ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Астон Вилла баг энэ жил АПЛ-т хэдэд жагсах вэ?

1. Чойрно - 15 аас доош
19
13%
2. Дундаж - 10-т орно
56
39%
3. Амжилтаа давтана - 6-7 д орно
54
37%
4. Гайхашмгийг бүтээнэ - 4 т орно
8
6%
5. Түүхийг бичилцэнэ - Тайтл
8
6%
 
Total votes : 145

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Должко » Wed Aug 18, 2010 10:46 am

Арайч үү гэж нэг муу наймаа дууссан биш хүмүүсийн бичлэгээс хараад байхад.....

Айрленд Милнерээс хамаагүй илүү нтр гэнээ.....

Та хэд юу гэж бодож байнаа.....

Айрленд хамгаалалт муу биеийн хүчний тоглолт Милнерээс муу байх.....

Ер нь жаахан зоригтой хурц дайчин тоглох юм бол эвгүйлдээ.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby che » Wed Aug 18, 2010 10:48 am

Айрлэнд бол Милнэр-ээс муудаад байхгүй дээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Wed Aug 18, 2010 10:48 am

Яхав Айрлинд Милнерээс нэг их илүү нь юу юм бэ... гэхдээ нэг их дутаад зөрүү нь 16 сая болоод байх хүн биш гэдэг нь гарцаагүй... тэхээр Вилла бол майр хожоотой наймаа хийчихлээ... Айрлэнд одоо шарандаа сайн тоглох хэрэгтэй Виллад... Вилла 16 саяр нь хэрэгтэй байгаа байрлалдаа нэмээд хүн авах боломжтой... гэхээр Вилла их хожсон л наймаа байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40728
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby El Payaso » Wed Aug 18, 2010 10:49 am

Ер нь бол яг үнээрээ бол миний бодлоор Милнер 12-с нэг их хэтрэхгүй л хүн санагдаж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40728
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Должко » Wed Aug 18, 2010 10:51 am

Айрлэнд сулбагар тоглолтоо болих хэрэгтэй.....

Араггүй олон том том тоглогчид ирээд өнгөрсөн жил харагдсангүй.....

Одоо Виллад л хархаас золигнууд гараанд гаргахгүй тэнэгтэх юм биш биз дээ.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Буучин » Wed Aug 18, 2010 10:51 am

Би хувьдаа бол Милнерийг нээх үнэлдэггүй.. Байдаг л нэг дажгүй хагас..Тэр нээх сэтгэл хөдлөл багатай , эрэмгий зан чанар муутай санагддаг.Яахав хийдэггээ бол хийчихдэг л хагас...

Айрленд бол харин нэг бужигнуулаад эхлүүл ч ондоо доо... Робсон тэр 2 нэг улиралыг ямар гайхалтай өнгөрүүллээ.. Сүүлийн үед Ситигийн Банзанд багагүй л суусан байх...Айрленд чинь Их Британид хамгийн тансаг хэрэглээтэй хөлбөмбөгчидийн тэргүүн эгнээнд бичигддэг байх шүү... Энэ үзүүлэлт л бага зэрэг буурах байх..
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Lenin » Wed Aug 18, 2010 1:53 pm

Ер нь тэгээд Сититэй хийсэн бүх наймаа л ашигтай болж таардаг хойнодоо.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gunnerz » Wed Aug 18, 2010 2:24 pm

ноднин коло-г л хямдхан өгцийн
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby haka » Thu Aug 19, 2010 12:51 pm

Гэснээс Агбон чинь яг тоглох нь уу. Баттай мэдээ авмаар Баяраа.
Фантазид авчихсаныг хэлэх үү кк
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Должко » Thu Aug 19, 2010 5:58 pm

haka wrote:Гэснээс Агбон чинь яг тоглох нь уу. Баттай мэдээ авмаар Баяраа.
Фантазид авчихсаныг хэлэх үү кк

НБА ФАНТАЗИ ШИГ ТОГЛОГЧ БҮР ДЭЭРЭЭ ТОГТМОЛ МЭДЭЭ БАЙХГҮЙ НЬ **н** ЮМАА.....

БИЙЧ ГЭСЭН АВСАН ЮУУЧ Л ГЭСЭН БАЙЛГАЖ Л БАЙХААС.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby haka » Thu Aug 19, 2010 6:00 pm

dolchko wrote:
haka wrote:Гэснээс Агбон чинь яг тоглох нь уу. Баттай мэдээ авмаар Баяраа.
Фантазид авчихсаныг хэлэх үү кк

НБА ФАНТАЗИ ШИГ ТОГЛОГЧ БҮР ДЭЭРЭЭ ТОГТМОЛ МЭДЭЭ БАЙХГҮЙ НЬ **н** ЮМАА.....

БИЙЧ ГЭСЭН АВСАН ЮУУЧ Л ГЭСЭН БАЙЛГАЖ Л БАЙХААС.....

Тоглогч бүрд мэдээ байдаг л даа. Тэр тоглогчийн мэдээлэл хардаг хэсэг шарлачихвал тэгээд тоглохгүй гэсэн үг. Маргааш өөр хүн авахаас.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Должко » Thu Aug 19, 2010 6:03 pm

haka wrote:
dolchko wrote:
haka wrote:Гэснээс Агбон чинь яг тоглох нь уу. Баттай мэдээ авмаар Баяраа.
Фантазид авчихсаныг хэлэх үү кк

НБА ФАНТАЗИ ШИГ ТОГЛОГЧ БҮР ДЭЭРЭЭ ТОГТМОЛ МЭДЭЭ БАЙХГҮЙ НЬ **н** ЮМАА.....

БИЙЧ ГЭСЭН АВСАН ЮУУЧ Л ГЭСЭН БАЙЛГАЖ Л БАЙХААС.....

Тоглогч бүрд мэдээ байдаг л даа. Тэр тоглогчийн мэдээлэл хардаг хэсэг шарлачихвал тэгээд тоглохгүй гэсэн үг. Маргааш өөр хүн авахаас.

Зүгээр л шаралчихсан юм байгааз дээ....

Нба фантази бүүр хэзээ тоглох бол бэртэл ийм байгаа тийм байгаа бэлтгэлдээ гараад байгаа нөгөөдөр тоглох байх гээд байнга мэдээ зэдээ орж байдийн.....

Энд зүгээр л ногоорсон тоглох үгүй нь мэдэгдэхгүй л юм байх юм байнашд.....
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby haka » Thu Aug 19, 2010 6:10 pm

Шарласан дээр нь дараад үз. Тэгэхээр бэртэлтэй эсэх нь мэдэгдэнэ. Агбон бэртэлтэй гэсэн байгаа. Гэхдээ яг тоглолтон дээр яаж ч магадгүй байдгын.
Тоглолтын өмнө албан ёсны мэдээ сонсоод трансфер хийвэл зүгээр гэж бодсын.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby soccer » Thu Aug 19, 2010 6:49 pm

Баяраа баярлалаа гэхээ мартаваа!!! :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Thu Aug 19, 2010 7:46 pm

Залуус яагаад сэдэв дээр чатлаад байнаа...

Гэснээс яахав дээ давгүй сайхан л наймаа боллоо...МОН байсан бол бүрдэж байсан багийг задаллаа хайран тоглогч гэхсэн...Одоо МОН байхгүй юм чинь угаасаа нээх айхтар ялгаагүй...
Айрландын талаар бол би маш сайн тоглогч гэж бодож явдаг хүн... Муу тоглогч 2009 оны Манчестер Ситигийн оны шилдэг тоглогч болохгүй биз дээ? Би харин Сити-г ийм сонин хаврын тэнгэр шиг байдал гаргаж байгаад нь гайхаад байгаа...
Багтаа 9 жил үнэнчээр зүтгэж 4 удаа оны шилдэг тоглогчоор шалгарсан багийн ахлагч Данныгаа их мөнгөний транферүүдийн сургаар бараг хөөх нь холгүй явуулсан. Ричард Данныг 2007-2008 онд шилдэг тоглогчоор тодруулангуутаа манайд зарсан...2008-2009 оны шилдэг тоглогч Айрландаа яг дараа жил нь банзанд хүчээр суулгаж суулгаж одоо манайд зарж байна...өөрөөр хэлбэл ямар ч тоглогч хичнээн сайн тоглолоо гээд энд багт багтах ямар нэгэн итгэл найдвар байхгүй байна гэсэн үг...тэхээр ямар нэгээ тоглогчийн лоялти бий болно гэхэд хэцүү л санагдаж байна...
Тоглогчийн хувьд Айрланд яг найруулга тал дээр Млнерээр хавогүй илүү гэж боддог, бас илуу довтлох чиглэлдээ сайн...Хүмүүс такл хийдгүй такл хийдгүй гээд л байх юм... тоглогч болгон өөрийн гэсэн үүрэгтэй тэрнийхээ дагуу л тоглоно...нэгэнт дэфэнсив мидфиэлдэр байгаа цагт аттаккин мидфиэлдэр бол нээх айхтар дандаа такл хийгээд байх хэрэг гарахгүй ...

Милнэрээс илүү гарна гэж хэлэхгүй ч Мэндээгийн хэлсэн шиг айхтар бол дутахгүй ээ...онгод нь орвол ч бас л алдаг гар... гол нь сайхан тоглуулж чадах л хэрэгтэй байна...Милнерээс стамина болон, жигүүрийн тоглолтоороо л дутуу байх, бас хамгаалах чиглэлдээ жоохон дутуу харин ойрын пасс, довтолгоо найруулах, гоолын хараа илүү сайн болов уу гэж боддог...
хэрхэхийг одоо харцгааж л байя даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Gooner » Thu Aug 19, 2010 8:04 pm

Албрайтон гэдэг чинь лаг хүү байна лээ. Глэб маягын тоглолттой.

Тэр наймааны хувьд Вилла хожоотой нь тодорхой. Ядаж л Айрланд чинь овоо гоолтой гар биз дээ.
Гэхдээ мэдээж Милнэр бол яваандаа класс болох байх гэж боддогийм. Одоохондоо ч ийм хүрээд байх нь ч хаашайн
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Билгүүдэй » Fri Aug 20, 2010 1:43 am

Рапид Виен - Астон Вилла үзэх хүн байна уу? тоглолтоо одоо блог руу минь орж үзвэл үзээрэй.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby NikkEi_Hotspur » Fri Aug 20, 2010 12:00 pm

өөе нээрээ юун Милнер юун Айрленд вэ танай тэр баруунд тоглодог шар бацаан хэн бил Марк Олбрайтон билүү, ёстой класс бацаан байлээ шд. Милнер зайлсан нь бараг дээр байсан юм биш үү. мөнгө авчраад бас дээр нь Айрлендийг авчраад.

за юутай ч миний нүдээр тэр хөвүүн чинь Милнерийг хангалттай орлох юм билээ.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby soccer » Fri Aug 20, 2010 1:59 pm

МОН-ны байнга үзэн яддаг байсан Reo-Coker нь өчигдөр капитан-р тоглож :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Aug 20, 2010 2:15 pm

МакДоналд өчигдрийн Европа Лигийн тоглолтон дээр залуустаа боломж олгожээ. Тэд ч бидний итгэлийг алдсангүй. Айлын талбай дээр 1:1 ээр тэнцжээ. Эхний гоолыг манай залуу хагас хамгаалагч Барри Баннан хийжээ. Вестхамын эсрэг Марк Албарайтоноор солигдож орж ирж байсан жоохон хүүг санаж байгаа байх. Албрайтоны доогуур орж ирсэн кроссыг чулуу болгож карьерынхаа анхны сениор гоолоо хийжээ.

Тоглолтонд саяхан гэрээгээ сунгасан залуу хамгаалагч Эрик Личаж дебютээ хийж гэмтлээс эргэн эрээд байгаа Куртис Дэвистэй цуг гарсан бол баруунд сэлгээнд өнгөрсөн жилжингээ суусан Хабиб Бэеэ гарсан байна. Зүүни жигүүрт Варнок, Даунинг нар хослон гарсан бол баруунд Албрайтон бужигнуулж мэн оф дэ матч болжээ. Төвд Рео Кокер багийн ахлагчаар гарч Барри Баннан, Жонатан хогг гэсэн 2 дебютээ хийж буй 19 тэй хүүхдүүдтэй цуг тоглосон байна. Урд Карь, Агбон нарын гэмтлээс болж Хески гараанд гарсан байна...

МакДоналд өөрөө ресервийн дасгалжуулагч байсан гэдэг утгаараа залуустаа их боломж олгож байх шиг байна. Бас нилээд ротешн хийх хандалагатай байна. Энэ нь мэдээж багийн масст их нааштай сэтгэгдэл төрүүлж таарна. МОН харин энэ тал дээр жоохон маруухан байсан юм шиг санагддаг.
Сониноос МакДоналд Вестхамыг хожсоны дараа ярилцлагандаа МОН Вестхамын өмнөх тоглолтыг үзэж скаут репорт бэлдэж өгсөн тухай дурдсан байна лээ. Тэрээр хэлэхдээ: Энэ репортноос болоод бид хожсон гэж шууд хэлэх нь учир дутагдалтай ч бидэнд маш хэрэгтэй мэдээлэл болсон. Мөн энэ баг бол МОН ы бүрдүүлсэн баг учир энэ ялалт түүнд их бага хэмжээгээр хамаатай гэсэн байна...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Fri Aug 20, 2010 3:21 pm

Image
Барри Баннан анхны сэниор гоол...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby baynaTS » Sat Aug 21, 2010 5:08 am

Image

Xөөрxий амьтан нүдийг нь xардаа....

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Villa_Bayaraa » Sat Aug 21, 2010 12:52 pm

Image

Стефен Айрланд МанСитигийн хөшигний ардах амьдралыг илчиллээ...

Тэрээр 9 жил МанСити-д зүтгэснийхээ төлөө энэхүү олон жил хүчин зүтгэсэн багаасаа 2 сая паундын нөхөн олговортойгоор явж байгаа хэдий ч өөрийнх нь өгүүлж байгаагаар бол энэхүү мөнгөнөөс илүүгээр Ситигээс явсандаа илүү баяртай байна гэж мэдэгдсэн байна...

Тэрээр Манчиниг ирснэс хойш багаас явахадаа бэлдэж эхэлсэн бөгөө Манчини ч түүнийг багаасаа явуулах гэж олон янзаар оролдсон байна.
Image
Тэрээр хэлэхдээ:
- Энэ бүхэн ингэж дууссанд надад маш хэцүү байна. Марк Хьюсын үед арай ч ийм байгаагүй. Манчини тоглогчидтойгоо ярилцдаг ч гүй, найз нөхрийн, эсвэл танилын ямар нэгэн харилцаа үүсгэхийг хүсдэг ч үгүй. Тэр Патрик Виьераг авчирсан. Би олон жил Манчинитэй ажилласан хүнийх нь хувьд Патрик Виьерагаас түүнтэй хэр харилцаатй болохыг нь асуухад тэр түүнтэй ерөөсөө ямар нэгэн ойр дотно харилцаа нөхөрлөл байхгүй гэж хэлсэн. 6, 7 жил болоход шүү дээ. Би түүнтэй сүүлийн хэдэн сарын турш үг солиогүй.

Image

Image

- Намайг анх 10аад жилийн өмнө энэ клубт ирж байхад яг л гэр бүл шиг халуун дулаан уур амьсгал намайг угтаж байсан. Бид хамтдаа 1 баг болж 1 зорилгын төлөө зүтгэж чаддаг байсан. Харин одоо тэнд бүх зүйл өөр болсон. Бүхнийг мөнгөөр хэмждэг болсон. Залуу хүүхдүүд нь хүртэл 10 000 паундын цаг зүүчихээд л АПЛ-т 200 тоглогч хийчихсэн хүмүүс шиг их зан гаргацгаадаг. Ахмад тоглогчидоо ч хүндэлдэггүй. Шейх Мансоур ирснээс хойш тэр тусмаа Манчиниг ирснээс хойш багийн нэгдмэл уур амьсгал, халуун дулаан харилцаа, багийн лоялти гэдэг зүйл арилсан.

Би бэлтгэлд хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд бэлтгэлийн талбайг орхидог гэдгийг багийн бүх тоглогчид мэднэ. Би хамгийн их хөдөлмөрлөдөг. Бүх шалгуур тестүүдэд би дандаа багийнхнаасаа 1т ордог. Үүнийг Ситигийн бүх тоглогчид мэдэж байгаа. Тэр бэлтгэл дээр ирээд ямар нэг юм хардаг бол уг нь харахаар л болсон. Би тийм их өөртөө итгэлтэй хүн бишээ. Гэхдээ л би дээрх зүйлсийг хаана ч хэний ч өмнө бардам хэлж чадна. Би Ситигийн сүүлийн 2, 3 улиралд авчирсан мундаг тоглогчидоос илүү биш юмаа гэхэд дор хаяж тэдэнтэй адилхан чадвартай тоглогч. Гэхдээ би яаж ч хичээгээд Ситигийн гараанд гарч чадаагүй. Би яахаа мэдэхгүй, бүр хана мөргөмөөр санагддаг байсан. Би энэ бүхнээ одоо Виллагийн төлөө зориулах болно.

Image
Ренди Лернертэй ярилцаад миний нүд нээгдэх шиг л болсон. Тэр бол ажлаа яаж явуулахаа мэддэг хүн байна лээ. Астон Виллад тэрбум тэрбумаараа цацах мөнгө байхгүй байж болно. Гэхдээ мөнгө өөрөө юуны ч баталгаа болж чадахгүй. Бидэнд Ситид байдаг шиг мөнгө байхгүй ч бидэнд тэнд байхгүй багийн нэгдмэл уур амьсгал, чадварлаг эрч хүчтэй залуучууд байна. Бид хамтдаа ихийг бүтээж чадна.

Image
- Милнер тэнд байгаа супер одуудын нэг болохыг хүссэн байх л даа. Гэхдээ тэр тэнд очоод шоконд орно гэдэгт би итгэлтэй байна. Хаа газрын зүлэг адилхан л ногоон байдаг. Ситигийн зүлэг илүү ногоон, илүү сайхан гэж буруу бодож болохгүй.

Image

-Намайг Виллад ирэхэд хамгийн түрүүнд Ричард Данн угтаж авсан. Би түүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун байгааг олж харсан. Өнгөрсөн жил түүний хувьд ямар сайхан жил байсныг би мэднэ. Тэр үргэлж инээмсэглэж явдаг, сайн тоглогч, сайхан ч хүн. Би ч бас Виллад түүний адил байна гэдэгт итгэлтэй байна.

Би энд маш хурдан дасаж байна. Энд би хамгийн сайнаараа тоглож чадна гэдэг итгэлтэй байна. Яг л гэр бүл шиг дотно уур амьсгал намайг энд угтсан. Залуу хүүхдүүд нь хүртэл их даруу, их зүтгэлтэй, ахмад тоглогчидоо их хүндэлдэг юм байна. Эндээс их ирээдүй харагдаж байна. Энд Астон Вилла клубт 16, 17 жил ажилласан хүмүүс ч байна. Энд яг л нэг том гэр бүл шиг санагдсан. Одоо Ситид байгаа тоглогчидод лоялти гэж юм үлдээгүй ээ. 9 жил багтаа зүтгэсэн хүмүүсийг зүгээр л явуулчихаж байгааг харахдаа академийн, энэ багийн унаган залуучууд бүгд л би дараагийнх нь гэж бодож байгаа. Би багийнхаа төлөө 9 жил зүтгэсэн ч одоо энэ баг минь нэгэнт өөр хүмүүсийнх болоод миний бүх хүчин зүтгэл талаар болж байгаад би маш их харамсаж байна.

http://www.guardian.co.uk/football/2010 ... en-ireland

http://www.irishexaminer.com/sport/socc ... 28492.html
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby Lenin » Sat Aug 21, 2010 1:09 pm

Villa_Bayaraa wrote:Image

Зду яг мэдээд байсиймаа. Энэ Шитти угаасаа үнэн өлөн баг наасан. Ийм тоглогчоо ингээд л хүний наймааны хавчуурганд явуулж байдаг. Айрландыг их өрөвдлөө. Тэгээд ч танай залуу арслангууд түүнийг элэгсэг дотно хүлээж авна биз. Нас ч ойролцоо бас Данн байгаа юм чинь танайх миний хувьд түрүү жилээс илүү сайжарсан санагдах болсон. МОН явсан л харамсалтай юм. Зиа тэгээд шинэ улиралд амжилт хүсий Монголиан Фөрст Виллиан. :eek:
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ASTON VILLA 10/11: THE DAWN OF NEW ERA

Postby soccer » Sat Aug 21, 2010 1:21 pm

зөв л дөө.. гэхдээ багаасаа явчааад их олон юм ярих-н... Дани бол чимээгүй л байсан бүгд л мэдэж байгаа ш дээ угаасаа Дани, Айрленд 2-г явуулсанд буруутай гэж
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 1 guest