Бид юу хийх хэрэгтэй вэ...

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby ulka » Sun Jul 16, 2006 5:29 am

зиа манай хэдэн залуусч ардын хувьсгалыг эхлүүлсэн шиг л сэмхэн бэлдэж байгаад авч өгөхнээ. Хүүхэд залуучуудыг улам илүү сонирхолтой болгоод ирвэл ч. Ядаж байхад гадаах жаахан тоглоомын талбайд нь байшин барилга барьчих юм л даа. Эндхийх шиг хөл бөмбөгийн жижиг талбай олон байдаг бол ч аяандаа залуус сонирхоод ирнэ дээ. Энд миний заримдаа очиж гүйдэг талбай гэхэд л зүлэг энэ тэр нь үнэн тасархай байхийм. Монголд жишээ нь нэг тийм талбай байлаа гэхэд тэрийгээ арчлаад хамгаалчих сэтгэлтэй хүн байхгүй байхаа даа. өвөлд нь дүүрч тэртэй тэргүй хүйтэн хөлдүүс. Харин хавар 4 сараас 10 сар хүртэл сайхан услаад арчилчихвал ч зунжингаа лигээ явуулаад өвөл нь сайхан фитнэсс болон жижиг зааланд бэлтгэл базаагаад. санаагаар болдогсон бол ч.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby ulka » Sun Jul 16, 2006 5:37 am

ямар нэг зүйл хийж эхлэх гэж байгаа бол 10 ийн хэлж байгаа үнэн шүү. Түшиж тулах мэргэжлийн хүмүүс хэрэгтэй гэж. Санхүүгийн хувьд л асуудалтай байх болуу даа. Санхүүг шийдээд байж болоод байвал үүнийг эхлүүлж байгаа хүмүүсийнх нь сэтгэл нь зөв юм чинь. Энд яриад байгаагаас Монголд байдгууд нь л хамгийн их үүрэг хариуцлагыг нь үүрнэ дээ. Тэрнээс биш гадаадад байгаагууд нь бол энэ форумаараа л тус болж сууна байх.
Хөрөнгө мөнгө болон ер нь бүх зүйлийг шийдэх ганц юм бол монголын хөл бөмбөгийн боссоор өөрийнхөө талын, ядаж хөл бөмбөгийг жаахан ч гэсэн хөгжүүлчихье гэсэн сэтгэлтэй хүн тавьж авах л боловуу даа. Тэрний боссоор зүгээр л хэн нэгний тушаалаар болдог юм боловуу эсвэл энд тэндээс сонгогддог юм болуу.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Hristos » Sun Jul 16, 2006 12:37 pm

Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмээр бол ерөнхийлөгч 8 жил үүрэг гүйцэтгэдэг гэнэ. ганболдын хугацаа ноднин дуусаж. Одоо л шинэ сонгууль явуулах цаг даа. Хугацаа нь дуусчаад байхад ажиллаад л байдаг. Холбооны хурлыг нь хийлгэх хэрэгтэй байх. Түүнээс биш шинэ холбоо байгууллаа гээд ФИФА хүлээн зөвшөөрөхгүй. Саяын Грекийн асуудлыг хараад байхад ФИФА бол шууд л хасаж байна шүү. Засгийн газраас хөл бөмбөгийн холбооны дотоод үйл ажиллагаанд орлоо гээд л. тэгэхээр шинэ холбоо байгууллаа гээд ФИФА хүлээн зөвшөөрөхгүй тул энэ холбоогоо л засах хэрэгтэй.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby rednasca » Sun Jul 16, 2006 12:55 pm

Залуусаа. нэг зүйлийг тодорхой болгомоор байнаа.
Бидний холбоо маань яг ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулах юм бэ?
1. МХХ-ны үйл ажиллагааг сайжруулах, засаж залруулах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн тэднээс дэмжлэг туслалцаа авах, сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулах гэх зэрэг Монголын хөлбөмбөгийн хөгжилд дорвитой нэмэр үзүүлэх байгууллага байх болно. Нэг ёсондоо МХХ-той хамтран нэг зорилготой ажиллана гэсэн үг.
2. Нөгөө нь МХХ-той өрсөлдөж, өөрсдийн бодлого, чиглэл гаргаж, улмаар Монголын хөлбөмбөгийн асуудлыг дангаар шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага болно.

Би уг нь эхний хувилбараар л иймээ тиймээ арга хэмжээ авна гэж ойлгож байгаа юм сан. Гэтэл зарим хүмүүс маань баахан болгоомжлол, сэрэмжлүүлэг гаргаад, санхүү мөнгөний асуудал дэлгээд, дэлхийн хөлбөмбөгийн холбоо дэмжихгүй гэсэн асуудал яриад эхлэхээр 2-р хувилбар санаанд ороод лавлаж байгаа юм. Эхлээд зорилго, чиглэлээ тодорхой болгоод дараа нь алхамаа төлөвлөгөөтэй хийе.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby retro » Sun Jul 16, 2006 2:45 pm

Mongoliin hol bombogiin school bhgui shdee
tiim eee.
retro
 
Posts: 1
Joined: Sun Jul 16, 2006 2:42 pm
Location: bayan zurh

Postby Hristos » Sun Jul 16, 2006 3:09 pm

зорилго- Монголын хөл бөмбөгийг 10 жилийн дотор азийн түвшинд гаргах.
Гудамжны хөл бөмбөгийг мэргэжлийн болгох.
Хөл бөмбөгт авьяастай хүүхдүүдийг гадаадад сургууль болон клубт багтан мэргэжлийн хөл бөмбөгч болоход нь туслах.
Эргээд энэ хүүхдүүд Монголдоо ашиг оруулах , үгүй гэхэд хүүхдүүдэд зүтгэвэл болох юм байна гэсэн үлгэр жишээ болох.
үүний тул сургуулийн аваргын тэмцээнээс эхлэн холбооноос зохион байгуулалтандаа авах.
ФИФА гаас орж ирж байгаа мөнгийг үр дүнтэй ашиглах. цаашдаа Япон Корэа Англиас ивээн тэтгэгч олох. Ивээн тэтгэгч олохын хувьд бол өөрсдөө эхлээд яг таг гэсэн хийх ажлыхаа төслийг гаргасан байх хэрэгтэй. 5 жилийн төлөвлөгөө. Эхний жилд тийм тийм тэмцээн зохионо гээд тэдэн төгрөг зарцуулна гээд.
Шинэ холбоо байгуулвал ФИФА гаас хасагдана шүү. Хамгийн түрүүнд хийх ажил. Холбооны одоогийн удирдлагыг хурдан унагаах. Шинэ чадалтай хүн тавих. ФИФА гаас жилд 100 мянган ногоон авдаг гэдэг яриа байгаа ч худлаа ч байж мэднэ. Сайн мэнэжэр олох бол бараг хамгийн том зорилго. Хөл бөмбөгийн тамирчдаа зурагтаар гаргаж рекламдах. нэг баатар олох гэсэн үг. Бага байхдаа өнчин ядуу өсссөн гээд л. Зидан шиг. Зурагтаар аль болох хөл бөмбөгчдөө гаргаж байвал хүмүүс ядаж нүүр царайг нь цээжлээд хөл бөмбөг гэдэг спорт олны анхааралд орно. тэгээд манай хөл бөмбөгийн гол сүнс бол яаж ч байсан Лигийн тэмцээн_ Монголын топуудын тоглолтыг тэндээс л хардаг. Лигийн тэмцээнээ хүн мөнгө төлөөд үздэг болгох хэрэгтэй. Бөх үзэх гэж байгаа юм шиг л бүгд оочэрлоод.
миний хувьд бол нэг хүүхэд Японд оруулж болж байна. Даанч тэр хүүхдээ яаж сонгох вэ гэдэг л байна. Хөл бөмбөгийн холбооноос өгсөн хүүхдийг шууд бол би авахгүй. Арын хаалгын юу ч чадахгүй хүүхэд бол би өөрөө онигоонд орно.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby chukcha2002 » Sun Jul 16, 2006 11:21 pm

rednasca wrote:Залуусаа. нэг зүйлийг тодорхой болгомоор байнаа.
Бидний холбоо маань яг ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулах юм бэ?
1. МХХ-ны үйл ажиллагааг сайжруулах, засаж залруулах, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн тэднээс дэмжлэг туслалцаа авах, сонирхогчдын эгнээг өргөжүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, тэдэнд зориулсан үйл ажиллагаа явуулах гэх зэрэг Монголын хөлбөмбөгийн хөгжилд дорвитой нэмэр үзүүлэх байгууллага байх болно. Нэг ёсондоо МХХ-той хамтран нэг зорилготой ажиллана гэсэн үг.
2. Нөгөө нь МХХ-той өрсөлдөж, өөрсдийн бодлого, чиглэл гаргаж, улмаар Монголын хөлбөмбөгийн асуудлыг дангаар шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага болно.

Би уг нь эхний хувилбараар л иймээ тиймээ арга хэмжээ авна гэж ойлгож байгаа юм сан. Гэтэл зарим хүмүүс маань баахан болгоомжлол, сэрэмжлүүлэг гаргаад, санхүү мөнгөний асуудал дэлгээд, дэлхийн хөлбөмбөгийн холбоо дэмжихгүй гэсэн асуудал яриад эхлэхээр 2-р хувилбар санаанд ороод лавлаж байгаа юм. Эхлээд зорилго, чиглэлээ тодорхой болгоод дараа нь алхамаа төлөвлөгөөтэй хийе.



Чинээхээр бол эхнийхэд нь би санал нийлж байгаа. Одоогийн хєлбємбєгийн холбоогоо ажиллаачээ, юм хийгээчээ гэсэн сануулга л сонинд бичий гэсэн энгийн санаа би гаргаад байгаа юм.

Энэ зvгээр жижиг зvйл ч гэсэн томхон дохио болж чадах зvйл. Тэр сонгуулийн хугацаа болсон бол манай нийтлэлийн дараагаар олон хvн тийшээ анхаарал хандуулаад, шинэ хvн сонгогдвол бидний тус дэм тэр болох бизээ.

Oдoo энд нэгэнт хаалттай болчихсон бол, бичих юмаа жаахан ярилций. Хосоогийн танил талаар дулдуйдаад 2 ч сонинд 2 нийтлэл гаргаж чадвал бараг болчих байхаа. Нийтлэлээ харин vнэхээр "чинжvv" бичих хэрэгтэй байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Khosoo » Sun Jul 16, 2006 11:29 pm

Би чинжүүнд дургүйшд... :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Hristos » Sun Jul 16, 2006 11:44 pm

:???:
Last edited by Hristos on Mon Jul 17, 2006 8:51 am, edited 1 time in total.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby hulbumbugch » Mon Jul 17, 2006 3:20 am

ХАхаха энэ чинь Бошгыг хална гэдэг шиг юм болох гээд бна уу даа...
Гүй яахав үнэн мөний тухай, сэтгэл гаргаад явахад болохгүй юу байхав.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby rednasca » Mon Jul 17, 2006 8:15 am

За, хүмүүс цугларч байна уу. "Чинжүү" нийтлэлийн эхийг гаргах хүн байна уу. Миний бодлоор бол шууд шүүмжлээд дайрахгүйгээр эхлээд хөлбөмбөгийн ДАШТ миний нүдээр /энд хөлбөмбөгчийн болон 10-ын нийтлэлүүд орвол зүгээр юм/, дараа нь энэ спорт хэрхэн хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байгаа тухай, дараа нь манай улсад хөлбөмбөг хэрхэн хөгжиж буй тухай /бэрхшээлүүд бүлэгт орсон саналуудыг нийлүүлж, базаад/, дараа нь хөлбөмбөгийн холбооны ажил хэргийн тухай /энд л харин мэдээлэл дутагдах байх даа. :RD / гэсэн дэс дараалалтай цувралууд гаргавал зүгээр санагдаж байна.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Gooner » Mon Jul 17, 2006 8:53 am

Наадаж наадаж иртэл форум маань өчнөөн сайхан бичлэгтэй болжээ.
Энэхүү санааг нэлээн эртнээс бодож явсан хальт хүмүүстэй санал бодлоо хуваалцаж байсан нь бий.

Бүгдээрээ яахав дээ нэг холбоо байгуулья гэж бодож байна. Өөрсдөө бүх тамга тэмдэгтэй байвал зүгээр гэж бодож байна. Хэвлэл мэдээлэлтэй харилцахыг миний бие хариуцья гэж бодож байна. Ихэнх томоохон ТВ, сонин сэтгүүлд рекламны менежерүүдыг нь миний бие маш санй таних бөгөөд зарим нь манай гэр бүлийн хүмүүс байдаг юм.

Тэр Чинжүү гэдэг нийтлэл сайхан сонсогдож байна. Гэхдээ хөлбөмбөгийн холбоо руу шууд дайрах нь утгагүй гэж бодож байна. Ерөнхийдөө хөлбөмбөг хөгжүүлэх талаар, мөн ХХолбоотой хамтран ажиллах санад ч гээг юмуу тиймэрхүү юм нийтлүүлсэн нь дээр буй заа.

Ганболд уул нь хөлбөмбөгөө хөгжүүлэх хүмүүсийг дэмжих байлгүй дээ. ТВ9-н хөтлөгчтөй балай балай юм ярьж сууж байхаар.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Аагий » Mon Jul 17, 2006 9:39 am

Үнэхээр сайхан үйлс байна.
Хөлбөмбөг сонирхогч миний бие хөлбөмбөгийн агуу спортыг хөгжүүлэх ариун үйлсэд бие сэтгэлээ чадах чинээгээ зориулахад бэлэн байна.
:eek:
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Cornerback » Mon Jul 17, 2006 9:53 am

та нарыг дэмжиж байна
ядахдаа л шилдэг багаа азийн аваргуудын лигт жил бүр тоглуулдаг болоосой
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby Hristos » Mon Jul 17, 2006 10:47 am

Чинжүү
Эрхэм хүндэт Ганболд танаа
ДАШТ амжилттай болж дууслаа. Монголын залуус хөл бөмбөг гэсэн энэ спортод хичнээн хайртай дуртай нь саяын хэд хоног харагдлаа гэхэд болно. Бид өөр өөрийн дуртай багаа дэмжин ялагдахад нь харамсаж, ялахад нь баярлаж явсаар нэг л мэдэхэд 1 сар өнгөрсөн байлаа. 800 жилийн ой, наадмаа ч мартсан байлаа. Өдөр тутмын амьдрал , маргаашийн идэх талх, улс төрийн намуудын хэрүүл уруулыг толгой тархи маань хүлээж аваагүй нэг сар байв. Яагаад бид дандаа гадаадын баг дэмжих ёстой вэ гэдгийг эрхэм ерөнхийлөгч танаас асуумаар байна. Хэзээ бид Монгол монгол хэмээн хашгаран далбаа тугаа мандуулан улсыхаа шигшээ багийг дэмжих вэ? Тэр цаг хэзээ ирэх вэ? Тийм цаг ирэхийн төлөө та юу хийж байна вэ? Эсвэл угаасаа бүтэхгүй зүйл гээд тэр талаар боддоггүй юу? Манай Монголоос бага хүн амтай Тринидад тобаго гэдэг орон байдаг юм байна. Та ДАШТ үзсэн бол мэдэж байгаа байх. ДАШТ ий шувтаргын тоглолтод гараад тоглоод дэлхий даяар ийм улс байдаг юм шүү, бидэнд бас үндэсний бахархал бий шүү гэдгээ харуулж байна. Эзэн богд Чингэс хэмээн цээжээ дэлдэх монголчууд бид хэдий болтол арлын Японы сумо үзэж Асашёрю хэмээн орилох юм бэ? Хөл бөмбөгт дуртай өөрсдөө ч тоглож өссөн бид . Хамгийн хямд спорт бол хөл бөмбөг. бөмбөг байхад л 2 уулахнаа ч байсан тоглоод л явчина. Африк Бразилийн хүүхдүүд бөмбөг ч байхгүй өөрсдийн хийсэн бөмбөг шиг юм өшиглөөд тоглож байдгийг ТВ гээр харж л байсан байх. Одоо Монголын залуусын хамгийн дуртай спорт юу гэж бодож байна? Хөл бөмбөг. Хуучин үеийг бодвол даяарчлал хөгжиж монгол залуус маань гадаадын аль ч оронд амьдран ажиллах болжээ. Мөнгөтэй нь мөнгөтэй , мэдлэгтэй нь мэдлэгтэй. Та тэр залуусыг ашиглая гэж бодож үзсэн үү? Одоо бол шанс юм. Даяарчлалыг ашиглавал танд их боломж байна. ФИФА гаас Ядуу гишүүндээ өгдөг хэдэн ногоонд амтшаад хэдий болтол явах вэ? Ядуу биш больё гээд бүгд зүтгэе. Энэ жил сэлэнгэд болсон ахмад хөл бөмбөгчдийн тэмцээн цоорхой тортой хаалгатай боллоо гэж сонингоос уншив. Яагаад? Сэлэнгийхэн муу бэлдсэн байж болох ч хариуцлага бол таных. Та хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл таны мест тийм мест юм. 60 оны үед монголчууд Монголын шигшээгийн тоглолтыг догдлон үздэг байсан гэнэ. үнэн худлыг мэдэхгүй ч тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, буриадын багтай нөхөрсөг тоглолт хийдэг байсан гэнэ. Стадион дүүрэн балиашиг. Бүгд МОНГОЛ МОНГОЛ гэж хашгараад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. ганболд сан одоо 21 зуун. 1960 оныхонд ялагдах гэжүү? Чой гэдэг аймаар хаалгач байсан гээд л домог байдаг. Үнэн ч байж болно худал ч байж болно. Гэхдээ та тэр Чой гэж үнэхээр байсан бол алдарыг нь мөнхжүүлж болно шүү дээ. танаас ирэх ДАШТ ий шувтаргын тоглолтод гаргаад өг гэж бид хүсэхгүй. Гэхдээ хөл бөмбөгөө хөгжүүлье , янз бүрийн тэмцээн зохиоё. Ази хүн бие бялдар муу гэж хэлэх гэж байгаа бол яагаад Наката, Пак нар чадаж байгаа юм бэ? Монголчууд сумогоос өөр юм чаддагаа харуулах цаг болсон.
Хүн өдөрт 8 цаг ажилладаг байх. Та тэр 8 цагтаа юу хийдэг вэ? Та 8 жил Монголын хөл бөмбөгийн толгойд байлаа. Өдрийн 8 цаг 8 жилд гэхээр нийт хэдэн цаг болж байгааг тооцоолох лайтай ч танд юм хийх цаг хангалттай байсан нь ойлгомжтой. Та юу хийв? Одоо юу хийх гэж байна? Тайлангаа тавих цаг болжээ.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Hristos » Mon Jul 17, 2006 10:51 am

би гоё бичжүү? :D
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby rednasca » Mon Jul 17, 2006 10:58 am

иисус христ гоё бичжээ. ерөнхийдөө санаатай чинь нийлж байна. манайхан сайхан баяжуулья. хосоо админаа. ер нь миний хэлсэнчлэн цувралуудыг хүмүүст хариуцуулаад бичүүлье. тэгээд нэмж, хасаад засварлая.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Seikoni » Mon Jul 17, 2006 6:34 pm

энд ёстой аймаар юм болсон бйана шд.. соёлын хувьсгал шиг л айн... ганболдыг унагааж хувьсгал хийх гээд.. за тэр марзагнах нь ч яахав.. ямар ч үед та нарын талд л би зогсоно шүү..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Marco » Mon Jul 17, 2006 10:18 pm

За нєхєд юу болж байна ? Гадна дотноос ирж амжаагvй байна уу?Христосын Чинжvv халуун байна шvv.Хэ хэ
Эндээс Монгол руу хандаж байдал ямар байгаа тухай мэдээлэл авна бага зэрэг асуудалтай юм байна.МХБ Холбооны тухай ямар ч вэб сайт олдохгvй бvр байхгvй ганц имейл хаяг , утасны дугаар, фах ,удирдагчдын хэдэн нэр л байна.Хєлбємбєгийн Холбооны vйл ажиллагаа,ашиг сонирхол,зорилго чиглэл,хэтийн тєлєвийн талаархи мэдээлэл ер нь бол байхгvй гэж ойлгогдохоор юм.МХБ Холбоо мафиоз шинжтэй болчихсон,хоёр гуравхан хvн асуудлыг шийддэг ,хурал зєвєлгєєнд нь шvvмжлэгч талын этгээдvvд орох бололцоогvй бvр оруулдаггvй учраас хурал дээр Холбооны ажил сайн явж байгаа, их юм хийсэн,хийх гэж байна гэсэн яриагаар ерєнхийдєє явагддаг гэнэ.Холбооны Ерєнхийлєгч Р.Амаржаргал бол билэгдэлийн чанартай ,гол асуудлыг шийдэгч нь Холбооны нарийн бичгийн дарга ноён Б.Ганболд болон тvvнийг тойрон хvрээлэгчид юм.Холбооны ажил маш сайн явж байгаа, хэн ч биднээс илvv юм хийж чадахгvй ээ ,бид суудлаа тийм амархан алдахгvй гэсэн хэдэн хvмvvс, нарийн шалгавал ах дvv хамаатан саднаараа Холбоонд ажилладаг юм гэнэ.
Иймэрхvv юм олж сонслоо .Б.Ганболдын Монголын Хєлбємбєгт оруулсан хувь нэмэр гэж байгаа тvvнийг хvмvvс vнэлсээн .Нэг юм хийсэн гэдгээрээ тvрий барьж ажилаа цалгардуулж болохгvй биздээ. Холбооны ажил сэтгэлд хvрэхгvй,нvдэнд харагдахгvй,нэр хvнд муу байгаа учраас бид дуу ,хоолойгоо нийлvvлэн Монголын Хєлбємбєгийн хєгжил, дэвшилд хуруу,хошуугаа нэмэрлэхээр шийдсээн.Бид Холбооны ажиллыг сайжруулахыг хvсэж байна ...

ингээд бичээд байхуу ?Бичсэн болгонд маань хариулт бэлдэж байгаа байхдаа.
Бидэнд зєвлєх хvмvvс хэрэгтэй гэсэн vvднээс дараагийн 2 ,3 хоногт зєвєлгєє єгч тусалж болохоор гэж тооцсон хэдэн хvмvvстэйгээ холбогдохоор шийдлээ.
Гэхдээ бас єєрийн бодож байгаа санаа ,бодлоо нєхєдтэй хуваалцмаар байнаa.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Buratino » Mon Jul 17, 2006 10:44 pm

Bid hamtdaa
Santiago Bernabue
User avatar
Buratino
 
Posts: 58
Joined: Tue Jul 11, 2006 5:17 pm
Location: Central Attack Midfielder (CAM)

Postby rildo » Mon Jul 17, 2006 11:59 pm

nuhduu bi mongoliin hul bumbugiin holboonii hiij baigaa uil ajilgaand uneheer ih sanaa zovdog.

hiij baigaa ni eruusuu taalagdahgui bna, league iin temtseen yavagdaj baihdaa uzegchdiin talaar yamar negen bodlogo yavuulahgui yadjil udriin neg toglolt shuud damjuulah (MBA iin adil) heregtei gej bodoj yavdag. reklam hiih heregtei. tuunees medeenii 30 sek iig ezleed hund hurehgui bna, togloltiin huviariig gargaj niitleh hergtei.

bid odoo boloh sonirhogchdiin league ee bas iimerhuu niited hureh helberiig songoh heregtei. bidnii uil ajilgaa saijirj olniii anhaarald hurvel noyon Ganbold negiig bodoh mun bid nartai hamtiin ajilgaa bur ugui yum aa gehed bidnees davah gej uil ajilgaa hiih bailgui.
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Postby Nomer 10 » Tue Jul 18, 2006 4:58 am

rednasca wrote:За, хүмүүс цугларч байна уу. "Чинжүү" нийтлэлийн эхийг гаргах хүн байна уу. Миний бодлоор бол шууд шүүмжлээд дайрахгүйгээр эхлээд хөлбөмбөгийн ДАШТ миний нүдээр /энд хөлбөмбөгчийн болон 10-ын нийтлэлүүд орвол зүгээр юм/, дараа нь энэ спорт хэрхэн хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байгаа тухай, дараа нь манай улсад хөлбөмбөг хэрхэн хөгжиж буй тухай /бэрхшээлүүд бүлэгт орсон саналуудыг нийлүүлж, базаад/, дараа нь хөлбөмбөгийн холбооны ажил хэргийн тухай /энд л харин мэдээлэл дутагдах байх даа. :RD / гэсэн дэс дараалалтай цувралууд гаргавал зүгээр санагдаж байна.


Энийг би хувьдаа дэмжиж байна. Би бичихэд чадах чинээгээрээ тусална.

Христос сайхан бичиж хэхэ. Гэхдээ яг ингэж дайрч болохгүй. Тэр хүн шүүхэдвэл тэгээд паг болно шүү. Гэхдээ эндээс тойруу утгаар санааг нь гаргах хэрэгтэй. Маркогийн хэлснийг ч бас битүү тусгавал зүгээр. Намрын халуун өдрүүдээр сайн нухацтай хэлэлцэж аваад 9 сарын нэгэнд шууд ажлаа эхлээд эхлэх хэрэгтэй байх.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Tue Jul 18, 2006 8:28 am

хОЛБООНЫ АСУУДЛЫГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby SAVAGE » Tue Jul 18, 2006 9:48 am

Гишvvд vнэхээр зєв зvйтэй санал санаачлага гаргасан байна.
Старррын байгуулсан Хєлбємбєг Сонирхогч Хєгжєєн Дэмжигчидийн Холбоо байгаа биздээ. Энэ холбооныхоо шугамаар бид асуудалд хандаж болох юм. Эсвэл бид нєгєє Ардчилсан намыг аврах хєдєлгєєн, Эрс шинэчлэл хєдєлгєєн гэдэг шиг тийм хєдєлгєєн байгуулж болох юм... Монголын хєлбємбєгийг хєгжvvлэх хєдєлгєєн гэдэг ч юм уу. :D
Христосын бичсэн чинжvv бол болж байна. Учиргvй шvvхэд хандахаар дайрсн юм алга. Єшєє нэмээд єгсєн ч болохоор байна. Иймэрхvv цуврал хэдэн чинжvv тэй болж аваад єдєр тутмын томоохон сонинд тавих хэрэгтэй. Єнєєдрийн хэлэлцvvлэг энэ тэр гээд булангууд байдаг шд...
ХБХ-ны одоогийн vйл ажиллагааг шvvмжилсэн зvйлvvдийг баримттайгаар тvлхvv оруулбал...
Одоогийн удирдлага яг хэдхэн хvний л гарт орчихсон. тэр Отгонбаяр гэж дасгалжуулагч бйана. Хэдэн ч жил шигшээгийн дасгалжуулагч хийв... Малдив т арван хэд тэгээр хожигдоод ирэхэд нь л бусад орны жишигээр улаан лооль єндєгєєр шидээд л огцоруулах байсан... Гэтэл одоо байж л бйана.
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Tue Jul 18, 2006 10:07 am

Яг санаа нийлсэн хэдэн хүн хэрэгтэй байна. Монголд байгаа. Төсөл маягийн санаа бол байна. Мэдээж ямар нэг байдлаар бид нэг юм хийлээ гэхэд хөлбөмбөгийг хөгжүүлэх төсөл ч юмуу хэрэг болно. Хэдэн хүн хэрэгтэй байдаг. Хосоо админ балайраад гадаад явчих юм. 8) :help:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest