Герман-2006, 1/4 , Англи-Португал

Аль нь ялах вэ?

Англи
27
69%
Португал
12
31%
 
Total votes : 39

Postby El Payaso » Sun Jul 02, 2006 5:24 pm

Португалийн нухах байх гэсэн нухлаа... гэхдээ би ууг нь үндсэн цагт нухчих байх гэсэн Английн хамгаалалт сайн тулдаа л тэсчих шиг боллоо... Пенальтигаар бол ч тэгээд тодорхой л доо Рикардо Робинсоноос хамаагүй илүү... Англичууд тоглож байсан хэмжээндээ л амжилт гаргалаа... хэсгийн тоглолтуудад тиймэрхүү тоглолт үзүүлсээр 1/4д хүрсэн гэдэг муугуй амжилт... Рүүнийгийн улаан бол угаасаа зөв л байсан... Хүмүүс яагаад Роналдог хүний мөсгүй гээд байгаан... Роналдо очоод шүүгч дээр юм яриж байхад Рүүний багийн андаа түлхээд дайрдаг нь Рүүнийгийн л буруу ш дээ... Аваргуудын лигт бас яаг ингэж байгаад багаа мулталсан хэсэгт нь энэ удаа шигшээ багаа мулталхад сайхан тусаллаа... Эриксон өөрөө л үхчих гэж байж тоглуулсан хүн нь хэргээ гаргалгүй харин багтаа гай тариад л дуусгалаа... Ингээд Эриксон сүүлийн 2 дэлхийн аварга нэг европийн аваргад Сколарид нухуулсан бол харин Англичууд сүүлийн 2 Евро нэг дэлхийн аваргад Португальчуудад нухууллаа...
Английн шигшээ иймэрхүү хэмжээний амжилт үзүүлэх нь эхнээсээ л бараг тодорхой байсан... Эхнээсээ гэдэг нь бүрэлдэхүүнээ Свен зарлах яаг тэр мөчөөс л... 4 довтлогч шигшээдээ дуудсан... 2-нь гэмтэлтэй... үлдсэн 2 нь гэсэн 17 той жаал Венгерийн лоббигоор тэгээд өндөр юм хэрэг нь гарна гээд нэг хэрэггүй гонзгойг дуудсан... иймэрхүү довтолгоотой баг угаасаа яаж ч бодсон ДАШТ-д хол явахгүй нь тодорхой... Бент эсвэл Дефог авах байсан юм...
За тэгээд ДАШТ эхлүүт Свен Пекерман эсвэл Клинсман шиг зоригтой тактик хэрэгжүүлж чадаагүй нөгөө л 4-4-2 оо сонгосон... ядаж байхад Фэнүүдээсээ айхдаа Жерард Лампард 2-ыг зэрэг тоглуулаад л... Гэтэл яаг л нөгөө довтлогчийн аюул нүүрлэж Оуэн гэмтсэн... Ингээд 4-4-2 нь болохоо байнгуут 4-5-1 гээд Харгрийвесийг ДМ болгож гаргаж ирсэн... хаа очиж Харгрийвес гарсан хэдэн тоглолтондоо английн дунд шугамын нүүр царай болчихож байгаа юм биш үү? Өчигдөр бол Жерард Ламдардаасаа л сайн үзээд байх шиг санагдсан... Свен хэт хулчгар юм... магадгүй өөр улсын шигшээг дасгалжуулж буй болохоор өөрийнхөө хүссэн шийдлээр тоглуулж чадахгүй байсан ч байж магадгүй... тэгээд өнөө англичуудын итгэл найдвар болсон Рүүний байна... сүүлийн 2 тоглолт ганцаараа урд тоглочихоод гоол хийх байтугай аятайхан цохилт ч нэгийг хийсэнгүй... Ер нь бол итгэл дааж тоглох хэмжээний довтлогч биш гэдгээ хангалттай харууллаа... хамгаалалтынхаа хүчин дээр л нэг юм хэсгээсээ гарч Эквадортой таарсан тулдаа л шөвгийн 8-д үлдлээ... Өчигдөр бол Лампард Рүүний 2 дээр хэдхэн шаанс гарсан тэр 2 тэрийгээ хийсгэж орхисон... Пенальти цохиход Жерард ямар сэтгэлзүй муутайм бэ? Лампардыг алдахад барайгаад л явчихсан өөрөө очоод шууд алдчих юм.... 16-ийн гаднаас аймаар бууддаг байж 11ээс чаддаггүй нь сонин юм даа... миний мэдэхээр 3 дахиа пенальти алдаж байна... Эриксон ч тэрийг нь мэддэг байж юундаа цохиулдаг юм... Ливерпүүльдээ хүртэл Жерард биш Сиссе Алонсо 2 пенальти цохидог ш дээ... Эриксоноос болж муу тоглоод байна гэдэг ч энэ багийнхан эцсийн мөчид өөрсдөө олдсон боломжийг алдлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Hristos » Sun Jul 02, 2006 5:50 pm

тренэрүүд талбайд гарах бүрэлдхүүнээ өөрсдөө сонгож чадахаа байсан байна. Адидас Пума хор их хийж байна. рональдино бол спонсороо л рекламдах гэж гараа юу даа. Толгойны боолт нь юу байлаа? Найк байхаа. Тийм боолттой тоглож болохгүй байхаа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby kayo » Sun Jul 02, 2006 6:22 pm

Hristos wrote:тренэрүүд талбайд гарах бүрэлдхүүнээ өөрсдөө сонгож чадахаа байсан байна. Адидас Пума хор их хийж байна. рональдино бол спонсороо л рекламдах гэж гараа юу даа. Толгойны боолт нь юу байлаа? Найк байхаа. Тийм боолттой тоглож болохгүй байхаа.

Ugui R usegtei l yom baisan shdee.gehdee garaanii toglogchoo songoj chadahaa baisan gedeg unen shuu, od zaaval garaand garah yostoi gesen shig l bhiinmdaa.
kayo
Барса фэн
 
Posts: 8911
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby chukcha2002 » Sun Jul 02, 2006 7:43 pm

Рууни л улаан авч гараад баллаад хаячих шиг боллоо.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sun Jul 02, 2006 9:49 pm

Eternity wrote:Португалчуудыг бурхан ивээх болтугай


Энэ ямар их даруухан бөгөөд хүчтэй үг байсан бэ. Үнэхээр бурхан ивээлээ. Харин христос өөрийнхөө номыг уншихгүй буддагаас будаа идээд балрааск :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jul 02, 2006 10:00 pm

Nobun@g@ wrote:Португали ч гэсэн сайн тоглосон юум юу ч л байхгvй байсан шд. Английн хойд шугамыг нэвтэрч чадахгvй. Худлаа л баахан захаар довтлоод л. Тэгсэн Англи бvр муу тоглоод. Коулыг ч суулгаад л :mrgreen:


Португал саш сайн тоглосон шүү хө. Англи аргагүй супер хамгаалалтаараа давж гараад байсан болохоос. Бүтэн нэг цаг ингэж тэсэн баг Англиас өөр байхгүй, Итали харин магадгүй. Хайран сайхан шилдэг хамгаалалтаа ашиглаж чадахгүй багаа үрэн таран хийсэн довтолгооны хэсгийнхэн буруутай. Тэд гоолдож чадахгүй байсаар конец боллоо. Рүүнийг шартайг хүн бүр мэднэ, гэхдээ ийм тэмцээн дээр ингэнэ гэж арай ч санасангүй. Одоо яаая гэхэв дээ, бүх бурууг өөртөө л хүлээх хэрэгтэй. Англи Бразил 2-ыг финалд үлдэнэ гэж дээр үеэс бодож байсан, 2-уулаа дампуу явсаар дууслаа даа.

Харгрийвз хөөрхий минь голсон юм голд гэдгээр сүүлд ганцаараа баахан зүтгэлээ дээ. Эхэндээ цэвэрлэгээгээ ширхэг ч тоосгүй сайхан арчиж хийж байсан, нэмэлт цагт ажлаа хаяад зөвхөн урд л байгаад байсан. Свений заавар л даа. Сколари Манишээр гол зэвсгээ хийгээд нөгөөх нь баахан худлаа юм хийсэн. Португалаас хамгийн муу тоглосон нь. Роналдо энэ амиа зангаа засахгүй бол Францад одоо тавиулий шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jul 02, 2006 10:08 pm

ulka wrote:
Superstar wrote:
ulka wrote: Роналдино бэртэлэй шүдээ зуугаад л, гадаа Деко банзан нервээ бараад л.Маниш худлаа буудаад л..

Энэ одоо ТВ5 хөтлөгч юм биш биздээ. Өчигдөр бас ингээд л яариад байсан шд


чи нэг л андуураад байнаа даа хө.Мартсанаас телевизээр монгол хүний үг сонсолгүй хэдэн жил болж байна. :smile:


Роналдиньо Бразилд байдаг биз дээ хө :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby ulka » Sun Jul 02, 2006 10:43 pm

Nomer 10 wrote:
ulka wrote:
Superstar wrote:
ulka wrote: Роналдино бэртэлэй шүдээ зуугаад л, гадаа Деко банзан нервээ бараад л.Маниш худлаа буудаад л..

Энэ одоо ТВ5 хөтлөгч юм биш биздээ. Өчигдөр бас ингээд л яариад байсан шд


чи нэг л андуураад байнаа даа хө.Мартсанаас телевизээр монгол хүний үг сонсолгүй хэдэн жил болж байна. :smile:


Роналдиньо Бразилд байдаг биз дээ хө :D


ха ха, к.Рональдо гэх гэсэн санаатай, тэхдээ бүгд ойлгож байгаа байлгүй дээ. 10аас бусад нь. :mrgreen:
Итгэх, найдах, хүлээх...
User avatar
ulka
 
Posts: 301
Joined: Mon Jun 05, 2006 10:52 pm
Location: Bayern, Deutschland

Postby Цоомоо » Sun Jul 02, 2006 11:47 pm

К. Роналдод ямар ч буруу байхгүй ээ. Рунигийн алдааг яг харсан байсан болохоор л шүүгчид хэлэхийг оролдоо биз. Эх орныхоо төлөө тоглож байгаа болохоос Ман.Ю-ын төлөө тоглож байгаа биш, Руни одоо түлхэж мүлхээд юу вэ...
Гэхдээ Роналдод Ман.Ю-ын хэд тун таагүй хандаж байна лээ, магадгүй нөгөө Ман.Ю-г орхимоор байна гэсэн мэдээлэл энэ тэрээс болсон уу. Фердинанд, Невилл ч Роналдог түлхэж л байна лээ...
Пенальти цохих болсон чинь Рикардо бараг л инээгээд л явцан, үнэхээр өөртөө итгэлтэй байсан. Харин Эрикссонд Каррагераас өөр цохьдог хүн олдоогүй юм байх даа, пенальти цохиулах гээд оруулж ирсэншд. Би л лав түүний цохиж байхыг хараагүй, урьд нь...Уолкоттыг ашиглахгүй л байсын бол ер нь яах гэж шигшээд авсан юм бол, Свен.
Бас Англичууд Стив Маклареныг дасгалжуулагч болгосон сонголт нь одоогийн Английн багт сэтгэл хангалуун байсан үедээ хийсэн сонголт. Өөрөөр хэлбэл сарын өмнө Ангичууд энэ багаасаа аварга цол хүлээж байсан болохоор, тийм дайны тоглолт хүлээж байсан болохоор. Макларен чинь Эрикссоны туслах хүн шүү дээ, энэ бол бараг л Свены гэрээг сунгасан гэдэгтээ агаар нэг. Свен ДАШТ дуусгаад явна гэсэн болохоор өөр Свен хэрэгтэй болсон, тэр нь түүнйи туслах Макларен... Английн хөлбөмбөгийн холбооны энэ шийдвэр эртэдсэн байсан гэж бодож байна. Английн энэ тоглолтонд, энэ муу тоглолтын хариуцлагыг Свен, Макларен цугтаа л үүрэх ёстой. Гэтэл буруутан хүн дахиад энэ багийг удирдах гээд зогсож байдаг.
Сая бас нэг мэдээ уншлаа. Бекхэм ахлагчын туузаа шилжүүлж байгаа юм байна. Өөрийн хүсэлтээр. Бараг л зөв алхам доо...Одоо хэн ахлагч болох бол? Терри л байх. Жеррардын рейтинг навс унасан, тэгэхээр Терри л ахлагч болох нь дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon Jul 03, 2006 12:01 am

98 он. Англи-Аргентин. Тэр үеийн залуу од, Англичуудын итгэл найдвар байсан Дэвид Бекхэм болчимгүй зангаасаа болж, улаан хуудас аван талбайгаас хөөгдөж, баг нь 11 метрийн торгуулийн цохилтоор хожигдож байсан.
2006 он. Англи-Португал. Залуу од Уэйн Руни. Дээрхтэй яг адилхан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby a_odko » Mon Jul 03, 2006 12:08 am

Тэхх.. Бекхам ахлагчаасаа татгалзаж байгаан байна. Гэхдээ шигшээ багтаа үргэлжлүүлэн зүтгэнэ гэнэ.

User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 1:33 am

Англи Португалын хэвлэлүүдийн мэдээнээс.

Англи.

Сан: Английн хувьд гутамшиг. Рикардо 2 жилийн өмнөх шигээ дахиад биднийг цээрлүүллээ. Тэвчиж чадахгүй нь.

Дэйли мэйл: Энди Роддикийн эсрэг Энди Мюррейгийн Уимбледоны ялалт бидний нулимсыг хатаалаа(Энэ ч бага зэрэг тайвшруулсан үг болохоос дэлхийн аваргаас 11 м-ээс хасагдахыг юутай ч зүйрлэж болохгүй л дээ. Эндээс л Уимблдоны мэдээг авлаа шд хэхэ)

Мэйл он сандэй: Та яагаад Свенд 35 саяыг өгсийм бэ. Бүгд нулимсан дунд дууслаа. Бидний сэтгэл зүрх хугарлаа.

Скай Ньюс: Свений эрин үе англичуудын өндөр итгэл найдварыг биелүүлсэнгүй.

Сандэй экспресс: Ертөнцийн төгсгөл. 10 арслан ба нэг мангар жаал.

Ньюс оф де ворлд: Бек - Нулимсанд хутгалдсан алиалагч.

Сандэй миррор: Баяртай Свен. Бид мөнгөө буцааж авч болох уу. Роналдог улсаас хөө.


Португал.

Диарио Нотициас: Рикардо Португалыг паарийнд умбууллаа.

А Бола: Үхэшгүй мөнх. Сколаригийн зөв байжээ. Энэ баг түүхийг бичиж сурахыг сурч. Рикардо хааны хашаанд маш олон рыцариуд байна.

Рекорд: Энэ тэмцэгч шинэ Португалд Сколаригийн зүрх сэтгэл бий.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 1:37 am

Тэр бужигнааны үед Роналдо ус уухаар банз руу явж байхдаа багийн нөхөр лүүгээ харан ирмэсэн нь ТВ-ийн камерт өртөж дэлхий даяар цацагдчихсан. Мань эр ч одоо өнгөрсөөн. Англид бүгд түүнийг хялайна. Гэхдээ улаан картны хувьд түүнд ямар ч буруу байхгүй. Ямар ч хүн нэгд төрсөн газар шороогоо тавих нь мэдээж.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цоомоо » Mon Jul 03, 2006 2:25 am

Тэр ирмэснийг ч харсан шүү, ккэ...Гэхдээ Роналдуд ямар ч буруу байхав дээ. Харин одоо Англичууд түүнийг үзэхгүй л бйах, М.Ю-г ч бараг орхиж таарна биз. Англид очхыг хүсэхгүй биз. Реалд шаанс гарч ирлээ дээ, уг нь манайд ирвэл...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 2:57 am

Дээр хэлсэн үгийг нь хараад цолмонод гишүүнд шар карт өглөө, давтан болбол улаан болох тул анхааралтай байна биз.

Гишүүд энд тэнд хараалын үг хэрэглэсэн бичлэг байвал пм-дээрэй. Би мэдээж мэдээллийг нууцална. Мод, хуучин гишүүн гээд ялгахгүй карт харуулна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 3:01 am

Каррагер 11-ээ хийчих байсан байхаа. Эхний цохилтыг бол тун гоё хуссан даа уг нь. Дараагийнх дээр нь Рикардо одоо энэ дахиад энэ тал руу цохихгүй гэж бодсон байж мэдэх л юм. Свен харин 11 дээр ёстой онцгой муу хүн юм даа. 2 жилийн өмнө Бекийг Франц дээр алдаад зүрх нь үхцэн байхад дараа нь Португалд дахиж цохиулж байдаг.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby robi » Mon Jul 03, 2006 3:57 am

10 ARSLAN 1 MANGAR JAAL ZUB HELSEN BNA SUU
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 4:15 am

Хаха энэ Лампард бас нөгөө нөхдүүдийн араас орлоо. Португалын фэн айн :mrgreen:

Португал ч энэ дэлхийн аваргаар Голланд Англи гэсэн 2 дайсантай боллоо доо, уг нь Грек гэсэн ганцхан дайсантай байсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Бамбууш » Mon Jul 03, 2006 6:29 am

Nomer 10 wrote:Дээр хэлсэн үгийг нь хараад цолмонод гишүүнд шар карт өглөө, давтан болбол улаан болох тул анхааралтай байна биз.

Гишүүд энд тэнд хараалын үг хэрэглэсэн бичлэг байвал пм-дээрэй. Би мэдээж мэдээллийг нууцална. Мод, хуучин гишүүн гээд ялгахгүй карт харуулна.

yahav herev nadad taalagdahgui bol dahiad l bichne
tegeed l ulaanaa avii hehehe
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Бамбууш » Mon Jul 03, 2006 7:02 am

ББс 1 ээр Английн багийн дасгалжуулагч Свен Эриксєн хэвлэлийн бага хурал дээр нь vг хэлсэнийг єєрийнхєє ойлгосноор бичлээ.
Эриксєн~Бидэнд vнэхээр их боломж байсан хэсгийн тоглолтонд дээр ч тэр 1/8 д ч тэр бид сайн тоглосон.Гэхдээ эцсийн мєчид бид хожигдлоо
в.Руунийг битгий буруугтаарай( Don't be blame rooney) Тэр бол Английн хєлбємбєгдєх алтан жаал.єдий хvртэл тvvнтэй хамтран ажилахад надад сайхан байсан энэ vг маань мєн тvvний эх оронд хамаарах vг шvv

мєн айтв 4 сувгаар Манчэстер хотийн байдлийг харуулав.Нэг пaбний vvдэн дээр нот Алловэд португиш гэсэн бичэг байх агаад сурвалжлагч нэгэн фанатаас ямархуу сэтгэдэлтээ байгааг нь асуухад тэрээр~К.Рєналдє дахин энэ газар гишгэх юм бол vнхээр харамсах болно гэж хариуллаа.Энэ мэтээр энд тэндхийн хотуудад мєн Лондонд Багийнхаа азгvйтэлийг тэвчин сууж чадахгvй галзуу фанатууд vймээн самуун дэгдээх гэж оролдож байгаа аж.
Жэррардийн тухай нэгэн сонин дээр махс хурц шvvмжлэл бичсэн байна.
Харин Залуу тоглогч Аорон лэннєнийг бага зэрэг магтажээ.
Риє фэрдинандийн тєрсєн ах нь дvvгийнхээ уйлж суухийг зурагтаар хараад тэсэлгvй тв гээ хага цохисон гэнэ
нэг иймэрхvv эрээвэр хураавар зvйлсvvд болсоор л....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Nomer 10 » Mon Jul 03, 2006 8:06 am

90 оны дэлхийн аваргаас хойш харахад Англи 11-ээс ялж чадаагүй ажээ.

WC 1990 1/2 - England 4:5 Germany
EC 1996 1/2 - England 5:6 Germany
WC 1998 1/8 - England 5:6 Argentin
EC 2004 1/4 - England 7:8 Portugal
WC 2006 1/4 - England 1:3 Portugal
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby rednasca » Mon Jul 03, 2006 8:50 am

el payaso wrote:Португалийн нухах байх гэсэн нухлаа... гэхдээ би ууг нь үндсэн цагт нухчих байх гэсэн Английн хамгаалалт сайн тулдаа л тэсчих шиг боллоо... Пенальтигаар бол ч тэгээд тодорхой л доо Рикардо Робинсоноос хамаагүй илүү... Англичууд тоглож байсан хэмжээндээ л амжилт гаргалаа... хэсгийн тоглолтуудад тиймэрхүү тоглолт үзүүлсээр 1/4д хүрсэн гэдэг муугуй амжилт... Рүүнийгийн улаан бол угаасаа зөв л байсан... Хүмүүс яагаад Роналдог хүний мөсгүй гээд байгаан... Роналдо очоод шүүгч дээр юм яриж байхад Рүүний багийн андаа түлхээд дайрдаг нь Рүүнийгийн л буруу ш дээ...
Английн шигшээ иймэрхүү хэмжээний амжилт үзүүлэх нь эхнээсээ л бараг тодорхой байсан... Эхнээсээ гэдэг нь бүрэлдэхүүнээ Свен зарлах яаг тэр мөчөөс л... 4 довтлогч шигшээдээ дуудсан... 2-нь гэмтэлтэй... үлдсэн 2 нь гэсэн 17 той жаал Венгерийн лоббигоор тэгээд өндөр юм хэрэг нь гарна гээд нэг хэрэггүй гонзгойг дуудсан... иймэрхүү довтолгоотой баг угаасаа яаж ч бодсон ДАШТ-д хол явахгүй нь тодорхой... Бент эсвэл Дефог авах байсан юм...

янзтай. яг миний бодож байсныг илэрхийлсэнд баярлалаа.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21117
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Mr S » Mon Jul 03, 2006 9:24 am

тоглолтыг үзлээ.............
бас л нөгөө шүүлт худлаа блаа..............
яахав би Английг нэг их дэмждэггүй бараг дургүй талдаа............... уул нь манай 3 /Ламп, Тэрри, Ж.Коул/ гараанд бгаа л даа.............
гэхдээ Английн 2 ч пэналтиг шүүгч тооцоогүй................ Нуно Валэнтэ Бэкэм-н цохилтонд 16 дотор гар хүрснийг, дараа нь Лэнноныг оролт хийхэд нөгөө л Нуно түлхээд унагачихсан.................. энэ 2 бол яалт ч гүй л пэналти байхаар үйлдэл бсан даа....................
харин Рууний-н тэр үйлдэл үнэхээр дэндүү............... ЕПЛ-д тоглож бгаа биш дээ................ Бастард гэж талбайгаар нэг орилж ЕПЛ-д тоглодог шигээ тэгж болохгүй ш дээ................ Кристиан-ы буруу бол бхгүй ээ............. зүгээр л очоод энэ алдаа гэж хэлж бхад мань эр түлхээд л........... уул нь түлхээгүй бол шараар торгуулах л бсан бх даа.............. хүний эмзэг газар нь гишгэсэн гар............ Роналдо-н хувьд зүүн жигүүрээр довтолж бхдаа бүжиглэж бна лээ ш дээ.............. үнэн тасархай.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Mon Jul 03, 2006 9:30 am

Нуно гар хүрсэн... Харин Леннон дээр алдаагүй байсан... гар хүрэлт ч гэхдээ хэцүү тийм юм бүхэнд 11 заагаад байвал бас хэцүү ш дээ.... яджийхад шүүгч нь Манай хүн байсан... хэхэхэ... :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby STARRRRR » Mon Jul 03, 2006 9:30 am

АНГЛИЙГ ХОЖИГДОХЫГ ХАРААД ТЭССЭНГҮЙ ГАРААД ГҮЙЛЭЭ. НАЙЗУУД АЖЛЫНХАН ХОЙНООС ДУУДААД ОРИЛОЛДООД Л. НҮДЭЭ АНИАД Л ГҮЙЛЭЭ. 2-3 БАЙР ӨНГӨРӨӨД Л ГАЗАР ХЭВТСЭН /ЗУСЛАН ДЭЭР БОЛОХООР ӨВСӨН ДЭЭР ШҮҮ/. БАРАГ Л УНАСАН ДАА. ДАХИЖ ЕР ХӨЛБӨМБӨГ ҮЗЭХГҮЙ МАЯГИЙН ЮМ БОДОЖ ХЭВТЛЭЭ. ГАНЦ НЭГ НУЛИМС ГАРСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ.

БИ АНГЛИЙГ ЗҮТГҮҮРГҮЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ГАЛТ ТЭРГИЙГ БУУДАЛДАА ХҮРЧИХ БОЛОВ УУ ГЭЖ ХАРЖ ШИРТСЭЭР Л ДЭМЖСЭЭР Л БАЙСАН.ГЭТЭЛ ГАЛТ ТЭРЭГ ЗАМ ДАЛИЙЖ. БИ ХЭЭР ТАЛД ГАНЦААРАА ҮЛДЛЭЭ. НЭГ МЭДСЭН ӨГЛӨӨ БОЛСОН БОЛОЛТОЙ БИ ҮҮНИЙГ ЗҮҮД БАЙСАН БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРСАН. ТЭГСЭН ҮНЭН. ГАШУУН ҮНЭН БАЙЛАА.

ДАХИАД Л ХЯМРАХ МАЯГ ОРЛОО. ХАРИН ЭХНЭР МААНЬ СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГЧ БАЙЖ НЭГ ГАЙГҮЙ БОЛЛОО. ҮНЭНТЭЙ ЭВЛЭРЧ ЭХЭЛЛЭЭ. ӨНӨӨДӨР БОЛЛОО. ӨӨР МЭДЭХ ЮМ АЛГА.

ЭНЭ ДЭЛХИЙН АВАРГА ГАШУУН БАЙНА. ГОЁ ГОЁ БҮГД МУЛТРАГ. АВЬЯАСТАЙ МӨРТЛӨӨ ТАРХИГҮЙ, АЗГҮЙ БАГ ДАГАСАН МИНИЙ ӨӨРИЙН Л ХОХЬ. ОДОО ГЕРМАН МУЛТРАГ. ТЭГЭЭД ХОЛИОН БАНТАН БОЛООД ИТАЛИ ЮМ УУ ПОРТУГАЛ ТҮРҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ЕРӨӨЕ.


СОРРИ СОЛИОРЛОО БИЧСЭНД 8)
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests