Бундэслиг 2008/2009

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ жилийн аваргаар аль баг тодрох бол

Байэрн Мюнхэн
13
32%
Вэрдэр Брэмэн
2
5%
Вольфсбург
4
10%
Хамбург
1
2%
Шальке 04
0
No votes
Хоффэнхайм
18
44%
Бусад
3
7%
 
Total votes : 41

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Nov 10, 2008 1:09 pm

лэвэркүзэн яасан азгүй баагийнууд вэ? 3-0 хожиж яваад бариулаад тэнцчихийн гэхдээ манайд ашигтай л даа х хэзээ энэ сюрприз дуусах юм болоо гэж бодож бсан чинь хоффэнхайм хэртад хожигдоод гоё юм болжээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby Жавхлан » Mon Nov 10, 2008 1:28 pm

Энэ тойрогт гоё юмнууд олон болов шд. Нэг нь тэнцэж нөгөө нь хусуулснаар манайх ганц онооны зөрүүтэй л боллоо. Саяхан л 11-т явж байсныг бодвол 5 тоглолт дараалж хожоод овоо дээшиллээ шүү. Рибери ганган формтой байна, Тони ч гэсэн гоолдоод эхэллээ. Одоо хамгаалалтын хэд л сайн ажиллах хэрэгтэй байна даа.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Mon Nov 10, 2008 2:04 pm

Рибериг алдаж болохгүй эрдэнэ юм даа хэрвээ тэр үгүй бол Баерн мэдэхгүй ээ... Ондоо челленж хүсдэггүйм байхдаа Манчестер хавьцаа :mrgreen: ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Mon Nov 10, 2008 8:52 pm

enkuna wrote:Рибериг алдаж болохгүй эрдэнэ юм даа хэрвээ тэр үгүй бол Баерн мэдэхгүй ээ... Ондоо челленж хүсдэггүйм байхдаа Манчестер хавьцаа :mrgreen: ...


Сити -д үү :mrgreen:


Кёлн 2 : 1 Ганновер 96 (Жеромел ,Саноу) ,(Шлаудраф)

Кристоф Даум -н цэргүүд тун чухал ялалт байгууллаа. Дөнгөж 15 дахь минутад зочин багийн Шлаудраф гайхалтай цохиЭылтоор эхний гоолыг хийсэн ба эхний хагас өндөрлөхөс 3 минутын өмнө Жеромел тэнцээний бөмбөгийг хийв.. Ер нь хоёр багийн хаалгач энэ өдөр үүргээ тун гарамгай биелүүлж байснийг дурьдах хэрэгтэй. Гэхдээ Кёлны хаалагч Мондрагон арай л азтай байлаа.
Ингээд 75 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Саноу цохилт Ханке-с ойн хаалганд орсноор ‘Ухна’ -ууд улирлын 6 дахь ялалтаа байгуулсан байна.

Арминиа 0 : 2 Минченгладбах (Марин - 2)
19 настай Марко Марин энэ тоглолтын баатар боллоо. 2007 оноос хойш багтаа 46 тоглолт хийж 4 гоол оруулаад байгаа энэ залууд Германы шигшээн нэг хэсэг болох боломж байна.
Die Fohlen буюу ‘Унаганууд’ дээрхи 3 оноог авснаар 10 оноотой 14 -р байранд жагсаж байна.
Харин эсрэг багийнх нь хувьд гэгээлэг зүйл даан ч алга. Хомоол хамагч тэд 12 тоглолтоос ганц хан ялалт авсан ба энэ өрөвдмөөр үзүүлэлтээ удаан үргэлжлүүлэх юм бол М.Ронтзек-г бүрхэг ирээдүй л хүлээж байна даа.

Гамбург 2 : 1 Боруссиа Дортмунд (Петрич ,Олич) ,(Хажнал)

Image
Спурс -д гологдсон Мартин Ёол ямархуу дасгалжуулагч гэдгээ мэдрүүлж байна.HSV энэ ялатыг авснаар 23 оноотой болсон ба УЕФА -н цомд ч бас муугүй үзэж байгаа билээ.
Ёол ‘Нэг нэгнээ ойлголцоход бидэнд жоохон асуудал байна. Бусдаар бол бүх юм гайхалтай ,би маш их баяртай байна’ гэжээ.
Харин Дортмундын менежер өөрсдийгөө тийм ч муу байсан гэж бодохгүй байгаа ба ‘бид маш сайн тэмцсэн харамсалтай эцсийн дүнд юу ч үгүй харьж байгаа нь үнэхээр шударга биш санагдаж байна'' гэжээ. ‘Хар-шарууд’ лигтээ 18 оноотой 8-д явна.

Карлруеи 3 : 3 Байер Леверкузен (Да Силва ,Сибастьян ,Иашвили) ,(Елмес ,Киеслин ,Кадлек)

Энэ тойргийн дараагаар Байер лигийг тэргүүлж эхэллээ.
Тоглолт эхлээд шүүгчийн шүглийн дуунаас ердөө 37хон секундын дараа зочин багийн Елемс эхний гоолыг оруулсан дараа нь 17 ,24 дэх минутад дахин 2 гоол оруулснаар эзэд хүнд байдал орлоо. Гэвч тэд бууж өгсөнгүй. 37 дахь минутад Да Силва -н цөлөөт цохилт хаалтанд ойн Байер -н хаалганд оров. Сонирхуулахад Леверкузений хаалгач Адлер 400 минут хаалгандаа гоол алдаагүй байсан рекордоо энэ мөчөөр дуусгавар болгожээ. Эхний үеийн байдлаар хаалга руу цохисон тоо 7 - 5 байгаа нь сонирхолтой л юм. Гэтэл тооны харьцаа 1 : 3.
Харин хоёрдугаар хагаст бүх зүйл эсрэгээрээ эргэлээ 60 ,76 дахь минутад KSC -чүүд дутуу оноогоо нөхсөнөөр тоглолт 3 : 3 гэсэн үр дүнгээр өндөрлөсөн ажээ.
Бруно Лаббидио (Байер менежер) : ‘3 гоолоор ялж явахдаа бид бүх зүйлийг зөв хийж байсан ,харамсалтай нь ийм зүйл болчихлоо. Гэхдээ яахав ,оноо бол оноо ,нэг оноо ч нэгдэхгүй.
бас би эсрэг багтаа баяр хүргэмээр байна тэд гайхалтай байсан


Эдмүнд Бекер (Карлруеи менежер) : Өмнөх үр дүнгүүд маань муу байсантай санал нэгдэн. Гэхдээ хичээж чадвал бүтэхгүй зүйл гэж үгүйг багийнхан маань харууллаа. Энэ бол бидний зүтгэлд бэлэглэсэн бурхны бэлэг юм’

Бохум 0 : 0 Вердер Бремен

Томс Шаф өрсөлдөгчөө хэтэрхий дутуу үнэлчих шиг боллоо. Энэ нь тэдний 5 дахь тэнцээ бөгөөд тоглолтын шилдэгээр Нальдо ,Диего хоёрыг нэрлэсэн байна. харин хангалтгүй байсан хүнээр эзэн багийн Азаоуах ‘шалгарсан ‘ байна. Бремен одоогоор 17 оноотой 10т бичигдэж байгаа бол ,Бохум тэдний доор 16-д байна.

Уолфсбург 3 : 0 Енерги Коттбус (Графит - 3)

29 настай Бразил эр Графите Уолфсбург ялалт бас 3 оноо бэлэглэлээ. Өнгөрсөн жил лигтээ 5-д орж шуугиан тарьсан тэд энэ эрчээрээ явбал дээрхи амжилтаа давтахгүй гэх газаргүй бөгөөд ганц хан УЕФА -н цомд давхар үзүж байгаа нь лигийн форм -д нь нөлөөж болох юм.
Харин Енерги -чуудтай ярих ч юм алга. Ялангуяа хамгаалагч Кукиелка багаа алсаар таарсан бөгөөд ,сэлгээнд суулгалгүй 90 минут тоглуулсан Боян Красникар -г ойлгосонгүй.
6 оноотой хамгийн сүүлийн байр буюу 18-д жагсаж байгаа ‘Зүүн Герман’ чууд энэ хямралаасаа даруйхан гарахгүй бол доод лиги нэг их холгүй болоод байна.

Шальке 1 : 2 Байерн (Фарфан) ,(Тони ,Рибери)

Гал гарах нь тодорхой байсан энэ тулааны ялагчаар зочин баг Байерн тодорлоо. Тоглолтын дөнгөж 3 дахь минутад эхний гоол Нойер -н хаалганд орсон ба ,2 минутын дараа Фарфан хариуг нь барьжээ.
Ингээд харилцаан довтлолцсоор 31 дэх минутад Рибери хожлын гоолыг багтаа авчирсан ба бусад оролдлогуудыг Нойер ,Ренсин хоёр үгүй хийсээр цаг дууссан аж.
Мюнхенчүүд тэргүүлэгчээс одоо ганц хан оноо алдаж байгаа учир Бундес улам сонирхолтой болох нь тодорхой.

Байерн : Ренсин ,Зе Роберо (62′ Лэлль) ,Демишилс ,Лусио, Оддо ,Ван Боммел ,Боровски ,Кроос(89′ Соса) ,Рибери ,Тони (72′ Оттл) ,Клозе

Герьта 1 : 0 Хоффенхеим (Воронин)

Сүүлийн үед тийм ч сайн тоглолтыг үзүүлэхгүй байсан Воронин багтаа мaш чухал ялалтыг бэлэглэлээ. Энэ 3 оноог авснаар тэд 21 оноотой 5-д жагсаж байна.
Гайхамшгийг бүтээгчид Хофф-чууд хэдийгээр ялагдсан ч гэлээ тэргүүлэгч Леверкузен -тэй адил 25 оноотой байна. Мэргэн буучдыг тэргүүлж буй Ибисевич яасан юм гэмээр муу байлаа.

Еинтрахт 2 : 2 Штутгарт (Либеропоулес -2) ,(Линаг ,М.Гомез)
http://www.sportnews.mn
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mojul » Mon Nov 10, 2008 9:01 pm

enkuna wrote:Рибериг алдаж болохгүй эрдэнэ юм даа хэрвээ тэр үгүй бол Баерн мэдэхгүй ээ... Ондоо челленж хүсдэггүйм байхдаа Манчестер хавьцаа :mrgreen: ...

2жилийн дараа МЮд байх болно санаа бүү зов би зохицуулна..... :mrgreen:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Mon Nov 10, 2008 9:34 pm

Г.Баяраа wrote:Арминиа 0 : 2 Минченгладбах
Карлруеи 3 : 3 Байер Леверкузен
Уолфсбург 3 : 0 Енерги Коттбус
Герьта 1 : 0 Хоффенхеим
Еинтрахт 2 : 2 Штутгарт

Арминиа Биелефелд - Боруссиа Мюнхенгладбах
Карлсруэ - Леверкюсен
Волфсбург - Энерги Готтбус
Херта - Хоффенхайм
Айнтрахт - Штуттгарт

Зарим нэгийг нь иймэрхүү янзаар бичвэл зүгээр юмуу?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Tue Nov 11, 2008 9:54 am

:eek:
хэхэ Ерман хэл ч хэцүүтэй л юм билээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Wed Nov 12, 2008 10:08 am

Баяраа :-D
Сайхан тойм болсон байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby poseidon » Sun Nov 16, 2008 2:19 pm

Ибисевичийг шүтжийнээ :)

Хоофенхайм үнэн лаг юмаа :mrgreen:

түрүүлчихээсэй :beer
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Бундэслиг 2008/2009

Postby Г.Баяраа » Mon Nov 17, 2008 12:11 pm

Германы Бундеслигийн ээлжит тойргийн тоглолтууд явагдлаа. 13 тойргийн дараах байдлаар хоёр баг 28 оноотой лигийг тэргүүлж байна. Байер 04 ,Хоффенхеом. Харин мэргэн буучдыг энэ тойрогт гоолдсон Ибисевич 14 гоолтой тэргүүлж байгаа бол араас нь Леверкузен -ий Елмес 10 гоолтой нэхэж байна.

Ганновер 1 : 1 Бохум (Шлаудраф) , (Фромловиц автогоол)

Лигийн доод хагаст яваа хоёр багийн хувьд оноо хуваасан нь нэг талаараа шударга зүйл болсон мэт. Хекинг -н цэргүүдэд уул нь ялах боломж байсан. Тоглолтын 32 дэх минутад Die Roten -ний шинэ гишүүн Шлаудраф эхний гоолыг оруулснаар баг нь тэргүүлж эхлэв. Харамсалтай нь 4 минутын дараа хаалгач Фромловиц байж боломгүй алдаа гаргаснаар ,Бохум нэг оноотой харилаа.

Байер Леверкузен 2 : 1 Шальке 04 (Киеслин ,Елмес) ,(Кураньи)

Бундеслигийг тэргүүлж буй Байер тун чухал ялалт байгууллаа. Тулааны 67 дахь минутад Германы ирээдүй гэгдэх Кастро хоёр дахь шар хуудсаа хүртэж багаа хүнд байдал оруулав. Үүний дараа зочи багийн Кураньи гоол оруулсан ч энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байжээ. Учир нь эхний хагаст эзэд 2 гоол хийчихсэн байсан юм.

Бруно Лаббадиа (Байер менежер) - Би багийнхандаа тэвчээртэй тоглосных нь төлөө баяр хүргэмээр байна ,үнэнийг хэлэхэд хүн дутуу болоход сандарч л байлаа ,гэхдээ манайхан бөмбөгний төлөө тэмцэж ,бүх хүчээ дайчилснаар энэ ялалтад хүрлээ' гэжээ.

Боруссиа 4 : 0 Айнтрахт (Суботич -2 ,Хажнал ,Фелип Сантана)

Эхнээсээ л нэг багийн давамгайлал дор үргэлжилсэн энэ тулааны ялагч 2 -р хагас гэхэд альхэдийнэ тодорчихсон байлаа. Суботич - н дубль ,Хажналын оновчтой цохилт тооны харьцааг холдуулсан ба 69' -д Сантана эцсийн цэгийг тавьснаар 'хар шарууд' улирлын тав дахь хожлоо авлаа.

Юргэн Клопп (Боруссиа менежер) : Маш хэрэгтэй ялалт байгууллаа ,өнгөрсөн тулаанд би Гамбургтэй сайн тоглосон ч оноогүй харьсан ,харин өнөөдөр хэн гэдгээ харууллаа' гэжээ.

Сонирхуулахад Гамбургт хожигдсон тулааны үеэр албаны хүмүүс рүү дайрсан Дортмундын хамгаалагч Роберт Ковач -д оногдуулсан 3 тоглолтын 'бан' -г хоёр болгон цөөлжээ.

Энерги Готтбус 1 : 0 Карлсруэ (Желич)

Готтбус -н менежер Бояан Красникар тулааны өмнө : Манай ихэнх тоглогчид хувийн ур чадвараараа бусдыг илүүргэж чадахгүй ,гэхдээ гар нийлж хичээж зүтгэх юм бол энэ бол асуудал биш' хэмээсэн билээ. Тэгвэл түүний хэлсэн үгс амьдрал дээр хэрэгжиж бараг мартах шахаад байсан 3 оноо хүртлээ. Тоглолтын 80 дахь минутад Серби эр Желич гоол хийсэн юм.

Хэдийгээр Энерги хомоол хамагч байрандаа үлдсэн ч ,шалдаа буугаад байсан багийн сэтгэлзүй ямар ч гэсэн сэргэсэн нь хамгийн чухал. Зочин багийн хувьд бас ч гэж муугүй байсан ба довтлогч Кеннеди нь олигтой байсан бол ялчих л боломж байж байлаа.

Херьта Берлин 2 : 1 Гамбург (Сисеро ,Домовчийски) , (Петрич)


Хоёр баг хоёулаа амжилттай явааг ч хэлэх үү тун ширүүн тулаан боллоо. Эхний хагаст Ёол -н цэргүүд үнэхээр сайн байсан , харин 2 -р хагасаас Фавре -н оновчтой сэлгээнүүд үр дүнгээ өгснөөр зочдоо оноогүй буцаалаа. Ялангуяа Валери Домовчийски гарч ирээд үр дүнтэй 45 минутыг өнгөрөөсөн ба хожлын гоолыг оруулсан юм.

Мюнхенгладбах 2 : 2 Байерн Мюнхен (Френд ,Бредлеи) ,(Тони ,Рибери)

Мюнхенчуудын хувьд үнэхээр азгүй өдөр байлаа. 5 дараалан ялаад байсан тэд тоглолтын 78 дахь минут хүртэл 0 : 2 -р ялж байв. Гэтэл энэ мөчөөс гуравхан минутын дараа тооны харьцаа 2 : 2 болох нь тэр. Мюнхенчүүд өөрсдөө хэд хэдэн сайхан боломжоо хийсгэсэн ч ,шүүлтийн алдаа энэ тоглолтонд нилээд гарсныг дурьдах хэрэгтэй.

Клинсман (Байерн менежер) : Гэртээ ганц хан оноотой харих тиймхэн л байна ,аваргын төлөө тэмцэхийн тулд жижиг сажиг алдаануудаа цэгцлэх хэрэгтэй байна. Гэхдээ ирэх тойрогт бид бүхнийг зөв хийнэ ээ' гэжээ. Дараа долоо хоногийн бямба гарагт Байерн Енерги -г талбайдаа хүлээн авах байгаа.

Байерн : Ренсинг ,Лелль ,Лусио ,Демичелис,Лам (67' Соса) ,ван Боммэл ,Зе Роберто ,Швайнштайгер (65' Боровски) ,Рибери ,Тони ,Клозе (80' Кроос)

Хоффенхеим 3 : 2 Уолфсбург (Ибисевич ,Карлос Эдүардө ,Обаси) ,(Графите ,Зеко)

ImageТавхан минутын дотор 3 гоол орсон гэхээр ямар гайхалтай тоглолт болсон нь харагдаж байгаа байх. Хэрвээ Даниел Хаас хайхрамжгүй алдаа гаргаагүй бол Хофф ,зочдоо 'цэвэр дарах' боломж байсан. Тэдний багаас Карлос Эдүрда онцлохгүй байхийн аргагүй урамтай 'тулалдсан' ба мэргэн буучдыг тэргүүлж буй Ибисевич , 22 настай Нигер эр Обаси нар багаа ялалтад хөтөллөө. Хоффенхеим одоогоор 28 оноотой ,Байер -н хамт Бундеслигийг тэргүүлсэн хэвээр.

Штутгарт 0 : 0 Арминиа Бельефилд

13 -р тойргийн хамгийн уйтгартай тоглолт 'Мерседес Бенз арена' -д боллоо.

Армин Ве (Штутгарт менежер) : 'Эсрэг багийн дасгалжуулагч маань энэ үр дүнд сэтгэл хангалуун байж болно ,харин би лав биш ! , эхний хагасын тоглолт намайг маш их бухимдуулсан , дараагийн хагаст байдал арай л гайгүй болсон ч тоглолтыг бүрэн хяналтандаа авч чадахгүй байсаар тэнцлээ. Цаашид энэ алдаан дээрээ тулгуурлаж ажиллана' гэжээ. Die Schwaben -чууд хуурай тэнцснээр 18 оноотой 10 -т жагсаж байна. Бельефилд -чүүд харин доороосоо хоёрт.

Вердер Бремен 3 : 1 Кёлн (Диего ,Нальдо ,Уго Альмеида) ,(Новакович)

Вердер : Виес ,Пасанен ,Нальдо ,Мертесакер ,Проэди (56' Тосич) ,Бауман ,Хант (76' Вранжес) ,Фрингс ,Диего ,Алмеида (81' Росенберг) ,Пизарро

Орон гаран Бременчүүд тоглолт оржээ. Кёлн -г талбайдаа бутниргэхэд эхлээд Диего пеналтиас , эхний хагас дуусах үед Нальдо мөргөж , 55 дахь минутад Уго 15 орчим яардаас гайхалтай цохиж багаа ялалтад хөтөлсөн байна. Эзэн багаас хамгаалагч Мертесакер тун хангалтгүй байсан ба хэд хэдэн эвгүй алдаа гаргаж харагдсан.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Mon Nov 17, 2008 3:46 pm

Энэ тойрог нэлээн маапаантай болж өнгөрөх шив.
Хажуугийн шүүгч нараас болж. Хоффэнхайм нэг гоол отонгоос, Вольфсбург нэг гоол отонгоос, Шальке ганц гоолоо бас отонгоос, Лэвэркүзэний нэг гоол мөн л отон...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Mon Nov 17, 2008 7:02 pm

Баяраа үргэлжилүүлээд бгаарай...
:-D
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Tue Nov 18, 2008 10:09 pm

Рома гоё ажил хийгээд эхлүүлжээ. Энэ форум цаашдын уран бүтээлийн чинь аянд мордуулах дөрөө чинь байх болно. Дөрөөг нь сэтгэлийн цагаан сүүгээр мялааж, сайн байна гэсэн урмын үгээр тэтгэхийг хүсч байна. Гэхдээ спортын сэтгүүлч болох хүний анхаарах ёстой хамгийн гол зүйлсийн нэг бол оноосон нэрийг зөв бичих явдал шүү. Мэдээж эхэндээ хэцүү, гэхдээ алдаатай болчихвий гэж эмээлгүй үүн шигээ бичээд л бай. Ажиглалт сайн байх аваас аяндаа зөв бичдэг болно оо.


Көлн 2 : 1 Ханновер 96

Шлаудрафф Аахэнд байх үедээ л Көлний эсрэг маш сайн тоглодог байсан. Энэ удаа ч гэсэн гоолдож. Гэхдээ эзэн баг нь хожжээ. 2-р лигид улаан болон шарын аймаар дерби болдог байж билээ. Көлн энэ жил их сайн байгаа, тиймээс доош энэ удаадаа унахгүй байх. Аахэн дээшээ гараад ирж чадвал Руур нутгийн бас нэгэн том дерби 1-р лигид үүсэх болно. Көлний Монгол луу 2002 оны дэлхийн аваргаар их сайн байсан, энэ жил тэр үедээ дахин очсон мэт л байгаа.


Арминиа 0 : 2 Мөнхэнгладбах

Марины 2 гоол 2-уулаа үнэхээр харууштай байсан. Царайг нь харахаар л хүүхэд ахуйдаа үздэг байсан хүүхдийн киноны гол баатрын царай нүдэнд тодордог юм. Шавилхан биетэй ч шаггүй авьяастай энэ залууд шигшээгийн мотор болох цаг холгүй байна даа.


Хамбург 2 : 1 Боруссиа Дортмунд

Үнэнийг хэлэхэд энэ тоглолтод хар шарууд илүү байсан. Гэсэн ч Хамбургын хорват хослол гоолдож ялсан. Петрич үнэхээр сайн байлаа, нэгийг нь өөрөө гоолдож, нөгөөхийг нь дамжуулсан. Гайхалтай мэдрэмж.


Карлсруэ 3 : 3 Байер Лэвэркузен

Хэлмес ч олны нүдийг бүлтийлгэж байгаа залуу даа. Үнэгүй таваар гээд байгаа. Эхний довтолгоогоороо гоолдсон. Энэ улиралд хэдэн ч гоол хийчив. Лэвэркузен нэмж 2-ыг хусаад 3-0. Ингээд л тайвширчихсан нь буруу болсон доо. Дашрамд дурдахад эндээс хөөгдсөн Скиббе Галаатай Сараатайгаа Арагонес өвөөгийн Фенербахчед 4-1-ээр нам тавиулсан байсан. Гэхдээ 2 хоногийн өмнө нь домогт Бенфикаг 2-0-дсон байсан болохоор туркүүд учиргүй хашгирч босч ирээд дайрсангүй үлдсэн. Лэвэркузен энэ формоо хадгалбал титл мөрөөдөж болно.

Бохум 0 : 0 Вэрдер Брэмэн

Брэмэн энэ улирал тун бүтэлгүй байгаа. Тэгсэн хэрнээ аваргуудыг талбайд нь бут ниргэсэн. Ойлгоход үнэн бэрх баг. Орон гарнаа засаж чадах шинж гэхдээ энэ тоглолтоос харагдсан. Учир нь бүгд л хожихын төлөө үнэхээр мэрийж байсан. Өмнө нь нэг л итгэлгүй харагддаг байсан. Тэд энэ удаад харин титл мөрөөдөх эрхгүй.


Вольфсбург 3 : 0 Энерги Коттбус

Магат 2 ч дэлхийн аваргаар эгнээгээ өргөжүүлсэн ч тэд санасанд хүрэхгүй л байгаа. Өмнөх тойрогт нь Баваритай тоглох гэж байхад энэ тоглолтод 4 дэлхийн аварга орно гэж байхыг нь харахад сүртэй байвш хэхэ. Графите үнэхээр гранат шиг л буудах юм. Бзрэлдэхүүн уг нь аймаар, эв нь олдвол их ээ хол явах баг даа.


Шальке 1 : 2 Байерн

Бавари энд 10 жил хожиж чадаагүй байсан. Өнгөрсөн энэ жил энэ хар зүүднээсээ сэрсэн билээ. Энэ удаа тэд улам ч амттай зүүдтэй учирсан. Хэдэн жилийн өмнө энэ 2-ын тоглолтод шуугианыг хэмжихэд хэдэн децибелл ч билээ хүрч, Бундэслигийн рекордыг хийж байсансан. Каан бүр чихээ дарж байсныг харж байснаа санаж байна. Бавари-Дортмунд, Бавари-Шальке гэж таарвал зөвхөн нэг л юм нүдэнд харагддаг. Тэр нь ГАЛ.


Хэрта 1 : 0 Хоффенхайм
Ливерпүүлээс ирсэн Воронины ганц гоолоор нийслэлчүүд нэгэн хэмээр цогин яваа тосгоны багийг хазаарлаж чадсан. Гэхдээ шинэ баг чамгүй үзсэн шүү. Бундэслиг төдийгүй Европ даяар түмний амыг ангайлгаж байгаа баг даа. Сүүлийн жилүүдэд нэг л болж өгөхгүй байгаа Хэрта харин энэ удаа эвтэйхэн үзээд байх шиг. Пантелич тоглоогүй л бол хожиж чаддаггүй энэ баг энэ хуулийг зөрчиж сураад байх шиг. Энэ нь тэдэнд хэрэгтэй.


Айнтрахт 2 : 2 Штуттгарт
Франкфурт ч яггүй баг шүү. Энэ улирал харин тааруухан байх шиг байна. Гэхдээ л экс аваргуудтай тэнцэж. Бенцийн нутгийнхан бас их олиггүй байгаа. Гэхдээ улирал дуусахад хол байна даа хол байна. Юу ч болж мэднэ, энэ Бундэслиг. Энэ жил өмнө байгаагүйгээр их өрсөлдөөнтэй болж байгаа. Зөвхөн тойргоос тойрогт шимтэн шимтэн тоглолтууд үзээд л байх болж дээ :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby Nomer 10 » Tue Nov 18, 2008 10:16 pm

Өнгөрөгч тойргийн тоглолтуудын тоймыг үзээгүй тул нэмэлт тайлбар хийж чадсангүй. Баяраа энэ хэвээрээ яваад байгаарай. 2-уулаа энэ лигийг топ лиг болгоно оо. Хүмүүс топ 3 лиг рүү хошуураад гүйчих юм. Байерны фэнүүдийн ачаар л энэ дэд форум амьд явдаг байсан. Одоо Хоффенхаймын хүчээр өшөө олон хүн сонирхдог болж байх шиг хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Sun Nov 23, 2008 12:44 am

Хоффенхайм-н мэргэн бууч залуу 16 гоолтойгоор лигийн мэргэн буучыг тасархай тэргүүлж байна аа :-D... Том багуудын хараанд өртсөөр үнэ нь өссөөр л...
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby poseidon » Sun Nov 23, 2008 9:07 pm

Хоффенхаймыг 3000 гаруйхан хүнтэй суурин, стадион нь 26000 хүний суудалтай... :D

Синшейм гэдэг 36 мянгахан хүнтэй суурингийн нэг дүүргийг хоффенхайм гэдэг юм байна.

Энэ эрчээрээ түрүүлчихээсэй :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Бундэслиг 2008/2009

Postby zizu » Sun Nov 23, 2008 9:14 pm

12 сарын 5нд наад багтай чинь учираа олноо...кккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бундэслиг 2008/2009

Postby Аагий » Sun Nov 23, 2008 11:31 pm

FT 1. FC Cologne [1 - 3] Hoffenheim
32' [0 - 1] A.F. Mondragon D. Ba
67' [0 - 2] V. Ibisevic
78' [1 - 2] Petit
87' [1 - 3] V. Ibisevic

Энэ нээрээ ямар аймар формлог байна аа. Ёстой л хурдхан учирыг нь олохгүй бол одоо дэндлээ ...ккк
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mojul » Mon Nov 24, 2008 12:29 am

энэ Ибисевич хэдэн гоолтой яваа вэ........ Энэ баг сайхан юм.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Nov 24, 2008 10:17 am

Player Club Goals
1 Vedad Ibisevic 1899 Hoffenheim 16
2 Patrick Helmes Bayer Leverkusen 11
3 Grafite VfL Wolfsburg 11
4 Artur Wichniarek Arminia Bielefeld 9
5 Milivoje Novakovic FC Köln 8 ийм бна энэ ибисевич тойрог болгонд гоолдох юмаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бундэслиг 2008/2009

Postby enkuna » Mon Nov 24, 2008 11:27 am

Можулд насны доройтол илэрж байх шиг байна :RD
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бундэслиг 2008/2009

Postby Mojul » Mon Nov 24, 2008 8:22 pm

enkuna wrote:Хоффенхайм-н мэргэн бууч залуу 16 гоолтойгоор лигийн мэргэн буучыг тасархай тэргүүлж байна аа :-D... Том багуудын хараанд өртсөөр үнэ нь өссөөр л...

enkuna wrote:Можулд насны доройтол илэрж байх шиг байна :RD

Юу яариад бна би бундес үздгүй зургийг нь харад танихгүй шд...... Хаа явсан газар дагаад элийрэд явахым.......... :grin:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бундэслиг 2008/2009

Postby Hotspur » Tue Nov 25, 2008 12:03 pm

Nomer 10 wrote:Өнгөрөгч тойргийн тоглолтуудын тоймыг үзээгүй тул нэмэлт тайлбар хийж чадсангүй. Баяраа энэ хэвээрээ яваад байгаарай. 2-уулаа энэ лигийг топ лиг болгоно оо. Хүмүүс топ 3 лиг рүү хошуураад гүйчих юм. Байерны фэнүүдийн ачаар л энэ дэд форум амьд явдаг байсан. Одоо Хоффенхаймын хүчээр өшөө олон хүн сонирхдог болж байх шиг хэхэ.


Яг үнэн. Хөлбөмбөгийн гайхамшигийг Хоффенхайм харуулж байна даа
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Бундэслиг 2008/2009

Postby Hotspur » Tue Nov 25, 2008 12:08 pm

Харин Ёлын Хамбург Вёрдёрыг хусчихаж. Манайхын 2 жил 5т оруулсан Бербаг авчирсан, бүрэлдэхүүн сайжруулсан гээд л гайхалтай
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Бундэслиг 2008/2009

Postby Gooner » Thu Nov 27, 2008 3:18 pm

Хоффэнхайм нээрээ гайхалтай байна.
Одоо ч өвдөг шороодвол шороодхоор л болсон.
Тэгсэн яваад л байх юмаа
Ибисэвичийг ингэж нээж чадаагүй Аахэнийхан одоо амаа барьж байгаа байх даа
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests