World Cup - Germany 2006: Group A, GER-CRC-ECU-POL

Аль нь хэсгээсээ гарах вэ???

Герман, Польш
15
45%
Герман, Коста Рика
4
12%
Герман, Эквадор
13
39%
Польш, Эквадор
0
No votes
Коста Рика, Эквадор
1
3%
Польш, Коста Рика
0
No votes
 
Total votes : 33

World Cup - Germany 2006: Group A, GER-CRC-ECU-POL

Postby Gooner » Fri Jun 02, 2006 1:06 pm

Image


ДАШТ 2006-д оролцох нутгийн эзэн багийн бүрэлдэхүүн

Хаалгач :
#1 Еэнс Лэманн /Арсенал, Англи/
#12 Оливер Канн /Бавари, Герман/
#23 Тимо Хилдэбранд /Штуттгарт, Герман/


Хамгаалагчид :
#3 Арнэ Фрийдрих /Герта, Герман/
#4 Роберт Хут /Чэлси, Англи/
#2 Марселл Яансен /М.Гладбах, Герман/
#16 Филипп Лаам /Бавари, Герман/
#17 Пьер Мертазакер /Ганновер, Герман/
#21 Кристоф Мэтзэлдэр /Б.Дортмунд, Герман/
#6 Еэнс Новотни /Байэр, Герман/

Хагас хамгаалагчид :
#13 Михаел Баллак (С) /Чэлси, Англи/
#18 Тим Боровски /Вэрдэр, Герман/
#8 Торстен Фрингс /Вэрдэр, Герман/
#15 Томас Хитцлшпэргэр /Штуттгарт, Герман/
#5 Сэбастиан Келл /Б.Дортмунд, Герман/
#22 Дэвид Одонкор /Б.Дортмунд, Герман/
#19 Бэрн Шнайдэр /Байэр, Герман/
#7 Бастиан Швайнштайгэр /Бавари, Герман/

Довтлогчид :
#14 Жэралд Асамоа /Шальке, Герман/
#9 Майк Ханкэ /Вольфсбург, Герман/
#11 Мирослав Клозе /Вэрдэр, Герман/
#10 Оливэр Нойвилл /М.Гладбах, Герман/
#20 Лукас Подолски /Кёлн, Герман/

Image

Германы хөлбөмбөгийн холбоо 1900 оны 1-р сарын 28-нд Лaйпциг хотноо байгуулагдсан хэдий ч Германы хөлбөмбөгийн шигшээ багын түүх нь 1908 оноос бичигдсэн гэж хэлж болно. Германы хөлбөмбөгийн шигшээ баг хамгийн анх 1908 оны 4-р сарын 5-нд Швейцарын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан “ОУ-н нөхөрсөг тоглолт” нэрийн дор анхныхаа тоглолтыг хийсэн ч Швейцарын шигшээ багт 5-3н харьцаатайгаар хожигдосон боловч хамгийн сонирхолтой нь шигшээ баг дасгалжуулагчгүйгээр тоглосон явдал байсан юм.
Харин өдгөө нэгэн зууны дараахь өндөрлөгөөс харахад анхныхаа тоглолтонд дасгалжуулагчгүй орж тоглон Швейцарт 5-3-аар хожигдож байсан баг дэлхийн шилдэг хэмээн 3-нтаа цоллуулан Алтан Дагиныг үүрд хадгалан үлдсэн шилдэг багуудын нэг болон 100-н жилийн хугацаанд өсч торнижээ.
Мөн дэд аварга хэмээх цолыг 4-н удаа, 2 ч удаа 3-р байрыг эзлэж байсан гэж бодохлоор яах аргагүй хөлбөмбөгийн их гүрэн гэж хэлж болно. Хэдийгээр хүйтэн дайны дараагаас Баруун Герман болон Зүүн Герман хэмээн 2 улс болон хуваагдсанаар тус улсын хөлбөмбөгийн холбоо ч 2 хуваагдсан нь нэгэн том хар толбо болон үлджээ. Хэрвээ 2 улс салж бутраагүй нэг шигшээтэй байсан бол хэдэнтээ алтан дагиныг өргөн зогсох байсан бол хэмээх харуусал өөрийн эрхгүй төрөх...
1952 онд Зүүн Германы хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан бөгөөд 1974 оны ДАШТ-т нэг хэсэгт орон тоглож Зүүн Германы баг 1-0-оор “өрсөлдөгчөө” хожин хэсгийн тоглолтоос 2 Германы баг хоёул цааш гаран тоглож Зүүн Германы баг 1/16 шигшээд бүдэрсэн бол Франц Бэкэнбауэраар ахлуулсан Баруун Германы баг Алтан дагиныг 2 дохоо хүртсэнийг мэдэж буй бизээ. Гэхдээ Зүүн Германы шигшээ баг овойж оцойсон амжилт амжилт үзүүлж байгаагүй ч 1976 оны Олимпын наадмын алт, 1980 оны Олимпын наадмын хүрэл медал хүртэж байсан юм. Ульф Кирстен, Матиас Заммер, Томас Долл зэрэг шилдэг хөлбөмбөгчид Зүүн Германы шигшээ багаас нэрлэж болно.


Германы шигшээ багын хувьд 2006 онд болж буй ДАШТ тэмцээн нь оролцогч орны хувиас гадна тус тэмцээнийг ЗБ-гч улс гэдэг утгаараа энэ тэмцээнд нэлээд ач холбогдол өгч буй. Тиймдээ ч Германы шигшээ баг нутаг дээрээ болж буй тэмцээнд түрүүлэх зорилго тавин шигшээ багаа бүрэн бүрэнлдэхүүнээр шинэчилсэн гэж хэлж болох. 2004 оны Европын аваргад амжилтгүй оролцсоны дараа шигшээ багын дасгалжуулагч Руди Фёллер саналаараа ажлаа өгсөн нь түүнийг орлох дасгалжуулагч хайх ажилд Германчуудыг хөдөлгөөнд оруулан нэлээн олон хүний нэр дэвшиж байсан ч шигшээ багын амьд домгуудын нэг болох Юрген Клинсманн болон түүний багийг итгэл хүлээлгэн сонгосон явдал юм.

Image

Юргэн Клинсманн өөрийн багийг туслах дасгалжуулагч Жойким Лоа, багийн менежерээр Оливер Биерхофф, хаалгачын дасгалжуулагчаар Андреас Кёопке нараар бүрдүүлжээ. Мөн багийн ахлагчийн туузыг 36 настай хаалгач Оливер Каннаас багын шилдэг тоглогч Михаел Баллакт Германчуудыг 4 дөхөө Алтан дагиныг өргөх тэр их итгэл найвартай хамт зүүлгэжээ.
Өдгөөгийн Германы шигшээ баг 1970, 1980, 1990-ээд оных шиг шилдэг тоглогч, шилдэг бүрэлдэхүүнийг гүйцэхгүй ч Клинсманны өөрийн шинэ тактик, шинэ арга барилаар өмнөх бараг л 100 жил тоглосон хамгаалж тоглодог арга барилыг тэс цохин хурдтай, техниктэй тоглогчдоор багаа бүрдүүлэн довтлох тактикаар тоглож буй нь олон хүнийг гайхшуулсан хэдий ч тэдний итгэлийг алдалгүй сайн тоглож буй. Гэвч шинэ дасгалжуулагч, шинэ тактик, шинэ залуу тоглогчидтой боллоо гээд шигшээ багт шууд амжилт ирээгүй. Тэд Германчуудынхаа сэтгэлд хүртэл тоглож чадахгүй л байлаа.100 давхар барилга нэг л өдөр сүндэрлэдэггүйтэй адил тэдэнд бага зэргийн хугацаа шаардлагатай байсан юм.

Image

Одоогоор Клинсманны багийн довтолгоонд 2002 оны алтан толгойт Мирослав Клозе, мөн түүнтэй хамт хөл нийлэх залуухан ирч хүчтэй Лукас Подолски, нөр их туршлага бүхий Нойвилл. Нойвиллыг Клинсманн зүгээр ч нэг сонгочихоогүй түүнд багийн 10 номерийг өгсөн нь түүнд ихээхэн итгэл хүлээлгэж буйг харуулна. Мань хүн ч хамгийн сүүлд Люксембургтэй хийсэн тоглолтонд нэмэлт цагт 2 гоол хийж өөрийгөө хариуаагүй гэдгийг нотолсон. Багийн хагас хамгаалалтанд багын гол хөдөлгүүр М.Баллак, залуухан ид гялалзаж яваа Боровски, Швайнштайгэр мөн Клинсманны сюрприз болох Дэвид Одонкор нарын араас Шнайдэр, Фрингс нарын хашир туршлагатнууд хагас хамгаалалтыг бүрдүүлж байна. Харин хамгаалалтанд хөгшин Новотни, мөн Гертагийн багын ахлагч Фрийдрих, Дортмундын Мэтцэлдэр нараас бусад нь бараг л анх удаа ДАШТ-н утаа үнэрлэж буй шижигнэсэн залуус. Марселл Яансен, Роберт Хут, Мертазакер, Лаам гээд л.

Image

Хэрвээ шигшээ багаас хаалгач зээлдэж ДАШТ-д орж болдог бол Германы хаалгачид асар их эрэлт хэрэгцээтэй бараа болох нь дамжиггүй. Баваригийн хана Оливэр Канн, Их буучдын Иэнс Лэманн, залуухан даруухан Хилдэбранд гээд л. Хэнд нь ч итгэл хүлээлгэж болохоор. Клинсманн Канн, Лэманн 2-н хэнийг нь гараанд гаргах талаар ард нийтийн санал асуулга явуулах нь холгүй юм болж байж Их буучдыг олон сайхан ялалтанд хүргэсэн Лэманныг сонгосон. Канн ч түүнтэй барьцалгүй харин ч түүнийг тусалж дэмжинэ гэдгээ саяхан мэдэгдсэн.

Германы хувьд хэсэгтээ Польш ,Эквадор, Коста Рикатай нэг хэсэгт орсон бөгөөд Польштой нийт 14 удаа тоглолт хийж 10 ялж 4 тэнцэж байсан. Мөн Эквадор болон Коста Рикатай өмнө нь тоглож байгаагүй.
Германы шигшээ багын хамгийн гол давуу тал бол гар нийлсэн залуучууд+багын уур амьсгал хэмээн Клинси хэлж байсан. Мөн Баллак, Канн 2-оос өөр гялалзах од байхгүй нь бас л тэдний давуу тал. Тэд шилдэг одууд шиг амбицлахгүй, өөрийгөө шилдэг гэдгийг нотлох албагүй. Тэд зүгээр л Клинисигийн удирдлаган доор өөрсдийн хийх ёстойг л хийнэ. Мөн тэд 12-уулаа талбайд байнга тоглоно. Өөрөөр хэлбэл тэд хөгжөөн дэмжигчидтэйгээ цуг ямар ч багийн ард гарч чадах залуус. Энэ л тэдний гол баялаг.

Харин сул тал гэвэл хэт их довтолж байгаад ардаа алддаг гэмтэй.

Заа тэгээд 7-р сарын 9-нд хэн манай багтай тоглохыг таагаарай нөхдөө...
:mrgreen: :RD :mrgreen: :RD
Last edited by Gooner on Fri Jun 02, 2006 1:20 pm, edited 1 time in total.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Jun 02, 2006 1:11 pm



Польшийн шигшээ баг


Хаалгачид :
#1 BORUC Artur - (Celtic, SCO)
#22 FABIANSKI Lukasz - (Legia Warsaw, POL)
#12 KUSZCZAK Tomasz - (Slask Wroclaw, POL)

Хамгаалагчид :

#2 JOP Mariusz - (FC Moscow, RUS)
#3 GANCARCZYK Seweryn - (Metalist Kharkiv, UKR)
#4 BASZCZYNSKI Marcin - (Wisla Krakow, POL)
#6 BAK Jacek - (Al Rayyan, QAT)
#14 ZEWLAKOW Michal - (Anderlecht, BEL)
#17 DUDKA Dariusz - (Wisla Krakow, POL)
#18 LEWANDOWSKI Mariusz - (Shakhtar Donetsk, UKR)

Хагас хамгаалагчид :


#5 KOSOWSKI Kamil - (Southampton, ENG)
#7 SOBOLEWSKI Radoslaw - (Wisla Krakow, POL)
#8 KRZYNOWEK Jacek - (Bayer Leverkusen, GER)
#10 SZYMKOWIAK Miroslav - (Trabzonspor, TUR)
#15 SMOLAREK Ebi - (Borussia Dortmund, GER)
#16 RADOMSKI Arkadiusz - (Austria Vienna, AUT)
#19 GORAWSKI Damian - (FC Moscow, RUS)
#20 GIZA Piotr - (Cracovia, POL)
#13 MILA Sebastian - (Austria Vienna, AUT)

Довтчлогчид :

#9 ZURAWSKI Maciej - (Celtic, SCO)
#11 RASIAK Grzegorz - (Southampton, ENG)
#21 JELEN Ireneusz - (Wisla Plock, POL)
#23 BROZEK Pawel - (Wisla Krakow, POL)


Image


1919 онд анх үндэс суурь нь тавигдсан Польшийн хөлбөмбөгийн холбоо эдүгээ 80 гаруй жилийн түүхэндээ европ, дэлхийн тавцанд муугуй амжилт үзүүлж байжээ. ДАШТ-д эдүгээ 6-н удаа оролцсоны дотор (1938, 1974, 1978, 1982, 1986, 2002) 2 ч удаа хүрэл медалийг зүүж байсан (1974, 1982) орон юм.

Хамгийн сүүлд 2002 онд Япон, Солонгос улсуудад зэрэг зохиогдсон ДАШТ-д тун муу оролцон хэсгээсээ ч шалгарч чадалгүй нутаг буцаж байсан залуус энэ удаа тун чамбай бүрэлдэхүүнээр оролцох гэж байна. Энэ удаа багын дасгалжуулагчаар 2002 оноос ажиллаж буй /1982 онд Испанид зохиогдсон ДАШТ-д орж тоглон 3-р байр эзлэж байсан/ Павел Жанас ажиллаж байна.

Image

Польшийн баг ДАШТ-д урьдчилсан шалгаруулалтанд Англи, Австри, Хойд Ирланд, Уэльс, Азербайжан зэрэг улсуудтай нэг хэсэгт орон тоглож Английн багаас ердөө нэг оноо дутуу буюу 10-н тоглолтоос 24 оноо авсанаар нэмэлт тоглолт хийн ДАШТ-д оролцох эрхээ олж авжээ.
Хэсгийн тоглолтонд тус хэсгийн шилдэг мэргэн буучдыг Польшийн шигшээ багаас Зуравски болон Франковски нар 7 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн бол 3-т Английн шигшээгийн Фрэнк Лампард, 4-т мөн л Польшийн шигшээгийн Кржиновек 4-н гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлснийг үзэхэд тэд энэ ДАШТ-д нэлээн амжилттай оролцох магадлалтай багуудын тоонд орох нь тодорхой. Гэвч дасгалжуулагч энэ удаа багын шилдэг тоглогч, урьдчилсан шатны мэргэн буучаар тодорсон Франковски гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-г өнжөөх болсон нь тун харамсалтай.. Мөн түүнээс гадна Дүдэк, Клос, Сагановски зэрэг шилдгүүдийг Жанас энэ удаа гэрт нь үлдээжээ.
Энэ удаагийн ДАШТ-д багын гол түшиг тулгуур бол яах аргагүй Кржиновек. Түүнийг цохилтын болон тоглолтын гайхалтай мэдрэмжэтэй хэмээн Леверкүзены экс дасгалжуулагч Аугенталер хэлсэн байдаг. Мөн түүнээс гадна Шзимковиак. Түүнийг шигшээ багийн гол тархи хэмээн нэрлэж болно. Тэрээр талбайн төвөөс бүхий л тоглолтыг төвөөс найруулах үүргийг Жанас түүнд даалгадаг. Шигшээ багийн урд довтолгоонд Сэлтикийн довтлогч Зуравски мөн Дортмундын Шмоларек нарыг, хамгаалалтанд Зевлаков, Бак зэрэг шигшээгийн шилдэг тоглочгдыг дасгалжуулагч итгэл хүлээлгэн гараанд гаргана байх.

Польшийн шигшээ баг хамгийн эхнийхаа тоглолтыг Эквадорын шигшээ багтай 6-р сарын 9-нд Германы цагаар 2100-с хийнэ
Last edited by Gooner on Fri Jun 02, 2006 1:16 pm, edited 1 time in total.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Jun 02, 2006 1:16 pm

Эквадорийн шигшээ баг

Хаалгач :

#1 Эдвин Виллафүэртэ /Депортиво Күйто, Эквадор/
#12 Кристиан Мора /ЛДЮ Күйто, Эквадор/
#22 Дамиан Ланза /Аукас, Эквадор/

Хамгаалагчид :

#2 Жоржэ Гуагуа /Эл Насионал, Эквадор/
#3 Иван Хуртадо /Ал Араби/
#4 Дэ Ла Круз /Астон Вилла, Англи/
#5 Хосе Луйс Перлеза /Олмедо, Эквадор/
#13 Паол Амбросси /ЛДЮ Күйто, Эквадор/
#17 Жиовани Эспиноза /ЛДЮ Күйто, Эквадор/
#18 Нэйсэр Реаско /ЛДЮ Күйто, Эквадор/

Хагас хамгаалагчид :

#6 Патрисио Уррутиа /ЛДЮ Күйто, Эквадор/
#7 Кристиан Лара /Эл Насионал, Эквадор/
#8 Эдисон Мэндэш /ЛДЮ Күйто, Эквадор/
#14 Сэгүндо Кастилло /Эл Насионал, Эквадор/
#15 Мэрлон Аёови /Депортиво Күйто, Эквадор/
#16 Луйс Антонио Валенсиа /Рекреативо Хуэлва, Эквадор/
#19 Луйс Саритама /Депортиво Күйто, Эквадор/
#20 Эдвин Тенорио /Барселона дэ Гуаяакил, Эквадор/

Довтлогчид :

#9 Фэликс Борха /Олимпиакос, Грек/
#10 Иван Кавиедис /Аргетинос Жуниорс, Аргентин/
#11 Агустин Дэлгадо /ЛДЮ Күйто, Эквадор/
#21 Карлос Тенорио /Аль Садд/
#23 Кристиан Бэнитез /Эль Насионал, Эквадор/


Image

Тус улсын шигшээ баг 2002 оны ДАШТ-н урьдчилсан тоглолтонд хэн ч тэднийг ДАШТ-д орох эрх өвөртөлнө хэмээн тооцоолж байгаагүй гэж хэлэхэд болно. Тэдний бүрэлдэхүүнд Агустин Дельгадо, Иван Хуртадо, Эдуардо Хуртадо, Де Ла Круз зэрэг шилдэг тоглочдыг өөрийн шигшээ багт бүрдүүлсэн баг юм.
Багийн гол түлхүүр тоглогч бол мэдээж Агустин Дэлгадо.

Image

Тэдний үзүүлж байсан амжилтууд дэлхийн шилдэгүүдийн дэргэд чамлахаар ч, тэдний өөрсдийнх нь хувьд тийм ч чамлахаар бус амжилт юм. Эквадорчууд хамгийн анхныхаа ОУ-н тэмцээнийг 1938 оны 8-р сарын 8-нд Боливтой хийн 1-1-ээр тэнцэж байсан бөгөөд хамгийн том амжилт нь анх удаа ДАШТ-д орж хэсгээсээ шалгарч байсан амжилттайгаар 2002 онд Япон Солонгос улсуудад болсон ДАШТ-г өндөрлөж байжээ. Мөн Копа Америка нийт 23 удаа оролцож 1959 болон 1993 онд 4-р байр эзэлж байжээ.

Багийн дасгалжуулагч Луйш Суарез тоглогчынхоо хувиар 1989 оны Либертадоресын цомыг Атлетико Насьонал багтай хүртэж байсан хэдий ч тэрээр нэлээн залуудаа ид тоглох насандаа буюу 29-төйдөө зодог тайлан өөрийн хүсэл болсон дасгалжуулагч болох замдаа оржээ.

Image

Тэрээр өөрийн тоглож байсан багийнхаа дасгалжуулагчаар мөн Миллионариос, Депортиво Кали зэрэг багуудад ажиллан 1999 онд Колумбийн аварга хэмээх цолыг хүртэж байжээ. Үүний дараагаар түүнийг 2000 онд Колумбийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг санал болгосон ч тэрээр энэ саналаас татгалзаж байжээ. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа шигшээ баг дасгалжуулах туршлага дутна, цаг нь болоогүй хэмээн тайлбарлаж байсан байна. Тэдний энэ удаагийн ДАШТ-д тоглох гол тактик нь 4-4-2-оор ерөнхийдөө тоглох бөгөөд зарим үед 4-5-1-ийг барьж тоглох тактиктай байгаа бөгөөд тэдний гол тоглогч, хор найруулагч бол Эдисон Мэндэш.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Jun 02, 2006 1:25 pm

Коста Рикагийн шигшээ баг


Хаалгачид :

1-Alvaro Mesen (Herediano)
18-Jose Francisco Porras (Saprissa)
23-Wardy Alfaro (Alajuelense)

Хамгаалагчид :

2-Jervis Drummond (Saprissa)
15-Harold Wallace (Alajuelense)
5-Gilberto Martinez (Brescia, Italy)
3-Luis Marin (Alajuelense)
4-Michael Umana (Brujas FC)
12-Leonardo Gonzalez (Herediano)
17-Gabriel Badilla (Saprissa)
22-Michael Rodriguez (Alajuelense)

Хагас хамгаалагчид :

20-Douglas Sequeira (Real Salt Lake, U.S.)
6-Danny Fonseca (Cartagines)
7-Cristian Bolanos (Saprissa)
10-Walter Centeno (Saprissa)
8-Mauricio Solis (Comunicaciones, Guatemala)
16-Carlos Hernandez (Alajuelense)
14-Randall Azofeifa (Saprissa)

Довтлогчид :

11-Ronald Gomez (Saprissa)
9-Paulo Wanchope (Herediano)
19-Alvaro Saborio (Saprissa)
21-Victor Nunez (Cartagines)
13-Kurt Bernard (Puntarenas)


Image

Түүхэндээ анх удаа 1990 оны Италид болсон ДАШТ-д орон тухайн үедээ нэлээн дуулиан шуугианы эзэд болж байсан баг өдгөө 3 дахаа ДАШТ-д тоосоо өргөх гэж байна. 1990 оны ДАШТ-д С хэсэгт орж тоглон Швед, Бразил, Шотландтай нэг хэсэгт орж тоглон хашир туршлагтай Европын 2 багийг 2-ууланг нь өвдөг сөхрүүлэн Бразилчуудад 1-0-оор хожигдон хэсгээсээ 2-оор гарч 1/16-т тухайн үеийн Чехословактай таарч 4-1-ээр бут ниргүүлсэн ч тэдний хувьд энэ амжилт түүхэнд бичигдэх амжилт болон үлджээ. Мөн анх удаа ДАШТ-д Европын 2 баг Төв Америкийн багт ялагджээ. Тэд ийнхүү анхныхаа тэмцээнд нээлт болон тоглож түүхэнд нэрээ бичүүлж чадсан баг юм.
Тэдний 2 дахь ДАШТ 12 жилийн дараа буюу 2002 онд Солонгос Япон улсуудад болсон ДАШТ бөгөөд Бразил, Турк, Хятадтай нэг хэсэгт орж тоглон Бразилчуудад хожигдон, Туркчуудтай тэнцэн, Хятадыг хожиж 4-н оноотойгоор Туркчуудтай оноо тэнцэн бөмбөгний зөрүүгээр Туркчууд цааш тоглох эрх өвөртлөн Коста Рикачууд нутаг буцаж байжээ. Одоо багийн дасгалжуулагч Александрэ Гуймараеш.

Image

Тэрээр 2 ч удаа Коста Рикачуудыг ДАШТ-д оруулж буй шилдэг мэргэжилтнүүдийн нэг. Тэрээр 12 настайдаа анх аавтайгаа Коста Рикад хөл тавьсан бөгөөд түүний хөлбөмбөгийн карьер энд ирсэнээр эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр 2000-2002 онд мөн 2005 оноос хойш шигшээ баг дасгалжуулж буй.
Багийн түлхүүр тоглогч бол Пауло Ванчопе.

Image

Тэрээр Английн Премиер лигийн ВэстХэм, Манчестер Сити, Испанийн Малага зэрэг олон шилдэг багуудад тоглож байсан туршлагтай тоглогч. Мөн дээр нь Коста Рикагийн бүх цаг үеийн мэргэн бууч. ЕСПН түүний Нумансиад хийсэн гоолыг 2004-2005 шилдэг гоолд тооцож байжээ. Ванчопегаас гадна тус багт Нунез, Гомез Тэд энэ удаа хамгийн эхний тоглолтоо нутгийн эзэн багтай хийх бөгөөд хэсгээсээ гарах боломж харьцангуй өндөр. Германыг эс тооцвол нөгөө 2 багаасаа ФИФА-гааса гаргасан рейтингээр илүү яваа.

Image

Тэд хамгийн сүүлд ДАШТ-н өмнөх сорил тоглолтонд Украйнтай хийж 4-0-оор хожигджээ.
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 2:11 pm

Баллак Ийм хамгаалалтаар бид хол явахгүй гэж уурлажээ. Японтой тоглоход ниппончууд 2-р үе эхлээд 2 гоол хийчихсэн юм. Эхний гоолыг хийхэд Такахараг ганцааранг нь бүгд ардаа алдчихсан, мань эр ч дэлхийн топууд хийдэг шиг л сүнгэнүүлж гоолдсон. Дараагийнхад нь мань хүн харин жинхэнэ Роналдиньо болсон доо. 2 ч хүнийг нь хооронд нь мөргөлдүүлээд ганцаараа сугарч гараад хусчихсан. Дараа нь харин стандартын байрлалаас 2 пасс өгөөд германчууд тэнцүүлчихсэн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gooner » Fri Jun 02, 2006 2:15 pm

FIFA/Coca-Cola World Ranking

Germany 22nd
Costa Rica 25th
Poland 26th
Ecuador 38th
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Jun 02, 2006 2:18 pm

Энэ хамгаалалт л нэг болж өгөхгүй байгаа юм даа. Даа ялангуяа төвийн 2.

Сая Японд алддаг 2 гоол отон хийх гэж байгаад алдах шиг болсон.
Клинсманнаас хойш л хамгаалалт биш болсон. Руди Фёллероос асуудаг юмуу... Яаж 2002 онд финал хүртэл ганц гоол алдсан талаар... :help: :help: :help:
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 2:19 pm

Зохион байгуулагч орон өнөөдөр Колумбтай тоглоно. Уржигдар Колумб Польшийг 2-1-ээр хожиход Колумбын хаалгач 90 метр газар 21 тоглогчийн толгой дээгүүр нисгээд гоолдчихсон. Энэ лав оны шилдэг гоол болох байх аа. Эндээс үзээрэй.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Gankhuu » Fri Jun 02, 2006 3:24 pm

Aimar ain haray baiz
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby El Payaso » Fri Jun 02, 2006 3:27 pm

тэр 16 тай карлос эрнандек гэж гар чинь овоо гар байна лээ дээ... дандаа 16-ийн гаднаас аймаар цохиж гоолддог... лав нэг гоол хийх л байх хэсэгийн тоглолтуудад... Герман ер нь эвгүй харагдаж байна даа... Польш урьдчилсан тоглолтууданд Англичуудаас илүү тоглож байсан баг... Коста Рика украйнд нухуулсан ч гэлээ басах баг биш... Эквадор ч бас эвгүй л баг... герман мулт явах вий дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 7:56 pm

Харин тийм юм болж магадгүй л болчихоод байна. Эквадорт куалид 8 хожсон баг шүү дээ, бүр Аргентин Бразил 2-ыг хүртэл шүү. Коста Рика гэхдээ Германыг арай барахгүй байх. Польштой тоглоход нөгөөдүүл нь Лукас Мирослав 2-ыг өөрийнхөө хэл дээр тушаал өгөөд тоглуулахгүй байлгүй хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Fri Jun 02, 2006 9:36 pm

Nomer 10 wrote:Харин тийм юм болж магадгүй л болчихоод байна. Эквадорт куалид 8 хожсон баг шүү дээ, бүр Аргентин Бразил 2-ыг хүртэл шүү. Коста Рика гэхдээ Германыг арай барахгүй байх. Польштой тоглоход нөгөөдүүл нь Лукас Мирослав 2-ыг өөрийнхөө хэл дээр тушаал өгөөд тоглуулахгүй байлгүй хаха.

Нээрээ подольски клозе польш шдээ германы гайгүй хэдэн довтлогчид нь дандаа гадаадууд. шт д ороогүй ч курани бразил гаралтай. ганц герман нойвелл нь хөгшин глюказ. чааваас гэж
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 11:02 pm

Нойвилл Албаний цагаачын хүүхэд ээ хө.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Breathe! » Fri Jun 02, 2006 11:12 pm

Энэ миний мэдэх яг ингэж хийж байгаа хоёрдах гоол боллоо....
Гайхалтай...

Бас нэг хаалгач ингэж хийж байхыг харж байсан...
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 11:39 pm

Германыг лигийнх нь нөхдүүд алж өгөх юм доо. Словакт 2-0-оор хожигдоход Вольфсбургийн Кархан даблдээд баллаж тавьсан. Туркт 2-0-оор тавиулахад Хертагийн Бастюрк дуртай газраараа дайрч байсан. Сая Японтой тоглоход Хамбургын Такахара бас л даблдээд 2-0 болгочихсон. Одоо Польштой тоглоход Дортмундын Смоларек бас даблдэх байх аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sat Jun 03, 2006 6:26 am

Швайни ч формдоо орж байна шүү. Японтой тоглоход эхний гоолын дамжуулалтыг өгөөд, 2 дахийг нь өөрөө хусчихсан. Өнөөдөр Колумбад бас яг тэглээ. Эхнийхийг стандарт зайнаас Баллакт хаяж мөргүүлсэн. Дараа нь өөрөө стандартаас гоолдчихоод эхээ хайсан ишиг шиг банз руу давхиж очоод хайж хайж хамгийн цаана нь сууж байсан Кааныг тэвэрч авч байсан. Польшийг 2-1-ээр хожсон Колумбыг 3-0-оор хожлоо. 3 дахийг нь Баллакын дамжуулалтаар сэлгээгээр орсон Бремены Боровски гоё буудсан. Польш гэхдээ дээрх тоглолтод хэдэн гол хүнээ амраасан байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nobun@g@ » Sat Jun 03, 2006 11:09 am

Ер нь Гэрман формондоо орж эхэлж байгаа юум биш vv. Ер нь л тоглолт болгонд 2-оос дээш гоолдоод байх болж
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 10 » Sat Jun 03, 2006 11:33 pm

Японтой азаар тэнцсээн.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jun 04, 2006 9:05 am

Коста Рикагийн фэнүүд багийнхаа бэлтгэл дээр очтол дасгалжуулагч нь байдаггүй гэнэ, хүлээгээд ч ирдэггүй. Гэтэл мань эр Герман Колумбын тоглолтыг үзэж, өрсөлдөгчөө тандахаар явсан байжээ, тэндээсээ цааш бас нөгөө өрсөлдөгч болох Польшийн Хорваттай хэрхэн тоглохыг үзэхээр явж. Коста Рикагийн тоглогчид харин тэнд очсон 300-аад фэнүүддээ нутгийнхаа кофе тарааж гялайлгажээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jun 04, 2006 10:54 am

Царай муутай аав хүү 2 :mrgreen:

Image

Швайни Колумбын эсрэг 25 метрээс пулемётоор галласныхаа дараа "Би Оливерт хамгийн түрүүн талархах ёстой байсан. Тэр надад зориг өгсөн. Энэ дасгалыг би түүнтэй 1000 удаа давтсан. Зоригтой бай, боломж гарвал өөрөө шууд бууд гэсэн нь ачаа өглөө" гэжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ..::Affictor::.. » Sun Jun 04, 2006 12:32 pm

Ene 2 chine aav hvv 2 bsan yum uuu
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby Nobun@g@ » Sun Jun 04, 2006 1:34 pm

..::Affictor::.. wrote:Ene 2 chine aav hvv 2 bsan yum uuu


10 хэтрvvлж бичихгvй юу дээ :mrgreen:

Угаасаа нэрийг нь ч харсан, насыг нь ч тооцсон байх боломжгvй ш д :-o
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Gooner » Mon Jun 05, 2006 9:00 am

spain man wrote:
Nomer 10 wrote:Харин тийм юм болж магадгүй л болчихоод байна. Эквадорт куалид 8 хожсон баг шүү дээ, бүр Аргентин Бразил 2-ыг хүртэл шүү. Коста Рика гэхдээ Германыг арай барахгүй байх. Польштой тоглоход нөгөөдүүл нь Лукас Мирослав 2-ыг өөрийнхөө хэл дээр тушаал өгөөд тоглуулахгүй байлгүй хаха.

Нээрээ подольски клозе польш шдээ германы гайгүй хэдэн довтлогчид нь дандаа гадаадууд. шт д ороогүй ч курани бразил гаралтай. ганц герман нойвелл нь хөгшин глюказ. чааваас гэж

Нойвилл хөгшин ч гэсэн ясны тоглогч шүү. 2002-д бол ганц Новилл урд зүтгэж байсан шд. Энэ жил ч гэсэн урд багаа чирнэ шүү. Банзнаас гар ирээд л багаа аврана. :eek:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Nomer 10 » Mon Jun 05, 2006 9:07 am

Бөхийчихөөд муухай хурдан хүүр шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby aapyyl » Mon Jun 05, 2006 9:13 am

#22 Дэвид Одонкор /Б.Дортмунд, Герман/
Ene neeree muuhai hurdtai nohor bna lee shuu. Manai Japantai togloson toglolt deer orj ireed Japan hamgaalagchidiin zurhend ch shar us huruulj baisan shuu. :help:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest