Page 56 of 57

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Sun Apr 28, 2013 1:24 am
by Logger
форм алдаад, таргалцан байналэшт.

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Sun Apr 28, 2013 11:01 am
by shaazgai
Харин тийм ээ? Хэдэн минут гүйгээд ядарчихна лээ.
Бүх багийн форм муу байна.
Нэг сайн сургамж боллоо Майк Эшлид.
Лайамбас байх газраа олж ядан сууж байна лээ.

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Tue Apr 30, 2013 1:40 pm
by tuwshin_pr
сандерландын шокноос салаагүй байхад сая юу болов оо. Түрүү жил 5д орсон баг тэр чигээрээ дээрээс нь илүү хүчирхэг болчоод рэлэгэшн батл хийнэ гэдэг тоглогчдын сэтгэл зүйд маш том асуудал байгааг харуулаад байна. Яахав дандаа тоглосон хэмжээндээ хүртэл үр дүнгээ авч чадахгүй байсан нь их нөлөөлсөн л дөө. Энэ улирлын хамгийн чухал тоглолт бараг Сандерландтай талбайд нь хийсэн тоглолт байсан байх. Тэр тоглолтон дээр бүгд бүхнийг өөрчилье гэсэн эрмэлзэлтэй гарч ирсэн тэгээд 5дахь минутад Кабае гоол хийсэн ч улам шахаад яг түрүү улирлын баг харагдаж байтал Тиотэ гайт улаан карт авч хөөгдөөд бүгдийг сүйтгэсэн. Тэгэхэд л булан тойрчихсон бол өдийн байдал шал өөр байх байсан. Тэгээд эхний үед сайн тоглоно тэгсэн мөртлөө 2-р үед сууна гэдэг бас ядралт байна. Гэхдээ яг одоо манайд тулгараад байгаа хамгийн том асуудал бол доошоо унах ч биш, ядралт ч биш тоглогчдын зугтаалт болоод байна. Унахын хувьд 40 оноотой баг хэзээ ч унадаггүй гэдэг боловч сүүлийн 5 жилийг харахад 37 оноонд хүрвэл дээрээ үлдээд байгаа. Тэгээд нэг л хожиход 40 оноонд хүрэх учир рэлэгэшн бол бидний санаа зовоох асуудал биш. Одоо энэ улирлыг дуусгаад дараа улиралдаа бэлдэхдээ санаагаа зовоох хэрэгтэй. Гэтэл дараа улирлаас Кабае, Сиссоко, Арфа, Сиссэ, Дэбүши гээд багийн бараг тал нь явахаар болчоод байна. Тэгэхээр бараг л доороос орж ирсэн жил шигээ л багтай үлдэнэ. Одоогийн бүрэлдэхүүн бол ЧЛ-д ордог байснаас хойш байсан хамгийн сайн, зузаан бүрэлдэхүүн. Яахав скаутын сүлжээ сайн болохоор ахиад дажгүй баг бүрдүүлж бол хугацаа их орно. Дор хаяж л 3 жил болно. Уул нь хүмүүсээ авч үлдэж чадвал дараа жил нэг довтлогч нэг хагас аваал төгс гэмээр багтай болох боломж байсан даа.

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Tue Apr 30, 2013 2:53 pm
by Funky
Хаашаа ийм олноороо явах гэж байгаан

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Tue Apr 30, 2013 6:54 pm
by Эрхэмcfc
үүш дөнгөж ирчихээд явцгаах гээд байгаа юм уу???

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed May 01, 2013 10:51 pm
by shaazgai
Хаашаа явах аа?
Реал Мадрид-д тоглохыг мөрөөддөг гэсэн шд, тийш л явах гэсэн юм байлгүй.
ХБА-г Тнхм сонирхож байгаа гэнэ үү, ПСЖ бас хараагаа салгахгүй л байна.
Явбал их мөнгөтэй л болно биз, тэгээд Брэнди Кэррол, Обамеянг гэх зэргийн тоглогчдыг авна шд.
Бас нэг ДМ, СБ хэрэгтэй.
Болно биз дээ, гол нь өөрчлөлт хийх хэрэгтэйгээ ойлгосон биз ээ Майк Эшли

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed May 01, 2013 10:57 pm
by shaazgai

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Thu May 02, 2013 4:13 pm
by Mojul
Newcastle players Papiss Cisse and Cheick Tiote insist the squad remains committed and confident of staying in the Premier League next season.

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon May 06, 2013 10:30 pm
by tuwshin_pr
Манай баг нээрээ арай л намхан юмаа. Үэстхам дээр булан чөлөөт цохилтууд дээр бүгд маркалж байгаа хүнээсээ намхан наасан. Тэгсэн Заяа тайлбарлах болгондоо өндөрийг нь ярьна. Яаж ч тийм өндөр хүмүүс хараад байгаан

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed May 08, 2013 2:27 am
by shaazgai
Энди Кэрроллыг манайх гээд л бодчихсон байхгүй уу.
Хаха

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed May 08, 2013 2:35 am
by shaazgai
За тэр ч яахав.
Одоо Уиган оноо алдахгүй бол байдал хэцүүдлээ.
Манай баг уналтын бүлэгт элсэн гэж зүүдэлж ч үзсэнгүй.
Бөмбөг бөөрөнхий, шүүгчид нь бүр ч бөөрөнхий гэж.
Уул нь КПР -ийг хожих л ёстой, гэхдээ хэдэн ч гоол хийгээд тооцохгүй бол ямар хэрэг байна?
Тэгээд сүүлчийн тоглоолт 4:4 тэнцэхийг хүлээх үү?
Ганц оноо ч авч чадахшүй бол баларлаа...
тийм болохоор манайхнаас оноо хулгаалсан Уиганыг өнөөдөр битгий хожоосой, зовох зүйлгүй болсон суонси Мичугүй тоглож чаддаггаа харуулаасай гээд сууж б-на даа

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed May 08, 2013 12:45 pm
by Villa_Bayaraa
Хүсэл чинь биелэжээ... манайх ер нь тээр жил танайхыг унагаасан энэ жил түүх давтагдаж мэдэхээр л байна шүү... хэрэв танайх КПР-ийг барахгүй үлдсэн 2 тоглолтондоо хусуулаад, манайх сүүлийн тоглолтонд Уиганд хусуулвал манайхаас болоод танайх унаж мэдэх л юм хэхэ

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Thu May 09, 2013 11:54 pm
by shaazgai
КПР-ийг хожоод ямарч байсан 41 оноо авч АВ-ийн дээр гарна байхаа. Харин Норвич ба Сандерлэнд хоёулаа 3 оноо аван дээш гарвал, 6 оноо авсан Уиганд гүйцэгдэж Вилла 40 оноотойгоо мултарвал яанаа? Энэ бол бас л нэгэн боломжийн хувилбар биз дээ?

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Fri May 10, 2013 6:20 pm
by Villa_Bayaraa
shaazgai wrote:КПР-ийг хожоод ямарч байсан 41 оноо авч АВ-ийн дээр гарна байхаа. Харин Норвич ба Сандерлэнд хоёулаа 3 оноо аван дээш гарвал, 6 оноо авсан Уиганд гүйцэгдэж Вилла 40 оноотойгоо мултарвал яанаа? Энэ бол бас л нэгэн боломжийн хувилбар биз дээ?


ийм боломж байгаа, байгаа... Арсенал Уиганыг нухах буюу тэнцэхэд, эсвэл манайх сүүлийн 2 тоглолтоос аль нэгээс нь оноо зулгаахад манайх аврагдах юм байгаам... гэхдээ л бөмбөг бөөрөнхий ирэх тойрогт хэдэн баг нь санаа амарч, хэдэн баг нь хямрах байхдаа...

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Fri May 10, 2013 10:35 pm
by tuwshin_pr
Villa_Bayaraa wrote:Хүсэл чинь биелэжээ... манайх ер нь тээр жил танайхыг унагаасан энэ жил түүх давтагдаж мэдэхээр л байна шүү... хэрэв танайх КПР-ийг барахгүй үлдсэн 2 тоглолтондоо хусуулаад, манайх сүүлийн тоглолтонд Уиганд хусуулвал манайхаас болоод танайх унаж мэдэх л юм хэхэ


Тэгээд дээшээ гарч ирэнгүүтээ танайхыг бас л ууртай хожиж билээ. Баяраа тэгээд баг нь 40 оноонд хүрчээ л рэлэгэшн батл, манайх энэ тэрээр маадайгаад бна уу ккк
Уул нь дараа улиралаас тв мөнгө нэмэгдэх гээд одоо яаж ч байсан унамааргүй байхын. КПРыг л хожчуул бараг лл үлдлээдээ. Үиганы хувьд арсеналд их найдаж байна. Кпр харин үхэхдээ үхэр буугаа тавьж манай бөгсөн дээр бүлээн жин тавих вий дээ л гэж айхын

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Sun May 12, 2013 7:41 pm
by shaazgai
Хамт үзэх үү энэ тоглолтыг?

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Sun May 12, 2013 9:20 pm
by tuwshin_pr
Ёоох дээд лигтээ үлдлээ үлдлээ. Санасныг бодвол гайгүй тоглолт боллоо. За одоо наймааны шуум хараад суучина даа

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon May 13, 2013 1:10 am
by shaazgai
Azaar l hojloo. Bosingwad thanks!
Cashley uramshuularai ter zaluug.
Zun tom uurchlult hihgui bol hereg alga
Ashley ch teriigee oilgoson baih
Pardew g haldaggui um bol long ball togloh stildn tohiruulj Carrol, Ba shig toglodog huchtei toglochdiig n avch uguh heregtei ene bagt.
Naidaj baina
NU:ARS 4:4 gesen togloltyg odoo huleej suuna, yagaad gevel Harper toglono
P.S: Tuvshin, nadtai utsaar holbogdooroi, PM ee shalgaarai

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon May 13, 2013 2:04 am
by shaazgai
Оддоо Астон Вилла яах бол?
Хожигдвол доош уналаа шдээ

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Sun Jun 02, 2013 3:02 pm
by tuwshin_pr
Image

Манайх Дэрбигийн 18 настай Уилл Хьюс гэдэг АМ хүүхдийг эрчимтэй сонирхож байна даа. 18тай гэхэд аль хэдийн багийн үндсэн тоглогч болж амжсан. Бичлэгийг нь үзэхэд бол бүх талаараа л өв тэгш амьтан юм.

Манай Биги Туркд болох А-20ын дэлхийн аваргад Английг төлөөлөхөөр болж. Кэмпбилл маань эцсийн багт арай л орж чадсангүй.

Сиссэг Анжи авахаар хөөцөлдөөд байгаа сурагтай. Манай хүн ч тэгээд Ба шиг гар биш болохоор явахгүй байлгүй дээ.

@shaazgai: удахгүй холбоо барина аа

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon Jun 03, 2013 5:37 pm
by Logger
Image

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Wed Jun 05, 2013 11:59 pm
by shaazgai
Ёстой физик мэддэггүй амьтан зурсан байна даа.
Энэ жил Саусхэмтонд бас нэг гоё оруулсан шүү

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Thu Jun 06, 2013 12:03 am
by bandi
Энэ нээрээ үнэн тасархай гоол шүү

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon Jun 17, 2013 3:25 pm
by tuwshin_pr
Image

Манайх Хөлбөмбөгийн захирал гэсэн шинэ албан тушаал бий болгож хуучин менежер Жое Киннеэрийг энэ албан тушаалд тавьж.
Ингээд энэ хүн бүх наймаануудыг шийдэх болж байна. Өмнө нь Дэнис Уаис гэж нэг хөлбөмбөгийн захиралтай байсан Кэвин Киигантай муудалцаад бөөн юм болж байсан түүхтэй.
Жое-ийн хувьд 2008-2009 оны улиралд манайхыг дасгалжуулж байгаад зүрхний асуудалд орж ажлаа өгсөн.

Би Алан Пардьютай энэ багийн давуу болон сул тал амжилт үзлүүлэхэд дутагдаж байгаа зүлйин талаар ярилцах болно.
Би өөрийгөө хөлбөмбөгийн менежментийн талаар Ньюкаслд байгаа хэн бүхнээс илүү мэддэг гэж бодож байгаа. Энэ үгээрээ
хэн нэгэнийг үл хүндэлж байгаа хэрэг биш шүү.
Би клубыг одоо байгаагаас нь сайжруулахын тулд боломжтой бүх зүйлийг хийх болно. Баг сайжрах хэрэгтэй байгаа нь
сохор хүнд ч тодорхой байгаа тиймээс миний ажил бол тоглогчдыг олж авчирч багийг сайжруулах.
Би тоглогч танихдаа гаргуун сэргэлэн толгойтой сайн тоглогчийг ганц хараад л таньж чадна.

гэх мэтчилэн өөрийгөө баахан л магтаж.

Re: Newcastle United FC 2012-2013 :::Шаазгайнууд:::

PostPosted: Mon Jun 17, 2013 3:29 pm
by tuwshin_pr
Image

Зуны анхны наймаа Оливе Кэмэн гэдэг 17 настай довтлогч хүү. Францын ФС Мэц гэдэг багаас авсан.
Францын А-16, А-17 багуудад тоглодог