World Cup - Germany 2006: Group B, ENG-PAR-SWE-TRI

Аль хоёр нь гарах вэ?

Англи, Парагвай
4
9%
Швед, Парагвай
2
4%
Тринидад ба Тобаго, Англи
1
2%
Парагвай, Тринидад ба Тобаго
1
2%
Англи, Швед
38
83%
Швед, Тринидад ба Тобаго
0
No votes
 
Total votes : 46

Postby A.I.T » Wed Jun 21, 2006 4:52 am

Сүүлд Сол Кэмпбэлл муухай алдаа гаргаллаа даа....ууг нь Жерард гоё мөргөсөн.....за тэгээд яая гэх вэ.......муу хаалгагчтай болхоор хэхэ.......
Ямарч байсан хэсэгээ тэргүүллээ......Шведийн 2 гоол манайханы алдаанаас болж орсон л доо угг нь........сайхан тоглолт болллоо.....
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Argamag » Wed Jun 21, 2006 4:54 am

Keke, breathe harin kulbumbug uzej baij huuli yaridag dunku gar yum bish uu? :RD
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby Argamag » Wed Jun 21, 2006 4:56 am

Odoo tegvel Sweden muu chanargui Germanii bagiig archih heregtei :mrgreen:
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby Breathe! » Wed Jun 21, 2006 4:57 am

Argamag wrote:Keke, breathe harin kulbumbug uzej baij huuli yaridag dunku gar yum bish uu? :RD

;-)
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby oswin » Wed Jun 21, 2006 5:00 am

Англи-Швeд 2:2.
Ая ая яи ямар гоёо тоглолт вэ. Тэгэхдээ Англи цагийн хоёр дахи хэсэгт маш сул тоглосон. Ядарсан байдалтай харагдсан даа.
Швeдввд л нь сайн тоглосон. Гэхдээ яхав. Тэнцлээ.

Одоо Германууд Швeдvvдтэй vзэлцэнэ дээ. Сайхан тоглолт болох байх.

:germany
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby A.I.T » Wed Jun 21, 2006 5:02 am

Argamag wrote:Keke, breathe harin kulbumbug uzej baij huuli yaridag dunku gar yum bish uu? :RD
38 жил нэг хууль үйлчилж бна.....таардаггүй баг гэдэг таардаггүй л юм бна.....Манайханы хувьд 2 гоол алдахдаа сүүлийнх нь 100% хамгаалалтын алдаа байсан.....Сол Кэмпбэллийг хэрэггүй гаргах шиг боллоо......
Свен харамсахгү манайхан нээх харамсахгүй л байх шиг бна.......Нэгээр гарах нь тодорхой болчихсон болхоор ч тэр үү.......Өнөөдөр амиа Лампардын төрсөн өдөр болхоор тоглолтын эхнээс гарлаа гэвч хүчтэй цохихоос өөр юм байхгүй юм....тэгээд цохьсон нь гоол орохгүй....
Майкл Овений хувьд дараагын тоглолтонд оролцоосой гээд залбирч сууна :)
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Бамбууш » Wed Jun 21, 2006 5:03 am

Za yostoi sweden iig bassanaas bolloo uug ni Gerrard ter haalganii baruun bulangaas irsen bQmbQgiig saihan zailuulsan yumsan etsesee hurtel temtsej chadsangui dee.
Sweden uneheer sain yum baina
englandiin haalgach delkhiid jijigdej baina gej deer ter helsen nQhriin ug uneheer zQv bolj taarlaa.........
Hojson bol uug ni ner tQriin hereg bailaa
Breathe yagaad dund huruugaa gargachihaa ve? hahaha
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby oswin » Wed Jun 21, 2006 5:06 am

Argamag wrote:Odoo tegvel Sweden muu chanargui Germanii bagiig archih heregtei :mrgreen:


Герман байнга азтай байдаг нь vнэн. Гэхдээ азтай багт атаархаад яхав дээ. Хєл бємбєгт аз хэрэгтэй байдаг юм за.
Чи єєрийнхєє арыг арч л даа.
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Postby A.I.T » Wed Jun 21, 2006 5:09 am

манайхан одоо Еквадортой тоглоход Жерард гараанд гарах байхаа........
Жоё Коул үнхээр өнгөтэй харагдаж байналээ шүү.....нэг гоол хийж нэг гоолын пассыг өгнө гэдэг хэн хүний хийгээд байх зүйл бишээ.....би коулыг муу гэж боддог байсан өнөөдөрөөс бодол жаахан өөрчлөгдөх нь.......
уг нь Овеныг гоол хийнэ гэдэгт итгэжж байсан ч.......... :sad:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Argamag » Wed Jun 21, 2006 5:09 am

Bi ch ug n England, Holland hoyoryn negiig turuulchiheesei gej suuna l daa. Gehdee GER vs ENG zaaval togluulmaar sanagdaad. Daanch butsengui. GER odoo archuulah baih oo, aliin bolgon zuulun bagiig hojij gar hangalga hiih gesiin :RD


breathe: ;-) :RD
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby Argamag » Wed Jun 21, 2006 5:11 am

oswin wrote:
Argamag wrote:Odoo tegvel Sweden muu chanargui Germanii bagiig archih heregtei :mrgreen:


Герман байнга азтай байдаг нь vнэн. Гэхдээ азтай багт атаархаад яхав дээ. Хєл бємбєгт аз хэрэгтэй байдаг юм за.
Чи єєрийнхєє арыг арч л даа.


Chi yamar jaatai koolkon huuhed ve? Uhsend n ataarhdagiin? Chi uuriinhuu aryg archihgui yu, baltaash chin :RD
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby A.I.T » Wed Jun 21, 2006 5:13 am

Та нар тэр хэрэлдэх сэдэвтээ хэрэлдэнэ биз.....заавал энд намайг дуурайж яах гэсэн юм :mrgreen:
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Argamag » Wed Jun 21, 2006 5:13 am

A.I.T wrote:манайхан одоо Еквадортой тоглоход Жерард гараанд гарах байхаа........

Chi bur "manaihan" eneter bolchihson egeetei l neg angli hun shig shaaj garch baina aa, Keke. koolkon yum :mrgreen:
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby Бамбууш » Wed Jun 21, 2006 5:16 am

whahahhaha
za odoo ene argamag arai heternee tend ch hund dund huruu uzuuleed,end ch neg huniig baltaashaar ni duudaad muahahahha
sedevee heveer ni urgeljluuleldee
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Argamag » Wed Jun 21, 2006 5:23 am

Bi ug n ali neg bagiig l muulj baigaa sh dee, getel humuus nad ruu dairaad baihiin :mrgreen:

Bi medeej hariug n ugulgui yaahav! :D
Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby Бамбууш » Wed Jun 21, 2006 5:30 am

neeree lampard iin tQRsQn QdQr gesen hed hurj baigaa yum bol? Mani er neg goal hiichihgeed l nileen amiataj guigeed baigaa yum uug ni minii bodloor daruuhan eldev aashgui sain toglogch l yum shig.Yahav delkhiin devjeen deer QQriigQQ haruulchihay gej hun bolgon l boddog biz dee!
owen ii berteliin talaar yamar negen medeelel baival taviach?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby ulka » Wed Jun 21, 2006 5:30 am

Хачин мөртлөө сайхан тоглолт болдог байш дээ.

Хууль гэж өөр утгаар хэлээ байлгүй дээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Англи Шведийг хожиж чаддаггүйг хэлээ биз. Түүх давтагдаж энэ 2 бас л тэнцээгээр өнөрлөлөө. 2002 оны аваргаар бас л 1:1 ээр өндөрлөж байсныг санаж бна.

Эхний хагаст ааглаж байсан Англичууд 2р үе эхлэнгүүт харин бүр харах юмгүй болдог байшд. Нөгөө гоолдсон Көүл, Рүүни, Бекхэм,Лэмпард, энэ тэр сураггүй шүү. Рүүнийг сэлгээнд суулгахад маш уурлаж байсан. Тайлбарлагчийн хэлж байгаагаар бол тэр өнөөдөр үзүүлсэн тоглолтондоо ингэж бухимдах хэрэггүй л юм даа. Тэр харин ч сайн тоглосон. Сүүлийн хэдэн сар бэртлээсээ болоод ямар ч бэлтгэл хийгээгүй гэхэд гэж байсан.

Шведийн тэр эхний гоол оруулдаг булангын цохилт л Англичуудыг нэг нармайдаж өглөө дөө. Хуучин Бундеслигийн тоглогч Албек харин дагуулаад гоё мөргөсөн дөө.Тэрнээс хойш Шведүүдийг жоохон аз түшсэн бол хэдэн ч гоол орохоор байлаа. 2 бөмбөг хөндлөвчнөөс ойж, нэгийг нь хаалгач азаар,бас нэгийг шинээр гарч ирсэн Жирард эцсийн мөчид хаах шив дээ. Шведүүд стандартаа ингэж хийгээд байвал манай германчууд сандралдаж магадгүй л юм байна.
Жирардыг гоол хиймэгц харин за англичууд хожиж нэг санаагаа амрааж дээ гэж бодтол Шведийн Ларссон харин тоглолт дуусч байхад хөнгөхөн аваад хаячихдаг байгаа. Эндээс харж байхад Английн хаалгач жаахан муу байна уу даа гэж бодогдлоо.

Английн дасгалжуулагч Свэн:
- Бид дараагын тоглолтууддаа илүү сайн тоглох ёстой. Гэхдээ Бид хэсгээсээ гарсандаа маш баяртай байгаа шүү. 16д Германтай таарсан бол хэцүү л байлаа. Овены бэртэлийн хувьд тэр дэлхийн аваргаар ахиад гарч чадахгүй байж магадгүй боловч гэмтэл нь тийм ч хүнд биш байгаасай гэж найдаж байна. Би Рууниг хэтэрхий удаан талбайд байлгахаасаа өмнө солисон. Тэр харин өөртөө их ууртай байсан. Ер нь бол бид хамгаалтаа л маш сайжруулах хэрэгтэй байна даа. Эквадорын хувь Германтай тоглосоноосоо илүү тоглох байх. Тэр тоглолтонд хэдэн довтлогч нь тоглоогүй болохоор.

Шведийн дасгалжуулагч Лагербэк:
- Германтай хийх тоглолтын талаар бодож амжаагүй л байна. Одоо бол өнөө оройг л мэдэрч байна. Англичууд эхний үед маш хүчтэй байлаа. Бид энд нэгийн эсрэг нэг гэсэн хувилбараар тоглоод бүтсэнгүй. Харин 2 үед бид үүнийгээ сайхан хийсэн шүү. Бид өнөөдрийн хувьд 3 оноо авахаар тоглож илүү байгаа гэдгээ харуулж чадсан. Дараагийн тоглолт хэцүү болох ч гэлээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох болохоор найдлага байгаа шүү.

За ингээд шөвгийн 16ын эхний учраанууд тодорч эхэллээ дээ.
Last edited by ulka on Wed Jun 21, 2006 5:50 am, edited 1 time in total.
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Nomer 10 » Wed Jun 21, 2006 5:45 am

Ёстой юу ч ярихав. Үнэхээр тансаг тоглолт, Шведийг эхний тоглолтоос л бишрээд эхэлсэн, өнөөдөр бүр бүх юмаараа шүтлээ. Гарны чичрээ зүрхний салгалаа 2 одоо хүртэл зогсдоггүй ээ. Нэг кофе буцалгаж уучихаад үргэлжлүүлье, ёоох чи минь.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ulka » Wed Jun 21, 2006 5:51 am

Nomer 10 wrote:Ёстой юу ч ярихав. Үнэхээр тансаг тоглолт, Шведийг эхний тоглолтоос л бишрээд эхэлсэн, өнөөдөр бүр бүх юмаараа шүтлээ. Гарны чичрээ зүрхний салгалаа 2 одоо хүртэл зогсдоггүй ээ. Нэг кофе буцалгаж уучихаад үргэлжлүүлье, ёоох чи минь.

Кофе уувал ч улам л салгална даа. :-o :beer
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Argamag » Wed Jun 21, 2006 5:54 am

Argamag
 
Posts: 33
Joined: Wed Jun 21, 2006 1:19 am

Postby A.I.T » Wed Jun 21, 2006 5:59 am

Швед Германы тоглолт онц сонирхолтой болно оо......2ууллаа л гоол алдсан ч шантралгүй зүтгэдэг баг......Германы хувьд Еквадорыг 3:0оор хожсон шигээ дээрэлхэж чадахгүй байх.....Швед Еквадорыг бодвол туршлага ч сайн байхаа......гэхдээ Шведүүд хэсэгтээ сайн байдаг мөртлөө Под тун муу оролцдог зуршилтай......Германы хувьд нилээн хатуухан өрсөлдөгчтай таарлаа.......
Замаасаа эрт буцаж магадгүй Германчууд......энэ хоёрын тоглолтонд шар толгойтнуудыг дэмжинэ дэ......герман эрт мултарвал үстэйгээ үлдэх учир.......... :mrgreen:
Швед GO GO :sweden :sweden :sweden
Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby Nomer 10 » Wed Jun 21, 2006 7:57 am

Image 2-2 Image

Өмнө нь Герман хожоод хэсгээ тэргүүлсэн болохоор аль аль нь хэсгээсээ нэгээр гарахыг хүсч байсан нь мэдээж. Тэр ч ёсоор эхнээсээ л алалцлаа. Рүүний гараанд гарсанд Английн фэнүүд их баяртай байлаа. 2 хамгаалагчийн дунд бөмбөгийг өөр дээрээ яаж авч байгаа нь зөвхөн чадалтай цөөхөн хүний л хийх ажил. Бас ганцаараа нэг ороод бужигнуулаад л, фэнүүд нь Рүүний Рүүний гэж орилолдоод л. Англиас яг ийм тоглолтыг хүсч байлаа. Оуэн харин эрт гэмтээд гардаг нь муу юм боллоо, гайгүй л байгаасай. Гэхдээ Английн эхний гоол орох хүртэл эхний 40 минутад Швед ялимгүй давуу тоглосон. Лампардын 2 цохилт, Бекийн фрий кик гээд аюултай байсан ч ерөнхий тоглолтын хувьд эсрэг баг нь илүү цэгцтэй байж осолтой дайралтуудыг хийсээр байсан. Харин эхний гоолын дараа тэр зориг нь бага зэрэг мохоодохсон. Ж.Коулыг тэгж цохино гэж хэн ч санаагүй байх, хаалгач ч өөрөө мэдээгүй. Ёстой гайхамшигтай гоол.

2-р үед харин Швед ёстой балбалаа даа. Нэг их удалгүй Маркус Олбэк булангийн цохилтыг мөргөөд ФИФА-ын түүхэн дэх 2000 дэх гоолын эзэн боллоо. Ярих юмгүй сайхан гоол. А.Коул уг нь үсэрсэн ч аргагүй намдсан. Дараа нь Швед 2 удаа хөндлөвч оноод бас нэг гоолыг нь Рүүнийгийн оронд орсон Жеррард шугаман дээрээс хамгаалж багаа аварсан. Рүүний суучихаад өөртөө уурлаад багийнхантайгаа дуугарах ч гүй 2 гутлаа тайлж чулуудаал. Энэ дэлхийн аваргаар олон дасгалжуулагч зөв хүмүүсийг багтаа авч, зөв сэлгээ хийж байгаагаараа өөрсдийг нь шүүмжлэгчдэд хэн болохоо харуулж байна даа. Ёстой л нөгөө олон жил хөзөр буландлаа одоо ямар мод гаргахаа би мэднэ гэдэг шиг Жеррардыг онож гаргасан даа. Угаасаа зогсолтгүй давшиж байгаа багийн эсрэг контр хийж комибнацаар гоолдох боломж үгүйг мэдэж Жеррардын холын буудалтад найдаж оруулсан байж болох л юм. Мань хүн ч гэсэн харин сайхан мөргөөд багтаа онцгой чухал гоолыг авчирлаа. Бас л харууштай гоол. Гэсэн ч Швед гандан буурдаггүй баг гэдгээ харуулж дор нь тэнцүүлсэн. Энэ гоолоор орилох үзэгчдийн байдал солигдсон, Английн фэнүүд нам байж байснаа гоолныхоо дараа хэсэг шуугилдацгаасан ч эргээд таг. Ларссон ч аргагүй л аймаар их туршлагаа харуулж супер гоол фэнүүддээ бэлэглэсэн дээ. А.Коул яг нөгөө шугам дээрээ дахиад хааж чадсангүй. Гэхдээ энэ 2-т аль алинд нь түүний буруу байгаагүй. Англичууд тайван байдлаас гаргасан бөмбөг дээр 2 алдлаа. Харин аюумшгийн хурдтай ширүүн довтолгоон дээр сайн хамгаалагчтайн хүчээр бараг гоол алдсангүй. Бараг гэсний учир нь тэр 2 хөндлөвчийг бодож хэлэв.

Ингээд энэ хэсгийн 2 баг цааш явах боллоо доо. Швед шиг ийм өндөр техниктэй тоглогчидтой, галзуу хурдан довтолгоотой тэгсэн хэрнээ хамгаалалтад дороо шилжиж чаддаг багийг шүтэхээс яахав. Бүтэн 90 минут ийм өндөр темпээр тоглодог баг энэ 32 багаас чаддаг нь гарын 5 хуруунд ч хүрэхгүй. Одоо Германы хувьд нэг л найдах юм нь цөнгөө түрж буй хаврын гол мэт агуу их дэмжлэг нь л байна. Зөвхөн үүнийхээ хүчээр л тэд хаана ч хүрч чадна. Гэхдээ л өнөөдөр 8-хан мянган хүнтэй байж хэд дахин олон Английн фэнүүдийн эсрэг гайхамшигтай тоглолт харуулсан гэхээр шаруудад хүний өөрийн дэвжээ ялгаагүй мэт. Яг ийм өндөр хурдтай багт Германы хамгаалалт самгарддаг. Тогтож тоглодог Английг бол тэд хожих байсан болов уу, хэдэн буунуудыг нь хаагаад байхад болох л байсан. Энэ тоглолтыг болоосой гэж их хүссэн ч болсонгүй ээ. Швед Герман 2 одоо магадгүй энэ дэлхийн аваргын хамгийн шилдэг тоглолтыг гаргана. Аль аль нь 90 минут нэг хурдаар тоглож чадна, хэн хэн нь зөвхөн урагш давшина. Хамгаалалтын хувьд Швед илүү ч Герман сүүлийн тоглолтуудад илт сайжирч өөртөө асар итгэлтэй болцгоосон. Гэхдээ одоо ийм довтолгооны эсрэг хэрхэхийг харья.

Англи Эквадорыг хэдий өнөөдөр амраасан гол тоглогчдоо оруулах ч яаж ийгээд хожиж дөнгөнө. Эквадор том багийн эсрэг сандраад унадаг юм билээ, нөгөө сайхан тоглолт нь бүр байхгүй болсон байсан. Гэхдээ энэ удаад тийм амар хоол болохгүй ээ. Англи эхний үед хэсэг сайхан тоглосон ч ерөнхийдөө өнөөдөр бол азаар тэнцсэн гэж болно. 66 оны финалд Германыг хожсон нь ар араасаа тэдэнд хожигдох замыг дагуулсан бол 1968 оны 5 сарын 7-нд Шведийг хожсон хожил нь мөн л энэ багийг хожиж чадахгүй цувралыг дагуулжээ.

Шведийг эцэст нь дахиад шагший. Хэдэн жилийн өмнө Бундеслигийн 2-р лигид тууж явсан нөхөр шигшээгийн хувцсаа өмсөж дэлхийн аваргын цолоо зүүсэн чинь дагаад бяр нь нэмэгдсэн бололтой, классуудаас дутахгүй хамгаалж байна лээ шүү. Өнөөдрийн тоглолт өмнөх тоглолтуудаа дарсан хамгийн супер тоглолт боллоо. Яаая даа гэсэн 4 супер гоолтой, цаг хагас асар өндөр темпээр явагдсан бас онцгой их тэмцэлтэй дээрээс нь тун цэвэрхэн болсон ийм тоглолт маш ховор. 75 дэх минутад Харгрийвз шар авсан нь алдаа биш байсан боловч өмнө нь 3 сануулга авсан болохоор яалт ч гүй шар авсан. Ийм тансаг тоглолтыг үзээгүй хүн өөртөө бурууг өгөх хэрэгтэй, дахин давтагдахгүй шүтмээр тоглолт байлаа. Агуу хөлбөмбөг өө, чи бүхний дээд жаргалын оргил буюу.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Wed Jun 21, 2006 8:11 am

яааая нулимс унатал бичжээ...........
үзээгүйдээ үсээ зулгааж сууна................ зуслан энэ тэр гэж бодоод сэтгэл хямрав...................
гэхдээ Дартс-н сайхан тоймыг уншсан чинь нүдний өмнө босч ирэх шиг..................
Дартс чи шүү................... :mrgreen:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby SAVAGE » Wed Jun 21, 2006 8:17 am

Yнэхээр сайхан бичжээ. Би ч гэсэн vзээгvйдээ харамсахааргvй сайхан тойм уншлаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Mr S » Wed Jun 21, 2006 8:31 am

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests