C Хэсэг Франц, Итали, Голланд, Румын

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Nomer 10 » Wed Jun 04, 2008 5:29 pm

1 mission, 1 feel, togeter we are Oranje

Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Nomer 10 » Wed Jun 04, 2008 5:32 pm

Бусад нь ийм автуустайм байна:

Хамтдаа амсаж, хамтдаа баярлая
Image

Огторгуй улам л хөх болсоор байна
Image

Румын, бид чамаар бахархаж байна, чамд хайртай.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Cornerback » Wed Jun 04, 2008 6:33 pm

hen shildeg haalgachtai ni l ene hesgees garna

Italy - Buffon
Holland - Van Der Sar

:D
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Gankhuu » Wed Jun 04, 2008 6:37 pm

Дон-ы тактик ч 4-3-3 л даа гэгэ.

Урд Кам Тони Ди Нат
Хагасд Де Росси, Пирло, Гаттузо
Хойно одоо Гроссо Барзагли Матрикс Замбротта л гэж гарна л даа.

Матрикс ч тэгээд одоо уурлуулах хүн үлдсэн юм уу. Тэхээр хэрэггүй байхаа.

Еврод ч Итали, Хорват хоёрыг л дэмжээд суучина даа. Румин зүгээр дуусахгүй нэгийн чирнэ биз. Голланд л азгүйтэж чирэгдэх байхдоо
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby El Payaso » Wed Jun 04, 2008 6:42 pm

Улбарууд нөгөө 2 цэнхрээсээ илүү сулбагар л харагдаад байгаам даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40727
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Skull » Thu Jun 05, 2008 3:14 am

Za cannavaro gemtdeg l hetsuu mdaa... Gehdee yahawdee gattuso pirlo de rossi 3 garaand garah bolohoor cannavarog nohoj boloh bh gej bodoj bna... hamgaaltand zuun talaar grosso, tegeed materazzi, 1 ni medkuee, baruund zambrotta geh bhaadaa te?
yamar ch bsan toni, natalie... 1 ni medku...
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Aagii_03 » Thu Jun 05, 2008 9:19 am

Canna gemteed Italy-chuudad tom garz bolloo doo. Gol toviin hamgaalagch, leader, bagiin ahlagchgui l oroltsoh ni dee. Gattuso l bur ih guih hereg garah baih daa hehe
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Nomer 10 » Thu Jun 05, 2008 2:01 pm

Кассано Италийн баг доторх уур амьсгалыг самраад хаячихаж. Каннаварог гэмтээсэн нөхөр мань хүнийг хүчтэйхэн таклдсан юм байх. Уурандаа босч ирээд зодох нь холгүй Чи бүх довтлогчоо жагсаалаас гаргамаар байна уу гээл дайрчихаж. Нөгөөх нь чи өөрийнхөө тоглолтын тухай л бодох хэрэгтэй гэж. Донадони оролцож байж салгажээ. Кассаног амаа хавч гэсэн чинь уурандаа хэнийг ч гэнүү таклдаад унагачихаж. Донадони зөрөн байж Пиппог үлдээж Кассаног авч байсан, одоо амаа барьж дээ. Кассано аягүй бол одоо хусуулах байх аа. Франц манайх 2-т л ашигтай хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Nomer 10 » Thu Jun 05, 2008 2:33 pm

Донадони Франц танайх 2 л хэсгээсээ гарах байх даа гэхэд Би олон юм бодмооргүй байна, зөвхөн эхний тоглолтоо л бодож байна гэсэн байсан. Энэ тоглолт ч гал гарна даа. Итали нөгөө уйтгартай катеначчиогоосоо бага багаар татгалзсаар л байгаа. Сүүлийн хэдэн тоглолтын бүрэлдэхүүнийг харж байхад дандаа 4-3-3 гээд манай улбар шаруудын тактикийг хэрэглээд байх шиг байсан. Буффон маргаангүй. Каннаваро гэмтсэн болохоор Барцальи Матрикстай хамт гарах байх. Аль нэг захад нь Замбротта баталгаатай. Тэр Пануччи гарвал зүүнд, Гроссо гарвал баруунд тоглоно. Голдоо Миланы гурвал гарах байх. Тотти Пиппо 2 байхгүй болохоор Каморанези жигүүрээр довтлох байх даа, сүүлийн үед тэгж тоглоод байсан. Нөгөө жигүүрт нь Кассаног гэтэл сая үймээн гаргаад худлаа болчих шиг боллоо тэгэхээр Ди Наталэ гарах юм болуу. Дел Пиеро хөгшин болохоор гараанд гараад 90 минут тоглохоор пянгий нь даахгүй байх, жокердож орж ирээд сандаргаад өгч магадгүй юм даа. Хаалганы өмнө Тони маргаангүй. Ингээд харахаар манайх нухаж болмоор л харагдаж байна.

Манайх харин 4-3-3-аараа явахаа байгаад он гарснаас хойш 4-2-3-1 гэж үзээд байгаа. Хамгийн үзүүштэй довтолгоотой баг гэгддэг хэрнээ куалид 15-хан гоол хийсэн. Тэгээд шинэ тактикаар тоглосннос хойш гоолыг машиндаж өгч байгаа. ЧЛ-ийн баатрын өмнө Хайтинга Матайсен 2 зогсох байх. Матайсенаас л их айж байна даа. Буларуз хурдан эдгээсэй. 2 жигүүрийн нэгд нь манай индонез залуу баттай. Нөгөөх нь Мелхиот болох байх даа. Боума ч байж болох. 2 цэвэрлэгчийн нэгээр Энгэлаар тоглох юм шиг байгаан. Нөгөөх нь де Ёнг юм болуу. Афеллай уг нь надад их таалагддаг. Урагш сайн дайрдаг ч, арагшаа сайн татдаг ч. Урдаа Рүүдийг зоочихоод араас нь Роббен, Шнайдер, ван дер Ваарт 3 дэмжээд өгнө. Шнайдер төвөөс найруулж магадгүй. Гэхдээ бас хойш нь татаж ч магадгүй. Ингэсэн тохиолдолд Койт Ливерпүүлд сурсан байрлалаар үзэх байх. Ван Перси гэмтлээс эдгээд одоо бэлтгэл хийж байгаа газрынхаа сонирхогчдын багтай тоглоё, формоо олмоор байна гэхэд коуч эрс татгалзсан байсан. Чамд тийм их тоглолтын туршлага хэрэггүй гэсэн байсан. Тэгэхээр Койтын оронд яваандаа тэр очоод өнөөх нь Рүүдийн банзыг халаана. Рүүд хэрвээ гоолдохгүй байвал Койт байранд нь очно. За за манайх нухах юм байна, яадаг ч байсан :eek:

Манай домог Ринус Михелс 88 онд 4-3-3-аар СССР-т нухуулсныхаа дараа 4-4-2 луу шилжиж тоглосоор байгаад аваргалж байсан гэдэг. Оросод хийсэн тэр ван Бастены воллей үнэхээр гайхамшигтай. ССТВ-аар Еврогийн түүхэн дэх шилдэг 50 гоолын тэргүүнд бичигдсэн байна лээ. Манайх Италитай тоглоод явуургүй бол(Итали Франц 2 өөр лигийн багууд л даа) 4-3-3 руугаа шилжиж магадгүй юм даа. Гарааны 11-ийг харахыг маш их хүсч байна шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby BuG » Thu Jun 05, 2008 3:24 pm

За хөөрхий юу юугүй л эхлэх дөхөөд байна даа гэж... :mrgreen: Эхний тоглолтоо л сайхан хийчихмээр байна даа. Бөөн эрч хүч, урам зориг шүү дэ... Манайхан ч хэсэгтээ баларч байгаад арай гэж гардаг энэ тэр гэм ч мэр сэр бий шүү. Энэ удаад тийм байдал үзүүлж болохгүй. Яагаад гэвэл энэ хэсэг ҮХЛИЙН ХЭСЭГ ... гэснээс энэ смайл дотор ямар санаатайгаар францын туг байдаггүй юм бэ??? :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby шипи » Thu Jun 05, 2008 4:03 pm

тэр ч их эвгүй л мэдээ бнадаа...
тгд бас фэнүүдийнхээ ч итгэлийг алдаад, найдварг унагаагаад...
гхдээ л :italy :italy :italy
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby BuG » Thu Jun 05, 2008 4:11 pm

Кассано сайн сайн... хэхэ :mrgreen: Манайханд л ашигтай
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Doyo » Thu Jun 05, 2008 5:15 pm

Holland 1eer garaasai :-D
Babel toglohgui bolson yumuu
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1251
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby zigo » Fri Jun 06, 2008 2:01 am

Гроссо зүүнд, Пануччи баруунд баймаар юм. Итали энэ жил мултарнөө. Эхнээсээ амин сүнс нь бэртээд орж чадахаа байчлаа. Бусад нь хэдий сайн байсан ч Каннагийн орон зайг нөхөж барахгүй л дээ. Явж явж улбарууд нэг эвээ олвол яаж ч мэдэх баг даа. Ядаж байхад тэр бөмбөг нь хүртэл хэн сайн цохидог, бууддагийн талд гээ биздээ? хэхэ Хаалгач мянга сайн байгаад холоос бууддаг нөхөд байхад шүүрэн шанага болох юм бишүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Nomer 10 » Fri Jun 06, 2008 1:29 pm

Тэх. Ван дер Ваарт, Шнайдер 2 алсаас шүршээд өгнө. Шнайдер гэхдээ хөнгөн гэмтэлтэй багаа гэсэн, гайгүй л байгаасай.

Италийн араас Румын орлоо. Сэтгүүлчид хэвлэлийн хурлыг нь хүлээгээд бүтэн цаг сууж. Тэгээд Муту тэргүүтэй 3 тоглогч нэг юм ирж л дээ. Тэгсэн эсэргүүцэл үзүүлээд гараад явчихаж, өрөө бараг хоосорсон юм байхоо. Шигшээ нь олон нийтийн өмнө нэг ч удаа бэлтгэл хийгээгүй гэнэ, сэтгүүлчид орох гэж багахан хэмжээний дайн болжээ. Нэг сэтгүүлч бүр өмнө нь нуугдаж ороод стадионд хонох зорилготой байж байгаад баригдаж. Цагдаа нар сүүлдээ хүчээ нэмэгдүүлж, нохой энэ тэртэй ерөнхийлөгчийг хамгаалж байгаа юм шиг л байгаа гэнэ. Румын даяар ТВ хэвлэл гээд л шигшээгийн дасгалжуулагчийг газарт ортол муулж байгаа гэнэ. Параанц манайх 2-т л ашигтай хаха.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby zigo » Fri Jun 06, 2008 2:29 pm

Гэхдээ тийм нууц байдал энэ тэр чинь харин эвгүй юм бишүү? Ямар ч юм бэлдээд байгаа юм бүү мэд. хэхэ Кунфу хөлбөмбөг бэлдэж ч байгаа юм билүү. кеке
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby LeMoN » Fri Jun 06, 2008 3:42 pm

Nomer 10 wrote:Кассано Италийн баг доторх уур амьсгалыг самраад хаячихаж. Каннаварог гэмтээсэн нөхөр мань хүнийг хүчтэйхэн таклдсан юм байх. Уурандаа босч ирээд зодох нь холгүй Чи бүх довтлогчоо жагсаалаас гаргамаар байна уу гээл дайрчихаж. Нөгөөх нь чи өөрийнхөө тоглолтын тухай л бодох хэрэгтэй гэж. Донадони оролцож байж салгажээ. Кассаног амаа хавч гэсэн чинь уурандаа хэнийг ч гэнүү таклдаад унагачихаж. Донадони зөрөн байж Пиппог үлдээж Кассаног авч байсан, одоо амаа барьж дээ. Кассано аягүй бол одоо хусуулах байх аа. Франц манайх 2-т л ашигтай хаха.
Ene muu cassano muu real n shees danda gai bolj yavna.2004 ond hezee l oligtoi toglolt uzuulle hesgeesee ch garagui.Ene g yu r n yah gj duudsiin.Shal durgui hurchlee garaand gargaj tenegteh vii dee.Donadoni g ene jil avarga avahgui bol sicily n maffuud buudah heregtei.Bag n neg l bish sanagadaal bna da.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby tsoko » Fri Jun 06, 2008 4:48 pm

За энэ хэсэг бол үнэхээр таашгүй ээ. Аль хоншоортой нь л гарах бхдаа, бас азтай нь
Image
User avatar
tsoko
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 830
Joined: Sun Mar 04, 2007 9:51 pm
Location: europe

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby zigo » Fri Jun 06, 2008 5:09 pm

Итали аврага авахгүй бол дасгалжуулагчийг нь алах хэрэгтэй ч гэх шиг. Арай л хөөрөгдөж байгаа юм бишүү?! Дэлхийн аврага авсан баг дараагийн еврог нь авч байсан түүх ганцхан байдаг. Энэ удаад ч энэ амжилт эвдэгдэхгүй байлгүйдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Gankhuu » Fri Jun 06, 2008 7:26 pm

zigo wrote:Итали аврага авахгүй бол дасгалжуулагчийг нь алах хэрэгтэй ч гэх шиг. Арай л хөөрөгдөж байгаа юм бишүү?! Дэлхийн аврага авсан баг дараагийн еврог нь авч байсан түүх ганцхан байдаг. Энэ удаад ч энэ амжилт эвдэгдэхгүй байлгүйдээ.

Франц

Герман бас ДЭлхийн аваргад түрүүлснийхээ дараа Еврод түрүүлж байлуу эсвэл эсэргээрээ бил үү
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby oswin » Fri Jun 06, 2008 7:40 pm

:grin: Герман бишээ, 90 онд ДАШТ-д түрүүлээд 96 онд европын аварга болсон. Гэхдээ 92 онд Дани европын аварга болж байсан юм!
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby oswin » Fri Jun 06, 2008 7:43 pm

эсвэл чи эсрэгээр нь 72,74 онд түрүүлснийг нь хэлээд байна уу??? :smile:
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby zigo » Fri Jun 06, 2008 8:05 pm

Gankhuu wrote:
zigo wrote:Итали аврага авахгүй бол дасгалжуулагчийг нь алах хэрэгтэй ч гэх шиг. Арай л хөөрөгдөж байгаа юм бишүү?! Дэлхийн аврага авсан баг дараагийн еврог нь авч байсан түүх ганцхан байдаг. Энэ удаад ч энэ амжилт эвдэгдэхгүй байлгүйдээ.

Франц

Герман бас ДЭлхийн аваргад түрүүлснийхээ дараа Еврод түрүүлж байлуу эсвэл эсэргээрээ бил үү


Эсрэгээрээ. Франц 98 онд дэлхийд, 2000 онд еврод түрүүлснээр ДАШТ-ын аврага болсон баг тивийн аврага авч чададгүй дүрмийг зөрчсөн.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Цэнгүүн » Sat Jun 07, 2008 2:35 am

news.mn

Голландын шигшээ баг


1970-аад онд дэлхийн хамгийн шилдэг, үзүүштэй тоглолттой баг байсан ч дэлхийн аварга болж чадаагүй юм. 1974 онд талбайн эзэн Германд ялагдан мөнгөн медаль хүртэж байсан бол дөрвөн жилийн дараа шигшээ тоглолтод мөн л тэмцээнийг зохион байгуулагч Аргентинд хожигджээ. Хошой мөнгөн медаль авсан Круйфф тэргүүтэй тоглогчид Голландын хөлбөмбөгийн “алтан үеийнхэн” байлаа. Хожим “Шидэт гурвал” хэмээгдэх Гуллит, ван Бастен, Райкаард нарынхаа ачаар “Евро 88”-д аваргалжээ. Харамсалтай нь энэ нь одоог хүртэл “Улбар шарууд”-ын хүртсэн цорын ганц цом хэвээр. Үүнээс хойшх хорин жилд олон супер одод төрөн гарч, дэлхийн шилдэг багуудын нэг хэвээр байсан ч шагналын тавцанд ер гишгэж чадсангүй. Үнэнч хөгжөөн дэмжигчид нь амжилтаар ангасаар л.

Дасгалжуулагч. Хэрвээ “Анри Делоны цом”-ыг 16 багийн дасгалжуулагчдыг хооронд нь тоглуулаад ялсанд нь өгдөг бол Голландын шигшээ тивийн аварга болох нь баараггүй. Дэлхийн хөлбөмбөгт домог болсон цөөхөн хөлбөмбөгчдийн нэг Марко ван Бастен эдүгээ энэ багийг удирдаж байна. “Аякс”, “Милан”-д гайхамшигийг бүтээж явахдаа Европын шилдэг хөлбөмбөгчөөр гурав, дэлхийн шилдгээр нэг удаа тодорч байлаа. Түүнчлэн Голландын шигшээ багтайгаа “Евро 88”-д аваргалахдаа шилдэг довтлогч, шилдэг тоглогчийн шагналыг нь давхар хамсан гоц авьяастан. Хүнд гэмтлийн улмаас 28-хан насандаа их спортоо орхиогүй бол илүү юуг ч бүтээгээ билээ.

Дасгалжуулагчийн замналаа төрөлх “Аякс”-ынхаа хоёрдугаар багаас эхэлж, нэгхэн жил болж байхдаа шигшээ багийг удирдах болсон. Энэ бол 2004 он байлаа. Марко шигшээд залуу тоглогчдыг олноор урьсан гавьяатай ч жаахан ахимаг тоглогчдыг “цэвэрлэх” ажлыг эхлүүлсэн алдаатай. Зеедорф, Клюйверт, Давидс, Макай, ван Боммель нарын хашруудын байрыг Кюйт, ван Перси, Бабель, Роббен, ван дер Ваарт нарын залуус баттай эзэгнэсэн билээ. Германд болох дэлхийн аваргын эрхийг толгой өвдөлгүй авсан залуустаа ван Бастен хэт итгэж, шүүмжлэлийг үл тоон шигшээ тэмцээнд “нялх” багаа авч явсан. Гэвч Голландын багт ёстой туршлага дутан, 16-д Португалд ялагдаж билээ. Шийдвэрлэх тоглолтод эрхэм дасгалжуулагч таарамж муутай байсан супер од Нистелройг гаргалгүй Кюйтийг тоглуулсан нь алдаа болсон юм. Гэхдээ Голландын хөлбөмбөгийн холбоо түүнийг халах гэж яарсангүй, алдаагаа засах хоёр жил олгосон. Ван Бастений хувьд “Евро 2008” шигшээгийн дасгалжуулагчийн хувиарх сүүлийн тэмцээн бөгөөд хэр амжилт үзүүлэхээс үл шалтгаалан долдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. 8 оноо

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. Ямар ч асуудалгүй “G” хэсгээс шалгарна гэгдэж байсан ч хангалттай тоглож чадаагүй. Люксембург, Албани, Словен мэтийн сулхан багуудыг арайхийн 1:0 харьцаатай буулган авч гурван оноо халаасалж байлаа. Ялангуяа Албанийн талбайд зочилсон тоглолтод Рууд ван Нистелрой шүгэл дуугарахаас хэдхэн секундын өмнө цорын ганц бөмбөгийг хийж байв. Бурхан тэднийг энэ мэтчилэн харж үзээгүй бол Румыны багаас гадна болгарчуудыг урдаа алдан, “Евро 2008”-г өнжих аюул бодит зүйл болох байлаа. 7 оноо

Хаалгачид. Эдвин ван дер Сар /Английн Манчестер Юнайтед/, Хенк Тиммер /Фейеноорд/, Мартен Стекеленбург /Аякс/

Аль арван жилийн өмнөх дэлхийн аваргад тоглож байсан Эдвин ван дер Сар одоо ч байсаар. Энэ жилийн 38 настай түүнийг ван Бастен хөгшин гэж голж байсангүй. Харин ч их итгэл хүлээлгэн багийн ахлагчаараа томилсон юм. Сохорсон биш завшив гэгчээр Эдвин хөгшрөх тусмаа илүү найдвартай тоглолтыг үзүүлсээр байна. Өнгөрөгч 2007-2008 улиралд Английн премьер лиг, Европын Аваргуудын лиг гэсэн хоёр том тэмцээнд түрүүлсэн “Манчестер Юнайтед” клубын хаалгыг мань эр манадаг билээ. 9 оноо

Хамгаалагчид. Жованни ван Бронкхорст, Тим де Клер /хоёул Фейеноорд/, Андре Ойер /Английн Блекберн Роверс/, Жон Хейтинга /Аякс/, Йорис Матийсен /Германы Хамбург/, Марио Мельхиот /Английн Уиган Атлетик/, Вилфред Боума /Английн Астон Вилла/, Халид Булахруз /Испанийн Севилья/

“Улбар шарууд” байрлал болгондоо шилдэг тоглогчидтой ч арын шугамандаа асуудалтай. Стам, Де Бур нарыг зодог тайлснаас хойш бусдыгаа удирдаад явчих шилдэг хамгаалагчийн гачаалд орчихоод байна. 7 оноо

Хагас хамгаалагчид. Найжел де Йонг, Рафаэль ван дер Ваарт /хоёул Германы Хамбург/, Деми де Зеув /АЗ Алкмаар/, Орландо Энгелар /Твенте/, Уэсли Снейдер /Испанийн Реал/, Ибрагим Афелай /ПСВ Эйндховен/

Өнгөрсөн улиралд “Реал”-д гялалзсан Снейдер шилдгүүдийн эзэмшдэг 10 дугаарыг авсан нь нүдээ олсон хэрэг болов. Стандарт цохилт сайн гүйцэтгэдэг нь түүний дархан мэх. Энэ чанарыг нь дасгалжуулагч ашиглах нь лавтай. Мөн ван дер Ваарт хэмээх чадварлаг залуухан тоглогч “Евро 2008”-д өөрийгөө илүү таниулахаар зэхэж байна. Голландчууд довтолгоонд түлхүү оролцдог сайн хагас хамгаалагчидтай ч бөмбөг таслах үүрэгтэй найдвартай “хар ажилчин” алга. 8 оноо

Довтлогчид. Рууд ван Нистелрой, Арьен Роббен /хоёул Испанийн Реал Мадрид/, Дирк Кюйт /Английн Ливерпуль/, Робин ван Перси /Английн Арсенал/, Клаас Ян Хюнтелаар /Аякс/, Ян Венногор оф Хесселинк /Шотландын Селтик/

Дэлхийн аваргын үеэр дасгалжуулагчтайгаа ам зөрөлдсөн ван Нистелрой жил гаруй зөрүүдэлсний эцэст сонгон шалгаруулалтын дундаас шигшээ багийнхаа улбар шар өнгөтэй “дүрэмт хувцас”-ыг өмсөх болсон. Эргэн ирсэн эхний хоёр тоглолтдоо л төдий тооны хоёр бөмбөгийг оруулж дэлхийн шилдэг довтлогчийн алдрыг дэмий зүүгээгүйгээ харуулаад авав. Түүнчлэн ван Бастений гарт Роббен, Кюйт, Хюнтелаар нарын гайхалтай залуус, толгойгоороо тоглохдоо гаргуун Веннегор оф Хесселинк байгаа нь урд шугамыг хүчтэй харагдуулж байна. 9 оноо

Эцсийн дүнд 8+7+9+7+8+9=48 оноо

Румыны шигшээ баг


1930, 1934, 1938 онуудад зохиогдсон дэлхийн аваргын анхны гурван тэмцээнд дараалан оролцсон дөрвөн багийн нэг юм. Үүнээс хойшхи далан жилд дөрөвхөн удаа “World Cup”-ын утааг үнэрлэхдээ 1994 онд хамгийн үр бүтээлтэй тогложээ. Хүчирхэг Аргентинийг 3:2 харьцаатай буулган авч шөвгийн наймд үлдээд Шведийн багт торгуулийн цохилтоор дийлдэв. Тухайн үед “Карпатын Марадона” хочит Георги Хажи ид гялалзаж байсан юм. Эх орондоо амьд домог болон алдаршсан энэ хөлбөмбөгчийн үед Румынчууд хүчирхэг багуудын нэгд тооцогдож, 1997 оны есдүгээр сард FIFA-гийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байжээ. “Франц 98”-д Английг хожин хэсгээ тэргүүлэв. Дээгүүр өрсөлдөх багаар нэрлэгдэж байсан ч од нь гийсэн Хорватуудын ээлжит золиосоор тодорсон.

Европын аваргын тэмцээнд гурван удаа оролцохдоо 2000 онд хэсгээсээ гарч байжээ. Үүний дараахан “Карпатын Марадона” зодог тайлснаар шигшээ баг шалдаа бууж, том тэмцээнд оролцож чадалгүй өдийг хүрсэн юм.

Дасгалжуулагч. Виктор Пицуркэгийн тоглогчийн замнал нь гайхалтай. Бухарестын “Стяуа”-г амжилтынх нь оргилд аваачсан ачтан юм. Энэ багт 1983-1989 онн зургаан жил зүтгэхдээ 175 тоглолтод 138 гоол /!!!/ хийсэн супер довтлогч байжээ. “Стяуа” улсдаа шилдэг ч Европын том багуудтай яаж эн зэрэгцэх билээ. Ийм л багийг 1986 онд Аваргуудын цомд түрүүлүүлж байлаа. Европын цомыг хүртсэн тэр улирлын найман тоглолтод таван бөмбөг хийж, “Будапешт Хонвед”-ын хаалгыг ердөө 36 дахь секундэд мялаасан гоол нь тухайн тэмцээний хамгийн хурднаар тодорсон нь мэдээж. Европын супер цомд 1987 онд түрүүлж, Аваргуудын цомд 1989 онд шигшээд, 1990 онд хагас шигшээд үлдэж, 1987-1988 оны улиралд Европ тивд хамгийн олон гоол оруулсан тоглогчид олгодог шагналын “Хүрэл шаахай”-г авч байжээ. “Стяуа” дотоодын тэмцээндээ ч босоо байж Румыны аваргаар тав, цомын эзнээр дөрвөн удаа тодорчээ.

Алдрын оргилд хүргэсэн “Стяуа” клубээсээ дасгалжуулагчийн ажлаа эхэлж, 1996 онд 21 хүртэлх настнуудын шигшээ багийн дасгалжуулагчаар нэрлэгдээд байлаа. Түүний удирдсан залуучууд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан тул Пицуркэ хоёр жилийн дараа үндэсний шигшээд дэвшжээ. Гэвч багийн шилдэг тоглогчид болох Георги Хажи, Георги Попеску нартайгаа таарамж муутай байснаас ажилдаа нэг их удаан тогтсонгүй. “Стяуа”-д амжилттай ажиллаж байсан Пицуркэг шигшээ баг 2004 онд дахин дуудсан билээ. 7 оноо

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. “G” хэсэгт Голланд, Болгар, Беларусь, Албани, Словен, Люксембургийн багтай өрсөлдсөн. Энэ хэсгийн лидер нь яах аргагүй Голланд бөгөөд Румын, Болгарын хооронд үлдсэн ганц эрхийн төлөө өрсөлдөх учиртай байлаа. Гэхдээ Пицуркэгийн шавь нар бодож байснаас хамаагүй илүү тоглосон. Сулхан багуудаас зохих хожлоо авч, “Улбар шарууд”-ын нутагт тэнцэж чадав. Шалгаруулалт өндөрлөхөөс гурван тоглолтын өмнө Голландыг нутагтаа авчран Гояны гоолын ачаар ялалт байгуулж, хэсгээ тэргүүлэх сайхан боломжтой болсон билээ. 10 оноо

Хаалгачид. Б Лобонт /Динамо Бухарест/, М Попа /Политехника/, Эдуард Стэнчою /Клуж/

Үндсэн хаалгач Лобонт хэдэн жилийн өмнө Голландын “Аякс”-т гологдохооргүй тоглож байсан. Харин нутгийнхаа клуб руу явснаас хойш сураг тасраад байна. 7 оноо

Хамгаалагчид. С Гионя, Д Гоян /хоёул Стяуа Бухарест/, К Контра /Испанийн Хетафе/, Р Рац /Украины Шахтёр Донецк/, Г Тамаш /Францын Осер/, К Киву /Италийн Интер Милан/, К Сэпунару /Рапид Бухарест/, К Моци /Динамо Бухарест/, С Раду /Италийн Лацио/

Багийн ахлагч Кивугаас бусад нь дундаж багуудад харъяалагддаг, төдийлөн танил бус. Тиймээс “Интер”-ийн тоглогч хамгаалалттаа удирдаад явчихдаг юм. Олон шилдэг одууд хоорондоо ойлголцохгүй байснаас нэг толгой нь бусдыгаа залвал илүү амжилт үзүүлж мэднэ. 7 оноо

Хагас хамгаалагчид. М Рэдой, Б Николицэ, Н Дикэ /бүгд Стяуа Бухарест/, Ф Петре /Болгарын ЦСКА Софи/, П Кодря /Италийн Сиена/, Р Кочиш /ОХУ-ын Локомотив/, А Кристя /Динамо Бухарест/

Заримдаа Киву цэвэрлэгчийн байрлалд тоглож, Рэдой, Петре, Кочиш нартай дундын шугамыг бүрдүүлдэг юм. Нөөцөд байгаа Николае Дикэ сэлгээгээр орж ирээд тоглолтыг өөрчилж мэднэ. Довтолгоонд идэвхэй оролцдог, гоолын боломж гаргаж чаддагаа цөөн хэдэн тоглолтод харуулсан юм. 7 оноо

Довтлогчид. Чиприан Марика /Германы Штутгарт/, А Муту /Италийн Фиорентина/, М Никулае /Шотландын Инвернесс/, Д Никулае /Францын Осер/

Адриан Мутугийн гарт багийн хувь заяа бий. “Сери А”-д олон улирлыг үдсэн болохоор италичуудыг сайн мэднэ. Түүнчлэн эртний танил “Аззура”-гийн хамгаалагчид түүнээс ихэд болгоомжилж байна. Бусад довтлогчид нь бүгдээрээ гадны лигт тоглодог нь сайшаалтай. 7 оноо

Эцсийн дүнд 7+10+7+7+7+7=45 оноо

Францийн шигшээ баг


Улсынх нь туг улаан, цагаан, цэнхэр өнгөнөөс бүтсэн болохоор тэднийг “Tri Colore” гэж нэрлэдэг. Хар, шар, цагаан арьст тоглогчидтой учир “Гурван өнгөтнүүд” хэмээгдэх болсон гэх нь ч бий. Түүнчлэн шүтлэгээс нь үүдээд “Азарган тахианууд”, өмсгөлийн өнгөнөөс нь шалтгаалан “Цэнхэрүүд” гэх болжээ.

Дэлхийн аваргын тэмцээнд 1998 онд алт, 1958, 1986 онуудад хүрэл медаль хүртэж, дээдсийн дансанд нэрээ бүртгүүлж чадсан баг юм. Нутагтаа болсон “Евро 84”-т Мишел Платини хэмээх эгэлгүй авьяаслаг тоглогчийнхоо хүчинд түрүүлж байлаа. Багийн ахлагч, 10 дугаартай Платини таван тоглолтод есөн гоол хийжээ. Ингэснээр Европын аваргын түүхэнд хамгийн олон гоол хийсэн тоглогчоор шалгарсан бөгөөд хоёр, гурван тэмцээнд оролцохдоо таван бөмбөг оруулсан тоглогчид удаалдаг. “Евро 2000”-д хоёр дахь “Анри Делоны цом”-оо хүртсэн. Мөн л 10 дугаартай Зинедин Зидан хэмээх гайхалтай тоглогч нь хөлбөмбөгийн ногоон талбайг чимж байлаа. Хоёр жилийн өмнөх дэлхийн аваргад түрүүлээд байсан болохоор дээд зэрэглэлийн хоёр тэмцээнд дараалан аваргалсан хоёр дахь багаар тодорчээ.

Дасгалжуулагч. Баг удирдана гэдэг нь баргийн хүний барах ажил биш ээ. Амжилт гаргавал тэнгэрт тултал магтуулна, хэрвээ бүтэлгүйтвэл газар доогуур ортлоо муулуулах хоёрхон замтай. Франц мэтийн том багуудаас хөгжөөн дэмжигчид нь ямагт цом нэхэж байдаг болохоор 56 настай Доменекийн зовлонг бид ойлгож болох юм. “Гурван өнгөтнүүд”-тэй ажиллаж эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Түүний анхны сорил “Герман 2006”-гийн урьдчилсан тоглолтыг Францын шигшээ урамгүй эхлүүлэхэд ёстой л хөгжөөн дэмжигчдийн хараалыг идэж байлаа. Гэхдээ үлгэн салган явсаар эрхээ нэг юм авсан юм. Германд очсон эхний хэдэн өдөр хүндхэн өнгөрөв. Швейцарь, БНСУ-тай дараалан тэнцэж, хэсгээсээ шалгарах нь эргэлзээтэй болоод байсан үед түүнийг шүүмжлэгчид хөлбөмбөгийн холбооноос Доменекийг даруйхан халахыг шаардаж байлаа. Трезегегийн оронд хэний ч танихгүй Рибери хэмээх залууг тоглуулж байсан ч нэрмээс болов. Хэрвээ байдал эсрэгээр эргэсэн бол мань эр шигшээ багийн түүхэн дэх хамгийн муу дасгалжуулагчаар тодорч, хэзээ ч арилахгүй муу нэртэй үлдэх байсан нь гарцаагүй. Аз болоход “Гурван өнгөтнүүд” Тогогийн багийг буулган авч, “хар цуврал”-даа цэг тавьж чадсан. Замдаа таарсан Испани, Бразил, Португал гэсэн нэрийг нь ч сонсоход халгамаар багуудыг ялсаар шувтаргын тоглолтод шалгарч үлдсэн билээ. Ийнхүү Доменек “ял”-аас мултарч, хөгжөөн дэмжигчдэд хайрлагдаж эхэлсэн. 8 оноо

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. Ширүүн тэмцэл өрнөсөн “D” хэсгээс гарах нь францчуудад амар байгаагүй. Шотландын шигшээд хоёронтоо хожигдсоноор тивийн аваргад оролцох нь бүрхэг болж ирэв. Гэхдээ хөлбөмбөгт боломжгүй юм гэж байдаггүйг бяцхан Гүржийн шигшээ харуулсан юм. Тэд нутагтаа Шотландыг “хорлож”, “Азарган тахианууд”-д боломж гаргаж өгчээ. Ийм сайхан боломж гарч ирээд байхад алдвал **н** хэрэг биз ээ. Доменекийн хөвгүүд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх баг биш гэдгээ харуулж, үлдсэн тоглолтуудаа чамбай хийсэн юм. Энэ хэсгийг Итали 29, Франц 26, Шотланд 24 оноотой өндөрлүүлсэн гэхээр гайгүй тэмцэл өрнөсөн байгаа биз. 8 оноо

Хаалгачид. С Манданда /Олимпик Марсель/, С Фрей /Италийн Фиорентина/, Г Купе /Олимпик Лион/

Хэдэн жил Бартезийн нөөцөнд суусан Купег тоглуулах болов уу. Үе үе том алдаа гаргачих гээд байдаг муу талтай түүний оронд “Фиорентина”-гийн Фрейг сонгосон бол хавьгүй дээр байхсан. 7 оноо

Хамгаалагчид. Ж Бумсонг, Франсуа Клер, С Скилаччи /бүгд Олимпик Лион/, Э Абидаль, Л Тюрам /хоёул Испанийн Барселона/, В Галлас /Английн Арсенал/, П Эвра /Английн Манчестер Юнайтед/, В Саньол /Германы Бавари Мюнхен/

Баруун захын эзэн Саньол гэмтлээс шалтгаалж хэсэг хугацаанд тоглоогүй. Одоо гайгүй болсон учир арын албаны бүх зүйл хэвийн болж байх шиг. Зүүн жигүүрт Абидаль, Эвра гэсэн ид үедээ яваа хоёр хамгаалагч бий. Төвийн хоёрын нэг нь Галласын байрлал. Түүнтэй Тюрам, Скилаччи, Бумсонгийн аль нэг нь хамтрах учиртай. 8 оноо

Хагас хамгаалагчид. К Макелеле, Ф Малуда /хоёул Английн Челси/, П Виейра /Италийн Интер Милан/, С Насри /Олимпик Марсель/, Ж Тулалан /Олимпик Лион/, Л Диарра /Английн Портсмут/, Ф Рибери /Германы Бавари Мюнхен/

Риберигийн үзүүлж буй тоглолт Францын шигшээг хол явна гэсэн итгэлийг төрүүлж байна. Хоёр жилийн өмнө Доменекийн шүүмжлүүлэн байж тоглуулдаг байсан энэ залуу өдгөө шилдэг тоглогчийн хэмжээнд хүрчээ. Австри, Швейцарьт гялалзах хүнээр нэрлэгдээд байгаа нь үүнийг гэрчлэнэ. Хамгаалах чиглэлийн хагасаар Макелеле, Виейра хоёр олон жил тогтвортой тоглосон. Ийм сайн хоёр цэвэрлэгчтэйд нь /хөлбөмбөгийн хэллэг/ олон багууд битүүхэн атаархдаг байсан биз. Цаг цагаараа байдаггүй болохоор Макелеле хэт хөгширч /35 настай/, тэр хэрээр тоглолт нь муудсан. Түүнээс нэг их залуудаад байхгүй Виейра гэмтэл бэртлээс салахаа байжээ. Гуяны гэмтэл нь зовоогоод байгаа бөгөөд багаар бодоход эхний тоглолтыг, шаардлагатай гэвэл тэмцээний өнжиж ч магад. Дасгалжуулагч хаширлаад Фламиниг дуудаад байна. Европын аварга эхлэхээс нэг хоногийн өмнө бэртэлтэй тоглогчдыг сольж болдог бөгөөд Виейрагийн биеийн байдлаас шалтгаалж Фламинигийн тоглох эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. 8 оноо

Довтлогчид. К Бензема, С Гову /хоёул Олимпик Лион/, Н Анелька /Английн Челси/, Т Анри /Испанийн Барселона/, Б /Сент-Этьен/

Тьерри Анри довтолгооны гол хүн байх нь дамжиггүй. Түүнтэй Анелька, Бензема хоёрын аль нь ч хоршсон аюултай хослол үүснэ. Доменекийн энэ жилийн нээлт нь Бафетимби Гомис хэмээх хар арьст залуу боллоо. Хэд хоногийн өмнө Эквадортой хийсэн хяналтын тоглолтод талбайд сэлгээгээр гараад л хожлын хоёр гоол хийснээс үзвэл хоосонгүй нөхөр бололтой. Дасгалжуулагчийн тактикт хэзээ ч тохирч байгаагүй шилдэг довтлогч Трезеге бүрэлдэхүүний гадна үлдсэн нь бас нэгэн дуулиан юм. 9 оноо

Эцсийн дүнд 8+8+7+8+8+9=48 оноо

Италийн шигшээ баг



Нэрт дасгалжуулагч В.Поццогоор удирдуулсан Италийн шигшээ 1934, 1938 оны ДАШТ, 1936 оны Берлиний олимпод түрүүлж, дэлхийн хөлбөмбөгт ноёрхлоо тогтоогоод байлаа. Дэлхийн хоёрдугаар дайн зэрэг олон зүйлээс болж энэ улсын хөлбөмбөг хөгжлийн замаасаа олон жилийг алдсан ч арай ч дундчуудын зиндаа хүртэл уруудаж байгаагүй юм.

“Сери А” хэмээх хөлбөмбөгийн хүчирхэг лигтэй, “Ювентус”, “Милан”, “Интер”, “Рома” зэрэг супер клубүүдтэй учир үеийн үед шилдэг хөлбөмбөгчдөөр тасраагүйг түүх хэлээд өгнө. Гялалзаж байсан гучаад оноос хойшхи том амжилтуудаа гучаад жилийн дараа гаргаж 1968 оны Европын аварга багаар тодров. Үүний дараагийн хорин жилд тогтмол дээгүүр өрсөлдөж, 1982 онд дэлхийн аварга цолыг гурав дахиа хүртсэн билээ. 1990 онд нутагтаа дөрөв дэх түрүүгээ авахыг хэмжээлшгүй ихээр хүсч байлаа. Харамсалтай нь энэ мөчөөс хойш тэднийг азгүйтэл хэмээх өвчин дагалдав. Тоглолтын эцсийн минут, нэмэлт цаг, торгуулийн цохилт тэднийг нэг бус удаа хөөдсөн юм. Энэхүү “хар дарсан зүүд”-нээсээ 2006 онд сэрж, дэлхийд дөрөв дэхээ түрүүлсэн. Азгүйтэл нь бүрэн эдгэсэн үү, эсвэл түр зуурынх уу гэдгийг харахад сар хэдхэн хоног үлдлээ.

Дасгалжуулагч. 44 настай Роберто Донадони нутгийнхаа “Аталанта”, “Милан”, АНУ-ын “Нью-Жерси Метро Старз”, Катарын “Аль-Иттихад” зэрэг энд тэндхийн багуудад тоглож явжээ. Шигшээ багийнхаа өмсгөлийг арван жил өмсөхдөө 1990 оны дэлхийн аваргын хагас шигшээд Аргентинтай пенальти цохиход багаа хөөдөж явсан бараан намтартай.

Дасгалжуулагчийн замналаа “Лечче”-гээс эхэлж, “Ливорно”, “Женоа” багуудыг удирдаж байгаад 2006 оноос “Аззура”-гийн жолоог атгах болсон. Түүнийг ажлаа авахаас хэдхэн хоногийн өмнө Итали дэлхийд дөрөв дэхээ түрүүлээд байсан болохоор ихээхэн дарамттай, амаргүй ажилтай холбогдсон нь тодорхой. Шигшээгийн дасгалжуулагчийн хувиарх анхны тоглолт нь 2006.08.16-нд “Ливорно”-гийн цэнгэлдэх “Стадио Арманда Пиччи”-д болж, шинэхэн тоглогчдоор багаа бүрдүүлсэн дэлхийн аваргууд Хорватын шигшээд 0:2-оор хожигджээ. Хэдий нөхөрсөг тоглолт, залуухан шигшээ байсан ч ихээхэн шүүмжлэлд өртөв. Дээр нь туршлагагүй хэмээн өөлүүлэв. Анхны тоглолтоос сарын дараагаар “Евро 2008”-ийн сонгон шалгаруулалт эхэлж, түүнийг амаргүй тоглолтууд угтсан.

Сонгон шалгаруулах тэмцээнд хэрхэн тоглов. “D” хэсэгт Франц, Шотланд, Украин, Литва, Гүрж, Фарерын арлуудын багтай өрсөлдсөн. Дэлхийн аваргын шигшээд Францтай, дунд шөвөгт Украинтай тоглож байсан, дээр нь Шотланд тивийн аваргад оролцчих хэмжээний яггүй баг болохоор яалт ч үгүй “үхлийн” хэсэг байлаа. Эхний учраа сулхан Литвийг нутагтаа хүлээн авсан ч Инзагигийн гоолын ачаар арайхийн тэнцэв. Францад зочилсон удаах тоглолтдоо хожигджээ. Энэ үед Донадониг чиглэсэн шүүмжлэлийн үг хүчээ аваад байлаа. Гэхдээ “Аззура” дараагийн арван тоглолтдоо “Азарган тахианууд”-тай нэг тэнцэн, бусдад нь ялалт байгуулснаар хэсгээ тэргүүлсэн юм. Донадони ч өөрийг нь шүүмжлэгчдийн амыг тагласан юм. Дасгалжуулагчид 8, сонгон шалгаруулалтад 9 оноо.

Хаалгачид. Жанлуижи Буффон /Ювентус/, Марко Амелиа /Ливорно/, Морган Де Сантис /Испанийн Севилья/

Италийн шилдэг хаалгачдын буухиа өнөөдөр ч үргэлжилсээр. Дэлхийн ¹1 Буффон сүүлийн жилүүдэд шигшээгийн хаалгыг найдвартай манаж байгаа. Каннаваро харамсалтайгаар гэмтсэнээр “Евро 2008”-д “Скуадра Аззура”-г хаалгач нь ахлан оролцохоор болжээ. Сэлгээний хаалгач Марко Амелиа нь ч ур чадвар нь өсч яваа залуухан тоглогч. Түүнд “Барселона” зэрэг топ багууд санал тавид эхэлсэн нь ирээдүйд Буффон-Амелиа гэсэн өрсөлдөөн бий болно гэдгийг битүүхэн хэлж байна. 10 оноо.

Хамгаалагчид. Кристиан Пануччи /Рома/, Фабио Гроссо /Францын Олимпик Лион/, Жоржио Кьеллини /Ювентус/, Андреа Барцальи /Палермо/, Жанлука Замбротта /Испанийн Барселона/, Марко Матерацци /Интер Милан/, Алессандро Гамберини /Фиорентина/

Үеийн үед хамгаалалт сайтай байсан ч энэ жил асуудал тулгарлаа. Жилийн өмнө дэлхийн шилдгүүдийн нэг Нестаг зодог тайлахад Каннаваро, Матерацци гэсэн найдвартай хоёр төвийн хамгаалагч байсан тулдаа гайгүй өнгөрсөн. Харин тэмцээн эхлэхээс дөрөвхөн хоногийн өмнө багийн ахлагч жагсаалаас гарснаар том цоорхой үүслээ. Австрид ирээд нэг ч хоноогүй байхдаа бэлтгэл дээр Кьеллинитэй мөргөлдөн зүүн хөлнийхөө шагай, шөрмөсийг бэртээсэн юм. Энэ байрлалд Барцальи тоглох боломжтой гэж яригдаж байгаа. Гэхдээ хэн ч тоглосон Каннаварогоос ур чадвар, хуримтлуулсан туршлага зэргээрээ хол зөрүүтэй гэдэг нь ойлгомжтой. Баруун жигүүрийн Пануччи, Замбротта, зүүн талын Кьеллини, Гроссо нар нэг нэгнийгээ нөхөөд тоглох чадвартай тоглогчид. Уг нь зөвхөн тэдний хамгаалалтад 10 оноо өгье гэж бодож байлаа. Харин одоо 8 оноо

Хагас хамгаалагчид. Женнаро Гаттузо, Массимо Амброзини, Андреа Пирло /бүгд Милан/, Даниэле Де Росси, Симоне Перротта, Альберто Аквилани /бүгд Рома/, Мауро Каморанези /Ювентус/

Гаттузог хөлбөмбөг сонирхогчид бүгд л мэднэ. Довтолгоонд төдийлөн оролцдоггүй, гоол хийх нь нүдний гэм хэдий ч хамгаалалтын мастер. Эсрэг багийн гол тоглогчийг 90 минутын турш хамгаалж, хааш нь ч хөдөлгөхгүй байх үүргээ сайн биелүүлдэг. “Милан”-ы өөр нэгэн тоглогч Пирлог эдүгээ цагийн Италийн шигшээ багийн лидер гэвэл төдийлөн буруудахгүй болов уу. Талбайн голд тоглолтыг найруулж, бүх довтолгооны эхлэлийг тавьдаг гол хүн. Стандарт цохилт сайн гүйцэтгэдэг, аюултай дамжуулалт өгдөг гээд түүний сайн чанарууд үргэлжилнэ. 9 оноо

Довтлогчид. Антонио Ди Натале, Фабио Квальярелла /хоёул Удинезе/, Алессандро Дель Пьеро /Ювентус/, Лука Тони /Германы Бавари Мюнхен/, Марко Боррьелло /Женоа/, Антонио Кассано /Сампдори/

Гол тоглогчдын нэг Тотти өнгөрөгч онд шигшээгээс татгалзсан ч Донадонид хангалттай сайн довтлогчид байлаа. Хашир туршлагтай Дель Пьеро, “гоолын машин” Тони хоёр нэгэнт шигшээд байр сууриа эзэлсэн тоглогчид. Тэдэн дээр Ди Натале, Квальярелла, Боррьелло зэрэг сүүлийн үед ид гялалзаж байгаа залуус нэмэгджээ. Харин Филиппо Инзагиг бүрэлдэхүүний гадна үлдээсэн нь багагүй дуулиан тариад авав. Италийн шилдэг довтлогчдын нүүр царай болсон түүний оронд хэдэн жил олигтой тоглоогүй Кассаногийн нэр Швейцарийг зорих багт байгаа нь хөгжөөн дэмжигчдэд таалагдсангүй. Кассано нь талбай дээр, талбайн гадна ч биеэ авч явах тал дээр асуудалтай тоглогч. “Сери А”-гийн мэргэн бууч Борьелло нь ч жилийн өмнө хар тамхи хэрэглэж гурван сараар хүртэл эрхээ хасуулж байсан нэгэн. Гэвч дасгалжуулагч шийдвэртээ үнэнч хэвээр. Уг нь Инзаги бол Донадониг энэ албанд томилогдоход анхны гоолыг оруулж байсан тоглогч юм шүү дээ. 9 оноо

Эцсийн дүнд 8+9+10+8+9+9=53 оноо
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: EURO2008 C Хэсэг буюу ҮХЛИЙН хэсэг

Postby Gankhuu » Sat Jun 07, 2008 11:22 am

oswin wrote:эсвэл чи эсрэгээр нь 72,74 онд түрүүлснийг нь хэлээд байна уу??? :smile:

Тийн тийн наад чинь
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 1 guest