Энэ цамцыг өмссөхөд хэн нэгэнд тохиолдож болох хамгийн их азыг авчирдаг.
Өмнөх улиралд Racing Santader багт тоглож байсан Javier Balboa хэдхэн хоногын өмнө Real Madrid багт эргэн ирлээ. Тэрээр багийн дасгалжуулагч Schuster-т өөрийн хурц шийдэмгий тоглолтуудаа үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд багаа байлдан дагуулж олон тэмцээнд ялах хүсэлтэй байна.
Та эргэн ирж байгаа сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?
Би маш баяртай байна. Гэртээ ирэх гэж тэсч ядаж байлаа. Энд ирж тоглолтынхоо бэлтгэлийг хийхийг бас хүсэж байлаа.
[/i]
Та энэ жилийн тоглолтууддаа итгэлтэй байна уу?[/i]
Тэгэлгүй яахав. Гэрээг маань 4 жилээр сунгасан нь маш сайхан мэдээ байлаа
Анхныхаа тоглолтын үеэр юу мэдэрч байв?
Маш сайхан. Бид бүгдээрээ улирлын өмнөх эхний тоглолт гэсэн байр сууринаас хандаж байсан
Racing багт байх үе тоглогч байхад тань хэр нөлөөлсөн вэ?
Racing-д байсан үе маань миний амьдралын хамгийн чухал мөчүүд байсан. Би хүсэж байсан 30 лигийн тэмцээнд тоглосон. Энэ нь мэдээж миний хувийн амжилтанд нөлөөлж бас анх удаагаа гэрээсээ хол амьдарч үзсэн.
Та анх тоглож байсан багийнхаа гишүүн болохыг урд өмнө нь хүсэж байв уу?
Бүр хүүхэд байхаасаа. Гэхдээ би ийм хурдан хүсэл маань биелэнэ гэж бодож байгаагүй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй гэж бодож байна.
Та Real Madrid-ийн төлөө хэрхэн тоглохоо аль хэдийн бодсон байх ...
Luxemburgo надад First Division-д анхны тоглолтыг хийх боломжийг олгосон бол López Caro надад Champions League-д тоглох боломжийг олгосон... Үнэхээр гайхалтай. Энэ цамцыг өмссөхөд хэн нэгэнд тохиолдож болох хамгийн их азыг авчирдаг.
Schuster залуу тоглогчиддоо өндөр бооцоо амласан байна лээ.
Бид үүний тулд маш сайн ажиллах ёстой. Бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийх болно. Миний бодлоор бидний энэ долоо хоногийн ажил маш сайн явж байгаа.
Та дасгалжуулагчтайгаа ярилцаж амжсан уу?[/i]
Бид тоглолтынхоо техникийн талаар ярилцсан.
Та өөрийнхөө багт ямар давуу чанарыг авчрах вэ?
Миний бодлоор би төвөөс довтлохдоо сайн. Бас маш хурдан. Миний бодлоор дасгалжуулагч маань бид нарыг аль болох зоригтой, хурдтай тоглуулах хүсэлтэй байгаа байх.
Та багтаа нэмэлт тоглогч хэрэгтэй гэж бодож байна уу?
Хүмүүс хэлэхдээ манай багт жигүүрийн хагас хамгаалагч дутагдалтай гэж байсан. Гэхдээ би хангалттай хүмүүстэй гэж бодож байна. Би дасгалжуулагчдаа юу хийж чадахаа үзүүлэх шаардлагатай.
Та өөрийнхөө бэлэг тэмдэгийг хэрхэн өөрчилсөн вэ?
Тэд нэлээн сайжирсан ба би Pepe-тэй хамт бүр илүү сайжруулна гэж бодож байна.
Таны хувийн болон багийн тань мөрөөдөл?
Би өөрөө багтаа туслахыг хүсэж байна. Харин багаараа тэмцээнүүдэд ялахыг хүсэж байна даа.