Page 73 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed May 27, 2015 7:22 pm
by Reda
За Монголд суурин болхоороо харж байгаад нэг клубээ дэмждэг, үздэг болно оо.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Oct 27, 2015 5:30 pm
by fond

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:00 am
by meesh
Өчигдөр БНСУ-тай уг сайн л үзлээ Азийн топ баг биз дээ, тэр 10 номер үнэхээр ялгаа харуулж байна лээ ямар ч аймар биеээрээ хуурдаг юм, баруун зүүнгүй бас дарах юм. Эхний үеээ их тааруу эхлүүлчихлээ, бас гоол болчихоор зөндөө юмаа алдчихлаа ёндоогүй л байлаа. Одоо Хятадыг хусвал, боломжийн л гэх хараад байгаа, харин Тайваньтай үхэх сэхэх үзэх байх, Тайвань БНСУ хуссан гэхээр бас сайн баг бололтой.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:01 am
by Saiza
Эхний 2 нь л Азийн аваргадаа шалгарах юм билээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:02 am
by ТӨӨГӨӨ
Чамайг харин тв-р зөндөө харуулж блээ шд. Хажууд сууж байсан нь эхнэр нь үү?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:12 am
by Kro
ТӨӨГӨӨ wrote:Чамайг харин тв-р зөндөө харуулж блээ шд. Хажууд сууж байсан нь эхнэр нь үү?


Хаха манай Төөгөө ч гандан буурахгүй шүү. :eek:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:20 am
by rednasca
манайхан мундаг байна лээ...
ёстой санаанд оромгүй сайн тоглож байна...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:24 am
by zigo
Kro wrote:
ТӨӨГӨӨ wrote:Чамайг харин тв-р зөндөө харуулж блээ шд. Хажууд сууж байсан нь эхнэр нь үү?


Хаха манай Төөгөө ч гандан буурахгүй шүү. :eek:

:-o :eek: яаж ийгээд л... кккк

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:25 am
by meesh
Тх, олуулаа үзсэн Адмирал, ТДИ, Билгүүдэй, Есүхэй, Төрболд, Эрхэмфс. Өнөөдөр манай баг амраад нөгөө 4 хоорондоо, тэгээд мягмарт бүгд амраад 3 дахтай Хятадтай юм байна лээ очиж үзнэ дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 11:44 am
by davkashd
Өчигдөр 2 дугаар үе шигээ сэтгэлзүйтэй тоглолтыг эхлүүлсэн бол хожчихож болохоор л сайн тоголсон. Жижиг Улсаагийн орж байгаа бөмбөгийг гаргадаг бас хэд хэдэн жижиг тамлалтууд алддаг гээд тоглолт том биш их олон бага зүйлсүүд дээр шийдэгдсэн. Мөрөн бол заалний хөлбөмбагт явахгүй байналээ гарж ирж алхсан данхалзсан ашигтай үйлдэл нэг ч хийлгүй хамгаалалтанд туслахгүй цаг хороосон нэг хүн байсан бас манай багийн 16 дугаартай тоглогч бас их дутагдалтай тоголсон удаан хойрго дээр нь довтолгооны санаачлага дамжуулалтын оновч юу ч байхгүй хүн байсан сураг сонсохнээ шигшээ багийн багшийн хүүхэд 3 үеийн хөлбөмбөгчин хүүхэд юм байх. Энэ 2 залууг талбайд бага гаргаж бусад залуусыгаа түлхүү ашиглаж сэтгэл зүйг нь сайн өргөж эмээх сэтгэлийг нь дарж чадсан бол хожих боломж бүрэн дүүрэн байсан энэ нь ч тогтолтын 2 дугаар үед гарж ирсэн манай тамирчдын тоглолтоос харагдаж байсан.Энэ тэмцээнд оролцоу байгаа багуудаас хамгийн сайн тоглолттой баг нь Тайваний баг юм гэсэн холбооны хүмүүёийн ярь байгаагаар. Одоо бидэнд Хятадын багийг гэртээ заавал хожих том даалгавар л үлдсэн. Боломж байналээ. Манай залуус бахдам сайхан тоголж байналээ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:00 pm
by TGNT
жижиг улсаа хэр тоглож байна? яасан яасан гэв?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:05 pm
by Оргил
айлын хамгаалагч шиг л бөмбөг гаргасандаа хэхэ.. манайх гоёо байсөөн.. 6:4 гээл дуусгаж чадсан бол үнэхээр сайхан байх байлаа..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:08 pm
by Aagii_03
Харин багшийн хүүхэд баг алсаан. Гэхдээ манайхан хүлээлтээс дээгүүр гоё үзэж байна лээ


Sent from my iPhone using Tapatalkoilp

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:13 pm
by davkashd
Жижиг улсаа Хонг Конг дээр сайн байсан бужигнуулж байсан. Харин өчигдөр орж явсан бөмбөгийг 100 хувийн гоал ийг өөрөө өшиглөөд гаргасандаа хайран юм. Тэр орсон бол тоглолтын хэмнэл бүр илүү нэмэгдэх байсан байх. Гэхдээ манай залууст сургамжтай сайхан л тоглолт болсон өөрсдийгөө бүрэн дайчилж хамгийн чухал нь биеэ барилгүй тогловол энэ тэмцээнл цаашдаа шалгарах амжилттай оролцох амжилт гаргах боломж байна гэдгээ бүгд дор бүрнээ мэдэрсэн байхаа. Хамгийн гоё нь манай хөгжөөн дэмжигчид... бүгд нэгэн дуугаар МОНГОЛ МОНГОЛ. Яармагийн ордон нэг талын жигүүр нь бүтэн дүүрсэн хэдий цасан шуургатай байсан ч... бас энэ хүмүүс нэгэн зэрэг УУХАЙ лвал сайхан сонсогдох бол гэж бодсон хэдий спорт шигшээ багаа нэгэн зэрэг уухайлан дэмжвэл сайхандаа. Сайны хажуугаар саар гэгчээр нэг муу согтуу дурак агсамнаж түмэн дунд гар буу гаргаж үзэж л байналээ гай нь таарад гал алдсан бол үлдсэн тоглолтууд цуцлагдах л байсан байхдаа дэмжих сэтгэл байхгүй юм гэхэд арилчих ухамсар байхгүй нь харамсалтай

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:14 pm
by zigo
өчигдөрийн хоёрдугаар баг маань илүү сайн тоглоод байсан. мөрөн нтр бол өөрийн санаачлагаар суучихмаар юм зүгээр. хэхэ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 12:51 pm
by Зак
Бөмбөг хажуугаас гаргахдаа Цэдэнбалд өгөөд нөгөөх нь хаалга руу гөвөх... Энэ тактик болохгүй байхад хичнээн ч олон удаа оролдов. Сүүлд хаалгачаа суулгаад ПП хийж байхад хажуугаас гаргаж байсан хүүхэд өөрөөр сэтгээд дамжуулалт өгөхийг оролдсон ч гэсэн нөгөөх нь таслагдаад Солонгосын 10 номер аваад шууд цохиод манайхан 7 дахь гоолоо алдсан.
Ер нь Монголд футзал их хөгжиж байгаа юм байна лээ. Манай хүү саяхан Дэрэн кап гээд тэмцээнд ороход нь би очиж ганц 2 тоглолт үзсийн. Хүүхдүүдийн ур чадвар, арга тактик маш сайжирсан санагдсан. Тэр тэмцээний 15 насны ангилалд тоглож байсан Дэрэн багийн хүүхдүүд бүр гойд, футзалыг яг л жинхэнэ утгаар нь тогложийлээ. Уул нь манайхан Ангарскийн багийг бүрэн эдлээд 5:1-ээр хожиж байсын. Харамсалтай нь цаг дуусахаас 2 хон минутын өмнө нэг гоол алдаад 5:2 болоход эргүү гадаад дасгалжуулагч нь хүүхдүүдээ учир зүггүй загнаад нөгөөдүүл нь сандрадлаад бараг л минутын дотор 3 гоол алдаж тэнцээд тэгээд торгуулийн цохилтоор хожигдсон доо. Хэдий Ангарскийнх ч гэсэн футзалаар дэлхийн аварга болж байсан түүхтэй Оросын багтай үзсэн гэхээр манай хүүхдүүд чамлалтгүй сайн үзсэн.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 1:08 pm
by Saiza
davkashd wrote:Өчигдөр 2 дугаар үе шигээ сэтгэлзүйтэй тоглолтыг эхлүүлсэн бол хожчихож болохоор л сайн тоголсон. Жижиг Улсаагийн орж байгаа бөмбөгийг гаргадаг бас хэд хэдэн жижиг тамлалтууд алддаг гээд тоглолт том биш их олон бага зүйлсүүд дээр шийдэгдсэн. Мөрөн бол заалний хөлбөмбагт явахгүй байналээ гарж ирж алхсан данхалзсан ашигтай үйлдэл нэг ч хийлгүй хамгаалалтанд туслахгүй цаг хороосон нэг хүн байсан бас манай багийн 16 дугаартай тоглогч бас их дутагдалтай тоголсон удаан хойрго дээр нь довтолгооны санаачлага дамжуулалтын оновч юу ч байхгүй хүн байсан сураг сонсохнээ шигшээ багийн багшийн хүүхэд 3 үеийн хөлбөмбөгчин хүүхэд юм байх. Энэ 2 залууг талбайд бага гаргаж бусад залуусыгаа түлхүү ашиглаж сэтгэл зүйг нь сайн өргөж эмээх сэтгэлийг нь дарж чадсан бол хожих боломж бүрэн дүүрэн байсан энэ нь ч тогтолтын 2 дугаар үед гарж ирсэн манай тамирчдын тоглолтоос харагдаж байсан.Энэ тэмцээнд оролцоу байгаа багуудаас хамгийн сайн тоглолттой баг нь Тайваний баг юм гэсэн холбооны хүмүүёийн ярь байгаагаар. Одоо бидэнд Хятадын багийг гэртээ заавал хожих том даалгавар л үлдсэн. Боломж байналээ. Манай залуус бахдам сайхан тоголж байналээ

16 дугаартай чинь Очбаяр.
8 дугаартай нь Ганзориг. Ганзориг чинь багшийн хүүхэд. өчигдөр жаахан тааруу тоглоно лээ..
23 дугаартай Мөрөн бол одоо муудчихжээ.. урд нь зааланд бол лаадаг бсан шт.. ард тоглоод л бүгдийг нь хуураад л гоол хэхэ.

Өчигдөр тэгээд Цэнд-Аюуш байсан бол нэг өөр тоглох бсан биздээ..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 1:12 pm
by Saiza
Зак wrote:Бөмбөг хажуугаас гаргахдаа Цэдэнбалд өгөөд нөгөөх нь хаалга руу гөвөх... Энэ тактик болохгүй байхад хичнээн ч олон удаа оролдов. Сүүлд хаалгачаа суулгаад ПП хийж байхад хажуугаас гаргаж байсан хүүхэд өөрөөр сэтгээд дамжуулалт өгөхийг оролдсон ч гэсэн нөгөөх нь таслагдаад Солонгосын 10 номер аваад шууд цохиод манайхан 7 дахь гоолоо алдсан.

Угаасаа бусад улс ч гэсэн ингэж л тоглодог шт..
Хамгийн шалгарсан арга гэх юм уу даа.. Тэгж цохихоор дщфлект нтр аваад орчих магадлал их.
хаалгач нь хаасан ч нэмэх боломжтой шт. өөрөөр хажуу тийшээ гаргавал тэгээл цохихгүй дамжуулсан л юм болно

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 1:31 pm
by meesh
Мөрөн харин зааланд аймар л байсан, булчин масс нэмээд хурд муудсан юм уу даа гэж бодсон. Очбаяр тэр уг урд очоод биеэрээ тоглох гээд эхлээд хэсэг овоо байснаа сүүлрүүгээ бүүр байхгүй зогсох маягтай л тоглоод байна лээ, Түмэнжаргал байна 2уулаа гараад ирж байж шууд цохиод хаалгах юм дамжуулаад л болоо шт, довтлогч болохоор хусна л гэж бодож байгаа байх, том талбайн хүмүүс болохоор бас өөр байна лээ, Со-гууд бол шууд шууд хүрээд л, заримдаа харанхуй шахуу дамжуулангуут тэр зүг рүү нь гүйх мэт зүйлүүд анзаарагдаж байна лээ, хальт Тайваньд тоглож байхдаа лигт орж байхад дасгалжуулагч талбай дээрх 4 хүн дөрвүүлээ сөөлжилж гүйдэг тактик зааж байсан юм яг хийж чадвал аль нэг хэн нь ч байж болно янзын сул гардаг л юм билээ заалны тактик хувилбар бас өөр байдаг биз. Гэхдээ багаараа сайн үзсээн хөөрхий ёндоо дутлаа. Солонгосын ч бас 2 гоол ч сонин азаар орсон.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 2:20 pm
by Takanohana_Nowitzki
Хонгконгтой тоглосныг нь 7-1-ээс хойшоо үзсэн. Гүйэ яахвээ хөөрхий, сайжраад л байгаам бна гэж бодсон. Хэзээ байтлаа Хонгконгийг хожоод, Солонгостой давгүй үздэг байсын, хэдий заалных ч гэсэн.
Элснийхд Таити гээд бичкээн арлын улс лааж байгаа шиг ядаж зааланд сайн байвал.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 2:44 pm
by o_baatar316
Энэ билет нь ямар үнэтэй гэжийн? Үнэгүй юу?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 2:45 pm
by Saiza
4000 төгрөг.
Гэхдээ үнэгүй шахуу л орж байна лээ шт.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Mon Nov 16, 2015 4:16 pm
by Оргил
гуравдахид үзнээ..

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Nov 18, 2015 9:15 pm
by Reda
Өө сая 2 минутанд хүн илүү бж гоол хийж чаддгүй. 7 номер Түмэнжаргал пеналт алдаад бас хаалгачын эсрэг гараад алдлаа.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Thu Nov 19, 2015 11:37 am
by meesh
Маш харамсалтай тоглолт боллоо. Хамгийн эхний гоол шал балай эхлэнгүүтээ анхаарал алдаад шон цохиод хаалгачид ойгоод орчихсон. Тэгээд цааш уг нь дажгүй эхлэсэн, ур чадвар дутах юм алга, тэнцүүлчих газар үнэхээр харамсалтай тоглолоо, зөндөө сайхан боломж алдлаа даа. Манай монголчууд яахав үзэж сураагүй, их юм шаарддагаараа баахан ориллоо, муу байна, боль, 8-г суулга гээд баахан бүүллээ муухай, онцгүй л байлаа гэхдээ бас нөгөө талаар манай хэд одоо олны өмнө тоглож сурах хэрэгтэй байнаа хэдий болтол хоосон стадион тоглодог гээд л өмөөрөөд байх юм энэ мэт бүүлэлтийг дараад, тоглолтондоо анхаарч сурах хэрэгтэй байна, Зүүн Тимор дээр ч гэсэн хүмүүс орилоод байсан, 2 мянга хүрэхгүй хүнээс за үсрээд 300 хүн л орилж бүүлж байгаа байх энэ байтугай гадаадад 40-50 мянган хүн орилоод бүүлээд, доромжлоод, банана шидэх зэрэг расизм үзүүлдэг биз дээ, энэ бүгдийг давдаг тоохгүй байхыг сурах хэрэгтэй байна, зөндөө тэмцээн уралдаан орж байсан байлгүй байгууллагын тэмцээн дээр заал даяараа бүүлүүлж байсан л байлгүй. Одоо зун лигтээ ТДИ-н хэлснээр стадионы шуум, диффузир тавьж байгаад тоглодог юм яадаг юм. Дасгалжуулагч маань бас тэгээд болохгүй байгаа 4-төө байлгасаар л байх юм Улсаа, Мөрөн гарангуут бас хальт бужигнаад дажгүй хаалга дөхөөд боломж үүсгээд байхад буцаагаад суулгачих юм, 8 номер хүү нь болохоор баахан бүүлүүллээ хөөрхий ккк. Ганзориг ч өөрөө бас хамгийн муу нь байлаа л даа.