Page 2 of 3

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue May 03, 2011 9:47 am
by richie_d4
өчигдрийн тоглолт ;
Хоромхон 4-3 Улаанбаатар ФС

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu May 05, 2011 10:46 pm
by ReDeViL
Өнөөдөр Хоромхон - Улаанбаатарын Мазаалайнуудын тоглолт /3:2/ гэсэн харьцаагаар Хоромхон хожсон байна. Маргааш Эрчим - Улаанбаатар ФС багуудын тоглолтоор Нийслэл Лиг үргэлжилнэ.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri May 06, 2011 9:11 pm
by ReDeViL
Өнөөдөр МХБХолбооны ногоон талбайд нэгэн сонирхолтой тоглолт явагдаж өндөрлөлөө. Эзэн багаар Эрчим харин зочин багаар шинэхэн байгуулагдсан ФС Улаанбаатар багуудын хооронд болж 3:6 харьцаатай ФС Улаанбаатар ялалтыг авлаа. Тоглолтын энхий үед Эрчим баг илүүтэй довтолж улмаар эхний үеийг 2:0-ээр давамгайлсан. Эхний үед ФС Улаанбаатар багийн тоглогчид нь бэртсэнээр 3 сэлгээгээ бүгдийг нь хийсэн таамаглаагүй үйлдэл боллоо. Харин тоглолтын 2-р үе эхлээд ФС Улаанбаатар 10 минутанд 3 ч гоолынг хийж тоглолтыг эргүүлж чадсан. Улмаар 3:6 харьцаатайгаар Лигийн тэмцээнийхээ түүхэнд анхныхаа ялалтыг маш амттай авлаа.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri May 06, 2011 9:40 pm
by Ricardokaka
хоромхон сайн харагдаад бга.цэндээ бандуулсан ч гэсэн бэлтгэлээ их сайн хийсэн бнлэ.улам сайн болсон бнлэ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri May 13, 2011 4:43 pm
by hee_jun
УБДС-ФС УБ хоёр юу болсон бэ үзэх гэсэн чинь арай л хүйтэн өдөр байлаа

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu May 19, 2011 10:41 pm
by goalman
Нийслэл лигийн тоглолтын үнэ нь 3000 болчихсон үзэж байгаа хүн байгаа болов уу?Тэрбаатар ах нарийн бичиг болоод Монголын хөлбөмбөг тэр чигээрээ л мөнгөний уурхай болчихлоо гэж...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon May 23, 2011 4:27 pm
by ubc
Манай багууд унага, хөлөг, хангарьд гээд голдуу хийсвэр нэртэй байх юм. ийм нэртэй байжээж олон нийтийн дэмжлэг авна гэж юу л бол. Уул нь нутаг нугын нэртэй бол тухайн нутгийнхан дэмжээд л явна штээ. Английн Премьер Лиг гэлтгүй барууны бусад лигүүдийг хар л даа. Англид томд тооцогддог Лондон хотоос Челси, Фулхэм, Арсенал гээд дүүргийн нэр эсвэл никнэймээр харин бусад нь хотынхоо нэрээр Ливерпул, Манчестер, Ньюкастл гэх мэтээр нэрлэгдсэн байна. Манайд бас УБ нэгэнт хүн амын тал нь амьдардагаас хойш тал баг нь УБ-аас гарах тул дүүргээрээ эсвэл хороогоороо нэрлэгдээд бусад нь аймаг, сумынхаа нэрээр нэрлэгдээд явж болж байна. Жишээ УБ-аас Амгалан, Яармаг, Чингэлтэй, Баянзүрх, Тойлгойт, Хан-Уул, Бага Тойрог, Дамбадаржаа, Гачуурт, Сансар, Зайсан, Дарь Эх, Комбинат, Нисэх, Хороолол, Төмөр зам, Богд Ар гэх мэтээр багууд гарч ирэх бол хөдөө орон нутгаас Дархан Эрдэнэт Сэлэнгэ Зүүнхараа Баруунхараа Хэнтий Чойбалсан Бор-Өндөр Дорноговь, Чойр, Замын Үүд, Ханбогд, Дундговь, Өмнөговь хөтөл, Шарын гол гээд аймаг, хот эсвэл сумын нэрээр багууд гарч ирж болно штээ. Яахав ивээн тэтгэдэг багууд нь нэрээ багийн нэрд оруулах биш харин хувцсан дээр нь брэндээ тавиулж болно штээ. Одоогийн нэрсийг харахад цаашид багийн хөгжилд саад болохоор л байна.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon May 23, 2011 6:02 pm
by goalman
ubc wrote:Манай багууд унага, хөлөг, хангарьд гээд голдуу хийсвэр нэртэй байх юм. ийм нэртэй байжээж олон нийтийн дэмжлэг авна гэж юу л бол. Уул нь нутаг нугын нэртэй бол тухайн нутгийнхан дэмжээд л явна штээ. Английн Премьер Лиг гэлтгүй барууны бусад лигүүдийг хар л даа. Англид томд тооцогддог Лондон хотоос Челси, Фулхэм, Арсенал гээд дүүргийн нэр эсвэл никнэймээр харин бусад нь хотынхоо нэрээр Ливерпул, Манчестер, Ньюкастл гэх мэтээр нэрлэгдсэн байна. Манайд бас УБ нэгэнт хүн амын тал нь амьдардагаас хойш тал баг нь УБ-аас гарах тул дүүргээрээ эсвэл хороогоороо нэрлэгдээд бусад нь аймаг, сумынхаа нэрээр нэрлэгдээд явж болж байна. Жишээ УБ-аас Амгалан, Яармаг, Чингэлтэй, Баянзүрх, Тойлгойт, Хан-Уул, Бага Тойрог, Дамбадаржаа, Гачуурт, Сансар, Зайсан, Дарь Эх, Комбинат, Нисэх, Хороолол, Төмөр зам, Богд Ар гэх мэтээр багууд гарч ирэх бол хөдөө орон нутгаас Дархан Эрдэнэт Сэлэнгэ Зүүнхараа Баруунхараа Хэнтий Чойбалсан Бор-Өндөр Дорноговь, Чойр, Замын Үүд, Ханбогд, Дундговь, Өмнөговь хөтөл, Шарын гол гээд аймаг, хот эсвэл сумын нэрээр багууд гарч ирж болно штээ. Яахав ивээн тэтгэдэг багууд нь нэрээ багийн нэрд оруулах биш харин хувцсан дээр нь брэндээ тавиулж болно штээ. Одоогийн нэрсийг харахад цаашид багийн хөгжилд саад болохоор л байна.

харин тхх...санал нэг байна.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon May 23, 2011 6:33 pm
by Bibby
Нийслэлийн захирагчийн санаачлагаар Улаанбаатар хотын багтай болсон шүү. FC Улаанбаатар гээд.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed May 25, 2011 8:22 pm
by ReDeViL
Лигийн тасалбартай болсон нь нэг бодлын зөв. Эзэн баг нь тэр өдрийнхөө тоглолтын хариуцаж байгаа билет таслах нтр гээд л билетээс олосн ашиг аа клуб нь өөрсдөө авч байгаа.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed May 25, 2011 8:40 pm
by ReDeViL
Өнөөдөр Нийслэл Лиг-2011 тэмцээний 25 дахь тоглолт Эзэн баг Эрчим зочин багаар Сэлэнгэ Пресс багууд тоглож 2:3 харьцаатай Сэлэнгэ Пресс баг хожил авч хүснэгтийн 3-р байрт орлоо. Тоглолт маш сонирхолтой боллоо. Тоглолтын эхний гоолыг СПресс багийн хагас хамгаалагч Чинбаатар 20 гаруй метрээс маш хүчтэй цохиж тооны харьцааг нээсэн. Удалгүй Эрчим баг шүрүүн довтолсоор тооны харьцааг Эрчим багийн хасаг хамгаалагч шигшээ багийн тамирчин Анар 1:1 болгон тэнцүүллээ. Ингээд эхний хагас өдөрлөлөө. 2-р үед аль аль баг нь дотолгоогоо эрчимжүүлж байлаа. Сэлэнгэ Пресс багийн тоглолч Мөнхбаяр төвөөс бөмбөгийг тасалж дамжуулсан бөмбөгийг СП багийн довтлогч Энхтайван тооны харьцааг 1:2 болгож дахин СП тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос удалгүй Эрчим багийн тоглолч Энхжаргалын Сп багийн ахмад хамгаалагч Гэрэлт-Од 16 м-ийн талбайд унгааж Эрчим баг 11 м-ийн торгуулийн цохилтын цохих эрхтэй болж хохирогч өөрөө цохилтын гүйцэтгэж тооны харьцааг дахин тэнцүүллээ. 2 баг хожил авахын төлөө улам их довтолж байсан ч аль аль нь үр дүнд хүрсэнгүй ээ. Үндсэн цаг дуусч шүүгч нэмэлт +3 минутыг сунгалаа. Сүүлийн гэж хэлж болох довтолгоог СП баг хийж мөнөөх л Энхтайван 16 м-ийн гаднаас маш гоёмсог гоолын Эрчим багийн хаалганд хийж ээлжилт ялалтлаа авлаа. Ингэснээр СПресс баг 11 оноотой болж 3-р байр орж ирлээ харин Эрчим баг 5 оноотой хэвээрэй үлдэж Лигийн сүүлийг мушгиж байна. Маргааш МХБХолбооны ногоон талбайд 26 дахь тоглолт болох Лигийг тэргүүлж байгаа Хоромхон Хүлэгүүд багуудын хооронд болно. Энэ 2 багийн хожсон нь Нийслэл Лиг-2011 тэмцээний 1-р тойргийн аварга болох болно.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed May 25, 2011 8:43 pm
by ReDeViL
Нийслэл Лиг-2011 багуудын хэсэгтээ хэрхэн явж байгааг хараарай.
http://share.gogo.mn/vzemw1zPPt74631306327371/niislel league.rar

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu May 26, 2011 1:15 pm
by Yago
ReDeViL wrote:Маргааш МХБХолбооны ногоон талбайд 26 дахь тоглолт болох Лигийг тэргүүлж байгаа Хоромхон Хүлэгүүд багуудын хооронд болно. Энэ 2 багийн хожсон нь Нийслэл Лиг-2011 тэмцээний 1-р тойргийн аварга болох болно.


Зиа өнөөдөр гоё тоглолт болох юм байна. Очиж үзье, машинаасаа туулайчилна аа. :ногоон:

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sun May 29, 2011 3:00 pm
by Тэгшээ
хүснэгт хармаар бх юм? мэдэх хүн бна уу? Хангарьд-г дэмжиж бгаа хэр яваа юм бол сүүлд Хоромхонтой тэнцэж.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon May 30, 2011 9:28 am
by .boldoo.
Тэгшзаяа wrote:хүснэгт хармаар бх юм? мэдэх хүн бна уу? Хангарьд-г дэмжиж бгаа хэр яваа юм бол сүүлд Хоромхонтой тэнцэж.


:beer

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Jun 01, 2011 4:36 pm
by G@naa
goalman wrote:Нийслэл лигийн тоглолтын үнэ нь 3000 болчихсон үзэж байгаа хүн байгаа болов уу?Тэрбаатар ах нарийн бичиг болоод Монголын хөлбөмбөг тэр чигээрээ л мөнгөний уурхай болчихлоо гэж...


Тэрээ ах очоод харин ч их юм хийж байгаа шдээ. Надад лав хийж байгаа ажлууд нь зөв санагдаж байгаа.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Jun 01, 2011 5:10 pm
by zigo
3000 төгрөгөөр ямар юмных нь мөнгөний уурхай босгох вэ дээ. хахаха
Тэрээ ахын хийж байгаа бүхэн таалагдаж байгаа. Морийн үеийг саналдаа, бодолдоо, одоо яаж байна, юу болж байна. хэхэ Тэнгэр газар шиг ялгаатай байгаа шүү.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Jun 01, 2011 9:19 pm
by secret kop
Хөлбөмбөг хөгжинэ гэдэг нь бизнес болж байж л хөгждөг юм шиг байгаан.
Тэгэхээр зөв тал руу л яваад байна гэж ойлгож байгаа

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 1:20 am
by suuri
Улаанбаатар ФЦ ни Милантай гэрээ байгуулсан тэгээд Италиас дасгалжуулагч ирж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү би 1 хүнээс тэгж сонсло

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 1:20 am
by suuri
2-р тойрог хэзээ эхлэх вэ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 10:08 am
by richie_d4
бараг л 8-н сард эхлэх байх даа

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 10:12 am
by shinoda
suuri wrote:Улаанбаатар ФЦ ни Милантай гэрээ байгуулсан тэгээд Италиас дасгалжуулагч ирж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү би 1 хүнээс тэгж сонсло


Миланы дасгалжуулагч баг 6-р сарын сүүлч 7-р сарын эхээр ирж хүүхдүүдэд зуны камп маягаар 7хоног хичээл заачихаад л явна гэж сонссон, ТВ5-д байсан 2020-г зохион байгуулаад байдаг Ганбаатар билүү тэр зохион байгуулж байгаа

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 12:10 pm
by Zaya8
Nike брэнд Монголд орж ирсэний 3 жилийн ойг тохиолдуулан өндөр шагналын сантай сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. . Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг тэмцээнд багуудыг олон тоглолт хийлгэхийн тулд тойргийн журмаар буюу лигийн систэмээр явна. Техникийн зөвөлгөөн 6 сарын 9-ий 15 цагт болно. 99090971, 99078408, 96668472

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 12:13 pm
by TiMeRz
дундаасаа шигшээгээ гаргаж дэ..

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jun 02, 2011 12:22 pm
by Khosoo
secret kop wrote:Хөлбөмбөг хөгжинэ гэдэг нь бизнес болж байж л хөгждөг юм шиг байгаан.
Тэгэхээр зөв тал руу л яваад байна гэж ойлгож байгаа



Тийм ээ. Тэр үнэн :mongol: