by Nomer 7 » Sun Mar 18, 2007 10:56 pm
Хуучин мэдээ ч гэсэн та бvхэндээ
“Жажа”-гийн балгаар тоглолт хагас цагаар саатав
Монголын сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний хоёрдугаар тойрог өнгөрөгч мягмар гаригт эхэллээ. Энэ өдөр нийт гурван тоглолт болов. Эхний тоглолт лигт анх удаа оролцож буй “Ruik il” компанийн “Халлелуяа”, “Хас” банкны “Хасын хүлгүүд” багуудын тоглолтоор эхлэв.
Уг тоглолтод “Хасын хүлгүүд” ур чадвар, арга туршлагаар илт давамгай гэдгээ нотолж өрсөлдөгчөө 87:50-аар хожлоо. Тоглолтын баатраар “Хасын хүлгүүд”-ийн хамгаалагч А.Од 23 оноо авснаар тодров. Хур их туршлагатай дасгалжуулагч БНСУ-ын мэргэжилтэн Пак Сөн Кюнээр удирдуулсан “Халлелуяа” багийнхан багшийнхаа уур бухимдлыг нэлээд хүргэв.
Пак дасгалжуулагч аргаа барсны эцэст тоглолтыг сэлгээний тоглогчдоороо дуусгасан юм. Арга ч үгүй биз, түүний урдаа барьдаг тоглогчид нь тоглолтын нэгдүгээр үед ердөө наймхан оноо авсан юм. Хоёрдахь тоглолт дээрхийг бодвол харьцангуй өрсөлдөөнтэй болсон. Нэгдүгээр тойргийн аварга “Таван толгой транс” компанийн “Ёлууд” баг лигийн гурван удаагийн аварга “Лидер”-тэй тоглов.
өрөвдүгээр үед “Лидер”-үүд 20 оноогоор хожигдож явсан өрсөлдөгчөө гүйцэн 56:55-аар тэргүүлж эхэлсэн боловч сүүлийн минутад удаа дараа алдаа гаргаж дахин оноогоор хоцров. Үүнд уурссан дасгалжуулагч М.Гантөмөр тоглолт дуусахаас 55 секундын өмнө техникийн алдаагаар торгуулж улмаар шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж багийнхнаа дагуулан тоглолтыг орхисон. Шүүгч Д.Энхсайхан согтууруулах ундаа хэрэглэсэн нь тоглогчид болон дасгалжуулагч нарыг ийн бухимдахад хүргэлээ.
Архи үнэртүүлсэн шүүгчийг солихоор “Уурхайчин”, “Хараагийн харцага”-уудын тоглолтыг зогсоон зохион байгуулагчид хуралдав. Тэдний шийдвэрийг үзэгчид хагас цаг хэртэй хүлээхэд хүрсэн юм. Д.Энхсайханы оронд залуу шүүгч талбайд гаргаснаар тоглолт үргэлжлэв. Өнгөрсөн оны аваргын төлөө өрсөлдсөн уг хоёр багийн тоглолтод лигийн аваргууд буурь заан 94:76-гаар хожив.
I'M BAAAAAAACK!!!!