээгүй Б.Ганболд тухайн үедээ маш олон улс төрч найзтай байсан байдаг. Яагаад гэвэл мань эр тэдэнд тэр үеийн сор бүсгүйчүүлээр сайн үйлчилдэг байсан талаар түүний найз улс төрчид өөрсдөө ярьдаг. Тухайн үед одоогийнх шиг мисс, модел бүсгүйчүүд загвар өмсөөд их орлого олж чаддаггүй байсан үе. Харин Б.Ганболд жил бүр 250 мянган $-ийн цэвэр шахуу орлоготой эр байсан болхоор ашиг сонирхол нийцлээ олсон буйза. Төгрөг чанга байх үеийн энэ тооны ногоон ямар хүчтэй байсныг төсөөлхөд хялбар. Бүсгүйчүүлийг буруутгах аргагүй. Буруутан нь Монголын хөлбөмбөгийг хөгжүүлээрэй гэж ОУХБХ-оос өгсөн санхүүжилтыг өөрийн мөнгө шиг цацаж байсан Б.Ганболдын буруу. Бүүр үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Топ модел Д.Болормаа хоёр ч удаа эмчээр явтал бүсгүйчүүлтэй орооцолддог байсан байгаа юм.

Тэрээр улс төрчидтэй ингэж их сайрхан найзалдаг байсны цаад учир шалтгаан нь хэзээ нэгэн цагт идэж уусан мөнгөтэй нь холбоотойгоор хэрэг бишидвэл тэдний тусыг гуйх зорилготой байсан байх.

Гэтэл 2012 онд нөхцөл байдал өөрчлөгдөж Монгол Улсын УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялалт байгуулж засгийн эрхийг гартаа авсан тул түүний улс төрийн ар тал ганхаж эхлэв. Энэ нөхцөл байдлыг тэрээр маш сайн ойлгож байсан тул Ардчилсан намаас дэмжлэг авч болох хүний эрэлд гарсан байгаа юм. Аз болоход МХБХ-ны тэмцээнд оролцдог Арвис клубийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МУ-ын Ерөнхийлөгчийн PR зөвлөх байгааг хараад боломжийг ашиглахаар шийдэж 2012 оны МХБХ-ны шинэ жилд А.Ганбаатарыг тусгайлан урьж танилцаж тал засч эхэлсэн байдаг. Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөхын үүрэгт Спортын асуудал байдаг болохоор тэр зөв сувгаа олж барьж авсан байлаа. Албан тушаалыг шагнал болгож сурсан Б.Ганболд шууд л түүнийг МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр томилоод (дүрмийн дагуу зөвшөөрөгдөнө) мөн тэр дор нь Дэд Ерөнхийлөгч болгосон (дүрэм зөрчин) байдаг. Ингэснээр А.Ганбаатартай өдөр тутам ойр дотно яриа үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Түүний дараагийн зорилго бол Ерөнхийлөгчийн хамгаалалтанд орох байлаа. Ингэхийн тулд эхлээд түүний сонирхолыг татах санал тавих нь чухал гэдгийг тэрээр сайн ойлгож байв. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байсан цаг үе давхцаж байсан болохоор сонгогчдын саналд нэмэрлэх санаа олвол зүгээр байгаа талаар А.Ганбаатар түүнд хэлсэн байдаг. Ингэж 21 аймгийн Үндэсний цом гэх сүржин нэртэй тэмцээн 2013 оноос зохион байгуулагдаж эхэлсэн. Хэзээ ч орон нутгийн хөлбөмбөгийн хөгжилд санаа тавьж байгаагүй Б.Ганболд ийнхүү гэнэт орон нутгийнханд хайр зарлаж эхлэсний учир энд байв.

2013 онд хэсэг хөлбөмбөгт зүрх сэтгэлтэй хүмүүс Б.Ганболдыг Авлигалтай тэмцэх газарт шалгуулхаар өгсөн боловч “Монгол улсыг хохироогоогүй байна” гэх үндэслэлээр түүнийг хэргээс мулталсан байдаг. Магадгүй улиран сонгогдсон Ерөнхийлөгч өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд даргыг нь 4 жилийн хугацаатай томилдог Авилгалтай тэмцэх газраас Б.Ганболдыг мулталж, сонгуульд нь оруулсан хувь нэмрийнх нь ачийг хариулсан байх.

Ийнхүү Б.Ганболд ямар ч байсан 2017 он хүртэл улс төрийн хамгаалалтаа авч чадсан боловч түүнийг өөр нэгэн бодол бас зовоож байлаа. Тэр нь яаж энэ бэлэн мөнгөний хоолноосоо салчихгүй байх вэ гэх асуудал. Хэзээ ч амьдралдаа бизнес хийж үзээгүй хүний хувьд ингээд бүх орлогын эх үүсвэрээсээ сална гэдэг төсөөлж барамгүй зүйл байсан нь ойлгомжтой. Тэр бодож бодож урьд нь Р.Амаржаргал гишүүн дээр амжилттай хэрэгжсэн төлөвлөгөөгөө буюу хэсэг зуур А.Ганбаатарыг Ерөнхийлөгч болгоод өөрөө ЕНБД болж тоглож байгаад 2017 оноос өөрт нь таатай нөхцөл үүсвэл эргэж Ерөнхийлөгчийн суудалдаа суухаар төлөвлөж байв. Ингээд 2014 онд тэрээр идэвхитэйн аргагүй А.Ганбаатарт долигнож 8000$-ийн үнэтэй хослолоор бэлэг барьж, МХБХ-ны мөнгөөр Бразил ДАШТ, Пусаны Азийн наадам зэрэг спортын арга хэмжээнд гэр бүлийнх нь хамт тансаглуулан зугаацуулж эхэлсэн байдаг.

Хэрэв 2014.10 15-ны өдөр ОУХБХ-оос Б.Ганболдыг хөлбөмбөгийн аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийх хориглоогүй байсан бол түний бусармаг төлөвлөгөө хаа хүрч зогсох байсныг таашгүй.

Гэхдээ тэр Монголын хөлбөмбөгт түүнээс ч аюултай цөөвөр чоно оруулж ирсэнээрээ бах тав нь ханаж байж болох. Тэр хүн бол Эрхэм Ерөнхийлөгчийн Хар PR-чин А.Ганбаатар.

Энэ хүнээс хэвлэл мэдээллийн салбарынхан үнэхээр өвдөг чичрэн айдаг нь Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж боддог байсан хөлбөмбөгчдийн хувьд цочир үзэгдэл байв. Хөлбөмбөгтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл одоо зөвхөн түүний зөвшөөрлөөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр гардаг болсон. Тэрэнд хэвлэл мэдээллийг барьдаг нэг том зэвсэг байдаг нь өнөөх алдарт ХААЛТЫН ГЭРЭЭ юм. Энэний эсрэг яаж чаддаггүйгээ сэтгүүлчид учирлан ярьдаг.

Бас энэ этгээд яагаад ч юм ОУХБХ-ны дүрэм журамд заасан ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ гэдэг ойлголтыг зориудаар “төрийн дэмжлэг”, “төрийн хамтын ажиллагаа” гэдэг үгстэй хольж ярьдаг. Төр хөлбөмбөгийн хамтын ажиллагааг ОУХБХ дэмждэг нь маргаангүй үнэн. Харин төрийн нөлөөллийг ОУХБХ-ны аль ч гишүүн байгууллагын сонгуульд оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Төрийн нөлөөлөл гэж юу вэ? Энэ бол Төрийн өндөр дээд албан тушаалтан өөрийн улс төрийн харилцаа холбоо төрийн бүтцийг ашиглан сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн үйлдэл ба эс үйлдлийг ойлгодог. Харамсалтай нь тэрээ энэ асуудлыг ярих тоолонд яагаад ч юм төрийн дэмжлэгийн талаар л яриад байдаг.

Орон нутгийн хөлбөмбөгчид гэж үнэхээр дайчин бөгөөд зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд энэ олон жилийн хугацаанд баг тамирчдаа дасгалжуулж, өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гарган улсын тэмцээн уралдаанд чадан ядан оролцож Монголын хөлбөмбөгийн галыг бөхөөлгүй өдий хүртэл авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс юм.

Харамсалтай нь А.Ганбаатар энэ хүмүүсийн энэ олон жилийн хөдөлмөрийг барьж өөрийн захиалгат холбоодыг орон нутагт байгуулсаар байгаа юм. Орон нутгийн хөлбөмбөгчдөөс ирж байгаа баримт бүхий мэдээллээр бол орон нутгийн хөлбөмбөгийн холбооны удирдлагад дандаа төрийн албан хаагчид, ардчилсан холбоо, ардчилсан залуучуудын холбооны гишүүд орсон байх юм. ЭНЭ БОЛ ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ ЮМ. ҮҮНИЙГ ОУХБХ АЛБАН ЁСООР ХОРИГЛОДОГ.

Тэр бас яагаад ч юм МХБХ-ны дүрмийг засчихаад түүнийгээ Сонгуулийн дүрмийг засаагүйээ гэж тайлбарладаг. Амьхандаа төөрөлдүүлэх гэж л хийчээж байгаа арга нь тэр байх.

Тэр яагаад ч юм ОУХБХ-ноос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрийн дараа гишүүн байгууллагууддаа хуваарьладаг ноогдол ашгийн дагуу МХБХ-нд орж ирж байгаа 500’000$-ийг УИХ-ын гишүүдэд 76 бөмбөг тараасан учираас ОУХБХ баярлахдаа бидэнд өгч байгаа мэтээр тайлбарладаг.

Бас тэр яагаад ч юм 300 гаруй хөлбөмбөгчдийн санаачилгаар эхлүүлж чамгүй тэмцсэний үр дүнд ОУХБХ-ны дэмжлэгтэйгээр арайхийн баталсан МХБХ-ны дүрмийг шинэчлэх ажлыг өөрөө эхлүүлсэн гэж ичих ч үгүй ярьдаг.

Бас яагаад ч юм Олон улсын талбайн арчилгааны семинарт өөрийнхөө хүү Г.Чинбатыг явуулсан байдаг. Бас тэгээд түүнийгээ хэвийн үзэгдэл юм шиг жишим ч үгүй ярьж байгаа нь өнөөх л өөрийнх нь арга болох Ерөнхийлөгчийн “гошгоруулаад” гэдгийг “хашгируулаад” болгож өөрчилдөгтэй л адилхан арга юм уу даа.

Бас тэр яагаад ч юм МХБХ-ны албан ёсны гишүүн 24-өөс 18 клүбүүд нэгдсэн хөлбөмбөгөө шинэчилж өөрчлөх хөдөлгөөнийг дан ганц Дэрэн клубийн Чука хийж байгаа гэж олон нийтэд худал суртал ухуулга хийдэг.

Бас яагаад ч юм Б.Ганболдтой эртны архины найз тайлбарлагч Балжиннямаар дамжуулж хөлбөмбөгийг шинэчлэл хийгчдийн эсрэг захиалгат хар PR хийлгүүлсэн.

Бас яагаад ч юм тэрээр өөрийн Арвис клүбийнхээ менежментийг бүрэн шийдэж санхүүгийн хувьд бие даасан болгож чадаагүй мөртлөө бүхэл бүтэн холбооны менежментийг авч явна гэж итгэлтэй нь аргагүй бурдаг.

Монголын хөлбөмбөгчид тэр дундаа орон нутгийн хөлбөмбөгчид **н** хүмүүс биш. Сүүлийн өдрүүдэд орон нутгийн хөлбөмбөгчид Б.Ганболд өөрөө А.Ганбаатарыг дэмжээрэй гээд утасдаж байгаа талаарх мэдээллүүдийг ирүүлсээр байна.

Энэ бүгдийг харвал одоо болтол Б.Ганболд болон А.Ганбаатар нар нь үй зайгүй толгой сээрээ холбочихоод явж байгааг бэлхэнээ харж болхоор байгаа юм.

Магадгүй тэд Монголын хөлбөмбөгийг бодлоготойгоор уруудан доройтуулах гэсэн санаагүй байж болох юм. Гэхдээ МХБХ-г Б.Ганболд орлогын эс үүсвэр болгон хардаг харин А.Ганбаатар нь улс төрийн оноо цуглуулах чухал хэрэгсэл болж харж хийдэг үйлдэлүүдээс нь болж хөлбөмбөг жам ёсоороо хөгжих нөхцөл бүрдэхгүй байгааг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

Эцэст нь А.Ганбаатар өөрийн айдсаа бидэнтэй ний нуугүй хуваалцсаныг засваргүйгээр сийрүүлъе.

“Нэгдүгээрт, хамгийн муу хүн болоод байгаа Б.Ганболдтой холбох (Үнэн хэрэгтээ холбоотой), хоёрдугаарт, ОУХБХ-ны хүлээн зөвшөөрдөг төрийн дэмжлэг гэдэг ойлголтыг төрийн оролцоо, савар гэдэг утгаар ойлгуулах (Төрийн нөлөөлөл үзүүлж байгаа нь маш олон баримтаар нотлогдсон бөгөөд ОУ-ын дүрмээр хориотой), гуравдугаарт, өндөр нэр хүндтэй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай буруу ойлголт төрүүлж, зөвлөхтэй нь үл ойлголцол үүсгэхийг хичээн дайрч (харин ч түүний зөвлөхийн увайгүй үйлдлээс үүдэн олон улсад нэр хүнд нь унаж магадгүй нөхцөл байдлаас урьчилан сэргийлж анхааруулсан), дөрөвдүгээрт, өөрсдийн гар, хөл болсон Сонгуулийн хороогоор намайг дэмжих өндөр магадлалтай байгаа орон нутгийн хөлбөмбөгийн холбоодын төлөөлөгчдийг ээлжит их хуралд оролцож, санал өгөх эрхийг хасах шийдвэр гаргуулсан (Сонгуулийн хороо нь орон нутгийн төлөөлөгчдийн эрхийг хасах ямар ч шийдвэр гаргаагүй ба А.Ганбаатар нь зориудаар орон нутгийн хөлбөмбөгчдийг турхирах гэж хичээж байгаа болно.)”

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ХОТ ХӨДӨӨГ ЭС ЯЛГАН ХӨЛБӨМБӨГӨӨ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРЬСОН ЗОРИЛГОДОО ХҮРЭХ БОЛНО.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby rednasca » Wed Feb 25, 2015 7:28 pm

А.Ганбаатарын 2015.1.22-ны өдөр МҮОНТ-ээр хийсэн мэдэгдлүүд:
- Монголын үндэсний шигшээ багийг лигионер тамирчдаар бүрдүүлнэ.
- Монголын багууд цагаан сарын дараанаас Хойд солонгос, Казакад очиж бэлтгэл сургуулалтаа хийж эхэлнэ. Энэ асуудлыг хойд солонгосын Спортын сайдтай яриад шийдчихнэ.
- Монголын бүх дасгалжуулагч, орон нутгийн нарийн бичгийн дарга нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нугалсан цалин олгоно.
- Ирэх туулай жил туулай шиг дэгдсэн дэгсэн амжилтуудыг гаргана.
- Гадаадаас 30-40 дасгалжуулагчийн авчирч хүүхдүүдийг бэлтгэнэ.
- Хүүхдийн хөлбөмбөгийн академийн жижигрүүлсэн хувилбар болох инкубатор байгуулаад тэндээс харж байгаад хүүхдүүдийг гадаадруу явуулна. Ингэж футболкийг нь зарах зах зээлийг бий болгодог....

гэжээ. Энэ хүн хаанаас гэнэт үсэрч гарч ирээд юун тэнгэрийн тэнгэрийн юмнууд яриад явчихваа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bold9 » Wed Feb 25, 2015 7:59 pm

21 аймгаас ирж байгаа нь АН-х ч гэж үгүй байх..
Миний мэдэхийн биен тамирын багш, залуудаа хөлбөмбөг тоглож байсан 2,3 хүн байгаа.. харин Ганбаатар түр орлогчынхоо хувьд лоббидчихгүй бол мөн ирж байгаа хүмүүс нь ялгаж салгаж ойлгодог бол Мэдрээ гуйд өгөөд гаргачихмаар байна.

Монголын хөлбөмбөгийн сайт руу ороод орон нутгаас ирж байгаа хүмүүсээс нутгийн таньдаг ах дүү ирж байгаа бол Мэдрээ гээд шивнэчихгүй юу кк
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Жонон » Wed Feb 25, 2015 11:50 pm

rednasca wrote:А.Ганбаатарын 2015.1.22-ны өдөр МҮОНТ-ээр хийсэн мэдэгдлүүд:
- Монголын үндэсний шигшээ багийг лигионер тамирчдаар бүрдүүлнэ.
- Монголын багууд цагаан сарын дараанаас Хойд солонгос, Казакад очиж бэлтгэл сургуулалтаа хийж эхэлнэ. Энэ асуудлыг хойд солонгосын Спортын сайдтай яриад шийдчихнэ.
- Монголын бүх дасгалжуулагч, орон нутгийн нарийн бичгийн дарга нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нугалсан цалин олгоно.
- Ирэх туулай жил туулай шиг дэгдсэн дэгсэн амжилтуудыг гаргана.
- Гадаадаас 30-40 дасгалжуулагчийн авчирч хүүхдүүдийг бэлтгэнэ.
- Хүүхдийн хөлбөмбөгийн академийн жижигрүүлсэн хувилбар болох инкубатор байгуулаад тэндээс харж байгаад хүүхдүүдийг гадаадруу явуулна. Ингэж футболкийг нь зарах зах зээлийг бий болгодог....

гэжээ. Энэ хүн хаанаас гэнэт үсэрч гарч ирээд юун тэнгэрийн тэнгэрийн юмнууд яриад явчихваа.

Үхсэн элэнцэгний туулай жил билээ.хахахаХонь шигээ майлах шинжтэй шүү
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron