Хаха хүмүүс их гоё гоё юм бичжээ, за тэгээд United азаар хожсон энэ тэр гээд байгаа Chelsea-н фенүүд битгий тэг л дээ, хожигдож сураагүй пацкаанууд шиг л аашилж байх юм. Азаар хожно гэдэг чинь 0:1-р хожигдож байгаад 90 дэх минутанд 2 замен 2 гоол хийхийг хэлнэ
. Эхний half дуусахад Chelsea 3:0-р хожигдож байгаагүйд азтай, Carrick ойж ирсэн бөмбөгийг яг Cech рүү өшиглөөд, дараа нь Tevez сайхан боломж алдсан, тэгээд тэр Lampard-н гоол дээр van der Sar халтирсан, азтай л байгаа биз дээ? Хоёрдугаар half-д Chelsea-н тоглолт орж ирж 2 штанк зохиход манайх азтай байсан, гэхдээ Chelsea хичнээн ч давамгайлж байсан ч яг цэвэр боломж гаргаж чадаагүй, манай хамгаалалт сайн байсан (VIDIC
). За тэгээд пеналти дээр 2 довтлогч байхад Terry өөрөө л зохино гэж хэлсэн юм байлээ шд, бодвол өөрөө хожлын пеналти хийж од болох гэж байсан юм байлгүй. Тэгээд хараад байхад аль аль л азтай байсан.
Бас одоо манайх хожсоноос болж баахан худлаа фенүүд гарч ирнэ гээд байгаа юм бол Chelsea-н фенүүдийг юу гэж хэлэх үү? Хэдэн жилийн өмнө Chelsea байтугай Ч үсэг мэддэггүй хүмүүс байсан шд. 2005-с өмнө бас тийм ч их Liverpool-н фенүүд байхыг би лав санахгүй байна.
Нээрээ ингэхэд манайхан хаана үзсэн бэ? Фанат-д Хадаа ах манайхан байгаа гэхээр нь яваад очсон чинь таньдаг хүмүүс ганц 2 л байсан, гэхдээ яах вэ тэнд бол уур амьсгал гоё л байсан.