ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Lucifer » Wed Aug 11, 2010 4:59 pm

4 жилийн хугацаанд бол 120 саяыг зарцуулахад яахвээ дээ.
ямар нэг жилд сити шиг 100 саяар бороо оруулж байгаа биш.

урт хугацаанд бага үнээр боломжийн тоглогч авч дээгүүр
өрсөлдүүлж байгаа нь гавъяа л гэж бодож байна.
тэгээд ч ПЛ шүү дээ. тийм ч амархан топ 4т орно гэж байхгүй.
уг нь 2 жилийн өмнө буучдыг мултлаад бараг 4т орох тун дөхсөндөө.
хамгийн гол нь бусдад томууд шиг нөөц бүрэлдэхүүн тааруу байгаа
нь муугаар нөлөөлсөн байх. бас жил болгон шилдэг тоглогчоо зараад
байхаад яаж өөдлөхөв дэ
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Villa_Bayaraa » Thu Aug 12, 2010 10:26 pm

Image

Английн ерөнхий сайд Дэвид Камерон МОНыг Астон Вилла багаа орхисонд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдлээ... Түүний авга ах Сэр Виллиам Дагдэйл Виллагийн эзэн байхдаа түүнийг анх Вилла Паркт авчирж байсан бөгөөд тэр үед Дэвид дөнгөж 13 настай байжээ. Тэр цагаас хойш Виллагийн үнэнч фен болсон сайд хэлэхдээ:

- МОН багаа орхисонд би маш их харамсаж байна. Учир нь тэр Виллаг өөрчилж чадсан. Түүнийг багаа ийм байдалтай орхино гэж санасангүй. Одоо цаашид юу болох нь их сонин байна гэжээ.
Та түүний оронд багийг удирдвал чадах уу? гэсэн асуултанд
- Үгүй үгүй. Хөлбөмбөгийн дасгалжуулагч байж би яаж чадах вэ гэж хариулжээ.

Дашрамд хэлэхэд Хунтайж Виллиам, Английн төв банкны ерөнхийлөгч Мэрвин Кинг нар Астон Виллагийн нэр хүнд бүхий томоохон фенүүд юм.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Villa_Bayaraa » Sat Aug 14, 2010 12:57 am

Image
За Ашли Яанг ч бараг явахааргүй болж байх шиг байна... овоо доо... Дараагийн менжертэй ярилцая энтэр гэсэн байна. Багийн удирдлагуудтай ярилцаад нааштай сэтгэгдэлтэй салсан бололтой, МОН ы үед ярилцаж байсан гэрээгээ 2 жил болгон өөрчилж сунгах бололтой...

Image
Милнер Вестхамын эсрэг тоглолтонд маргааш гарах нь ээ...
Айрландын багаасаа авах ёстой гэж зөрүүдэлж байгаа 2 сая паундаас болоод 18 сая + Айрланд гэсэн наймаа түр хойшлогдоод байгаа юм байна...Тэхээр нэгэнт манай тогооноос хоол идэж байгаа бол тоглох боломжтой үедээ тоглох л болно хэхэ

Image
Багийн кайртэйкер менежерээр одоогоор Ресервийн дасгалжуулагч Кевин МакДоналд ажиллахаар болсон бөгөөд удирдлагууд түүнийг нэг хэсэг харъя гэж байгаа бололтой. Хэрэв давгүй болоод байвал менежрээр ч үлдээх шуум байна. Түүний удирдлаган доор манай ресервүүд тогтмол амжилттай тоглож ирсэн бөгөөд ресервийн лигт хэд хэдэн удаа түрүүлээд амжсан юм. Тэрээр манай багийн ресервийн багийг 10 аад жил тасралтгүй удирдаж байгаа Астон Вилла клубт сэтгэл зүрхээ өгсөн хүн юм. Түүнийг виннин менталити буюу ялах сэтгэлзүйг тоглогчдод сайн өгдөг гэлцдэг бөгөөд энэ удаад залуу хүүхдүүдэд биш харин сэниор багийн нөхдүүдэд энэ чадвараа гаргах хэрэгтэй болох нь ээ. Дашрамд хэлэхэд МакДоналд 1980 аад оны дунд үед Ливерпүүл клубт алба хашиж байсан байна.
МОНы туслах дасгалжуулагч Робертсон болон зарим дасгалжуулагчид багаа орхисон билээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Mojul » Sat Aug 14, 2010 6:39 pm

Баяраа Агбон бэртэлтэй байгаамуу. Мэдээлэл юу байна.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Villa_Bayaraa » Sun Aug 15, 2010 12:11 am

За за ямар байсан сэтгэлээр унаж урам хугараад байсан, бас цаашид юу болох бол хэмээн сэтгэл зовниж байсан олон мянган фенүүдийнхээ сэтгэлийг сэргээж сайхан хожил авлаа...

Тоглолтыг тоймлоод хэлвэл Албрайтон шоу л гэж нэрлэмээр байлаа...

Милнерийг гоол хийхэд нь баярлахаас илүү харамсах сэтгэл төрж байлаа...Ийм сайхан баг бүрдүүлээд үр дүнг нь харж чадаагүй МОН, бас ийм сайхан залуус, хамт олноо орхиод явах болсон Милнер, Милнер шиг хүчтэй хамтрагчаа илүү мөнгөтэй нэгэнд алдаж байгаа залуу арслангуудынхаа өмнөөс бас саяхан бүүлж байснаа багийнхаа төлөө гоол хийнгүүт уучлан алга ташин дуулалдаж байгаа кларет блю армийнхныхаа өмнөөс сэтгэл харамсах шиг, өрөвдөх шигболж суулаа...

Гэхдээ тоглолтын гараанаас эхлэн суух хүртлээ өөрийгөө нээн харуулж чадсан Марк Албрайтон, төвийн шугаманд Даннын хажууд хий гаргалгүй нягт хичээж тоглон клин шит хийж чадсан өндөр туяхан хүү Киаран Кларк, сүүлд сэлгээгээр орж ирсэн 19 хөн настай ч өнгөрсөн жилийн ресервийн багин мэргэн бууч болж чадсан Вайман хүүг, жил гарны өмнө Москвагийн дэвжээнд Албрайтонтай зэрэг гарч өөрийгөө анх харуулж байсан жигүүрийн жижигхэн залуу Баннан нарыг хараад ирж байгаа цоо шинэ үеийг мэдрэн сэтгэл хөдөлж суулаа...

Стюарт Даунинг, Ашли Яанг нарын тоглолт илүү өөртөө итгэлтэй ч болчихсон юм шиг, Петров, Карьюгийн тоглолт илүү түшигтэй болчихсон ч юм шиг санагдаад, МОН явсан ч, Милнер явсан ч АСТОН ВИЛЛА бол хэзээд ХҮЧИРХЭГ ДАЙЧИН ЗАЛУУ АРСЛАНГУУД байсаар байх болно гэдгийг илүү хүчтэй мэдэрч байлаа...

Бас багийн эзэн Лернер багаа үзэн сэтгэл түгшихлээ түгшин баярлахдаа баярлаж суугааг хараад сэтгэл амарч л байлаа, ямартай ч энэ эрхэм багаа гэсэн сэтгэлээ гээгээгүй гэдэгт итгэж байна.
Түүний хэлснээр нээрээ л МОН ч бай, Милнер ч бай, тоглогчид, багийн эзэн ер нь хэн ч бай КЛУБЭЭС ИЛҮҮ АГУУ БИШ...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Farewell MON...Nomatter what happens, I'M VILLA 'TILL I

Postby Villa_Bayaraa » Sun Aug 15, 2010 12:40 am

Би дээр жил гарны өмнө Бамбууш андад Киран Кларк, Марк Албрайтон гэсэн нэрнүүдийг сайн тогтоогоорой, удахгүй наадуул чинь Английн хөл бөмбөгийг тодорхойлно гэж хэлж байж билээ...Бамбууш тэгнээ тогтоож авъя гэж байсан санагджийн...

Одоо би харин НИЙТ ФОРУМЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОРХОЙТНУУДАД хандан хэлчихье... :Доорх царайнуудыг нэртэй нь сайтар тогтоож ав...тун удалгүй танай багийн эсрэг их гай тарих, мөн Английн шигшээ багийн өгийг тодорхойлох залуус юм шүү...

Image
Марк Албрайтон /Вингер/

Image
Киаран Кларк /Төвийн хамгаалагч/

Image
Фабиан Дэльф /төвийн хагас хамгаалагч/

Image
Натан Дельфоунесо /Довтлогч/

Дельфээс бусад нь манай академийн бүтээгдхүүнүүд...Ард нь бас Андрес Вайман, Барри Баннан, Шэйн Лорри зэрэг цэвэр академийн бүтээгдэхүүнүүд дараагийн Агбон, Кахилл, Рожвел болохоор ээлжээ хүлээж байгаа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sun Aug 15, 2010 1:01 am

Гэснээс манай баг сая мөн л сүүлийн үед ихээхэн туршаад байгаа 4:5:1 форматаар тоглож үр дүнг нь харлаа... Албрайтон баруунд Даунинг зүүнд Яанг ТӨВД тоглолоо... Албрайтон энэ эрчээрээ тоглоод байхад баруун зүүн жигүүрийн ажиллагаа урьдын адил сайн явж болохоор санагдав, вингерүүд ээлжилж жигүүрээ солиод, жигүүрээс зүсэж орох эсвэл кросс хийх. Харин Яанг төвд тоглосныг би яагаад онцлов гэхээр түүнд урьд олгож байснаас илүү эрх чөлөө ологогдож байгаа юм. Баруун зүүн, төвийн аль ч байрлалд тэрээр тоглох боломжтой болж байгаа бөгөөд 2 вингер нь аль ч зайнд нь нөхөн тоглох боломжтой болсноор манай баг илүү олон хувилбар бүхий тоглолт үзүүлэх боломжтой болно гэсэн үг. Хэрэв анзаарсан бол Яанг довтлогчийг дэмжих чиглэлийн хагас бараг туслах довтлогч болж тоглож үе үе Карьюгийн урд гарч байсан. Тэгэхээр энэ жил Милнер явсан ч түүнийг орлох хүнээр А.Яангийг тодруулах нь гэсэн таамаг төрүүлж байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mish » Sun Aug 15, 2010 10:32 am

Милнер явах нь тодорхой болчоогүй байгаа биз дээ? хувьдаа үлдчээсэй гэж хараад л сууж байна
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Sun Aug 15, 2010 11:50 am

яг явмаар байна гээд үзэл бодлоо ил тод хэлцэн хүнийг нэг мөсөн явуулцан нь дээр бдийм дөө.

тийм хүн үлдээд хичнээн хичээгээд нэмэргүй багийн уур амьсгалийг эвдээд бдийм шд.
одоо милнер үлдээд хувцас солих өрөөнд цуврал үргэлжлэх юм бол шууд л анти дүр болно шд.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby chelsea_richie » Sun Aug 15, 2010 12:03 pm

зэ улирлаа амжилттай эхлүүлсэнд баяр хүргэе. цорын ганц виллан-даа амжилт хүсье
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Sun Aug 15, 2010 1:50 pm

Мартин Ёолыг оролдоод байгаа сурагтай. Үнэн худал эсэхийг харж байя.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby carlsberg_mgl » Sun Aug 15, 2010 7:21 pm

Premier League - Maradona wants Villa job

Argentina legend Diego Maradona has informed Aston Villa he would be willing to take over the Villa Park hotseat.

Eurosport - Sun, 15 Aug 10:31:00 2010
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby ††‡MaRSHaLL‡†† » Sun Aug 15, 2010 7:35 pm

хайран баг
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Breathe! » Sun Aug 15, 2010 9:28 pm

"Argentina legend Diego Maradona has informed Aston Villa he would be willing to take over the Villa Park hotseat.

Martin O’Neill resigned as boss last week, with Kevin McDonald leading them to a 3-0 opening-day victory over West Ham in the caretaker role.

Ajax boss Martin Jol and USA coach Bob Bradley have been linked with the West Midlands club - but Maradona believes he could be the man to lead them this season.
"I think Diego would be very open to the idea of coming to England and managing Aston Villa," his official European representative, Walter Soriano, told the Sunday Mercury.
"He is very attracted to English football and the way of life in your country and I know he would be very willing to move there.
"He loves the English countryside and your respect for privacy, so he would be very happy there, especially at a big club like Aston Villa."
Maradona left his post of Argentina coach in acrimonious circumstances last month, having impressed at the World Cup until La Albiceleste were smashed 4-0 by Germany in the quarter-finals.
Soriano added: "If the owner Randy Lerner wants to make him a serious offer, I am sure he would get a very positive response.
"Diego is currently talking with a number of clubs in Europe – including another one in England – about a management role and is looking at his options carefully."

Maradona has had a chequered football career. Regarded as one of the all-time great players alongside Pele, he suffered from alcohol and drug problems later - culminating in him being thrown out of the 1994 World Cup in the USA.
He struggled in a few coaching posts before emerging from a stomach-stapling operation in 2007 slimmer and healthier than he had been for years.
He then just managed to qualify for the World Cup in South Africa, before surprising many with his team's flamboyant and goal-happy performances at the finals."


гэнээ... ингэж ч нэг мөсөн сөнөөх юм хийхгүй байлгүй дээ...

сэтгүүлч: та Манчестер Юнайтэдэд 5-0 дуулсан тоглолтоо дахиж үзсэн үү ?
Марадона: би тэр хараал идсэн тоглолтыг хэзээ ч үзэхгүй

ийм л юм болох байхдаа
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Sun Aug 15, 2010 9:30 pm

Мара Английн багт ирнэ гэхэд итгэхгүйл байна.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby N1te » Sun Aug 15, 2010 9:31 pm

Мартин Ёл гэх сураг дуулдаад байх юм.. Аяакс түүнийг тавьж явуулах биздээ... Саяхан аль багтай билээ нэр холбогдоод Ёл өөрөө Аяаксаас явмаар байна гэсэн ч Аяакс явуулахгүй гэсээр байгаад л тэр асуудал тэгээд дарагдсан... Харин энэ Марадона их сонирхолтой сонсогдож байх чинь чадах болов уу.?
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Sun Aug 15, 2010 9:32 pm

Фулхэм Ёолыг гуйгаад бараагүй шд.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Breathe! » Sun Aug 15, 2010 9:34 pm

Марадона ирвэл яахав давуу тал нь Астон Виллаг дэлхийг хамаагүй олон хүн мэддэг болно... фенүүд ч нэмэгдэх байх.. гэхдээ муу тал нь релегашион баттлэ л хийх байхдаа хаха
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Бамбууш » Sun Aug 15, 2010 9:43 pm

Юу юуны духанд хүрэлгүй нэг шуум дээр ингэж болохгүй л дээ.. Мара юу нь тийм муу гэж?
Германд 4-0-дүүлсэн нь үү?
Капелло ч гэсэн тэгвэл бас л 4-1-дүүлсэн шүү дээ.. Хайрн ч Мара ирвэл их сонирхолтой л санагдаад байна.. Гол нь Леопигийн тэр дээр бичсэн сайхан сайхан Английн ирээдүй залуучуудын оронд сайхан сайхан Аргентины ирээдүй нар Астон виллагаар дүүрэх байх даа энэ тэр..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby TraP » Mon Aug 16, 2010 3:03 pm

Өчигдөр нэг Вилла гын киттэй Шар толгойтыг хүүхдийн 100д хавьд харлаашд...
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Yogii » Tue Aug 17, 2010 3:04 pm

Жигнэж үзэхүй...

Би бууз хуушуур, мах гээд идэх уух юмыг жигүүр дээр тавиад жигнэх тухай ярихгүй нь ойломжтой., өөрийн дуртай, зүрх сэтгэлээ зориулдаг, зарим тохиолдолд эхнэрээсээ хүртэл илүүд үздэг Хөлбөмбөг, тэр дундаа тоглолтуудыг шимтэн үздэг EPL-ийн шинэ улирлын тухай Улирал эхлэхийн өмнө бүх багуудыг жигнүүр тавиад жигнээд үзье.

Энэ жигнүүр дээрээ ЕПЛ-ийн шилдэг 7 багийг тавиад хэн хаана байрлах вэ? гэдгийг та бүхэнд таамаглан өгүүлье.

Мэдээж миний энэ бичлэг хүн болгонд таалагдахгүй нь тодорхой. Тиймээс миний өчүүхэн жижиг хөлбөмбөгийн мэдлэгээс хуваалцаж өөр өөрсдийн бодлоор тунгаан бодож илүү их зүйлийг дэлгэрэрүүлэн өгүүлнэ гэж бодож байна.

За ингээд багуудынхаа шинэ улирлын өнгийг Үсгийн дарааллаар эхэлье...

Астон Вилла
Өнгөрсөн улирлалд 64 оноотойгоор 6-р байрыг эзэлсэн. Мэргэн буудагч болон Агбонлахор 38 тоглолтонд 13 гоал, Карев 10 гоал хийснээс харвал довтлогчуудын хувьд хангалтгүй үзүүлэлт юм.
4, 5 саруудад болсон 8 тоглолтынхоо 4 хожил, 3 хожигдол, 1 тэнцээ... Ялангуяа сүүлийн 5 сард болсон 2 ЕПЛ-ийн тоглолтонд хожигдсоноор тэд ЧЛ-ийн эрх авах мөрөөдөл нь замхран одсон юм. Тэдэнд бол хангалттай боломж байсан. Гэвч тэд ашиглаж чадаагүй.

Өнгөрсөн улиралд Залуу Астон Вилла бүх тоглолтуудад үнэхээр чадварлаг тоглож том багуудтай үнэхээр оноо салгаж бүүр 3-р сард хожигдоогүй гэсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн юм.

Зуны арилжаа наймааны цонхоор тэд хүн зарсан уу гэхээс биш худалдаж аваагүй байсаар л...

Улирлын эхэнд 7 тоглолт хийснээс 3 хожиж, 3 хожигдон, 1 тэнцссэн амжилттайгаар улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнгөрүүлсэн.

Нөхөрсөг тоглолтууд боломжийн байгаа ч тэд энэ улирлыг хүндхэн эхлүүлж байна. Багийн гол тоглогч болох Милнерээ өөр багт алдах дөхөж, Ноён нуруу болсон Мартин Онейл ажлаа хүлээлгээд өгчихлөө. Тэгэхээр багийн гол хөдөлгүүр болсон залуучуудын учрыг олж тоглуулна гэдэг дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л болох байх даа.

Шинэ улирлын гол тоглогч:
Милнер. Гэвч ирэх улиралд Милнерээ үдэхээр төлөвлөчихөөд байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Эшли Яанг. Өнгөрсөн улирал бүтэн улирал бэртэлтэй байсан. Милнер явахаар өөрийгөө багийг авч явж чадах хүн гэдгээ харуулах цаг нь ирсэн. /Янг явсан тохиолдолд хэн лидер болох тал дээр ёстой мэдэхгүй юм. Вилла Баяраа л мэдэх байх./
Давуу тал:
Одоо тэдэнд давуу тал гэхээр юм үгүй болжээ... Үнэхээр бичье гэсэн ч юм олдохгүй байна.
Сул тал:
Тэд хүчирхэг бүрэлдэхүүнгүй ч үнэхээр гоё тоглодог байсан нь Мартин Онейлтой холбоотой. Тэр одоо явсан. Одоо юу болох бол...?
Аюул:
Дасгалжуулагч. Тэднийг тоглуулдаг байсан дасгалжуулагч явснаар тоглогчдын сэтгэл зүйл тогтворгүй болж эхэлж байгаа байх. Тэд чинь залуу хүүхдүүд шүү дээ.

Арсенал
Өнгөрсөн улиралд нийт 75 оноотойгоор 3-р байрыг эзэлсэн ч энэ үзүүлэлт бол тэдэнд үнэхээр чамлалтай үзүүлэлт юм. Учир нь тэд хоёрдугаар байранд орсон багаас бүхэл бүтэн 10 оноогоор тасарсан байсан. Ихээр /10 оноо/ оноо алдсан шалтгаан улирлын төгсгөлийг маш муу хийсэнтэй холбон тайрбарлаж болно. Тэд улирлын сүүлийн тоголтонд 7 тоглолт хийснээс 3 хожил 4 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлээд байлаа.

2009-2010 оны улирал тэдэнд тийм таатай сайхан байсангүй. Улирлын эхэнд багийн гол довтлогч Ван Перси гэмтэж довтлогчийн дутагдалд, ЕПЛ-ийн тоглолт үедээ үргэлжилж байхад багийн гол найруулагч Фабре хэсэг хугацаанд гэмтэл авсан нь үүнтэй бас холбоотой. Фабре өнгөрсөн улирлын 38 тоглолтоос 27 тоглолтонд л оролцсон. Гэхдээ л өнгөрсөн улиралд 15 гоал хийж багийн мэргэн бууч болсон. /кккк... Хагас хамгаалагч багийн мэргэн бууч болсон гэж бодохоор...кккк/

Өнгөрсөн улиралд тэдэнд бас нэг хүндээр туссан зүйл бол яах аргагүй улирлын оноолт байлаа... Тэд Астон Вилла, МАНЮ, Челси, Ливерпүүл гээд тоглосон гэж бодохоор Английн хөлбөмбөгийн холбоо оноолтыг хэтэрхий хатуу тааруулсан сэтгэгдэл төрснийг хэлэх нь зүйтэй байх.

Зуны арилжаа наймааны цонхоор зүгээр суусангүй. Жил болгон Арилжааны цонхоор ашигтай ажилладаг дасгалжуулагч гэгддэг Венгер өвгөн бүх багуудаас түрүүлж ажиллаж эхэлсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Кэмпэл, Эдуардо, Сендерос, Мерида, Кокүелин
Авсан хүмүүс: Коселни, Чамах
Арилжаа хийгдсэн байдлыг хараад байвал довтолгоо, хамгаалалт хоёртоо анхаарсан хүмүүсийг авсан. Цаашдаа ч энэ баг наймаа хийж дуусаагүй байгаа бөгөөд хүмүүс авна гэсэн шуум гарсаар байгаа. Учир нь хамгаалалт, хаалгачийн асуудлаа шийдэж чадахгүй бол тэд цом авахад үнэхээр хүнд болно.

2010-2011 оны улирлын эхэнд тэд 6 тоглолт хийж 5 хожил 1 тэнцээ аваад байна. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт ч сүүлд хийсэн нөхөрсөг тоглолтондоо гарааны бүрэлдэхүүний гаргаад 5 гоал алдсан гэхээр Венгэр өвгөн нэг юм бодож байгаа даа.

Шинэ улирлын гол тоглогч:
РВП, Фабри, Шава гурав... Фабри Барса руу явна гэж баахан сэтгэл санаа хоёрдсоны эцэст шийдвэрээ гаргасан. Тэр одоо 1-2 улирал Англид тоглочихоод төрөлх нутаг руугаа буцна гэж таамаглаж байна.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Коселни. Галласыг явуулаад оронд орлуулахаар авчирсан. Хоёрдахь Верминатор болж чадах үгүйг харж л байя.
Чамах. Арсеналд дутагдаад байгаа довтлогчийн асуудлыг шийднэ гэж найдаж байна.
Давуу тал:
Арсенал бол Авьяаслаг залуучуудын баг...
Багийн зохион байгуулалттай, уран гоё довтолгоо, Венгэр өвгөний дасгалжуулах чадвар.
Сул тал:
Хаалгач. Тэдэнд шилдэг туршлагатай хаалгач хэрэгтэй.
Залуу тоглогчдын сэтгэл зүй. Улирлын эхлэлийг гайхалтай тавьдаг өрсөлдөөн ихсэх тусам тоглолт нь тогтворгүй болж эхэлдэг.
Аюул:
Гэмтэл бэртэл. Гол тоглогчид нь бэртэхдээ амархан. Ямар сайндаа өнгөрсөн улирал Шава CF-ээр тоглогч байх вэ дээ.

Челси
Олон олон рекорд олон олон амжилтууд үгээр хэлэхийн аргагүй сайхан улирлыг бид үдлээ.
За за манайхыг өнгөрсөн улиралд юу хийж яаж байсныг бүгд мэдэж байгаа биз... Тиймээс айтугай имээтүгэй... /ккккк... Аймар томорчихлоо. Энэ улирлыг ч эвгүй эхэлж байгаа шүү..../

Одоогийн байдлаар явуулсан: Карвальо, Синклар, Деко, Коул, Баллак
Авсан хүмүүс: Калаш, Бенаён, Рамирес
Шинэчлэл ч гэх юм уу? Орон тооны цомхотгол ч гэх юм уу? Нэг сонин зүйлийг энэ улиралд манайх хийчихлээ... Шинэчлэл хийж болно. Гэхдээ аажим аажмаар багаа шинэчлэх зарчмаар явуулах ёстой. Гэтэл багийн гол хүмүүсээсээ нэг дор хэтэрхий олонг явуулаад оронд нь хүмүүс авч байна. Харин одоо болж байгаа халаа сэлгээнд багийн хөгжөөн дэмжигчид төдийлөн тааламжтай хандахгүй байна.

Шинэ улирал эхэллээ... Улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад манайх 4 нухуулчихлаа... Энэ чинь юу гэсэн үг вэ? Улирлын барцдаа арилгаж байна гэж ойлгох уу? Авсан цомоо алдана гэж анализдах уу? кккккккккк

Шинэ улирлын гол тоглогч:
Лэмпс, Дрогба... Энэ хоёр тоглохгүй бол манайх амжилт гаргана гэж хүлээгээд ч хэрэггүй гэж бодож байна.
Их зүйлийг хүлээх хүн:
Карло өвөө. Жозегээс хойш ингэж олон тоглогч халж сольсон анхны дасгалжуулагч. Авсан хэдэн тоглогчдоороо явуулсан тоглогчдынхоо байрыг нөхөх ёстой.
Иван. Өнгөрсөн улиралд баруунд гялалзсан. Алекс их хэврэг болохоор энэ улиралд Иван төвд тоглоно доо.
Давуу тал:
Манай баг гол цөм тоглогчдоо барьж үлджээ. Ганц гялтайх нь энэ л байна даа.
Сул тал:
Өнгөрсөн улиралд бол манай нөөц үнэхээр сайн байсан. 38 байтугай 48 тоглолт хийсэн ч нөхөөд тоглуулахаар тоглогчид байсан. Гэтэл одоо баахан залуучуудыг харна. Гэхдээ залуучуудыг харна гэдэг бол тийм ч муу зүйл биш ээ.
Аюул:
Бэртэл. Чех, Босингва, Дрогба, Эссейн гээд л эвгүй хөдөлгөвөл гэмтчихээр юм шиг санагдаад байна даа.

Ливерпүүл

Өнгөрсөн улирал тэдний хувьд хар дарсан зүүд шиг л байлаа. Дөнгөж 63 оноогоор 7 дугаар байр. Иймэрхүү тоглолт үзүүлсэн шалтгаан бэртэл гэмтэл. ЕПЛ-д Торрес 22 тоглолт хийхдээ 18 гоал, Жи 33 тоглолтонд 9 гоал, Куит 37 тоглолтонд 9 гоал оруулсан. /Торресийн гэмтэлтэй үеийн 16 тоглолтонд орлохоор хүн Ливерпүүлд байсан бол...?/

Тэд улирлын төгсгөлд 4 болон 5 саруудад нийт 10 тоглолт хийсэн. Үүнээс 5 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. ЕПЛ-ийн Улирлын сүүлд хийсэн 2 тоглолтонд хоёуланд нь тааруухан амжилттай тогложээ. Ер нь бол сүүлийн тоглолтуудад амжилттай тоглосон бол ядаж 5 дугаар байранд орох байлаа.

Энэ зуны арилжааны цонхоор тэд өөрсдийн сул байрлалууд дээрээ анхаарлаа төвлөрүүлж тоглогчдыг сонгож авч байна...
Одоогийн байдлаар явуулсан: Дэгэн, Рейра, Бенаён, Трелфал
Авсан хүмүүс: Жо Коул, Милан Жованович, Дани Вилсон
Дахиад хэд хэдэн тоглогч авах, зарах тухай яриагдаад байна. Ливерпүүлийн хийж байгаа наймаанууд үндсэндээ бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлж байгаа. Гэвч Машераног зараад орлох тоглогчийг нь аваагүй тохиолдолд энэ зуны хүн зах дээр ажилласан дүнг МУУ гээд тавихад болно.

Улирлын эхэнд тэд 5 тоглолт хийснээс Европын лигт тоглолтуудад зиндаагаа харуулж 2 хожсон бол үлдсэн тоглолтуудад 2 хожигдол 1 тэнцээ.

Шинэ улирлын гол тоглогч:
Жерард, Торрес хоёр... Торрес өнгөрсөн улирлын гэмтэл бэртлээр дүүрэн өнгөрүүлсэн...
Их зүйлийг хүлээх хүн:
Жое Коул. Ливерпүүлд дутагдаж байсан бүхний нөхнө гэж фенүүд ихийг хүлээж байгаа.
Рой Хожсон. Нилээн олон жил дасгалжуулагчийн албанд зүтгэж байсан сүүлийн 10 жил дэлхийн ТОП багуудад дасгалжуулагч хийгээгүй. Эргээд ТОП хэмжээний багт ирлээ... Фэнүүд нь түүнээс ТОП түвшинд тоглолт үзүүлж амжилт үзүүлэхийг шаадраж байгаа.
Давуу тал:
Ливерпүүл агуу түүхтэй багуудын нэг. Өөрөөр хэлбэл энэ түүхийн хугацаанд тэд ТОП түвшинд өрсөлдөх туршлагыг хуримтлуулсан... Энэ нь ч багийн тоглогч болоод хөгжөөн дэмжигчдийг нь идэвхжүүлж байдаг. Монголын дэмжигчид нь ч гэсэн адилхан ТҮҮХээ яриад л өөрийгөө идэвхжүүлээд л...
Сул тал:
Тоглогчдын тогтворгүй байдал. Өнгөрсөн улирал эхлэхэд л гарууд явна, намайг явуулаач гээд л эхэлж байсан. Гэтэл энэ жил яг энэ жишгээр Ливерпүүл улирлыг эхлүүлж байна. /Гол цэвэрлэгч нь явна гээд олон юм яриад байгаа нь бусад хүний сэтгэл зүйд нөлөөлж л байгаа даа/
Аюул:
Нөөц хөдөлгүүр. Жерард, Торрес гэмтвэл дуусах гээд байдаг. Энэ дутагдлаа энэ жил авсан тоглогчдоороо нөхөж чадах эсэхийг харъя.

МАНЮ

2009-2010 оны улиралд тэд хийдгээ хийж 85 оноо 2-р байр. Роналдо нутаг сэлгэснээс хойш тэднийг аваргын төлөө тоглоно гэдэгт хүмүүс ихэээр эргэлзэж байлаа. Гэвч Роналдогийн орон зайг Гоалын машин Рууний, Шинэ цэргүүд болох Валенсиа, Нани гээд л хэдэн залуучууд нөхөөд тоглоход ямар ч асуудал гарсангүй.

Гэхдээ тэдэнд бага зэргийн Ханасан байдал нь тэднийг 2-т оруулсан юм. Яагаад Ханасан байдал гэж? Аз юм биш үү? Аз бол бишээ... Өнгөрсөн жил азын тэнгэр тэднийг хангалттай ивээсэн. Зүгээр л тэд улирлын эхний тоглолтуудад 2 жил дарааллаад аваргалсан багийн сэтгэхүйтэй тоглочихсон. Тэгээд л онцгүй тоглолтуудыг үзүүлсэн хэрэг.

Ер нь МАНЮ бол агуу клуб. Агуу болгосон, улам бүр агуу болгож байгаа зүйл бол САФ. Тэр залуучуудын авьяасыг нээж, тоглуулж чаддаг дасгалжуулагч. Түүнд урд, дунд, ард гээд бүх хүн л байна.

Гэвч Руунийгийн гайхалтай тоглолтууд энэ улиралд үргэлжлэх болов уу? Өнгөрсөн улиралд 26 гоал хийсэн хүн ДАШТ-ээнд 1 ч гоалгүй гэж бодохоор хэцүү үзүүлэлт.

Улирлын эхний 6 тоглолтонд 5 жожил 1 хожигдол. Манай багийг хожоод бас нэг таваг авчихсан.

Одоогийн байдлаар явуулсан: Велбэк, Диуп, Фостер, Зийлер.
Авсан хүмүүс: Клеверли, Чичарито, Бебе
Зуны наймааг сүүлийн жилүүдэд хийдэг арга барилаараа л хийж байна. Одоохондоо түүнийг санаа зовоох зүйл харьцангуй бага байна. Хаалгач Ван Дер Сар дахиад 1 жил тоглоно. Харин дунд шугамд тоглож байгаа тоглогчид домог болж үе нь өнгөрч байна... Ирэх улиралд багийн хөгшин бурхинууд нь яахыг харж л байя.

Шинэ улирлын гол тоглогч:
Рүүний. ДАШТ-д багаа алсан. Ядаж хөгжөөн дэмжигчиддээ нүглээ цайруулах хэрэгтэй.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Чичарито. Шинэ Солсшер гэж өвгөн өөрөө тодорхойлсон. Би бол тэгж бодохгүй л байна даа...
Давуу тал:
САФ өвгөн. Тэр бол гайхамшиг. /Өөр хэлэх ч үг олдсонгүй./
Сул тал:
Тэдний багт өөлөөд байх зүйл олдсонгүй.
Аюул:
Уулыг цас эрийг нас дарна. Төвд тоглодог гол хэдэн тоглогчид нь хөгширч байна. Гэтэл тэднийг орлох хэд нь хангалттай тоглож чадах уу?

МанСити

Энэ цагийн хамгийн их мөнгө зарж байгаа клубуудын нэг 67 оноо 5 дугаар байр. Өнгөрсөн улиралд маш их мөнгө цацсан багийн хувьд бол энэ хангалтгүй үзүүлэлт мэт... Шалтгаан нь тэд өнгөрсөн улиралд хэтэрхий олон тэнцсэн. Нийт 13 тоголтонд тэнцсэн бол 10 болон 11 саруудад 7 тэнцээ хийж. Ялангуяа 11 сард дараалсан 4 тэнцээ. Энэ тэнцсэн багууд нь лигийн хамгийн сулавтар багууд болох Халл, Барнлей байгаа гэхээр ямар тоглолтыг эдгээр саруудад үзүүлсэн нь ойломжтой...

Улирлын сүүлийн 7 тойргийн тоглолтонд 3 хожил 2 хожигдол 2 тэнцээ... Эхний дөрөвт орох эсэхээ үзэх тоглолтонд Тоттэнхэмд хожигдсоноор Аваргуудын лигийн мөрөөдөл нь талаар болж 5-р байранд үлдсэн.

Одоогийн байдлаар явуулсан: Онуха, Гарридо, Нейлсон, Божинов,
Авсан хүмүүс: Коларов, Туре, Давид Силва бас Бало хүү
Тэдний наймаа хийсэн гол арга барилыг нь харвал... Тэд авах боломжтой бүх сайн тоглогчдыг авсаар байна.

2010 оны улирлын эхэнд 7 тоголт хийснээс 2 хожил, 4 хожигдол, 1 тэнцээ...

Би энэ багийн эзэн байсан бол “нэг жилийг бол зөвшөөрнө. Харин 2 дахь жилдээ цомгүй хоосон хоцорвол тэвчихэд үнэхээр хэцүү байна... Өндөр үнээр зодож авсан тоглогчдын хөлийг хооронд нийлүүлж чадахгүй 2 дахь жилдээ дараалан АЛ-ийн эрхгүй хоосон хоцорвол шинэ дасгалжуулагчийн эрэлд мордоно доо”.

Шинэ улирлын гол тоглогч:
Карлос Тевез...
Их зүйлийг хүлээх тоглогч:
Давид Силва...
Давуу тал:
Дэлхий дээрх багуудаас арилжаа наймаандаа хамгийн их мөнгө цацдаг баг... Дэлхийд хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг. Тэдний нөөц багийн бүрэлдэхүүнийг талбай дээр гаргаад тоглуулсан ч ЕПЛ-ийн дундаж багуудаас илүү сайн бүрэлдэхүүн гарах болно.
Сул тал:
Нэг баг болох. Гарааны үндсэн байрлалд тоглох 4 тоглогч шинээр авсан. Эдгээр тоглогчид хоорондоо ойлголцоод эхэлвэл ч...
Аюул:
Хүлээлт. Арилжаа найманд 2 улирал дараалж ихээхэн хэмжээний мөнгө зарлаа. Бүх хүн тэднээс өндөр амжилтыг хүлээж байгаа. Энэ нь эргээд тоглогчдод дарамт болж хувирах магадлалтай...

Тоттэнхэм

70 оноо 4-р байр... Улирлын гайхамшиг, Тэд багийнхаа шинэ үеийн түүхийг бүтээж чадсан. Хамгийн гол нь Харри Реднап гэдэг эрхэм энэ багт ирснээр үндсэндээ энэ багийг өөрчлөх болсон юм. Шинэчлэгдсэн Тоттэнхэмчууд улирлын эхлэлд Ливерпүүлийг хожсоноор гайхалтай улирлын эхлэлийрг тавьж дараалан 5 хожлыг авсан юм.

Тэдний энэ улирлын зорилго бол өөрсдийн өнгөрсөн жил олж авсан байр сууриа хадгалах Аваргуудын лигт амжилттай оролцох... Үндсэндээ бол Хөгжөөн дэмжигчид нь тэднээс ихийг хүлээж байна.

2010 оны улирлыг гайхалтай тоглосон ч улирлын төгсглийг амжилттай хийж чдааагүй юм. Хөлбөмбөгийн лиг өндөрлөдөг 4 болон 5 саруудад нийт 8 тоглолтонд 4 хожил 4 хожигдол амсжээ. Бүр улирлын сүүлийн тоглолтонд Барнлейд хожигдсон ч нэгэнт Ситиг хожиж Аваргуудын лигийн эрхээ авсан тэдэнд айгаад байх зүйл байсангүй.

Одоогийн байдлаар явуулсан: Босток, Таарамт, Алан Хаттон, Жереми О Хара
Энэ зун төдийлөн идэвхтэй ажиллахгүй байна. Зарим нэгэн шуум явж байгаа ч үр дүнтэй болсон наймаа харагдахгүй байсаар л.... Арилжаа наймаанд төдийлөн идэвхтэй оролцохгүй байгаа нь Реднап өмнөх жил бүрдүүлсэн өөрийн бүрэлдэхүүндээ итгэж байгаагаа харуулж байна.

Улирлын эхэнд 9 тоглолт хийн 5 хожил 4 тэнцээ хийсэн амжилтаар 2010-2011 оны ЕПЛ-ийн шинэ улирлын эхлүүлж байна. Шинээр цус сэлбэж бүрэлдэхүүн нь сайжирсан багуудын эсрэг Тоттэнхэмчууд хэрхэн тоглохыг харж л байя...

Шинэ улирлын гол тоглогч:
Аарон Леннон. Өнгөрсөн улиралд гэмтэл бэртэлд хэтэрхий их ороогдож багийнхаа амжилтанд төдийлөн нөлөөлж чадаагүй. Харин энэ улиралд тэрээр дахин мэндэлсэн гэхэд болно.
Их зүйлийг хүлээх тоглогч:
Гарет Бэйл. Энэ тоглогчийг сэлгээгээр эсвэл гараанд гарсан бүх тоглолтонд Тоттэнхэм хожигддог гэсэн ойлголтыг бий болгоод байсан бол өнгөрсөн улиралд өөрийгөө бүрэн харуулж үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.
Давуу тал:
Хүчирхэг бүрэлдэхүн бүрэлдүүлсэн Харри Реднап. Тэрээр энэ багийг өөрөө босгож, тоглогчдыг яаж тоглуулахаа мэдэж байна.
Сул тал:
Тоглогчдын туршлага. Реднапад туршлага байгаа ч багийн гол тоглогчид Аваргуудын лиг болон ЕПЛ-д зэрэг тоглож байсан туршлагагүй байна.
Аюул:
Аваргуудын лиг. Аваргуудын лиг гэдэг бол Европын лигээс тэс өөр. Тэд Аваргуудын лигт тоглосноор дэмжигчид нь тэднээс ихийг хүлээх болно. Тоттэнхэмд аваргуудын лигт тоглож байсан тоглогч бараг алга, мөн гол тоглогчид нь аваргуудын лигт тоглосноор маш их ядрах болно.

-----------------Астон Вилла-------Арсенал ------ Челси -------- Ливерпүүл---- МАНЮ ----- МанСити---Тоттэнхэм

Өмнөх улиралын -- 3 ----------- ------3 -------------- 5 --------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 3 ---
төгсгөл
Арилжаа наймаа --3 --------------- 5 -------------- 4 ----------- 5 ----------- 4 ----------- 4 ---------- 3 ---
Улирлын өмнөх --3 --------------- 5 -------------- 4 ------------- 4 ----------- 5 ----------- 4 ---------- 5 ---
тоглолтууд
Баг, --4 --------------- 5 -------------- 5 ------------- 4 ----------- 5 ----------- 3 ---------- 5 ---
Дасгалжуулагч -- 3 --------------- 5 -------------- 5 -------------- 5 ---------- 5 ----------- 4 --------- 5 ---
Нөөц -- 3 -------------- 3 -------------- 4 -------------- 4 ----------- 4 ----------- 5 ---------- 3 ---
Туршлага --- 4 -------------- 5 -------------- 5 -------------- 5 ----------- 5 ----------- 4 ---------- 4 ---
Үр дүнд... --- 25 ------------ 31 ------------- 32 ---------------31 --------- 33 --------- 27 ---------- 27 ---


МАНЮ -------------------------- 1-р байр ------------------------
Челси -------------------------- 2-р байр ------------------------
Арсенал ------------------------ 3-р байр ------------------------
Ливерпүүл ---------------------- 4-р байр ------------------------
МанСити ------------------------ 5-р байр ------------------------
Тоттэнхэм ----------------------- 6-р байр ------------------------
Астон Вилла -------------------- 7-р байр ------------------------

Хэдэн үзүүлэлтүүдээр багуудын байрыг тодорхойлохыг хичээлээ... ЕПЛ-ийн үр дүнг таамагласан мэргэжилтнүүдийн таамаглалыг уншиж байхад Ливерпүүл 5-р байранд орж Сити 4-т багтана. Мөн Челси түрүүлж, МАНЮ 2-р байранд орно гэсэн таамаглал үзэгдэж байна.

Дээрх харьцуулсан үзүүлэлт улирлын төгсгөл хүртэл яаж үргэжлэхийг хүлээх л үлдлээ...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Mojul » Tue Aug 17, 2010 3:28 pm

Клеверли Юнайтэдийн академийнх.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby boboZ » Tue Aug 17, 2010 8:05 pm

Харамсалтай байна О`Нил.. Гэхдээ философи сайтай баг алзахгүй биздээ.. Тэр Албрайтон ёстой зэрлэг хүү байна лээ..
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Wed Aug 18, 2010 10:35 am

Ирланд Милнер гэхээр танайд бол алдсан юм алга харин ч ашигтай болчихож... бөөн мөнгө тэгээд Ирланд
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Барнаба » Wed Aug 18, 2010 10:43 am

Милнэр гэж бараг ганц жил цоорцон тоглогчыг ч их өндөр үнээр шахчихлаа даа. Айрланд нь ерөөсөө дутахгүй. ашигтай маймаа болжээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 1 guest