Team of the century

Аль нь шилдэг вэ?

Унгар-1954
1
5%
Швед-1994
0
No votes
Аргентин-1986
8
42%
Бразил-2002
10
53%
 
Total votes : 19

Team of the century

Postby Nomer 10 » Mon Apr 10, 2006 5:43 am

Евроспорт ТВ буюу http://www.eurosport.com вэбсайтаас зууны шилдэг багуудыг 2 2-оор нь дуэлдуулж плэй-оффын журмаар өрсөлдүүлэх санал асуулгыг энэ сарын эхнээс эхэлсэн билээ. Нийтдээ дэлхийн аваргын түүхэн дэх шилдэг 16 багийг энд урин дуудсан байгаа. Ялагч нь дэлхийн аварга эхлэхээс 2 өдрийн өмнө тодрох юм. Ингээд шилдэг 16-г танилцуулья.

Дуэл 1:

Бразил-1970

Felix - Carlos Alberto, Brito, Piazza, Everaldo - Clodoaldo, Gerson, Roberto Rivelino, Jairzinho - Pelé, Tostao

Image


Дээд ангиллын довтолгоог харуулсан энэ баг ганц тоглолтыг эс тооцвол бүгдэд нь 3-аас илүү гоол хийсэн. Финалд Италийн хүчирхэг багийг 4-1-ээр илт давуу ялж, 3 дахь удаагаа аваргалснаар дэлхийн аваргын цом "Жюлэс Римет"-ийг үүрд хадгалах эрхийг олсон.


Уругвай-1950

Gaston Maspoli - Mathias Gonzales, Eusebio Tejera, Schubert Gambetta, Obdulio Varela - Victor Andrade, Alcides Ghiggia, Julio Perez, Oscar Miguez - Juan Schiaffino, Ruben Moran

Image

Жигд бүрэлдэхүүнтэй энэ баг финалд хүчтэй өрсөлдөгч Бразилийг талбайд нь буюу аварга Маракана цэнгэлдэхэд нь 200 мянган үзэгчийн нүдэн дээр 2-1-ээр ялсан юм. Тэд бараг тоглолт бүхэндээ хожигдож явж байгаад л нэхэж бариад улмаар хожоод байсан ажээ.

Дуэл 2:

Герман-1990

Bodo Illgner - Klaus Augenthaler, Thomas Berthold, Jürgen Kohler, Guido Buchwald - Andreas Brehme, Thomas Häßler, Lothar Matthäus, Pierre Littbarski - Jürgen Klinsmann, Rudi Völler

Image

Энэ удаагийн дэлхийн аваргын ЗБХ-ны дарга "Эзэн хаан" Бэкэнбауэр саяхан Германы нэгэн ТВ-ээр гарахдаа одоогийн багийг тэр үед өөрийнх нь дасгалжуулсан энэ багтай харьцуулсан асуултад "Миний тэр үеийн баг бол дэндүү хүчтэй байсан" гэсэн ганц өгүүлбэрээр хариулж байсан. Маттеус энэ багийг ахлан өөрийнхөө урт удаан замнал дэх хамгийн том ялалтаа хийсэн билээ. Финалд цаг дуусахаас 5 минутын өмнө Андреас Бремегийн пеналтигийн ачаар титэм хамгаалагч Аргентинийг ялсан.


Итали-1982

Dino Zoff - Antonio Cabrini, Gaetano Scirea, Claudio Gentile, Fulvio Collovati - Gabriele Oriali, Giuseppe Bergomi, Marco Tardelli, Bruno Conti - Paolo Rossi, Francesco Graziani

Image

Энэ баг бүхэлдээ тэр чигээрээ нэгэн багц сум байсан ч нэгэн нэр аргагүй ялгарна. Энэ бол мэдээж Паоло Росси. Тэр Бразилийг хожсон бүх 3 гоолыг хийсэн, хагас шигшээд Польшийг 2-0-оор хожиход ч мөн адил. Финалд Германы аварга машинуудыг 3-1-ээр ялахад эхний гоолыг хийн багтаа давуу байдлыг авчирсан.


Дуэл 3:

Унгар-1954

Gyula Grosics - Jeno Buzanszki, Mihaly Lantos, Jozsef Bozsik, Gyula Lorant - Jozsef Zakarias, Ferenc Puskas, Sandor Kocsis, Nandor Hidegkuti - Zoltan Czibor, Jozsef Toth

Image

Тэр үед жаахан дэгсдүүлж яривал 2 хүний нэг нь Унгарыг дэлхийн аварга болно гэж хэлж байсан гэнэм. Үүнийгээ ч баталж финал хүртэл итгэл төгс явсаар финалд Германы эсрэг ердөө 8 минутын дараа домогт Пушкаш Цибор нарын гоолоор хожиж явсан ч аваргалж чадаагүй юм.

Швед-1994

Thomas Ravelli - Roland Nilsson, Patrik Andersson, Joachim Björklund, Pontus Kåmark - Stefan Schwarz, Hakan Mild, Klas Ingesson, Thomas Brolin - Henrik Larsson, Kennet Andersson

Image

Дани 92 оны Европын аваргаар сенсаац тарьсаны дараа Скандинавын өөр нэгэн баг 94 онд гайхамшигтай довтолгоог харуулсаар хүрэл медал зүүсэн юм. Бразилд азгүй байдлаар хожигдсон ч Болгарыг бага финалд 4-1-ээр бут ниргэсэн билээ.


Дуэл 4:

Аргентин-1986

Nery Pumpido - Jose Cuciuffo, Jose Brown, Oscar Ruggeri, Julio Olarticoechea - Sergio Batista, Ricardo Giusti, Hector Enrique, Jorge Burruchaga, Diego Maradona - Jorge Valdano

Image

86 он гэхээр бүгд л Марадонагийн алтан гарт гоолыг бодно. Гэсэн ч энэ баг бол 80-аад оны шилдэг багт зүй ёсоор тооцогдоно. Финалд Германтай тоглон 2 гоол хийн хожиж яваад бариулсан ч цаг дуусахаас долоон минутын өмнө Бурручага гоолдон цомыг гардаж байсан.

Бразил-2002

Marcos - Lucio, Edmilson, José Roque Junior, Cafú - Kleberson, Gilberto Silva, Roberto Carlos, Ronaldinho - Ronaldo, Rivaldo

Image

Ро-Ри хослол 13 гоолоор өрсөлдөгчдийнхөө хаалгыг мялаан хуучны сайхан довтолдог цагийг нутаг нэгтнүүддээ сануулсан юм. Финалд тэр бүр санаагүй байсан Германы хүчтэй бус багийг 3-0-оор ялж аваргалсан.



Дуэл 5:

Франц-1998

Fabien Barthez - Bixente Lizarazu, Frank Leboeuf, Marcel Desailly, Lilian Thuram - Youri Djorkaeff, Didier Deschamps, Zinedine Zidane, Emmanuel Petit - Christian Karembeu, Stephane Guivarc'h

Image

Гурван өнгөтнүүдийн тодоос тод гялалзах од нь Зинедин Зидан хэмээх даруухан залуу байлаа. Финалд аваргалах магадлал маш өндөртэй Роналдогийн багийг бараг ганцаараа нухчин дарсан билээ. Нутагтаа болсон уг тэмцээнд Лоран Блан мөн л үнэлж баршгүй ач гавьяатан. Тэрээр Парагвайтай цаг сунгасан тоглолтод алтан гоол хийн, Италитай пеналтиар ялагчаа тодруулахад шийдвэрлэх гоолыг хийн анхны аваргыг нутаг нэгтнүүддээ бэлэглэсэн билээ.

Англи-1966

Gordon Banks - George Cohen, Ramon Wilson, Nobby Stiles, Jack Charlton - Bobby Moore, Alan Ball, Geoff Hurst, Bobby Charlton - Roger Hunt, Martin Peters

Image

Дуэлдэх өрсөлдөгчтэйгээ адил нутагтаа болсон тэмцээнд түрүүлсэн, мөн анх удаа цомыг хүртсэн. Бобби Чарльтон гэсэн нэр энд содон сонсогддог. Гэхдээ Геофф Хаст Германтай 2-2-оор тэнцэн цаг сунгасан финалын тоглолтод даблдэж Блантай ижил гавьяа байгуулсан.


Дуэл 6:

Герман-1974

Sepp Maier - Berti Vogts, Paul Breitner, Georg Schwarzenbeck, Franz Beckenbauer - Rainer Bonhof, Ulrich Hoeneß, Wolfgang Overath, Jürgen Grabowski - Gerd Müller, Bernd Hölzenbein

Image

2 герман хоорондоо тоглосон цорын ганц тоглолтод тэд социалист хөршдөө 1-0-оор хожигдсан юм. Энэ тоглолтын дараа Эзэн хаан багаа сэргээх хүчтэй яриа ярисан гэдэг. Түүний ч хүчээр Бэкэнбауэрын баг цаашдаа итгэл төгс тоглосоор финалд заналт дайсан улбар шаруудыг 2-1-ээр буулган авсан юм.

Аргентин-1978

Ubaldo Fillol - Jorge Olguin, Luis Galvan, Daniel Passarella, Alberto Tarantini - Osvaldo Ardiles, Americo Gallego, Mario Kempes, Daniel Bertoni - Leopoldo Luque, Oscar Ortiz

Image

Олны хараа зөвхөн Марио Кемпес дээр төвлөрч байсан гэдэг. Мөнхийн дайсан Бразилтай хэсэгтээ гоолгүй тэнцсэн ч бусад тоглолтуудынхаа ачаар тэдний дээр залран хэсгээ тэргүүлсэн. Ингээд финалд Марио Кемпесийн даблаар Голландыг 3-1-ээр хожин анх удаагаа аваргын титмийг хүртсэн.


Дуэл 7:

Бразил-1958

Gilmar - Djalma dos Santos, Nilton Santos, Zito, Bellini - Orlando, Garrincha, Didi, Vava - Pelé, Mario Zagallo

Image

Аз жаргалын шувуухай хэмээгддэг Гарринча дээр нэмэгдээд Вава болон 17 настай Пеле нар довтолгооны аймшигтай гурвалыг бий болгосон. Эндээс алдарт Пелегийн замнал эхэлсэн юм. Ваватай цуг финалд талбайн эзэн Шведийг 5-2-оор будаа болгоход дабл хийсэн.

Бразил-1982

Valdir Perez - Leandro, Oscar, Luizinho, Junior - Cerezo, Zico, Falcao, Serginho - Socrates, Eder

Image

Зико Сократес нарын баг том одуудтай ч том цом аваагүй багт тооцогддог. Эхнээсээ ядрах юмгүй явсан ч Паоло Россид даруулчихсан түүхтэй.


Дуэл 8:


Герман-1954

Toni Turek - Josef Posipal, Werner Kohlmeyer, Horst Eckel - Werner Liebrich, Karl Mai, Helmut Rahn, Max Morlock - Ottmar Walter, Fritz Walter, Hans Schäfer

Image

Тоглолтын хувьд тэмцээний шилдэг баг нь биш байсан ч тэмцэх хүсэл зориг, багийн эв нэгдлээр шилдэг нь байж чадсан энэ баг Берний гайхамшгийг бүтээсэн билээ. Унгарын шилмэл багтай 2-2-оор тэнцэн явах 84 дэх минутад Германы тэр үеийн алдарт радиогийн хөтлөгч "Хойноос Раан буудах хэрэгтэй" хэмээн хашгирч байсан гэдэг. Түүний үгийг сонссон мэт Раан хойноос буудаж хожих боломжгүй мэт байсан Унгарыг хожиж 50 жилийн дараа одоо ч ам дамжин яригдах түүхийг бүтээсэн юм.

Итали-1938

Aldo Olivieri - Alfredo Foni, Pietro Rava, Pietro Serantoni, Michele Andreolo - Ugo Locatelli, Amedeo Biavati, Giuseppe Meazza, Silvio Piola - Giovanni Ferrari, Gino Colaussi

Image

1929 оноос 1948 оны хооронд Италийн шигшээд ажилласан дасгалжуулагч Витторио Поццо энэ багийн гол цөм нь байсан ажгуу. Одоогийн Миланы багуудын цэнгэлдэхэд Унгарыг финалд ялан аваргалахад Пиола болон Голаусси нар тус бүр хос гоол хийжээ.

Эхний 3 дуэлийн ялагч нь одоогоор тодроод байгаа. Одоогоор ийм байдалтай явж байна.

Image


Чи ч гэсэн доорхи хаягаар ороод саналаа өгч шилдэг багийг тодруулахад хувь нэмрээ оруулаарай. Тэрнээс гадна удахгүй эдгээр багуудаар санал асуулга хийж хадна, саналаа идэвхтэй өгнө үү. Спорт-цонх.нетийн хувилбар бас л сонирхолтой гарах болов уу.

http://www.eurosport.co.uk/football/world-cup1/2006/wcteamcentury.shtml
Last edited by Nomer 10 on Tue May 30, 2006 12:34 am, edited 4 times in total.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Apr 14, 2006 11:23 pm

Оо энийг хүмүүс сонирхсон юм уу даа хэхэ, овоо цаг зарцуулсан юмсан. За яахав, гэхдээ ялагчийг тодруулцгаая. Эхний ээлжинд 4,4-өөр нь санал асуулга аваад цааш нь плэй-оффоор явуулъя. Санал асуулга бүр долоо хоногийн хугацаатай явагдах тул идэвхтэй оролцоорой, залуус аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby BB » Fri Apr 14, 2006 11:35 pm

German 90 aimar shtee. bi lav sanal ogloo.
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Nomer 10 » Fri Apr 14, 2006 11:41 pm

Надад бол 4-үүлээ л аймаар байна даа. Гэхдээ 82 оны Италид гэхдээ өглөө. Росси алсан даа гэж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby barca forever » Wed Apr 19, 2006 7:22 pm

brasil chuud 70 ond esreg baguuddaa dood tal ni 3,4 goal xiij baisan gedeg. bi lav brasil 70 iin toloo. uul ni spain 2002 orson baisan bol shuud ogoxgui yu . bas l aimaar bureldxuuntei baisan ch korea nuud ............
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby El Payaso » Thu Apr 20, 2006 8:36 am

86 оний аргентин тодорхой...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby barca forever » Thu Apr 20, 2006 9:27 pm

gants maradona l bagaa chireed yavchixsan yum bishuu?
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby spain man » Fri Apr 21, 2006 9:58 pm

heheh ter neeree tiimerhuu yum bolson yum shig baigaa yum aa.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Sat Apr 22, 2006 9:55 am

Санал асуулгад өгсөн саналын тоо хангалтгүй байгаа тул дахиад долоо хоногоор сунгалаа хэхэ. Мата 86 оных болоогүй байгаа, дээрхи бичлэгүүлийг уншаарай.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gankhuu » Sat Apr 22, 2006 1:22 pm

1982 onii Brazil daanch azgui
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby G.Buffon » Wed Apr 26, 2006 8:36 pm

italy 1982 t ugluu
G.Buffon
 
Posts: 23
Joined: Fri Feb 17, 2006 10:21 pm
Location: ub

Postby BB » Sun Apr 30, 2006 11:07 pm

teg teg.
Peace!
User avatar
BB
 
Posts: 564
Joined: Wed Dec 14, 2005 2:08 pm
Location: Halhiin Havtgaidaa...

Postby Nobun@g@ » Mon May 01, 2006 12:42 am

Жинхэнэ Сaитэн дээрх 10ийн оруулсан хоёр нэг л єєр байгаа юум даа. Манай Neitherland байсан. Бас Cameroon ч байх шиг. Одоо бур 2-р шатандаа орцон явжээнэ ш дээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Seikoni » Mon May 01, 2006 6:14 pm

Камерун ч 1990 онд шүүгч тэнэгтээгүй бол өөр л дөө.. Милла хар африкийн ханхүү..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby spain man » Thu May 04, 2006 12:58 pm

Superstar wrote:1982 onii Brazil daanch azgui

Одоогийн бүрэлдхүүнээс илүү хүчирхэг байсан юм шиг байна лээ. Тэгэхээр энэ жил ч бас хашир үзэхгүй бол
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13578
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby barca forever » Sun May 07, 2006 2:57 pm

ene jiliin brasil ch bas evgui l bureldxuuntei baina shuu
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby ..::Affictor::.. » Mon May 08, 2006 1:46 pm

1982 ond bi toroogvi bsan ch Italy daa sanalaa ogson tednii toglolt Din Zoff tergvvtei Rossi geed l vnheer aimaar bsan tehdee yag Italy class team ne minii bodloor 1990 oniih l yum da.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nomer 10 » Wed May 10, 2006 7:57 am

Nobun@g@ wrote:Жинхэнэ Сaитэн дээрх 10ийн оруулсан хоёр нэг л єєр байгаа юум даа. Манай Neitherland байсан. Бас Cameroon ч байх шиг. Одоо бур 2-р шатандаа орцон явжээнэ ш дээ


Аа харин англи герман хэл дээрх хувилбарууд ондоо юм байна лээ. Герман хэл дээрх нь илvv бодит байсан. Гэхдээ германчууд eeрсeддee санал eгсeeр байгаад шeвгийн 4-т eeрийнхee 4 багийг vлдээх юм шиг байсан. Санал асуулгын 2 дахь vеийг орууллаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby barca forever » Wed May 10, 2006 3:51 pm

exnii ued ogtson uud bolox gui baix shig baina. yaax uu?
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Nomer 10 » Sun May 21, 2006 1:29 pm

VBulletin форум дээр болохгүй байсиймаа. Одоо солилоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Thu May 25, 2006 12:53 pm

Россид өглөө............... Италичуудад................
яалт ч гүй шоронгоос гарч ирээд ингэж тоглоно гэдэг бол гайхамшиг...............
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nobun@g@ » Thu May 25, 2006 2:09 pm

Argentina-daa ogloo :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby kayo » Thu May 25, 2006 9:16 pm

1986onii Argentine-iig maradonna-aas uuriig medehgui bolohoor Brazil2002-d ugluu, Ro-Ri-Ro giin gurvaluud ch aimar baisan shuu.
kayo
Барса фэн
 
Posts: 8911
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 12:34 am

Энэ сэдвийг хаалтнас авч дэлхийн аварга дуусахаар үргэлжлүүлий :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд


Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests