World Cup - Germany 2006: Group F, BRA-AUS-JPN-CRO

Аль багууд гарах вэ?

Бразил, Япон
11
31%
Япон, Австрали
2
6%
Австрали, Хорват
1
3%
Хорват, Бразил
11
31%
Бразил, Австрали
8
23%
Хорват, Япон
2
6%
 
Total votes : 35

World Cup - Germany 2006: Group F, BRA-AUS-JPN-CRO

Postby Gankhuu » Tue May 30, 2006 11:59 am

Image

Дэлхийн 5 удаагийн аврага Бразил тэргүүтэй Япон, Хорват болон 32 жилийн дахин орж буй Австраличуудын ширүүн тулаан болж өнгөрөх хэсэг.

Бразил:

Хаалгач:
Дида
Рожерио Сени
Хулио Цезар

Хамгаалагчид:
Кафу
Лусио
Хуан
Карлос
Сисинио
Луизао
Крис
Жилберто

Хагас хамгаалагчид:
Кака
Роналдинио
Эмэрсон
Жилберто Силва
Эдмилсон
Жунинио
Рикардинио

Довтлогчид:
Адриано
Роналдо
Робинио
Фред

Дэлхийн 5 удаагийн аврага тэдний хувьд энэ жил зөвхөн аврага болж цомоо ихэрлүүлэх л гэсэн зорилготой ирж байгаа. Энэ жил дэлхийн хамгийн шилдэг бүрэлдхүүнтэй ирж байна. Ганц өөлөх юм нь гэвэл хамгаалалт гэхдээ Р.Жуниор шигшээдээ багтаагүй. Мөн Кафу, Лусио, Карлос, Хуан-ыг сул тал гэж хэлж болох уу?

Евопд зөвхөн Европын бага түрүүлэдэг хэмээх аксоимыг эвдсэн ганц баг. Шишээгийнх нь 23 тоглогчийн 21 нь Европд тоглодог тэдэнд энэ зүйл хамаарахгүй биз ээ.

Гол тоглогчид:
Шидэт дөрвөл. Адриано, Роналдо, Роналдинио, Кака. Таньд энэ дөрвөн тоглогчийн нэрийг сонсоход юу бодогдож байна. Надад л лав гайхамшигт ГООЛ, хэн ч үл зогсоож чадах хүчтэй бас оновчтой цохилтууд, уран гоё хууралтууд, тоглолтыг яаж ч иргүүлж чадах дамжуулалт, хэн ч хараад дагаж инээхэр инээмсэглэлүүд л харагдаж байна.
Image

Роналдо:
Түүний талаар олон зүйл дурдах нь илүүц биз ээ.
Өнгөрсөн дэлхийн аврага-ын алтан шаахайны эзэн тэрээр энэ жил 3 гоол хийхэд л шинэ дээд амжилт тогтооно. Мөн өмнөх амжилтаа давтхаар ирж байгаа.
Image

Адриано:
Интэр Миланы зүтгүүр төгс довтлогч тэрээр довтлогч хүний хийж чадах бүх зүйлийг хийнэ. Бразилчууд толгойгоороо тоглохдоо тааруу байдаг бол Адриано бол эсрэгээрээ. Түүний зүүн хөлийн цохилт бол бууны сум л гэсэн үг. Өнгөрсөн зуны холбооны цом дээр Аргентиний хаалганд хийсэн ГООЛ бол гайхамшиг байсан. Түүнийг энэ жил алтан шаахай авхад гайхах юм байхгүй ээ.
Image

Роналдинио:
Мөн л хүн болгоны танил тоглогч одоо цагийн хамгийн шилдэг маестро. Түүний хууралтанд хэн ч ангайгаад л хоцроно.
Image

Кака:
АС Миланы хагас хамгаалагч. Миланд ирсэн жилээ л нутаг нэгт ах Ривалдогоо банзанд суулгаж Скудетто авсан. Бразил техниктэй Еврод стилтэй тоглогч. Түүний талаар өөлөх юм байхгүй. Та нар хичнээн хайгаад ч юу ч олохгүй.
Image

Хамгаалалтын тал дээр энэхүү багын сул тал. Сул тал ч гэж дээ арай сул хэсэг нь. Хөлбөмбөгийн амьд домог Кафу одоо 35 настай ч гэсэн өнөөдөр Бразилд түүний өмнө гарах тоглочид алга. Түүний сэлгээнд Сисинио, Пэллети ёуудаг гэхээр ямар болох нь ойлгомжтой. Төвд Лусио, Хуан нар зогсоно. Довтлогч нарт хялбар байхгүй нь ойлгомжтой. Зүүн жигүүрт Карлос хамгаалахаасаа илүү довтолж тоглодог залуу. Түүний бөмбөгнд зохиулсан хамгаалагчидад ямар байдаг бол.

Өмнөх дэлхийн аврагуудад гаргаж байсан амжилтууд
Year Host Performance
1930 Uruguay Second, Pool Two
1934 Italy First Round
1938 France Third place
1950 Brazil Runners-up
1954 Switzerland Quarter-finals
1958 Sweden Winners
1962 Chile Winners
1966 England Third, Group Third
1970 Mexico Winners
1974 West Germany Fourth place
1978 Argentina Third place
1982 Spain Second phase group
1986 Mexico Quarter-finals
1990 Italy Second Round (last 16)
1994 U.S.A. Winners
1998 France Runners-up
2002 Korea/Japan Winners

Япон: Image
Их наран улсын Дайчин Самурайнууд 3 дахь удаагаа дэлхийн хамгийн том тулаанд хүч үзхээр ирж буй билээ. Энэ удаад тэд илүү туршлагатай мөн хүчирхэг бас сайн дасгалжуулагчтай ирж байна. Тэдний хувьд хэсгээсээ гарч чадвал цааш яаж ч чадах баг.

Тоглогчид:

1 Narazaki 2 Moniwa 3 Yuichi Komano
4 Endo 5 Myamoto 6 Koji Nakata
7 Hidetoshi Nakata 8 Mitsuo Ogasawara 9 Takahara
10 Nakamura 11 Seiichiro Maki 12 Doi
13 Yanagisawa 14 Alex Santos 15 Fukunishi
16 Oguro 17 Inamoto 18 Shinji Ono
19 Tsuboi 20 Tamada 21Akira Kaji
22 Nakazawa 23 Kawaguchi

Image

Дасгалжуулагч:
Image

53 настай Бразил эр. Тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдийн нэг боловч 3 удаа дэлхийн аваргад оролцохдоо нэгч аваагүй билээ. 1983 оны шилдэг тоглогч. Японыг 2002 оноос дасгалжуулж байгаа. Тэрээр Бразилийн бас нэг алдарт тоглогч Эду-гийн авгайх нь эгчтэй суусан юм байна.

Гол тоглогчид:
Алекс, Наката, Огосовара, Оно, Накамура нар юм.

Тэдний давуу тал бол хагас хамгаалалт. Сул тал нь магадгүй довтолгоо байж болох юм. Зико Яанагисава, Такахара хоёрыг тоглуулдаг боловч клубдээ гараанд гардаггүй билээ.

Одоогийн байдлаар тэд 17д бичигдсэн байна. Өмнө хамгийн өндөртөө 9д, хамгийн доод нь 62д бичигдэж байсан.

Бразил:
Тэд өмнө 7 тоглохдоо нэгч хожоогүй ба 0-5-2 гэсэн харьцаатай байна. Өнгөрсөн жилийн Холбооны цом дээр Бразилтай 2-2-оор тэнцсэн нь нэлээд шуугиан тариад амжсан. Тэд ч сайхан тоглосон дэлхийн 5 удаагийн аврага багыг нэлээд сандаргаад авсан нь тэд хэр зэрэг хүчирхэг байгааг нь харуулж байна.

Хорват:
2 л удаа тоглосон ба 1-1-0 гэсэн харьцаатай.

Австрали:
Тэд хоорондоо 10 тоглосон ба 3-4-3 гэсэн харьцаатай. Хамгийн сүүлд 2001 онд Япончууд 3-0-оор хожиж байжээ.

Хорват:Image

Австор-Унгарын эзэнт гүрэн 1918 онд Югославь улс болсон ба 1991 онд Тэндээс салан тусшщгаарлан өнөөдрийн Хорват улс бий болсон. Тэд дэлхийн аваргад оролцох эрхээ авахдаа Швэдийн хоёр удаа хожин гарч ирсэн нь тэднийг хэр хүчиорхэг байгааг харуулж байна. Тэд мөн л 3 удаагаа манай гаргийн хамгийн том тэмцээнд ирж байна. 1998 онд гуравт орсон бол 2002 онд эхний шатнаас л хасагдсан билээ. 1998 онд Давор Сукэр Алтан шаахайн эзэн болж байсан.

Тоглогчид:

1 Stipe Pletikosa 2 Darijo Srna 3 Josip Simunic
4 Robert Kovac 5 Igor Tudor 6 Jurica Vranjes
7 Dario Simic 8 Marko Babic 9 Dado Prso
10 Nico Kovac 11 Mario Tokic 12 Joseph Didulica
13 Stjepan Tomas 14 Luka Modric 15 Ivan Leko
16 Jerko Leko 17 Ivan Klasnic 18 Ivica Olic
19 Niko Kranjcar 20 Anthony Seric 21 Bosko Balaban
22 Ivan Bosnjak 23 Tomislav Butina

Image

Түлхүүр тоглогчид:
Дада Пршо, Darjo Srna

Тэдний давуу тал дэлхий дээрх хамгийн шилдэг хамгаалалтийн нэг. Сул тал нь маш орон гаран тоглолттой нэгэн жигд биш.

Бразил:
Өмнө нь хэзээ ч учирч байгаагүй.

Австрали:
Хорватууд Австралийн лиг болон тоглогчдийг бэлдэж өгсөн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч тэд олон таарч тоглож байгаагүй. 4 удаа л тоглосон ба 1-1-2 гэсэн харьцаатай. Хамгийн сүүлд 1998 онд Хорватчууд 7-0 оор буулгаж авч байжээ.

Австрали:Image

Ногоон тэвийн Socceroos 32 жилийн дараа дахин оролцож байна. Хамгийн сонирхолтой нь 1974 онд мөн Германд зохиогдож байсан билээ. Энэ хугацаанд Өмнөд Америкийн багуудад үргэлж дарагдаж ирсэн ч энэ удаа Дэлхийн 2 удаагийн аврага Уругвайг нутагтаа буулган авч оролцор эрхээ авсан.

Тоглогчид:
1Mark Schwarzer
2 Lucas Neill
3 Craig Moore
4 Tim Cahill
5 Jason Culina
6 Tony Popovic
7 Brett Emerton
8 Josip Skoko
9 Mark Viduka
10 Harry Kewell
11Stan Lazaridis
12 Ante Covic
13 Vince Grella
14 Scott Chipperfield
15 John Aloisi
16 Michael Beauchamp
17 Archie Thompson
18 Zeljko Kalac
19 Joshua Kennedy
20 Luke Wilkshire
21 Mile Sterjovski
22 Mark Milligan
23 Marco Bresciano
Image

Дасгалжуулагч:
Хүн бүхний таних Голланд эр 2002 онд Солонгосчуудыг авиачсан амжилтандаа Австраличуудыг хүргэхийг зориж байгаа нь мэдээж.

Түлхүүр тоглогчид:
Тим Кайлл, Марк Шварцер, Марк Видука, Харри Кевэлл.

Тэдний давуу тал Хагас хамгаалалт. Сул тал Хамгаалалт юмуу даа.

Сониноос Фифа-гийн хамгийн олон бөмбөгөөр хожсон рекорд нь Австраличуудых байдаг ба Америкийн Самаог 31-0 оор хожиж байсан байх юм. Мөн энэ жилийн шалгаруултанд хамгийн бага тоглолтийг буюу 8 тоглолт хийсэн байхад Тринидад Тобого 20 нь тоглолт хийснээрээ хагсийн их нь юм байна.
Last edited by Gankhuu on Tue May 30, 2006 3:38 pm, edited 2 times in total.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby o_baatar316 » Tue May 30, 2006 12:12 pm

Horvat,Brazil gesen-nd uguv.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 12:15 pm

Энэ нээрээ зовлонтой зоо байнаа, 2-оор ёстой хэн нь ч гарч мэдэх нь. Яг тэнцүүхэн 3 баг :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Bayara » Tue May 30, 2006 2:14 pm

Үнэхээр эвгүй хэсэг шүү. Бразил мултарч магадгүй гэсэн бодол дотроос хатгаад л байгаам даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Postby barca forever » Tue May 30, 2006 3:04 pm

brasil garaxgui ch gej baixgui l baix ldaa. gexdee neg sensaats tariad brasil 2oor garchixval ch.spain final d todorxoi.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 11:55 pm

Цаана чинь монгол бөхөөр барилдвал мөргөлдөх үед унахгүй бат суурьтай байдаг гээд нөхдүүд хичээллээд унаж :mrgreen:

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Japan fan

Postby aapyyl » Wed May 31, 2006 3:28 am

F group гэхээр Бразил яригдах нь аргагvй юм даа. Манай Япон юу болох болдоо. Бас зvгээргvй баг шуу. Яг одоо Германтай тоглох сунгаа нь эхлэж байна. энэ жилийн єнгє нь харагдах байх даа. Хорват их сул тоглож байна лээ. Ирантай хийсэн тоглолтоос нь тэгж дvгнэсэн.
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: Japan fan

Postby spain man » Wed May 31, 2006 3:38 am

aapyyl wrote:Хорват их сул тоглож байна лээ. Ирантай хийсэн тоглолтоос нь тэгж дvгнэсэн.

Тэд чин угаасаа тийм. сайн багтай сайн. Муутай нь муу тоглодог сайхан гарууд шдээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13580
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Wed May 31, 2006 5:55 am

Хэд хоногийн өмнө Австралийг Европын аваргыг хэрхэн хожихыг харж тоглолтыг нь биширч байлаа. Тэр оруулсан гоол нь зүгээр л их буугаар буудаж байгаа юм шиг. Эд ч хоёроор гарах нь дээ гэж байтал бодол маань өнөөдөр өөрчлөгдөж байх шиг. Япон Германаас илүүрхэж тоглолоо. Хамбургын Такахара даблдээд тэргүүлж явсан ч байдал хүндрэх тусам сайн тоглодог германчууд тэнцүүлчихлээ. Гэхдээ Германы хамгаалалт нөгөө л орон гаран хэвээр. Японд дахиад 2 3 боломж байсан. Намхан хэрнээ үсрэхээрээ илүү гараад байх юм.Аль алиных нь хурд аймаар байлаа. Герман овоо ноднингийн Тив хоорондын формдоо орж байгаа харагдана. Хорват хэдий Ирантай тэнцсэн ч тун эвгүй баг. Хоёроор аль нь гарахыг ёстой л бурхан мэдэж дээ. Би хувьдаа санал асуулгад гэхдээ ногоон тивийнхэнд өглөө. Гэхдээ Японоо дэмжинэээ :japan
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Germany - Japan

Postby aapyyl » Wed May 31, 2006 6:02 am

Germany
GK Jens Lehmann
DF Marcell Jansen
DF Christoph Metzelder
DF Bastian Schweinsteiger
DF Christoph Metzelder 57.00'
MF Bernd Schneider
MF Tim Borowski 64.00'
MF Torsten Frings
MF Michael Ballack (Captain)
FW Lukas Podolski 71.00'
FW Miroslav Klose

Japan
GK Yoshikatsu Kawaguchi
DF Tsuneyasu Miyamoto (Captain)
DF Keisuke Tsuboi
DF Yuji Nakazawa
DF Alex
DF Akira Kaji
MF Hidetoshi Nakata
MF Takashi Fukunishi
MF Shunsuke Nakamura
FW Atsushi Yanagisawa 75.00'
FW Naohiro Takahara 73.00'

Kaji эхний vед бэртэл авсны уламаас Yuichi Komano солилцоогоор орж ирэв.

шар хуудас M.Ballack, A.Yanagisawa, D.Odonkor, B.Schweinsteiger,

Солилцоо Jens Nowotny, David Odonkor, Oliver Neuville, Masashi Oguro, Keiji Tamada

GOAL 57.00' 65.00' Takahara, 76.00' Klose 80.00' B.Schweinsteiger


Унталгvй vзсэн гэхэд харамсахааргvй vнэхээр гоё тоглолт боллоо. Япончууд сайн тоглож байна. Хэсэгээсээ гарах магадлал єндєр гэж дахин нэг нотоллоо. 2 jersye урагдаж, нэг тамирчин бэртсэн ширvvн тэмцээ байлаа. Yнэхээр сайхан кайф авлаа. Одоо 10хон доо...
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Postby Nobun@g@ » Thu Jun 01, 2006 12:06 am

Такахара vнэхээр од болж байна. 2 гоол хийсний дараа. Гэхдээ яг 2 гоолд гол ачааг vvрсэн нь багийн лидэрvvд Накамура, Наката 2 байсан даа. Накамура эхний гоолыг эхлvvлсэн пассыг 3н хvний дундаас гоё гаргаж огсон. 2 дахи гоолд ч гэсэн Наката хамгаалагчидыг єєртєє татаж байгаад Накамурад бємбєг огсоноор л эхэлсэн дээ. Такахара яахав хийх ёстой юмаа сайн хийсэн. Харин Японы пасс бол унэн тасархай байна лээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Thu Jun 01, 2006 12:11 am

Энэ хэсгээс 2оор гарах нь Хорват байх гэж бодож байна. Гэхдээ Японоо дэмжинээ. Сайн тоглоод тэр єдєр одтой байвал Япон гараад л ирнэ дээ. Тэгээд ч сvvлйин тоглолт Бразилтай болохоор эхний 2 тоглолтоо сайн дуусгаж чадвал сvvлйин тоглолтонд Бразил бараг тэнцэх юумуу хожигдож ч магадгvй. Конфэдэрэшн кап шиг :japan :japan :japan
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby kayo » Thu Jun 01, 2006 9:54 am

Yapon aimar baina lee, yer ni ene heseg-iig 2dahi uhliin heseg gej helj bolohoor l yom, Horvat-uud ugiin ayultai togloltoi, australia ch Guus-eer udirduulsan yaj ch magadgui l yom.
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Mr S » Fri Jun 02, 2006 9:50 am

манай Барса-н Эдмилсон шигшээгээс гарлаа............ баруун өвдөгний мөгөөрсний гэмтэл нь ДАШТ-с түүнийг чөлөөлжээ...............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 10:26 am

Ээ баларсан юм, хөөрхий амьтанд ямар хэцүү байгаа болоо, ингэж байшд :sad::
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gankhuu » Fri Jun 02, 2006 10:44 am

Ene chin harin evgui yum bolloo doo. Sain DM yumsan Manaihand heregtei l hundee
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Цоомоо » Fri Jun 02, 2006 5:31 pm

Яа...Эдмилсон vнэхээр харамсалтай..Би тэр Адрианог л гэмтээчлээ гэж бодсын..**н** хог чинь мєрєн дээр нь гишгээд гарсын...Yнэхээр харамсалтай юм...Манай Барсагийн тоглогч шvv дээ...Уйлаад яриад байхыг нь сонссын..
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Breathe! » Fri Jun 02, 2006 6:02 pm

Япон алж өгнө дөө
хахаха

Бразил мултарвал би лав гайхахгүй...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 7:49 pm

Бразилын хэвлэлүүдээр Адрианог санаатай тэгсэн гээд шуугиж байна гэнэ. Хоорондоо түнжин муутай байдаг бололтой. Эдмилсон онгоцонд суухдаа хүчээр явлаа даа гээд уйлсан гэнэ. Харин Паррейра бүгдийг нь худлаа гээд эрс няцаасан байна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Breathe! » Fri Jun 02, 2006 9:17 pm

Бас Роналдо Роналдино 2 нь бие биесээ үзэхгүй гэж байгаа................
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby spain man » Fri Jun 02, 2006 9:30 pm

Breathe! wrote:Бас Роналдо Роналдино 2 нь бие биесээ үзэхгүй гэж байгаа................

Гайгүй байлгүй. Наад хоёр чин сайн найзууд ш дээ. Ронни бразилаас хэнийг хүндэлдэг вэ гэсэн чин Роналдо л гэдэг.
Харин Тэрри Рио хоёрыг асуудалтай байгаа гэсэн үнэн үү.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13580
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 10:41 pm

Бразилын тоглогчдыг Швейцарт байх бэлтгэлийн хугацаандаа зугаа цэнгэл их хийсэн хэмээн Швейцарын сэтгүүлүүд бичжээ. Зочид буудлын 2 хувцастай хүүхэн Роналдо болон бусад зарим тоглогчтой шөнийг өнгөрөөсөн гэнэ. Роналдо үүнд Би найз хүүхэнтэйгээ хамт байгаа шүү дээ гэсэн хариулт өгчээ. Роналдиньогийн 15 сартай хүүгийн зураг сонинд тавигдсанд мань эр тун бухимдаж байгаа гэнэ. Бусад од тоглогчдын хувийн атьдрал өнгийсөн олон зураг энд тэндгүй хэвлэгджээ. Паррейра харин Тоглогчид нэг өдөр завтай байгаа, тэрүүгээр тэд юу хийхээ өөрсдөө мэдэг хэмээн тоглогчдоо өмөөрчээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 10:44 pm

Бонн хотын дарга Японы фэнүүдийг Райн мөрөн лүү гүүрнээс үсэрч болохгүй, үхнэ шүү гэж анхааруулжээ. Хөх самурай нарын фэнүүд ямар нэгэн амжилт олохоороо гүүрнэс ус руу үсэрдэг уламжлалт этгээд зуршилтай билээ. 2002 онд Японы ялалтын дараа бүр хэдэн зуун хүн өмссөн хувцастайгаа гол руу үсэрч байсан юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Breathe! » Fri Jun 02, 2006 10:59 pm

spain man wrote:
Breathe! wrote:Бас Роналдо Роналдино 2 нь бие биесээ үзэхгүй гэж байгаа................

Гайгүй байлгүй. Наад хоёр чин сайн найзууд ш дээ. Ронни бразилаас хэнийг хүндэлдэг вэ гэсэн чин Роналдо л гэдэг.
Харин Тэрри Рио хоёрыг асуудалтай байгаа гэсэн үнэн үү.


Роналдо:

-Кака, Рональдиньо нарын хэнд нь илvv найдлага тавьж байна вэ? -Кака их зєв бодолтой залуу. Харин Роналдиньо бол єєр шvv дээ.

-Яагаад?
-Дэлхийн шилдэг хєлбємбєгч хэн нэгэнд тусалж од болгоно гэдэг худлаа. Дэлхийн аваргад бид шал єєр Роналдиньог харах болно. Vнэн шvv.

-Та хоёрын дунд vл ойлголцол vvссэн юм уу? -Хэрвээ намайг хvндэлбэл би тvvнийг оролдохгvй.

Olloo.mn

Ийм нэг саяхны ярилцлага байх юм.....
Тэгээд л ингэж бодсон юм...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 11:04 pm

оллоо энд тэнд гарсан нэг худал цуу яриаг орчуулаа биз. Би лав зурагтаар тэднийг нэгэнтэйгээ тун эелдэг инээмсэглэн ярилцаж байхыг харсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest