by Gooner » Mon Jul 10, 2006 9:37 am
Яахахв дажгүй тоглолт. Тоглолтын дараа янз янзын л юм бодогдлоо. Улс болгоны хөлбөмбөгт туханй улсын зан заншил, хэв маяг нэвт шингэсэн байдаг юм уу л гэж бодлоо...
Жишээ нь л гэхэд Германчууд. Германчууд маш нарийн нябай, цаг барьдгаараа алдартай. Энэ шинж чанар нь ч хөлбөмбөгийн ертөнцөд "Германы машинууд" хэмээх нэр авахад хүргэсэн бөлгөө. Яг л машин шиг маш нарийн нягт, ямар нэг алдаа гарахгүй, нэг хэвийн тоглолт үзүүлдэг гээд л. Испани л гэхэд буцалсан халуун хүмүүс тоглолтонд ч илэрдэг.
Харин Итали...
Итали гэхээр та нарт хамгийн түрүүнд хөлбөмбөгөөс гадна юу бодогдож байна. Пицца гоймон гэхээс гадна хамгийн түрүүнд мафи, хар тамхи, Сицил гээд л. Хамгийн алдартай гэмт хэрэгтнүүд мафийнхан Италиас төрсөн Италид байдаг гээд л бодохоор. Бүр ерөнхий сайд нь хүртэл ямар нэг байдлаар холбоотой мэдээлэл дуулддаг. Ер нь айдас хүргэм улс. Ийм улсын хэв маяг зан заншил нь бас л хөлбөмбөгт нь шингэчихжээ.
ДАШТ эхлэхээс өмнөхөн СэриА-н багуудыг цагдаагийнхан шалгаад эцсийн шийдээ гаргажээ. Италийн болон дэлхийн хөлбөмбөгийн нэр нүүрийг тодорхойлдог багууд нь тараа таниулж зайлуул. АС Милан, Ювэнтус гээд л. Бас болох бүтэхгүй зүйл дуулгах юм. Бас нөгөө мафи энээ тэрээтэй холбогдож доод лиг руу орох "эрх" өвөртөлжээ. Шудрагаар тоглохоосоо илүүтэй мөнгө, мафи гэдгээр далайлгахыг илүүд үздэг улс.
Хөндлөнгийн хүмүүс Италийн хөбөмбөг хатуу ширүүн, аюултай тоглолттой гэж дүгнэдэг, тэрэнд нь ч цус хөөрцгөөж аль болох муу талаас нь л хөлбөмбөгөө тоглох гэсэн хүмүүс. Нөгөө л муу чанар нь сэдрээж ирэх. Бүр цусанд нь шингэсэн байдаг бололтой. Жоохон юман дээр л тэр дороо сэдрээд л бусдад муугаа үзүүлэх хэмээн яарна.
Энэ ДАШТ-аар ч тэд нөгөө "муу зангаа" сэдрээхээ ч мартсангүй. Тэд хэсгийн тоглолтуудад болон хэсгээсээ гараад тийм ч хүчтэй бус өрсөлдөгчтөй таараагүй болохоор дөнгөн данган шигшээ 4-т үлджээ. Харин үүнээс цааш өнөө башир аргаа л хэрэглэж тоглохгүй бол энэ тэмцээнийг ганзага хоосон буцаалтай биш. Хамгийн эхэнд тэд нутгийн эзэдтэй шигшээ 4-т үлдлээ. Тэднээс өө хайлаа. Нээх мундаг юм олоогүй байж байтал Аргентинтай хийсэн тоглолттой асуудал үүсээд ирэнгүүт яаж ийм боломжийг алдахав. Дор нь дээш нь "намын удирдах зөвлөлд" матаж орхилоо. Нөгөөдүүл нь ч дүрэм зөрчсөн тоглогчид дор нь шийтгэл оногдуулж тоглох эрхийг нь хаслаа. Санасандаа хүрсэн тэд тоглолтондоо ч Германы тоглогчдын хашраахаа мартсангүй. Тотти, Гаттузо, Матерацци нар ч "үүргээ" тун сайн биелүүллээ. Тоглолт дуусах мөчид 2 ч гоол хийж цааш тоглох эрхээ авлаа. Финалын тоглолт.
Энэ тоглолтонд тэд "юу чаддагаа" үзүүлэхгүй бол хэний хүү болохов дээ. Ёстой юу чаддагаа үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ хамаагүй тэгж болохгүээ. "Хөгийн" Германчууд тэдний нууц бэлтгэлийг дэлхий нийтээр цацаж орхисон.
Дараагийн тоглолт Францтай. Эгзэг нь таарвал яаж ийж байгаад зарим нэг тоглогчийг нь хөөлгөж авахгүй бол барахгүй даваа. Энэ үүргээ Матерацци хүү сайн биелүүлжээ. Зиданд ганц хоёр үг хэлээд л мөргүүлж аваад л баашлаад унаад өгнө. Тэд юу хийхээ сайн мэддэг улс юмаа. Тэднийг би ганцаараа ингэж үзэн ядаж байна гэж бодтол биш юмаа. Стадион даяараа тэднийг эсэргүүцэж шүгэлдэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Хөлбөмбөгийг бид эв нэгдэл, дэлхий нийтийн баяр баясгалан гэж ярьдаг. Энэхүү сайханыг Италийн хөлбөмбөг хэмээх бохир заваан мафийн эхүүн үнэртэй хөлбөмбөгчид гэж нэрлэсэн, тэдний ард байгаа хэсэг нөхөд үгүй хийж байна. Тэдний энэ удаагийн түрүүг хүмүүс муугаар л дурсах боллоо. Яг л Английн 1966 оных шиг.
Хөөрхийс өөрсдийгөө ДАШТ-н аварга авсан гэж их л хөөрж байгаа байх. Үнэндээ бол нэр хүндээ алдаж л байна шүү дээ.