Швейцарь-1954

?????

Postby bad_guy » Fri Dec 30, 2005 4:00 pm

Хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн ирэх онд ХБНГУ-д болно. Хєлбємбєг сонирхогчид тєдийгvй дэлхий даяар уг спортын халуун vйл явдлыг дєрвєн жилийн турш тэсэн ядан хvлээсэн гэхэд хилсдэхгvй.

Сурталчилгаа

Дєрвєн жил тутамд болдог дэлхийн хамгийн цуутай спортын vvх тvvхийг бид уншигчдадаа долоо хоног бvрийн лхагва гаригт цувралаар толилуулж байна. Энэ нvvрийг Д.Бат-Эрдэнэ хєтлєн явуулж байгаа юм.
Тав дахь удаагийн хєлбємбєгийн ДАШТ-ийг Швейцарь зохион байгуулахаар болсон. Мєнхийн тєвийг сахигч орон хэмээх энэ улсад Олон улсын хєлбємбєгийн холбооны штаб байрладаг бєгєєд 1950 онд FIFA єєрийнхєє vvсгэн байгуулагдсаны хагас зуун жилийн ойг тэмдэглэж байсан нь дээрх шийдвэрт нєлєєлсєн юм. Тvvнээс бус хойд Европын энэ жижигхэн улс хэзээ ч хєлбємбєгийн том гvрэн байсангvй. Гэхдээ санхvvгийн хувьд дэлхийд нэлээд жинтэй байр суурь эзэлдгийн хувьд анх удаа ДАШТ-ээс боломжийн хэмжээний орлого олсон хэмээн тэмдэглэгджээ. Чухам энэ л ДАШТ-ээс эхлэн дэлхийд анхны теле нэвтрvvлгийг цацаж эхэлсэн ба тусгай мєнгєн зоосуудыг vйлдвэрлэн худалдаалж эхэлсэн нь хєлбємбєг зохион байгуулагчдадаа цэвэр спортын аз жаргалаас гадна санхvvгийн ашиг хонжоо, ханамж єгч чадах юм гэдэг санаа бодлыг нээж єгсєн юм.
Хєлбємбєгийн нэр хvнд асар хурдтай єсч Ази (Япон, Солонгос), Африк (Египет) тивийн улсууд ч уг тэмцээнд оролцох єргєдлєє єгч эхэлсэн. Бас нэг онцлох vйл явдал мундиалийн ємнєхєн болсон бєгєєд FIFA-гийн домогт ерєнхийлєгч Жюль Риме “хаан ширээнээсээ” бууж Бельгийн иргэн Родольфо Селдрейерсд албан тушаалаа шилжvvлсэн байна. Шинэ ерєнхийлєгч юуны ємнє шигшээ тоглолтыг зохион байгуулах системд єєрчлєлт оруулах санал гаргасан бєгєєд ерєнхийдєє энэ систем одоо цаг хvртэл хэрэглэгдэж ирсэн, хэсэгт хуваагдан тэргvvн байрны хоёр баг нь цаашид олимпийн системээр тоглодог арга барилын эхлэл болсон юм. Мєн тvvнчлэн бvсийн тоглолтууд дууссаны дараа шигшээ тэмцээнд 16 баг шалгарч байхаар шийдвэрлэсэн бєгєєд 1982 оны Испанийн ДАШТ-ийг хvртэл энэ тоо єєрчлєгдєєгvй болно. Бас нэгэн шинэчлэл хийгдсэн нь бvх багийн хєлбємбєгчид хувцас хувийн дугаартай байх ёстой гэсэн дvрэм байлаа.
Ер нь энэ удаагийн ДАШТ-ээс эхлэн дэлхийн шилдэг багууд гуйлгалгvйгээр харин ч єєрсдєє “гуйж” байж их тэмцээндээ оролцдог болсон. Тэр vед Бразил, Франц, Австри, Уругвай, Унгар, Турк, Англи, Итали гэсэн улсууд дэлхийн шилдэг багууд хэмээн нэрлэгдэж хэсгvvдээ толгойлж байсан байх юм. Бразилийн шигшээд л гэхэд Жалма Сантос, Нилтон Сантос, Диди зэрэг ирээдvйн том одууд багтан, єєрсдийгєє дэлхийд таниулах аян замаа эхэлж байлаа.
Дэлхийн аваргын тэмцээнд нэг ч удаа євдєг шороодож vзээгvй Уругвайчууд анх удаа хєгшин Европт хєл тавьж vзэхээр болсон бол аварга болох багаар тэднийг биш Грошич Божик, Кочиш, Цибора, Пушкаш зэрэг одуудаас бvрдсэн гайхамшигт Унгарын багийг тvрvvлнэ гэж хєлбємбєгийн мэргэжилтнvvд vзжээ. Энэ л Унгарын шигшээ ДАШТ-ий ємнєхєн Английн шигшээг нутагт нь тэр тусмаа алдарт “Уэмблид” 6:3 харьцаагаар бут ниргэж тvvхэнд Английн багийг єєрийнх нь талбайд хожсон анхны баг хэмээн бичигдэж байсан. Унгарчууд 1950-1954 оны хооронд 32 удаа тоглохдоо 29 ялалт, гурван тэнцээ, нэг ч хожигдолгvйгээр дуусгаж байсан бєгєєд 144 удаа айлын хаалганд гоол оруулсан гайхамшигт vзvvлэлт гаргаснаас гадна 1952 онд зуны олимпийн наадмын аварга болж амжаад байв. Тэд ДАШТ-ийг ч “галзуу” эхэлж баруун Германы шигшээг 8:3, ємнєд Солонгосын шигшээг 9:0 харьцаагаар “арчаад” л єнгєрсєн юм.
Бусад хэсгvvдэд онцын сюрпризvvд болсонгvй, дунд шєвєгт Унгар, баруун Герман, Бразил, Югослав, Австри, Уругвай, Англи, Швейцарь шалгарав. Хамгийн сонирхолтой нь нутгийн эзэд болох Швейцарьчууд дэлхийн хоёр удаагийн аварга италичуудыг нэмэлт тоглолтын эцэст 4:1 харьцаагаар буулган авч дараагийн шатанд шалгарсан байна. Аргагvй л “гэрийн нохойн сvvл хойморт” гэдэг нь vнэн юм. Банк болон бяслагны орныхон дараагийн шатанд Австрийн багтай таарч хэдийгээр 3:0-ээр хожиж явсан боловч эцэстээ 7:5-аар хожигдон тэмцээнээ дуусгасан. Энэхvv хоккейн тэмцээнд л байдаг оноо дахин ДАШТ-д тохиолдоогvй бєгєєд ирээдvйдээ тохиолдохгvй ч байж мэднэ. Уругвайчууд Английг 4:2-оор хялбархан буулгаж авсан бол Унгар-Бразилын багуудыг хожим тvvхэнд “Берны хажуу дахь тулаан” хэмээн нэрлэсэн тоглолт хvлээж байв. Ээлжилж гоол хийсээр 4:3-аар Европын баг нь ялсан энэ тэмцээний дунд vеэс эхлэн байн байн нударга зєрvvлэх явдлууд гарч шvvгч Артур Эллис гурван ч удаа улаан хуудас, тоолж барамгvй олон шар хуудас “бэлэглээд” зодооныг зогсоож чадсангvй. Тэмцээний дараа хувцас солих єрєєнд хожигдсон уураа барьж ядах бразилчууд “боксын” тэмцээнийг дахин vргэлжлvvлж хоёр багийн дасгалжуулагч эмч, туслахууд гээд бvгдээр оролцсон нvсэр том нанчилдаан болсон бєгєєд энэ vйл явдал нь ДАШТ-ий тvvхэнд нэгэн хар хуудас болон vлджээ.
Унгарын гайхамшигт багийг хагас шигшээд дэлхийн аварга Уругвай хэмээх бас л хэцvv даваа хvлээж байв. Энэ тоглолтын зvvн Европын баг 4:2-оор дуусгаж аваргын тєлєє тоглох эрхтэй болсон юм.
1954 оны долдугаар сарын 4-нд 62 мянган vзэгчдийн ємнє унгарчууд хэсгийн тоглолтдоо 8:3-аар хожиж байсан Германы багтай дахин учрах нь тэр. Тоглолт эхлээд удаагvй байхад л 2:0-ээр унгарчууд хошуучилж эхэлсэн бєгєєд тухайн vед тэд хэрхэн алтан цомыг тэргvvн дээрээ єргєн баярлан хєєрцєглєх талаар бодоод эхэлчихсэн байсан биз. Гэвч германчууд угийн тэвчээртэй, тооцоотой, хэзээд сэтгэлээр унана гэдгийг мэддэггvй хvмvvс хойно тоог тэнцvvлээд зогссонгvй, тоглолт дуусахаас зургаан минутын ємнє Ран хожлын бємбєгийг эсрэг багийнхаа хаалганд хийснээр анх удаагаа дэлхийн аварга болж билээ. Хєєрхий унгарчууд дєрвєн жилийн турш хожлын горыг амсч vзээгvй явсаар хамгийн чухал тоглолтдоо хожигдон дахин олдохгvй том аз жаргалаа єєрєєсєє хамаагvй сул, гэхдээ нарийн зохион байгуулалт, дэг журамтай багт алдаж орхисон нь энэ.
Дайнд ялагдсан Германы ард тvмэнд, Герман улсад энэ ялалт эдийн засаг, ухамсар, улс тєрийн асар том тvлхэц болж хєл дээрээ хурдан босох бололцоог олгосон юм.

“Швейцарь-1954”-ын арван сонирхолтой баримт
 Австри, Швейцарийн тоглолтын vеэр нийт 12 бємбєг хаалганд орсон. Энэ рекорд ХХ зуунд л лав эвдэгдээгvй юм.
 Швейцарийн ДАШТ-ий vеэр нэг тоглолтод оруулсан гоолын тоо 5,38 байсан нь мєн л урд хожид сонсогдоогvй дээд амжилт болсон.
 Анх удаа багууд хэсгийн тэмцээнд хоёр хоёр тоглолт зохиосон. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд маргааш нь нэмэлт тоглолтыг зохиохоор шийдвэрлэж байжээ.
 Ийм нэмэлт тоглолтын эцэст Швейцарь, баруун Герман хоёр дараагийн шатанд шалгарч байжээ.
 ДАШТ-ий тvvхэн дэх 100 дахь тоглолт болж єнгєрсєн. Энэ тоглолт нь гуравдугаар vеийн тєлєєх Австри-Унгарын тэмцээн байлаа.
 Дээрх тоглолтод австричууд ялсан бєгєєд энэ нь тэдний хувьд анхны хvрэл медаль байсан юм.
 Анх удаа хєлбємбєгчдийн хувцсанд номер бичигдэж эхэлсэн.
 Анх удаа цэнхэр дэлгэцээр ДАШТ-ий vйл явдлыг нэвтрvvлж эхэлсэн.
 Аварга багийн дасгалжуулагч Йозеф Гербергер анх удаа гурван удаагийн ДАШТ-д оролцсон дасгалжуулагч гэсэн гуншинг хvртсэн.
 Урдах ДАШТ-vvдийн адил финалд тоглож буй хоёр багийн хэн эхэлж гоол оруулсан нь тєгсгєлдєє хожигддог уламжлал давтагдсан.

“Швейцарь-1954”-ын тоо баримт
-1954 оны зургадугаар сарын 16-наас долдугаар сарын 4 хvртэл vргэлжилсэн
Оролцсон багийн тоо 16
Европоос 12
Ємнєд Америкаас 2
Хойд Америкаас 1
Азиас 1
Нийт тоглолт 26
Нийт гоол 140
Торгуулийн цохилт 8
Зохиогдсон хотуудын тоо 6
Тоглолт зохиогдсон стадионы тоо 6
Хамгийн их vзэгчид 65000
Хамгийн бага vзэгчид 3000
Шилдэг довтлогч:
Кочиш (Унгар) 11 гоол
bad_guy
 
Posts: 16
Joined: Thu Dec 29, 2005 7:46 pm
Location: ub

Postby bad_guy » Fri Dec 30, 2005 4:02 pm

Olloo.mn ees copy hiilee.Zarim neg aldaa garsan baigaa baih.

Postby Аагий » Fri Dec 30, 2005 5:40 pm

Дэлхийн аваргын тухай энэ нийтлэлүүд цувралаар Өдрийн сонин дээр гарна гэж байсан. Нэг нийтлэл бүрт нэг сэдэв арай нээхгүй биз дээ? :-P
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby ..::Affictor::.. » Tue Feb 21, 2006 1:44 am

say tv9 oor kino-g ne vzlee agu yum bolj ee
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby spain man » Wed Mar 15, 2006 10:16 pm

Гайхалтай юм. Дэлхий тэр чигээрээ донтож буй энэ спортыг єдий хvртэл янкууд тоомсорлолгvй явсан нь. Америк хєлбємбєг, сагс, хоккей, бейсбол гээд єєрсдийнх нь спорт тоглоом хангалттай байдаг тул тэгсэн ч байж магад.

Тэгээд ч европ гаралтай хєлбємбєгийг Сооккэр гэж нэрийдэн нутагтаа нэг их тахин шvтдэггvй нь нєлєєлсєн ч байх. Ямар ч байсан FIFA-ийн тvшмэлvvд ДАШТ-ээ Америкт зохиох шийдвэр гаргахдаа хоёр том зорилго агуулж байв. Нэгдvгээрт, санхvvгийн асар том уурхай болсон энэ улсад хєлбємбєгийн нэр хvндийг єсгєх, ингэснээр ирээдvйд тvрийвчээ зузаатгах. Хоёрдугаарт, зохион байгуулалт гэдэг шvдний євчнєєс айлгvй ээлжит мундиалыг єнгєрєєх. Сvvлчийнх нь зорилго тєв­лєсєн ёсоор болж “Америк-94” урдах тэмцээнийгээ бодвол vзэгчид нь пиг пvvрсэн, тоглогч нь цоглог наадсан, нээлттэй хєлбємбєгийн гэгээлэг vе байлаа.

Бvсийн урьдчилсан шалгаруулах тэмцээнд 147 улс мэдvvлгээ єгч оролцсон нь бас л нэг дээд амжилт. Энэ дунд олон жилийн туршид арьс єнгєєр ялгаварлах vзлээс болж FIFA-д ад vзэгдээд байсан ЄАБНУ анх удаа багтлаа. Эдгээрээс шилдэг 24 баг шалгарахад зарим нэг лидерvvд багтаагvй. Тухайлбал, 1992 онд огцом цойлж Европын аварга болсон Данийн шигшээ, Португал, Англи, Францын шигшээ багууд дєрвєн жил хєлбємбєгийн их наадмыг хvлээхээр боллоо.
Францын баг сvvлчийн тоглолтдоо хайнцахад хангалттай Америк зорчих эрхээ олчихоор байсан бєгєєд харамсалтай нь сvvлчийн хоромд тэр тусмаа бvр нутагтаа болгарчуудад хожигдсон гашуун vнэн бий. Эрик Кантона хэмээх франц эр Манчестер Юнайтед багийн бvрэлдэхvvнд багтан Европыг байлдан дагуулж байсан ид vе шvv дээ. Ийм vедээ улсынхаа шигшээн хамт дэлхийн аваргын тэм­цээнд хараар ч, цагаанаар ч мєрєє vлдээж чадаагvй vлдсэн нь vнэхээр халагламаар. Эдгээр улсуудаас гадна Балканы хойгт асч байсан дайны улмаас Югославыг тэмцээнд оруулсангvй. Энэ удаагийн ДАШТ-д багуудын хожих эр­мэлзлийг ихэсгэхийн тулд хожсон багт гурван оноо, тэнцсэн багт нэг оноо єгдєг шинэ горимыг нэвтрvvлсэн.

Шигшээ тэмцээнд шалгарсан 24 багийг дор жагсаавал:

Герман (дэлхийн аварга), АНУ (зохион байгуулагч орон), Колумб, Румын, Швей­царь, Бразил, Швед, Камерун, Испани, Ємнєд Солонгос, Боливи, Нигери, Болгар, Аргентин, Грек, Мексик, Ирланд, Итали, Норвег, Нидерланд, Саудын Араб, Бельги, ОХУ, Марокко.

Дvрмийн хувьд урьдах ДАШТ-тэй адилхан байж хэсгvvдийн шилдэг хоёр шууд шалгарах, дээр нь vзvvлэлт сайтай дєрвєн баг нэмэгдэх болзолтой. Хэсгийн тоглолтууд элдэв дуулиан багатай, чадалтай нь чадалгvйгээ буулгаж авах байдлаар ерєнхийдєє єрнєсєн бєгєєд гоцолж яривал ганц Колумб л бусдыг гайхуулав.

Бvсийн урьдчилсан тоглолтод Латин Америктай толгой цохиж сайн тоглосон Ко­лумбын багийг ДАШТ-д дээгvvр давхих болов уу гэж байтал санаснаар болсонгvй. Сул багуудад ээлж дараалан хожигдож дээр нь Америкийн багтай тоглох vеэр хамгаалагч Андреас Эскобар єєрийнхєє хаалганд автогоол хийчихлээ. Энэ хаалгачийг гэртээ харих vед нь дээрэмчид дээрх автогоолоос нь болж буудан амийг нь хороосон балмад vйл явдал гарч байсан нь ДАШТ-ий нэгэн хар хуудас болон vлдсэн.

“В” хэсэгт аргентинчууд бужигнуулж байв. Аргентинчууд ч гэж дээ, гол нь Мара­дона. Хєлбємбєгийн “дэггvй хvvхэд” 1990-ээд оны эхээр хар тамхины хэргээр Ита­лийн хєлбємбєгєєс хєєгдєж нэг хэсэгтээ алга болж байгаад гарч ирсэн нь энэ. Бага зэрэг бvдvvрч хєдєлгєєн удааширсан ч ур чадвар нь хэвээрээ Диего Марадона багийнхаа жинхэнэ лидер нь байж, хэрэгтэй vед нь хэн нэгний хєлд нь таарсан пасыг илгээн ид шидийг vзvvлсээр. Тэд Грекийг 4:0, Нигерийг 2:1-ээр хожиж... Энэ тоглолтын дараа Марадонагаас авсан шинжилгээ тvvнийг кокаин хэрэглэсэн гэдгийг тогтоож мундиалаас хєєчихдєг юм байна. Лидерээ алдсан аргентинчууд хий нь гарсан гvзээ мэт шалчийн Болгарт 0:2-оор хожигдон 1/16 шигшээд Румыны багийн ємнє євдєг сєхєрснєєр энэ удаагийнхаа аяллаа дуусгасан.

Харин Бразилчуудын тоглолт шал єєр урсгалаар мяралзаж байв. Карлос Алберто Паррейрагийн баг Европ, Латин Америкийн тоглолтын арга барилын шилдэг чана­руудыг нэгтгэн тоглож байсан. Пелегийн залуу vеийнхэн болох Ромарио, Бебето нар довтлохын хажуугаар хамгаалалтын хар ажилд ч хєл нийлvvлэн гvйж байх жишээтэй. Хэсгийн тоглолтууд дуусч плей-офф эхлэхэд тэмцээн шинэ уур амьсгалд єєр дvрмээр “амьсгалж” эхэлнэ. Германы баг 1/16 шигшээд Бельгийн багийг 3:2-оор буулган авсан бол испаничууд Швейцарийг, Швед Саудын Арабыг, Румын Аргентиныг, Нидерланд Ирландыг, Бразил АНУ-г, Итали Нигерийг, Болгар Мексикийг тус тус ялж, дараагийн шатанд шалгарав. Дунд шєвгийн тоглолтууд улам л ширvvн боллоо. Од нь гийсэн Роберто Баджо Италийн багийг араасаа дагуулан Испаничуудыг буулган авч хагас шигшээд шалгарсан бол “тvмэн жил” шагналын тавцангаас бууж vзээгvй Германчууд Болгарын шигшээд ялагдаж 1970 оноос хойш (1978 оныг эс тооцвол) анх удаа медальгvй vлдлээ. Энэ тоглолтод Бундеслигт алба хаадаг Иордан Лечков хэмээх Зидантай тєстэй болгар залуу толгойгоороо уран гоё мєргєн хожлын гоол хийснээр германчуудыг “авсалж” байсан.

Хагас финалд Болгар-Итали, Бразил-Швед гэсэн хосууд vлдэв. Эхний тоглолтод Баджогийн хийсэн хоёр гоол хангалттай байсан бол хоёр дахь тоглолтод Ромарио хожлын цорын ганц гоолыг Шведийн хаалганд оруулж Бразилын шигшээг финалд шалгарууллаа.

Лос Анжелес хотын “Роуз Боул” цэнгэлдэх хvрээлэн шийдвэрлэх тоглолтыг тэсэн ядан хvлээж байв. Тухайн vеийнхээ хоёр тивийн шилдэг багууд нь болох Итали, Бразилын хєлбємбєгчид уулыг дов болтол vзэлцсээр vндсэн цагт ч, нэмэлт цагт ч гоол оруулж чадсангvй. Дараа нь торгуулийн цохилтууд vргэлжилж Бразилын хаалгач Таффарел, Италийн хамгаалагч Барези, довтлогч Баджо нарын цохилтыг хааснаар тоглолтын баатраар тодорч улмаар улсынхаа шигшээг дєрєв дэх удаагаа “Алтан дагина” цомыг хvртэх замыг нээж єгсєн юм. Роберто Баджо Италийн багийг бvхий л тэмцээний туршид нуруундаа vvрэн чухал гоолуудыг хийж явсан мєртлєє хамгийн хариуцлагатай мєчид торгуулийн цохилтоо “угаасан нь” vнэхээр гаслантай. Тvvний хэлснээр бvтэн жилийн туршид энэ агшин нь мэлмийнээс vл салан сэтгэлийн шаналал болдог байсан хэмээн хожим дурссан.

Нарлаг Калифорнид хаалтаа хийсэн энэ удаагийн мундиалын гол vр дvн нь хамгаалах чиглэлийн хєлбємбєг удаан насгvй (“Итали-90”-д зонхилсон) эцэстээ vзэгчид зєвхєн довтолсон, єрсєлдсєн, гэгээлэг хєлбємбєгийн тєлєє байх болно гэдгийг баталсан юм.

“Америк-1994”-ийн тоо баримт

-1994 оны зургадугаар сарын 17-наас долдугаар сарын 17 хvртэл vргэлжилсэн.
Оролцсон багийн тоо 24
Европоос 13
Ємнєд Америкаас 4
Хойд Америкаас 2
Ази тивээс 2
Африк тивээс 3
Нийт тоглолт 52
Нийт гоол 141
Торгуулийн цохилт 15
Зохиогдсон хотуудын тоо 10
Тоглолт зохиогдсон стадионы тоо 10
Хамгийн их vзэгчид 94000
Хамгийн бага vзэгчид 44000
Шилдэг довтлогч: Саленко (ОХУ), Стоичков (Болгар) тус бvр 6 гоол

“Америк-1994”-ийн арван сонирхолтой баримт

-Анх удаа дэлхийн аварга хэмээх цолны хувь заяаг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн. Энэ цохилтуудын дараа Бразилын баг ялагчаар тодорч дэлхийн аварга хэмээх цолыг дєрвєнтєє хvртсэн цорын ганц улс боллоо.

-Нэг тоглолтод нэг л хєлбємбєгч таван гоол хийсэн тохиолдол гарав. ОХУ-Камеруны тоглолтын vед Оросын довтлогч Олег Саленко дээрх амжилтыг vзvvлж байжээ.

-Мєн энэ тоглолтын vеэр камерунчууд нэг гоол хийсэн бєгєєд vvнийг нь Роже Милла оруулж байжээ. Энэ vед уг хєлбємбєгч 42 нас 39 хоногтой байсан нь ДАШТ-д гоол хийсэн хамгийн хєгшин хєлбємбєгч гэдэг алдрыг эзэндээ хvртээжээ.

-Аргентины Клаудио Каниджагийн Нигерийн хаалганд хийсэн гоол ДАШТ-ий 1500 дахь гоол юм.

-Анх удаа хаалгач талбайгаас хєєгдсєн. Италийн хаалгач Жанлука Пальюка Норвегийн багтай тоглох vед улаан хуудас авсан тул талбайгаас хєєгдєж байлаа.

-Плей-оффын тоглолтын vеэр Швед, Румыны багуудын оноо тэнцэж торгуулийн цохилт гvйцэтгэх болсон. Эдгээр багууд нийт 12 удаа торгуулийн цохилт гvйцэтгэсэн нь шинэ рекорд.

-ДАШТ-ий явцыг нийт гурван сая 587 мянга 538 хvн “амьдаар” vзсэн. Єєрєєр хэлбэл, тоглолт болгонд дунджаар 68 мянга 991 хvн цэнгэлдэх хvрээлэнд сууж байсан гэсэн vг.

-Анх удаа хар тамхи хэрэглэсэн хэргээр хєлбємбєгч хєєгдлєє. Тэр нь хєлбємбєгийн хан хvv гэгдэх Марадона байсан нь харамсалтай.

-ДАШТ-д 147 улс мэдvvлгээ єгч 133 улс нь оролцсон. Литва, Латви, Эстони, Хорват зэрэг улсууд анх удаагаа оролцсон.

-Болгарын баг Грекийн багийг хожсон. Энэ нь нэг их гайхалтай зvйл биш, гэхдээ 1962 оноос хойш 17 тоглолтод зєвхєн хожигдож байсан багийн хувьд “муу” рекордоо зогсоосон сайн чанар гэхээс єєр юу гэх вэ.

(єдрийн сонин 2006-03-15 063)
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Raul_ag » Fri Mar 17, 2006 12:53 pm

chi ooroo neg saihan yum bicheedheech teriig chin neg tolidon unshmaar bh yum aa
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Wed Mar 22, 2006 3:57 pm

Хєлбємбєгийг англичууд зохиосон нь vнэн, гэхдээ ДАШТ-ийг зохиох санааг Жюль Риме буюу франц хvн сэдсэн юм шvv дээ.

Єєрєєр хэлбэл, дэлхийн аварга шал­га­руулах тэмцээн гээч нь анх удаа 70 орчим жилийн дараа буюу 1998 онд тєрvvлсэн “амаржих газраа” 16 дахь цэнгvvнээ зохиохоор боллоо.

Энэ удаагийн тэмцээнд 24 бус 32 баг шигшигдэн орол­цохоор болсон бєгєєд урд нь хаа хамаагvй хольж хэсэгт хуваадаг байсныг єєрчлєн газар зvйн байрлалаар ангилж байхаар болсон. Шигшээ тэм­цээнд оролцох улсын тоо ихэссэн нь ирээдvйд уг тэм­цээний чансааг султгах болно гэж vзэх пессимист vзэлт­нvvд энд тэндгvй байсан ч уг тэмцээний явц, тvvний да­раахь vр дvн тоо ихсэх тутам чанар ч сайжирч болдгийг баталсан гээд тvрvvлээд тэмдэглэчихье.

Ер нь энэ удаагийн ДАШТ vзэх юмтай, vзсэнийхээ дараа єдєржингєє ярих юмтай, олон ч сенсаац, дуулиантай сайхан наадам болсон.

“А” бvсийг ахалсан дэл­хийн аварга бразилчууд тэм­цээний салхийг хагалж Шот­ландын багтай тоглосон бє­гєєд эхний тоглолт ихэвчлэн уйтгартай байдаг аксиомыг зєрчин харилцан довтолцсоор 2:1 харьцаагаар бразилчуу­дын ялалтаар єндєрлєв. Дээрх хоёр багаас гадна энэ бvсэд Норвег, Мароккогийн шигшээ багууд багтаж байсан ба Норвег хэсгээсээ шалга­рахын тулд эцсийн тоглолтдоо Бразилыг 2:1-ээр буулган авч байсан нь гайхмаар.

“В” бvс: Итали, Камерун, Австри, Чили. Кристиан Вьери Роберто Баджо гэсэн хоёр довтлогч “хєлєглєсєн” “Скуадра Адзурра” зовлонгvй эхний байрыг эзэлсэн бол хоёрдугаар байрт Чилийн баг зогсч чадлаа. Энэ багт Мар­село Салас маш сайн тоглож дэлхийн аваргын тэмцээний нэгэн чимэг, нэрийн хуудас нь болж чадсан.

“С” бvс: Франц, Дани, ЄАБНУ, Саудын Араб. Нут­гийн эзэн Францын баг єр­сєлдєгчдєє бvгдийг нь хожиж гараагаа сайхан эхэллээ. Тvvний дараа дараагийн ша­танд шалгарах болзлыг Дани улсын шигшээ хангав.

“D” бvс: Нигери, Испани, Болгар, Парагвай. Нєгєє аль ч ДАШТ-ий vед хууль мэт тохиодог “vхлийн бvс” гээч нь яахын аргагvй энэ хэсэг. Ширvvн тэмцэлд єрнєсєн энэ хэсгээс гайхалтай нь “шинэ­ковууд” буюу Нигери, Параг­вайн багууд шалгарав.

“Е” бvс: Нидерланд, Мек­сик, Бельги, Ємнєд Солонгос. Солонгосын сул багийг хэн сайн “зодсон нь” цаашаа тоглох эрхтэй болох нь ойл­гомжтой байсан энэ бvсээс Нидерланд, Мексикчvvд 1/8 шигшээд vлдсэн.

“F” бvсээс Югослав бо­лон Германы багууд, Иран, АНУ-ын шигшээ багуудыг ээлж дараалан буулган авч тєвєггvйхэн цааш тоглохоор болов. Харин Иран, Амери­кийн хоорондох тоглолтод лалын улс ялалт байгуулсан нь эгээтэй л дэлхийн аварга болсон мэт баяр хєєрлийг авчран нутаг орондоо vvргээ биелvvлсэн баатар лугаа харьж байлаа.

“G” бvс: Англи, Румын, Тунис, Колумб. Румын улсын шигшээ эхний хоёр тоглолт­доо ялалт байгуулж “айдгаа авдартаа” хийгээд авсан бол Английн шигшээ сvvлчийн тоглолтдоо Колумбыг 2:0-ээр хожин шилдэг 16-д багтлаа.

“H” бvс: Аргентин, Хор­ват, Ямайка, Япон. Туйлын хоёр зааг мэт хоёр сайн баг, хоёр муу багаас мэдээж Ар­ген­тин, Хорватын багууд зов­лонгvй шалгарч чадсан нь ойлгомжтой.

Дунд шєвгийн ихэнх тог­лолтууд онц сонирхолтой болж єрнєсєн бєгєєд Арген­тин-Английн тоглолтыг бvр ч онцломоор. Юуны ємнє хvvх­дээрээ шахуу байсан Майкл Оуэны гайхамшигт гоол энэ тоглолтыг чимсэн. За тэгээд Симоны баашлалт, Дэвид Бекхэмийн улаан хуудас тор­гуулийн цохилт гээд л эцэстээ англичууд 12 жилийн ємнє­хийн адил Аргентин гэдэг давааг гэтэлж чадалгvй бv­дэр­сэн дээ.

Хэсгээсээ зовлонгvй гарч ирсэн францчууд энэ шатанд Парагвайн багтай таарч vнд­сэн цагийг дуустал довтлоод гоол оруулж чадсангvй. Харин нэмэлт цагт хамгаалагч Ло­ран Блан алтан гоолыг хийж багаа аварсан юм. Чухам энэ vеэс л уг хамгаалагч єєрийн­хєє хаалгач Фабьен Бартезын халзан толгойг “vнэрлэн” ДАШТ дуустал дээрх vйлдлээ давтах болсон нь дуран авай­гаас салахаа больж нэг ёсон­доо “гурван єнгєтнvvдийн” имиж болсон гэлтэй.

Бусад тоглолтууд: Хор­ват-Румын 1:0, Итали-Нор­вег 1:0, Бразил-Чили 4:1, Дани-Нигери 4:1, Нидер­ланд-Югослав 2:1, Герман-Мексик 2:1.

Дараагийн шат буюу 1/4 шигшээд тулаан улам ши­рvvсч тоглолтын хувь заяаг хэр­хэн тєгсєхийг таамаг­ла­хад ч бэрх болж ирсэн. Жи­шээ нь цоо шинэ улс болох Хорватын шигшээ, ДАШТ-ий “хал цэрэг” Германы багийг 3:0-ээр бут ниргэсэн бол Итали-Францын тоглолтын хувь заяаг зєвхєн тоглолтын дараахь цуврал торгуулийн цохилтууд л шийдвэрлэж байлаа.

Хагас шигшээд Франц-Хорват, Бразил-Нидерланд гэсэн хосууд тоглохоор болж ялсан багууд нь аваргын тєлєє vзэлцэх хариуцлагатай мєч эхэллээ. Дєрвєн жилийн ємнє “ногооноороо” байсан тул ихэвчлэн сэлгээнд сууж байгаад дэлхийн аварга бол­сон Рональдо єнгєрсєн хуга­цаанд эрийн цээнд хvрч “Бар­селона” багийн хамт Европын байлдан дагуулж байсан ид vе шvv дээ. Энэ удаагийн ДАШТ-д “Шvдэрхэг” vндсэн бvрэл­дэхvvний солигдошгvй ги­шvvн, жинхэнэ лидер нь байж хагас шигшээд Голландын хаалганд хийсэн гоол тvvний багийг цаашид тоглох болом­жид том тус болсон.

1998 оны долдугаар сарын 12-нд шинээр засварлагдан боссон “Стад де Франс” цэн­гэлдэхэд хуран цугларсан олон тvмэн Франц, Бразилын шигшээ багуудыг хєгжєєн дэмжихэд бэлэн болсон бай­лаа. Харамсалтай нь vvний урд шєнє Бразилын зарим хєлбємбєгч тухайлбал, Ро­нальдо, Леонардо нарын бие огцом муудаж баахан сан­даргасан нь чухамдаа багийн доторхи уур амьсгалд муу­гаар нєлєєлсєн гэлцдэг юм билээ. Ямар ч байсан фина­лын тоглолтод бразилчууд нэг л сонин тоглож эцэстээ Зине­дин Зиданы “алтан толгой” тоглолтын хувь заяаг шийд­вэрлэсэн гэхэд болно. Франц­чууд бараг 7, 8 гоол оруулах боломж гаргасан ч Зиданы мєргєж оруулсан хоёр гоол Петигийн тоглолтын тєгсгєлд хийсэн бємбєгєєр энэ удаа­гийн ДАШТ єндєрлєн хєл­бємбєгийн ертєнц долоо дахь аваргаа “єлгийдєн” авсан юм.

16 дахь удаагийн ДАШТ юугаараа онцлогтой вэ. Юуны ємнє Зидан, Анре, Трезеге, Жоркаефф, Тюрам зэрэг франц­чуудын эрин vеийн эхлэлийг тавьсан. Мєн тvvнч­лэн алаг дэлхий хєлбєм­бє­гєєр “євчлєх” vйлдлийг улам “давраасан” гэх. ДАШТ-ий 64 тоглолтыг нийт 37 тэрбум хvн цэнхэр дэлгэцийнхээ ємнє тухлан сонирхож vзсэн бол финалын тоглолтын vйл явд­лыг хоёр тэрбум хvн буюу дэлхийн хvн амын гурван хvний нэг нь шимтэн vзсэн нь єєр ямар ч спортын тєрєлд “наалдахааргvй” статистик тоон vзvvлэлт бєлгєє.

“Франц-1998”-ын арван сонирхолтой баримт

-Анх удаа 32 баг шигшээ тэмцээнд оролцлоо. Тийм ч учраас нийт тоглосон тоо нь ихэсч 64-т хvрэв.
Долоо дахь аваргаар Францчууд тодорсон. Энэ нь 1978 оноос хойш анх удаа нутгийн эзэд аварга болсон тохиолдол юм.
-ДАШТ-ий явцад гурван ч багийн ахлах дасгалжуулагч албан тушаалаасаа “хусагдав”. Эдгээр азгvйчvvд нь Бум Кун Ча (Солонгос), Карлос Алберто Паррейра (Саудын Араб), Хенрик Касперчак (Тунис) нар байлаа.
-Ямайкагийн хаалганд хет-трик хийсэн Габриэл Батистута хоёр дэлхийн аварга дамнан хет-трик хийсэн хєлбємбєгчнєєр тодров. Тэрээр урдах ДАШТ-д Грекийн хаалганд мєн л хет-трик хийж байлаа.
-Данийн довтлогч Эббе Санн сэлгээгээр гарч ирээд 16 секундын дараа гоол хийсэн нь хамгийн богино хугацаанд сэлгээгээр гарсан хєлбємбєгч гоол хийсэн гэдэг номинацид тvрvvлэв.
-Германы хєлбємбєгч Лотар Маттеус тав дахь удаагийн ДАШТ-д оролцлоо. Єєрєєр хэлбэл, тэрээр 25 тоглолтод биечлэн оролцсон юм.
-Бразилийн багийн хамгаалагч Дунга гурав дахь дэлхийн аваргадаа багийн ахлагчийн туузыг эзэмшин талбайд гарсан ганц хєлбємбєгч.
-Роберт Ярни, Роберт Просинечки нар хоёр ДАШТ-д єєр єєр улсыг тєлєєлєн оролцсон. Эхлээд нэгдсэн Югославын багт тоглож байсан бол дараа нь бие даасан Хорватын багт багтаж байлаа.
-Дани, Саудын Арабын тоглолтын vеэр гурван ч хєлбємбєгч талбайгаас хєєгдсєн. Ер нь энэ ДАШТ-ий vеэр нийт 22 хєлбємбєгч талбайгаас хєєгдсєн нь хамгийн єндєр vзvvлэлт байлаа.
-Камеруны хєлбємбєгч Ригобер Сон дєрвєн жилийн ємнє 1994 онд Бразилтай тоглохдоо талбайгаас хєєгдєж байсан бол 1998 онд Чилитэй тоглохдоо мєн л улаан хуудсаар “шагнуулсан”.

“Франц-1998”-ын тоо баримт

1994 оны зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 12 хvртэл vргэлжилсэн.
Оролцсон багийн тоо 32
Европоос 15
Ємнєд Америкаас 5
Хойд Америкаас 3
Ази тивээс 4
Африк тивээс 5
Нийт тоглолт 64
Нийт гоол 171
Торгуулийн цохилт 18
Зохиогдсон хотуудын тоо 10
Тоглолт зохиогдсон стадионы тоо 10
Хамгийн их vзэгчид 80000
Хамгийн бага vзэгчид 28000
Шилдэг довтлогч:
Шукер (Хорват) 6 гоол
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Mar 25, 2006 7:06 pm

. Хєлбємбєг сонирхогчид тєдийгvй дэлхий даяар уг спортын халуун vйл явдлыг дєрвєн жилийн турш тэсэн ядан хvлээсэн гэхэд хилсдэхгvй. Дєрвєн жил тутамд болдог дэлхийн хамгийн цуутай спортын vvх тvvхийг бид уншигчдадаа долоо хоног бvрийн лхагва гаригт цувралаар толилуулж байна. Энэ нvvрийг Д.Бат-Эрдэ­нэ хєтлєн явуулж байгаа юм.

“Итали-90” буюу 14 дэх удаагийн ДАШТ тvvхэнд хамгийн уйтгартай, хаалганд орох бємбєг, гоолын хувьд тун ч хомсхон, хэтэрхий хамгаалалт давамгайлсан тийм нэгэн тэмцээн болсон юм. Гэхдээ Камерун, Нидерланд, Бельги зэрэг бусдын сэтгэл зvрхийг булаасан цоглог багууд ДАШТ-ийг чимж байсныг тэмдэглэхгvй орхиж болшгvй нь.

Ер нь бол 14 дэх мундиалыг зохиохын тєлєє Итали, ЗХУ хоёр єрсєлдєж оросуудад илvv найдвар тавьж байсан цаг vе бий. Даанч шийдвэр тогтоол гаргах цаг хугацаанд буюу 1984 онд оросууд Лос Анжелесын зуны олимпийг “бойкотолж новширсон нь” FIFA-ийн тvшмэдvvдэд таалагдсангvй. Санал хураалтаар шууд л Италийг сонгосон юм. Тvрvvлээд тэмдэглэхэд италичууд энэ хариуцлагатай даалгавраа хариуцлагатай биелvvлж, хєлбємбєгийн мундиалыг хэрхэн зохиож байх ёстой вэ хэмээх эталоныг тогтоож байлаа. Тэмцээн зохион явуулах журам “Мексик-86”-тай адил байсан ба 24 баг шигшээ тоглолтод оролцож, 16 нь цаашид хасагдах журмаар аваргаа тодруулах болсон. Энэ удаагийн тэмцээнд “улсын цолтой бєхчvvдээс” Франц, Дани, Португал зэрэг нь шалгарч чадаагvй бол 12 жилийн дараа Нидерланд, Шведийн шигшээ багууд шилдгvvдийн эгнээнд багтаж байжээ.

Хэн нь хэнтэйгээ хаана хуваагдах вэ гэдэг сугалааны тохироо мэдээж ДАШТ-ий ємнє болж Италийн алдарт жvжигчин хатагтай Софи Лорены турьхан гар 24 багийг доорхи байдлаар хуваав.

“А” бvс: Итали, Чехословак, Австри, АНУ
“В” бvс: Камерун, Румын, Аргентин, ЗХУ
“С” бvс: Бразил, Коста-Рика, Шотланд, Швед
“D” бvс: ХБНГУ, Югослав, Колумб, Арабын Эмират
“Е” бvс: Испани, Бельги Уругвай, ємнєд Солонгос
“F” бvс: Англи, Ирланд, Нидерланд, Египет.

Эдгээр зургаан бvсээс эхний хоёр байрыг эзэлсэн багууд нь цаашид тоглох эрхээ шууд євєртлєх бол дээр нь гуравдугаар байрт орсон vзvvлэлт сайтай дєр­вєн баг мєн 1/16 шигшээд шалгарах болзолтой байсан. Ийм “цагаан хуудасны” буянгаар цаашид тоглох эрх авсан дєрвєн улс нь Аргентин, Колумб, Уругвай, Нидерланд болж байсан байх юм.

Дэлхийн аварга Аргентины хувьд гуравдугаар байр эзэлж сvvлчийн мєчид цаа­шид тоглох эрхээ євєртєлсєн нь гутамшигт явдал байсан ч vнэндээ бол уг хэсэг нь “vхлийн бvс” гэдэг тодотголтой байсныг дурдахад хилсдэхгvй. Ялангуяа ихэнх тоглолт нь хайнаар дуусч байсан энэ ДАШТ-ийг чимж єнгє оруулж явсан Камеруны шигшээ Валерий Непомнящий хэмээх нэрэндээ тохирсон хэн ч танихгvй орос дасгалжуулагчтайгаа хамт “В” бvсийг бужигнуулж орхисон. Бvсээсээ Аргентин, Румыны хvчирхэг багуудыг хожиж нэгээр гарсан “ялагдашгvй бvргэдvvд” 1/16 шигшээд Колумбын багтай таарлаа. Энэ тоглолтод нєгєє “vхэшгvй мєнхийн хутгийг” олсон 38 настай Реже Милла гялалзтал наадаж хоёр гоол хийснээр камерунчууд Африк тивээс анх удаа шилдэг наймд багтаж байжээ. Бага шєвгийн бусад тоглолтууд онц сонирхолтой зvйлээр ховор, бараг л уйтгартай тал руугаа гэхээр болсон. Нэг л тоглолтоос бусад нь. Тэр нь Нидерланд-Германы багуудын єрсєлдєєн. Голландчууд хоёрхон жилийн ємнє Европын аварга болчихсон, Мила­ны гурвал гэж тvvхэнд бичигддэг Ван Бастен, Гуллит, Рейкард хэмээх одуудтай, Роналд Куман нэртэй “их буутай” аймаар баг байсан бол Франц Беккенбауэрийн “хvvхдvvд ч” тэднээс айгаад байхааргvй Матеус, Фёллер, Клинсманн, Андреас Бреме гээд уншаад байвал шугам болгондоо залуу одуудтай шигшээ зогсч байлаа. ДАШТ-ий тvvхэнд голландчууд урд хєршдєє дандаа л “дарлуулж” байж, энэ удаа ч горимоо зєрчсєнгvй, 1:2-оор хожигдож билээ. Тоглолтын хоёрдугаар vед одоо цагийн “Барса”-гийн дасгалжуулагч Ф.Рейкард, Руди Фёллерын нvvр рvv цэрээ нулимж танхайран талбайгаас хамтдаа хєєгдсєн хар дурсамж бий.

Энэ vед Диего Марадона ба аргентинчууд сэмээрхэн шиг єрсєлдєгчдєє буулган авсаар. Урдаа Каниджа гэх ганц довтлогчтой, дунд нь бvхнийг чадагч Марадона гэдэг “бурхантай”, ард нь Гойкоэчеа хаалгач єєрт ойртсон болгоныг зогсоож байс­наас бус єєр гавьтай хvн байсангvй. Гэхдээ л Бразил, Югославын багуудыг ээлж дараалан євдєг сєхрvvлсээр хагас шигшээд шалгарсан. Мєн тvvнчлэн хагас шигшээд ХБНГУ (Чехсловакийг ялж), Англи (Камеруныг), Итали (Ирландыг) шалгарч vлдлээ. Италичуудын хувьд тэмцээнийг анхлан Карневалле, Виалли гэх хос довтлогчтой эхэлсэн ч дунд vеэс Баджо-Скиллачийн нєєц довтлогчдын хослол илvv vр дvнтэй ажиллаж эцэстээ сvvлчийн хувилбар дээр тоглосоор мундиалыг єнгєрєєсєн. Скиллачигийн хувьд бvр зургаан гоолтойгоор ДАШТ-ий шилдэг мэргэн бууч болсон гээч. ДАШТ-ий ємнє ч, хойно ч олигтой амжилт vзvvлээгvй энэ довтлогчийн хувьд “Итали-90” од гийсэн хором байсан гэлтэй.

Хагас финалд Италийн баг Аргентины шигшээтэй таарч хувь заяаны эрхээр Наеполи хотод тоглохоор болов. “Наполи” багийн тєв цэнгэлдэх хvрээлэн болох “Сан Паоло”-д цугларсан италичуудын хувьд улсынхаа шигшээд балиашиглах уу, нутгийнхаа багийн ахлагч амьд бурхан нь болсон Марадонагийн тєлєє хашгирах уу гэдэг хэцvvхэн сонголтын ємнє зогсч байв. Диего Марадона “Наполи”-д алба хааж энэ баг ид цэцэглэж байсан vе гэдгийг дурдахад илvvдэхгvй байх. Гайхалтай нь хагас шигшээгийн хоёр тоглолт хоёулаа хайнаар дуусч хувь заяагаа тоглолтын дараахь торгуулийн цохилтоор шийдсэн бєгєєд энэ азын лотерейд Аргентин, ХБНГУ хоёр арай дємєгхєн байсан юм байлгvй финалд шалгарч vлдлээ.

Финалын тоглолт vнэхээр уйтгартай нєхцєлд vргэлжилж нэмэлт цагт торгуулийн цохилтоос Андреэс Бремегийн хийсэн ганц гоолын ачаар германчууд ялалт байгуулан дэлхийн аварга хэмээх цолыг гурав дахь удаагаа хvртсэн юм. Ялсан багийн ахлах дасгалжуулагч Франц Беккенбауэр, Марио Загалогийн адил тоглогчийнхоо хувьд мєн дасгалжуулагчийн хувиар дэлхийн аварга цолыг ээлж­лэн хvртсэн хоёр дахь хvн болсон бєлгєє.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Mar 25, 2006 7:07 pm

Итали-1990”-ийн арван сонирхолтой баримт

-Анх удаа шигшээд vлдсэн хоёр, дєрвєн жилийнхээ ємнєх амжилтыг давтсан явдал тохиолдов. Алтын тєлєєх энэ тоглолтод Аргентин, Германы багууд дахин таарсан нь энэ байлаа.
-Аргентин дэлхийн аваргын нээлтийн эхний тоглолтод хоёр дахь удаагаа тоглож, хоёр дахь удаагаа хожигдов.
-“Испани-82”-т аргентинчууд эхний тоглолтдоо Бельгийн багт хожигдож байсан бол “Итали-90”-ийн нээлтийн тоглолтод камерунчуудад мєн л 0:1-ээр ялагдсан.
-Энэ ДАШТ хамгийн бага гоолтой хэмээн тэмдэглэгджээ. Нэг тоглолтод дунджаар 2,21 гоол орсон гэдэг тооцоо гарчээ.
-Анх удаа финалын тоглолтод ганцхан гоолоор аваргаа тодруулсан явдал гарав.
-Хагас финалын хоёр тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн нь мєн л анхных гэдэг тодотголтой.
-Арабын Эмират улсын шигшээ багт багтаж байсан хєлбємбєгчдийн зургаа нь Мубарак гэдэг нэг овогтой байсан нь сэтгvvлчдийн толгойг эргvvлдэг нэгэн зовлон байв.
-1/16-д шалгарсан Ирланд, Нидерланд багуудын vзvvлэлт яг адилхан байсан тул цаашид тоглох хуваарийг сугалаагаар шийдвэрлэж байсан гэнэ.
-Анх удаа ЗХУ-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бvх тоглолтуудыг шууд дамжуулсан нь монголчуудад ч бас “амьдаар нь” vзэх сайхан боломжийг олгосон.
-Африк тивийн баг (Камерун) анх удаа дунд шєвєгт хvрч чадсан нь одоо хvртэл эвдэгдээгvй байгаа рекорд билээ.

“Итали-1990”-ийн тоо баримт

-1990 оны зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8 хvртэл vргэлжилсэн.
-Оролцсон багийн тоо 24
-Европоос 14
-Ємнєд Америкаас 4
-Хойд Америкаас 2
-Ази тивээс 2
-Африк тивээс 2
-Нийт тоглолт 52
-Нийт гоол 113
-Торгуулийн цохилт 18
-Зохиогдсон хотуудын тоо 12
-Тоглолт зохиогдсон стадионы тоо 12
-Хамгийн их vзэгчид 75000
-Хамгийн бага vзэгчид 28000
-Мэргэн бууч:
-“Тото” Скилачи (Итали) 6 гоол
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Mar 25, 2006 9:07 pm

Уг нь 13 дахь удаагийн ДАШТ Колумб улсад зохиогдох ёстой байсан аж. Даанч энэ улсад єрнєсєн эдийн засгийн хямрал хєлбємбєгийн мундиалыг зохиох чадал чансааг нь “хийсгэж” орхисон тул FIFA зохион байгуулах эрхээ ацтекvvдийн эх оронд шилжvvлсэн юм. Мексик ийнхvv хоёр дахь удаагаа ДАШТ-ийг эх орондоо хvлээн авсан анхны улс болж чадлаа. Хэдийгээр тэмцээн эхлэхээс найман сарын ємнє аймшигт газар хєдлєлт болж 25 мянган хvний амийг авч одсон ч азаар тэмцээн зохиогдох ёстой цэнгэлдэх хvрээлэнгvvдэд ноцтой гэмтэл учруулсангvй. Тэгээд ч мексикчvvд богино хугацаанд эвдрэл сvйрлийг засч янзлан тэмцээн эхлэх vед бvх зvйлээ жин тан болгож чадсан.

Энэ удаа Испанид болж єнгєрсєн ДАШТ-ий адил 24 улс шигшээ тоглолтод оролцох болсон бєгєєд эхний шатанд зургаан хэсэгт тэнцvv хуваагдан хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд нь цааш сугалаагаар Швейцарь системээр тоглохоор болсон. Бvсийн тэмцээнvvдээс шалгарсан 22 баг дээр дэлхийн аварга Итали, нутгийн эзэн Мексик нэмэгдэн зургаан хэсэгт хуваагдлаа.

“А” бvс: Болгар, Итали, Аргентин, Ємнєд Солонгос

“В” бvс: Парагвай, Мексик, Бельги, Ирак

“С” бvс: Франц, ЗХУ, Унгар, Канад

“D” бvс: Испани, Бразил, Алжир, Хойд Ирланд

“Е” бvс: ХБНГУ, Уругвай, Шотланд, Дани

“F” бvс: Польш, Марокко, Англи, Португал.

Эхний шатны тоглолтуудад элдэв зєрчил, сенсаац гарсангvй. Хожих ёстой нь л хожсоор дуусав. Харин хамгийн ихээр бусдад гайхуулж урамтай сайхан тоглолт vзvvлэн гараагаа эхэлсэн багаар Зєвлєлтийн баг шалгарлаа. Тэмцээн эхлэхээс сар гаруйхны ємнє ахлах дасгалжуулагч Э.Малафеевыг В.Лобановскийгээр сольсон нь нvдээ олсон шийдэл байлаа. Учир нь ЗХУ-ын шигшээ багийн цємийг Киевийн “Динамо” баг бvрдvvлж байсан бєгєєд чухам энэ дасгалжуулагчийн (В.Лобановский) удирдлага дор киевчvvд Европын нэр хvндтэй тэмцээнvvдийн нэг болох цомтой багуудын цомын тэмцээнд тvрvvлээд удаагvй байсан юм. Оросууд эхнийхээ тоглолтод аль нэгэнд дээрэлхvvлээд байхааргvй чанга баг болох Унгарын шигшээг 6:0-ээр бут ниргэж, дараа нь Европын аварга Францын багтай 1:1-ээр тэнцэв. Улмаар Канадыг 2:0-ээр хожсоноор дараагийн шатанд шалгарч байлаа. Бессонов, Баль, Беланов, Заваров гээд залуучууд нь гялалзаж Блохин, Чевадзе, Демьяненко гээд “хєгшчvvд нь” дутахгvй хєдєлж байсан ЗХУ-ын шигшээ аль тэртээх 70-аад оны vеийн Голландын шигшээ баг лугаа адил тоглож байсан юм. Харамсалтай нь 1/16 шигшээ тоглолтод Шведийн шvvгч Фредриксоны бvдvvлэг алдаануудын гайгаар Бельгийн багт 3:4-єєр хожигдож тэм­цээнийг орхихоос єєр аргагvй болж билээ. Энэ тоглолтод хет-трик хийж байсан довтлогч И.Беланов тэр жилдээ Европын шилдэг хєлбємбєгчид олгодог “Алтан бємбєг”-ийн эзэн болж байсан нь “хєєрхий” оросуудыг хэр зэрэг хvчтэй байсныг илэрхийлнэ. Дээрх тоглолтоос гадна Франц-Бразил, Англи-Аргентины тоглолтууд сэтгэлд хоногших мєчvvдээр дvvрэн болсон. Эхний хосын тоглолтын явцад Карека, М.Платини нар харилцан гоол хийлцэж vндсэн цагаа нэмэлт цагтай нь дуусгаад торгуулийн цохилт vйлдэхэд “гурван єнгєтнvvд” арай азтай байж цааш тоглохоор болж vлдсэн. Энэ тоглолтод алдарт Зико хоёрдугаар vеийн 76 дахь минутад пенальтаа амжилттай гvйцэтгэсэн бол яах ч байсан юм билээ.

Англи, Аргентины тоглолтыг vзэгчид тэсэн ядан хvлээж байв. Фольклендын (Мальвины) арлын тєлєє энэ хоёр улс цус урсгасан дайн байлдаан хийгээд удаагvй байсан цаг. Аргентинчууд энэ дайнд нь “навс зодуулж” алдсан нэр хvндээ арай єєр “дайны” талбарт хєлсєє урсган авах амин чухал шаардлага байлаа. Диего Марадона ганцаараа vvнийг хийсэн юм. Энэ тоглолтод тvvний оруулсан хоёр гоол тvvхэнд vлдэнэ. Хэдийгээр хоёр дахь гоол нь Английн долоон хєлбємбєгчийг хаалгачтай нь хамт хууран оруулсан “єрєм, тос” байсан ч эхнийх нь бvvр гайхамшигтай. Торгуулийн талбайд нисэн ирсэн бємбєгийг тийм ч єндєр биш Марадона хаалгач Шилтоноос илvv vсэрч мєргєєд оруулсан юм. Гол илбэ нь хэнд ч анзаарагдалгvй гараараа цохиж оруулсанд оршиж байв. Хожим нь мань хvн “энэ бол миний гар биш бурхны гар байсан байх” гээд л ярилцлага єгч билээ. Ийм хариуцлагатай тоглолтод хазахаас бусдыг хийхээс єєр аргагvй бус уу.

Хагас финалд ХБНГУ, Франц, Бельги, Аргентины шигшээ багууд vлдлээ. Яг дєрвєн жилийн ємнєхийн адил Герман, Францын багууд хоорондоо таарсан бєгєєд М.Платини даагаа нэхэх тоглолтдоо дахиад л германчуудыг барсангvй, 0:2-оор хо­жигдлоо. Харин аргентинчууд “Улаан чєтгєрvvд”-ийг Марадонагийн оруулсан гайхамшигт хоёр гоолын ачаар буулган авч финалд vлдсэн.

Финалын тоглолт Латин Америкчуудын илт давамгайлал дор єрнєх болно хэмээж байсан нь эхэндээ биеллээ олж эхэллээ. Тоглолт эхлээд тун ч удалгvй Браун, Вальдано нар тус тус эсрэг багийнхаа хаалгыг мялаан хєнгєхєєн хожиж явтал нєгєє “vхдэггvй” германчууд чинь гэнэт сэргэн тоглолт дуусахаас 15 минутын ємнє тооны харьцааг тэнцvvлчих нь тэр. Нэмэлт цаг ч гарцаагvй шаардагдах нь гэж байсан энэ мєчид Марадона дахиад л ид шидээ vзvvлэн бахархмаар сайхан дамжуулалтаар бємбєгийг Бурручагед єгч тэр нь шансаа алдсангvй. Ийнхvv Арген­тинчууд хоёр дахь удаагаа ДАШТ-д тэргvvлэн ард тvмнээ баясгаж чадлаа.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Mar 25, 2006 9:08 pm

“Мексик-1986”-гийн арван сонирхолтой баримт

w 1986 оноос эхлээд хэсгийн тоглолтууд нэг цагт зэрэг эхэлдэг болсон. Дєрвєн жилийн ємнє ХБНГУ, Австри хоёрын тэмцээн бусдаас хожуу болж єєрсдєдєє тохирох дvн, харьцаанд тааруулж тоглосон нь ийм шийдвэр гаргахад нєлєєлжээ.

w Уругвайн багийн Хосей Батиста Шотландтай тоглосон тоглолтын vеэр 56 дахь секундэд талбайгаас хєєгдсєн нь тvvхэнд хамгийн хурдан улаан хуудас авсан гэж бичигдэх боллоо.

w Мундиал Колумбид болох байсан боловч єєрсдєє татгалзсан тул энэ эрхийг Мексикт шилжvvлсэн.

w Дэлхийн аваргын шигшээ тоглолтод оролцохын тєлєє 113 улсын хєлбємбєгийн баг єрсєлджээ.

w Мексик хоёр удаа ДАШТ-ийг зохиосон анхны улс боллоо.

w Тоглолтын дараах пенальтын цохилт гурван ч тэмцээний хувь заяаг шийдвэрлэв.

w 1/8 шигшээд Мексик, Болгарын багууд таарахад Мануэль Негретегийн оруулсан гоол маш уран гоё байсан тул мексикчvvд тvvнд зориулан “Ацтек” стадионыхоо ємнє хvрэл хєшєє босгож байжээ.

w Уругвай ба Парагвайн багууд 1/8 шигшээ тоглолтод дасгалжуулагчгvйгээр оролцсон. Учир нь эдгээр дасгалжуулагчид урдах тоглолтод улаан хуудас авч талбайгаас хєєгдсєн тул шангаа хvртсэн нь тэр.

w ДАШТ-ий vеэр нийт найман хєлбємбєгч талбайгаас хєєгдсєн нь урд ємнє болж байгаагvй том “уршиг” байлаа.

Испанийн довтлогч Эмилио Бутрагеньо Данийн эсрэг тоглохдоо дєрвєн гоол оруулсан. Ингэснээр дэлхийн аваргын тvvхэнд покер хийсэн ес дэх хєлбємбєгч болж байжээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Mar 25, 2006 9:09 pm

Бурхны гар

Ганц хvн багийн тэмцээнд тvрvvлж болох уу. Болдог юм байна. 1986 оны хєлбємбєгийн ДАШТ-д Аргентины баг чухам л Марадона гэдэг залуугийн ачаар аваргалж чадсан. Бурхан цаанаасаа бэлэглэсэн гэж аргентинчуудын ярилцдаг энэ хєлбємбєгч арван настай байхдаа л ирээдvйн од гээд хэвлэл мэдээлэл, хєлбємбєг сонирхогчдын анхааралд єртчихсєн байсан гэдэг. 16 насандаа буюу 1976 онд vндэснийхээ шигшээд багтаж 1979 онд залуучуудын дэлхийн аварга болж байсан ба “Бока Хуниорс”, “Барселона”, “Наполи” багуудад алба хааж байсан. Италийн дунд зэргийн баг болох “Наполи” Диего Марадонаг эгнээндээ элсvvлснээс хойш тєрєл арилжиж хоёр ч удаа Италийн аварга болоод зогсоогvй Европын элдэв цомуудыг хvртэж “галзуурч” байлаа. Сицилийн мафиар алдартай Италийн энэ арал дээр орших Неаполи хотын хєлбємбєгийн ганц баг болох “Наполи” багийн vнэнч фэнvvд одоо хvртэл Марадонаг бурхан мэт хvндэлдэг гэнэ билээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron