Mongolian championship

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Mongolian championship

Postby [AMATORY] » Fri Jul 03, 2009 9:00 pm

Сонирхогчид хөлбөмбөгийн холбоог муулаад байсан болохоор амьхандаа өөсрдийгөө мундаг гэж харуулах гээд байгаа юм шиг. Хүүхдийн санаа гэж...[/quote]

Ёстой л хүүхдийн санаа юм даа
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Mongolian championship

Postby tsg_tsg » Sat Jul 04, 2009 8:17 pm

Today Borgio cupiin avargiin tuluu UBDS vs Hulguud 2 toglow. 1-1iin haritsaatai tentsej penalt tsohisnoor UBDS TURUULLEEE
tsg_tsg
 
Posts: 0
Joined: Sat Jul 04, 2009 8:00 pm

Re: Mongolian championship

Postby Secret7 » Sat Jul 04, 2009 8:41 pm

bayar hurgie
Secret7
 
Posts: 75
Joined: Mon Jun 22, 2009 9:05 pm

Re: Mongolian championship

Postby avarga » Mon Jul 06, 2009 5:22 pm

Алтантулга сайн юм билээ шүү. Лүмбээг авчихсан, энэ баг ч нилээн чангарав бололтой... Лүмбээ бол Монголын шигшээн нэг номерийн тоглогч гэж боддогийн...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Mongolian championship

Postby boldbayar » Thu Jul 09, 2009 10:35 pm

Би тэгж боддоггүй
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: Mongolian championship

Postby tsg_tsg » Sun Jul 12, 2009 9:28 pm

тхх алтантулга сайн шүүв өргагүй л УБ-ын багийн ахлагч шүү дээ
tsg_tsg
 
Posts: 0
Joined: Sat Jul 04, 2009 8:00 pm

Re: Mongolian championship

Postby Г.Баяраа » Sun Jul 19, 2009 7:43 pm

манай лиг шүү юм өнөөдөр эхэлж байгаа байхаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian championship

Postby monhoo_ts2003 » Sun Jul 19, 2009 8:28 pm

xeden bag orj mgliin lig bas deed lig dood lig bdag u? sonirxox gesen yum!
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian championship

Postby Г.Баяраа » Sun Jul 19, 2009 9:01 pm

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний лигийн АШТ-ий энэ оны тэмцээнд оролцох багуудын нэр тодорлоо. Энэ удаагийн лигийн тэмцээнд өнгөрсөн жилийн найман баг оролцохоор болов.

Лигийн таван удаагийн аварга IV цахилгаан станцын “Эрчим”, гурван удаагийн аварга Эрдэнэтийн “Хангарьд”, 2005 оны аварга “Хоромхон”, “Мазаалай”, “Сэлэнгэ пресс”, “Хараацай”, “Хасын хүлгүүд”, “Улаанбаатар” дээд сургуулийн багууд оролцох юм. Дээрх багууд лигийн АШТ-ий сорилго болгон “Боргио кап” тэмцээнд энэ сарын 27-ноос эхлэн тоглох аж. Үүний дараа буюу долдугаар сарын 19-нд 14 дэх удаагийн хөлбөмбөгийн лиг хөшгөө нээх юм.

“Эрчим“

Үндэсний лигийн АШТ-ий хамгийн олон удаагийн аварга тэд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээ үндсэндээ хадгалж үлдэв. Гагцхүү “Мазаалай”-гаас авсан довтлогч Б.Ганзориг нь “Хасын хүлгүүд” рүү урвасан аж. Тус багийн ахлагч Б.Гарьдмагнай, хамгаалагч Б.Анар, Ц.Энхжаргал болон З.Баттулга, Г.Төгсбаяр нарын довтлогчид нь байнгын бэлтгэл сургуулилтад хамрагдаж улсын шигшээ багт олон улсын цөөнгүй тэмцээнд ур чадвараа сорьсон. Тиймээс тэд өнөө жил аваргалах магадлал хамгийн өндөр багийн тоонд орж буй. Тэднийг ахмад мастер Л.Доржсүрэн дасгалжуулж байгаа ба тоглогчийн хувиар гурвантаа аваргалсан Д.Батнасан туслах дасгалжуулагчаар ажиллах юм.


“Хангарьд“

Эрдэнэтийн “Хангарьд” өнгөрсөн жил плей-оффт шалгарч чадаагүй нь дасгалжуулагч М.Отгонбаярт ихээхэн зүйл бодогдуулсан нь лав. Тэд тогтмол дээгүүр байр эзэлдэг байсан ба өнгөрсөн жил л медиалаас мултарсан юм. Тэдний өнгөрсөн жилийн оргил амжилт нь “Боргио кап” тэмцээний мөнгөн медаль билээ. Ах дүү С.Ганзаяа, С.Баярзаяа, С.Бадрахзаяа дээр хоёр ихэр М.Идэрсайхан, М.Эрдэнэсайхан нар энэ багийн гол тоглогчид байсаар ирсэн.

Мөн лигийн мэргэн бууч Д.Баярзориг урьдын тоглолтоо үзүүлэх аваас “Хангарьд” медалийн төлөө өрсөлдөх боломжтой. Гэвч тэдний хамгаалалтын гол ноён нуруу С.Баярзаяа нь Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын шийдвэрээр хоёр жил тэмцээнд оролцох эрхээ хасуулсан нь харамсалтай. Ингэснээр тэдний төвийн хамгаалалт нь ганхах болов. Гэхдээ О.Эрдэнэбилэг, О.Мөнх-Од нарын залуучуудын хэрхэн тоглохоос “Хангарьд”-ын амжилт шалтгаална.



“Хоромхон“

“Хангарьд”-ын нэгэн адил “Хоромхон”-ы лидер тоглогч Х.Цэнд-Аюуш хоёр жилийн хугацаанд тэмцээнд оролцох боломжгүй болсон. Тэрбээр төрөлх “Хоромхон” болон “Хасын хүлгүүд” багуудын аль нэгэнд тоглохоор төлөвлөж байсан аж. “Хоромхон”-ы хашир туршлагатай ахмад тамирчдаас гагцхүү Г.Даваа-Очир багтаа үнэнчээр үлджээ. Тус багийн гол тоглогч Д.Лүмбэнгарав хамгаалагч Б.Ганбатын хамтаар “Улаанбаатар” дээд сургуульд очжээ. Энэ жил арван насны ойгоо тэмдэглэж буй “Хоромхон” клуб нас насанд өсвөрийн хөлбөмбөгчдийг бэлтгэдэг бөгөөд өнгөрсөн жилийн өсвөр үеийн лигийн багтаа амжилттай тоглосон тоглогчдоо дээд лигийн багтаа авч байгаа аж. Эдгээр тамирчид өнөө жилийн залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.


“Хасын хүлгүүд“

Гурав дахь жилдээ үндэсний лигт хүч үзэж буй “Хасын хүлгүүд” өнгөрсөн жилийнхээс харьцангуй хүчирхэгжив. Тэд өнгөрсөн оны мэргэн бууч “Сэлэнгэ пресс”-ийн довтлогч Д.Энхтайван, “Эрчим”-ийн бүрэлдэхүүнд аваргалсан лигийн шилдэг довтлогчийн шагналт Б.Ганзориг болон шигшээ багт олон жил тогтвортой тоглож буй Г.Бат-Ялалтыг “Улаанбаатар” дээд сургуулиас урвуулсан байна. Ингэснээр тэд энэ удаагийн лигт өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах магадлалтай болсон. Тус багийг ахмад мастер Ц.Энхтөр 2008 оноос дасгалжуулж байгаа. “Хасын хүлгүүд”-ийн хаалганд 41 настай ахмад хаалгач Ш.Насанжаргал зогсох бөгөөд 29 дэх жилдээ хаалга манана.



“Мазаалай“

Гол төлөв залуучуудаас бүрдсэн “Мазаалай”-гийнхан он гарсаар боломжийн амжилт үзүүлж буй. Ногоон талбайн болон футзалын тэмцээнүүдэд тэд тогтмол дээгүүр хүч үздэг. Тоглогчдын хувьд тэмцээнээс тэмцээнд туршлагажиж байгаа. Хэдийгээр хамгаалалтдаа сайн ч том талбайд довтлохдоо муу байдаг нь багийн амжилтыг хойш татдаг.



“Улаанбаатар“ дээд сургууль

Үзүүштэй тоглолттой энэ багийн хамгаалалт хамгийн мууд тооцогддог байлаа. Гэвч тэд энэ байрлалд шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгаравыг залуу хамгаалагч Б.Ганбатын хамт авснаар дээгүүр хүч үзэх боломжтой болсон. Мөн улсын шигшээ багт довтолгооны эгнээнд олонтаа тоглосон А.Мөрөн, Б.Түмэнжаргал нарын чадварлаг тоглогчдыг өөрийн болгож дөнгөв. Тэд саяхан болсон залуучуудын УАШТ-д өрсөлдөгч нараа төвөггүй хожин үндэсний лигт амжилт гаргах итгэл олж авлаа. Гагцхүү хагас хамгаалагч Г.Бат-Ялалтаа “Хасын хүлгүүд”-д алдсан байна.


“Сэлэнгэ пресс“

Спортын мастер Ч.Мөнхбат, С.Гэрэлт-Од нарын тоглогчид дээр суурилсан тус баг сүүлийн хоёр жил дараалан медалийн төлөө өрсөлдсөн ч хараахан амжилтад хүрсэнгүй. Дээр нь тэд А.Мөрөн, Б.Түмэнжаргал, Д.Энхтайван нарын гоолын машинуудаа өөр багт алдсан нь сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Тиймээс тэдний амжилт үзүүлэх боломж ээдрээтэй боллоо.


“Хараацай“

Олон жил үндэсний лигт хүч үзэж буй “Хараацай” амжилтыг эс олсоор удлаа. Тус багийн лидер тоглогчид жил ирэх тусам багаа орхиж буй. Тиймээс гол төлөв залуу тоглогчид үлдээд байгаа. Тэднийг хэрхэн тоглохыг цаг хугацаа харуулна биз. Ямартаа ч тэд сүүлийн жилүүдэд тогтмол хомоол хамж байгаа. Энэ байдлаа хэрхэн цайруулсныг харах л үлдэв.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian championship

Postby monhoo_ts2003 » Sun Jul 19, 2009 9:02 pm

bayarlalaa bayraa!
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian championship

Postby Bold9 » Thu Jul 23, 2009 10:18 am

Орой 17 цагаас Сэлэнгэ пресс Эрчимтэй тоглоно, үзэх хүн байна уу...

Бүтэн сайнд Сэлэнгэ пресс Мазаалайг 3-1 хожиж хариугаа авсан.. гоё тоглолт болсоон..Боргио кап дээр 1-2 хожигдож байсан..

Лигээс Сэлэнгэ пресс-г л харж байна даа... /2 япон легонартай../
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian championship

Postby monhoo_ts2003 » Thu Jul 23, 2009 2:13 pm

MGLi-iin xolbombogchid tsalin xolsnii medeelel ogooch? yamar xuu bx u?
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian championship

Postby monhoo_ts2003 » Thu Jul 23, 2009 2:49 pm

[quote="Uuganaa"][quote="monhoo_ts2003"]MGLi-iin xolbombogchid tsalin xolsnii medeelel ogooch? yamar xuu bx u?[/quote]

юу байхав дээ... ивээн тэтгэдэг компанидаа нэг ажил хийсэн хийгээгүй 2ийн хооронд л байна шдэ. захасаа авхулаад олон улсын тоглолтонд явахдаа хулгай зэлгий хийгээд баригдаж онигоо болоод байхад чинь.[/quote]
tnx
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Mongolian championship

Postby Bold9 » Thu Jul 23, 2009 7:46 pm

Сэлэнгэ пресс Эрчимийг 4:1 харьцаатай хуслаа гэж... SPFC /Selenge Press Football Club/болж байна ямар ч гэсэн хэсэгтээ бол дээгүүр... Төгсөө сайн байна .. Эрчимийн гол тоглогч Гарьдааг сайхан маркинг хийгээд тоглуулаагүй,

Шар хуудас -10 000
Улаан хуудас -20 000 юм байна. Гайгүй цэвэрхэн тоглолт боллоо..

Хөлбөмбөгчид ямар юмныхан цалин авдаг юм бэ.. Лигийн үеэр үсрээл 100 -200 г л авч байгаа байлгүй..Бүгд ажлынхаа хажуугаар сонирхолоороо тоглож байгаа шд... Багаас багруу шилжих хөдөлгөөнд УБ ДС сайн оролцоод байх шиг. Сургалтын төлбөрийг нь даах....тэгээл болоодоо хэхэ
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian championship

Postby Zaya8 » Mon Jul 27, 2009 9:10 pm

Hey! Mongoliin Undesnii ligiin togloltuud doloo honogiin tegsh tootoi odruuded bolj bui bogood margaash
15:00 Hangarid vs Mazaalai
17:00 Hulguud vs Selenge Press baguudiin toglolt bolno.
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Mongolian championship

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 12:19 am

заяа утас юмуу мэссэнжэрээ пм-дээч асуух тодруулах зүйлс байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian championship

Postby rednasca » Tue Jul 28, 2009 9:29 am

сая Боргио кап дээр манайх Сэлэнгэ пресст 5-1 хусуулсан...
тэгэхээр Эрчимтэй ер нь эн тэнцүү гэж хэлж болох нь ээ... :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21118
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Mongolian championship

Postby Zaya8 » Tue Jul 28, 2009 12:31 pm

Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Mongolian championship

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 4:15 pm

маргааш тоглолт хэдэс вэ..лигийн явцас тавиач :help:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian championship

Postby CAHAKA » Tue Jul 28, 2009 6:01 pm

[quote="Г.Баяраа"]












....“Хараацай“

Олон жил үндэсний лигт хүч үзэж буй “Хараацай” амжилтыг эс олсоор удлаа. Тус багийн лидер тоглогчид жил ирэх тусам багаа орхиж буй. Тиймээс гол төлөв залуу тоглогчид үлдээд байгаа. Тэднийг хэрхэн тоглохыг цаг хугацаа харуулна биз. Ямартаа ч тэд сүүлийн жилүүдэд тогтмол хомоол хамж байгаа. Энэ байдлаа хэрхэн цайруулсныг харах л үлдэв. . .[/quote]

Гайгүй залуучууд нь ч дээ гадагшаа гараад дууссан дөө.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Mongolian championship

Postby Bold9 » Tue Jul 28, 2009 8:41 pm

За хөө SPFC маань удаа дараагийн аварга байхаа? Хасын хүлгүүд багтаа тоглолоо.. Тоглолтын харьцаа 1:1
1 дүгээр үед SPFC-н Золбоо довтлосонч айлын 5 номер зуурч тоглолтыг шүүгч зогсоосон, 16-н зураасаас 2 м хол газраас 2-р чөлөөт цохилт хийгээд шувуу буудсан...эзэнгүй пасс, отон, шувуу буудалт хийсэн 1 үе өндөрлөхөд тоглолтын харьцаа 0:0. 2 үе эхлээд 10 орчим минутын дараа SPFC-н багын ахлагч хаалгач руугаа мөргөж өгөхдөө алдаа хийж, айлын довтлогч Энхүүш хөөрхөн ашиглачихсан. Улмаар Гонжий урагшаа цэвэрлэгчийн байрруу орж, Цогоо төвийн хамгаалагчын байрлуу шилжсэн, тоглолтын үндсэн цаг дуусах үед SPFC-н хамгаалагч, ахмад Төгсөөд ухаантай дээгүүр дамжуулалт өгч, айлын 16-н дотор, Төгсөө хүлээж аваад ардаа байгаа хамгаалагч салтаан дундуур маш мэдрэмжтэй гаргаад, тойрч гүйгээд Насаа ахын зүүн талын 90-н буланд ганган эргүүлэгтэй гоол хийж тоглолтыг тэнцүүллээ.. Гоё тоглолт болллоо..

Жаахан найруулга, үгийн сонголтгүй биччихлээ..таануус сайхан төсөөлөөд уншчих..хихи
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian championship

Postby Bold9 » Mon Aug 03, 2009 5:31 pm

За хөө..Өнгөрсөн хагас сайн өдөр SPFC маань ямарч гэсэн Хангарьд клубтай тоглосон юм байна. 5-2-н харьцаатайгаар будаа болгож. Довтлогч Төгсөө 4 гоол-покер хийж. Төгсөөгийн хувьд урд урдын тоглолтонд боломжийн 1-с 2 гоол хийж багтаа ялалт авчирж байсан. Маагий гээд тоглогч нэгийг хийж...бараг анхны дибют, анхны гоол байхшүү.

Лигийн тэмцээнд бүх багууд тойргоор эхлээд тоглож..эхний хэдэн баг 2 хэсэг болж тойрогоор тоглох юм байна.

SPFC-н дараагийн учрааа:

4 өдөр 18 цагаас Улаанбаатар дээд сургуулийн багтай /Боргио капын аварга/
6 өдөр 18 цагаас Хоромхон клубтай..

Манай форумын хэд Монголын үндэсний лигийн тэмцээнийг очиж үзэж байвал... Хөлбөмбөгийн хөгжилд, түгээн дэлгэрүүлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулъя..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian championship

Postby Bold9 » Wed Aug 05, 2009 10:37 am

Монголын Үндэсний Лигийн Тоглолтын хуваарь

1-р тойргийн тоглолтууд
1 18/VII Бямба 13.00 УБДэС vs Эрчим
2 15.15 Хоромхон vs Хангарьд
3 19/VII Ням 15.00 Хараацай vs Хасын Хүлэгүүд
4 17.15 Мазаалай vs Сэлэнгэ Пресс
5 21/VII Мягмар 15.00 УБДэС vs Хоромхон
6 17.15 Хангарьд vs Хараацай
7 23/VII Пүрэв 15.00 Хасын Хүлэгүүд vs Мазаалай
8 17.15 Эрчим vs Сэлэнгэ Пресс
9 25/VII Бямба 12.00 Хоромхон vs Эрчим
10 14.15 Хараацай vs УБДэС
11 28/VII Мягмар 15.00 Мазаалай vs Хангарьд
12 17.15 Сэлэнгэ Пресс vs Хасын Хүлэгүүд
13 30/VII Пүрэв 15.00 Хоромхон vs Хараацай
14 17.15 УБДэС vs Мазаалай
15 1/VIII Бямба 12.00 Хангарьд vs Сэлэнгэ Пресс
16 14.15 Эрчим vs Хасын Хүлэгүүд
17 4/VIII Мягмар 12.00 Хараацай vs Эрчим
18 14.15 Мазаалай vs Хоромхон
19 6/VIII Пүрэв 18.00 Сэлэнгэ Пресс vs УБДэС ЭНЭ ГОЁ ТОГЛОЛТ БОЛНО ШҮҮ
20 7/VIII Баасан 18.00 Хасын Хүлэгүүд vs Хангарьд
21 8/VIII Бямба 18.00 Хараацай vs Мазаалай
22 9/VIII Ням 18.00 Хоромхон vs Сэлэнгэ Пресс
23 10/VIII Даваа 18.00 УБДэС vs Хасын Хүлэгүүд
24 11/VIII Мягмар 18.00 Эрчим vs Хангарьд
25 13/VIII Пүрэв 15.00 Мазаалай vs Эрчим
26 17.15 Сэлэнгэ Пресс vs Хараацай
27 15/VIII Бямба 15.00 Хасын vs Хүлэгүүд Хоромхон
28 17.15 Хангарьд vs УБДэС
2-р тойргийн тоглолтууд
29 18/VIII Мягмар 15.00 A2-A3
30 17.15 B2-B3
31 20/VIII Пүрэв 15.00 A3-A1
32 17.15 B3-B1
33 22/VIII Бямба 15.00 A1-A2
34 17.15 B1-B2
35 26/VIII Лхагва 15.00 A1-B2
36 17.15 A2-B1
37 28/VIII Баасан 17.00 V-VIбайр
38 29/VIII Бямба 11.00 III-IVбайр
39 13.00 I-II байр
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Mongolian championship

Postby Г.Баяраа » Wed Aug 05, 2009 11:43 am

танкс шүү лигийн хүснэгт бвал сайн байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Mongolian championship

Postby Bold9 » Sat Aug 22, 2009 12:03 pm

Найз нараа Үндэсний Лигийн тэмцээнээ үзье.

Өнөөдөр Эрчим vs Хасын хүлгүүд 2 15:00 цагт тоглоно. Маш хариуцлагатай тоглолт..Эрчимд илүү боломж байгаа..тэнцэхэд хэсгээсээ гарна. Хасын хүлгүүд заавал хожиж байж хэсгээсээ гарна.

17:15 цагт маш сонирхолтой тоглолт байгаа..SPFC Улаанбаатар дээд сургуультай тоглоно...Улаанбаатар сургууль Боргио капын аварга..Одоо сэлэнгэ прессийг 3 гоолын зөрүүтэйгээр хожиж байж хэсгээсээ гарна...Тэгэхдээ худлаа байх lol

4 өдөр SPFКлуб Хангарьдыг 3:0-р хожсон..Золбоо 2 гоол, Төгсөө 1 гоол... Оригоо дасгалжуулагч бандуулаад..талбай гаднаас дасгалжуулж байгаа... 8 шартай байгаа нь жаахан сэтгэл түгшээж байгаа..финалын тоглолтуудад чанандаа
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest