Page 103 of 106

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Mon Mar 28, 2011 9:36 pm
by ubc
Энэ сугалаа нь хэдэн цагт болох юм болдоо үзэх юмсан. За ямар ч байсан өрсөлдөгч 15 багаас манайхан 7-той нь тоглож үзсэн баг байна. Вьетнам, Лаос, Мьянмад хожиогдож, Тайван, Бангладештэй тэнцэж, Макао, Филиппиныг хожиж үзэж байсан. Ер нь бол байдгаараа хичээвэл алийг нь хожиж, дампуу байвал алинд нь ч хожигдож болохоор багууд байна. Гэхдээ Малайз, Вьетнамтай таарахгүй бол зүгээр. Мөн Палестин, Пакистан, Афганистанд тоглоод дэмий байх. Алуулж мэдэхээр газрууд.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Mon Mar 28, 2011 9:45 pm
by Sesame7
[quote="ubc"]Энэ сугалаа нь хэдэн цагт болох юм болдоо үзэх юмсан. За ямар ч байсан өрсөлдөгч 15 багаас манайхан 7-той нь тоглож үзсэн баг байна. Вьетнам, Лаос, Мьянмад хожиогдож, Тайван, Бангладештэй тэнцэж, Макао, Филиппиныг хожиж үзэж байсан. Ер нь бол байдгаараа хичээвэл алийг нь хожиж, дампуу байвал алинд нь ч хожигдож болохоор багууд байна. Гэхдээ Малайз, Вьетнамтай таарахгүй бол зүгээр. Мөн Палестин, Пакистан, Афганистанд тоглоод дэмий байх. Алуулж мэдэхээр газрууд.[/quote]
Ер нь сайн бэлдээд орвол ч алинаас нь ч айхааргүйл харагдаад бна. Гол нь айлын талбайд хожихгүй гэхэд ядаж тэнцээд, нутагтаа бол хожино ш дээ. Афганистантай л юу юм гэхээс Пакистан, Палестин 2 яавал гэж дээ. Афган чинь манай Монголчуудад муу юм шиг байна лээ. Афганд амьдардаг Хазара (Монгол) үндэстнийг иx хяхаж хавчдаг гэсэн.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Mon Mar 28, 2011 9:52 pm
by Sesame7
Бас энэ багуудыг жагсаасан байдал нь өмнөх 2010-н урьдчилсан шатанд амжилт үзүүлсэн байдалаар нь дүгнэсэн юм шиг байна. Бид нар болж өгвөл Зүүн Тимортой таарвал их боломжийн..Яагаад гэвэл манайхаас хамаагүй муу баг . Дээрээс нь түүхэндээ ямар нэг хожил авч үзээгүй юм байна. За Макаогийнхаа учрыг ч олчдог болоод байгаа. Гэхдээ басч болохгүй..Бангледиш бас л боломжийн. Лаос, Камбож, Непал, Пакистан ч гэсэн манайхтай ойролцоо... Сугалаа 3 сарын 30нд болох юм байна. Майнай лигийн үеэр тоглолт болох болохоор тоглогчид маань форм сайтай байх болов уу?

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Mon Mar 28, 2011 10:41 pm
by Билгүүдэй
Image

Өнгөрсөн лхагва гарагт Азийн хөлбөмбөгийн холбоо Куала Лумпур хотноо 2014 оны ДАШТ-ны урьдчилсан шатны тоглолтын хуваарь болон явагдах журмыг танилцууллаа.

43 шигшээ баг тивд оногдсон 4 эрхийн төлөө урьдчилсан шатанд тоглохоор болжээ.

Эхний шатанд чансаа бага 16 шигшээ баг(28-43-рт) тус тусын 8 хэсэгт хуваагдаж талбайн эзэн зочин багийн дүрмээр 2011 оны 6-р сарын 29, 7-р сарын 3-нд тоглоно.

Эхний шатнаас шалгарсан 8 шигшээ баг хоёрдугаар шатанд чансаагаар илүү (6-27-рт) 22 шигшээ багийн хамт 15 хэсэгт хуваагдан мөн талбайн эзэн зочин багийн дүрмээр 7-р сарын 23, 7-р сарын 28-нд тоглоно.

Харин хоёрдугаар шатнаас шалгарсан 15 шигшээ баг гуравдугаар шатанд чансаагаар тэргүүлэгч 5 шигшээ багийн хамт 5 хэсэгт хуваагдана. Хэсэг тус бүрт 4 шигшээ баг байна.

Хэсэг тус бүрээс шалгарсан 2 шигшээ баг дөрөвдүгээр шатанд оролцоно. Гуравдугаар шатны тоглолтууд 2011 оны 9-р сарын 2-оос 2012 оны 2-р сарын 29-ны хооронд болно.

Дөрөвдүгээр шатанд шалгарсан 10 шигшээ баг дахин тус бүр 5 багтай 2 хэсэгт хуваагдана. Хэсгийг манлайлсан 2 баг 2014 оны ДАШТ-нд шууд оролцох юм.

Хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн 2 шигшээ баг плей-офф шатанд хоорондоо тоглох болно. Хожсон баг нь тив хоорондын эрхийн төлөө бусад тивээс шалгарсан нэг багтай тоглоно.

Дөрөвдүгээр шатны тоглолтууд 2012 оны 6-р сарын 3-аас 2013 оны 6-р сарын 18-ны хооронд болох бол хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багууд 2013 оны 9-р сарын 6 болон 10-ны өдрүүдэд тус тус тоглоно.

Тив хоорондын эрхийн тоглолтууд 2013 оны 10-р сарын 15 ба 11-р сарын 19-нд болно.

Энэхүү чансааг 2010 ДАШТ-ны урьдчилсан шатанд үзүүлсэн амжилтаар нь гаргасан болно.

1-5-рт жагссан багууд 3-р шатнаас, 6-27-рт жагссан 22 баг 2-р шатнаас, 28-43-рт жагссан 16 баг эхний шатнаас тус тус тоглоно.

ЧАНСАА

1. Япон
2. Бүгд Найрамдах Солонгос Улс
3. Австрали
4. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
5. Бахрэйн
6. Сауди Араб
7. Иран
8. Катар
9. Узбекистан
10. Арабын Нэгдсэн Эмират Улс
11. Сири
12. Оман
13. Йордан
14. Ирак
15. Сингапур
16. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
17. Кувейт
18. Тайланд
19. Туркменистан
20. Ливан
21. Йемен
22. Тажикистан
23. Хон Конг
24. Индонез
25. Киргизстан
26. Мальдив
27. Энэтхэг
28. Малайз
29. Афганистан, Камбож
31. Непал (Балба)
32. Бангладеш
33. Шри Ланк, Вьетнам
35. Монгол
36. Пакистан
37. Палестин
38. Зүүн Тимор
39. Макао
40. Тайван, Бирм
42. Лаос, Филиппин.

ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ

1-Р ШАТ: 2011/06/29, 2011/07/03
2-Р ШАТ: 2011/07/23, 2011/07/28
3-Р ШАТ: 2011/09/02, 09/06, 10/11, 11/11, 11/15, 2012/02/29
4-Р ШАТ: 2012/06/03, 06/08, 06/12, 09/11, 10/16, 11/14, 2013/03/26, 06/04, 06/11, 06/18
5-Р ШАТ: 2013/09/06, 2013/09/10
6-Р ШАТ (тив хоорондын эрх): 2013/10/15, 2013/11/19

Орчуулав :ногоон:

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Tue Mar 29, 2011 12:36 am
by indie
Becks wrote:Мөрөн бол техник сайтай гэсэн зааланд бол алдын байна лээ нөгөө Бразилийн Фалкао билүү тэрэн шиг л кк.
Харин том талбайд зааланд тоголдог шигээ арай тоголдоггүй юм шиг байна лээ түрүү жил макаог билүү УБ-д 3:2 оор хожиход 2-р үед гарж тоголсон гарч ирээд ерөөсөй сайн тоглоогүй ганц биедүүлээд л бөмбөгөө алдаад байсан бас тиймч хурдан биш юм билээ?
Тэгээд ч зааланд тоглох том талбайд тоглох 2 ялгаатай л даа Фалкао чинь Сантос билүү СанПаулод нэг хэсэг тоглоод байсан байхаа зааланд тоголдог шигээ олигтой тоглоогүй юм бишүү.
Мөрөн чинь Слэнгэ Прэсс-д тоглож байсан санагдаж байна гэхдээ сонирхогчдын лигт тоглож байсан байх том талбайд нээх тасраад алаад байна гэж дуулдаагүй . Гэхдээ одоо сайжраа байлгүй дээ 88 билүү 89 оны жоохон хүүхэд шдээ бие хаа нь хөгжөөд фитнэсс нь сайжирсан бол техник нь бол угаасаа ярилтгүй Монголдоо №1 байх. 1000 эдэр жонглиорддог гэсэн байх шүү кк :eek: .
Энэ шигшээд чинь хамт тоглож байсан Чинзориг, Анар, Чингис (билүү 6-р сургуулийн гэзэгтэй хамгаалагч) гээд танидаг хүмүүс байна байна :ногоон: . Ер нь сайн тоголдог мундаг хүүхдүүд байсан арай л туршлага дутаад сандраад байх шиг байна лээ тэрнээс биш өөрсдийнхөөрөө тоголдог бол хамаагүй өөр тоглоно л доо одоо ингээд туршлагжаад Лүмбээ шиг л тоглоно шд бүгд л 87, 88 оны залуучууд шүүдээ :gold .


Мөрөн ч сайн шүү улам л сайжрах биз.Умбийг ирээдүйд шигшээн хагас хамгаалалтыг авч явах хүн л гэж боддог юм.Анар харин одоо сайжрахгүй биздээ.Энэ хэд 24 дээр ирээд тоглодог байхад ч алалцдаг байждээ

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Tue Mar 29, 2011 8:25 am
by RBK
Хятад ийм доор жагсаж байгаа гэхэд итгэмээргүй юмаа...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Tue Mar 29, 2011 1:44 pm
by Kaka'8
ALKAHOLIK wrote:Хятад ийм доор жагсаж байгаа гэхэд итгэмээргүй юмаа...


мия шдээ

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Tue Mar 29, 2011 9:52 pm
by улаан цэнхэр улаан
канад, италийн лигт 2 монгол залуу тоглодог гэж байншдээ. мөрөнгийн нийтлэл дээр байншд. нөгөө хайдаг хүмүүс одоо хайх байлгүйдээ. хэхэх. сайн хайгаад тэр 2ийг бушуухан олоод өгөөч

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 9:15 am
by TRISTAN
Ядаж нэр усыг нь тавьчихгүй дээ. Нэг ийм баахан яриа энд тэндгүй л байх юм

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 9:29 am
by *R9*
Италийн Серий Б-д лав байхгүй юм билээ. Нөөц багт байж мэдэх л юм. Харин Канадын лига чинь харин манайтай адил юм билээдээ.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 9:55 am
by TRISTAN
За өнөөдөр сугалаатай юм байна шд. Орой манай ФИФА 2014-ийн урдьчилсан шатны тоглолтын өрсөлдөгч тодрох юм бна.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 11:11 am
by NikkEi_Hotspur
ашгүй зун бас шигшээгээ тоглохыг харна гэсэн үг үү.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:09 pm
by улаан цэнхэр улаан
Мянмартай таарчлаашдээ хэхэх. хожнооо

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:13 pm
by Tomroo_Kop
улаан цэнхэр улаан wrote:Мянмартай таарчлаашдээ хэхэх. хожнооо

Хаанаас яаж хараад байна :?:

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:20 pm
by улаан цэнхэр улаан
шууд стрийм байсиймаа. афц гийн сайт дээр

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:21 pm
by zorigtsaikhan
Малайз - Тайпэй
Багладэш - Пакистан
Камбодж - Лаос
Шри Ланк - Филипин
Афганистан - Палестин
Вьетнам - Макау
Непал - Тиморын Арлууд
Монгол - Мьянмар

Нэг дүгээр шатаа даваад би Оманы шигшээ багтай хүч сорих болох юм байна.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:22 pm
by secret kop
Энэ зэргийн багийг нулих байлгүй дээ :mongol:

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:25 pm
by Билгүүдэй
*R9* wrote:Италийн Серий Б-д лав байхгүй юм билээ. Нөөц багт байж мэдэх л юм. Харин Канадын лига чинь харин манайтай адил юм билээдээ.

Харин тийм байна лээ. Бүүр 3-4 р лигт нь ч алга бна лээ. Дээр ухаж үзсэн
улаан цэнхэр улаан wrote:Мянмартай таарчлаашдээ хэхэх. хожнооо

Сайхан мэдээ байна. Боломжийн зөөлөн боорцог

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:28 pm
by suldees
оман нь хэр юм хэхэ шууд дараагийнхийгаа айн кк

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:34 pm
by Yago
улаан цэнхэр улаан wrote:Мянмартай таарчлаашдээ хэхэх. хожнооо


Хаана байна?

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:36 pm
by Билгүүдэй
Хэхэ би лав Оманыг устгаж Монголыг хийдэг байлаа PES дээр...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:37 pm
by Bibby
энд омантай тоглоод 7-0 дуулсий шт кк

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:38 pm
by J@x
Оман гэж юу юм :ногоон:

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:43 pm
by SAVAGE
Эхний тоглолт манай талбайд болх нь ээ

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Wed Mar 30, 2011 4:45 pm
by ubc
За за Мьянмаг ялж болох байхоо. Энэ улс Хойд Солонгос шиг диктатууртай, үе үе тэмцээнд орохгүй гээд гэдийдэг улс, манайхтай ч тэгж магад. Тэгвэл сайн л биз. За тэгээд дараа нь Оманд удахгүй Арабын том хувьсгал гарах учир өөрсдөө болих байлгүй дээ. Уул нь тэд ФИФА-гийн чансаагаа 110-т бичигддэг юм байна. Манай баг ч бараг 3-р шатандаа гарсан юм биш үү кк. :gold