Page 1 of 1

Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Thu May 28, 2015 4:13 pm
by ToRRes
Хүрхрээ Үндэсний Дээд Лигийн талаар ярилцацгаая.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Thu May 28, 2015 5:22 pm
by SAVAGE
Энэ жилээс яг лиги утгаараа 2 тойрог яваад л шууд аваргаа шалгаруулах юм байна лээ. Өмнө нь эхний 4 нь плэй-оффдоод байдаг байсан...

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Thu Jun 04, 2015 4:39 pm
by Gunnerz
Хөлбөмбөг хөгжлийн замдаа гарсан уу?

Өнгөрөгч оны 9 сард /лигийн улирал дууссаны дараагаар/ миний бие “Нам гүмхэн Нийслэл” гарчигтай нийтлэл бичиж байв. Харин энэ мөчид МХБХ-оос зохион байгуулдаг хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн нэгэн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан шинэ нийтлэл бичих шаардлагатай болов. Тиймээс өнгөрөгч оны 9 сараас хойш юу болов, юу өөрчлөгдөв, ямар дэвшил бий болов гэдгийг харьцуулж судлах хэрэг гарлаа. Анх “Нам гүмхэн Нийслэл” гарчигтай нийтлэл хэвлэгдсэнээс өнөөдрийг хүртэл ердөө л 8 сар гаруйхны хугацаа өнгөрсөн хэдий ч маш их өөрчлөлт шинэчлэл, хөл хөдөлгөөн Монголын Хөлбөмбөгийн Холбоонд өрнөжээ. Хөлбөмбөгийн холбоонд өрнөсөн өөрчлөлт шинэчлэл тэр чигтээ МХБХ-ны түүхэнд анх удаагаа болсон ардчилсан сонгууль, сонгуулиас үүдсэн үр дүнтэй хамааралтай билээ. Тэр хирээр хэрүүл тэмцэл, талцал хуваагдал, сөрөг дайралтыг туулж сонгуульд ялалт байгуулж холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийг хөгжүүлж чадах уу, олон жилийн турш царцанги байсан холбоог хөдөлгөөнд оруулж чадах уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд их байсан. Тиймээс МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийг хөлбөмбөгийн холбоонд хэрэгжиж буй ажлуудтай харьцуулан дүгнэвэл уншигчдад илүү ойлгомжтой байх бизээ.
Менежмэнт & “Хүрхрээ” үндэсний дээд лиг

А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийн 3-р зүйлийн 9 заалтад:

-Үндэсний лигийн шагналын санг 100 сая төгрөгт хүргэнэ.

Мөрийн хөтөлбөрийн 3-р зүйлийн 8 заалтад:

-Үндэсний лигийг 2 шатлал бүхий дээд найм, доод найман багтай болгоно. Дээд лигээс доод лиг рүү шилжих буюу доод лигээс дээд лигт дэвших дүрэмтэй болгоно гэж амлажээ.

Менежмэнтийн шинэчлэлийн төв цэг нь нам гүм, таг чиг хэмээн цоллуулж асан хөлбөмбөгийн Үндэсний дээд лиг ажээ. Энэ улирлаас МХБХ-ны лиг “Хүрхрээ” Үндэсний дээд лиг нэрийн дор 100 сая төгрөгийн шагналын сантай, 9 клуб лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ. Түүгээр ч зогсохгүй МХБХ-ны шинэ удирдлага дотоодын лигээ олон улсын жишигт нийцсэн стандарт руу оруулж гурван ангилал бүхий лигийн системийг энэ улирлаас хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь

Үндэсний дээд лиг
Үндэсний 1-р лиг
Сонирхогчдын УАШТ буюу 2-р лиг
гэсэн гурван ангилалд хамрагдах бөгөөд “Хүрхрээ” Үндэсний дээд лигийн улирал дуусахад хүснэгтийн сүүлд бичигдсэн 2 клуб Үндэсний 1-р лиг руу унаж, Үндэсний 1-р лигт тухайн улиралдаа эхний 3 байр эзэлсэн багууд дээд лиг рүү дэвшин хүснэгтийн сүүлд бичигдсэн хоёр баг Үндэсний 2-р лиг рүү унаж, УАШТ буюу 32 баг бүхий Үндэсний 2-р лигт “топ 4”-т шалгарсан багууд Үндэсний 1-р лигт дэвших ажээ. Наймхан сарын өмнө шүүмжлэх шалтаг хангалттай их байсан хөлбөмбөгийн дээд лигийн шинэ улирал нэр зүсээ сольж, цоо шинэ дүр төрхтэй, мэргэжлийн түвшин рүү нэг шат ахьсан, шагналын сан нь Монголын багийн спортын лигүүдийн түүхэнд байгаагүй өндөр шагналын сантай болж чадсан гээд магтах ололт амжилт дэндүү арвин улирал эхэлж байгаа нь таатай.

А.Ганбаатарын мөрийн хөтөлбөрийн 4.3 зүйлд:

-Сургалт судалгаа, сурталчилгааны өөрийн студитэй болно. Тэмцээн уралдааныг шууд бичнэ гэжээ

Өмнөх жилүүдийн Нийслэл лигийн мэдээлэл үргэлжид өнгөрсөн цаг дээр “боллоо” “болж өнгөрлөө” гэсэн гарчигтайгаар цацагдахаас гадна очоод үзье гэлээ ч ажлын өдрөөр, ажлын цагаар хоосон цэнгэлдэх хүрээлэнд тоглолтуудаа хийдэг гажууд хэв маягтай байв. Харин энэ улирлын “Хүрхрээ” үндэсний дээд лигийн ард бүхэл бүтэн Медиа баг ажиллаж байгаа нь нэгэн том дэвшил болжээ. Хүрхрээ лигийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас өгсүүлээд лигийн тоглолтуудыг NTV, UTV,Time.mn шууд дамжуулж, лигийн тоглолтуудын мэдээ мэдээлэл, тоглолтын дараах хэвлэлийн бага хурал, тойргийн дараах “Highlights” нэвтрүүлэгийг бэлтгэн хүргэж тойргийн топ 5 гоолыг тогтмол тодруулж байхаар болжээ.

Өмнөх жилүүдэд 20 сая төгрөг байсан шагналын сан энэ жилээс 5 дахин буюу 100 сая төгрөг болж чадсан нь нэг талдаа Үндэсний дээд лигийн тэмцээнээ “борлуулж” чадсан МХБХ-ны маркетингийн багийн гавъяа. Нөгөө талдаа Монголын багийн спортод тэр дундаа “үзэгчгүй” гэх хөлбөмбөгийн лигийг хөгжүүлэхээр 4 жилийн 500 сая төгрөгийн санхүүжилт хийхээр зориглосон Арвайн Үндэс ХХК-ны спортыг дэмжсэн чин сэтгэл харагдана.

Мөрийн хөтөлбөрийн “Хөлбөмбөгийн клубуудын хөгжлийн дэд бүтцийг бүтээнэ” зорилт бүхий 2.2 заалтад:

Латин америк, европ, азийн болон хөлбөмбөг хөгжсөн бусад орнуудаас легионер тоглогчдыг урьж авчрах талаар тусгай ажлын хэсэг гарган судалгаа, бодлого, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлнэ. Легионеруудийн цалин, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх олон эх үүсвэрт арга хэмжээ авснаар клубуудэд ирэх ачааллыг бууруулна.

3.4 заалтад:

МХБХ-ны тэмцээнд оролцдог бүх клуб, тоглогчдын бүртгэлийн систем нэвтрүүлнэ. Ингэснээр насаа дардаг сөрөг үзэгдэл цэгцэрнэ хэмээн тусгажээ

“Хүрхрээ” Үндэсний дээд лигт оролцож буй клубуудыг энэ улирлаас эхлэн лицинзжүүлэхээр болжээ. Клубуудыг лицинзжүүлснээр багуудад тоглох легионер тоглогчдын түвшинг тогтоож клубын гараанд гарч тоглох легионер тоглогчын тоо дөрвөөс хэтрэхгүй гэсэн заалт оруулжээ. Лицинзжүүлэх хөтөлбөрт легионер тоглогчидтой хамааралтай заалтуудаас гадна МХБХ-д бүртгэлтэй бүх монгол тоглогчидын нэгдсэн бүртгэл багтжээ. Ингэснээр зуны наймааны шилжилтийн цонх ч цэгцтэй стандартын дагуу хэрэгжих бололцоо бүрдэж байна.

Лигийн шагналын сан өндөр, ур чадвар өндөр легионер тамирчид лигтээ тоглуулах, багуудын түвшин жигд өрсөлдөөн их байхын хэрээр дотоодын тамирчдын ур чадвар тэр хэрээр ахиж хөгждөгийн жишээг МҮСБХ-ны Сэнгүр лигээс харж болно. Бид жудо бөхийн амжилтыг чөлөөт бөхтэй, сагсан бөмбөгийн хөгжлийг хөлбөмбөгийн хөгжилтэй харьцуулж дүгнэх дуртай. Саяхныг хүртэл Үндэсний Сэнгүр дээд лигтэй хөлбөмбөгийн лигийг харьцуулан жишихэд хүч тэнцвэргүй байв. Хэдий өөр төрлийн спортын төрлүүд боловч холбоод, лигийн удирдлагын бодлого, менежмэнт, маркетингийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд ирлээ гэж харж болохоор боллоо. Энэхүү бодлогын уралдаан Монголын багийн спортын амжилт, хагас мэргэжлийн лигийн хөгжилд мэдэгдэхүйц үр дүн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Сагсан бөмбөгийн лигтээ харьцуулахад Хүрхрээ лигт зайлшгүй үгүйлэгдэж буй асуудал бол үзэгч фанатууд. Зүй нь бол холбоо лигийн менежмэнт, маркетингийн асуудлыг шийдээд өглөө, харин клубууд фанатуудаа цуглуулах, клубээ тамирчдаа олонд таниулж гэмээнэ фанатуудын хайрыг татна тэгэж байж холбооны цэнгэлдэх дүүрэн биш юмаа гэхэд дундуур үзэгчдийг цуглуулна. Уул нь цэнгэлдэх дүүрэн фанат цуглуулах хангалттай боломж байгаа нь Монгол-Зүүн Тиморын шигшээ багуудын тоглолтыг үзэхээр ирсэн фанатуудаас харагдсан. Одоо Хүрхрээ лигт Т.Санчир шиг, Б.Билгүүн шиг одууд хэрэгтэй.



Бодлого & Хөгжлийн хөтөлбөр

Монгол улсын шигшээ баг “FIFA”-ийн чансааны 200 дугаар байранд, Азидаа чансааны хамгийн сүүлд бичигдэж байна. Тиймээс шинэ удирдлагын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлын нэг нь шигшээ багийн чансааг өсгөх. Ингэхийн тулд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ранк өсгөх томъёоллын дагуу судалгаатай ажиллаж эхэлснээс гадна “FIFA”-ийн албан ёсны сертификаттай “А” зэрэглэлийн шилдэг мэргэжилтэн дасгалжуулагчийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч бөгөөд Спортын албаны захиралаар урьж ажлуулахаар Италийн нэг, Германы хоёр дасгалжуулагчтай одоогийн байдлаар хэлэлцээрийн түвшинд гэрээний нөхцөл зэргээ тохирох хийгдэж байгаа аж. Дээрх хөгжлийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь өнөөг хэр дорвитой анхаарал хандуулалгүй явсан эмэгтэй шигшээ багыг босгох, өсвөрийн тамирчид, футзалны клубуудыг хөгжүүлэх чиглэл багтсан гэнэ. Энэ хүрээнд ОУХБХ-ны санхүүгийн дэмжлэгийн 15 хувийг эмэгтэй болон хүүхдийн хөлбөмбөгт зарцуулахаар шийдвэрлэжээ.

А.Ганбаатар ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт анхаарал татахуйц ийм хоёр амлалт тусгагдсан нь

Хөлбөмбөгийн клубуудын хөгжлийн дэд бүтэц катигорын 2. 1 зүйлд

АХБХ-д хүсэлт тавьснаар клубын дасгалжуулагчид, орон нутгийн холбоодын нарийн бичгийн дарга тус бүр 1 хүнийг сар тутам цалинтай болох боломжыг шийдвэрлэнэ. Үүнийг албан ёсны болгож жилд 160 сая төгрөгийг зарцуулна

Мөрийн хөтөлбөрийн 3.1, 3.2 –р зүйлд

Тэмцээн уралдааны шагналын санг жил бүр нэмэгдүүлнэ

Тэмцээний болох өдөр, шагналын санг ил тод зарлаж бүтэн жилийн төлөвлөгөөг урьдчилан мэдээллэдэг болно гэжээ.

Дээрх амлалтууд хэрэгжинэ гэдэгт ний нуугүй хэлэхэд тийм ч итгэлгүй байлаа. Өмнөх удирдлагын үед ганц хүн баяждаг, хувьдаа завшдаг гэсэн хэл ам их гарч байснаас үүдэж итгэлгүй болсон байх талтай.

Энэ мөрийн хөтөлбөр хэрэгжсэн эсэх талаар Хүчит Чулуут-ДМЮ клубын дасгалжуулагч Д.Нанжидаас тодруулахад: “Дасгалжуулагч бүрт 300 мянган төгрөгний тогтмол цалин өгөх болсон нь мөнгөн дүнгээр харахад бага мөнгө шиг сонсогдож болох ч энэ цалин хөлбөмбөгийн төлөө гээд зүтгэж яваа дасгалжуулагчдад үнэхээр их хэрэг болж байна. Миний хувьд гэхэд энэ цалингаараа клубтэй шаардлагатай байсан бэлтгэлийн хэрэгслүүдийг авсан. Шагналын сангийн тухайд өмнөх жилүүдэд өсвөрийн УАШТ-д түрүүлсэн баг 200.000 төгрөгийн шагнал авдаг байсан. Тэр мөнгөөр хүүхдүүдээ хоолонд оруулаад, бөөндөө кино үзэхэд арай ядан хүрдэг байсан бол одоо 1 сая төгрөгийн шагналтай болсноор хүүхдүүдээ бүтэн өдөр баярлуулахаас гадна гэрт нь харихад 40, 40 мянган төгрөг өгөөд явуулж байна. Үүнд холбоонд бүртгэлтэй бүх дасгалжуулагч багш нар ам сайтай байгаа ” гэв.

Хөлбөмбөгийн холбоо хөгжлийн замдаа гарчээ. Системтэй ажиллаж эхэлсэн холбооноос амжилт нэхэхэд одоо буруудах зүйлгүй. Хөлбөмбөгийн төлөө нэгэн амьдралаа зориулж буй дасгалжуулагчид, өсөх ирээдүйтэй тамирчид зөндөө бий. Гол нь БОДЛОГО, МЕНЕЖМЭНТ, ЭВ НЭГДЭЛ дутагдаж байж. Ер нь тэгээд удирдлагын аппаратад талбай дээр гараад хамт бөмбөг өшиглөөд гүйдэг хүн хэрэггүй л дээ.

Ө.ҮЛЭМЖТӨГС

Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл


дажгүй нийтлэл байна

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Tue Sep 01, 2015 6:21 am
by Билгүүдэй
Хөөрхий муу лиг маань ч шувтрах дөхөж байна даа.

Image

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Fri Sep 04, 2015 2:13 pm
by meesh
Image

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Wed Oct 21, 2015 6:54 pm
by Takanohana_Nowitzki
http://uk.livescore.eurosport.com/football/niislel-lig/
Ингэж гардым бна. Бас яахав дээ.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Thu Oct 22, 2015 4:59 pm
by Dondogoo
юун хөөрхийн

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Fri Oct 23, 2015 4:27 pm
by Ingo
Takanohana_Nowitzki wrote:http://uk.livescore.eurosport.com/football/niislel-lig/
Ингэж гардым бна. Бас яахав дээ.


хөөх бас айн, болжийшд... би нөгөө livescore.com руу манай лиг энэ жилээс аягүү гоё болж байгаа, танай сайтад Монголынхоо лигийн үр дүнг оруулдаг болгож болох уу? Би хэрэгтэй мэдэллийг нь явуулалцаад, тусласан ч болноо молноо гэж нэг мэйл бичиж байсийшд хаха...

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Fri Oct 23, 2015 4:29 pm
by Ingo
Би яг лигийн тоглолт үзээд суужаахдаа дараа жилээс жижигхэн ч гэсэн фантазитай болчвол мөн гоё доо гэж бодоооо л байгаад байдаг байсан чинь МХХ миний бодлыг уншсан юм шиг яг фантазитай болох талаар ажилланаа гэцэн байсан... Фантазитай, тэрнийх нь шагнал нь бас гайгүй байвал ч фантазигаа дагаад хүмүүс их үзэж, авсан тоглогч нь тоглож байгаа багийг дэмжиж мэмжэээ л гоё болнодооо...

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Fri Oct 23, 2015 4:32 pm
by 7
Ingo wrote:Би яг лигийн тоглолт үзээд суужаахдаа дараа жилээс жижигхэн ч гэсэн фантазитай болчвол мөн гоё доо гэж бодоооо л байгаад байдаг байсан чинь МХХ миний бодлыг уншсан юм шиг яг фантазитай болох талаар ажилланаа гэцэн байсан... Фантазитай, тэрнийх нь шагнал нь бас гайгүй байвал ч фантазигаа дагаад хүмүүс их үзэж, авсан тоглогч нь тоглож байгаа багийг дэмжиж мэмжэээ л гоё болнодооо...


Сагснийхан бас энэ жилээс фантазитай болчуул аятайхан юм даа.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Fri Oct 23, 2015 4:47 pm
by Ingo
7 wrote:
Ingo wrote:Би яг лигийн тоглолт үзээд суужаахдаа дараа жилээс жижигхэн ч гэсэн фантазитай болчвол мөн гоё доо гэж бодоооо л байгаад байдаг байсан чинь МХХ миний бодлыг уншсан юм шиг яг фантазитай болох талаар ажилланаа гэцэн байсан... Фантазитай, тэрнийх нь шагнал нь бас гайгүй байвал ч фантазигаа дагаад хүмүүс их үзэж, авсан тоглогч нь тоглож байгаа багийг дэмжиж мэмжэээ л гоё болнодооо...


Сагснийхан бас энэ жилээс фантазитай болчуул аятайхан юм даа.


Тэр NBA Fantasy-г чинь л нэг сайн ойлгож өгөхгүй байгаамдаа хаха...

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Thu May 05, 2016 8:25 am
by bilguun11
За энэ жилийн лиг эхэллээ дээ. Аль баг түрүүлэх бол, ер нь багууд ямархуу байх талаар өөрсдийн бодлоо хуваалцах уу?

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Thu May 05, 2016 8:31 am
by bilguun11
2016 оны Хүрхрээ үндэсний дээд лигт Эрчим, ФК Улаанбаатар, Сэлэнгэпресс, Хоромхон, Хангарьд, Улаанбаатарын Унаганууд, Дэрэн, Мазаалай, Баянгол ФК, Улаанбаатар сити гэсэн 10 баг, Хүрхрээ нэгдүгээр лигт Соёмбын барсууд, Шарын гол, Арвис, Багануур, Метро + улсын аваргын хагас шигшээд шалгарч эрхээ авах 4 баг нийт 9 баг, харин улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 баг өрсөлдөж байгаа юм байна.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Mon May 09, 2016 2:41 pm
by bilguun11
Энэ сэдвийн нэрийг нь 2016 болгодог юм уу, эсвэл шинэ топик нээгээд өгөөч. Ямар ч байсан улирал эхэллээ. Эрчим футзалаа хаяад лиг, АФС капд л бэлдсэн гэсэн. Чамбай л эхэлж байна. Сэлэнгэпресс харин энэ жил ч медаль хэцүү байхаа. Оргио гуай ер нь миа дасгалжуулагч. ФС Улаанбаатар харин ямар муу эхэлвээ. Энэ жил хэдэн япон нь байхгүй, Амараа нь америк явсаныг эс тооцвол цөм бүрэлдэхүүн бараг л хэвээрээ байгаа юмсан. Түрүү жил японууд нь л авч явж байждээ. Дэрэн харин энэ жил түрүү жилээсээ эрс сайжирчээ. Хоёрдугаар хагаст л хүүхдүүд стаминагаас болоод суучихгүй бол медаль ч зүүчих болов уу. Гарьдаа нь СП-ээсээ ирчихсэн. Мазаалайгаас Төмөр-Очирыг, бас Серб хаалгач авчирсан гээд ер нь л дажгүй байна даа.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Mon May 09, 2016 2:53 pm
by bilguun11
Хоромхон энэ жил Лүмбээ ах, Цэндээ 2-ыг, 2 жилийн өмнө аварга авсан бүрэлдэхүүнд нь байсан Майкл Адеяамо, Самсон, түрүү жил тоглосон Крис Леонард Огар нарыг авсан ч Самсон, Огар 2 нь визний зөрчлийн асуудлаас болоод тоглох боломжгүй болсон. Самсон визний хугацаа нь хэтрээд бараг 2 жил болж байна уудаа. Манайд хараар ч болтугай үлдчих сонирхолтой хүмүүс их байна шүү хэхэ. Ингээд Хоромхон хаалгач муутай болсон учраас Сумида клүбийн хаалгач Волковт санал тавьсан ч нөгөөдүүл нь режектэлсэн юм шиг байна. Хоромхон ч олигтой санал тавиагүй юм шиг бнлээ.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2015

PostPosted: Mon May 09, 2016 8:49 pm
by Batuka00
түрүүлэх баг бол мэдэхгүй юм, унах тал др бол баянгол, мазаалай 2 уначих бх. Эрчим гоё байналээ. Ситигийн Нидерланд дасгалжуулагч явчдаг харин онцгүй юм боллоо.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Tue May 10, 2016 8:12 am
by meesh
Тэр дас яагаад явчихав?

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Tue May 10, 2016 8:23 am
by bilguun11
Цалин мөнгөн дээрээ тохиролцоогүй юм шиг байналээ. Мөнгөнөөс болоод л явсан гэсэн.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Tue May 10, 2016 7:34 pm
by Reda
http://int.soccerway.com/national/mongo ... nd/r35234/

Энд манай лигийн хүснэгт учраанууд бна.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Wed May 03, 2017 12:55 pm
by meesh
Энэ жилийн лиг харин сонирхолтой болох нь дээ.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Wed May 03, 2017 2:19 pm
by 6ilguun
meesh wrote:Энэ жилийн лиг харин сонирхолтой болох нь дээ.

Цоо шинэ баг шууд дээд лигтээ орж болдог л юм байхдаа...

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Wed May 03, 2017 2:21 pm
by meesh
Аль баг? Ателитик 220, Гоёо хоёр чинь дороос дэвшиж орж байгаа шт. Мазаалай, Соёмбын Барсуудын оронд.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Wed Apr 18, 2018 4:30 pm
by meesh
Тэр юу хийдэг ямар үйл ажиллагаа явуулдаг компаниуд вэ?

Image

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Thu Apr 19, 2018 9:37 am
by UULAA
"Мазала" гэж пиво гэж сонссон.

Re: Хүрхрээ Дээд Лиг 2016

PostPosted: Thu Apr 19, 2018 9:59 am
by meesh
Craft гэдэг юм биш үү тээ