Бундэслиг 2008/2009

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ жилийн аваргаар аль баг тодрох бол

Байэрн Мюнхэн
13
32%
Вэрдэр Брэмэн
2
5%
Вольфсбург
4
10%
Хамбург
1
2%
Шальке 04
0
No votes
Хоффэнхайм
18
44%
Бусад
3
7%
 
Total votes : 41

Re: Бундэслиг 2008/2009

Postby Captain » Thu Nov 27, 2008 3:24 pm

эднийxаас тэр Карлос Эдуардог л авчмаар байгаа юм даа xэxэ энэ Ибисэвич аймар бнооо юугсэн үгийн :-D
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Бундэслиг 2008/2009

Postby poseidon » Sun Nov 30, 2008 6:49 pm

дараа долоо хоногт л нухчих.... :mrgreen: Энийг л хүсчийнэ :)

Карлос Эдуардо, Ибисевич, Ба....... энэ баг ер нь сайн юмаа. Дасгалжуулагч нь аймаар гар уу айн...?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Sun Nov 30, 2008 7:09 pm

1997 оноос хойш Бүндеслигд гармагцаа ийм амжилтыг үзүүлсэн баг байхгүй юм байна тухайн жилд Кайзерслаутерн мундаг байсан гэнэ... Хэрвээ тэд Аллианз-с оноо авч чадвал албан бусч ч гэсэн намрын аварга болох боломжтой... Амжилт :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Mon Dec 01, 2008 11:33 am

Хоффенхеим тэргүүлсээр…

Германы Бундеслигийн 15 -р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхол татсан тоглолт бол Байер 04 болон Байерн хоёрын тулаан байсан юм. Хэн хожсоныг тоймоос үзнэ үү.
Одоогоор Хоффенхеим 34 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа ба ардаас нь Мюнхенчууд 3 оноо алдаж байна. Ирэх тойргийн энэ хоёрын тулаан олон зүйлийг шийдэх байх. Мэргэн буучдыг Ибисевич 17 гоолтой тасархай тэргүүлсээр. Сонирхуулахад энэ тойрогт 27 гоол орсон ба үүний 17 -г нь эзэд үлдсэнийг нь зочид хийжээ.

Хоффенхеим 3 : Арминиа (Ибисевич 5′ , Карлос Эдүардо 11′ Кападо 89′)

Хоффенхеим оноо алдаагүй нь ирэх тойргийн тулааныг улам сонирхолтой болголоо. Байерн -тай хийх тэрхүү тоглолтыг олон хүн хүлээж байгаа ба Хофф - г гайхамшгаа үргэлжлүүлнэ гэж итгэж байна.
Энэ тойргийн хувьд тэдэнд нэг их асуудал тулгараагүй ба дөнгөж 5 дахь минутад Селим Тебер -н кроссыг Ибисевич гайхалтай төгсгөсөн юм. Энэ нь Босни эрийн 17 дахь гоол ба улирал эхлээд 15 тулаанд оролцоод байгаа аж. Дараа нь торгуулын шугамын гаднаас Карлос Эдүардо цөм цөхиж ,цаг дуусахаас өмнө сэлгээгээр орж ирсэн Кападо эцсийн цэгийг нь тавьжээ. Эзэн багийн их эрч хүч Арминиа -д сэхээ авах ч цаг өгөөгүй ба эхний хагаст л гэхэд хоёр л удаа цохилт гүйцэтгэсэн байх юм.

Вэрдер Брэмэн 5 : 0 Айнтрахт (Пизарро 11′ ,20′ ,62′ , Диего 44′ ,Хант - 75′)


Image
Сар бүрийн сүүлээр Вэрдэр ‘бутниргэдэг’ заншилтай болж байх шиг байна. Хамгийн сүүлд Хэрта -г ниргэснийг нь санаж байгаа байх. Цэнхэрүүдээс зээлээр ирсэн Пизарро энэ тоглолтын баатар болсон ба ганц энэ тулаан ч биш ер нь маш байгаа билээ. Вердерийн удирдлагууд Перу эрийг нөгмөсөн авахаар бэлдэж байгаа гэсэн мэдээ байна. Мөн багийн лидерүүдийн нэг Диего Пеналтиас , 75 дахь минутад ‘ дүрсгүй эр’ Хант 16 -н гаднаас гоолджээ. Хэдийгээр гоол оруулаагүй ч Уга -г бас мартаж болохгүй. Альмеида Пизарро -д 2 ассист өгсөн юм. Одоогоор Die Grün-Weißen -ууд 23 оноотой 7-д жагсах ажээ. Хэд хоногийн өмнө Шааф- г ажлаас нь хусад тухай яриа гарсан бөгөөд клубын спорт эрхэлсэн захирал Клаус Аллофс үүнийг эрс гүгүйсгэсэн юм. Тэгвэл Шааф өөрөө энэ цууг нэгмөсөн үгүйсгэчих шиг боллоо.

http://www.mightyfootball.com/werder-br ... ga-291108/

Ханновер 3 : 2 Карлсруэ (Ханке - 11′ ,18′ ,44′ Форссел) , (47′ Да Силва , 87′ Стиндл)

Эхний хагаст аргагүй дээрэлхүүлсэн Бекер -н цэргүүд ,хоёрдугаар үед түн хичээсэн ч амжилтанд хүрсэнгүй. Эхний үед Ханке зочдынхаа үлбэгэр хамгаалалтыг ашиглан дубльдсан ба цаг дуусахаас минутын өмнө Форссел , Маркус Миллерын хөлөн дундуур цохиж 3 : 0 болсон байна.
Үүнээс хойш тэд тавьтай довтолгоо хийгээгүй , хэрвээ цаг дуусах мөчид Фромлойтз самбаа гаргаж багаа авраагүй бол оноо хуваахад тун ойрхон байлаа.

Мюнхэнгладбах 1 : 3 Энерги Коттбус (60′ Гохоури) , (18′ Брэдлеи автогоол ,50′ Соренсен ,85′ Жула)

Энэ ялагдлын дараа Мюнхенгладбах Relegation бүсэд үлдэж , харин Коттбус ‘аюулгүй’ хэсэг рүү урашиллаа. Мэдээж муу тоглосон болохоор л тэд ялагдсан ,ядаж байхад анхны гоолыг өөрсдийнхөө хаалганд хийчихсэнийг ч хэлэх үү нэг л явсангүй. Хоёрдугаар хагаст Энерги -н хоёр үлэмж бие довтлогчид болох Соренсен , Жула нар ялалтаа баталгаажуулсан ба энэ зун ирсэн Румыны үлэмж биет довтлогч Жула -н анхны гоол нь энэ ажээ.

Байер Лэвэркузен 0 : 2 Байерн Мюнхен (Тони 58′ ,Клозе 82′)


Image
Байер Лэвэркузен : Адлер ,Кадлеч ,Энрике ,Фредрих, Касро ,Ролфес ,Барнетта ,Аугусто (Гекас 82′) Видал (Сапреи 46′) ,Киесслинг Елмес)

Байерн Мюнхен : Ренсин ,Лам ,Ван Буйтен ,Лусио ,Оддо ,Риберо ,Зе Роберто ,Оттль ,Шванштайгер ,Тони (78′ Боровски) ,Клозе


Энэ тойргийн хамгийн их сонирхол татаж байсан тулаан үзэгчдийг уйдаасангүй. Хэн хэнд ч ялалт хэрэгтэй байсныг ч хэлэх үү. Эхнээсээ л ширүүн үзлээ. Гэхдээ нэг нь дэндүү давамгалсан зүйл ажиглагдсангүй. Гарааны хувьд Клинси ‘бэртэлтэй байгаа Демишилс -н оронд Ван Буйтинг ,Ван Боммел -г Оттль орлон төвд гарав. Харин Лаббадиа Г.Кастро -гоо баяртайгар угтан авчээ.
Эхний хагаст Баварийн залуус нилээд боломж хийсгэсэн ба ялангуяа Тони сайхан зүйлсийг ашиглалгүй алдсан юм. Гэвч дараагийн үед Итали эр алдаагаа цайруулж ба алдарт сэлэбрэшн - ээ хийжээ. Эцсийн цэгийг тавьсан алтан толгойн гоол үзүүштэй байлаа.
Гэхдээ тоглолтын шилдэгээр Рибери -г хүмүүс нэрлэж байгаа ба мань эрийн гайхалтай авьяас сүүлийн үед багаа чирч байгаа билээ. Ирэх долоо хоногт хийх шийдвэрлэх тулаандаа Юрген нилээд няхуур бэлдэж байгаа ба багийнхаа тоглолтонд тун сэтгэл хангалуун байгаа ажээ.

Харин ялагдсан багийн менежер ‘Эхний хагасын байдлаар бүх юм миний бодсоноор явж байсан ,тоглолтын санаачлагыг авч байлээ. Гэтэл ганц хоёр тоглогчын хайхрамжгүйгээс болж бүх юм нурчихлаа’ ,’Ялалт тэдэнд очсон нь шударга хэрэг ,бид илүү сайжрах хэрэгтэй байна‘ гэжээ.

http://www.mightyfootball.com/bayern-le ... ga-291108/

Хэрта 2 : 1 Көлн (23′ Какар ,86′ Пантелич) , (45′ Новакович)

Нийслэлчүүд энэ ялалтынхаа ачаар Байер -н урд гишгэлээ. Эхний гоолыг сербийн шинэ цэрэг Какар Ворониний дамжуулалтаар хийсэн ба дараа нь Петит ,Воронин нар хэд оролдсон ч бүтсэнгүй. Ингээд чи хийхгүй бол би хийе гэсэн бичигдээгүй хууль ёсоор ,эхний дуусах мөчид хоёр ч хамгаалагчыг ‘мангартуулан’ Новакович гоолдсон юм. Харамсалтай түүний гоол багтаа оноо авчраагүй ба цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Эбертийн дамжуулалтыг мөргөж зочдоо ‘гомдоожээ’ . Ухнууд ийнхүү улирлын 8 дахь ялагдлаа амссан ба сербүүдийн өдөр иймэрхүү өнгөрлөө.

Боруссиа 0 :0 Волфсбург

Себастьян Кёл ,Нелсон Валдез, Диего Климовикз гэсэн гол тоглогчдоо үзгүйд зочдоо ялахад хэцүү гэдгийг Клопп мэдэж байсан. Тиймээс ч тун хянуур үзлээ. Хоёр багийн хувьд хожилд хүрч болох хэдэн сайхан боломж алдсан ба тухай бүрт нь Бенаглио ,Веиденфеллэр ажлаа сайн хийж байсан юм. Гэхдээ эзэн багийн хаалгач Веиденфеллэр -г илүү онцлох хэрэгтэй байх. Энэ тулааны дараа Магат -н хүүхдүүд 23 оноотой 8-д жагсаж байна.

Штугарт 2 : 0 Шалкье (79′ Симак ,Гомез - 84′)

90 -ээд оны дунд үед Германы шигшээн ар талыг хариуцаж явсан Маркус Баббел , хуучин багаа дасгалжуулах болсныг та бүгд мэдсэн байх. Ямар ч байсан түүний эхлэл муугүй байлаа. Эхний хагаст зочид хэд хэдэн сайхан боломж хийсгэсэн ба Фарфан пенальт алджээ. Хэрвээ итали эр үүнийг оруулсан бол тулаан өөр хэмнэлээр үргэлжлэх байсан ч юм билүү. Гэвч тэр чадсангүй. Дараагийн үеэс эзэд тун идэвхтэй довтолж эхлэв. Энэ нь ч үр дүнгээ агч Булахрузын алсын дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн Симак гүйцээж тэргүүллийг авчирчээ . Дараа нь Сами Хедра - Жермеин Жонес нар мөргөлдсөн ч шүүгч цааш үргэлжлүүлэх дохио өгөв. Ингээд айлын хамгаалагчдын алдааг ашигалан Нойертэй ганцаар тулсан Гомез юу гэж алдах билээ. 2: 0


Бохум 1 : 1 Гамбург (38′ Сестак) ,(70′ Олич)

Олич ,Петрич гэсэн хорват залуус сүүлийн үед багаа чирч байна гэхэд буруудахгүй болов уу. Тоглолтын 70 дахь минутад Петричийн алсын цохилтыг Фернандес барьж чадалгүй алдахад нөгөө серби нь нэмчихжээ. Гайхалтай мэдрэмж. Харамсалтай нь эхний үед Словак довтлогч Сестак нэг бөмбөг хийчихсэн байсан юм. Түүний гоол дээр хашир туршлагатай Рэйнхардт тун хайхрамжгүй алдаа гаргасныг дурьдах хэрэгтэй. Мартин Ёол оноо алдсанаа шүүгчийн хайрамжгүй рүү чихэж байга ба түүнихээр шүүгчид энэ тулаанд хайхрамжгүй ажилласан аж.
Энэ тойргийн дараа Ёол -н цэргүүд 5-д , Бохумчууд хомоол хамагч 16 -р байрандаа үлдэж байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Mon Dec 01, 2008 1:42 pm

Хоффэнхайм хожсоор л явна.
Дараагийн тойрогт Байэрнтай бараг оноо хуваах байх
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby BuG » Wed Dec 03, 2008 2:22 pm

Олич, Петрич нар Серб биш Хорватууд...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Mon Dec 15, 2008 6:02 pm

Хоффенхеим ”намрын аварга”

Бундеслигийн 17-р тойрог энэ амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийг тэргүүлж байсан хоёр баг хоёулаа тэнцчихлээ.
лигийн ”өвлийн амралт” эндээс эхэлж байгаа бөгөөд 18-р тойрог хүртэл бүтэн сар тамирчид ‘хөлөө амраах’ боломжтой болж байна. Харин дасгалжуулагч ,менежерүүдийг солилцоо наймааны цонх хүлээж байна. Бундеслигийн хүн зах аль хэдийнэ хөдөлгөөнд ороод эхэлчихсэн билээ.

Штутгарт 2 : 2 Байерн Мюнхен (45+1′ , 90′ Хедра) ,(48′ Боровски ,66′ Тони)
Image
Штутгарт : Леман , Осорио ,Дельпиерре ,Трасш ,Хедра, Хилверт (81′ Шиебер) ,Хитлзбергер Симак (76′ Бастюрк) ,Марика (33′ Гомез) , Какау

Байерн Мюнхен : Ренсин ,Оддо ,Лусио ,Демишилс ,Лам ,Ван Боммел ,Зе Роберто ,Боровски (76′ Оттл) ,Шванштайгер (73′ Антинтоп) ,Клозе ,Тони (87′ Ван Буйтен)

Аваргуудын лигийн сүүлийн тойрогт мөрөө гэмтээсэн Рибери байхгүй нь Байернд хүнд туслаа. Дээрээс нь Оддо 85 дахь минутад улаан жавтий хүртэж багийнхаа найдварыг нэгмөсөн үгүй хийсэн юм. Эзэн багийн хоёр гоолыг Сами Хедра гэгч 21 настай эр оруулсан бөгөөд эхний хагас өндөрлөх мөчид булангийн цохилтыг мөргөж , дараа нь цаг дуусах үед тэнцээг багтаа ачирчээ. Ийнхүү Байерн -чууд 2008 оны сүүлийн тулаанаа хийлээ. Бундеслигийн 18-р тойрогт тэд Гамбург -н талбайд зочлох ба энэ тоглолт 2 сард 1нд явагдана.
Харин Штутгарт Мюнхенгладбахыг хүлээн авахнээ.

Юрген Клинсман (Байерн) : Массимо -г яагаад хөөгдсөнийг би үнэхээр ойлгохгүй байна ,тэр өрсөлдөгчөө гэмтээе гэж бодоогүй ердөө л бөмбөгний төлөө тэмцэж байсан ,энэ бол шүүгчийн маш том алдаа ‘

‘Сүүлийн гурван сарын хувьд манай баг дээд төвшний тоглолт үзүүлж байгаа гэж би бодож байна’ ‘надад эдгээр залуустай ажиллахад үнэхээр таатай байна ,тэд магтуулах гавьяаг олон байгууллаа’


Хоффенхеим 1 : 1 Шальке
(72′ Тебер) ,(40′ Асамоа)

Хэрвээ ялсан бол Байернаас 2 оноо илүү болох байсан ч ,тосгоныхон чадсангүй. Тэр тусмаа өрсөлдөгч нь 9 -үүлээ үлдчихээд байхад хүртэл шүү. Харамсалтай л юм.
Бундеслигийн мэргэн буучдыг тэргүүлж байгаа Ибисевич энэ удаа олон боломж хийсгэсэн юм.
Гэдхээ Хофф -д алдсан зүйл үгүй. 17 тойргийн дараах байдлаар тэд Мюнхенчүүдийн урд гишгэж ‘Намрын аварга’ багаар тодорлоо. Энэ амжилтаа ирэх 5 сард давтаж чадах эсэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа нь дамжигүй.

Вердер Бремен 2 : 1 Вольфсбург
(27′ Мертесакер ,63′ Жосуе автогоол) ,(3′ Гентнер)

Боруссиа Дормтмунд 2 : 1 Мөнхэнгладбах (35′ М.Зидан ,56′ Сахин) , (81′ Ван ден Берг)

Байер 04 1 : 1 Готтбус (77′ Ролфес) , (91′ Шао)

Гамбург 1 : 0 Айнтрахт (59′ М.Петрич)

Ханновер 1 : 1 Арминиа (32′ Стажнер) ,(59′ Вичниарек)

Хэрта 4 : 0 Карлсруэ (8′ Нику ,74′ Домовчевски ,86′ Люстенбергер ,88′ Раффаел)

Бохум 1 : 2 Кёлн (58′ Дабровски) , (44′ Мкенна ,88′ Ишиаку)

байр баг т/т Х Т Хд О.Г А.Г Г.З оноо
1 Хоффенхеим 17 11 2 4 42 23 +19 35
2 Байерн Мюнхен 17 10 5 2 39 24 +15 35
3 Хэрта 17 10 3 4 27 20 +7 33
4 Гамбург 17 10 3 4 26 24 +2 33
5 Байер 04 17 10 2 5 36 21 +15 32
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Mon Dec 15, 2008 8:16 pm

Штуттгарт 2 : 2 Байерн Мюнхен

Өнгөрөгч цонхоор буруу наймаа хийсэн гэж хэлснээсээ болоод ажлаасаа хусагдсан Штуттгартын ахлах дасгалжуулагч Фэ-г орлож байгаа туслах коуч Баббелийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байлаа. Учир нь баг ахлах хүн заавал дасгалжуулагчийн лицензтэй байх ёстой байдаг. Өвлийн цонхоор хөлбөмбөгийн амьдралаа энд үдсэн Сольдо ирэх нь гэж яригдсан ч хуулийн сиймхийгээр Баббел улирлыг дуусгаж болох орчин бүрдсэн байсан тул тэр энэ тоглолтын өмнө улирлыг дуустал багаа удирдахаар болсон билээ. Хэрэв амжилттай байвал ирэх намар гэхэд лиценз олж авах талаар шургуу хөөцөлдөх биз. Тоглолтын хувьд Бенцийн нутгийнхан өөрийн талбай гэдгээ удаа дараа мэдрүүлж байсан ч Байерн сэргэг байж чадаад байсан. Гэхдээ 2 үеийн 2 төгсгөлд 2 гоол алдчихсан. Стандартуудаас Байерн их олон гоол алдах юм аа. Уг нь Лусио, ДВБ гээд өндрүүд бий дээ. Оддогийн улаан арай л хатуудуулчихсан. Хэдирагийн 2 дэх гоолыг харсан чинь 90-ээд оны сүүлээр билүү Намайг өөрчлөгдөхөөс өмнө Бернабэу дээгүүр нэг гахай нисэх болно гэж хэлээд хөөгдөж байсан Реалын нэг дасгалжуулагчийн үг санаанд орсон. Тэр гоол бүх хүний толгой дээгүүр сүнгэнэтэл ниссээр аваргуудаас намрын аварга гэдэг цолыг нь цаашлаад лигийн аварга гэдэг цолыг нь аваад одчихсон болов уу. Учир нь лигийн 3 улирал тутмын 2-т нь намрын аварга эцэст нь аваргалдаг дүрэм бий болсон. Байерны тоглогчид сүүлийн минутад гоол алдахын харууслыг өөрсдөө биеэрээ мэдэрсэн байх аа.

Хоффэнхайм 1 : 1 Шальке

Шальке шатаж тоглосон. Энэ улирлын 4 ба 5 дэх улаануудаа авсан. 35 улааны 5-ыг нь эднийх авсан үзүүлэлтээр лигтээ манлайлж буй. Өрсөлдөгчөө жагсаалаас гаргаж, тактикийг нь эвдий гэсэн мэт тоглосон. Тэр нь ч үр дүнгээ өгч, 46 дэх минутад довтолгооны гол хүний нэг Обаси гэмтээд гарчихсан. Рангник энэ тоглолтын дараа энэ тоглолтод бид нэг оноо авсандаа сэтгэл ханамжтой байна. Өмнөх тоглолт дээр л авах ёстой оноогоо авч чадаагүй нь одоо хүртэл сэтгэл өвтгөж байна гэсэн байсан. Мөн тэр хүйтнээс болоод талбай царцанги байсан нь бидний бөмбөгөө хурдан дамжуулж гүйдэг тоглолтод саад болсон гэж хэлжээ. Ирэх улирлаас тэд Синсхайм дэх 30 мянган хүний багтаамжтайцэвэр хөлбөмбөгийн шинэ стадиондоо тоглож эхлэнэ. Зун хаана тоглох вэ гэж баахан гүйж байгаад Маннхаймыг сонгосон. 3-хан мянган хүнтэй тосгоны баг хэдий ч 25 мянган хүн ордог цэнгэлдэхэд нь батгана багтах зайгүй байсан гэж байгаа. Хоффэнхаймыг тойрсон жижиг хот тосгонуудаас одоо нийт 2,3 сая хүн энэ багийг өөрийн баг хэмээн нэрийдэж дэмжих болсон гэхээр амжилт амжилтаа дагуулдаг гэдгийг баталж байна. Тэнд тэд 9 тоглохдоо 1 ч хожигдоогүй, 27 онооноос 23-ыг нь авсан билээ. Нүдэндээ доголон нулмстай гэр болсон цэнгэлдэхээ орхих биз ээ.

Вэрдер Брэмэн 2 : 1 Вольфсбург

Хэдий Брэмэн хожсон ч тэд энэ урирлын тоглолтдоо сэтгэл хангалуун биш байгаа. Эхний хагас өндөрлөхөд 2 уу 3 уу гэдэг байсан баг өнөөдөр 8-д байна. Тэргүүлэгч 2 багаас 9 оноо дутуу байгаа нь тэднийг сүүлийн хагаст гүйцэх найдвар үгүйг харуулж байгаа юм. Диегогийн залгамжлагчаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Өзил гайхалтай тоглож, багаа ялахад том үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг Турк Герман 2 булаацалдаж байгаа билээ. Герман авлаа гэсэн чинь одоо Турк нь манайх хүнээ авна гээд дийлж байгаа ч юм шиг. Мөн экс Брэмэн Клашнич Бундэслигтээ буцан ирэх гэнэ. Өмнөх тойрогт Лионд хожигдож яваад дабл хийж багаа ялуулсан тэр Нантад банз халаасаар байгаа тул явахын бөөн хүслэн гэнэ. Гладбахт ирж магадгүй гэнэ.

Боруссиа Дормтмунд 2 : 1 Мөнхэнгладбах

Гладбах бараг бүтэн цаг илүү хүнтэй тоглосон ч шар харуудад хожигдлоо. Хожлыг тэд автогоолоор бэлэглэжээ. Клоппын хайрт хүү Зидан эхний гоолыг хийсэн байна. 1 тоглолтыг 73 мянган хүн үздэг гэсэн үзүүлэлтээрээ Дортмунд лигид өнгөлжээ. Тэд 5-д буй Лэвэркузэнээс 3 гоолын дутуу 29 гоолоор 6-д жагсаж эхний хагасыг дуусгалаа. Энэ янзаараа лиги өндөрлөөд эхний 5 багаас цомын аварга тодорлоо гэж бодоход тэд ирэх жил Европын тавцанд гишгэх болжээ. Энэ цагийг маш удаан хүлээж байна шүү.

Байер 04 1 : 1 Коттбус

Өмнөх тойргийг эс тооцвол сүүлийн хэдэн тоглолтдоо бүтэлгүйтсээр байгаад бүр 5 руу шидэгдчихлээ. Лигийг тэргүүлж явах үед л Фөллер Бидний зорилго бол УЕФА цомд орох гэж байсан. Тэрүүгээрээ болж байх шиг. Цаг дуусахаас 15 минутын Ролфэс гоолдсон ч нэмэлт цагт 1860-аас очдог хужаа залуу тэнцүүлчихсэн юм. 1 сарын сүүлээр цомын тоглолтуудаар 2-р хагас эхэлнэ. Энэ 2 таарсан байдаг. Гэртээ тэнцсэнийхээ хариуг гэртээ чангахан авах байх даа. Гэхдээ тэдний шинэ гэр нь улирал дуустал Дюсселдорфын цэнгэлдэх байх бололтой. Бай Аренагаа тэд шинэчлэх гэнэ. Лигийн эхэн хавьцаа бичигдэж байгаа хэрнээ үзэгчийн тоогоороо доороосоо 2-т буюу 19-хөн мянган хүн нэг тоглолтыг үзжээ. Энэ нь тэдний хэтэрхий жижиг цэнгэлдэхтэй холбоотой. Завсар хийгээд ч шальтай нэмэгдэхгүй бололтой.

Хамбург 1 : 0 Айнтрахт

Нөгөөх л Петрич. Тэр маш олон удаа багаа аварч байна даа. Хорват дуо ирэх улирлаас салах ч фэнүүд түүнийг авч үлдэж байгаадаа баярлаж байгаа. Урвагч Олич нь харин ирэх оны нээлтийн тоглолтод Байерны өмсгөлтэйгээр Хамбургт ирэхдээ шүгэлдүүлсээр байгаад буцах нь мэдээж. Хамбург хожсоноор 4 лүү орж ирлээ. Франкфурт хожигдсоноор хямрал нь үргэлжилсээр. Гекас эсвэл Саногог авна гэж байсан ч мөнгөгүй гэнэ. Харин зээлдэх талаар ярилцана гэж. Тэдэнд гоол хийдэг хүн маш их үгүйлэгдэж байгаа.

Ханновер 1 : 1 Арминиа
Ханновер уг нь гэртээ ямар ч багийг машиндах чадалтай. Гэвч Бийлэфэлдийг барсангүй. Бийлэфэлдэд Вишнярек гэж нэг амь насны даатгал гэж болохоор нөхөр байна аа. Тэр л тэнцүүлж. Багийн нийт гоолын 70 хувийг ганцаараа хийсэн гэж байгаа. Ханновер уг нь гэртээ авсан 3 оноонуудаараа өдий зэрэгт явж байгаа. Айлын талбайд тэд энэ улирал 17 тоглохдоо ердөө шанцхан оноо авсан билээ.

Хэрта 4 : 0 Карлсруэ

Хэрта 6 дэхээ дараалж хожсоноор 33 оноотой болж, Аваргуудын лигийн эрхтэйгээр оныг үдэж байна. 1974 онд үзүүлж байсан амжилтаасаа ч илүүг одоо тэд гаргаад байна. Бусад улсад нийслэлийн баг нь гранд байдаг бол Германд тийм биш. Энэ удаад тэд байдлыг эвдэх шинжтэй.

Бохум 1 : 2 Көлн

Гол довтлогчоо Лэвэркузэнд алдчихсан Бохум хэдий эхний үеийг хожлоор дуусгасан ч эцэст нь талбайдаа хожигдлоо. Көлний хаалгач Монгол луу маш сайн байлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Amgaa » Fri Dec 19, 2008 8:34 pm

Штуттгарт Зениттэй таарлаа энэ ч лайтай тоглолт болж мэднэ шүү Германы багууд маань CUP-д хатуухан суглаа таарлаа
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Sun Dec 21, 2008 3:53 pm

Image
Эхний хагасын шилдэгүүд... Манайхаас хамгийн олон буюу 3 тоглогч оржээ...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Dec 22, 2008 10:43 am

намрын лиг дуусаад бундэс одохондоо ганц 1 наймааны шумыг эс тооцвол нам гүмхэн бна гэхдээ удахгүй арилжааны цонх эхэлхээр пижигнэж өгөх биз дээ өнгөрсөн хагас жил олон олон сюрпризээр дүүрэн сайхан блаа ялангуяа германд төдийгүй европыг гайхуулаад бгаа хоффэнхайм мөн улирлаа маш муу эхлүүлсэн ч гайхалтай комэбак хийсэн байерн гоолын машин ибисевич, гайхалтай формтой рибери, ямар ч бүрэлдхүүнээр ямар ч амжилт үзүүлж болохыг харуулсан рангник гээд гайхалтай зүйлс олон блаа хурдхан 01.31 болоосой :???:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sun Feb 01, 2009 3:11 am

хоффенхайм шинэхэн цэнгэлдэх Rhein-Neckar Arena-даа Коттбусыг 2-0-р хожчиж хожих нь тодорхой бсан л даа санаго дебют гоолоо хийччиж 38 оноотойгоор лиг тэргүүлж бна араас нь айнтрахт франкфуртыг хожиж гэртээ дараалан 7 хожоод бгаа нийслэлийн баг 36 оноотой 3-т бас 36 оноотой хамбург явжина! манайхан 4-т :sad: 35 оноотой явж бна
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Cornerback » Mon Feb 02, 2009 4:50 pm

Mongold Bundesliga yamar suvagaar garch baina aa? toglolt uzej chadaj baigaa hun baina uu? :smile:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: Бундэслиг 2008/2009

Postby Amgaa » Mon Feb 02, 2009 5:15 pm

Cornerback wrote:Mongold Bundesliga yamar suvagaar garch baina aa? toglolt uzej chadaj baigaa hun baina uu? :smile:


CCTV5 -р л үзэж байна даа ихэнх тоглолтууд нь гарч байгаа шдээ гоёг нь шууд дамжуулдагыг харин бусдыг нь сүүлд нь бичлэгээр гаргаж байх шиг байна лээ
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Mon Feb 02, 2009 8:42 pm

Алмейда 16-н дөнгөж гаднаас мундаг чөлөөтөөс гоолджээ энэний өмнө цомын тэмцээнд билүүдээ тогтоогоол нэг янзтай цохиж хийж байсан...

Саного дебют дээрээ гоолдож байхад Тимо нь баахан бүтэлгүйтжээ тэгж тэгж гэмтээд суучвуудаа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Tue Feb 10, 2009 9:55 am

Саногод ч осгийдоод галзуу дамжуулалт огч бна лээ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mr S » Tue Feb 10, 2009 10:01 am

тэр Лэвэркузэний хаалганд хийсэн Хитзлспергер-н фрий кик аймаар.......
яг хаалгачийн дээгуур мортлоо мангар хучтэй наацан.......

Гладбахын Баумжоханий хооргож цохисон бас давгуй цохилт блаа............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Tue Feb 10, 2009 4:46 pm

Харин тийм байсан. Өчигдөр л харлаа. Нэтэд лигийн тойм орж ирдэг нь бүр байжээ хог гэж. Аймаар 2 гоол байна лээ. Фрайгийн нэг цохилтон дээр Лусио бас гар хүрсэн байсан. Тэнд пеналти өгсөн бол 2-0 гээд гоё л болох байж. Хоффэнхайм ямар азгүйтсийм бэ. Иби үгүй ч гэсэн баллаж байна лээ. Гладбахын тэр шинэ хаалгач үнэхээр сайн байсан. Шилдэг 11-т орсон байна лээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Sat Feb 21, 2009 3:33 pm

дерби тэнцээгээр өндөрлөжээ
FC Schalke 04 1:1 Borussia Dortmund
Өнөөдөр
Energie Cottbus : Werder Bremen
21.02.09 15:30 Mönchengladbach : Hannover 96
21.02.09 15:30 Karlsruher SC : Eintracht Frankfurt
21.02.09 15:30 VfL Wolfsburg : Hertha BSC
21.02.09 15:30 VfB Stuttgart : 1899 Hoffenheim
21.02.09 15:30 Bayern München : 1. FC Köln
21.02.09 15:30 Arminia Bielefeld : VfL Bochum 1848
Маргааш:
22.02.09 17:00 Bayer Leverkusen : Hamburger SV
гээл тоглоод дуусахад манайх тэргүүлээд эхлэх нь дээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby El Payaso » Mon Mar 02, 2009 10:26 am

ибисевич байхгүй ях аргагүй гоолдож чадахгүй байна... Хоффенхайм... Херта явж явж чимээгүй байж байгаад түрүүлчих гээд байна уу? гүү юу... лиг тэргүүлж байгаа хирнээ гоолын зөрүү нь 9 байх юм... тэгсэн 2-т байгаа Хамбург нь 3... тэгсэн Хоффенхайм, Вольфсбург болохоор араас нэхэгчид байж 18, 17 хэхэхэ... бундес гэж ч холион бантан болж байна доо ккк... тайтлийн төлөө өрсөлдөөнд 5н баг 4 онооны зөрүүтэй энэ тэр эхэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40722
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Mon Mar 02, 2009 10:28 am

Ёстой бантан болж байгаа.
Ядахад яг ойролцоо түвшний багууд байгаа болохоор нэгэнтэйгээ тоглох болохоор хожоод л хожигдоод явдаг. Яг нэг нь тасарч чадахгүй нэгнээсээ чаргууцалдаад яваад байна.
Үзэхэд амттай байна шүү...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Bold9 » Mon Mar 02, 2009 11:58 am

Нийслэлийн баг Hertha Bundesliga-н эхэнд бичигдсээр... жинхэнэ холион бантан... явж явж Bayern Munich АЛ-с мултраад дахиад түрүүлэх биз.. Hoffenheim АЛ-д үзэх эрх авчихаасай...
22-р тойргийн тоглолтын үр дүн:Hamburgo-Wolfsburg 1-3; Karlsruhe-Stuttgart 0-2; Werder Bremen-Bayern Munich 0-0; Borussia Dortmund-Hoffenheim 0-0; Eintracht Frankfurt-Schalke 1-2; Hannover-Bayer Leverkusen 1-0; Hertha Berlin-Borussia M. 2-1; Bochum-Energie Cottbus 3-2; Cologne-Arminia Bielefeld 1-1.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Tue Mar 03, 2009 10:26 pm

Image
Улирал эхэлснээс хойш та Штутгартын төлөө 30 тоглолтонд оролцохдоо 22 гоол оруулаад, дээрээс нь 6 ашигтай дамжуулалт өгөөд амжжээ. Энэ бүхэнд аз нөлөөлж байна уу, аль эсвэл ур чадварын чинь ач уу ?

Үүнийг яг юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна. Магадгүй гол байрлал дээр тоглодог маань нөлөөлдөг байх. Ер нь би тоглолт болгонд л дээр бүх хүч бололцоогоо дайчлан гоол оруулж багийнхаа андуудыг баярлуулахыг хүсдэг. Тэд намайг бүх талаар дэмждэг учир итгэлийг нь алдахгүй байх нь чухал.

Энэ бүхний дараа таныг хаашаа очих бол гэж олон хүн бодож байгаа нь лавтай.Эргэн тойронд чинь яригдаж байгаа олон хов живээс залхаж байна уу ?

Намайг том багт очно, ийшээ тийшээ явна гэсэн яриа ямар саяхнаас гараад эхэлсэн биш. Бараг дасчихаж дээ. Яг үнэнийг хэлэхэд инээдтэй санагддаг юм.

Хэзээ нэгэн цагт заавал тоглож үзнэ дээ гэж мөрөөддөг баг байгаа юу ?


Үгүй ээ байхгүй. Бага байхдаа би Франфуртыг дэмждэг байсан ч тэнд очих нь миний ирээдүй биш гэдгийг одоо баттай хэлж чадна. Заримдаа Испанид Барсад хүчин зүтгэвэл ямар бол гэж боддог л юм. Гэхдээ тийм зүйл болтлоо хоёр, тав, бүр арван жил ч болох юм билүү, хэн мэдэх вэ дээ.

Танай баг өвлийн амралтаас хойш нэг л тогтворгүй тоглолт үзүүлээд байгаа. Германы цомоос хасагдчихсан, бас европын тэмцээний эрх авахад ч хэцүүхэн болоод байна. Улиралын төгсгөл гэхэд Штутгарт хүссэн амжилтаа үзүүлж чадах болов уу ?

Тиймээ бид олон оноо алдаж байгаа. Гэхдээ бүх зүйл дуусах болоогүй байна шүү дээ. Бид өөрсдөө л хичээж чадвал УЕФА-н цом байтугай л амжилтыг үзүүлэх бүрэн боломжтой баг. Ер нь Маркус Баббель ирснээс хойш манайхан үүнд илүү итгэх болсон гэж хэлж болно.

Өнөө цагийн хамгийн шилдэг довтлогч гэвэл хэнийг нэрлэх вэ ?

Миний бодлоор Ето'о байх. Самуель энэ улиралд маш олон гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байгаа. Бас Месси ч гэсэн шилдэг. Гэхдээ тэр хагас хамгаалагч тал руугаа илүү тоглодог.

Тэгвэл одоогоор Германаас төрөн гараад буй хамгийн ''хурц од''-ыг нэрлээч

Хоффенхэймийн Андрес Бекийг би их үнэлдэг юм. Гайхалтай ур чадвартай, их ирээдүйтүй залуу даа. Бас Сами Хедра (Штутгарт) ч гэсэн шигшээ багийн гараанд багтах хэмжээний авьяас чадвартай тоглогч.

Олон хүн таныг 33 дугаартай тоглодогт гайхдаг байх.

Уг нь би бага байхаасаа л 9 дугаартай тоглодог байсан л даа. Гэтэл Штутгартад ирэх үед өөр тоглогч есөн номерийг авчихсан байсан болохоор, бодож бодож энэ дугаарыг сонгосон. Одоо ч үүндээ их дасчихаж дээ. Би өөрийгөө ер нь их мухар сүсэгтэй гэж боддог юм. Пүүз, оймсоо өмсөхдөө үргэлж баруун талаасаа эхэлж өмсдөг. Хөлний хамгаалалт, хувцас хунараа ч гэсэн.

Шигшээ багийн тухайд, өөрийгөө ямар байр суурь эзлэдэг гэж боддог вэ. Клозе, Елмес, Подолски зэрэг хамтран зүтгэгчдээ хэрхэн үнэлдгийг чинь сонсмоор байна ?

Дөрвийн дөрвөн шилдэг довтлогч дундаас өөрийгөө харуулахын тулд би мэдээж их хөдөлмөрлөх шаардлагатай болдог. Тэгж байж л дасгалжуулагчийнхаа анхаарлыг татна шүү дээ. Евро 2008-н өмнө үзүүлж байсан шилдэг тоглолтоо одоо л гаргамаар байна. Өнгөрсөн Европын АШТ-д би өөрөөсөө их зүйл хүлээж байсан ч, сэтгэл зүйн хувьд бэлэн бус байсан. Тэдгээр өдрүүд надад том сургамж болсон гэж боддог. Одоо тэр бүхэн нэгэнт ард хоцорсон учир , ирээдүйгээ өөдрөгөөр харж хичээх л үлдлээ.

2010 оны ДАШТ-н урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын сүүлээр эхэлнэ. Танай шигшээ одоогоор хэсэгтээ ганц ч ялагдаагүй байгаа. Бүх зүйл ном журмаараа явж байгаад баяртай байна уу ?

Мэдээж. Болж өгвөл энэ эрчээрээ хэсгээ тэргүүлэхийг хүсэж байна. Ирэх 10 сард ОХУ-тай хийх тоглолт бол бидний чансааг шалгах хамгийн том шалгуур нь. Бас Финляндыг ч мартаж болохгүй. Миний бодлоор энэ хоёр баг аль аль нь манайхтай ширүүн тэмцэл өрнүүлэх чадвар чансаатай.

Өмнөд Өфрикт болох гэж буй энэ ДАШТ таны хувьд анхных чинь. Хэр зэрэг догдолж байна ?

Хөлбөмбөгчин хүн болгоны мөрөөдөл эцсийн эцэст Дэлхийн аварга л байдаг шүү дээ. Тиймээс үнэхээр баяртай байлгүй яахав. Одоохондоо тэмцээн эхлэхэд нилээд зайтай байгаа болохоор догдлох нь гайгүй байнаа.

ФИФА-гийн сүүлд гаргасан чансаагаар Бундестим-Бразил,Итали, Аргентин, Англи, Францын өмнө яваа. Таны бодлоор Германчууд бусдаас юугаараа давуу вэ ?

2002 , 2006 оны ДАШТ , Евро 2008 гэх мэтчилэн бид ямар ч тэмцээнд хүчтэй өрсөлддөгч байж чаддаг. Хүмүүс хичнээн доош нь хийсэн ч бид гараад л ирдэг.

2006 онд хүрэл медаль, 2008 онд мөнгөн медаль. Энэ зүй тогтлоор бол ирэх жил танайх ДАШТ -д түрүүлэх нь ээ.

Тийм л юм шиг байна (инээв)
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Жавхлан » Wed Mar 04, 2009 9:43 am

Bayaraa :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Wed Mar 04, 2009 10:37 am

Гомез туучийд евро-р их уур хүрч билээ! Хамгийн их боломж алдсан гээл... тэгсэн штутгартдаа аймар бгаад бдаг! Баяраа! :eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron